ШагайтайҮүргэвч. ОХУ-ын нутаг дэвсгэрт 7200 гаруй км аялсан тэмдэглэл

51 дэх оролцогч Эльмир биднийг Октябрьский хотод Итали хоолны газарт урьсан
Шагайтай үүргэвч-2018 өв соёл, амьдралын хэв маягийн аялал

Тройцк- Челябинск- МАПП Троебортное
   6 сарын 29 - 7 сарын 7, аяллын 13-21 дэх өдрүүд

Казакстан улсаас ОХУ руу Тройцк хилийн боомтоор алхаж хил гарч, Челябинск хот хүрээл, тэндээс Орёл хот хүртэл км аялж, Украйн улс руу хил нэвтэрсэн аялал.
Troitsk - Oryol 2013km - Troyebortnoye 187km
Дамжин өнгөрсөн хотууд: Chelyabinska (138км), Ufa, Samara (856), Penza (414), Tambov (294), Lipetsk, Yelets (214), Oryol (185), Troyebortnoye (202км)  = 2300км

Новый Юркович- Москва- Казан- Новосибирск- Ташанта
   7 сарын 18 - 8 сарын 6, аяллын 32-51 дэх өдрүүд

Беларус улсаас ОХУ руу хил гарч, Москва хотоор дамжин Монгол улс руу аялсан зам
Novy Yurkovich - Moscow 625km, Moscow - Kazan - Tashanta Altai Republic 4300km

2018.6.29 Баасан. Аяллын 13 дах өдөр

   Хилээр алхаж гарч байгаа хүмүүст зориулсан тусгай замыг төмөр явган хашаагаар
хийсэн нь нь ойлгомжтой, эмх цэгцтэй болгожээ.





   Биднийг хилийн боомт Кайрак (авто) ОПК хүргэж буулгаад, машинуудын дараалалд үлдсэн Александр Мурзин нь 16.45 цагт 2 улсын хилээр гараад алхаж байхад, араас машинтайгаа гарч ирээд, биднийг суулгаж, Челябинск хотын Горки худалдааны төвд хүргэсэн.

Оросд орж ирэхэд шууд ажиглагдаж байгаа зүйл бол, автобусны зогсоолын дэргэд ариун цэврийн газар байгуулсан байна. Төв зам дагуу хог хийх боошиг байрлуулжээ.

40-р оролцогч Александр Мурзин


Бид Челябинск хотын Горки худалдааны төвд утасны дугаар авч интернэттэй болохоор хэд хэдэн компанийн үйлчилгээний цэгт очиж ярилцаж үзээд, чадсангүй, гол шалтгаан нь хаана амьдарч байгаа хаяг тодорхой бус байсан нь үйлчлүүлэгчийн гэрээний анкет бөглөхөд саад боллоо.
Yota гээд интернэт ашиглах үйлчилгээ бас сонирхолтой санагдаж, бараг л худалдаж авдагийн даваан дээр бас болисон.

Гар утас худалдаалдаг үйлчилгээний ажилтан залуугаас гуйгаад интернэтийг нь share хийлгэж, имэйлээ шалгаж, энэ хотод хоостайл хүсэлт зөвшөөрөгдөөгүйг мэдэж, хотоос гарах, аяллаа үргэлжлүүлэхээр боллоо.

41-р оролцогч 85-р маршрутын автобусны жолооч ах

   Хотын автобусаар буцаад Челябинск хотоос гарахаар шийдлээ. Энэ хотын газрын зургийг харж байгаад, автобусны буудал дээр хүмүүсээс асууж байгаад, 85-р автобусыг сонгож суугаад, жолоочтой нь ярилцаж явсаар, хотын өөр дүүрэг рүү эргэх, төв замтай огтлолцох хэсэгт буусан.
Энэ ах бидэнд үхэлд ч хүргэж чадах клещи гэж хачигнаас сэргийлэхийг анхааруулсан.

Төв замаа даган алхаж, доогуур нь төмөр зам өнгөрдөг гүүрэн зам дээр хүрч, улмаар энэ замдаа ойролцоо майханаа барьж хоносон.

2018.6.30 Бямба. Аяллын 14 дэх өдөр

    Өглөө сэрж, тэнцвэржүүлсэн шим тэжээлт өглөөний цайгаа уучихаад, 6:05 цагт дараагийн машиндаа гар өргөн суусан.

42-р оролцогч Дима
  МВД - Министрество внутренных дель полиция хувцастай энэ залуу бидэнтэй хотын төвөөс 10км урд байгаа гүүр дээр таарч, Тракт10 буюу Уфа, Москва руу явдаг энэ төв замаар явсаар амрахаар явж байгаа тосгоныхоо зам салж байгаа хүртэл хүргэсэн.

43-р оролцогч Сергей и Ирина
   Уральской рок-фестиваль арга хэмжээнд хэрэглэх хөгжмийн зарим хэрэгслэлийг тээвэрлэж яваа залуус 6:45 цагт биднийг суулган, Мееса хотоор дайрч давхисаар арга хэмжээ болох хот руу салах зам дээр, Челябинск 129км, Уфа 316км тэмдэгт дээр буулгав. Замдаа биднийг энэ тоглолтыг үзэхийг урьж, хамтдаа явцгаая гэсэн ч бид үнэхээр шинэдээд татгалзсан.

44-р оролцогч  Сергей
   Модны аж ахуйн тусгай зориулалтын, өөртөө өргөгч крантай Урал машин хөлөглөдөг энэ залуу биднийг Уралын нуруунд авч явлаа.



   Бид машинаасаа буугаад, замын ойролцоох бэлэг дурсгалын  орон нутгийн бүтээгдэхүүнтэй дэлгүүртэй танилцаж, өдрийн хоолоо идээд, зам даган алхсан.



45-р оролцогч Том машины жолооч ах
  Баруун урагш зам дээшээ өгсөж, амралтын газар руу зам салдаг хүртэл алхсаар, Сатка хот руу салдаг замаас өмнөхөн бид дараагийн машиндаа суулаа. Уралд металлургийн завод байдаг болохоор самовар энд зарж байна.
   Катав-Ивановск салах зам хүртэл биднийг хүргэж өгсөн.

46-р оролцогч Сергей
   Модоор цонх хаалга хийдэг энэ столяр- мужаан ах сонинд зар өгөөд, захиалга авч, очиж хэмжээс авдаг гэнэ.

47-р оролцогч Альберт
  Усть-Катанаас 16:08 цагт бид сууж, Сим уул, Сим хотоор дайрч, Уфа хотоос 4км урдуур өнгөрч байгаа замд буусан.


48-р оролцогч  Игорь
   Уфа хотын урдуурх төв хурдны замаар алхаж яваад, Игорийн машинд сууж, Уфа хот 70км өргөн, 1 сая хүн амьдардаг гэж ярилцаж явсаар Самара 431км, Жуково 4км тэмдэгтэй зам дээр буусан. Хотын урд захын автобусны буудлаас бид хоёр урагш алхаж, баруун тийш эргэсэн төв замдаа орж алхсаар, зарна гэсэн барилгын дотор майханаа барьж амарсан.

2018.7.1 Ням. Аяллын 15 дах өдөр

49-р оролцогч Вадим
   Уфа хотоос Алхимо2 хүртэл 30км хамтдаа давхилаа.

50-р оролцогч Дима
  8:12 цагт сууж, Новая тосгон руу охиноо хүргэхээр явж байгаа залуутай Татарчууд амьдарч байгаа Башкир-Чишменский районы тухай ярилцсаар буухдаа охинд нь Эвтэй 4 амьтны зурагтай номын хавчуургаа бэлэглэсэн.

51-р оролцогч  Эльмир
   Екатеринбургт амьдардаг, шагайг мэддэггүй, 780км зайтай  Октябрский хот руу ажлаар явж байгаа ба өглөө Уфа хотоос хөдөлсөн энэ залуу биднийг бага үдийн хоолоо идчихээд, мөчир авчирч Монголын тугаа өргөөд зогсож эхлэх үед таарч зогслоо.
   Халимагийн цаг агаар, шашин Буддизм нь Монголтой адилхан, Монгол нь Дэлхийн 2-р дайнд их тусалсан, 41 онд энэ Октябрский хотод уулнаас нефть илрүүлсэнийг тэмдэглэж тэр уулан дээр нь Дурсгалын хөшөө босгосон, хамгийн сайн зөгийн бал Башкирт байдаг, Курск, Белгоградаар дамжин Украйны Харьков хотод очих замыг ярилцаж явсаар,
   Энэ залуу биднийг төв замаас хойш салж, Город счастливых людей нэртэй Октябрский хотод аваачиж, Итали хоолны газарт дуртай хоолоороо дайлж, буудлынхаа интернэт, шүршүүр, угаалгын машин зэргийг хэрэглүүлсэн аяллыг гэгээлэг болгож, чимж өгсөн. Сүүлдээ хоноод явахыг урьсан ч бид эелдгээр татгалзаж, аяллаа үргэлжлүүлсэн.





