Казакстан улсын нутагт 2371 км аялсан зам


Шагайтай үүргэвч 2018 өв соёл, амьдралын хэв маягийн аялал

Жаркент - АлмаАта - Астана - Кайрак ОПК
6 сарын 24-29, аяллын 8-13 дах өдрүүд

Казакстаны хилээр орж ирэхэд өгсөн бичиг дээр 5 хоногийн дотор Цагаачлалд бүртгүүлэх шаардлагатай бичсэн байсан. Бид ч 5 хоногийн дотор АлмаАта, Астана хотуудаар дайран Оросын хил рүү Кайрак-Тройцк боомтоор гарч амжих байх гэж бодож байв.
Хожим мэдэхнээ, аль нэг хотын зочид буудалд буухад, эсвэл очсон айлынхаа хаягаар Цагаачлалын албанд бүртгүүлчихвэл 90 хоног тус улсад аялж болох юм байна.

2018.6.24 Ням. Аяллын 8-р өдөр

Жаркент сууринд ирж, автовокзал дээр буулаа. Хамт ирсэн найзууд АлмаАта, бусад хот явах дараагийн автобусаа олж сууцгааж, харин Соёмбоо бид хоёр энэ сууринтай танилцангаа,
АлмаАта хот руу явах төв замыг олох хэрэгтэй байлаа.

энэ туршлагатай аялагчийг дагаснаар Жаркентад амархан ирсэн
Дээрх шинэхэн найзыгаа унаанд нь суулгаж өгчихөөд, Жаркент суурингаар алхаж эхэллээ. Ням гариг тул зах нь ажиллаж байна, номын сан нь амарч байна. Уул нь номын сан нь ажиллаж, суурингийнхаа тухай мэдээллийг, интернэт ашиглах боломжийг хүн бүрт олгож байсан бол сайхан.

танил үг Чулуун хөвөн
танил хээ хуар угтаж авлаа


20 тэнгэ хэдэн төгрөг бол?

танил зураг

хээ хуартай хашааны хаалганы дээр байгууллагын нэр

номын сангийн өмнөх хөшөөний эздийн талаар уншиж мэдэх хүсэл төрсөн

эмх цэг, өнгө будаг

аяллын анхны жимсны модны доор

аргагүй л хилийн суурин - Улс орны үүд хаалга, өнгө төрх

Казак түмэн -тэмээн жин одоо байна уу?


22-р оролцогч, өндөр настай ээжтэйгээ яваа энэ залуу
   Жаркентаас хойш 18кмт байдаг тойрог зам хүртэл гаргаж өгсөн. Өндөрт настай ээж нь биднийг Монгол хүмүүс гэдгийг мэдээд ихэд баярлаж, өврөө уудлан том чихэр, ааруул өгч биднийг үнсэж, ерөөл өргөсөн.
давстай ааруулд дуртай эмээ

Улс орны өнгө төрх, үзэсгэлэнтэй хээ хуар Автобусны буудлаас эхэлжээ
23-р оролцогч Раман
  Хуванцар цонх хийдэг ажлыг дүүтэйгээ 7 жил хийж байгаа, Жаркентад амьдардаг энэ залуу цонхны захиалга, хэмжээ авахаар Айдарлы деревня руу 15км явах замдаа төв замаар бид нартай хамт аялсан.


24-р оролцогч Автобустай 2 ах
   EcoPark Tour гэсэн тэмдэгтэй автобусаар явсаар 80-85 км тэмдэгт дээр хүрлээ. Энэ автобусанд байгаа бичгээс аялал жуулчлалаар АлмаАта-Хоргас-АлмаАта нь 5000тнг гэж уншлаа.
автобусныхаа зургийг амжиж авлаа
25-р оролцогч Доног
   Нилээн хэдэн суудал нь хүнгүй, энэ хот хоорондын автобусны зорчигч 9 настай охин Альбина нь эрэгтэй дүү, эмээтэйгээ АлмаАта явж байна.
Автобусны цонхыг нээгээд байвал суудлын дээрээс үлээдэг агааржуулагч систем эвдэрдэг гэж Монголд автобусны жолооч хэлж байсан санаанд орж, арын суудалд чөлөөтэй, тоглож яваа 2 хүүхдэд зөвлөж хэлж явлаа.
Бид казак хэлээр энэ үгийг юу гэж хэлдэг вэ гэж Альбина охиноос асууж бичүүлж авч явсаар, АлмаАта хотын Сайран автовокзал дээр буулаа.
яриа нийлсэн, арын суудлын 4

