аяллын төлөвлөлт |
Би гэргийтэйгээ хамт "Шагайтай үүргэвч" аялалаа 2018-6-17 өдөр эхлэхээр бэлтгэж байна.
2016 оны 8-р сард Улаанбаатар хотоос, хашааныхаа хойд хаалган дээрээс Орос бүсгүйн машинд сууж аваад Улаан-Үүд хотод очиж, тэндээсээ орон нутгийн автобус, машинаар Иркутск, Красноярск, Новосибирск хотод очиж, шинэ танилуудынхаа гэрт бууж, буцаад Алтайн уулсаар дайрч ирсэн 27 өдрийн аялалын
Мөн 2008 оноос хойш гэртээ гадаадын аялагчдыг ирүүлж, Монгол гэр, ахуй амьдрал, соёл, уламжлал дундаа оруулж, хамт амьдрангаа, гадаад хүмүүсээс хэл, соёл, мэдлэг чадвараас нь сонсож, алдаа, амжилтаас нь суралцдаг болсоны 10 жилийн ойгоо тохиолдуулан дараах
ажлыг төлөвлөн хийж байна.
1) YouTube видео санд Mongolia Friend видео цуврал бэлтгэж эхэлсэн
2) Хоост-айл (Mongolia host family) аппликашн, вэб системийг бүтээнэ
3) 15000км-ын аялалаар Монгол өв соёлоосоо түгээн танилцуулна
2016 он Новосибирск хотоос гарах үед |
Зорилго
- Өв, соёлоо өдөр тутмын амьдралдаа хэрэглэх боломжийг дэлгэхБид аялалаараа Морин хуур, Шагай бол утга учиртай, үнэт өв соёл болохыг, өрх гэр бүл шагайгаар хүмүүжиж, хуураа эгшиглүүлж, аягаа өвөртөлж, өглөө бүр өөрийн биеэ жавхаажуулж амьдрахыг уриалж, мөн өв уламжлал, соёлоо аялалдаа ашиглаж Дэлхийн улсуудын өрх гэрт Монгол хүний цог хийморийг аваачиж танилцуулахыг зорилго болголоо.
Онцлог
• Монгол ахуй, соёлын онцлогийг харуулж мөнгөн, зэсэн аягаа өвөртлөн, өөрийн аягатай байх, аягаа долоохын ач тусыг ярилцана• Монгол хувцсаа өмсөж, морин хуураа эгшиглүүлнэ
• Дэлхийн улсуудад шагай мартагдаж, Монгол хүн шагайн соёлыг өвлөн үлдсэнийг ярилцан, шагайгаа танилцуулж, тоглож аялна
• 108 удаа сунаж мөргөх дасгалаа өдөр бүр хийж, тогтмол дасгал хөдөлгөөнд уриална
• Монгол, Хятад (Өрөмч), Казакстан, Украйн, Беларус, Орос, улсын хот, суурингаар зуны цагт зочилно
• Орон нутгийн автобус, замын машинд сууж нэг хотоос нөгөө хотод хүрнэ
• Орон нутгийн иргэн, хост-айлын гэрт зочилж, ахуй соёлтой нь танилцана
• Буудалласан хот, суурингийнхаа нийтийн номын сангийн үйлчилгээтэй танилцана
• Аялалын өдөр тутмын тэмдэглэл бичиж, блогтоо нийтэлнэ
• Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бидний аялалаар дамжуулан чанарыг нь таниулахыг хүссэн байгууллага, иргэдтэй хамтран ажиллана
Аялалын хугацаа
2018 оны 6 сарын 17 өдрөөс 8 сарын 19 өдөр хүртэлх 60 хоног
Аялалын маршрут
ОХУ, Украйн, Беларус, Казакстан, БНХАУ (Өрөмч)-д аялахад Монгол улсын иргэн виз авах шаардлагагүй тул "Шагайтай үүргэвч" аялалаа Алтай-Ховд-Өрөмч-Астана-Челябинск-Киев-Минск-Чернехев-Москва-Омск-Новосибирск-Өлгий-Улаангом-Мөрөн хотуудтай танилцах нийт 15609 км замд 60 хоног аялахаар төлөвлөж байна.
