2018.6.11 МҮОНР-ийн Амьдралын тухай ярилцъя нэвтрүүлэгт оролцсон тэмдэглэл

зургийг Г.Ариунзулын ФБ-ээс хуулбарлав.
Монголын Үндэсний Олон нийтийн Радиогийн “Амьдралын тухай ярилцъя” нэвтрүүлэгт оролцсон тэмдэглэлээ бичиж үлдээх нь тус нэвтрүүлгийг сонсоогүй хүмүүст танилцуулга болох байх, мөн нэвтрүүлэгт оролцсон би гэр бүл, найз нөхөддөө хаана юу яриад ирсэнээ, юу бодсоноо хэлж дуулгахад амар байна.

Тус нэвтрүүлгийг бэлтгэдэг сэтгүүлчдийн баг нь энэ удаагийн нэвтрүүлэгтээ аялагч гэр бүлүүдийн төлөөлөл болгож 2 айлыг оролцуулж, сүүлд хийсэн аялал, аяллын бэлтгэл, аялалын дурсамж, аялалын санхүү гэх мэт асуултуудаар 45 минут ярилцлаа.

Миний гэр бүлээс Бэгзсүрэн би, Ганбаярын гэр бүлээс гэргий Г.Ариунзул, тус нэвтрүүлэгийн багийнхан сэтгүүлч Болормаа, Сүмбэрээ, инженер техникийн ажилтанууд бид Монголын Үндэсний радиог интернэт болон радио хүлээн авагчаар сонсож байгаа сонсогчиддоо зориулан "Аж төрнө гэдэг Аз жаргалтай өдрүүдийн цуваа билээ" гэсэн
Амьдралын тухай ярилцъя нэвтрүүлгийг 2018-6-11 өдрийн 14:30-14:55, 15:10-15:30 цагт хүргэсэн.

Намайг тус нэвтрүүлэгт оролцуулах санал, мэдээллийг сэтгүүлч, редактор Сүмбэрээд дуулгасан эрхэм дүү, зураач Ундраад баярлалаа. Энэ нэвтрүүлэгт оролцох болсноор, радиогийн нэвтрүүлэг нь дуу авиа тул, аливаа аялалдаа бага ч гэсэн яриа хөөрөөтэй дуун бичлэг хийж байвал зохистойг ойлгосон.

Мөн нэвтрүүлэгт хамтдаа оролцсон зочин Ганбаярын гэр бүлийн аялалын түүх, туршлагаас би дараах тэмдэглэл бичиж, өөрсдийн аялалдаа тусгах, санаа төрсөн.

Г.Ариунзул: Балчир, бага насны хүүхэдтэйгээ аялахад хүүхдэд онгоцны зардал төлдөггүй, хүүхдийн тэрэг хэрэгтэй тустай байдаг, аялалын зургаас илүү бичлэг хийснээр их мэдээлэл, дурсамж үлддэг, хүүхдүүддээ дурсамж, амьдрах урам зориг үлдээж байдаг зэргийг сонсож,

Надад 2019 онд гэр бүлээрээ аялъя гэсэн бодол төрсөн.

Г.Ариунзул: Аялалдаа дурсамж бүтээхээр шийдэж Франц улсын Эйфелийн цамхагт очихдоо өмсөнө гэж хуримын даашинзаа аялалын урт замд авч явсан, зорьсон газартаа очоод даашинзаа өмсөөд гэр бүлээрээ баярлаж байхад эргэн тойрны ямар олон хүмүүс яг хуримаа хийж байна гэж бодоод баяр хүргэж, баярлаж байсан нь гайхалтай дурсамжыг үлдээсэн.

Надад Шагайтай үүргэвч аялалаараа олон хост-айлуудад зочилж, шагайн түүхээ ярьж, өв-уламжлалаа сэргээн санах, урам зориг өгнө гэж итгэсэн.

Г.Ариунзул: 2014 онд 4 хүүхэдтэйгээ Европын улсуудаар аялах (нийт 20 сая төгрөг зарцуулсан ч)-даа байрны лизингтэй ч, тив дамнасан зээл гэдэг шиг - зээлээр машин худалдаж аваад, машинаараа аялаад, буцаагаад худалдаж зээлээ төлсөн, Италид майхнаа зөвхөн зөвшөөрсөн газарт мөнгө төлж барьдаг байхад Францад зам дагуу майхан барих зориулалтын төлбөргүй талбайтай гээд аялал хийснээрээ мэдсэн, ойлгосон зүйлс их байгаа

Надад гадаад улсад аялахдаа тухайн улсын Нийтийн номын сангуудад зочилж, үйлчилгээтэй нь танилцаж ирээд, Монголынхоо номын санч-мэдээллийн ажилтануудад ярьж танилцуулахыг зорьдог болсон маань онцлог сурч мэддэг зүйл байдаг.

Г.Ариунзул: Соёлтой орноор яваад ирэхлээр төлөвшөөд ирдэг, хог хаядаггүй болдог, хүүхдийн харах хараа өөрчлөгдөөд, хүсэл мөрөөдөл өөрчлөгдөнө, аялалын тэмдэглэлээ хүн бүр өөрөө бичихлээр хүүхэд их зүйлийг ажиглаж, тэмдэглэдэг

Надад хүүхэдтэйгээ аялах нь ямар чухлыг бодогдуулсан. Хүүхэд байхдаа зуны амралтаараа дандаа хөдөө гэр рүүгээ, хөдөөний малчин ах эгч рүүгээ очиж морь малын ажил, цагаан идээ боловсруулах, ус түлээнд явах, хонь ноослох гээд олон ажил хөдөлмөрт оролцож, сурч мэдэж байсан нь аливааг бодож тунгаахад хэрэг тус болж байдгийг санаж, хүүхдүүдээ бага байхад нь гэр бүлээрээ аялах хэрэгтэйг санууллаа.

