ШагайтайҮүргэвч 2018 аяллыг бүтээсэн 150+ оролцогчдын сэтгэгдэл

Гэргий бид хоёр
- Монгол өв соёлын илэрхийлэл, хэрэглээ болсон үндэсний хувцас, өвөртөлж явдаг аяга, морин хуур хөгжим, шагайн тоглоом наадгай зэргээ ашиглан,
- Монгол хүн хэн хүнтэй нөхөрсөг, тусч, шударга харилцааг хором бүхэнд эрхэмлэн амьдардаг болохыг харуулсан аялал хийгээд ирлээ.

Шагайтай үүргэвч-2018 аяллаар Монгол, БНХАУ, Казакстан, ОХУ, Украйн, Беларус улсуудын нутаг дэвсгэрт 16000 км замыг 55 өдөрт 150+ хүмүүстэй хамтран аялж, ихийг харж, ярилцаж өндөрлөлөө.
Аялалд эдгээр хэрэглэлээс гадна хүсэл, зорилго, оролцогчид хэрэгтэй

Аяллын багийн үндсэн 2 гишүүн

1. Ахлагч  Жамсранжавын Бэгзсүрэн
- 42 нас, эрэгтэй
- компьютерийн программ зохиогч мэргэжилтэй
- архи, тамхи хэрэглэдэггүй

2. Багийн гишүүн  Бүрнээбаатарын Мөнгөнсоёмбо
- 41 настай, эмэгтэй
- хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежер мэргэжилтэй
- эрүүл, идэвхитэй хэв маягийг дэмжин тусалдаг

Аяллын төлөвлөлт, бэлтгэлд тусалсан

  • Үндэстэн баг ХХК - аялалын зорилго, нэр, ач холбогдлыг ярилцаж шийдэж, мөн үндэсний эсгий малгай, дээл бэлэглэсэн
  • UndraaArt - зураг, уран бүтээлээсээ хэвлэсэн номын хавчуурга бэлэглэсэн
  • Гурвалжин Электрон ХХК цахилгааны утас, хэрэгсэл - мөнгөн дэмжлэг
  • MKIT сургалтын төв - компьютер, интернэт орчин хангасан
  • Adventure Rider ХХК аялал жуулчлал - мөнгөн дэмжлэг
  • S-Shoes - захиалгат арьсан гутал хийж өгч, аялалд чийг татдаггүй гутлын ач тусыг мэдүүлсэн
  • Level салон - үсчин, гоо засал
Доор замуудаар аялж, ямар хүмүүстэй уулзаж, тэдгээр хүмүүс бидний аяллын тэмдэглэлийн дэвтэрт сэтгэгдлийн ямар үгээ үлдээсэн болохыг танилцаж, эерэг бодол, хүслээ нэмээрэй.
  • Улаанбаатар хотоос Ховд аймгийн Булган сумын нутаг дах Ярантын боомт хүртэл
    6 сарын 17-21, аяллын 1-5 дах өдрүүд
  • БНХАУ-ын нутагт Такашикен-Хоргас
    6 сарын 21-24, аяллын 5-8 дах өдрүүд
  • Казакстан улсын нутагт Жаркент - Кайрак ОПК
    6 сарын 24, аяллын 8-13 дах өдрүүд
  • ОХУ-ын нутагт Тройцк - МАПП Троебортное
    6 сарын 29, аяллын 13 дах өдөр
  • Украйн улсын нутагт Бачивск - Нови Ярилович
    7 сарын 7, аяллын 21 дэх өдөр
  • Беларус улсын нутагт Нови Ярилович - Минск - Весялоука
    7 сарын 10, аяллын 24 дэх өдөр
  • ОХУ-ын нутагт Новый Юркович - Ташанта
    7 сарын 18,  аяллын 32 дах өдөр
  • Монгол улсынхаа нутагт Цагааннуур -  Улаанбаатар
    8 сарын 6-10, аяллын 51-55 дах өдрүүд

Улаанбаатар - Ярантын боомт

2018.6.17 Ням гариг. Аяллын анхны өдөр

1 дэх оролцогч Б.Гансүх Налгар Алтай компанийн захирал ах бидний аялалыг эхлүүлж,
Сонсголон Моносоос 22-ын товчоо өнгөрүүлж гаргаж үдсэн.
Шагайтай үүргэвч аяллынханд зориулж Гансүх ахын ерөөл

2 дах оролцогч Дагвабазар, гэргий Хандсүрэн Өчигдөр орсон борооноос тариан талбайд нь 4-5см чийг оржээ.
Хандсүрэн эгч Төв аймгийн Эрдэнэсант сумынхаа соёлын төвийг
1996 оноос хариуцсан эрхлэгчээр ажилладаг
Дагвабазар ахаас Шагайтай үүргэвч аяллынханд бичсэн ерөөл

3 дах оролцогч Ууганбаяр, давхар биетэй гэргий Мандах  Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд хүргэснээр энэ аймагт
аяллын 2 дах өглөөгөө угтсан
Ууганбаярын ерөөлийн үг

2018.6.18 Даваа гариг. Аяллын 2 дах өдөр

Аяллын түнш номын сан №1
Арвайхээр хотоор алхаж, Аймгийн төв номын сантай танилцсан.
Тус номын сангийн захирал Л.Анхбаяр, Мэдээлэл лавлагааны ажилтан Б.Жаргал,
Фондын номын санч С.Энхтогтох болон бусад ажилтануудтай аялал болон номын сангийн ажил хэрэг ярилцаж, интернэт хэрэглэж, цайгаар дайлуулсан.
Өвөрхангай аймгийн төв номын сангийн хамт олон бидэнтэй уулзсандаа баярласан

5 дах оролцогч Д.Баатарбаяр, гэргий Ч.Ганчимэг Миний 14 жил ажилласан Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн уншигч-үйлчлүүлэгч байсан Ч.Ганчимэг биднийг таньж, Арвагар хээрийн талаас суулгаж замдаа хууч хөөрсөн.
Баатарбаяр, Ганчимэг нараас амжилт хүссэн

2018.6.20 Лхагва. Аяллын 4 дэх өдөр

Анхны ХоостАйл Батсайхан ахын зунжаа Говьалтай аймгийн төвөөс 101кмд зуншиж байгаа Батсайхан ахынд өчигдөр орой хоног таарч, сайхан амарч, боорцогтой цайгаар энэ өглөө дайлууллаа. Энэ ахынд биднийг өчигдөр орой, манай аяллын 11 дэх оролцогч Машбаяр, Заяабаатар нар Баянуул сум руугаа эргэх замдаа буулгаж, хүргэж өгсөн.