Гадаад улсын нутаг дэвсгэрт
- орон нутгийн автобус, машинаар унаа хийж- манайд ирж байсан, эсвэл шинэ танил хост-айлд зочлон очиж, амьдралын хэв маягийг нь хүндэтгэн тухалж, Морин хуураа эгшиглүүлж, шагайн бэлэг өргөнө
- иргэдийн мэдээлэл олж авах, насан туршийн боловсролын төв гэж үнэлэгддэг нийтийн номын санд нь очиж, технологи, үйлчилгээтэй нь танилцаад Монголчууддаа, Монголын номын санчиддаа мэдээлэх
- Монгол үндэснийхээ малгай, хувцсаа өмсөнө
Ийм л учраас өв, соёлын илэрхийлэл болсон шагайгаар овоглож, Шагайтай үүргэвч гэж энэхүү аялалаа нэрлэн баяр бахдал, соёл, мэдлэг, идэвхитэй амьдралын хэв маягаа түгээхийг хүссэн.
Монгол улсынхаа нутагт
- орон нутгийн удирдлага, иргэдийн төлөөлөл, айл өрхүүддээ зочилж, ажил үйлстэй танилцан, ямар өв уламжлалыг өдөр тутмын амьдралдаа сэргээн ашиглаж байгааг болон сэргээх хүсэл бодолтойг нь ярилцаж- Монгол улсын онцгой чадал нь нүүдлийн мал аж ахуй, түүндээ тулгуурласан гэр бүлийн амьдрал, өрхийн үйлдвэрлэл, экологийн цэвэр бүтээгдэхүүн байдаг тул
интернэт, техник технологийг ашиглан Дэлхийн хүмүүстэй харилцаж, тэдний аялах-суралцах-мэдэх хэрэгцээ шаардлагад нийцсэн Монгол host-айл системийг бий болгох талаар ярилцаж, танилцуулж, хэлэлцэж явахыг зорино.
Бид гэртээ түмэн шагайтай болох хүсэлтэй |
Шагай бол
- Монгол хүний буян заяаг хадгалагч,- найз нөхөд, хүндлэл нөхөрлөлийг илэрхийлэгч,
- 80 орчим төрлийн тоглоом тоглох байгалийн хэрэгсэл,
- Дэлхийн хүмүүс шагайг амьдралаасаа орхигдуулсан болохыг хүүрнэнэ,
- хүнс тэжээлийн хувьд ч сайн чанарын тос, эрдэс агуулсан цул чанар,
- Өргөө гэр бүхэн 300, магадгүй түмэн (10000) шагайг байлгаж, хүүхдээ багаас нь өв, соёлын боловсрол эзэмшихэд нь ашиглах бүрэн боломж байгаа.
Бэлтгэл ажил
- Гадаад паспортаа шинэчлэх- аялан очих улс руугаа орох, гарах зөвшөөрөгдсөн хилийн боомтуудыг тогтох
- хилийн хяналт дээр шаардагдах бичиг баримтаа бүрдүүлэх гэсэн үндсэн шаардлагуудыг биелүүлэхээр Монгол улсын Гадаад харилцааны яам Консулын алба, Гадаад улсуудын ЭСЯ, консулын албадтай имэйлээр харилцах
- Үндэсний ямар хувцас өмсөхөө бэлтгэх
- Морин хуур тоглох чадвараа дээшлүүлэх
- 108 шагай бэлэн байгаа, гэхдээ шагайн бүтээгдэхүүн худалдаалдаг компаниуд руу хамтран ажиллахаар холбоо барих
- Гадаад улсууд дахь найзууд руугаа холбоо барьж, гэрийн хаяг утсыг тодруулах
- номын сангийн холбоод руу харилцаж, урилга болон номын сангуудтай тань танилцах хөтөлбөрт дэмжлэгийг нь авах
- Украйн улсаас аялалын албан ёсны урилгыг ямар байгууллагаас авах вэ
- Беларус улсад зорчиход шаардагдах аялалын даатгал хийлгэх
- Аймгуудын аялал жуулчлалын газар, иргэдийн нөхөрлөлтэй холбоо барих
- Монголын номын санч-мэдээллийн ажилтануудаас онлайн бүлгээр санал хүсэлт авах
- Бидний аялалыг дэмжиж, хамтран ажиллах санал хүсэлтийг илгээж, харилцах
Дэмжлэг, хамтын ажиллагаа, хэвлэл мэдээлэл
- Ээжүүд, дүү нар маань хүүхдүүдийг асрамжиндаа авна, бид тэнцвэржүүлсэн шим тэжээлт хооллолтыг нь дэмжиж байгаа, баярлалаа- Бидэнд итгэж, хүсэл сонирхолыг дэмжиж, сонинд нийтлэл бичиж, баяр хүргэж, амжилт хүсч байгаа, мөн зөвлөгөө мэдээллийг хариу имэйлээр ирүүлж байгаа гадаад, дотоодын нийт хүмүүст талархаж байна
- Аялалын өрнүүн амжилтын төлөө нэгдэж, хамтарч байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад баярлалаа
+ MKIT сургалтын төв + Level үсчин + Таны ажил?