казакстаны тосгон автобусны цонхоор
Сайран автовокзалын эсрэг талын компьютер үйлчилгээний газарт очиж, интернэтийг нь асууж хэрэглэж, хоостайлын хүсэлтэнд хариу ирсэн эсэхийг шалгаж амжлаа.
30мин нэт ашиглах боломж олгосон залууд баярлалаа

цэцгийн супер тавиур

2018.6.25 Даваа. Аяллын 9-р өдөр

   Сайран нуурын эрэгт амарсан бид 6:45 цагт авто вокзал дээр эргэн ирж, Астана орох автобусны билетны үнэ мэдэж, үнэгүй утасгүй интернэт, цахилгааны залгуур хэрэглэж, газрын зургаа судлаад, хотоос гарахаар алхаж эхэлсэн.

даавуугаар юу хийж болох вэ

хаашаа, юуг зорьж алхаж байгаагаа бид тооцоолсон
26-р оролцогч Руслан Аймуонов
  Бид газрын зургаа дагаж алхсаар колонкын дэргэд түр амарч зогсох үедээ энэ залуутай ярилцаж, түүнд бидний аялал таалагдаж, би та нарт туслая, миний ээлжний хүн иртэл түр хүлээж байгаарай, хотоос гарах автобус зааж өгч гэснээр бид зөвшөөрч хүлээсэн.
Ингээд биднийг дагуулж хотоос гарах 373-р микроавтобус зогсдог буудал хүртэл алхаж, автобусанд суулгаж өгөөд, мөн хоол авч идээрэй гээд 1000тг (тэнгэ) бэлэглэсэн.
хамгийн өндөр нь Руслан
манайхаар хотын баруун зах руу байдаг микроны зогсоол

энэ чиглэлийн автобус Астана хотын захад хүргэсэн

373 автобусны эцсийн буудал ийм гудамжинд байдаг

Хот суурины захад ирсэнийг илэрхийлсэн замын тэмдэг

27-р оролцогч
   52-59км замд бидэнтэй хамт аялсан энэ ах машиндаа олон шуудай ногоо ачаад, зай багатай ч биднийг төв зам руу оруулж өгсөн.


28-р оролцогч Ахметов Нурлан
   Энэ газрыг Чингэс хаан бидэнд өгсөн, Карагандический тракт нэртэй замаар бид одоо явж байна, Аав ээж байхад бүх зүйл сайхан, Бөртэ хатан кимчак хүн байсан - үндэстэнүүдийг нэгдүүлж чадсан гэх мэт түүхийг ярьж, бахархах сэтгэл төрүүлсэн. Биднийг Бозой хот руу салах зам хүртлээ хүргэх замдаа Узбек тарвасаар дайлсан.

хүнс хоол биднийг баяр хөөртэй болгож байсан

Би та хоёрыг тарвасаар дайлна аа
Монгол хүнтэй уулзах нь ховор, азтай учрал байсан
29-р оролцогч Маз кразын жолооч
  Зам засварын том машин биднийг камп хүртлээ суулгаж явсан. Бид хамт олонтойгоо идээрэй гээд тарвасаа бэлэглэсэн.


30-р оролцогч Гэр бүл
  Шинэхэн машин худалдаж аваад явж байгаа бололтой залуу гэр бүл нэг ч их ярилцахгүйгээр явсаар Burybaytal хүргэж өгсөн. Машинаа жолоодож яваа нөхөр нь ядарч байгаа харагдсан.