Аялалын дурсамж болгож, зорилго гүйцээж, Батсайхан ахаар хурга ишиг хөнгөлөх талаар асууж, бичлэг хийсэн.



12 дах оролцогч Шуудангийн автобус Хоолоор дайлсан Анхны хүн
Иргэний хөдөлгөөний Б.Цэрэндорж ахтай танилцаж,
бидэнд 4 жилийн өмнө гэр бүлээрээ дугуйгаар Улаанбаатар-Өмнөговь аялал хийсэн түүх, энэ удаад Ховдод ажлаар очиж байгаа, Английн Liverpool багийн дэмжигч зэрэг сайхан ярилцаж, биднийг Дарви сумын хоолны газарт цуйван, цайгаар дайлж, цэвэр цэмцгэр аялахыг зөвлөж нойтон сальфетка авч өгснийг бид Беларус улс хүртэлх 22 хоног хэрэглэсэн.
Б.Цэрэндорж ах бол аялаж үзсэн, хал үзсэн эр хүн гэдгийг бид уулзаж ярилцахдаа мэдэрсэн

2018.6.21 Пүрэв. Аяллын 5 дах өдөр

Өглөө эртлэн босч, өчигдөр биднийг Ховд аймгийн Манхан сумаас энэхүү Булган сумын нутагт хүргэж ирсэн, эрчим  хүчний Исэт компанийнхаа залууст талархалаа илэрхийлж, сумын төв руу 2 км орчим алхаж хүрлээ.

Аяллын түнш номын сан №2
Соёлын ордонд орж, Номын санч Б.Мандахбаяртай танилцаж,
10027 хүн амтай энэ сум, ажил үйлсийг нь ярилцан, интернэт ашиглаж,
БНХАУ-ын хил гаалын хяналт шалгалтын талаар зөвлөгөө сонслоо.
Булган сумын номын сантай танилцах нь ховор тохиол байх аа


14 дэх оролцогч Уламсайн ах биднийг Булган сумын гүүр давуулж өгсөн
энэ ерөөлийг унших тусам улам сайн байхыг хичээдэг болсон

Ховд аймгийн Булган сумын нутагт өглөө эртлэн зуншлага руугаа нүүж байгаа малчин Батсуурь ахын нүүдэлтэй таарч, эрч хүч, идэр жавхааг бэлэгдэж, ярилцсан бичлэг.

Монгол улсын хилийн Ярант боомт дээр бидний аяллыг дэмжиж, баяр хүргэж, амжилт хүсэн, үдэн гаргасан хилчин Нямаа Шижирбаатар
биднийг цахим орчиноос таньдаг байсан Хилчин залуу биеэр уулзсандаа их баярлаж, амжилт хүссэн

-----------------------------------------  Монгол нутгаараа, УБ-Ярантын боомт, Цагаан нуурын боомт-УБ маршрутаар
аялсан 3200 км зам, аялалын оролцогчидтай дэлгэрэнгүй танилцах

Такашикен-Жаркент

БНХАУ-ын Өрөмч хот хүртэлх аяллын замд монгол, англи, орос хэлээр харилцаж чадаагүй, мөн Хятад хэлээр бага ч гэсэн ярьж сурах ёстойг ойлголоо.

2018.6.21 Пүрэв. Аяллын 5 дах өдөр

17 дах оролцогч залуу Биднийг 320 замаар өөрийнхөө хот руу зам салах 57км тэмдэгт хүртэл авч явсан. Машинаас буух үед 22 цаг болж байв.
Манай аяллын 18 дах оролцогч энэ ах том тэрэгний жолооч ба биднийг замын хяналт, бүртгэлийн цэгт хүргэсэн

2018.6.22 Баасан. Аяллын 6 дах өдөр

21 дэх оролцогч Аав, дүүтэйгээ бас охинтойгоо Бид энэ машин 17:10 цагт сууж, Өрөмч хотод хүрч ирсэн. Мөн дүү нь биднийг
Өрөмч хотод газарчилж, төв номын сангийн өмнө автобусаар хүргэж ирсэн.

2018.6.23 Бямба. Аяллын 7 дах өдөр

Өрөмч хотын Nianzigou Long-Distance Bus station-аас БНХАУ-ын хилийн хот Хоргас хүртэл унтлагын автобусаар явж, Казакстаны хилийн суурин Жаркент руу хил гаргадаг микро автобусаар явах замдаа дараах хүмүүстэй танилцсан.





----------------------------------------------------------  БНХАУ-ын нутаг Такашикен - Өрөмч - Хоргас  маршрутаар
аялсан 1000 км зам, аялалын оролцогчидтай дэлгэрэнгүй танилцах

Жаркент - Кайрак ОПК

2018.6.24 Ням. Аяллын 8 дах өдөр

22 дах оролцогч, өндөр настай ээжтэйгээ яваа энэ залуу Жаркентаас хойш 18кмт байдаг тойрог зам хүртэл гаргаж өгсөн. Өндөрт настай ээж нь биднийг Монгол хүмүүс гэдгийг мэдээд ихэд баярлаж, өврөө уудлан том чихэр, ааруул өгч биднийг үнсэж, ерөөл өргөсөн.
Хамгийн урт настай, 7 хүн гараа сунгаж тэвэрдэг том мод эндээс 30кмд байдаг талаар хууч хөөрсөн.

23 дах оролцогч Раман захиалгаар цонх хийдэг ажлыг дүүтэйгээ хамт 7 жил хийж байгаа энэ залуу цонхны захиалга, хэмжээ авахаар өөр хот явах замдаа төв замаар бид нартай хамт аялсан.

25 дах оролцогч 9 настай охин Альбина нь бидний гар өргөж суусан автобусанд эмээтэйгээ хамт явж байсан. Бид казак хэлээр энэ үгийг юу гэж хэлдэг вэ гэж асууж бичүүлж авсан үгс.

2018.6.25 Даваа. Аяллын 9 дэх өдөр

Сайран нуурын эрэгт амарсан бид 6:45 цагт авто вокзал дээр ирж, үнэгүй утасгүй интернэт, цахилгааны залгуур хэрэглэж, газрын зургаа судлаад, хотоос гарахаар алхаж эхэлсэн.

26 дах оролцогч Руслантай бид колонкын дэргэд түр амарч зогсох үедээ ярилцаж, танилцаад, энэ залууд бидний аялал таалагдаж
хотоос гарах автобус зааж өгч, дагуулж явж суулгаад, мөн
хоол авч идээрэй гээд 1000тг (тэнгэ) бэлэглэсэн.


27 дах оролцогч энэ ах олон шуудай ногоо ачаад явж байна. Төв замаас эргэх хүртэл 7 км хамт аяллаа.