Миний аялалын мэдээллээс сэтгүүлчид, болон оролцогч маань дараах санаануудыг онцолж сонссон байсан:
- Улаанбаатар хотынхоо 4 хайрхандаа гарчихаад гадаадын, холын аялалаа эхэлнэ
- бичиг баримтаа хадгалах цүнх, үүргэвч чухал

Мөн би энэ нэвтрүүлэгт
- биднийг аялдаг болоход нөлөө үзүүлж, зөвлөж, зааж, чиглүүлж байдаг 'Ногоон хувьсгалын'  Жаргалсайхан ах,
- Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зохион байгуулсан Аялалын хөтөч танилцуулга-мэдээллийн хураамж төлбөргүй сургалтаас ихийг олж мэдсэн,
миний гэрт сүүлийн 10 жилд айлчлан ирсэн гадаадын найзуудаасаа сонсож мэдсэн зүйлс,  аялалын 1 өдөр нь жирийн амьдралын 7 өдөртэй тэнцдэг гэх мэт урам зоригтой үгсээ ашиглан өөрсдөө аялах,
- экологийн ул мөр (ecological footprint)-ийн талаар бодолцож, ЕБС-д очиж энэ сэдвээр сурагчдад мэдээлэл өгдөг сайн дурын ажил хийдгээ, мөн
- аялаж боломжгүй үе хүний амьдралын мөчлөгт бий, тийм бол Амай (Ж.Золбаяр) болон аялсан хүмүүсийн бичсэн, бусад номыг уншиж бясалгаарай,
- би гэртээ гадаад хүмүүсийг аялагчдын вэб хуудсуудыг ашиглан, сонгон ирүүлдэг болсоноор гэрээсээ л Дэлхийгээр аялсан мэт мэдээлэл авч байдаг тухайгаа,
- Монгол өв соёлын хэрэглэгдэхүүн морин хуур, шагай зэргээ аялалдаа хэрэглэх, цаашилбал
Хост-айл гэсэн уламжлал соёлоо хэрэглэдэг монгол айл болон аялагч хүмүүсийн ашиглах онлайн систем бий болгох хүсэл зорилго,
- 7 хоногийн дараа эхлэх 60 хоногийн Шагайтай үүргэвч аялалынхаа талаар ярьж хэлэхийг хичээсэн.

Сэтгүүлчдээс нэвтрүүлэгтээ зориулан бэлтгэсэн ярилцлагаас сонсоход, аялалын замаа GPS-ээр тодорхойлж, замд ямар түүхтэй нутаг орон, түүх дурсгалыг үзэх, хаана очихоо бүтэн судлаад, машин дотроо ярьж танилцуулж яваад, нөгөө ярьсан зүйлээ үзэх нь сонирхолтой байдаг. Мөн ингэвэл тэгнэ гэж бэлдсэн байдаг нь хамт аялахад тайван явдаг. Нэг аялал дуусахад дараагийн аялалаа хаашаа хийхээ ярилцаж шийдээд, хэрэгтэй ном материалаа аваад эхэлдэг айл байна.

Г.Ариунзул: Гэр бүл тухайн цаг мөчдөө л сайн сайхан зүйлийг л бүтээж байх ёстой гэж боддог. Аав нь гаднаас орж ирээд үл мэдэгдэх үгс хэлэхээр хүүхдүүд түрүүлж очиж үнсүүлдэг болсон.

Надад саяхнаас л хүүхдүүдээ орж ирэх, гарч явахад нь мэндэлдэг, баяртай гэдэг болж байгаа маань бодогдлоо. Энэ үйлдэл маань хүүхдүүдэд маань итгэлтэй харилцаа болж, аавдаа итгэж юу болж байгаагаа ярьдаг болоосой гэж найдаж байна. Мөн би хүүхдүүдээ ингээрэй, тэгээрэй, ингээч тэгээч, ингэсэн үү, тэгсэн үү гэж их шалгааж, зөвлөн загнаж ярьдагаа эрс багасгаж, тэдний үгийг сонсох, 1 үг-өгүүлбэр л хэлдэг болж өөрийгөө өөрчилж байгаа.

2013 оны 1 сарын 2 өдөр Богд хаан ууланд

2016 оны 8 сард Иркутск хотод хост-айлд талх барихыг заав
2018 оны 3-р сард Сонгинохайрхан ууланд

    Би гэргийтэйгээ хамт "Шагайтай үүргэвч" аялалаа 2018-6-17 өдөр эхлэхээр бэлтгэж байна.
Бид аялалаараа Морин хуур, Шагай бол утга учиртай, үнэт өв соёл болохыг, өрх гэр бүл шагайгаа наадаж, хуураа эгшиглүүлж, аягаа өвөртөлж, долоож, өглөө бүр өөрийн биеэ жавхаажуулж амьдрах, мөн өв уламжлал, соёлоо аялалдаа ашиглаж Дэлхийн улсуудын өрх гэрт Монгол хүний цог хийморийг аваачиж танилцуулахыг зорилго болгосон.


Монголын Радиогийн Амьдралын тухай ярилцъя нэвтрүүлгийн бүтэн бичлэгийг сонсох хүсэлтэй бол jbegzsuren[et]gmail[dot]com хаяг руу имэйл бичээрэй.

Comments