Airbnb систем дээр манайх Open Home-уудын нэг болж өргөжлөө |
ХоостАйл гэж ямар айл вэ?
"ХоостАйл - Дэлхийн хүмүүс таны гэрт соёл, ахуйгаа танилцуулна.Мөн та амьдралын урам зоригоо Дэлхийн хүмүүсээс авна"
"ХоостАйл - Монгол айл өрх бүр технологи, техникийн учрыг нь олчихвол, сэтгэл зүрх, ахуй амьдрал нь бэлэн байгаа ажил"
"ХоостАйл - та гэртээ, ажил дээрээ байдаг Морин хуураа эгшиглүүлдэг үү?
Морин хуур хөгжмийнхөө ашиг тусыг нь гаргах цаг нэгэнт болжээ"
Гэртээ гадаад, дотоодын аялагчдыг тодорхой хугацаагаар ирүүлж, ахуй соёлоо танилцуулан, аялагчдын мэдлэг чадвараас сурч мэдэх хүсэл зорилготой, мөн
Монгол ухааны үнэ цэнийг мэдрүүлэх, Монгол айлын соёл, ёс заншил, амьдралын утга учир юу болохыг үг, үйлдлээрээ гадаад хүмүүст таниулахын төлөөх амьдрал ахуйтай айлыг #ХоостАйл гэж нэрлэсэн.
2008 оноос хойш гэргий бид хоёр өөрсдийн амьдардаг гэртээ гадаадын аялагчдыг ирүүлж байгаагаа өнөөдөр бид үнэлж дүгнэн, Host family in Mongolia (ХоостАйл) гэж үзэн, дараах давуу, сул талуудыг олж мэдэрч, туршлага, мэдлэгээ аялал жуулчлалд хөл тавих, сэтгэлээ дэлгэх өрхүүдэд зааж сургахаар зорьсон.
Давуу тал
- Монгол өв соёлоо ярьж таниулж байхдаа Өрх гэрийн амьдрал, ахуйгаа илүү ойлгож, суралцаж байдаг- Англи хэл, бусад гадаад хэлээр ярилцах, хэлний дадлагаа хийх боломж
- Хүнс хоолоо гадаад найзтайгаа хамтдаа бэлтгэх нь өрхийн эдийн засгийн голлох хөрөнгө оруулалт хүнс худалдан авахад их дэмжлэг болдог
- Хөгжим, тоглоом сурах, заалгах өргөн боломж
- Гадаад улсын өнөөгийн байдал, ахуй амьдралыг мэдэх боломж
- Зарим талаар орлогийн нэмэлт эх үүсвэр
- Төсөөлж байгаагүй шинэ зүйл, санаагүй зүйлээ олж мэдэх өргөн боломж
- Гадаад улсад аялах арга, мэдээллийг олж мэднэ
- Гадны хүний хажууд гэр бүлийнхэн хоорондоо эерэг дулаан, зөөлөн аядуу харилцана
- Амьдралын олон өнгө төрхийг ХҮН НОМООС олж харах учраас амьдралаа дүгнэж цэгнэдэг болно
- Би Дэлхийн иргэн, МОНГОЛ ХҮН гэж бахархана, бусад...
"ХоостАйл - 21-р зууны иргэн би аав ээжийнхээ нүүдэлчин, бүтээлч амьдралын хэв маягийг Аялал жуулчлалын ажлын талбар болгохоор #HostAil (#ХоостАйл) нэршлийг бий болгож, зааж сургаж эхэллээ"
Сул тал
- Гадаад найзууд биднийг гарын хоол ундаараа, бид Монгол хоол ундаараа найзуудаа дайлах дуртай байдал нь хүнс хоолыг хэтрүүлэн идэж, биеэ мартах, танихгүй болоход хүргэдэг. Иймд бидэнд хүнс, хоолыг гадаад найздаа зөвлөж, чиглүүлж чадах мэдлэг хэрэгтэй.- Маш их зүйлийг сурч мэдмээр ч юм шиг, зарим нэг зүйл нь бидний санаанд нийцэхгүй гэх мэт соёл ахуйн ялгаатай байдал бид биеэ чамлахад, өөрчлөхөд хүргэдэг. Иймд Монгол үндэсний онцлог, ан амьтан, таван хошуу мал нь эзэн болсон нутаг орон, ахуй соёлын ялгаатай байдал нь сэтгэлийг нь татаж эдгээр аялагчид ирсэн гэдгийг байнга санаж байх хэрэгтэй.
