Монгол нутгаараа аялсан 3436км зам

Шагайтай үүргэвч 2018 өв соёл, амьдралын хэв маягийн аялал


Явах замдаа: Улаанбаатар - Ярантын боомт 1676км
6 сарын 17-21, аяллын 1-5 дах өдрүүд


Ирэх замдаа: Цагаануурын боомт - Улаанбаатар 1760км
8 сарын 6-10, аяллын 51-55 дах өдрүүд


2018.6.17 Ням. Аяллын 1-р өдөр

Энэ өдөр Дашнямтай сайн өдөр учир аялалаа эхлэх нь зүйтэй гээд, бороо намдахыг хүлээж, үүргэвч цүнхээ шалгаж, үдээс хойш Дарь эхээсээ автобусаар 10-р хороололд очиж захиалгаар хийлгэж байгаа гутлаа аваад, Сонсголон хавиас анхны машиндаа гар өргөн сууж, УБ хотоосоо гарч хоноглоно гэж төсөөлж байсан.
Дарь эх гэрээсээ гарах мөчид

16 цагт бидний аяллыг дэмжиж байгаа S-Shoes гутлын үйлдвэрээс (УБ, 10-р хороолол)-ээс чийг татдаггүй, хөлөнд тааруулж захиалгаар хийсэн арьсан хос гутлаа
авч өмслөө.
та хөлийнхөө хэмжээс, биеийнхээ бүтцийн үзүүлэлтийг мэдэх үү?
алхахад зохистой эрүүл гутал Монгол хүний хөдөлмөр

гутлын цех байрладаг байр

S-Shoes компани бидэнд захиалгат гутлыг хүлээлгэн өгч,
аяллыг эхлүүллээ



Сонсголон-Нисэх автобусаар Монос дээд сургуулийн ойролцоо бууж, УБ хотоос гарах төв зам даган алхлаа.

1-р оролцогч Б.Гансүх
    Монос их сургуулийн арын зам - 22-ийн шинэ товчоо хүртэл
Шагайтай үүргэвч аяллын анхны оролцогч Гансүх ах
Аяллын тэмдэглэлийн дэвтэрт Гансүх ахын бичсэн ерөөл

2-р оролцогч Дагвабазар, гэргий Хандсүрэн
   22-ийн шинэ товчооноос Төв аймгийн Эрдэнэсант сум
Шагайтай үүргэвч аяллын 2 дах оролцогч Дагвабазар ахын тариан талбай
Дагвабазар ахын ерөөл
3-р оролцогч Ууганбаяр, гэргий Мандах
  Эрдэнэсантаас Өвөрхангайн Арвайхээр хотод хүргэж ирсэн.

2018.6.18 Даваа. Аяллын 2-р өдөр

Аймгийн урд майхандаа хоноод, нар мандахтай зэрэгцэн эртлэн боссон. Өнөөдөр УБ хотод амжуулаагүй гар утасны хугацаагаа сунгах, доллар худалдаж авах, номын сангийн үйлчилгээтэй танилцах ажлуудаа үдээс өмнө амжуулаад, үдээс хойш аяллаа үргэлжлүүлнэ гэж бодсон.
Өвөрхангай аймаг Арвайхээр суманд аяллын анхны өглөө

Өндөр гэгээн Занабазарын хөшөө дурсгал ба Өглөөний нар
Ард Аюуш нь Ховдынх, харин Лувсанцэрэнгийн Аюуш нь Өвөрхангайнх юм байна, зөв үү?

аль ч сум суурин газрын төв талбай дээрээс бид юу олж мэдэхийг хүсдэг бол?

9 цагт Өвөрхангай аймгийн төв номын санд зочилж, Номын сангийн захирал Л.Анхбаяр,  Лавлагаа-мэдээллийн ажилтан Б.Жаргал нар ажил үйлсээ бидэнд танилцуулж, ярилцлаа.

