Беларус улсын Үндэсний номын сантай танилцлаа |
Шагайтай үүргэвч 2018 өв соёл, амьдралын хэв маягийн аяллаараа Монгол улсын иргэд визгүй зорчдог Беларус улсад 798 км замд аялсан тэмдэглэл
Нови Ярилович - Минск - Весялоука
7 сарын 9-17, аяллын 23-31 дэх өдөр
Украйн улсаас Беларус улсын Минск хотод ирж, Минск хоттой танилцсан өдрүүдБеларус улсын Минск хотоос Three sisters хилийн боомт хүртэл
2018.7.9 Даваа. Аяллын 23 дах өдөр. "Backpack with knuckle bone" trip's 23th day
Украйн-Беларус улсын хилийн боомт Нови Яриловичаар алхаж гарлаа.Беларус улсын Хилийн албаныханд гадаад паспортаа шалгуулж, заасан замаар нь алхсаар Гаалийн албаны ажилтанууд бидний аялалын тухай асууж,
мөн Аялалын даатгалтай эсэхийг лавлаад, даатгалын бичгийг үзье гэсэн.
Үүнээс өөр зүйлс лавлаж асуусангүй, цүнх савийг нээлгэж нягтлан шалгаад, хилээр нэвтэрсэн тамгаа дарж өглөө.
Тамга даруулсан паспортаа аваад хилийн албаны сүүлийн хяналт дээр алхаж очихын өмнөхөн нэг машинтай залуу та нар хаашаа явж байгаа вэ, энэ шалгалтын дараа миний машинд суугаарай гэж хэллээ.
84-р оролцогч Алех
Биднийг Беларус улсын хил дээрээс нийслэл хотдоо ирэхэд тусалсан, бидний аялалын 84 дэх сайхан сэтгэлт хүмүүн Алех |
Бид 19:00 цагт энэ залуугийн машинд суучихсан, Беларус улсын хилээс Минск хот руу 349км замыг хамтдаа ярилцаж, дуулж давхисаар 22 цаг өнгөрөхөд Малиновская метроны буудалд ирсэн. Замдаа Гомель хотыг хөндлөн гарч, тус хотын баруун урд байдаг өндөр давст уулыг харж, замын хажуугийн тариалангийн талбай руу шуудуугаар ус татсаныг зассан гол гэж андуурч,
Минск хот руу явж байгаа энэ хурдны зам 4-6 эгнээ, дундаа 2-3 м өргөн зүлэгтэй зэргийг харж, хурдын зам учраас зам руу амьтан, хүн хөндлөн гарахаас сэргийлж 2м шахуу өндөр төмөр хашаан хаалт 2 талдаа босгосон байна.
Замд ойрхон сууцны байшинг чимээнээс хамгаалж өндөр төмөр хашаа татжээ, мөн зам дээр электрон цаг, хурдны анхааруулга байрлуулсан нь таатай байлаа.
Ийнхүү бид 2 сая хүн амьдардаг Минск хотд орж ирж, Малиновская метро дээр буусан. Алекс маань гэртээ ирэхийг зөвшөөрсөн хоостайл Янинагийн утас руу ярьж, биднийг уулзуулж өгч тусалсан.
Ингээд бид 23:17 цагт
ХоостАйл Янинагийн
ээжийн гэрт нь шөнийн 01 цаг хүртэл ажилладаг нийтийн тээвэр метро, автобусаар ирж, сайхан амарч хоносон.Хост-айл Янинатай өглөөний цайгаа хамт уусан |
Янинагийн ээж амралтнаас ирж, танилцсан хөгжилтэй орой |
2018.7.10 Мягмар. Аялалын 24 дэх өдөр
Янинагийнхаа ээжийн гэрт ирж амарсан бид, өглөө эртлэн босч, өнөөдөр Беларусын Үндэсний номын сан, Минск хотын төвлөрсөн номын сангийн системийн Төв номын сан (Купалын номын сан)-д зочилж, Камаровский захаар нь орж, орой Янинагийн өөрийнх нь гэрт хүрч ирсэн.Янина нь зураач мэргэжилтэй ба хэдэн жилийн өмнөөс 6 сарын хугацаатай Энэтхэг улсад аялах үедээ couchsurfing-ийг хэрэглэсэн ба аяллынхаа дараа хоостайл болжээ.
метро гэдэг унаа тээвэр гайхалтай дэд бүтэц |
метроноос газар дээр гарч ирэхийн өмнө аль таль руу гарвал ямар гудамж, ямар байгууллага байгаагаа мэдсэн байх |
Я люблю Минск - Би Минск хотод хайртай - Энэ хотын өнгө төрх, цэвэрхэн |
Беларус улсын Үндэсний номын сан ба Эрдэмтэний хөшөө |
Ном, ном уншихын ач тусыг хэлсэн Дэлхийн улсуудын эрдэмтэн мэргэдийн үгсийг уншингаа номын сан нээхийг хүлээж байна |
Беларус улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит талбайн хэсгээс |
энэ зам надад таалагдсан |
ногоон өнгө |
өнгийн цэцэг ба байрлуулалт |
2018.7.10 Беларус улсын Үндэсний номын сантай танилцах аялалд оролцож, номын сангаа яаж танилцуулвал энэ үйл ажиллагаа сонирхолтой байдгийг дахин мэдэрлээ.