Энэ зургийг нэвтрүүлэгт хамт оролцсон Ганчимэгийнхээ ФБ-ээс авлаа |
screen shot from the newspaper website |
https://www.pinterest.com/pin/727823989754998707/
Аялалын баг, дэлгэрэнгүй маршрут
- Аялалынхаа баг,- бусад мэдээллийг өөр хуудсанд нийтэлсэн байгаатай танилцахыг уръя.
Шагайтай үүргэвч (#шагайнсоёл, #шагайтайүүргэвч) аялалын төлөвлөлтөнд нөлөөлөх аливаа санал хүсэлт, зөвлөгөөг бид 99861326 утас, jbegzsuren et gmail.com имэйлээрээ нээлттэй хүлээн авч, харилцана.
Гадаад валютын ханш аялал эхлэхэд ямар байсан вэ:
1 ам.доллар 2415.21 төг, 2421 төг
1 рубль 39.60 төг
1 тэнгэ 8.30 төг
1 юань 377.85төг
1 гривн 92.08төг
2018 оны 9 сарын 1-нд дараах мэдээллийг нэмлээ:
Аялал амжилттай өндөрлөсөн
Гэргий бид хоёр Монгол улсын иргэд визгүй зорчдог 5 улсын 10 гаруй хот, тосгонд очиж амьдарсан Шагайтай үүргэвч аялалаа 55 хоногт амжилттай өндөрлөлөө.Нийт 16000км-ээс ихэнхийг нь 144 машинд гар өргөн сууж, хүмүүстэй танилцаж, тэдний туслалцаатайгаар замаа туулсан.
БНХАУ-ын Өрөмч, Казакстаны Астана, Оросын нилээн хэдэн хот, тосгон, Украйны Чернигив, Беларусын Минск хотод төрөл бүрийн автобус, маршрутка, метро, хот тосгодын галт тэрэг, мөн 1 удаа олон улсын унтлагын автобусыг ашигласан.
Энэхүү аялалынхаа дэлгэрэнгүй мэдээллийг блогтоо нийтлэж эхэлсэн ба аялалын замд тохиромжтой шим тэжээлт хооллолт, Монголынхоо өв соёлоос аялалдаа хэрхэн ашигласан, бусад яриаг хэвлэл мэдээллээр танилцуусан.
Хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлага
2018.8.22
Үндэсний шуудан сонин
2018.8.24
Монголын үндэсний радиогийн Монголын дуу хоолой редакцийн Interview of the week ярилцлага өгсөндөө баяртай байна
2018.9.17
Монголын номын санч-мэдээллийн ажилтануудын Mongolian Library Update 2018 зөвлөгөөнд 4 улсын 8 номын сангийн үйлчилгээ болон бидний анзаарсан мэдээллийг танилцууллаа.
2018.10.30
Star TV-ийн Talk With Me нэвтрүүлэгт ярилцсан
Comments