Аяллын түнш номын сан №1
энэ байшинд байгаа эрдэнэсийг хэн олзворлож байна вэ

энэ үгийг уншсан хүмүүс хэний дэргэд, хаана тамхи татахаа бодоосой, тэгвэл ойлгож байгаагийн шинж

номын сангийн бүх нөөц иргэн бүрийн насан туршийн боловсролын төлөө

тохилог гадаад орчин
номын санч-мэдээллийн ажилтануудтай хамт
Өвөрхангай аймгийн төв дээр өдрийг өнгөрүүлж, Аймгийн төв талбай, Төв номын сантай танилцаж, Хаан банк, Төрийн банк, Скайтелийн үйлчилгээг авлаа.

Өвөрхангайгаас дараагийн чиглэлээ тодорхойллоо


4-р оролцогч Гантогоо
    10км зам
өмнөх машинууд зогсохгүй байгааг хараад зогссон залуу

5-р оролцогч Баатархуяг, Ч.Ганчимэг
    Арвагар хээрийн талаас суусан. Оюутан байх үедээ Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаар үйлчлүүлж байсанаа дурссан нь надад сайхан санагдсан.
зам дээр биднийг таниад зогссон анхны хүмүүс

6-р оролцогч Ганбаатар
    Гарьдын гол

7-р оролцогч Шуудангийн автобусны жолооч
    Арцатын хөндий

Арцатын хөндийн баруун урд малчин айлаас холгүйхэн майханаа барьж хонов.

2018.6.19 Мягмар. Аяллын 3-р өдөр

8-р оролцогч Шуудангийн автобусны жолооч
   Алтай хот хүрч буув
   Говьалтай аймгийн Тонхил сумын 1992 оны 8 анги төгсөлтийнхөн 26 жилийн уулзалтаа УБ хотод хийгээд буцаж байгаатай таарчээ
шуудангийн автобус зогсож биеийн чилээгээ гаргаж, хооллодог газрууд хаана хаана байдаг вэ

орчинтойгоо танилцахыг чухалчилдаг

эргэн тойрноо цэвэр байлгахыг хүн бүр эрхэмлэе, бага хаягдал, илүүдэл гаргаж амьдрахад хамтдаа суралцъя

энэ тогтоцыг гараар урлахын аргагүй ээ, тиймээс хайрлах үүрэгтэй

дараагийн зогсоол тодорхой байна

холын замд Дээлээ суудлын хооронд татаж байгаад Хөзөр тоглодог юм байна


9-р оролцогч Галаарид
    Баарингийн даваа - 59км
зуны амралтаараа хөдөө гэр рүүгээ

10-р оролцогч Дэлгэрийн гэр бүл
    Ээв хүртэлх замын колонк дээр буулаа.
сумын бензин колонк

11-р оролцогч Машбаяр, Заяабаатар
    Говьалтай аймгийн Баянуул сумын Хамтын хүч багийн малчин залуус машины наймаа хийгээд, сольчихоод явж байна
кабинд зайгүй ч, тэвшин дээр зай байдаг

Аяллын замд анхны удаа ХоостАйл Батсайхан ахын гэрт хонолоо.
   101км-т малчин Батсайхан ахынд 11-р оролцогч нар маань зааж өгч буулгасан ба очиж танилцаж хоноод, өглөө нь худаг руу усанд явж, мөн дараах бичлэг хийлээ.

2018.6.20 Лхагва. Аяллын 4-р өдөр

12-р оролцогч Шуудангийн автобусны жолооч


    Дарви сумаар дайрч хоолны газарт түр амрах үед Иргэний хөдөлгөөний Б.Цэрэндорж ахтай танилцаж, биднийг цуйвангаар дайлж, тоос шороогоо сайн цэвэрлэж байгаарай гээд нойтон сальфетка авч өгсөнийг бид Минск ортол хэрэглэсэн.
аялдаг хүмүүс л аялж байгаа хүмүүсийг ойлгож дэмждэг

    Мөн 2 жилийн өмнө Новосибирск-УБ аялалын замд биднийг Зэрэг суманд ирүүлж, Ховдын өсвөрийн хөлбөмбөгийн багийнханы автобусанд суулгаж өгсөн Д.Гантулга ах, Баяраа эгчтэй ажлынх нь колонк дээр бууж очиж, тааралдаж, шинэ аялал хийж байгаагаа хэлж дуулгасан.