28 дах оролцогч Нурлан бидэнд Энэ газрыг Чингэс хаан бидэнд өгсөн, Бөртэ хатан Кимчак байсан - нэгдүүлж
чадсан гэх мэт түүхийг ярьж, бахархах сэтгэл төрүүлсэн.

29 дэх оролцогч Зам засварын бригадын 2 ах
30 дах оролцогч
31 дэх оролцогч Фуйсен ах алтны үйлдвэрт 15 хоног ажиллаад, 15 хоног амардаг. АлмаАта хотоос 200км
хол тосгонд амьдардаг энэ ах маргааш өглөө ажилтай гэнэ.
Монголын 1 төгрөгийг 200тг-ээр сольж дурсгал болгон авсан.

2018.6.26 Мягмар. Аяллын 10 дах өдөр

32, 33 дах оролцогчид Нурлан, Мунарбек, Эркинбек нар тус тусдаа 22тонн жимс Киргизстанаас Новосибирскд хүргэхээр Казакстанаар дамжин
тээвэрлэж яваа том машины жолооч найз нар биднийг Киргиз тарвас, жимсээр дайлсан.
Бид хоёр нэг, нэг машинд нь сууж явсан. Шөнийн 3 цагт бид Астанад ирж, том машинуудын зогсоолын ард майханаа босгож хоносон.

2018.6.27 Лхагва. Аяллын 11 дэх өдөр

34 дэх оролцогч Саят биднийг Астана хотын зүүн хойд захаас гүүрэн зам давуулж, хотын дүүрэг рүү оруулж өгсөн


Аяллын түнш номын сан №3 2018.6.27 Казакстан улсын Астана хот National Academic Library Republic of Kazakhstan номын сантай танилцлаа

35 дах оролцогч Мэргэн биднийг Астана хотоос Костана хотод хүргэсэн замдаа том машины дугуй эвдрэх, засварлахыг харсан.

36 дах оролцогч Тамерлан

2018.6.29 Баасан. Аяллын 13 дах өдөр

37 дах оролцогч Марат
38 дах оролцогч Ментой
40 дэх оролцогч Александр Мурзин Казакстаны хил Кайрак (авто) ОПК хүргэж өгсөн.


----------------------------  Казакстан улсын нутаг Жаркент - АлмаАта - Астана - Кайрак хилийн боомт  маршрутаар
аялсан 2000 гаруй км зам, аялалын оролцогчидтай дэлгэрэнгүй танилцах

Тройцк - МАПП Троебортное

2018.6.29 Баасан. Аяллын 13 дах өдөр

40 дэх оролцогч Александр Мурзин
биднийг Казакстаны хил Кайрак (авто) ОПК, Оросын Тройцк хилийн боомт хүртэл хүргэж өгөөд, мөн бид алхаад хил гарсны дараа араас ирээд Челябинск хот руу хүргэж өгсөн.

41 дэх оролцогч Челябинск хотын 85 маршрутын автобусны жолооч ах
ойд байдаг хачиг (клещ)-аас болгоомжлохыг сануулсан.

2018.6.30 Бямба. Аяллын 14 дэх өдөр

42 дах оролцогч Дима МВД (Министрество Внутренных Дел) цагдаа залуу тосгон руу
амралтаараа явж байгаа гэнэ. Биднийг төв замаас гартлаа авч явсан.

44 дэх оролцогч Сергей ой модны аж ахуйн мод өргөж өөртөө ачдаг тусгай Урал машинаар
Уралын нуруунд бидэнтэй ярилцаж давхисан.

45 дах оролцогч энэ ах том машины жолооч
46 дах оролцогч Сергей сонинд зар өгөөд, захиалга авч, модоор цонх, хаалга хийдэг

47 дах оролцогч Альберт Златоустаас Уфа хүртэл хүргэсэн. Зам дээр гар өргөөд зогсож байгаа
биднийг Башкир хүн гэж бодсон.

48 дах оролцогч Игорь

2018.7.1 Бямба. Аяллын 15 дах өдөр

49 дэх оролцогч Вадим
50 дах оролцогч Дима
51 дэх оролцогч Эльмир Екатеринбургт амьдардаг энэ залуу 780км зайтай Октябрьский хот руу
нефьтийн инженерийн ажлаараа ирж байна.
Монгол улс Дэлхийн 2-р дайнд их тусалсан, 41 онд энэ хотод нефть олдож
дурсгалын хөшөө босгосон, хамгийн сайн зөгийн бал Башкирт байдаг гэх мэт ярилцаж,
биднийг энэ хотод өөрийнхөө үйлчлүүлэх дуртай Итали хоолны газарт урьж хамтдаа хооллож, мөн зочид буудалдаа дагуулж ирээд угаалгын машин, шүршүүр хэрэглэх боломж олгосон.

2018.7.2 Даваа. Аяллын 16 дах өдөр

52 дах оролцогч Линар Бавлы хотоор дайрч Украйн явахыг зөвлөж, тойрог зам (кольцо) дээр хүргэж өгсөн.

53 дах оролцогч Роман, Юра, Коля Татар мужын Бугалма хотын ВостокМонтажГаз компанийн
ажилтан ах нар курган машиндаа суулгаж өөрсдийн хот руугаа салж эргэх хүртэл төв замаар авч явсан.

59 дэх оролцогч Саша Хүн хүндээ тусалдаг зүйл одоо ганцхан зам дээр л байна гэж хэлсэн

2018.7.3 Мягмар. Аяллын 17 дах өдөр

61 дэх оролцогч Эйлматов энэ Тажик залуу хүүхэд насандаа шагайгаар яаж тоглодог байсанаа ярьсан

62 дах оролцогч Олег Дэлхийн хөл бөмбөгийн тэмцээний төмөр зүүлт бэлэглэсэн. Үүнийг нь бид
Москва хотод хостайлын залуу Григорийд бэлэглэсэн.

Аяллын түнш номын сан №4 2018.7.3 Мягмар Пензенскийн районы номын сангийн
Константиновский тосгоны салбар-номын санд зочилж,
номын санч Наталъягаас 5 асуулт асууж ярилцсан.

63 дах оролцогч Дима Такси захиалгын онлайн систем ашиглан
такси үйлчилгээнд явдаг энэ залуу 60км хол тосгон руу захиалгын дагуу явж байна.

64 дэх оролцогч Иван
65 дах оролцогч Толян бидний аяллын тэмдэглэлийн дэвтэрт зөвхөн нэрээ л бичсэн.

2018.7.4 Лхагва. Аяллын 18 дах өдөр

Аяллын түнш номын сан №5 2018.7.4 Липецкая областная универсальная научная библиотека-д зочилж, номын санч Олга, Элина нарын ажилладаг Хөгжмийн танхимд сууж,
5 асуултаа асууж ярилцан, цай печенээр дайлуулж,
мэдээллийн технологи хариуцсан 2 мэргэжилтэний имэйлийг авсан.