- Хүүхдүүд гадаад хүмүүсийн биеэ авч явах байдал, үг яриа, үйлдлээс маш их зүйлийг олж мэдэж, биеэ тоох, бие даасан байдалд амархан шилждэг тул, хүүхдүүддээ цаг гаргаж цэцэн бэрийн ухаанаар хүүхдүүдээ анхаарах
- Өдөр тутмын яриандаа янз бүрийн улс орны үг хэллэгийг ашиглах гээд байдаг тул, Монгол хэл байснаар Монгол үг яриа, соёл, ахуй уламжлан үлддэг болохыг санана.
- Бусад
#ХоостАйлын туршлага, мэдээлэл хэвлэлээр
10 гаруй жил гэртээ 50 гаруй улсаас 800 орчим гадаад хүмүүсийг ирүүлсэн нь бидний хувьд маш олон бодол санааг өгч, амьдралдаа олон сайн, эерэг өөрчлөлтүүдийг хийгээд байна.2017 оны 5-р сард TEDxUlaanbaatar 2017 үйл явдалд оролцож тодорхой хэдэн жишээг танилцуулсаныг дараах бичлэгээс үзээрэй:
Монгол өв соёлоосоо өдөр тутмын амьдралдаа ашигладаг хэвшилтэй, бэлчээрийн мал аж ахуй, гар урлал гэх мэт өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээтэй айл өрх нь гадаад хүмүүсийн хувьд үзэж харах, ойлгож мэдрэх олон зүйлийг агуулсан амьдралын хэв маяг болдог. Бараг л ГЭР МУЗЕЙ гэж хэлж болно.
Гадаад хүмүүс баярлаад, бидний хийж байгаа зүйлийг сурч мэдэх, ойлгохыг их хүсдэг. Учир нь бидний Монгол гэр доторх амьдрал тэдний хувьд хүсээд байдаг диваажин мэт санагддаг шүү.
Гадаад хүмүүсийг гэртээ ирүүлдэг тухайгаа бид ТВ, радио, сонин сэтгүүлд ярилцлага өгч, нийтлэл бичиж, аль болох олон Монголчууд зөвөөр ойлгож мэдээд, ашиглаасай гэж мэдээлэх, таниулах, сургах дуртай.
2019 оны 9 сарын 8 өдөр
2015 оны 11-р сар
Монголын Үндэсний Олон нийтийн телевиз
Монголын нэг өдөр нэвтрүүлэг
2019 оны 7 сарын 3
Монголын Үндэсний Телевиз
Монголын мэдээ хөтөлбөр
Мэдээ цэг мн сайт. Сэтгүүлч Б.Гэрэлмаа
11 жилийн хугацаанд 50 улсын 800 аялагчийг гэртээ ирүүлсэн Ж.Бэгзсүрэнгийнд зочиллоо
- Бусад ярилцлага нэвтрүүлэг бичлэгүүд
Манай гэрт зочилж ирсэн гадаадын аялагч найзуудын тэмдэглэл, сэтгэгдэлтэй танилцаж болно.
- бид туршлагаа хуваалцаж танилцуулж бичсэн нийтлэлүүд
- #MongoliaFriend видеог хийж эхэлсэн
#ХоостАйл сургалт
Сургалтын зорилгоИнтернэт технологийг ашиглан, гадаадын аялагч хүмүүстэй харилцаж, гэртээ ирүүлж, соёл амьдралаас харилцан суралцах, бие биенээ хүндэтгэн, ойлгож таних, зочломтгой зан харилцаатай байж ач тусыг нь хүртэх.
Сургалтын агуулга, онцлог
+ Монголчуудын зочлох ёс - утга учир, өнөө цагийн айлын зочлох ёс
+ Манайх яагаад гадаад хүмүүсийг гэртээ ирүүлдэг болсон түүх, нөхцөл байдал
+ Аялагч, орон нутгийн иргэдийг холбодог вэб үүссэн нөхцөл байдал, өөрчлөгдсөн хандлага
+ Түгээмэл хэрэглэгддэг Couchsurfing, Airbnb вэбд бүртгэл үүсгэх, ашиглахад анхаарах зүйл
+ Хүнс хоолны онцлог, эрүүл гал тогоо
+ Монгол тоглоом, шагайг ашиглах
+ Өдөр тутмын англи хэлний жишээ
Сургалтын хөтөлбөр
6 цагийн сургалт, урьдчилан бүртгүүлж суралцана. Лавлах утас 99861326
Аялал жуулчлалын менежер, аяллын хөтөч, тогооч,
ХоостАйлын эзэд нарт зориулсан сургалт
Сургалт 1: Хоолны сургалт - гадаад хүмүүсд Монгол онцлогтой Гал тогоог барихСургалт 2: Гадаадын аялагчдад шагайг хэрхэн танилцуулж, аялалдаа 4 шагайг ашиглах талаар
#ХоостАйлын ашиглаж болох вэбүүд
Гадаад аялагчидтай харилцдаг олон вэбүүд байдгаас манайх couchsurfing, warmshower, workaway, airbnb, traveling spoon, trust root гэсэн вэбүүдийг хэрэглэдэг.Бид эдгээр компанийн олон нийтэд олгож байгаа боломжуудыг ашигладаг |
Эхлээд эдгээр системүүдийн ялгаа, яаж хэрэглэх зэрэгт эхлэн суралцаж мэдэх, англи хэлний мэдлэгээ өдөр тутмын харилцааны хэмжээнд сайжруулах хэрэгтэй.