31-р оролцогч Фуйсен
  АлмаАта хотоос 200км хол тосгонд үнээ, хонь маллаж амьдардаг энэ ах алтны үйлдвэрт 15 хоног ажиллаад, 15 хоног гэртээ очиж амардаг гэнэ. Маргааш өглөө ажилтай тул одоо алтны уурхай руугаа явж байна. Биднийг суулгаад 60км яваад 414 дэх км дээр Пирамид буудлын дэргэд буулгаж тусласан.
Монголын 1 төгрөгийг 200тг-ээр сольж дурсгал болгон авсан.
Хөдөлмөрч хүний гараас 200тэнгэ авсан бид баяртай байна
ийм өнгө загвар, зохион байгуулалттай клубтэй болно оо
Энэ  кафе, зочид буудалтай орж танилцаж, хажууханд нь майханаа бариад хонолоо

2018.6.26 Мягмар. Аяллын 10-р өдөр

  Өглөө эртлэн сэрж, усны ёмкостноос нь 6л-ын саваа дүүргэж, өглөөний цайгаа ууж аваад өндөрлөг дээр эртхэн гаръя гээд алхаж эхэлсэн.

32-р оролцогч Нурлан
    421км тэмдэгт зам дээрээс Нурлан биднийг авлаа. Түүний жолоодож яваа энэ 20 тонн жинтэй том машин нь хөргүүртэй ба 22 тонн жимс Киргизстанаас Новосибирскд хүргэхээр Казакстанаар дамжин тээвэрлэж яваа юм байна.
    3 том машин цуваа болон явж байгаа ба Монголоос аялж яваа бидний тухай хоорондоо ярилцаж, улмаар түр амрахдаа Киргиз тарвас, жимсээр дайлсан.
    5 жилийн өмнө УБ хотод алим зөөж авчирч байсан гэнэ. Чингэс хаан "Олон хэл бол таны зэвсэг" гэж сургаж байсан гэнэ, Казакстан, Киргизстанд ааруулыг давстай хийж байгаа нь орчин үеийнх гэнэ, зам дагуу хааяа хааяа таараад байгаа оршуулгын тэмдэг нь энэ газарт аваар осол болсоны анхааруулга гэнэ.
хүмүүс ямар үед их баяр хөөрийг мэдэрдэг вэ

33-р оролцогч Нурланы найз Мунарбек
   Амраад зогссоны дараа, кабинд жолоочоос гадна 1 л хүн суух ёстой гэдэг дүрмээ баримталж, Соёмбоо Нурланы машинд, би Мунарбекийн машин сууж явсан.
   Балхаш областад өвөл маш их салхитай учраас маш хүйтэн, энэ том машин явж байгаа мөртлөө хөлдөх гээд байдаг гэнэ. Замын хажуугийн өвсийг үнээ мал идээд, шөнө замын хажууд хэвтэхээс сэргийлж, замын 2 талд 2.5м орчим газрыг өвсгүй байлгадаг гэнэ, Энэ тал газарт шувуу ч байхгүй, юу ч байхгүй, бүр ус ч байхгүй. 1.5л усыг 1 тарвасаар сольж байна. Балхаш нуурын ус маш их давстай.
   Киргизүүд анхны ерөнхийлөгчөө хөөсөн, одоо Оросд байгаа. Мөн 2 дах ерөнхийлөгч нь хөөгдөөд одоо Беларуст байгаа. Энэ нутагт аргаль янгирын хөшөө дурсгал байгаа нь зэрлэг хонь (аргал) нь тэдний бурхан юм.
   Өдрийн хоол, оройн хоолоо зам дагуух өөрсдийн орох дуртай хоолны газрууддаа идэж, бид ч  хоолны газраас үйлчилгээний талаарх шинэ туршлага олж мэдэж, замдаа хөгжөөнтэй явсаар, Карагандад амрах байсан тэд төлөвлөгөөгөө өөрчлөн Астана руу давхисаар  шөнийн 3 цагт ирж, том машинуудын зогсоолын цэгтээ хүрсэн. Бид зогсоолын том хашааны ард майханаа босгож хоносон.
ийм том машиныг хөлөглөдөг хүмүүс
хоолны газарт Дэлхийн бүх улсуудын мөнгөн дэвсгэрт хана дүүрэн байсан

олон улсын тээврийн талаар их зүйл сонссон
ийм сайхан үг өгүүлбэртэй сэтгэгдлийн үг, ерөөлийг өргөсөн
Киргиз хүмүүс дээр бид дараагийн аяллаараа очно оо
Бидний Шагайтай үүргэвч аяллын оролцогч 150 гаруй
хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүд
тусдаа бичлэг болж нийтлэгдсэн.