Энэ хотын Ленины өргөн чөлөөгөөр баруун тийш алхах замдаа дэлгүүрээр орж хүнс, усаа базааж аваад, төв зам руугаа орохоор алхсан. Замд хойд талд голын эрэг даган амарч байгаа хүмүүс, мөн энд тэндгүй ажиллаж байгаа нефьтийн олон цооног, агаараас нь нефть үнэртэж байна.



Төв замдаа ороод хотоос баруун зүгт байрлах автомашины зогсоол, колонк зэргийн ойролцоо мод тарьсан газарт майханаа босгож, унтаж амарсан.

2018.7.2 Даваа. Аяллын 16 дах өдөр

5:45 цагт нар хөөрчихсөн хойно сэрж,  өглөөний цайгаа уучихаад, алхсаар Самара 283км, замын нөгөө талд Уфа 188км тэмдэгтүүдийг өнгөрч, өгсүүр рүү 10 орчим км алхаж амарсан.

52-р оролцогч Линар
    Башкир, Татарын хил энд байна, Татарский район Бугулма хот нь дуучин Алсугийн өссөн хот, Москваг Бээжинтэй холбосон энэ М5 замаа Пекинка гэж нэрлэдэг тухай ярилцсаар энэ ах, зам засварын тэмдэглээг хараад биднийг Бавлы хотоор дамжин цааш явж, Украйн орохыг зөвлөж, улмаар тойрог зам дээр буулгав.



53-р оролцогч Рома, Юра и Коля
   Бавлы хот руу явах замаар алхаж эхэлсэн биднийг ВостокМонтажГаз компанийн энэ гурван ах фурган машиндаа суулган хотын урд захад хүргэж, өөрсдийн явах зам салж байгаа дээр буулгасан.
 

   Замын ойролцоох шинэ баригдаж байгаа худалдааны төвд жимс, самар зарж байгаа хүүхдээс самар аваад, замаа үргэлжлүүлэн алхаж яваад Баблы хотын төгсгөлд хүрч амарлаа.

54-р оролцогч Армен улсын залуу
    Энэ залуутай ярилцаж яваад, М7 зам дээр явж байгаагаа, энэ зам Казакстан орно гэдгийг сонсоод, бидний очихыг хүсч байгаа Украйн улсын Харьков хот руу Казакстан улсын хилээр дахин орж, гарч, их тойруу замаар очих юм байна гэж ойлгоод буцаад тойрог зам руугаа очиж, М5 замаараа явахаар шийдлээ.
   Ингээд энэ машинаасаа бууж, буцаад алхлаа.

55-р оролцогч Рустом
   Энэ залуу биднийг Баблы хотын урд зам дээр хүргэж өгсөн ба, би номын сан нь хаана байдгийг асуухад Гоголь гудамж гэсэн нэртэй үлдэж, талархалаа илэрхийлээд бидний аялал өндөрлөлөө.

56-р оролцогч Автобус
   Хотын автобус төв зам руугаа баруун талаас ирж зогсоход нь бид хоёр сууж, хойшоо хэдэн буудал ч хамаагүй яваад буухаар болж, автобусыг төв замаасаа зүүн тийш эргэхэд нь бууж, төв замаа барин алхсан.

57-р оролцогч Сергей
  Цэцэрлэгт хүрээлэн, усан паркын харалдаа, зам дээр зогсож байгаа том машин дээр очиж энэ жолооч ахтай ярилцсанаар бид анх Баблы руу эргэсэн Кольцо руу хүргүүлж, буулаа.

58-р оролцогч Юра
   Энэ ахын том машинд бензин колонк дээрээс сууж,  1982 оноос хойш машин барьж байгаа, 3кг зөгийн бал 1000 рубль, 10км-д долгион барьдаг рации холбоо, хөл бөмбөгийн Дэлхийн аваргын тэмцээн Самара хотод яг одоо болж байгаа учраас хот руу том машин оруулахгүй, хотын гадуурх тойрог замаар явсаар Волжский өнгөрч, Винтай руу эргэхэд буусан.



59-р оролцогч Саша
  Толятти хот 1700 оных, Хүн хүндээ тусалдаг зүйл одоо ганцхан зам дээр л байна гэж ярилцсан энэ залуутайгаа богино замыг хамтдаа туулсан.

   Машинаас буугаад доошоо жаахан алхаад эргэж харахад Самара 70км, Уфа 500км, Челябинск 903км гэсэн замын тэмдэг байна.

60-р оролцогч Олег, хүү Лев
   19:12 цагт хүнд туслах нь ямар их баяр хөөр, аз жаргалтай зүйл болохыг бага насны хүүдээ мэдрүүлэхээр зогссон аавын зөв болж, бид машиндаа дуулж, Волга мөрнийг гүүрээр давж, Толятта хотод Лада, Нива, Жигули үйлдвэр байдаг талаар ярилцаж яваад буухдаа хүүд Эвтэй 4 амьтаны зурагтай номын хавчуурга бэлэглэлээ.
   Москва 905км, Сызрань 10км тэмдэгт замын ойролцоо буусан.


Замдаа бензин түгээгүүрийн ажилтан эмэгтэйгээс ус авч, ойролцоо хоноглосон.

2018.7.3 Мягмар. Аяллын 17 дах өдөр

Өглөө эртлэн босоод, замын хойд талд барилгын ажил хийж байгаа хүмүүсээс ундны ус авахад элс тунаж, нефть амтагдаж байна.

61-р оролцогч Эйлматов
   Душанбед жимс ихтэй, Тажик бүх хүн мусульман шашинтай. Тажик хүмүүс ОХУ-д визгүй. Энэ Тажик залуу хүүхэд байхдаа шагайгаар тоглодог байжээ. Одоо бол хонь цөөн, энэ яс цөөн.



Москвагийн цагаар 5:13 цагт машинд суусан бид 8:15 цаг хүртэл давхиад, Пензагаас гараад Тамбов руу салдаг зам байна. Бид Самара хотоос 428км явчихжээ, одоо бидний урд Саратов 221км, Тамбов хот 290км зайд байна.


62-р оролцогч Олег Подгорнов
  9:57 цагт энэ зураач залуугийн машинд сууж, Тамбов 266км тэмдэгт дээр буусан. Энэ залуу бидэнд Самара хотод Хөл бөмбөгийн Дэлхийн аваргын тэмцээнээс авсан дурсгалын зүүлтийг бэлэглэсэн.
  


Замд алхангаа, нэгэн суурингийн дэргэдүүр өнгөрч байна.
Тэнд ил задгай худалдаа хийж байгаа хүмүүс дээр очиж, хажуу дэлгүүрээс нь хүнсээ базааж, Номын сан байдаг уу гэж асуухад ойролцоох байшинг зааж өгсөн.

Аяллын түнш номын сан №7
2018.7.3 “Межпоселенческая центральная районная библиотека  Пензенского района” Константиновский филиал





63-р оролцогч Дима
   13:20 цагт Пензад амьдардаг энэ 31 настай залуу 60км Каменка хот руу такси үйлчилгээний интернэт захиалгын дагуу очих замдаа биднийг суулган давхиж, Тамбов хүрэхэд 211км үлджээ.
   Замд том машины жинг 40тонн-оос хэтэрсэн эсэхийг хянаж зохицуулдаг цагдаа байна.


64-р оролцогч Иван
  14:47 цагт энэ залуугийн машинд сууж, Замд Лермонтов посёлка-суурин, энэ зохиолчийн дурсгалын музей байгааг хараад өнгөрлөө. Белинский 5км, Тамбов 166км тэмдэгтэд буулаа.


65-р оролцогч Толян
  16:05 цагт энэ ахын том машинд сууж, ач охиныхоо өгсөн сармагчинг урдаа тавьж, хажууд нь мөнгөний хайрцаг байрлуулж, цуглуулсан мөнгөөрөө ач охиндоо бэлэг авч өгдөг гэнэ.
Липецк хотын захад бид буулаа. Энэ ах Атлас автомобильных дорог Россий + карты городов ном гаргаж өгч, бид ОХУ-ын өргөн дэлгэр газар нутгийг холбосон замуудтай танилцаж явсан.



Ингээд бид Липецк хот руу очоод хоостайл байхгүй тул, хотын зүүн захад гүүрний доор майхнаа барьж, амарлаа.

2018.7.4 Лхагва. Аяллын 18 дах өдөр

   Хажуугийн хурдын замаар явах машины тоо ихсэж, 4:45 цагт сэрсэн. 1-р Петр хааны нэрлэсэн, Липо модны навчийг сүлдэндээ залсан Липецк хотын төв рүү бид алхлаа.





Хотын цэцэрлэгт хүрээлэнгээр алхлаа





Аяллын түнш номын сан №8
2018.7.4 Государственное бюджетное учреждение культуры Липецкая областная универсальная научная библиотека



Фасебуук бүртгэлдээ гар утасны давхар хамгаалалттай болгосоноос, Монголын утасны дугаараа ашиглах боломжгүй байгаагаас болж Монголдоо очтол ФБ-дээ мэдээлэл нэмэх боломжгүй болсон!