13-р оролцогч Ховд аймгийн Исэт эрчим хүчний компанийн бригад
     Булган сум руу цахилгаан эрчим хүчний ажлаар явж байгаатай тааралдаж, Нямгэрэл, Эрдэнэочир, Олонбаяр нарынхаа машинд сууж,  Европ-Азийг холбож байгаа замаар Улаан даваа, Бодончийн хөндийн үзэсгэлэнт байгальтай танилцлаа.
Сумын нутаг дэвсгэрийн эхэнд байгаа энэ байгууламж гоё санагдсан, харин яаж үр ашигтай байлгах вэ?
буцаад ирэхэд ашиглалтанд орсон байсан

хил хүртэл, дараагийн зогсол тодорхой боллоо

Булган сум руу хэдэн сарын томилолт, ажлаар явж байгаа Эрчим хүчний компанийн залуус биднийг хамтдаа явахыг зөвшөөрлөө

хайнагийн тугал


зам нийлсэн эрчим хүчнийхэн, бид гэрэл гэгээг яагаад, хэн түгээдгийг санаж үр дүнтэй ашиглацгаая

Энэ компанийн залуустай бид Алдарт Бодончийн хөндийг туулж,
Булган сумын баруун хойд талд энэ компанийн залуустай хамт буудаллаж, хоноглосон.

2018.6.21 Пүрэв. Аяллын 5-р өдөр

Ховд аймгийн Булган сум руу 2км орчим алхах замд Зунжаа руугаа нүүж байгаа жинхэнэ монгол нүүдэлтэй таарч, аз хийморио бэлэгдсэн.

Монгол улсынхаа хил хүртэл Булган сумаас 44 км

хөшөөнд мөнхжүүлсэн алдар гавъяаг нь мэдэцгээе

ямар амьтан вэ, ямар ач тустай амьтан вэ

хаа газар хогоо хаяхгүй байх нь хайрхан ууландаа мөргөхөөс илүү

Мөн Соёлын ордоны номын санд зочилж, ажил үйлстэй нь танилцаж, ярилцаж зөвлөлдөн, интернэтийг нь хэрэглэн блогтоо мэдээлэл нэмлээ.
Тус сумын дэлгүүр, худалдаагаар явж, цэвэр ус, хүнс худалдан авч, хил руу явдаг замаар алхаж эхэлсэн.

Аяллын түнш номын сан №2
энэ өрөөнд номын сангийн бүх үйл ажиллагаа


14-р оролцогч Уламсайн ах
     Булган сумын гүүр давуулан өгч, улам сайн зорьж хичээх урмыг бидэнд хайрлалаа.
зургаа авахуулаагүй ч сэтгэгдэл, ерөөлөө хайрласан ах

15-р оролцогч Б.Нацагдорж
     Булган сумын жолооч энэ залуу олон жил хувийн ачааны машинаараа хил рүү орж, гарчээ.
хилийн тээвэр хийдэг туршлагатай нэгэн


Ингээд бид Ярантын хилийн боомт дээр ирлээ. Эндээс хилээр гаргах автобусны билет худалдан авч, 15:00 цагт автобус хөдөлж,

хилээр алхаж гарах боломжийг олгоосой

биднийг таньдаг 2 дах хүн

Монгол улсынхаа хилийн наахан

газрын баялаг нүүрсийг тасралтгүй тээвэрлэж байна

хилийн автобус дотор

хилийн хяналт, паспортын хяналтаар орж, улмаар Хятад улсын хилийн хяналт дээр гар утас, нотебуук дэх хадгалсан зургуудаасаа харуулж, цүнх доторх эвхдэг, аяны хутга болон шагайнуудаа хураалгаад,
Хятад улсын нутагт нэвтэрлээ.

Шагайтай үүргэвч 2018 өв соёл, амьдралын хэв маягийн аялал Беларус улсын Минск хүрээд,  Баянөлгий аймгаараа орж ирж, Увс, Хөвсгөл, Булган, Улаанбаатар хотдоо ирнэ гэж төлөвлөсөн.