Лицекц хотоос гарахаар алхаж байхдаа Herbalife Nutrition компанийн бие даасан гишүүдтэй тааралдаж, ярилцаж, зургаа авахуулж, мөн хотоос гарах автобусыг заалгасан.

66 дах оролцогч Антон
67 дах оролцогч Усман
68 дах оролцогч Александр
69 дэх оролцогч Иван
70 дах оролцогч Александр Ефримов Бид Орёл руу эргэх замаа анзааралгүй өнгөрөөд,  Москва руу явж байгаагаа энэ залуутай ярилцах үедээ мэдсэн. Буугаад буцаж алхсан.
71 дэх оролцогч Рамзан

2018.7.5 Пүрэв. Аяллын 19 дах өдөр

72 дах оролцогч Владимир 400 жилийн өмнө Татар-Монгол цэрэг ирж, Ливны хот шатаж, Хлеб - всему голову гэдэг поговорка байдаг, Эгч нь Herbalife Nutrition-ны  бүтээгдэхүүнийг 1 жилийн өмнөөс хэрэглэж байгаа гэх мэт ярилцсан.
74 дэх оролцогч Михайл Та нар хүчтэй хүмүүс байна, Орёл - энд дайн эхэлсэн, хэрээ шувуу 300 жил амьдардаг,
Орёл хотоос Хамутовка руу очиж, улмаар Орос-Украйны хил дээр очиж болно гэсэн яриа, зөвлөгөөг нь сонсож аялсан.

2018.7.6 Баасан. Аяллын 20 дах өдөр

75 дах оролцогч Разым
76 дах оролцогч Валерий
Аяллын түнш номын сан №6 2018.7.6
Кромская ЦБС -д зочилж, Галина Васыльевна-тай танилцаж, 14 районных филиал-ын дунд зураачаар ажилладаг Михайл Ивановичийн ажлын өрөөнд зочилж, интернэт ашиглаж, цай шоколадаар дайлуулсан.


77 дах оролцогч Алексей Хүний хүмүүжлээс бүх зүйл хамаарна, манай металлург-ийн үйлдвэрийн ашиг Москва руу урсдаг, бидэнд ач тус багатай, эндээс 419км хол Москвад очиж ажилладаг гэх мэтийг ярилцсан.
78 дах оролцогч Борис, Владимир нар Дмитриев-д, селок Красный-д амьдардаг, 26 жил энэ Жигули машинаа унаж байна. Тольяти хотод Жигули машины үйлдвэр байдаг

79 дах оролцогч Сергей Беларусын MAZ маркын шинэ том машин жолоодож яваа энэ ах биднийг алхаж байхыг өчигдөр харсан гэнэ, Монгол хүмүүс байна гэж бодсон гэнэ

2018.7.7 Бямба. Аяллын 21 дэх өдөр

80 дах оролцогч Василый Свежий хлеб компанийн жолооч энэ ах шинэхэн талх  хилийн боомт дээрх дэлгүүрт хүргэж өгөхөөр явах өглөөний энэ замдаа биднийг хараад буцаж эргэж ирээд хил авч явсан. Мөн бидний аялалд амжилт хүсээд талхаар шагнасан.

 ---------------------------------------------------  Орос Украйны хилээр алхаж, чөлөөтэй нэвтэрлээ. Хилийн ажилтанууд 
аялалын тухай асуугаад л нэвтрүүлсэн.
ОХУ-ын нутагт Тройцк - Челябинск - Орёл - Троебортное хилийн боомт зам, 
аяллын оролцогчидтай дэлгэрэнгүй танилцах

Бачивск - Нови Ярилович

2018.7.7 Бямба. Аяллын 21 дэх өдөр

81 дэх оролцогч Михайл Молдав улсын Кишинёв хотод амьдардаг энэ ах Оросоос төмөр бэлдэц ачаад Украйнаар дамжин Молдав улс руугаа явж байгаа. 6 жил унаж байгаа энэ машин нь их цэвэрхэн, салон нь шинэ юм шиг харагдаж байна.  Украйны замын цагдаа нар хяналтын камераар 2 хүн суулгаж байгааг аль эрт харсан тул хилээс 10км хол байгаа Controlled border area хяналтын цэг дээр инээж угтаад л торгосон. Жаахан байхдаа увос - жижигхэн яс - шидэж онож тоглодог байсан, Семкокву дээр Орос, Украйн, Беларус гурван улсын хилийн боомт ажилладаг гэдгийг бидэнд хэлсэн.
82 дах оролцогч Аниа Вертивка тосгоны хойд захад гар өргөж зогсож байгаад, Чернигев хот руу явж байгаа микро автобусанд бид суусан ба энэ автобусны зорчигч,
цэцэрлэгийн багшаар сурдаг оюутан бүсгүйтэй ярилцсан.
2018.7.7 Украйн улсын Чернигив хотод гэртээ ирэхийг зөвшөөрсөн ХоостАйл Миша, Люба, мөн тэдний гэр бүлийн гишүүн муур Симба нартай хамтдаа 2 хоногийг суралцаж амьдарсан.


Мөн бид Монгол гэртээ гадаад аялагчдыг ирүүлж эхэлсний 10 жилийн ой
7 сарын 8-ны өдөр тохиож байгаа тул бичлэг хийж хадгалсан.

Аяллын түнш номын сан №72018.7.8
В.Г. Короленка номын санд зочилж, 
Америкийн төвийн номын санч Вероникатай танилцаж, ярилцлаа.


2018.7.9 Даваа. Аяллын 23 дах өдөр

Украйн улсын Чернигив хотын ХоостАйл Миша, Люба нар сайн сайханыг хүссэн.

83 дах оролцогч Ваня автохимийн бүтээгдэхүүн хүргэж өгөхөөр явж байгаа ах
 ----------------------------------------------------  Украйн улсаас Беларус улсад нэвтрэхэд хилээр алхаж гарсан.
Украйн улсын нутагт аялсан,
аялалын оролцогчидтай
 дэлгэрэнгүй танилцах

Нови Ярилович - Минск - Весялоука

84 дэх оролцогч Алекс Беларус улсын хилээр орсны дараа сүүлийн паспортын шалгалтанд хүрэхийн өмнөхөн нэг залуу машинаасаа мэндлээд,
ямар унаагаар хаашаа явж байгааг асуугаад, энэ хяналтын цэгээс гараад
миний машинд суугаарай гэж хэлсэнд бид баярласан, бодлын хүчийг биширсэн.