Номын сангаас гарч, хотоос гарах автобусыг олж суухаар алхаж явахдаа Herbalife Nutrition компанийн бие даасан гишүүдтэй таарч, тэд бидэнд 35 номерын автобусыг зөвлөснөөр, хотын захад хүрч ирлээ.


66-р оролцогч Антон
  15:41 цагт энэ залуугийнхаа машинд суусан бид хотоос гарах төв зам, Сенцово тосгоны зам салдаг хүртэл хамт давхилаа.


67-р оролцогч Усман
  15:52 цагт энэ залуугийн машинаар тойрог зам дээр хүрч ирлээ.

 


Липецкээс 61км-д, Елец хүртэл 18км-д аюулгүйн тойрог зам байна, Москва руу явж байгаа зам дээр хураамж авдаг цэг байна.

68-р оролцогч Александр
   18:00 цагт М4 замаар


69-р оролцогч Иван
  18:30 цагт

70-р оролцогч Александр Ефримов
   20:00 цагт суусан энэ машинтайгаа давхиж явсаар, хаана явж байгаагаа ярилцаж байтал, Елец болон Орёл руу эргэдэг замаасаа хэтэрчихээд Москва руу чиглэн давхиж байгаагаа мэдэж, бууж үлдэв.

71-р оролцогч Рамзам
   Буцаж алхаж байгаа бид хоёр харанхуй болсон ч алхсаар байлаа. Ингээд 21:22 цагт энэ залуу биднийг хотоос баруун тийш Орёл руу салдаг зам дээр хүргэж тусалсан.


Шагайтай үүргэвч аяллын оролцогч 150 гаруй 

Баруун тийш алхаж, майханаа барьж хонолоо.

2018.7.5. Аяллын 19 дэх өдөр

Өглөө эртлэн сэрээд алхаж байхдаа алим жимс, водочка зэрэгтэй тааралдаж баярлав



72-р оролцогч Владимир
  6:17 цагт биднийг суулгасан таксины жолооч залуутай Ливны хотын зүүн урд тойрог зам руу салдаг дээр буув.


73-р оролцогч Микроавтобус
  Монограво уруу эргэдэг хүртэл, 3 буудал яваад буув.


Эндээс 15км алхсан байх.


74-р оролцогч Михайл
  15:06 цагт машинд нь суусан энэ залуу биднийг Хүчтэй хүмүүс байна гээд Орёл-энд дайн эхэлсэн, Хэрээ- 300 жил амьдардаг шувуу зэргийг ярилцаж, мөн цааш Орёл-Кромы-Тросна-Дмитрево-Хамутовка гэсэн замаар Украйны хил дээр очиж болохыг зөвлөж, шийдлээ.

2018.7.6 Баасан. Аяллын 20 дах өдөр

   Бид өглөө ургах нартай зэрэгцэн босч, өглөөний тэнцвэржүүлсэн амт, шим тэжээлт цайгаа ууж гэрлэн бүрхүүлээ гялалзуулаад, зам даган алхаж өглөөний дасгалаа хийгээд дуусахад л дараагийн машин зогсдог боллоо.

75-р оролцогч Разым
   5:00 цагт энэ залуугийн машинд суусан бид Альшинь, Кузнецы, Салтыки өнгөрч буулаа.

76-р оролцогч Мазур Валерий
   7:07 цагт Орёл-Кромы чиглэлийн автобусны жолооч ах биднийг Кромы хотын авто вокзал дээр авчирлаа. Ингээд бид өглөө эртлэн нээдэг хүнсний захаар нь орж хүнсээ базаагаад, номын санг нь асууж, очиж нээхийг нь хүлээж, орж танилцаж, цай жигнэмэгээр дайлуулж, интернэт хэрэглэсэн.


Аяллын түнш номын сан №9
2018.7.6 Муниципальное бюджетное учреждение (Кромского района Орловской области)
               Кромская межпоселенческая центральная библиотека
















Шагайтай үүргэвч аяллаар 10 номын санд зочилж


   Ингээд бид номын сангаас төв зам руугаа алхаж эхэлсэн. Энэ хотын зам төв зам руугаа нийлж, цааш алхаж яваад, баруун гар талд байгаа тосгон руу би алхаж явахад дугуйтай 2 хүүхэд зөрөхөд нь водочка асуусан, цаашаа тойроод байшингийн гадна талд үхрийн нүд жимсээ түүж байгаа 2 эгчээс ундны ус асуухад, өөр нэг ах дуудаж, хашаан доторх усны пампаа ажиллуулж 10л ус хийж өгсөн. Усаа авчраад, хот хоорондын автобусанд мөнгө төлж сууж, Железногород руу салдаг зам хүртэл явсан.

77-р оролцогч Алексей
    Шугамын автобуснаас буугаад зам хөндлөн гараад, Орёл явдаг зам дээрээ дөнгөж очтол энэ машин зогссон. Эндээс 419км хол Москвад Металлургийн үйлдвэрт ажиллаж байгаа энэ залуу Михайловка дах гэр рүүгээ амралтаараа явж байгаатай таарчээ. Энэ залуу бүх зүйл хүний хүмүүжлээс хамаардаг гэж үздэг.

78-р оролцогч Борис, Владимир
   19:20 цагт бид 26 жил унаж байгаа жигули машинд суулаа. Энэ ах нар шагайг жижиг яс буюу косточка гэж нэрлэж байна. Тольяти хотод Жигули машины үйлдвэр байдаг.




79-р хүлэг машин Сергей
   19:48 цагт Беларус улсын МАЗ шинэ машинтай энэ залуу биднийг зогсож авлаа. Өчигдөр биднийг замд алхаж байхыг харсан гэнэ, мөн Монгол хүмүүс гэж мэдсэн байна. Рыльск руу эргэхэд нь бид буулаа.


   Эндээс хил хүртэл 3км гэж бид ярилцаж байхдаа ойлгосон тул алхахаар шийдэж, алхсаар яваад замын камертай, тэр камер дээр том машинууд заавал түр зогсоод, хөдөлгөөнөө үргэлжлүүлдэг хяналтын пост жаахан өнгөрөөд, замын хажууд майханаа барьж хоносон.


2018.7.7 Бямба. Аяллын 21 дэх өдөр

   Өглөөний алхалт эхэллээ, бид өглөөний цайгаа тогтмол, бас Herbalife Nutrition компанийн тэнцвэржүүлсэн шим тэжээлт өглөөний цай учраас бие сэргэж, алхахад хөнгөн байдаг. Колячек суурингийн тэмдэг харж, төв замаараа чигээрээ алхсаар, бага зэрэг бороо шивэрсэн ч хил ойрхон байгаа тул алхсаар.



80-р оролцогч Василый
  Машинд суугаад цаг асуухад 5:45 гэж байна. Свежий хлеб компанийн жолооч энэ ах хилийн боомт дахь дэлгүүрт талх хүргэж өгөхөөр явж байна, бидний гараа өргөхийг хараад буцаж эргэж ирээд суулгалаа. Ингээд бид ОХУ-Украйны хил дээр ирж, талх худалдан авч, мөн жолооч ахаас талх бэлгэнд авч хүнсээ базаагаад, Украйны Чернигев хот орох төлөвлөгөөтэйгээр хилийг шалган дээр очлоо.


Орос-Украйн улсуудын хилийн Troyebortnoye боомтоор алхаж нэвтэрлээ. Украйн улсын хилийн ажилтанууд бид хоёрыг Чингэс хаан ирлээ гэж хүлээн авсан. Бид ч Украйнаар дамжин Беларус явж байгаагаа, аяллын бүтэн зураглалаа үзүүлж, тэд цаашаагаа Монголын иргэд хил дээр визгүй ирчихээд байна гэж утсаар дарга нараасаа асууж байгаа бололтой, энэ юу вэ гээд морин хуур хөгжмийг уутнаас нь гаргаж харж, бидэнд паспорт дээр хил нэвтэрсэн тамгаа дарсан.




Новый Юркович- Москва- Ташанта
   7 сарын 18 - 8 сарын 6, аяллын 32-51 дэх өдрүүд

Беларус улсаас ОХУ руу хил гарч ирж, Москва хотоор дамжин Монгол улс руу аялсан зам

Novy Yurkovich (Гурван эгч, Три Сестры) - Moscow 625км
Moscow - Kazan - Tashanta Altai Republic 4300км зам

   Бид Беларус, Орос, Украйн 3 улсын олон улсын хилийн боомт ажилладаг 24 цагийн үйл ажиллагаатай Три Сестры хилийн цэгээр харанхуй болж байхад гарч,  Новый Юркович суурин хүрэхийн өмнө амарч унтсан.