Номын сан нь хөшөө дурсгалын онцлогыг гаргаж чадаж байна |
Номын сангийн барилга дотор ямар хөшөө дурсгал байгааг бодолцъё |
Номын сангийн Экскурсэд ном хайх электрон систем багтжээ |
Үйлчилгээний талбайн өнгө төрх |
Номын сангийн танилцуулгад тус номын санд тавигдсан, байрласан уран зургийн үзэсгэлэн багтжээ |
Номын сангийн байрлал ба өндөрлөг цэгээс хотыг тольдох боломж |
Шинэ баригдаж байгаа Номын сангийн ажилтануудын хороолол |
Барилгын хийц ба доторх үйлчилгээний цогц |
Яагаад Үндэсний номын сан хэрэгтэйг танилцуулж чадлаа |
Энэ талбай юунд зориулагдсаныг очсон хүмүүс л мэдэж байгаа |
Энэ талбайг хүртэл Үр дүнтэй ашигладаг |
Номын сан бол ... |
Үүдний угтаж авч байгаа Лобби хэсэг |
Номын сангийн аяллын дараах сэтгэгдэл нь зураг авахуулж байгаа дураар илэрч байна |
Минск хотоор алхаж, төв зах, болон хотын номын сан, төв талбайтай нь үргэлжлүүлэн танилцлаа.
хаягдал батарейг дахин боловсруулдаг хүмүүст нь хүргэе |
Хотын номын сан |
2018.7.11 Лхагва. Аяллын 25 дэх өдөр
Хербалайф компанийн худалдааны төвөөр үйлчлүүлж, мөн Herbalife Extravaganza 2018 Minsk арга хэмжээ явагдах Минск Арена спорт цогцолборт очиж танилцлаа.
Хост-айлдаа ирж яг л гэртээ байгаа шиг салад, хуурай хуушуураа хийж, Наадмын баяраа тэмдэглэлээ.
биднийг нэгтгэж байгаа зүйл бол хүн бүрт хэрэгтэй шим тэжээл |
дугаарлалтын ухаалаг систем хуруугаар даруулдаггүй |
2018.7.12 Пүрэв - 2018.7.16 Даваа. Аяллын 26-30 дах өдөр
Музей үзэх, Минск Аренад дахин очих, мөн буцах аялалаа төлөвлөх, бэлтгэх, Минск хот дахь аль нэг Эрүүл амьдралын хэв маягийн клубээр зочлох ажлуудаа амжуулаад, Монгол руугаа буцах аяллаа эхэллээ.
Минск хотын зах руу алхаж байхад бороо, ширүүн бороо орохоор тэнгэр урдаасаа бүүдийж эхэлсэн. Алхаж явсаар замын хажууд мөөг, жимс зарж байгаа машинтай хүмүүстэй таарч, цааш өндөр дээр гарч алхаж, баригдаж байгаа барилгын манаачийн байрны дэргэд зогсож бороог өнгөрүүлсэн.
89-р оролцогч Автобусны жолооч
85-р оролцогч Ээж хүү хоёр
хүү нь бие муутай
86-р оролцогч Антон
87-р оролцогч Артем
88-р оролцогч Алесиа
Өглөө 5:20 цагт сэрээд, өглөөний тэнцвэржүүлсэн шим тэжээлт цайгаа уучихад, алхаж биеийн чилээгээ гаргаж байхдаа 100км замын тэмдэгт дээр хоносоноо мэдлээ. Ингээд 101 км дээрээс биднийг суулгаж, шаагин орох бороонд хамтдаа давхиж яваа энэ залуугийн Гомель хот дах ажил бүтээсэй гэж бид хүслээ.
Гомел хотын баруун хойд тойрог замаар алхсаар, эрчим хүчний компанийн харалдаа амарч суухдаа хувцсаа нимгэлж, мөн үдийн хоолоо идэж амжлаа.
Минск хотоос Весялоука (Three sisters) хилийн боомт хүртэл
2018.7.16 Даваа. Аяллын 30 дах өдөр
Үдээс хойш Метроны эцсийн зогсоолд ирээд, орон нутгийн автобус, маршрутка, хот хоорондын автобусны чиглэлтэй авто вокзал дээр очиж танилцлаа.89-р оролцогч Автобусны жолооч
хүү нь бие муутай
86-р оролцогч Антон
87-р оролцогч Артем
88-р оролцогч Алесиа
Бидний Шагайтай үүргэвч аяллын оролцогч 150 гаруй
хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүд тусдаа бичлэг болж нийтлэгдсэн.
2018.7.17 Мягмар. Аяллын 31 дэх өдөр
90-р оролцогч Бондарчук ЯрослывӨглөө 5:20 цагт сэрээд, өглөөний тэнцвэржүүлсэн шим тэжээлт цайгаа уучихад, алхаж биеийн чилээгээ гаргаж байхдаа 100км замын тэмдэгт дээр хоносоноо мэдлээ. Ингээд 101 км дээрээс биднийг суулгаж, шаагин орох бороонд хамтдаа давхиж яваа энэ залуугийн Гомель хот дах ажил бүтээсэй гэж бид хүслээ.