Буцаж ирэх зам

Баянөлгий аймгийн Цагааннуурын боомтоос Улаанбаатар хот хүртэл

2018.8.6 Даваа. Аяллын 51-р өдөр

Ташантад Башан эмээгийн 6 хүүгийн отгон Елдосын гэрийнхэнтэй танилцаж, сайхан амарч хоноод, өглөө цай уугаад, үнээний ажилд нь багахан туслаад, хилийн боомт рүү алхаж очсон.


134-р оролцогч Даулет
  Монгол улсын иргэн, Астана Баянөлгий хотуудын хооронд хүн тээвэр хийдэг энэ залуутай 14:30 цагт Оросын хил рүү нэвтэрч, 17:42 цагт Монголын хилээр гарсан. Ингээд 18:10 цагт Баянөлгий руу хөдлөж, хүрсэн.


хилийн хаалга нээгдэхийн өмнө
Башкир үндэстэний Салават баатарын тухай ном

хилээр гарахаар хүлээсэн урт өдөр

Хилээс явсаар байгаад Өлгий хотод ирлээ
Өлгий хотод хаана хонохоо шийдээгүй байсан бид хотоор алхлаа. Ямартаа ч номын санг асууж сураглаад очиход  ажиллаж байгаа эсэх нь ч мэдэгдэхгүй хаалттай байлаа.

маш чухал мэдээлэлтэй самбар, эцэг эх болохоосоо өмнө мэдвэл зохино

бүргэдийг амьдралынхаа багаж болгосон ард түмэн

бидэнд сайхан хандаж, харилцсанд баярлалаа

Баянөлгий аймагт ХоостАйл
  Биднийг майханаа барьж хоноглохыг зөвшөөрч, мөн гал тогоогоо, душ, ариун цэврийн өрөө зэргээ ашиглахыг зөвлөж, гар утсаа цэнэглэх, интернэт ашиглах боломжийг олгосон Traveler's Guest House-ийн хамт олонд баярлалаа.

2018.8.7 Мягмар. Аяллын 52-р өдөр

Баянөлгий аймгийнхан эрт сэрж, дасгал хийж, гүйж байна. Аймгийг нэг тойрч алхангаа, өчигдөр хил дээрээс ирэхдээ ярилцаж олж авсан мэдээлэл зөвлөгөөний дагуу Увс явах уу, Ховд явах уу гэдгээ шийдчихлээ.
үр дүн, амжилтын ард зөв хэвшил байдаг

төв талбайд өглөө эрт

135-р оролцогч Баяраа
  Баянөлгий аймгийн урд дэнжээс гар өргөн сууж, алдарт Толбо нууртай танилцаж, Казак түмний тухай ярилцаж яваа энэ ах Улаанбаатар хотод амьдардаг,  Монгол орны гол горхи, нуур усны бохирдолыг судлаж яваа эрдэмтэн судлаачдад машин унаагаар үйлчилж байгаа аялал жуулчлалын компанийн жолооч юм байна. 40 жил машин барьж Монгол орныхоо өнцөг булан бүхэнд очсон энэ ах 11 жил энэ аяллын компанид ажиллаж байгаа.
Компанийнхаа тогооч нарын боож өгсөн, халал аргаар хийсэн, чанасан хонины өвчүүгээ, Баянөлгийн талхтай хамт идэж, сайхан хооллож, цайгаа хувааж уусаар бид 226км давхиж Ховдод хүрсэн.
толбо нуур

ажил нь аялал байдаг ах

136-р оролцогч Насантогтох, Пүрэвдаваа
  20, 21 настай эдгээр залуус Ховд аймгийн зүүн дээрээс биднийг суулган, Хар ус нуур, Жаргалант хайрханаа танилцуулж, Манхан сум руу ажлаар явах замаа сонирхолтой болголоо.
Ийм засмал зам бариагүй байхад, Ховдын төвөөс Зэрэг сум руу явахад ямар ч машин айдаг байлаа, одоо өөрсдөө засмал зам дагуух тэмдэглэгээг хийж ажилладаг гэнэ.
энэ замын тэмдэг арай том байх ёстойг хэлнэ