2018.7.18 Лхагва. Аяллын 32 дах өдөр

   Энэ өглөө бол бидний аяллын ОХУ-ын нутаг дэвсгэрт хамгийн урт замаа эхлүүлж байгаа эхний өдөр :-) Одоо бид дандаа Оросын нутгаар явсаар байгаад Монголдоо очно. Замд шулуун явъя гэвэл Казакстаны хойд хэсгээр хөндлөн дайрч гарах зам байгаа ч түүнийг тойрох бодолтой байна.
   
98-р оролцогч Михайл
  Хилээс 8км алхаад өглөөний цайгаа уугаад, Новые Юрковичи тосгоныг өнгөрөөд хойд захд нь биеэ засаж, машин хүлээж зогслоо.

  7:51 цагт энэ ахын машинд сууж, эхний ээлжинд хүн, хүн хүнээрээ байх ёстой юм, ямар улсын иргэн нь ялгаагүй бүгд л хүн гэсэн яриаг өрнүүлсэн.

99-р оролцогч Евгений
   8:27 цагт сууж, энэ хүний амьдардаг Климюво сууринд шинэ номын сан нээгдсэн талаар ярилцаж Москва руу явдаг төв зам руу нийлэх дээр буулаа.
  Бид замаар алхаж явтал араас энэ ах хүрч ирээд, - би эхнэртэйгээ утсаар яриад Монгол хүмүүстэй тааралдсанаа ярьсан, тэгтэл харилцах хаягийг авсан уу гэхлээр нь би та нарын араас хүрээд ирлээ гэсэн. Ингээд бид дахин баяр хөөр болсон мөчийн зураг.



100-р оролцогч Коля
   8:58 цагт Глинце хотод очиж машиныхаа бүртгэлийг хийлгэхээр бичиг баримт хөөцөлдөж яваа энэ залуугийн машинд бид сууж, аялах хэрэгтэй гэдэг үгийг сонслоо.

101-р оролцогч Олег и Игорь
   10:54 цагт эдгээр залуусын машинд сууж, зам урагшаа салдаг дээр бууж үлдсэн. Замын хойд талдаа дэлгүүртэй тул хүнсээ базаасан. Бид чигээрээ төв замаараа алхлаа.


102-р оролцогч Максим, Александр
    13:30 цагт  зам засварын ажилтан залуус машиндаа суулган өөрсдийн ажлын цэг хүртлээ явсан.

Нэг эгнээг хааж замын засвар хийж байгаа тул тэр хэсэгт ээлж ээлжээр урсгалаа нээж зохицуулж байлаа. Бидний талд стоп гэрэл дээр, зам нээгдтэл машинуудын дараалал үүсэх тэр үед машин бүр дээр очиж хамт явж болохыг асуухад амар байдаг юм байна.

103-р оролцогч Николай и Наталя Шкялорово
   15.20 цагт Брянский областийн Уничя хотын гэр рүүгээ явж байгаа микро машинд сууж Брянск хүртэл 125км замын тэмдэгт дээр бууж, төв замаа барин алхсан.

104-р оролцогч Иван
  17:00 цагт бид том машинд суулаа. Беларус улсын Гомель хотод амьдардаг 22 настай энэ жолооч залуу 4 жил энэ том машинаа барьж, олон улсын хотууд руу тээвэр хийжээ.
  Ширүүн бороо орсон тул биднийг Брянск хотын хойд гүүрний доор буулгаж өөрөө чигээрээ, харин бид гүүрээр  алхаж, Москва явдаг замд гарахаар алхсан.




   Хойшоо алхсаар бид, Партизануудын ой гэсэн нэртэй газарт очиж, майханаа барьж хоносон.

2018.7.19 Пүрэв. Аяллын 33 дах өдөр

  Өглөө эртлэн босч, ойн захаасаа гарч, замын хажуу дах амрах модон ширээ, сандалны дэргэд цайгаа уугаад, алхаж эхэллээ.

105-р оролцогч Антон
   11:51 цагт Калужская область эхлэхийн өмнө бид энэ залуугийн машинд сууж, өглөө энэ залуу Брянск хот руу явахдаа биднийг харсанаа хэлж, хотоос хүнс ногоогоо бөөнөөр авч, ачаад Жиздра тосгон руугаа буцаж яваа юм байна.
   Энэ мужид жанжин Г.К.Жуков төрсөн, зохион бүтээгч, сансар, физик судлаач Циалковский, анхны сансрын хөлөг бүтээгч Королев нар энэ нутгийн гэдгийг хэлж танилцуулсаар бид зам салах дээр ирсэн.


Замд буусан газрын колонкын дэлгүүрээс ус худалдаж авахын оронд усны цорго - вода колонка -аас ус авч, шүүж цэвэршүүлж саваа дүүргээд цааш алхсан. Гүвээ давсан зам, цааш гүүр давж бараг 3км алхаад дараагийн машинаа хүлээсэн.

106-р оролцогч Михайл
   Москва хүртэл 299км тэмдэгт,  дээрээс энэ ахын машинд сууж, мөн л Брянск руу очиж барилгын материал ачаад, Москва руу явж байгаа энэ ахтай бид энерги, зам нийллээ.
Эх орны дайны үед Брянскийн ойд партизанууд байрлаж байсан, Немцүүд орж ирсэн бол Орос хүмүүс гэж байхгүй, Мироторг нь газар тариалан, мал аж ахуйн компани, 15 жилийн өмнөөс хадсан өвсийг рулонная - дугуйруулж прессэлдэг болсон байх,  земля - один дом для всех, Газар бол бүх хүнд зориулагдсан нэг байшин, не будеть земля - не будеть жизнь, газар байхгүй бол амьдрал байхгүй, Район, област болгонд лестничество буюу ойн компани байгаа, Оросын юг буюу өмнөд нутагт газ байна, хойд буюу северт газ байхгүй, аюулгүй байдлыг хангаж зам дагуух өвсийг хаддаг зэргийг ярилцсаар Москва хот руу дөхөж ирлээ.

Москва руу ороход 2 ч удаа замын хураамж, Московская область 85 км холоос эхэлж байна. 18:00 цагт Ленины өргөн чөлөөний замаар явж байхад бороо орж эхэлж, үе үе ширүүсч байлаа.
3 шахам км үргэлжилдэг Непортовский тунель-ээр явж үзлээ.




   Михайл ах ачаагаа төмөр замын ачих хэсэгт очиж буулгаад, биднийг гэр рүүгээ явах замд Динамо метроны буудал дээр хүргэж өгсөн. Ингээд бид хоостайл Григорийн гэрт алхаж ирж, сайхан амарлаа.

2018.7.20 Баасан. Аяллын 34 дэх өдөр

   Хоостайлын залуутайгаа өглөө хамтдаа өглөөний тэнцвэржүүлсэн шим тэжээлт цайгаа ууж, ярилцаж, илүү түлхүүрийг нь аваад, мөн хөл бөмбөгийн тэмцээний дурсгалын түлхүүрийн оосор, шагай, номын хавчуурга зэргээ бэлэглэж, Москва хоттой танилцах аялалаа эхэллээ. Эхний өдөр Herbalife Nutrition компанийн худалдааны төвөөр орж, аяллын өглөөний хоолоо авахаар шийдэж, Ленины өргөн чөлөөг даган алхаж, орчинтой танилцав.





Москва хот дахь Унадаг дугуйны түрээсийн үйлчилгээтэй танилцлаа





Herbalife Nutrition компанийн худалдааны төвөөр үйлчлүүллээ






Москва хотын Ленины өргөөн чөлөөнд






2018.7.21 Бямба. Аяллын 35 дах өдөр

    Москвад 04 цагт нар мандаж, өглөөний хоолоо идчихээд, Монголын ЭСЯ, Улаанталбайг үзэхээр алхсан. 12:00 цагт Улаанталбайг үзээд, метронд сууж хоостайлын гэртээ ирж, интернэт хэрэглэн маргаашийн аяллаа төлөвлөлөө.



Москва хот дах Монгол улсынхаа ЭСЯ-тай танилцахаар очлоо




ОХУ-ын нийслэл Москва хотын төв талбай Улаанталбайтай танилцсан нь







Москва хотын метро тээвэр



2018.7.22 Ням. Аяллын 36 дах өдөр

  Эртлэн босож өглөөний цайгаа уучихаад, өчигдөр Григорий аялалд явахдаа захисаны дагуу бид гэрийг цоожлоод, түлхүүрийг тэмдэгт газар үлдээгээд явах тул, блогтоо мэдээлэл нэмж, мөн өдрийн хоолоо хийж идчихээд явахаар шийдлээ.
  Ингээд 13 цагт Москва хотын баруун хойхон Динамо метронд ойр байрладаг Хоостайлын гэрээсээ гарч,  хотын зүүн урд зах, чиглэлийн такси буюу маршрутканд сууж, 36км зайд гарч ирээд, төв зам дагуух худалдаа үйлчилгээний төвүүдийг харж, дача, зуслангийн байшин, ваня зэргийн барилгын материал зардаг цэгийн дэргэд амарч, хооллоод, цааш алхсан.

