Шагайтай үүргэвч 2018 өв соёл, амьдарлын хэв маягийн аялал
Бачивск - Чернигов - Нови Ярилович
(Bachivs'k - Chernihiv - Novi Yarylovychi)
7 сарын 7-9, аяллын 21-23 дах өдрүүд
Оросын Хомутовка тосгоноор дайран, өглөө эрт талхны машинаар хил дээр ирж,
улмаар хил нээгдэхэд алхаад хилээр гарч байгаа анхны аялагчдын нэг болж,
Украйн улсын хилийн Бачивск боомтоор алхаж орж ирлээ.
Хилээр алхаж гарч байгаа хүмүүст зориулсан тусгай замаар алхаж,
цүнх сав, биеийг алхаад гарахад л шалгачихдаг хяналтаар орж,
паспортын хяналт, виз дээр биднийг хаашаа явж байгааг асуухад нь #Шагайтайүүргэвч аяллын хөтөлбөрөө үзүүлж, Беларус Минск руу аялж байгаагаа тайлбарласан.
Украйны хилээс Чернигов ороод, тэнд найзындаа очно гэдгээ мөн хэлж,
цаашаа Беларус Минск хот хүрээд, буцаад 10 хоногийн дараа энэ замаараа ирнэ гэж хариулсанаар өөр харж, лавласангүй хилээр нэвтэрсэн тамга дарлаа.
Бидний аяллын зорилго тодорхой, төлөвлөгдсөн, мөн энэ өдрийг хүртэл Монгол улс, Хятад, Казакстан, Орос улсуудын хилээр нэвтэрч энэ хүртэл ирсэн нь гадаад паспорт дээр
тодорхой тэмдэглэгдсэн зэрэг нь биднийг хилээр нэвтрэхэд тус болсон.
Монгол улсын Гадаад харилцааны яамны Консулын хэлтэс, Монголд байдаг Украйн улсын өргөмжлөлт консул зэрэгт имэйл, фасебуук хуудсаар нь хандаж, мөн Бээжин дэх Украйн улсын элчин сайдын яам зэрэгт аяллынхаа тухай бичиж, зөвлөмж авч, аялалдаа итгэлтэй байсан.
10:25 цаг болж байна.
Бидний анхаарлыг валют солих цэг, гаднаа 2 ширээ, сандалтай хүнсний мухлаг татаж, угтаж авлаа. Замын 2 талаар олон үйлчилгээний түц, кафе, валют солих цэг байна.
kit-group.in.ua вэб хаягтай үйлчилгээний цэгээр 10 доллараа 2580 гривенээр солиуллаа.

2018.7.7 Бямба. Аялалын 21 дэх өдөр
Украйн улсын нутаг дэвсгэрт ороод ирлээ.10:25 цаг болж байна.
Бидний анхаарлыг валют солих цэг, гаднаа 2 ширээ, сандалтай хүнсний мухлаг татаж, угтаж авлаа. Замын 2 талаар олон үйлчилгээний түц, кафе, валют солих цэг байна.
kit-group.in.ua вэб хаягтай үйлчилгээний цэгээр 10 доллараа 2580 гривенээр солиуллаа.
дэлгүүрт нь олон төрлийн загасны консерв байна |
украйн улсад анхны өдрийн хоолоо хилийн зурвас дээр идлээ |
Төв замаа даган хил рүү нэвтрэхээр хүлээж байгаа том машинуудыг дуустал, баруунтаа харагдаж байгаа өндөр дэнж хүртэл алхаж байхдаа гар өргөж эхэллээ.
81-р оролцогч Михайл
Молдав улсын Кишинев хотод амьдардаг, Оросоос 22 тонн төмөр бэлдэц ачаад Украйнаар дайрч Молдав улсдаа хүргэх ачаа тээж яваа энэ жолооч ахын 6 жил болж байгаа машин нь салондаа цэвэрхэн, шинэ юм шиг харагдаж байна. Учир нь тамхи татдаггүй ах байна.
Вертийвка тосгонд бид буулаа. Энэ тосгоноор дайрч хойшоо явсан замаар Чернигов хот ордог юм байна.
Энэ тосгонд буугаад л эхэлж харсан зүйл бол ишигтэй 5, 6 ямаагаа гадаслаж бэлчээрлүүлж байгаа айл. Мөн замын хажуугийн алим жимснүүд.