Олон улсын чанартай замд замын тэмдэг хийдэг залуус

137-р оролцогч Алтайсайхан, Болор
  Ховд аймгийн Сэнхэр голоос биднийг Алтай хотод хүргэж ирсэн.
Замдаа Ховд аймгийн Зэрэг суманд биднийг халуун хоолоор дайлж, аяны хууч хөөрч, итгэмээргүй энэ аялалынхаа талаар ном бичихийг зөвлөсөн, бид аялал эхлэхэд танилцаж, бидний аян замыг ерөөж байсан Батсайхан ахынхаар бууж, сайхан давхисан.
аялдаг хүмүүстэй аяллын замд таарах ч аялал юм аа

нисэх мэт хурдлах онгоц-машин

2018.8.8 Лхагва. Аяллын 53-р өдөр

Алтай хотын Өндөрлөгийн доохон талд унтаж амраад, өглөөний нарнаар өндөрлөг дээр гарч, тэнцвэржүүлсэн шим тэжээлт өглөөний цайгаа ууж, хотоос зүүн тийш алхсан.
Алтай хотын өндөрлөг дээр Алтан нарыг угтлаа
Эх орны алга дарам газраа цэвэрхэн байлгахыг БИД ЧАДНА!

эртний олдвор юуг илэрхийлнэ вэ

138-р оролцогч Сүхбаатар, Бодьхүү, Пүрэвочир
  Аймгаас 35 км-т айл нүүлгэх ажилд туслахаар яваа Говьалтайн залуустай, хавар нялх халгайг хурдны моринд өгч дотор гэдсийг цэвэрлэдэг гэж ярилцаж, зам салах дээр буув.
айл нүүлгэхэд туслахаар яваа залуус аялагч нараас хууч сонсоод азтай байлаа

139-р оролцогч Батмөнх
  Ах дүү нар дээрээ ирж амарчихаад, УБ хот руу буцаж яваа энэ залуу нөгөө машинаа гүйцэж очихоор яваа нь энэ. Ертөнцийн бүх аавыг уул болгон мөнхлөв гэж 20 улсын хэлээр бичсэн Аав хөшөө энэ аймагт байдаг талаар, Хонгор толгой дээр Хар сүлд залсан - дээж цэргийг энэ овооноос буцаадаг байсан гэнэ.
бидэнтэй тааралдаж байгаа, бидний аялалд оролцож байгаа хүмүүс азтай нэгэн
зам дагуу цэвэрхэн байлгах ухамсар дутуу Аялагч нарын хог хаяж байгааг
бичлэг хийдэг камеруудыг аймаг, сум руу орох цагдаагийн пост дээр хянаж,
бичлэгийг нь үндэслэн торгууль тавьдаг болчихоосой

140-р оролцогч Сүхболд, Наранбаатар нар, хүү Төрболд
  ГовьАлтай аймгийн нутаг сумаас Баянхонгор аймаг Түйн голын ойролцоох цайны газар, колонк дээр хүргэж ирсэн.
шороон замд ачааны машины тэвшинд суух туршлага

2018.8.9 Пүрэв. Аяллын 54-р өдөр

Түйн голын баруун хойд айлын хашаанд майханаа барьж хоноод, өглөө эртлэн аян замаа үргэлжлүүлэхээр босов.

141-р оролцогч Батхүү, гэргий Жавзанпагам, хүү Одэрдэнэ
  Баянхонгор аймгийн Түйн голын урд дээрээс өглөөний 6:32 цагт сууж Өвөрхангай аймагт хүргэж ирсэн.  Мангир, хөмүүлээр нь бодоход Монгол улс бол олон стандартын улс юм, суран эдлэл хийдэг, дээл гутал урладаг ажил хөдөлмөр, тамхины татаагүй ишийг будаад даам хийгээд эмнэлэгт тоглож анх уулзаж байсан, гутал өмсөлгүй өссөн 6 настай хүүгийн тухай ярилцаж, танилцсан.
бидний найз гэр бүл

Өвөрхангай аймгийн төв дээр
Өндөр гэгээн Занабазарын хөшөөг ойрхоноос харъя, ойртож очоод зургаа авахуулъя гэж бодоод орох төмөр хашааны үүдэнд хураамж 200 төгрөг төлөх бичгийг уншиж, төлөөд хашаа руу явж ороод алхаж байтал, араас ажилтанууд нь ирж энэ цогцолборын хаалгыг нээж өгч, үзэхэд үнэхээр бахархам сайхан зүйлс байна лээ. Мөн хашаан доторх цэцэгс, мод, 5 хошуу малын баримал дүрс хүч урам өгч байсан.
Цаашид аливаа үзвэр үйлчилгээний байгууллага юу үзүүлж, таниулах гээд байгаагаа орох хаалганы дэргэдээс уншиж мэдэх боломжийг олгоосой.