2018.7.10 Мягмар. Аяллын 24 дэх өдөр

2018.7.9-16 Беларусын Минск хотод хоостайл Янина, түүний ээж Ирина
Зураач мэргэжилтэй Янина биднийг метроны буудал дээр угтаж авч,
7 хоног яг л гэртээ байгаа юм шиг, илүү түлхүүрээ өгч,
өглөөний тэнцвэржүүлсэн шим тэжээлт хоол, бусад хоолыг хамтдаа бэлтгэж,
ихийг ярилцаж амьдарсан.





Аяллын түнш номын сан №8 2018.7.10 Беларус улсын Үндэсний номын санд зочиллоо. Заведующий отделом записи и информирования пользователей
Инна Николаевна


Аяллын түнш номын сан №9 2018.7.10 Минск хот дах Центральной библиотеки им. Я. Купалы
номын санд зочиллоо.



2018.7.11 Минск хот дах Herbalife Nutrition компанийн
худалдааны төвд очиж үйлчлүүллээ.
 Биеэ шим тэжээлт хооллоор тэтгэж аз жаргалыг мэдэрч аялна аа.




2018.7.12 Минск хотын аялал жуулчлалын нэг цэг болсон спорт, арга хэмжээний цогцолбор Минск Аренад зочиллоо



2018.7.16 Даваа. Аяллын 30 дах өдөр

2018.7.16 Беларусын Минск хотод Эрүүл амьдралын хэв маягийн клуб
зохион байгуулагч нартай танилцаж, зохиогчийн гарын үсэгтэй номын бэлэг хүртсэн.


86 дахь оролцогч Антон
87 дах оролцогч Артем
88 дах оролцогч Алессиа

2018.7.17 Мягмар. Аяллын 31 дэх өдөр

90 дэх оролцогч Бондарчук
91 дэх оролцогч Бичев Андрей, Бичева Екатерина Хотын эхний автобусны буудал дээр хүргэж ирээд,
бид аялах дуртай, амжилт хүсье гээд сникерс шиг шоколад бэлэглэсэн.

92 дах оролцогч Ян
93 дах оролцогч Голов
94 дэх оролцогч Сергей
95 дах оролцогч Ваня и Лена Колядовы Тосгонд амьдардаг найзууд нь ургацын баяртаа тэднийг урьжээ. Баяр хөөр дүүрэн яваа гэр бүлийн хоёртой бид тааралдсанаар улам баяр хөөр болж, бидний тойрог төв замыг товчилж, хил рүү явах замд улам ойртуулж буулгасан.

96 дах оролцогч Ленина тосгон хүргэсэн Энэ залуу бидэнтэй таарсанаараа итгэлийн гал нь бадарч, дотор нь баяр хөөрөөр дүүрсэн.
 ------------------------------------------------------------------------------------------------   Беларус улсад аялсан зам, 
аялалын оролцогчидтай дэлгэрэнгүй танилцах

Новый Юркович - Ташанта

2018.7.18 Лхагва. Аяллын 32 дах өдөр

98 дах оролцогч Михайл Оросын хилээр орсоноос хойш 8км алхчихаад байсан биднийг суулгах үедээ мөнгө төлөх үү гэж асууж, ямар ч улсад ялгаа байхгүй
хүмүүс л амьдарч байгаа, хүн хүнээрээ л үлдэх ёстой гэх мэтээр ярилцаж явлаа.

99 дэх оролцогч Евгений ажлаар өөр хот руу яваа энэ ах биднийг буулгаад, эхнэртээ утсаар
Монголын аялагч гэр бүлтэй таараад, суулгаж явснаа ярихад нь нэр,
холбоо барих мэдээллийг нь авсан уу гэснээр бид нарыг буулгасан зам руугаа буцаж ирж,
зургаа авахуулж, харилцах хаягаа солилцсон

100 дах оролцогч Коля Районы төв Глинце хот руугаа очиж, энэ машинаа бүртгүүлэхээр яваа энэ залууд
бидэнтэй таарсан учраас ажил тань бүтнэ гэж урам өгч, амжилт хүссэн.

101 дэх оролцогч Олег, Игорь
102 дах оролцогч Максим, Александр
103 дах оролцогч Николай, Наталя
104 дэх оролцогч Иван Беларусын Гомель хотод амьдардаг, 22 настай энэ залуу том машины
жолоочоор 4 дэх жилдээ ажиллаж байгаа

2018.7.19 Пүрэв. Аяллын 33 дах өдөр

105 дах оролцогч Антон Өглөө Брянск хот руу явахдаа биднийг зам дээр харсан байна, тэгээд хотоос хүнс, бараагаа цуглуулаад буцах замдаа биднийг суулгаад явж байна. Замдаа энэ мужд Г.К.Жуков жанжин мэндэлсэн, Сансарын хөлөг зохион бүтээгч Циалковский, Сансрын нисгэгчийн музей байгаа гэх мэт олон алдарт хүмүүсийн намтар болон орон нутгийнхаа тухай олон мэдээллийг ярьсан.

106 дах оролцогч Михаил Биднийг Москвад, бүр хостайлын метроны буудал дээр буулгаж өгсөн.

2018.7.20 Баасан. Аяллын 34 дэх өдөр

Москва хотод Хоостайл Григорий Гэртээ оросоор ярилцаж байхыг сануулж, түлхүүрээ үлдээж,
интернэт ашиглах боломж олгож, яг л гэртээ байгаа мэт байлгасан.




2018.7.20 Москва хот дах Herbalife Nutrition компанийн худалдааны төвөөр үйлчлүүллээ.



2018.7.21 Москва хотын төвөөр алхлаа




2018.7.22 Ням. Аяллын 36 дах өдөр

Аяллын хоолоо бэлтгэж, блогтоо мэдээлэл оруулж дуусаад 13 цагт гэрээс гарч, ХоостАйл Григорийн захиснаар түлхүүрийг модон доор үлдээв.
Динамо стадионы буудлаас метронд сууж, 2 шугам дамжаад, эцсийн буудлаас маршрутканд сууж Москва хотоос 36кмд гарлаа.

107 дах оролцогч Фарид 18:18 цагт энэ машинд суусан.
108 дах оролцогч гэр бүл Ольга, Амал, Алёна Бид суугаад 1км яваад бууж, тэд өөрсдийн тосгон руугаа эргэсэн
109 дэх оролцогч Елена, түүний ээж Лира Би хүмүүст хайртай гэж яриа нь эхэлсэн энэ бүсгүй Хар далайг үзэхийг зөвлөсөн.