107-р оролцогч Фарид Фахрадов
   18:18 цагт энэ ахын машинд сууж, Павловский посад руу эргэхээс нь өмнө бид Кузнецы дээр буув.


108-р оролцогч Ольга, Амал, Алёна
   19:21 цагт энэ гэр бүлийн машинд сууж, цөөн минут давхиад Электрогорск хот руу эргэхийг нь мэдээд талархалаа илэрхийлж, төв зам дээрээ бууж үлдсэн.

109-р оролцогч Елена, ээж Лира
   20:26 цагт ээжийгээ ардаа суулган гэр рүүгээ давхиж яваа бүсгүй биднийг замаасаа суулган, Би хүмүүст хайртай, М4 замаар Хар тэнгис, Азовская тэнгисийг очиж үзэх хэрэгтэй гэж зөвлөж байв. Бид Москвагаас 169км замд, Владимир хот орохоос 1км өмнө, гүүрэн замын эргэлтээс өмнөхөн бууж, тэндээ майханаа барьж хоносон.


2018.7.23 Даваа. Аяллын 37 дах өдөр

   5:30 цагт өглөөний цайгаа уугаад, гүүрэн зам руу гарч, уруудан алхаж эхэллээ.

110-р оролцогч Элбруз
  6:06 цагт энэ Азербайджан залуугийн машинд сууж, сонин сайханыг ярилцсаар, замын цагдаад шалгуулж, Нижний Новгород хотоос 13 км зайд байгаа тус хотын хамгийн гадуурх тойрог замын эхэнд бууж үлдлээ. Одоо Казан хот хүрэхэд 455 км үлдэж, харин Москва хотоос 400км хол зайд ирсэн байна.
  Энэ залуу Москвад 3 жилийн өмнөөс 2 ах дээрээ ирж, Лада машинаараа хувцас бараа захиалгаар өөр хотууд руу хүргэж өгч ажилладаг гэнэ. Түүнийг эгнээ солихдоо дохио ажиллуулаагүй гээд цагдаа зогсоож 1000 рублээр торгох гэснээ насыг нь асууж, ингэж ажил хийж явааг нь дэмжиж, торгохгүй, сануулаад өнгөрөх гэхэд нь энэ залуу баярлаад 200 рубль өгч талархалаа илэрхийлсэн гэж байна.


111-р оролцогч Алексей
   9:58 цагт энэ залуугийн машинд сууж, Яркая  нэртэй бал бэлгэнд авч, Павлово руу эргэхээс нь өмнөхөн бууж үлдсэн.
   н.Новгород хот нь баруун талаараа 2 тойрог замтай байгаагийн бид хамгийн гадна талынхаар нь явж байна, энэ замаар том машинууд голдуу явдаг. Дотор талынхаар нь илүү их машин явдаг гэж энэ жолооч хэллээ.


112-р оролцогч 2 цагдаа
   14:36 цагт цагдаагийн машин явж байхдаа зогсож, бидний бичиг баримтыг шалгасан. Та нартай хамт явж болох уу гэснээр бид н.Новгород хотын энэ тойрог замын зүүн урд тал хүртэл цагдаа нартайгаа явж, тойргийн урд захд ирж буулаа.


Ийнхүү бид цааш гүүр давж  алхсаар, Кстово дах ЛукОйл компанийн оффис, нефть боловсруулах том үйлдвэр, нефтээр асаасан 2 өндөр галт бамбар зэргийг харж, Глобус хөшөөтэй тойрог замаар тойрч алхаж, явсаар суурин хүрч, тосгоны байшингийн ойролцоо майханаа барьж, хоносон. Шөнө бороо орж, тав тухгүй болгосон.



2018.7.24 Мягмар. Аяллын 38 дах өдөр

   Шөнө орсон бороо түр зуур ширүүссэн ч, намдаж, шивэрч байлаа. Өглөө эртлэн босч, цайгаа ч уулгүйгээр алхаж эхэлсэн. Явсаар том машинууд амарч зогсдог зогсоол, колонк дээр ирж, халуун ус авч, өглөөний тэнцвэржүүлсэн шим тэжээлт цайгаа ууж, зогсоол дээр ирж байгаа машинууд дээр очиж жолоочтой нь ярилцсан ч амжилтгүй боллоо. Ингээд замаа даган алхаж эхэллээ.

113-р оролцогч Юри
  5:55 цагт машин зогсож, бид сууж, энэ залуутайгаа ярилцаж явсаар Чебоксары хотод хүргэж буулаа. Энэ залуу Боксарыд амьдардаг, Москвад ажилладаг юм байна. Амьдардаг тосгоноороо дайрч, дугуйнууд буулгаад, аавтайгаа мэндлээд, Чебоксары хот руу ачаагаа хүргэхээр давхилаа. Кугесы хүртэл автобусаар явахыг мөн зөвлөлөө.






Ингээд бид Чебоксары хотоос Кугесы суурин руу маршруткагаар очиж, төв замаасаа эргэхийн өмнө бууж, төв замаараа уруудаж алхахад авто засварын залуус бидэнтэй мэндэлж, нэг ах усаа нэмээд ав гээд усны савыг дүүргэж өгөх нь ямар өндөр соёл зочлол болохыг мэдэрлээ, цааш алхаад зам салж байгаагийн цаад талд гарч, чийгтэй майханаа гаргаж дэлгэж, хатаах зуураа өдрийн цайгаа ууж амжлаа.

114-р оролцогч Марины
  Чийг нь арилсан майхан саваа хумиад, зам дээр очиход энэ бүсгүй ирж зогслоо. Чебоксары хотын иргэн энэ бүсгүй Улмары тосгонд байдаг эгч рүүгээ, 3 настай мууртайгаа хамт явах замдаа биднийг суулгажээ.
  Уфа хүртэл 630км, Москвагаас 698км зайд биднийг автобусны буудал дээр буулгалаа.


115-р оролцогч Ваня
   Цааш алхаж яваад, 16:25 цагт бид том машинд суулаа. 14 тонн champagne мөөг Беларус Брестэд ойрхон байдаг типлицны фирм-ээс ачаад,  Казань, Екатеринбург орохоор яваа энэ машинаар бид Казань хүртэл явахаар боллоо.
Миний малгайг хараад зогсжээ.
   Энэ залуу гэр бүл, гэргийг нь Марина, хүүг нь Янь, охиныг нь Мая гэдэг гэж танилцуулж, улмаар Казань хотын агропромышленный парк дээр мөөгөө буулгах учраас биднийг ойролцоо нь буулгасан.


Энэхүү хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний парк руу орох замын ойролцоо явж байгаа хүмүүстэй мэндэлж, Казань хот дах хоостайлынхаа утасны дугаар руу яриулж, 5 номерын автобусаар буудал дээр нь очихоо мэдэж авлаа. Ингээд бид цахим орчинд харилцаж, танилцсан найз, хоостайл Ильдарынхаа гэрт яваад очлоо.


2018.7.25 Лхагва. Аяллын 39 дэх өдөр

   Ильдарынхаа гэрт жижиг өрөөнд нь сайхан унтаж амарсан бид, өглөө эртлэн босч, гэр бүлд нь талархалаа илэрхийлж, өглөөний тэнцвэржүүлсэн шим тэжээлт цайгаа хамтдаа уух үедээ Казань хоттой танилцах, биднийг хотын хойд хэсэгт хүргэж өгөөд ажилдаа цааш явъя гэж Ильдар санал болголоо.
Татар улсын  Үндэсний музей сар бүрийн эхний Лхагва гаригт тасалбаргүй үйлчилдэг,
сар бүрийн сүүлийн Лхагва гаригт цэвэрлэгээтэй өдөр



энэ хотод хэдхэн хоногийн өмнө Дэлхийн Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний тойргийн тоглолт явагджээ

М.Жалилын хөшөө















2018.7.26 Пүрэв. Аяллын 40 дэх өдөр

   3 цагт Казан хотод  гэгээ орж байна. 5 цагт өдөр шиг болжээ. Бид өчигдөр хотоор алхаж, орой нь хөх тарианы гурил+цагаан гурилаар ногоотой хуушуур хийж хоостайлынхаа дайллаа. Өглөө босч хуурай гамбир хайрч, интернэтээ шалгаад, Южный автовокзал руу Ильдар, түүний охин Алсу нартай хамт автобусаар очиж, тэндээс цааш хэрхэн явахаа шийдлээ.

   Казаны нисэх буудал руу явдаг автобусанд сууж, Большие Кабаны хүрч буугаад, Казань хотоос 21км зайд очлоо.