2018.6.27 Лхагва. Аяллын 11 дэх өдөр

    Өглөөний нартай уралдан энэ хавийн ноход хуцаж бид сэрлээ. Астана хотын хаана, аль зүгт байгаагаа mapsme дээрээ тодорхойлж чадахгүй, гэхдээ ирсэн зүгээ бодохоор хотын зүүн захад байгаа гэж бодож, төв замыг даган баруун зүгт алхаж эхэллээ.

34-р оролцогч  Саят
   Гар өргөн суусан энэ залуу биднийг номын сан хүртэл хүргэж чадахгүй ч, эндээс номын сан руу автобус явдаг гээд гүүр давж, интернэт ашиглах боломжтой газар гээд зах худалдааны төвийн ойролцоо буулгаад, өөрийнхөө явах зүг рүү эргэлээ.


Ингээд өөр хүмүүсээс асууж лавлаж байгаад, 40 номерын автобусанд сууж, замдаа дахин давтагдашгүй өнгө будаг, хэлбэр хийцтэй олон гайхалтай барилга, орон сууцууд, хөшөө дурсгал, Казакстаны бүх яам тамгийн газрууд байрласан нэгдсэн том барилга зэргийг автобусны цонхоор харж явсаар,

National Academic Library Republic of Kazakhstan номын санд хүрч ирсэн.

Номын сан нээхийг хүлээж байхад харуулын ажилтан өөр хаалгаар гарч ирж, ярилцаад, элэгсэг хандаж, хаалгаа нээж өгч, ороод хүлээхийг мөн, ариун цэврийн өрөөг зааж өгч байгаа нь харилцааны өндөр соёл, мөн хүндэтгэлийг харуулж байсан.
Номын сангийн ажилтанаас сонирхож байсан 5 асуултаа асуугаад, интернэт хэрэглэх хүсэлтэйгээ хэлж, Herbalife Nutrition компанийн худалдааны төвийн хаягийг мэдэж авч, мөн Астана хотоос гарах замаа тодорхойлж, баярласанаа илэрхийлээд, аялалаа үргэлжлүүлсэн.

номын сангийн гаднаас энэ том хаяг, тэмдэглэгээ, бас QR код, электрон самбар дээрх үгс
бид сонирхолтой газар ирсэнийг илэрхийлж байлаа.
Номын сангийн үүдний зааланд байрлуулсан олон ном дундаас энэ номыг сонгож,
номын сан нээх, ажилтанууд ирэх хүртэл уншиж танилцсан.

дурсгал болгоод, уншигчаар бүртгүүлчихлээ

уулзалтын өрөөнд

дөнгөж сая бидэнд хаалга, үйлчилгээгээ дэлгэсэн энэ номын сан бидний аяллын түнш боллоо
Номын сангаас гараад, Herbalife Nutrition компанийн худалдааны төвд очиж Бие даасан гишүүнийхээ бүртгэлийг хэрэглэн, өглөөний хоолоо худалдаж авч, мөн хотын гайхам өнгө төрхтэй танилцаж, аяллын замд хэрэглэх бусад хүнсээ базааж, одоо Казакстан улсын баруун хойд хил хүртэл юухэн байхав гээд хотын зах руу алхаж эхэлсэн.
замын цаад талд 20 жил гэсэн бахархам үгс харагдаж байна

гүүрээ сонирхолтой загвараар бүтээжээ
Та Herbalife Nutrition компанийн Формула 1 Уургийн коктейлийг идэж үзсэн үү?

Худалдааны төвийн ажилтанууд бидний аяллын талаар асууж,
хотоос хэрхэн гарахад зөвлөгөө өгсөн
35-р оролцогч  Мэргэн
   Би Астана хотын төгсгөл тэмдгээс арай наахан байрлах бензин түгээгүүр дээр байгаа том машин дээр очиж, жолооч залууг машиндаа суух үед нь хамт явж болох уу гэснээр, бидний энэ өдрийн (18:44 цагт эхэлж) болон маргаашийн хамтын аялал эхэлсэн.
   Мэргэн маань биднийг Астана хотоос 737 км хол Костана хотод хүргэсэн, аян замд гарахын өмнө машиндаа ачаагаа ачиж, замдаа машины дугуйгаа засварлаж, олон сайхан зүйлсийг ярилцсаар, түүний амьдардаг Актобе хотод дараа очихоор болсон.
ийм санамж зам дагуу байрладаг нь сайхан хэрэг

