Модны үнс, малын өөх, борооны усаар саван хийдэг

саван хийх

Савангаа өөрсдөө хийдэг байсан эсэхийг өвөө, эмээ, аав ээж, найзаасаа асууж, ярилцаарай.

Дараах нийтлэлийг Ariuna Altan фасебуук хаягаас хуулбарлав. 

Саван хийдэг түгээмэл хэдэн аргачлал байдгийг танилцуулъя.

🔸️1. MP - melt & pour - Бэлдэцийн арга🔸️
Энэ нь хүмүүсийн хэлж дадсанаар савангийн бэлдэц, суурь ашиглан хийдэг арга ба савангийн бэлдэц нь цаанаасаа үйлдвэрийн аргаар гаргаж авсан бэлэн хайлуулдаг савангийн суурь бодис байдаг.

Давуу тал нь:
- хэн ч хэзээ ч хийх боломжтой
- шүлт ашигладаггүй
- богино хугацаанд хэрэглэх боломжтой
- хэмжээ харгалзахгүй 

Суурь бэлдэц нь аль хэдийн саванжуулж гаргаж авсан бодис тул ахин шүлт хийх шаардлагагүй, зөвхөн бэлэн бэлдэцийг хайлуулаад хэвлэн, эргэж царцаах үйлдэл хийдэг. Хатуу болонгуут нь хэрэглэж болох ба түүнд хатаах, саванжих процесс хэрэггүй байдаг. 1ш саван ч хийх боломжтой. 

Сул тал нь:
- гарал үүсэл тодорхойгүй, ямар түүхий эд орсон нь ихэвчлэн мэдэгддэггүй.
- эргэж хайлах төлөвт шилжүүлэхийн тулд нэмэлт химийн бодисууд хийдэг.
- зөвхөн хөөсрөх л үүрэгтэй бодис тул арьсны төрөлд тааруулах боломжгүй.
- өртөг өндөр
- нэмэлт бодисууд хийж арьсанд ээлтэй болгодог тул өртөг бүүр ч нэмэгддэг
- голдуу тунгалаг, цэхэр өнгөтэй байдаг ба тунгалагжуулахын тулд өндөр процентийн спирт ашигладаг тул арьсыг ихээр хуурайшуулдаг.
- ихэнхдээ цэвэрлэгээ, арчилгааны саван гэхээсээ илүү гар урлал болгон хөгжүүлж элдэв химийн болон хиймэл өнгө, үнэр, хуванцар тоглоом хүртэл ашиглаж эко, органик чанараа алдсан байдаг.  
Бэлдэцүүд нь  органик бус түүхий эдээс гаргаж авсан байх нь элбэг ба ялангуяа хятад улсаас ирдэг савангийн сууринд газрын тосны  орц хүртэл ордог нь тогтоогдсон ба хүний биед сөрөг нөлөөтэй тул европд худалдахыг хорьсон байдаг.
Бэлдэцнээс  өөр өндөр үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнд глицеринийг нь ашиглахын тулд ялган авдаг тул ахин саван болгохдоо ихэвчлэн түүнийг нь худалдан авч нэмж хийдэг.
Бүх орж буй нэмэлтүүдийг гаднаас импортолдог тул өртөг хамгийн өндөр, дотоод зах зээлд огт ашиггүй, эрүүл мэндэд ч сайнгүй бүтээгдхүүн гардаг. 

🔸️2. HP - hot process - Халуун арга🔸️
Энэхүү аргыг үйлдвэрлэлд голцуу ашиглах ба шүлт ашиглан өндөр температурт
(+70°- +90°) , тусгай усан цамцтай тогоо ашиглан урт хугацаанд чанаж хийдэг тул  гэрийн нөхцөлд хийх боломжгүй.

Давуу тал нь: 
- хатаах хадгалах хугацаа богино
- органик саван хийх боломжтой 

Сул тал нь:
- гэрийн нөхцөлд хийх боломжгүй
- зарим халуунд тэсвэргүй тосыг ашиглахад ашигт шинжээ ихээр алддаг.

🔸️3. CP - cold process - Хүйтэн арга🔸️
Бидний сургалтаар сурах арга нь хүйтэн арга ба шүлт ашиглан тос, шүлтний хэмийг +35°- +45°д  барин хийдэг.