116-р оролцогч, ХоостАйл Фаниль
    Казанаас 21км-д дэлгүүр орж 2 төрлийн талхнаас авч, Большой Кабаниас Р239 зам руу нийлж байгаа замаас энэ ахын машинд сууж, Уфа хотод ойрхон тосгоны гэрт нь очиж хоносон. Оросын гэрийн халуун ус - ваня-д анх удаа орж үзсэн.
   150кг орчим ороодос-баглаатай дугуй өвс, анти-радар төхөөрөмж нь замд хурд хянадаг камер байгааг хэлдэг, Өүлэн эх, Бөртэ хатан, Чингэс хаан нь татар хүн 175-176см өндөр, ногоон нүдтэй гэх мэтээр бичсэн эх сурвалж байдаг гэнэ, арын суудлын зорчигч аюулгүйн бүсээ бүслээгүйг замын цагдаа холоос дурангаар харж байдаг юм байна, гречка - гурвалжин будаа нь цагаан цэцэгтэй, иван чай - хамгийн сайн цай - ишнээс нь шувтраад бүгдийг хандалдаг,

  Ой байж шувуу байна, амьтад байж тэдний дууг Бурхан сонсоод ийм нуурыг үүсгэдэг - иймд усны дэргэд мод тарь, мод нь цасыг тогтоож, зам дагуух өвсийг ургуулдаг







Актау гэдэг үгний Ак нь белая, тау нь гора гэсэн утгатай, янз бүрийн соёл, боловсрол байгаа учраас олон төрлийн талх энд байгаа, хусны мөчрийг ваннд хэрэглэдэг, хус модны илч сайн, 
юрта - башкир хэлэнд дом гэсэн үг гэнэ зэргийг ярилцаж, оройн хоолоор дайлуулж, ууган хүүгийн нь дээд өрөөнд унтаж амарлаа.

2018.7.27 Баасан. Аяллын 41 дэх өдөр

    Уфа хотод ойрхон Арово тосгонд энэ ах амьдардаг, энэ хажууханд нь үнээний ферм байна. Ой байж сайн хөрс бий болдог. Жил бүр суулгац худалдаж аваад суулгаад бай, тэгээд шувууд, ус ирэх болно. 
Хаана амьдарч байна - тэндээ сад и лес суулга, ойтой газар гол горхи үүсдэг.




   7:00 цаг. Өглөөний цайны дараа гематолог мэргэжлийн эмч эхнэр нь ажилдаа явж, Фаниль ах биднийг машиндаа суулган, Уфа хот руу ажилдаа явах замдаа биднийг төв зам хүртэл хүргэж өгч, дээрх захиас сургамжийг өгсөн.
Липа мод, аниз - зэрлэг укроп, жижигхэн бор үр-для хлеб


117-р оролцогч Рустам
   3 хүүхэдтэй, 6 настай хүүг нь Тэмүүжин гэдэг, энэ ах биднийг Монгол хүн байна гэж таньж том машиндаа суулгаад, Ауструм 1км тэмдэгт руу салах ажил хүртлээ явсан.
    Шагай буюу энэ ясыг  чашкы гэж нэрлэж магад гэж байна. Нафды - даам шиг хөлөгт, араб тоглоом байдаг, Энэ зам бол Дэлхийн хамгийн урт, Сибирь, Владивосток гэж явсаар байгаад Номхон далайд хүргэнэ гэж ярьсан.



118-р оролцогч ХоостАйл Ра-Фил
    Башкорд хүнтэй Башкирын 14:10 цагт таарч ярилцаж явсаар Старохалилово тосгоны гэрт нь уригдан очиж, тосгоны амьдралтай танилцаж, Ай голд очиж сэлсэн.
Гэрээсээ 250км хол Уфа хотод очиж том машин жолоодож тээврийн ажил 7 хоног хийгээд, 7 хоног амардаг. Эхнэр Лилия, 5 хүүхэдтэй. Уфа хот гэр хоёрын хоорондох 250 км замыг 3 цаг давхиж туулдаг.
   Башкир үндэстний Салават баатар төрсөн газар, Янган-Тау (горячий, гора) гэж халуун рашаантай уул, Кургазак рашаан, түүнийг савладаг үйлдвэр, Каратау (чёрная гора) уул, зэргийг замдаа танилцуулж 1750 онд байгуулагдсан Месягутова хотын дэргэдүүр өнгөрч, тосгондоо ирсэн.





   Хүү нь ээжийнхээ ажлыг хөнгөвчилж, аяга таваг угаагч машин авч өгч байгаад ээж аав хоёр нь цаанаа дургүй, хэдэн жилийн дараа эвдэрнэ, аяга шанага угаахад юухан байхав дээ, мөнгөө ингэж үрээд яахнав дээ гэж байгаа ч хүүдээ зориглон хэлэхгүй байлаа.






2018.7.28 Бямба. Аяллын 42 дах өдөр

   Цас их ордог учраас өвс хадаж өвөл нь үнээгээ фермд тэжээдэг, байшин барихад суурь+хар цаас+тоосго + хар цаас + палк гэж чийгийг тусгаарладаг, тосгоны номын сантай танилцсан.
  ХоостАйлынхандаа талархалаа илэрхийлж, хөгжим тоглодог ач охинд нь хэл хуур, гэргийд нь Минскд эрүүл амьдралын хэв маягийн клуб зохион байгуулагчаас бэлгэнд авсан ном зэргээ бэлэглэж төв зам руу хүргүүлж буусан.




Аяллын түнш номын сан №10
2018.7.28 Старохалиловская сельская библиотека





119-р оролцогч Кузмин Дмитрий
   Челябинск мужын цаг 15:46, Уфа хотоос 223км, Челябинск хот хүртэл 177км. Тээвэр хийдэг энэ залуу Уаз Патриот машинаараа Сатка тосгоноос Челябинск хотын ХоостАйлд Petr Kuzin-ны гэрт биднийг хүргэж өгсөн. Казакстан улсын Актау хот, Мангистау үзэсгэлэнт байгалийг очиж үзээрэй гэж зөвлөж байсан.
  Уралын нурууны 2 давааны эхнийх дээр нь Ази Европ тивийн заагийг тэмдэглэсэн багана байдгийг, Ай гол энэ нуруунаас эх авч, Уфа голд цутгадаг болохыг тайлбарлаж явлаа.


2018.7.29 Ням. Аяллын 43 дах өдөр

     Челябинск хотод ХоостАйл Петр Кузины гэрт өөр аялагч нартай танилцлаа. Петр Кузин нь ихэртэйгээ хамт аяллаар явсан тул бид эндээ хонож, утасгүй нэт ашиглаж, Новосибирск орох замын маршрутаа тодруулж, 2 хувилбарыг тэмдэглэж авч, хоостайлуудынхаа холбоо барих мэдээллийг дэвтэртээ хуулж бичлээ.


Ингээд аяллаа үргэлжлүүлэхээр  6 цагт босож,  хотоос гарах автобусанд суухаар Победы өргөн чөлөө, Ленинградский гүүрээр гарч, автобусны буудал дээр Руслантай танилцаж, автобусны чиглэлийн талаар зөвлөгөө авсан. Мөн дэлгүүр орж хүнсээ базаасан.
Миасское село хүртэл маршруткагаар явлаа.



120-р оролцогч Саша
   14:20 цагт энэ залуугийн машин сууж Майка тосгон эргэх хүртэл биднийг хүргэж өгөв.

121-р оролцогч Рамиль
  Өвөл 8-17 цагт, зун 4:30-23:00 цагт гэгээтэй байдаг 



96-102км замыг алхаж, орой болж, майхандаа унтаж амарлаа.

2018.7.30 Даваа. Аяллын 44 дэх өдөр

122-р оролцогч Геннадий
   Том машины жолооч энэ ах 2 сар машиндаа яваад, 14 хоног амардаг. Бүх ачааны машин Москваг зорьдог, буцаад тал тал тийш ачаа зөөдөг, Эдийн засаг тэгж байгуулагдаж байна.
   TIR - через границу, 74 -Челябинскийн номер, 45-Курганы номер.
Машины тэнхлэг, рамыг тэгшлэх засварыг геометрия ремонт гэж Орос хэлэнд нэрлэжээ, Хотын зүүн захын тойрог зам дээр биднийг буулгаад, гурвалжин будаа бэлэглэсэн.




Зам нисэх буудлыг тойрог хийж өнгөрдөг, мөн нисэхийн ойролцоох тосгоны хэдэн айлын жимсний мод зэргээр дамжин зам товчилж, алхсаар зүүн урд байгаа колонк дээр ирсэн.