Вэбээр харилцан, танайд очиж болох уу гэсэн хүсэлтээ ирүүлсэн гадаад хүмүүсийн бүртгэлийн мэдээлэл, бичсэн имэйл зэрэгтэй бүрэн танилцаж, ирүүлэх эсэхээ та өөрөө шийднэ. Зөвшөөрөгдөж ирсэн аялагч хүн нь тохирсон хугацаандаа ХоостАйлын амьдралаас суралцаж, нэмэр болж амьдарна.
Couchsurfing
2008-7-8 өдөр энэ вэбийг Андрью-ээс анх мэдэж аваад, хэрэглэж эхэлсэн.
Гэртээ ирүүлсэн, хонуулсан гээд мөнгө авдаггүй систем.
warmshowers.org
2011 оноос хэрэглэсэн. Унадаг дугуйгаар аялдаг хүмүүсийн ашигладаг систем.
workaway.info
2013 оноос хэрэглэсэн. Бидэнд хүний хүч, туслалцаа хэрэгтэй бол энэ системээр ирж байгаа хүмүүс бидний ахуйд туслах гэж ирдэг.
AirBnb
2017 оноос хэрэглэж байгаа. Манайд энэ системээр ирэх хүмүүсээ бид тосч авах, гаргаж өгөх, мөн өглөөний цай, оройн хоолоор дайлах гэх мэт үйлчилгээндээ 8-10 ам.доллар авдаг.
Бидний мэдээлэл бүртгэлийг үзэх хаяг
Traveling spoon
2018 онд энэ вэбд бүртгүүлж, ашиглах эрхийг авсан ба анхны зочидоо хүлээн авчихаад байна.
#ХоостАйл, Монгол айлын үнэ цэнэ, баяр бахдал нь дараах
20 гаруй #MongoliaFriend цуврал видеогоор танд харагдана.
Мөн #ХоостАйл нь интернэт, технологийг үр дүнтэйгээр хэрэглэж, мэргэжлийн үйлчилгээтэй олон вэб сайтууд, төлбөр тооцооны орчин үеийн хэрэгслэлүүдийг ашиглаж сурдаг.
Манайд AirBnb системээр мөнгө төлж ирж байгаа гадаад найзуудынхаа шилжүүлсэн төлбөрийг Payoneer -ын системээр хүлээн авч, улмаар Хаан, Хас банкны АТМ машинаас бэлэн мөнгөөр шилжүүлэн авдаг.
1-рт airbnb-ийн системээр төлбөр нь ингэж
Зочин ирсэний маргааш өдөр үдээс хойш нь орж ирдэг2-рт payoneer-ийн картаа ашиглаж,
Хаан, Хас банкны АТМ-ээр төгрөгөөр шилжүүлж төлбөрийг хүлээн авдаг.
Сард 1 удаа АТМ-ээс энэ картны дансаас мөнгө авахад хураамж, шимтгэлгүй байдаг
Хаан, Хас банкны АТМ-ээр төгрөгөөр шилжүүлж төлбөрийг хүлээн авдаг.
Сард 1 удаа АТМ-ээс энэ картны дансаас мөнгө авахад хураамж, шимтгэлгүй байдаг
Бид Дэлхийн 6 тэрбум хүмүүс дундаас Эх дэлхийгээ хэвээр нь авч үлдэх ёстойг үг үйлдлээрээ бататган харуулж чадах, бахархал дүүрэн амьдралыг бүтээх үүрэгтэйгээр Монгол хүмүүн болон мэндэлсэн.
Үүний тулд л #ХоостАйл болохоор суралцаж,
мөн нэгдэж ажиллан боломжоо илүү нэмэгдүүлж, мэргэших ХоостАйлуудын ФБ бүлэгт нэгдээрэй.
#ХоостАйл нэршлийг анх телевизээр танилцуулсан бичлэг.
2018 оны 6-8 сард Шагайтай үүргэвч аялалд оролцож ирээд Star TV-ийн Talk with me ярилцлага
Comments