Энэ тосгоны төв замаар алхсаар, хойд захад нь хүрсэн.
82-р оролцогч Чернигов-Сригне автобус
Чернигов хотын авто болон галт тэрэгний вокзал нь том талбайнхаа 2 талд байдаг юм байна. Эндээс хоостайлынхаа хаягийг жолоочид үзүүлж, ярилцсанаар 20 номерын автобусанд суухаа мэдэж, 4.50 х 2 хүн гриневээр билет авч үйлчлүүллээ.
Хоост-айлдаа ирэхэд автобусны буудлын урдхан талд шинэ орон сууцны 10-р давхарт 2 өрөө байрандаа 1 жил амьдарч байгаа Мишагийнхан биднийг угтан авлаа.
2018.7.8 Ням. Аяллын 22 дах өдөр
Өглөө эртлэн босч, усанд орж, Herbalife Skin бүтээгдэхүүнээрээ нүүрээ цэвэрлэж, чийглэж, тэжээгээд, өглөөний тэнцвэржүүлсэн шим тэжээлт цайгаа ууж байхад гэрийн эзэд сэрж, бид өдрийн төлөвлөгөөгөө ярилцлаа.Манайх гэртээ гадаадын аялагчдын ирүүлдэг болсоны 10 жилийн ойн энэ өдөрт зориулж, дараах бичлэгийг хамтдаа хийсэн.
В.Г.Короленко номын сантай танилцахаар энэ хост-айлаасаа 4.5км замд алхаж, хоттой танилцав.
Гурилтай хоолоо хийж идээд, Украйны дача гэж нэрлэгддэг хотын захд байдаг жимсний модтой амралтын хашаанд нь очиж, мод услахад нь оролцож, мөн хотын төв талбайд хамтдаа оройг өнгөрүүллээ.
2018.7.9 Даваа. Аяллын 23 дах өдөр
Өглөө эртлэн босоод, өглөөний тэнцвэржүүлсэн шим тэжээлт цайгаа уучихаад, аялалаа үргэлжлүүлэх бэлтгэлээ хангаж, мөн хоост-айлдаа цуйван хийж үзүүлэхээр гурил элдэж, мах ногоо хэрчиж, хийж үзүүлээд, аяны богцондоо өдрийн хоол болгон хэсгийг авлаа.Хоостайлынхаа гаднаас 35 номерын автобусанд сууж, 9грн-ээр төв замд ойрхон очиж, тосгонуудыг дуустал алхсаар, амарч, өдрийн хоолоо ч идлээ.
83-р оролцогч Ваня
Автохимийн бүтээгдэхүүнийг хилийн наахан байрлах дэлгүүрт хүргэж өгөхөөр яваа энэ жолооч ахтай хууч хөөрсөөр 50 гаруй км замыг хурдан туулж, хилийн шалганаас наахан буув.
Ваня ах |
Украйн улсаас Беларус улс руу хилээр алхаж гарч болдог юм байна.
Хил дээр хаашаа явж байгааг болон Украйнд хаана байсаныг асууж байна.
Ийнхүү бид 55 хоногт 150+ хүмүүстэй уулзаж, Монгол улсын иргэд визгүй зорчдог 5 улсын нутаг дэвсгэрт тэднийхээ машин тэргээр хөлөглөж аялсаар өрнүүн сэтгэлтэй буцаж ирсэн.
Монгол улсынхаа нийслэл Улаанбаатар хотоос Ярантын боомт орж, мөн Цагааннуурын боомтоос Улаанбаатар хотдоо ирж,
БНХАУ-ын Өрөмч хотоор дамжин,
Казакстан улсын нутгаар 5 хоног,
ОХУ-ын нутгаар аялсан,
Украйн улсын Чернигев хотоор дамжин аялсан,
аялалын 150 гаруй оролцогчдын сэтгэгдлээ бичсэн тэмдэглэл блогт бичигдсэн.
Бидний энэ аяллын мөнгөн төсөв, зарцуулалтыг сонирхож, өөрсдийнхөө аялалд ашиглахыг хүсвэл 4000 төгрөгөөр худалдан авч танилцаарай.
Лавлаж асуух зүйл гарвал, миний утас 99861326
Таны хүсэл сонирхол баяр хөөр, итгэл найдвар, аз жаргал болон танд эргэн очоосой
Comments