2018.7.23 Даваа. Аяллын 37 дах өдөр

110 дах оролцогч Эльбрас Хоёр ах нь дүүгээ Москвад ажил хийлгэхээр Азербайджан улсаас ирүүлж, өөр хотоос захиалсан куртикыг хүргэж өгөхөөр яваа энэ залууг замын цагдаа дохио өгөхгүйгээр эгнээ байр эзэлсэн гээд багадаа 1000 рублиэр торгох үедээ насыг нь асуугаад миний хүү гэртээ унтаж байхад чи ийм эрт олон цагаар ингэж тээвэр хийж ажиллаж байгааг хүндэтгэе гээд торгохгүйгээр шийдэхэд энэ залуу 200 рубль хоол аваарай гээд талархалаа илэрхийлж чаддаг, сэтгэлтэй, хөдөлмөрч залуу

111 дэх оролцогч Алексей Бидэнд Яркая компани нэртэй бал бэлэглэсэн

112 дах оролцогч 2 цагдаа Бидний бичиг баримтыг шалгаад, явах гэхэд нь бид хамт явж болох уу гэснээр н.Новгород хотын урдуур тойрог замыг гүйцээж өгч тусалсан.

2018.7.24 Мягмар. Аяллын 38 дах өдөр

113 дах оролцогч Юри Москвад ажилладаг, Боксарыд амьдардаг энэ залуу биднийг Чебоксарыд хүргэж өгсөн.

114 дэх оролцогч Марины, 3 настай муур Рыжа Чебоксары хотын иргэн энэ бүсгүй маш өнгөлөг, хөгжилтэй төдийгүй
энэ удаад тосгонд байдаг эгч рүүгээ зочлохоор явж байна.

115 дах оролцогч Ваня 14 тонн champaign мөөг Беларусаас Казань хотод хүргэхээр яваа энэ залуу миний өмссөн эсгий малгайг хараад зогссон гэнэ.

2018.7.25 Лхагва. Аяллын 39 дах өдөр

2015.7.24-26 Казан хотод ХоостАйл Ильдар





2018.7.26 Пүрэв. Аяллын 40 дэх өдөр

116 дах оролцогч, ХоостАйл Фаниль Казанаас 21км-д дэлгүүр Большой Кабаниас Р239 зам руу нийлж байгаа замаас сууж, Уфа хотод ойрхон тосгоны гэрт нь очиж хоносон. Оросын гэрийн халуун ус - ваня-д анх удаа орж үзсэн.
150кг орчим ороодос-баглаатай дугуй өвс, анти-радар төхөөрөмж нь замд хурд хянадаг камер байгааг хэлдэг, Өүлэн эх, Бөртэ хатан, Чингэс хаан нь татар хүн 175-176см өндөр, ногоон нүдтэй гэх мэтээр бичсэн эх сурвалж байдаг гэнэ, арын суудлын зорчигч аюулгүйн бүсээ бүслээгүйг замын цагдаа холоос дурангаар харж байдаг юм байна, гречка - гурвалжин будаа нь цагаан цэцэгтэй, иван чай - хамгийн сайн цай - ишнээс нь шувтраад бүгдийг хандалдаг,  Ой байж шувуу байна, амьтад байж тэдний дууг Бурхан сонсоод ийм нуурыг үүсгэдэг - иймд усны дэргэд мод тарь, мод нь цасыг тогтоож, зам дагуух өвсийг ургуулдаг







2018.7.27 Баасан. Аяллын 41 дэх өдөр

117 дах оролцогч Рустам 3 хүүхэдтэй, 6 настай хүүг нь Тэмүүжин гэдэг.
118 дах оролцогч, ХоостАйл Ра-Фил Башкорд хүнтэй Башкирын 14:10 цагт таарч ярилцаж явсаар Старохалилово тосгоны гэрт нь уригдан очиж, тосгоны амьдралтай танилцаж, Ай голд очиж сэлсэн. Гэрээсээ 250км хол Уфа хотод очиж том машин жолоодож тээврийн ажил 7 хоног хийгээд, 7 хоног амардаг. Башкир үндэстний Салават баатар, цас их ордог учраас өвс хадаж өвөл нь үнээгээ фермд тэжээдэг, байшин барихад суурь+хар цаас+тоосго + хар цаас + палк гэж чийгийг тусгаарладаг, тосгоны номын сантай танилцсан.











Аяллын түнш номын сан №10 2018.7.28 Старохалиловская сельская библиотека




119 дэх оролцогч Кузмин Дмитрий Тээвэр хийдэг энэ залуу Уаз Патриот машинаараа Сатка тосгоноос Челябинск хотын ХоостАйлд Petr Kuzin-ны гэрт биднийг хүргэж өгсөн. Казакстан улсын Актау хот, Мангистау үзэсгэлэнт байгалийг очиж үзээрэй гэж зөвлөж байсан. Уралын нурууны 2 давааны эхнийх дээр нь Ази Европ тивийн заагийг тэмдэглэсэн багана байдгийг, Ай гол энэ нуруунаас эх авч, Уфа голд цутгадаг болохыг тайлбарлаж явлаа.

2018.7.28 Бямба. Аяллын 42 дах өдөр

Челябинск хотод ХоостАйл Петр Кузины гэрт өөр аялагч нартай танилцлаа.

2018.7.29 Ням. Аяллын 43 дах өдөр

121 дэх оролцогч Рамиль

2018.7.30 Даваа. Аяллын 44 дэх өдөр

122 дах оролцогч Геннадий Том машины энэ жолооч 2 сар машиндаа яваад, 14 хоног амардаг. Бүх ачааны машин Москваг зорьдог, буцаад тал тал тийш ачаа зөөдөг, Эдийн засаг тэгж байгуулагдаж байна. Машины тэнхлэг, рамыг тэгшлэх засварыг геометрия ремонт гэж Орос хэлэнд нэрлэжээ, Хотын зүүн захын тойрог зам дээр биднийг буулгаад, гурвалжин будаа бэлэглэсэн.
123 дах оролцогч Сергей биднийг тосгоны зүүн урд дээрх колонк зогсоол дээрээс авч, Омск хотын хойд захад хүргэж өгсөн.
28 настайгаасаа хойш 26 жил жолоочийн ажлаа дуртай хийж байгаа, Монголын арьсан эдлэлийг сайн гэж үздэг, том машин хурдаа сааж байгаа эргэлт, зогсоол, өргөн зам дээр гар өргөж байхыг зөвлөж, Читад дом для всех байдгийг, Камчатка, Сахалины үзэсгэлэнт байгалийг үзээрэй, Сибирийн ард түмэн үхрийн шагайгаар тоглодог тоглоомоо бабкы гэдэг, мөн үхрийн шийрээр үндэсний хоол холодецоо хийдэг, Уламжлалгүй ирээдүй байхгүй, Түүхгүй ирээдүй байхгүй, Бидний бурхан бол Нар, Нар байна - өвс ургаж, шувуу жиргэж, Нар мандаж - Дэлхий сэрж, Еврей хүмүүс мөнгөөр хэмжиж, хүмүүсийн энергийг сорж байна, Үндэсний баяр Сабантуй, мөн Илендень гэж 6 сард тэмдэглэдэг баяр, Өнөөдрийн хүмүүс ирээдүйнхээ төлөө ямар зүйлийг хийж байна вэ,
Өнөөдөр хийж байгаа зүйл хүүдийнхээ амьдралд туслаж ач тусаа өгөх хэрэгтэй