Бидний Шагайтай үүргэвч аялал 35 дах сайхан сэтгэлтэй залуутайгаа хамт амжилттай өрнөж байна
    Казак хүмүүс мусульман шашинтай, Каспийн тэнгисийн дэргэд, эндээс 3500км хол энэ залуугийн гэр байна. Энэ тэнгис нь Орос, Казакстан, Азербейжан, Туркменстан, Иран улсуудын хил болдог.

2018.6.28 Пүрэв. Аяллын 12 дах өдөр

    Мэргэн залуутайгаа түүний нэрний олон утга, хулгана жил, амьдардаг Актобе хотын талаар ярилцаж, бороо шивэрч сэрүүн байсан тул түүний машины кабинд бүгдээрээ амраад, 8:15 цагт аян замаа үргэлжлүүллээ.
    Хүмүүс ус, байгалийг түшиж, хүн хүнтэйгээ харилцаж амьдарч байна, усгүй газар бол амьтан, шувуу, өвс ч байхгүй, эзгүй байна.
   Замд казах оршуулгийн газар харагдахад Аллах гэж хэлээд, нүүрээ 2 гараараа доош илж залбирдаг гэж байна.







36-р оролцогч Тамерлан
   21:27 цагт энэ залуугийн машинд сууж, Костанау хотын урд захад буусан.



2018.6.29 Баасан. Аяллын 13 дах өдөр

  Хотын урд замын ойролцоо их өвсөн дунд, майхандаа шумуулгүй сайхан хоноод, 6:10 цагт босоод өглөөний цайгаа ууж бие, сэтгэлээ сэлбээд, 3км алхаад, энэ зам 20км явж М36 руу нийлдэг болохыг замын тэмдгээс харлаа.

37-р оролцогч Марат



38-р оролцогч Ментой
   Федоровка тосгонд ажилладаг энэ залуу 2 хүү, 1 охинтой.


39-р оролцогч Пешков
  2043 км дээрээс, Федеровка тосгоноос Карабалик хүртэл таксины жолооч энэ ахтай хамт аялахдаа, Оросд тенге-г сольдоггүй тул эндээс рубль болгоорой, энэ бүх газар бол тариан талбай - учир нь хойд  Казакстан нь үр тариагаар мэргэшсэн, Карабалик гэж хар загас гэсэн утгатай, Уралын нуруу эндээс эхэлж байгаа гэх мэтийг мэдээллийг ярилцсан байна.


  Айлуудын дундуур алхаж, дэлгүүр орж, талх, гутал наах цавуу авч, цааш алхсан.



40-р оролцогч Александр Мурзин
     Энэ ах биднийг хилийн боомт Кайрак (авто) ОПК хүргэж буусан.
Казакстан, Оросын хилээр 16.45 цагт гараад алхаж байхад, Александр ах хилээр араас машинтайгаа гарч ирээд, биднийг суулгаж, Челябинск хотын Горки худалдааны төвд хүргэсэн.

Оросд орж ирэхэд шууд ажиглагдаж байгаа зүйл бол, автобусны зогсоолын дэргэд ариун цэврийн газар байгуулсан байна. Төв зам дагуу хог хийх боошиг байрлуулжээ.


 Ийнхүү бид 55 хоногт 150+ хүмүүстэй уулзаж, Монгол улсын иргэд визгүй зорчдог 5 улсын нутаг дэвсгэрт тэднийхээ машин тэргээр хөлөглөж аялсаар өрнүүн сэтгэлтэй буцаж ирсэн.



Бидний энэ аяллын мөнгөн төсөв, зарцуулалтыг сонирхож, өөрсдийнхөө аялалд ашиглахыг хүсвэл 4000 төгрөгөөр худалдан авч танилцаарай.
Лавлаж асуух зүйл гарвал, миний утас 99861326

Таны хүсэл сонирхол баяр хөөр, итгэл найдвар, аз жаргал болон танд эргэн очоосой

Comments