БНХАУ Шинжан-Уйгарын нутгаар 1216км аялсан зам

Шагайтай үүргэвч 2018 өв соёл, амьдралын хэв маягийн аялал

БНХАУ-ын нутагт Такашикен-Хоргас 1216km
6 сарын 21-24, аяллын 5-8 дах өдрүүд

2018.6.21 Пүрэв. Аяллын 5-р өдөр

18:37 цагт Монгол-Хятадын хилээр автобусаар гарч,

хятад улсад орж ирсэн бүртгэлийн хуудас

10-аад минут давхиад Такашикен хотын төв гудамжинд
очиж буусан.

такашикен хилийн суурингийн зүүнээс баруун тийш чиглэсэн 6, 8 эгнээтэй төв зам 

бидний хувьд анх удаа, хэл мэдэхгүй тул харь гаригт хөл тавьлаа

 Тэндээсээ хотоос баруун тийш гардаг төв замаа даган, мөн тохижуулсан талбайг сонирхож алхаж явсаар хилийн хяналтын цэгт очиж, бүртгэлийн хуудас авсан.

явган хүний зам нь гүдгэрдүү хийгдсэн тул ус тогтохгүй сайн талтай санагдлаа

байгалийн чулуу тэр чигээрээ хөшөө болжээ


Такашикен суурингаас баруун тийш гардагийн даваан дээр Хилийн бүртгэлийн цэг байна, эхлээд ч айсан шүү.

16-р оролцогч Хүргэн, охин, ээж гурав
Биднийг хилээс энэ салж байгаа зам хүртэл хүргэсэн.
ямар суурин руу эргэж байгааг нь замын тэмдэг, нэр хараад уншдаг байх хэрэгтэй

Төв замын хажуугийн сууцууд, айлуудын байр байдлыг харж, цааш алхахдаа замдаа машин ирж байгаа харагдвал гараа өргөсөөр байсан.
хятад үсэг бичиг мэдэхгүй ч тоог нь дагаад итгэлтэй алхана аа

зам дагуух айлууд

төв замыг амьтай болгож байгаа зүйлс

энэ айлаас ус авсан

зам дагуух айлууд эзэнтэй үгүй нь мэдэгдэхгүй байсан

17-р оролцогч залуу
22 цагт бидний хөлийг бага ч гэсэн амраасан.

энэ залуу зогссон, бид суусан, бараг л юм яриагүй дээ, гэхдээ л бид баяр хөөртэй байсан

Бид цааш алхсаар хилээс 60км замд Колонкоос жаахан холдоод майханаа барьж, хоносон.

2018.6.22 Баасан. Аяллын 6 дах өдөр

Өглөө эртлэн босоод, өглөөний тэнцвэржүүлсэн шим тэжээлт цайгаа уучихаад, зам даган алхсан.

18-р оролцогч Нүүрстэй том машины жолооч
Замын хяналт, зорчигч иргэд, машиныг бүртгэдэг цэгт хүргэж ирсэн. Том машинууд хүлээж байх үед, явган зорчигч, аялагч бид бичиг баримтаа шалгуулж, Хилийн хяналтын цэгээс олгосон бүртгэлийн хуудсанд тэмдэглэл хийлгэж, цааш замын чиглэлээ хараад алхсан.

аяллын тэмдэглэлийн дэвтэрээ өгсөн, хэн юу бичих бол

Замын бүртгэл, хяналтын цэг дээр хэн хаашаа аялж яваа нь тэмдэглэгдэж үлдсэн

19-р оролцогч 3 залуу
Биднийг төв замаас өөрийнхөө хот руу салдаг зам хүртэл хүргэж өгсөн.
замыг үгээр бус үсэг тоогоор илэрхийлдэг нь бидэнд тустай байсан

зам дагуу хийсэн хог цуглуулах, шатаах цэг


зөв замаараа алхаж байх нь хамгийн чухал

20-р оролцогч Том машины жолооч
Хятадаар ярьж мэдэхгүй, ойлголцоход хэцүү учраас замдаа зураг дарж явсан.