Давуу тал нь:
- тос болон түүхий эдээ хянах
- тослогжилтыг тохируулснаар хүн бүрийн арьсанд тохирох саван хийж болдог.
- аюулгүй байдлаа хангаж өөрийн хэрэгцээнийхээ саванг өрхөд хийх боломжтой
- байгалийн гаралтай нэмэлт бодис ашиглахад таатай.
- арьсанд хамгийн ээлтэй саванг хийдэг
-өрхийн хэрэглээнээс илүү гардаг тос өөхөө хаягдалгүйгээр эргэн ашиглах
- өртөг хамгийн хямд
- байгалд ээлтэй, эко.
- Хүний биед хоргүй , органик.

Сул тал нь:
- шүлттэй харьцдаг тул хүн бүр хийхэд тохиромжгүй
- хатаах, хадгалах хугацаа харьцангуй урт
Эх сурвалж Ariuna Altan


Дараах 3 зүйлийг хэрэглэн саван хийдэг хүмүүсийн туршлага, мэдээллийг хайж байна!!!
1. модны үнс (wood ash)-ээс lye (үнсэн шүлт), 
2. малын өөхнөөс гаргасан тос (tallow), 
3. бороо, цасны ус, буцалгаж ширгээсэн ус (зөөлөн ус)

Бид модны үнсээс шүлтийн уусмал гаргаж авах дээрээ алдаа гаргаад байх шиг байгаа, ерөөсөө тос нь саванжихгүй байгаа?!

Дараах эх сурвалжууд бидэнд урам зориг өгч, саван зэргийг эрт цагтаа яаж хийдэг байсан юм бол гэдэг бодлыг байнга төрүүлж, өөрсдөө хийж сурах юмсан гэж хүсүүлдэг.


Одоо л бид харсан үзсэнээ, зорьсоноо өөрсдөө хийж үзээд, энэ нийтлэлдээ нэмэх үлдсэн.


Амьдрах ухаанд суралцах бичиг номд саван хийх талаар




Д.Энэбиш. Амьдрах ухаанд суралцах бичиг: ажил үйлдвэрлэлийн арга технологи

285-р талд Гар нүүрийн саван гарчигт
Ургамлын баялгыг ашиглаж гар нүүрийн сайн чанарын саван хийж ашиглаж болно. Саванжуулах химийн гол бодис бол шүлт юм.
Шүлтийн уусмалыг төрөл бүрийн ургамлаас энгийн аргаар гаргаж авах үйлдвэрлэх бололцоо манайд өргөн бий. Модлог бутлаг ургамалд 0,5-2,5 хувь, өвслөг ургамалд 2-4 хувийн шүлтлэг чанарын эрдэс давс агуулагдана. Түүний ихэнх хэсгийг нүүрсхүчлийн натри, калийн давс эзэлнэ.
Шүлт бэлтгэхдээ ургамлыг шатааж үнсийг нь усанд угаах журмаар ажиллана. 
. . . 
Бэлтгэсэн үнсээ сайтар шигшиж устай холиод ширмэн тогоонд хийж цаг хэртэй буцалгана. 
. . .
Саван үйлдвэрлэх үндсэн арга нь тосоо зөөлөн галаар хайлуулж шүлтнийхээ тэн хагасыг хийж сайтар хутгаад буцлахаас нь өмнө үлдсэн шүлтээ нэмж хийнэ. Энэ үед уусмалын дулаан нь 65 хэмээс буурч болохгүй. Уусмал өтгөрч имрэн үзэхэд тос мэдрэгдэхгүй болох үед үнэр оруулах болон бусад хольцуудыг хольж царцаагаад зүсэх буюу хэвд шахна.
. . .
Ийм аргаар дан ургамлын гаралтай түүхий эдээр хийсэн саван нь биед хор хөнөөлгүй, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж чадах экологийн цэвэр бүтээгдэхүүн болно.

132-р талд Барааны саван
Бүх төрлийн саванг үйлдвэрлэхэд хэрэглэгдэх гол түүхий эд нь манай нөхцөлд малын тос өөх байгаагаас гадна саванжуулагч бодисоор натри ба калийн шүлтийг хэрэглэдэг.
. . . 
Саван үйлдвэрлэлийг явцыг чаналтын ба таваарлаг үзэмжтэй болгох гэж хоёр хэсэгт хувааж болно. Саван үйлдвэрлэх технологи нь
- саван чаналт
- хэвэнд царцаах
- саванг хэрчих
- саванг товарын байдалд оруулах зэрэг үндсэн ажиллагаанаас бүрдэнэ.