Өндөр гэгээн Занабазарын энэ хөшөө дурсгал 

аялал эхлэхэд ард нь, аялал өндөрлөхөд урд нь
бүр дотор нь орж Өндөр гэгээн Занабазарын цогцолбортой танилцлаа
цэцэрлэгт хүрээлэнд байгаа 5 хошуу малын хөдөлгөөнт хөшөөнүүд

142-р оролцогч Бөхболд
  Өвөрхангай аймгийн уугуул энэ ах биднийг аймгийн зүүн захд гар өргөн зогсож байхад зогсож асуугаад явснаа, ухарч ирээд, биднийг пост өнгөртөл хүргэж өгье,
тэндээс машин илүү зогсоно гэснээр энэ ахын машинд сууж, танилцлаа.

нутгийн ах хаана машин зогсох боломжтойг яг хэлсэн

143-р оролцогч Гансүхын гэр бүл, Энхнасан, 2 хүүхэдтэйгээ
  Өвөрхангай аймгийнхаа төвөөс зүүн тийш гарч, гүү барьж, айраг исгэж зарж байгаа айлд очиж, айраг худалдан авахаар яваа энэ гэр бүлтэй таарч,
Зүүн БаянУлаан сумын 6-р багийн иргэн Ганхуяг ахынх хүртэл хамт явсан.
яагаад соёмбо үсэг ууланд, сүлдэнд байдгийг та бодсон уу

Дуртай хоол - айраг нь биднийг холбосон

Зуны дэлгэр цагт гүү барьж айраг цагаагаа хүн арддаа түгээж байгаа Ганхуяг ахын гэрт зочилж, хөдөлмөрч хүмүүстэй танилцан хуучиллаа.
хөхүүрийн айраг чанарыг, шим тэжээлийг хадгална

гүүн зэлэн дээрээс хурайлъя, хурай хурай хурай
Ажил амьдралаа мэддэг, чаддаг жинхэнэ Монгол хүний ажил хөдөлмөр


144-р оролцогч Бадрах
Өвөрхангай аймгаас суусан энэ машинтайгаа, Төв аймгийн Лүн сумын ойролцоо хоноглоод,

2018.8.10 Баасан. Аяллын 55-р өдрийнхөө

өглөө Улаанбаатар хотод СХД Монос сургуулийнхаа дэргэд буулаа. Өчигдөр замдаа өөх мах нь алагласан хавиргатай шөлтэй хоолоор биднийг дайлсан энэ хүдэр эртэйгээ
Хүн бол хэзээ ч хүн чанараа хадгалах, Хайнагийн шарыг хөллөж байж биеийг нь задалдаг.
Манжийн үед Монголчууд модоо барьж байж, Үг ярих хүртэл замбараатай байх хэрэгтэй гэх мэт өрнүүн дэлгэр яриаг өрнүүлсэн.
хүмүүст туслах дуртай залуу бидний шинэ найз

 Ийнхүү бид 55 хоногт 150+ хүмүүстэй уулзаж, Монгол улсын иргэд визгүй зорчдог 5 улсын нутаг дэвсгэрт тэднийхээ машин тэргээр хөлөглөж аялсаар өрнүүн сэтгэлтэй буцаж ирсэн.



Бидний энэ аяллын мөнгөн төсөв, зарцуулалтыг сонирхож, өөрсдийнхөө аялалд ашиглахыг хүсвэл 4000 төгрөгөөр худалдан авч танилцаарай.
Лавлаж асуух зүйл гарвал, миний утас 99861326

Таны хүсэл сонирхол баяр хөөр, итгэл найдвар, аз жаргал болон танд эргэн очоосой

Comments