ямар нэг суурин, тосгонд орж ирж байгаа бололтой

урдаас ирж байгаа энэ бүх машин Монгол руу нүүрсэнд явж байна

замын хөдөлгөөнийг тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд хөндлөн гүүрэн зам барих нь ээ

том машины явдаг зам нь тусдаа байдаг бололтой

ойжуулалт хийгдсэн суурин өнгөрлөө

ойжуулалт, замын хажуугийн ойжуулалт



замын хураамж төлөхөөс гадна том машины жинг шалгадаг

21-р оролцогч Аав, охин, дүү

энэ том байшин тэр чигээрээ Ариун цэврийн байгууламж

Өрөмчийн номын санд хүргэж өгсөн.

Энэ хотод Хятад, Уйгар хэл, бичиг мэдэхгүй бол хувийн аялал тийм ч хялбар биш юм байна. Мөн зөвхөн Хятадын иргэний үнэмлэхтэй иргэдэд үйлчилдэг хямд төсөр хостел нь биднийг хонохыг зөвшөөрөхгүй байна.

2018.6.23 Бямба. Аяллын 7 дах өдөр

Хятад хэлний анхан шатны мэдлэггүй, ХостАйлтай холбоо барьж чадаагүйн улмаас Өрөмч хотоос шууд Унтлагын автобусаар Казакстан руу явахаар ярилцаж шийдлээ.

Энд бидэнд 70 доллараа юань болгож солиулах том ажил өрнөсөн, хагас сайн өдөр валют сольдог Төв банк нь ажилладаггүй, Өрөмч хотод дахин нэг хонох сонирхол байдаггүй. Энэ асуудлыг шийдвэрлэхэд автовокзалын бүсгүй бидэнд тусалж чадсан.



Билетээ бичүүлсэн бид автобус хөдлөх 20 цаг хүртэл Өрөмч хотын зарим гудамжаар явж танилцлаа.







Олон улсын автобусандаа суух цаг болжээ.


Унтлагын автобусаар Өрөмч хотоос Казакстаны хил хүртэл








2018.6.24 Ням. Аяллын 8 дах өдөр

Өглөө 9 цагт Хятадын хилийн хот Хоргасд ирлээ. Автобусанд хамт ирсэн хүмүүстэйгээ ярилцаж, танилцаж явсаар энэ замаар олон удаа аялж байгаа Орос залуутай зам нийлж, Хил гаргах автобус нь Казакстан  улсын хилийн суурин Жаркент ордог болохыг мэдэж билетээ бичүүлээр хамт алхсан.

Тэр билет бичдэг зааланд орохын үед Казакстаны Жаркент сууринд тенге солих боломж байдаггүй, эндээс сольдог гэж Орос найз зөвлөсний дагуу 50 доллараа тенге болгож солилоо. Мөн энэ заал нь Транзит заал маягтай гарч болдоггүй юм шиг санагдлаа.







Казакстан улсын хилийн боомт руу орохын өмнө гутлын улыг ариутгах гишгүүр

Казакстан улсын хилийн шалганы өрөө

Хоргас-Коргас гэж нэг л нэр, 2 улсын хилийн боомт байрласан газар




 Ийнхүү бид 55 хоногт 150+ хүмүүстэй уулзаж, Монгол улсын иргэд визгүй зорчдог 5 улсын нутаг дэвсгэрт тэднийхээ машин тэргээр хөлөглөж аялсаар өрнүүн сэтгэлтэй буцаж ирсэн.



Бидний энэ аяллын мөнгөн төсөв, зарцуулалтыг сонирхож, өөрсдийнхөө аялалд ашиглахыг хүсвэл 4000 төгрөгөөр худалдан авч танилцаарай.
Лавлаж асуух зүйл гарвал, миний утас 99861326

Таны хүсэл сонирхол баяр хөөр, итгэл найдвар, аз жаргал болон танд эргэн очоосой


Comments