123 дах оролцогч Сергей
  Колонк зогсоол дээр зогсож байгаа машинуудаас хамт явж болохыг асууж байгаад энэ ахтай зам нийлж, Омск хотын хойд захад биднийг хүргэж өгсөн. Казакстаны хойгуур тойрог замаар давхиж явахдаа, шөнө зогсоол дээр амарч, бид майхнаа хашааны гадаа нь барьж унтаж амраад, өглөө 4 цагт аяллаа үргэлжлүүлсэн.
    28 настайгаасаа хойш 26 жил жолоочийн ажлаа дуртай хийж байгаа, Монголын арьсан эдлэлийг сайн гэж үздэг, том машин хурдаа сааж байгаа эргэлт, зогсоол, өргөн зам дээр гар өргөж байхыг зөвлөж, 
  Читад дом для всех байдгийг, Камчатка, Сахалины үзэсгэлэнт байгалийг үзээрэй,
  Сибирийн ард түмэн үхрийн шагайгаар тоглодог тоглоомоо бабкы гэдэг, мөн үхрийн шийрээр үндэсний хоол холодецоо хийдэг, 
   Уламжлалгүй ирээдүй байхгүй, Түүхгүй ирээдүй байхгүй, Бидний бурхан бол Нар, Нар байна - өвс ургаж, шувуу жиргэж, Нар мандаж - Дэлхий сэрж, Үндэсний баяр Сабантуй, мөн Илендень гэж 6 сард тэмдэглэдэг баяр,





Айх хэрэггүй - нээх хэрэгтэй, Бумерингийн хуулиар сайханыг хийсэн - хариу нь ирэх болно, Еврей хүмүүс мөнгөөр хэмжиж, хүмүүсийн энергийг сорж байна.
Мөнгөний төлөө, хувцас, машины төлөө амьдраад эхэлчихээд байна, бие биенээсээ айж байна
3 сарын 19 - Нарны өдөр, Сабантуй баяр (бөх, игра, дуу),  6-р сард Илендень - галын наадам, гал дээгүүр үсрэх, Дэлхий дээр олон үндэстэн нэг хэлтэй байх үед - биеийг шатаахад душа чөлөөлөгдөж, өөр биед, амьтанд очдог гэж үздэг
Бид спортоор хичээллэж, хоорондоо найзалж өссөн. 
Пиво ууж эхэлж, архинд хүрч
рис, перловки, гречки, сечк, пшеничные каши - Цэрэгт байхдаа сурсан
Өнөөдөр хийж байгаа зүйл хүүхдийн амьдралд туслаж ач тусаа өгөх хэрэгтэй
Оросд модыг цасны хамгаалалт болгож тарьсан, мөн талбайн захад тарьсан нь үр тариа, ус ургамал байгаль болж үлдэж, ач тусаа өгч байна.
Харин өнөөдрийн хүмүүс ирээдүйнхээ төлөө ямар зүйлийг хийж байна вэ?

2018.7.31 Мягмар. Аяллын 45 дах өдөр

   Тошнобово тосгоны том машины зогсоолоос 4 цагт хөдөллөө. Маш олон нууртай, манан татдаг газар байна. 
   Нар мандаж, бүх амьдрал эхэллээ. Бүх амьтад, ургамал нар мандсанд баярлаж, замын ойролцоох Яман тосгонд энэ ахын аав нь олон жил амьдарчээ.
  Бүх трасс - төв замыг гол, мөрний нэрээр нэрлэсэн. Иртыш мөрөн голын нэрээр бидний явж байгаа зам нэрлэгджээ.
  Новосибирскт Малыгано гудамжны замд Хиловский рынок зах байгаа, тэндээс жимс ачсан том машин Монгол руу хөдөлдөг гэж зөвлөв.

   Ингээд бид Омск хотын хойд захд бууж, Омск хотын баруун тойрог замаар, нисэх рүү салж байгаа замыг өнгөртөл алхсан.

124 дэх оролцогч Вычесляв, түүний Тери нохой
     Омскын 12:27 цагт Омск хотын баруун хойд талд байгаа нисэх буудлын ойролцоо энэ ахын машинд сууж, баруун тойрог замаар явсаар хотын урд төв зам дээр буусан. Энэ хүн номын санд ажиллаж байсан гэнэ, бидэнд хадгалж байсан номын сангийн нэртэй хавчуургаа өгсөн.
      ТВ-ээр сайхан амьдарч байна гэж ярихаас өөр зүйл алга. Энэ тэнд шугамлан тарьсан хусан шугуй буюу околок нь цас тогтоодог. Хус мод хурдан ургадаг. Москва бидний бүх мөнгийг хурааж байна - цалин өндөр, зам сайн.
Энд заводод үйлдвэрлэсэн бензиныг Москва авч, бидэнд газ өгч байна.


Төв замаа даган гүүр давж алхаж, Омск хот руу урдаас орж байгаа төв зам руу орж Худалдааны төв үзэж, буцаад тойрог төв зам руугаа орж алхсан.

125-р оролцогч Сергей
   20:41 цагт (Москвагийн цаг 18:41) энэ залуу биднийг авлаа. Омск областын Кормиловский районы Зотино селод амьдарч байгаа энэ залуу автомашины будгийн ажил 4 хоног Омск хотод хийгээд, 4 хоног тосгоны гэртээ амардаг гэнэ.
    Зам дээр зогсож байгаа хэнд ч болов зогсож тусалдаг энэ залуутай бид таарч, ярилцаж явахдаа, гэрт нь очихоор болж, зочилж, 2 өдөр тосгоны амьдралд оролцсон.
   Түүний эхнэрийг Оксана, охиныг Поля гэдэг.





2018.8.1 Лхагва. Аяллын 46 дах өдөр

   2 хүүхэдтэй болоход Оросд газар өгдөг юм байна, ингээд 5 жилийн өмнөөс Зотино село-д газар авч амьдарч эхэлсэн. Тачка -трактор шиг газар хагалагч, теплица - хүлэмж худалдан авсан. Оросд 10-15 хүүхэдтэй айл байсан, тэд ойролцоо амьдарч бие биедээ тусалдаг.
  Чи хүмүүст яаж хандаж байна, хүмүүс чамд тэгж л хандана.
  Ах нь програмист, аав нь салхины эрчим хүчний салбарт ажилласан, 60 гаруй насны хүн гэнэ.













2018.8.2 Пүрэв. Аяллын 47 дах өдөр

    Өчигдөр орой ваннд орж, хажуу байшинд 7:40 цагт өглөөний цайгаа уухаас өмнө үхрийн нүдний бутны зэрлэгийг түүж, жимснээс нь түүсэн.
    Алиса гайхамшгийн оронд үлгэрт гардаг шальтай-больтай шиг чанасан өндөгөө тавьж, шингэнийг нь халбагдаж идэхэд зориулагдсан суурь.
    Яйцо с жёлтоку - 2мин  чанасан өндөгт -хүүхдүүд дуртай, глазуны-нүдэлж шарсан өндөг
    Чанаагүй өндөгний хальсыг дробилку-аар 3 удаа нунтаглаад, тэжээлдээ өгдөг.
    Зүрхэнд зориулсан дасгал - ваннд ороод дараа нь хүйтэн усанд шумбана
    Туркэд байдаг - хоман - халуун чулуунд ус цацаж - дээр нь майхан бариад.
    
Сергей биднийг төв зам хүргэж, гүүрний аюулгүйн тойргийг өнгөртөл хүргээд, буцаад гэр рүүгээ явсан.



126-р оролцогч Дмитрий
    11:30 цагт гүүрэн замаас зүүн талд, Новосибирск хүртэл 548км тэмдэгтийн ойролцоо энэ ахын машинд суулаа.
    Магнит гэсэн бичигтэй компанийн том машин барьж яваа энэ ах энэ компанийн төв нь Краснодарт байдаг. Кемерова мужид амьдардаг энэ ахтай шагай, хонины хөлний талаар ярихад хонины шийрийг хаячихдаг гэж хэллээ. Гэр бүлээрээ өөрийн гэсэн машинтайгаа, майхан, хоол хүнстэйгээ аялаарай гэж зөвлөж байна.
    Энэ ах биднийг том машинуудын зогсдог, амардаг зогсоол хүртэл хүргээд, өөрөө амрахаар үлдсэн.
 Бид эндээс зүүн тийш автобусны буудал байгааг харж, тэндээ хоолоо идээд, алхаж явахад зам дагуух арчилгаа хийдэг компанийн хүмүүс замын хажуугийн өндөр ургасан өвсийг хадаж, хурдны зураг авдаг камеруудын харагдах байдлыг сайжруулж байв.

127-р оролцогч Александр, Дмитрий
    17:31 цагт эрчим хүчний 2 ажилтан залуу ажлынхаа курган машинд биднийг суулгаж, төв замаас хойш эргэтлээ авч явсан.

128-р оролцогч Саня
    18:03 цагт Новосибирск хүртэлх 283 км замыг 3 цаг давхиад орно гэсээр биднийг суулгаж, 14 жил хийж байгаа цахилгаанчны ажил, намаг байсан газарт околак -мод тарьж, зам барьж, мод өөрөө л ургасан, зэргийг ярилцаж явсаар Новосибирск хотын баруун талд онгоцны буудал хүрэхээс өмнөхөн, Главный Вокзал руу явдаг 111 номерын автобус зогсдог буудал дээр хүргэж ирсэн.