Гомел хотын баруун хойд тойрог замаар алхсаар, эрчим хүчний компанийн харалдаа амарч суухдаа хувцсаа нимгэлж, мөн үдийн хоолоо идэж амжлаа.
91-р оролцогч Бичев Андрей, Бичева Екатерина
Тойрог замын дундаас биднийг суулган, Гомель хотын захын автобусны буудал дээр хүргэж буулгасан энэ залуус аялах дуртай, Монголоос Беларус хүрээд, буцаад аялж байгаа биднийг сникерс шиг оросын шахмал хоолоор урамшуулсан.
Хотын автобусанд сууж хотын төвөөр дамжин цаад талд нь гарах уу, эсвэл тойрог замаараа үргэлжлүүлэх үү гэсэн асуултанд үйлдлээрээ хариулж, үргэлжлүүлэхээр шийдэж алхлаа.
92-р оролцогч Дробышевский Ян Олеговеч
93-р оролцогч Головоив Асейр
Өөрийн тосгон руу эргэх хүртэл хүргэж өгсөн.
94-р оролцогч Мурамкикуев Сергей
95-р оролцогч Ваня, Лена Колядовы
Гомель хотын урдуурх тойрог зам нь хотын зүүн талдаа нийлж, буцаад Беларус, Орос, Украйн 3 улсын нэгдсэн олон улсын хилийн үйлчилгээ байдаг Весялоука (Три Сестры) руу зүүн урагш эргэдэг болохыг газрын зургаас хараад алхаж байхдаа энэ ах эгч хоёртой таарч, хэрэг зоригоо ярьтал, энэ хүмүүс орон нутгийн шороон замаар товчилж, хөндлөн давхиад хилээс 25 км зайтай өөр тосгон руу найзынхаа гэрт зочлохоор явж байгаатай таарч, азтайдаа баярласан.
96-р оролцогч Залбирдаг залуу
Тосгоны хөндлөн алхаж байтал, цагдаа ирж бичиг баримтыг шалгаж байна. Учир нь энэ тосгоны нэг иргэн энд үл таних хүмүүс алхаж явна гэсэн бололтой. Энэ тосгонд алимны мод энд тэндгүй ургаж байна.
Тосгоны зүүн захаас, инээдтэй ч гэх үү, та 2 надад хор хүргэхгүй биз дээ гэж асуугаад суулгаж, дараагийн Ленино тосгон хүртэл энэ залуу хүргэж буулгасан.
Цааш замаа даган алхахдаа хил улам ойртож, Оросын нийслэл Москва хотоор дамжин Монгол руугаа явах урт замын эхлэл болж байгааг ойлгож байлаа.
Цементны том үйлдвэрийг тойрч явахад хилийн албаны тэмдэгтэй машин зөрөхдөө зогсож, бичиг баримтыг мөн үзээд, сайн явахыг хүссэн.
Өөр нэг тосгоныг хөндлөн гарч, урд захад нь хүрээд амарч, хооллож, мөн ус шүүж цэвэр, ашигтай усаа бэлтгэж, одоо 3 улсын хил нэгэн газарт яаж ажилладаг болохыг үзэх хүсэл биелэхэд 1 машинд суух л үлдсэн.
97-р оролцогч Хилийн 2 залуус
Ингээд хилийн албаны залуус машиндаа биднийг суулгаж, хил дээр хүргэж өгсөн.
Таны хүсэл сонирхол баяр хөөр, итгэл найдвар, аз жаргал болон танд эргэн очоосой

Беларус, Орос, Украйн улсын нэгдсэн Три Сестры хилийн боомтоор Орос улс руу хил нэвтэрлээ.
Ийнхүү бид 55 хоногт 150+ хүмүүстэй уулзаж, Монгол улсын иргэд визгүй зорчдог 5 улсын нутаг дэвсгэрт тэднийхээ машин тэргээр хөлөглөж аялсаар өрнүүн сэтгэлтэй буцаж ирсэн.
Монгол улсынхаа нийслэл Улаанбаатар хотоос Ярантын боомт орж, мөн Цагааннуурын боомтоос Улаанбаатар хотдоо ирж,
БНХАУ-ын Өрөмч хотоор дамжин,
Казакстан улсын нутгаар 5 хоног,
ОХУ-ын нутгаар аялсан,
Украйн улсын Чернигев хотоор дамжин аялсан,
аялалын 150 гаруй оролцогчдын сэтгэгдлээ бичсэн тэмдэглэл блогт бичигдсэн.
Бидний энэ аяллын мөнгөн төсөв, зарцуулалтыг сонирхож, өөрсдийнхөө аялалд ашиглахыг хүсвэл 4000 төгрөгөөр худалдан авч танилцаарай.
Лавлаж асуух зүйл гарвал, миний утас 99861326
Таны хүсэл сонирхол баяр хөөр, итгэл найдвар, аз жаргал болон танд эргэн очоосой
Comments