2018.7.31 Мягмар. Аяллын 45 дах өдөр

124 дэх оролцогч Вычесляв, түүний Тери нохой Омск хотын баруун хойно нисэх буудал руу салдаг замаас баруун тойрог замаар явсаар хотын урд буусан. Энэ хүн номын санд ажиллаж байсан гэнэ, бидэнд хадгалж байсан номын сангийн нэртэй хавчуургаа өгсөн.
ТВ-ээр сайхан амьдарч байна гэж ярихаас өөр зүйл алга. Энэ тэнд шугамлан тарьсан хусан шугуй - околок нь цас тогтоодог. Хус мод хурдан ургадаг. Москва бидний бүх мөнгийг хурааж байна - цалин өндөр, зам сайн.
Энд заводод үйлдвэрлэсэн бензиныг Москва авч, бидэнд газ өгч байна.

125 дах оролцогч Сергей Омск областын Кормиловский районы Зотино селод амьдарч байгаа энэ залуу автомашины будгийн ажил 4 хоног Омск хотод хийгээд, 4 хоног тосгоны гэртээ амардаг гэнэ. Зам дээр зогсож байгаа хэнд ч болов зогсож тусалдаг энэ залуутай бид таарч, гэрт нь зочилж, 2 өдөр тосгоны амьдралд оролцсон.

















2018.8.2 Пүрэв. Аяллын 47 дах өдөр

127 дах оролцогч Александр, Дмитрий эрчим хүчний 2 ажилтан

2018.8.4 Бямба. Аяллын 49 дэх өдөр

Новосибирск хотод бид ХоостАйл Роман, Сашагийн гэрт 2 хоносон.




129 дэх оролцогч Жафар Барнаул хотод амьдардаг энэ Тажик залуу биднийг Новосибирскийн тосгоны замаас авч, Барнаулын Облепиха төв дээр буулгаж, дугуй талх бэлэглэсэн. Тэр аавыгаа асрахаар дээд сургуулиасаа гарч 2005 онд Оросд ирсэн. Англи хэл, төгөлдөр хуур сурах хүсэлтэй. 4 жилийн өмнөөс Барнаул хотод амьдарч эхэлсэн. Аав ээж нь эхнэрийг нь олж өгдөг уламжлалын дагуу эхнэр болох бүсгүйнхээ гэр бүлтэй 2-3 удаа уулзаж, шийдэж гэрлэсэн. Бага дүү нь түүний эхнэрийн хамаатануудаас эхнэртэй болсон нь орчин үеийнх болж байна. Наурыз 3 сарын 21, мусулман шашны Рамадан, мөн Курбан гээд баяруудтай, ошук -аар хамгийн сайн байрлал морь буувал түрүүлж булааж авдаг тоглоомыг хүүхэд байхдаа тоглож байсан. Бидний ярианаас машинаа гэрээсээ хол 500м-т тавиад, гэр рүүгээ алхаж явах үедээ ажлын ядаргаа, бодлоо орхиж, гэртээ гэр бүлийн баяр хөөр, эерэг сэтгэлээр орохыг нялх хүүхэд энергээрээ мэднэ, хүүхэд аав ээжийгээ хараад хүмүүжиж байдаг, тэр хүмүүжил нь насанд хүрсэн хойно нь илэрч гардаг гэсэн бодлыг дэмжиж, ярилцсан.
130 дах оролцогч Виталий Барнаулаас Майма хотод хүргэж өгсөн. Машин дээрээ унадаг дугуйгаа ачсан энэ залуу гитар тоглох дуртай, бидний морин хуурыг гитар гэж хараад, өнгөрч явснаа буцаж авсан.

2018.8.5 Ням. Аяллын 50 дах өдөр

132 дах оролцогч Артур Энэ ах Кошагач хотод амьдардаг,  ГорноАлтайгаас хүн тээврийн үйлчилгээ хийдэг микро автобус. энэ машинд эсгий малгайгаа мартсан.
133 дах оролцогч Мерген, эхнэр Арунай КошАгачаас Ташанта хүргэж өгсөн. 3 хүүхэдтэй, 3000 хүнтэй селод амьдардаг.
Ташанта сууринд ХоостАйл Елдос





 -----------------------------------------------------------------------------  Беларус улсаас буцахдаа
Новый Юркович тосгоноос Москва - Казан - Уфа - Новосибирск хотуудаар дамжин,
хилийн Ташанта сууринд иртэл Оросын нутгаар аялсан тэмдэглэл

Цагааннуур -  Улаанбаатар

2018.8.6 Даваа. Аяллын 51 дэх өдөр

134 дэх оролцогч Даулет Өвөө нь нисэхийн генерал энэ залуу Монголын иргэн, харин гэр бүлтэйгээ Астанад амьдардаг. Курган машинаар нь Ташантагаас Баяөлгийд ирсэн. Энэ дүүд Салават баатар номоо бэлэглэсэн. Намар чулуун дээрээс хөвд түүгээд өнгө өнгийн будаг хийдэг гэж ярьсан. Афган улс бол СССР-ийн үед хамгийн их хөгжсөн, газрын баялгыг нь их ухаж ашигласан - одоо хэн ч тоохгүй улс болсон.  Алтайчууд байгальд залбирдаг, Хятад руу газын хоолой тавих гэхэд уулаар нь хоолой нэвтрүүлэхийг зөвшөөрөөгүй, байгалиа сайн хамгаалдаг. Нэг бодоход зөв, бидний гарал шороо, байгаль, бид үхэхэд шороонд үлдэнэ, Хүн анхандаа байгалиас бий болсон.  Уул уурхайн карьерын шороон уулнаас ус урсаж, бий болсон өвс ногоог идсэн мал сайн махгүй байгааг харж болно.
Баянөлгий аймагт ХоостАйл
Баянөлгий аймгийн төвд биднийг майханаа барьж хоноглохыг зөвшөөрч, мөн гар утсаа цэнэглэх, интернэт ашиглах боломжийг олгосон Traveler's Guest House-ийн хамт олонд баярлалаа.