Ингээд бид Главный Вокзал руу хотын баруун захаас автобусаар ирж, тэндээ харуул хамгаалалтын ажилтан залуугийн утсаар ХоостАйлууд руугаа залгуулж, Роман Никулинтэй холбоо барьж чадлаа. Хоостайлынхаа хэлсэн зааврын дагуу Новосибирскийн метрогоор ойртож очиж, алхаж очиж, танилцаж, сайхан амарсан.

2018.8.3 Баасан. Аяллын 48 дах өдөр

ХоостАйл Роман, Саша, Луч муур
   7:00 цагт сэрж, өглөөний цайгаа уусаны дараа гадна хаалганы түлхүүрийг нь авч үлдэж, хотоор алхаж Новосибирск дэх Herbalife Nutrition компанийн худалдааны төвөөр очиж, Хас банкны картаасаа АТМ-ээр мөнгө авах гэж үзэж, маргаашийн аяллын хүнсээ бэлтгэж, буцаж ирсэн.




   Хоостайлын эзэд Роман, Саша нарыгаа орой ирэхэд нь аялал, шагайнхаа талаар ярьж, өөрсдийн хийсэн хоолоороо дайлж, 2 дах оройгоо хонолоо. Соёмбоогийн бэлтгэсэн ногоотой цуйван дээр зөөхий, өргөст хэмх нэмээд амтархан идэж байна. 




2018.8.4 Бямба. Аяллын 49 дэх өдөр

  Хоостайлынхаа залуутай хотын автобус, цахилгаан галт тэрэг (электричка) маршрутаар зөвлөгөө авч, энэ том хотоос хэрхэн гарахаа төлөвлөлөө.

   Ийнхүү бид автобусаар Новосибирск-Южный өртөөн дээр ирж, хотоос аль болох хол гэхдээ төв замд ойрхон буудалд буухаар өртөөнүүдээс сонголтоо хийж, билетээ авсан.







Галт тэрэгнээс буугаад төв зам руу алхаж хүрсэн. Төв зам дээр хурд хянадаг камер байгааг анхааруулсан замын тэмдгийг өнгөртөл алхаж, дараагийн машинаа хүлээлээ.

129 дэх оролцогч Жафар
    Барнаул хотод амьдардаг энэ Тажик залуу биднийг Новосибирскийн тосгоны замаас 15:00 цагт авч, Барнаулын Облепиха төв дээр буулгаж, дугуй талх бэлэглэсэн.




Тэр аавыгаа асрахаар дээд сургуулиасаа гарч 2005 онд Оросд ирсэн.
Англи хэл, төгөлдөр хуур сурах хүсэлтэй. 4 жилийн өмнөөс Барнаул хотод амьдарч эхэлсэн.
    Аав ээж нь эхнэрийг нь олж өгдөг уламжлалын дагуу эхнэр болох бүсгүйнхээ гэр бүлтэй 2-3 удаа уулзаж, шийдэж гэрлэсэн. Бага дүү нь түүний эхнэрийн хамаатануудаас эхнэртэй болсон нь орчин үеийнх болж байна. Наурыз 3 сарын 21, мусулман шашны Рамадан, мөн Курбан гээд баяруудтай.
   Шагайг Тажик хэлээр ошук гэдэг,  хамгийн сайн байрлал морь буувал түрүүлж булааж авдаг тоглоомыг хүүхэд байхдаа тоглож байсан. 2 шагайгаар сайхан тоглоом тоглож болно.
   Бидний ярианаас машинаа гэрээсээ хол 500м-т тавиад, гэр рүүгээ алхаж явах үедээ ажлын ядаргаа, бодлоо орхиж, гэртээ гэр бүлийн баяр хөөр, эерэг сэтгэлээр орохыг нялх хүүхэд энергээрээ мэднэ, хүүхэд аав ээжийгээ хараад хүмүүжиж байдаг, тэр хүмүүжил нь насанд хүрсэн хойно нь илэрч гардаг гэсэн бодлыг дэмжиж, ярилцсан.

130 дах оролцогч Виталий
   18:00цагт бид энэ залуугийн машинд суулаа. Биднийг Барнаулаас Майма хотын төв талбайд хүргэж өгсөн. Машин дээрээ унадаг дугуйгаа ачсан энэ залуу гитар тоглох дуртай, Барнаулд ажиллаж амьдардаг, одоо Горный Алтай руу явж байна.
   Бидний морин хуурыг гитар гэж хараад, өнгөрч явснаа буцаж, ухарч ирээд суулгасан.


Бид Майма хотоос урагш алхаж явахдаа майханаа барих газрыг хайж, улмаар барилга дотор майханаа барьж тайван сайхан амарсан.

2018.8.5 Ням. Аяллын 50 дах өдөр

5.30 цагт босоод, цайгаа уугаад,  онгоцны буудал өнгөртөл алхав.



131-р оролцогч Алися, Паша
   ГорноАлтайск-аас явж байгаа шугамын автобусанд 7:20 цагт сууж, с.Соузга хүртэл яваад, рашаан усны ойролцоо буусан.



132-р оролцогч Артур
   Энэ ах Кошагач хотод амьдардаг, ГорноАлтайгаас хүн тээврийн үйлчилгээ хийдэг микро автобус.
   Замд, 4км үргэлжилдэг Камлак тосгоны хажуугаар өнгөрч, цайны газарт хооллож, өндөр ууланд гарч, рашаан ус ууж, давхисаар Кошагач хотын зах дээр биднийг хүргэсэн.
   Энэ машинд эсгий малгайгаа мартсан.






    КошАгач хотоос зүүн урагш алхаж, талхны цехээр орж худалдан авалт хийж, цэргийн анги өнгөрч, зам дээр хүлээсэн.

133-р оролцогч Мерген, эхнэр Арунай
     Мэргэн нэртэй залуу, Чистая Луна утгатай Арунай нартай КошАгачаас Ташантад ирлээ. Энэ айл 3 хүүхэдтэй, 3000 хүнтэй селод амьдардаг. Ташанта руу найзындаа ирж байгаа. Орой буцаад явах юм байна. Тэдний хүүхдүүдэд үлгэрийн номууд байсанаа бэлэглэлээ.


   Энэ хилийн сууринд ирээд, хил маргааш Даваа гаригт ажиллана, Ням гаригт амардаг зэргийг мэдэж, хаана майханаа барих вэ гэж орчин тойрон, шөнө бороо орох шинжтэй тэнгэр бүрхэг болсоныг харж, айлтай танилцахаар шийдлээ.
   Ингээд хонь малтай айлыг чиглэн алхахад, өөдөөс хүүхдүүд гүйж ирээд цүнх, морин хуур зэргийг өргөж, хашааныхаа үүдэнд хамт ирсэн.

Ташанта сууринд ХоостАйл Елдос
    Энэ айлын хүмүүстэй танилцаж, аялаж яваагаа хэлж, гэр барьж байгаа ажилд нь туслаад хонохоор болсон.

Энэ айл 10-аад айлын хонь, үхэр, 2 азарга адууг 15 гаруй жил хариулж байгаа юм байна. Дэлгүүрээс бүх хүнсээ худалдаж авдаг, цагаан идээ боловсруулдаггүй. Эмээ нь 50 гаруй жил энэ нутагт амьдарч байгаа. 



2018.8.6 Даваа. Аяллын 51 дэх өдөр

   Шөнө бороо орсоныг ч мэдээгүй зассан орон дээр сайхан амарч унтаж 6:20 цагт сэрлээ.  Башан эмээ 6 хүүтэйгийн отгон нь энэ хоостайлын эзэн Елдос юм байна. Ийнхүү бид өглөөний цайгаа уучихаад, шинэ гэрийнхэндээ талархалаа илэрхийлж,  хилийн боомтын зүг алхлаа.

 

Биднийг Ташанта хилийн боомт дээр 10 цаг орчимд очиход хүн тээврийн хил гардаг автобус аль хэдийн явчихсан, машинтай хүмүүс, бензины том машинууд дугаарлан хүлээж байна.
Ингээд бид машиндаа суугаад хил гарахыг зөвшөөрөх сайхан сэтгэлт, тусч хүнээ хайж, хүмүүстэй очиж уулзаж, ярилцаж эхэллээ.

134-р оролцогч Давлет
    Астанад амьдардаг, Монгол улсын иргэн энэ залуу биднийг хамтдаа явахыг зөвшөөрлөө. 



 Ийнхүү бид 55 хоногт 150+ хүмүүстэй уулзаж, Монгол улсын иргэд визгүй зорчдог 5 улсын нутаг дэвсгэрт тэднийхээ машин тэргээр хөлөглөж аялсаар өрнүүн сэтгэлтэй буцаж ирсэн.



Бидний энэ аяллын мөнгөн төсөв, зарцуулалтыг сонирхож, өөрсдийнхөө аялалд ашиглахыг хүсвэл 4000 төгрөгөөр худалдан авч танилцаарай.
Лавлаж асуух зүйл гарвал, миний утас 99861326

Таны хүсэл сонирхол баяр хөөр, итгэл найдвар, аз жаргал болон танд эргэн очоосой

Comments