2018.8.7 Мягмар. Аяллын 52 дах өдөр

135 дах оролцогч Баяраа Улаанбаатар хотын иргэн, аялал жуулчлалын компанийн жолооч энэ ах бидэнтэй 226км давхиж, Баянөлгийгөөс Ховдод хүргэсэн.
Халал аргаар хийсэн, чанасан хонины өвчүү идсэн. Энэ ахын охин нь БЗД-д манай зэргэлдээ хороонд амьдарч, ажилладаг.
137 дах оролцогч Алтайсайхан, Болор Ховд аймгийн Сэнхэр голоос биднийг Алтай хотод хүргэж өгсөн. Замдаа Ховд аймгийн Зэрэг суманд биднийг дайлсан.

2018.8.8 Лхагва. Аяллын 53 дах өдөр

140 дэх оролцогч Сүхболд, Наранбаатар нар, хүү Төрболд ГовьАлтай аймгийн нутаг сумаас Баянхонгор ортол ачааны машин дээр нь сууж ирсэн.

2018.8.9 Пүрэв. Аяллын 54 дэх өдөр

141 дэх оролцогч Батхүү, гэргий Жавзанпагам, хүү Одэрдэнэ Баянхонгор аймгийн Түйн голын урд дээрээс өглөөний 6:32 цагт сууж Өвөрхангай аймагт хүргэж ирсэн.  Мангир, хөмүүлээр нь бодоход Монгол улс бол олон стандартын улс юм, суран эдлэл хийдэг, дээл гутал урладаг ажил хөдөлмөрийг нь ярилцаж, гутал өмсөлгүй өссөн 6 настай хүү Одэрдэнэ

142 дэх оролцогч Бөхболд Өвөрхангай аймгийн уугуул энэ ах биднийг аймгийн зүүн захд гар өргөн зогсож байхад зогсож асуугаад явснаа, ухарч ирээд, биднийг пост өнгөртөл хүргэж өгье, тэндээс машин илүү зогсоно гэснээр энэ ахын машинд сууж, танилцлаа.

143 дах оролцогч Гансүхын гэр бүл Өвөрхангай аймгийнхаа төвөөс зүүн тийш гарч, гүү барьж, айраг исгэж зарж байгаа айлд очиж, айраг худалдан авахаар яваа энэ гэр бүлтэй таарч, Зүүн БаянУлаан сумын 6-р багийн иргэн Ганхуяг ахынх хүртэл хамт явсан.

2018.8.10 Баасан. Аяллын 55 дах өдөр

144 дэх оролцогч Бадрах Өчигдөр Өвөрхангай аймгаас суусан энэ машинтайгаа, Төв аймгийн Лүн сумын ойролцоо хоноглоод, өнөөдөр өглөө Улаанбаатар хотод СХД Монос сургуулийнхаа дэргэд буулаа. Замдаа өөх мах нь алагласан хавиргатай шөлтэй хоолоор биднийг дайлуулсан.
Хүн бол хэзээ ч хүн чанараа хадгалах, Хайнагийн шарыг хөллөж байж биеийг нь задалдаг.
Манжийн үед Монголчууд модоо барьж байж, Үг ярих хүртэл замбараатай байх хэрэгтэй гэх мэт өрнүүн дэлгэр яриаг өрнүүлсэн.


 -----------------------------------------  Монгол нутгаараа, УБ-Ярантын боомт, Цагаан нуурын боомт-УБ маршрутаар
аялсан 3200 км зам, аялалын оролцогчидтай дэлгэрэнгүй танилцах



Ийнхүү бид Монгол улсын иргэд визгүй зорчдог 5 улс болон Монгол улсынхаа нийт 16000 км замаар 55 өдөрт Монгол өв соёлын хэрэглэгдэхүүнүүд, Herbalife Nutrition компанийн тэнцвэржүүлсэн шим тэжээлт хүнс, hitchhiking, couchsurfing зэргийг хэрэглэн 150+ хүмүүстэй уулзаж, тэднийхээ сэтгэлийг дүүргэж, машин тэргээр нь хөлөглөж аялсаар өрнүүн сэтгэлтэй буцаж ирсэн.

Бидний энэ аяллын мөнгөн төсөв, зарцуулалтыг сонирхож, өөрсдийнхөө аялалд ашиглахыг хүсвэл 4000 төгрөгөөр худалдан авч танилцаарай.
Лавлаж асуух зүйл гарвал, миний утас 99861326

Таны хүсэл сонирхол баяр хөөр, итгэл найдвар, аз жаргал болон танд эргэн очоосой.

Монгол улсынхаа УБ-Ярант, Цагааннуур-УБ замаар 3436км,
БНХАУ-ын нутгаар Өрөмч хотоор дамжин 1216км,
Казакстан улсын нутгаар АлмаАта, Астана хотуудаар дамжин 5 хоногт 2371км,
ОХУ-ын нутгаар 7200км аялсан,
Украйн улсын Чернигев хотоор дамжин 327км аялсан,
Беларус улсын Минск хот хүрээд, буцсан  798км нийт аяллын 150 гаруй оролцогчдын сэтгэгдлээ бичсэн тэмдэглэл,
мөн
- Шагайтай үүргэвч аялал болох тухайгаа блогтоо бичиж хадгалсан.


Хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлага

2018.8.22
Үндэсний шуудан сонин
Ж.Бэгзсүрэн: Аялдаг хүмүүс амьдралыг эерэг сайхнаар хүлээж авдаг шиг санагдлаа ярилцлага
https://www.undesniishuudan.mn/content/read/159673.htm

2018.8.24
Монголын үндэсний радиогийн Монголын дуу хоолой редакцийн Interview of the week ярилцлага өгсөндөө баяртай байна https://www.facebook.com/MYOHP/videos/564278853991896/?t=8

2018.9.17
Монголын номын санч-мэдээллийн ажилтануудын Mongolian Library Update 2018 зөвлөгөөнд 4 улсын 8 номын сангийн үйлчилгээ болон бидний анзаарсан мэдээллийг танилцууллаа.
https://www.slideshare.net/jbegzsuren/library-checkout-services-in-8-libraries-from-4-countries-114984134

2018.9.27
Бидний аялалыг бүтээлцсэн, аялалд маань оролцсон 150+ хүмүүсийн сэтгэгдэлүүд нийтлэгдлээ:
https://beesoy.blogspot.com/2018/08/2018-150.html

2018.10.23
Mglradio Live-д Бага үдийн зочин нэвтрүүлэгт ярилцлага
http://mglradio.com/home/zochin/348952

2018.10.30
Star TV-ийн Talk With Me нэвтрүүлэгт ярилцсан
https://youtu.be/yqxZCLgFZQ0



2018.8.24 Монголын Үндэсний радиогийн Voice of Mongolia Interview of the Week нэвтрүүлэг



Comments