Манайд ирсэн #MongoliaFriend гадаад найзууд

- саван, оо, шампунь зэрэг химийн олон орц найрлага, гоё сав баглаа боодолтой, мөнгөний төлөө барааг худалдаж авахгүйгээр өөрсдөө хийж болно гэж ярьдаг, 
- аялахад нь ээж аав, найзууд нь бэлэглэсэн байгалийн гаралтай саван, шампунь, оо зэргийг хэрэглээд явж байгаагаа үзүүлж байсан


Бүтээлч Монголчуудын нэгдэл Creative Gallery

Монголын түүхий эд материалаар, Монгол хүний хийж бүтээсэн үйл урлалыг танилцуулдаг, ач тусыг ярьж түгээдэг, бүтээлч Монгол хүнээ дэмжсэн төвийн менежерээр 10 сар ажиллахдаа эко савангуудын төлөөлөлтэй танилцаж, 
Солонгосоос шар буурцгийн тос орсон савангийн суурь гэх түүхий эдийг оруулж ирж, түүндээ өнгө үнэр нэмээд саван хийдэг болохыг анзаарч, мөн л 100 хувь Монголын түүхий эдээс бүрдсэн савангийн эрэл хайгуулаа үргэлжлүүлэх ёстойгоо санаж, хүмүүстэй ярилцдаг байсан.

Интернэтээс how to make soap from wood ashes (lye water and tallow/lard) гэж хайлт хийхэд


- Grandpappy's Homemade Soap Recipe жор, аргачлалыг https://www.grandpappy.org/hsksoap.htm вэбээс үзэж байна. "Grandpappy's гар хийцийн савангийн жор" -ын хамгийн чухал чухал мэдээллийн товч тоймыг дараах байдлаар харуулав.
1. Хатуу модоор хийсэн галаас арваад аяга дүүрэн нягт үнсээр асгасан борооны ус буцалгаад, дунджаар нэг галлон хүрэн бор шилэн ус гаргана.
2. Нэг галлон дундаж бат бэх бор шүлтлэг усыг 3/8 аяга концентрацитай хүрэн шүлтийн ус хүртэл буцалгана.
3. 3/4 аяга баяжуулсан бор шүлттэй усыг бараг бүх төрлийн амьтны гаралтай өөхийг хайлуулж (боловсруулж) гаргаж авсан 2 аяга бүлээн өөх тосоор холих хэрэгтэй.
4. Шингэн, өөх тосыг хутгахдаа химийн урвалд орж, савантай болно. Энэ нь ихэвчлэн 30 минутаас 3 цаг хүртэл үргэлжилдэг. Савангийн хольцыг таны хэрэглэж буй малын өөхний хайлах цэгээс дээш байлгах ёстой.
5. Савангийн холимог ул мөр үлдээхэд хэвэнд цутгаж, ашигласан малын өөх тос, тосны төрлөөс хамааран нэгээс долоон хоногийн турш байлгана. Дараа нь савангийн хэвнээс савангаа ав.
6. Савангаа өөр 2-6 долоо хоногийн турш агаарт хатаана. Дараа нь химийн урвал 100% дуусч, бүх өөх тос, өөх тос алга болно. Шингэн ба өөх тосыг гар хийцийн саван болгон хувиргасан болно.
Энэхүү нийтлэлд саван хийх талаархи мэдлэгт нэмэрлэсэн томоохон хувь нэмэр бол дээрх 1, 2, 3-р зүйл юм. Дээрх 4, 5, 6-р зүйлийг сайн, сайн саван хийх ном, янз бүрийн интернет вэбсайтуудаас олж болно.
Дүгнэлт
Борооны ус, түүдэг галын үнс, амьтны өөх тосоос хэрхэн яаж тууштай, амжилттай саван хийж сурах нь Бурханы байгалийн жам ёсны дагуу бие даасан авхаалжтай хүн болоход нэг алхам ойртдог.
Хүндэтгэсэн,
Өвөө.

This video shows how real soap was originally made. Real soap is made from oil and lye. 
Originally, the lye was potash lye, made from wood ashes.  Nowadays, virtually all soap-makers use, instead, synthetic sodium hydroxide. We prefer the original, natural method. Here's the detailed recipe.

- Давирхайн орц найрлагатай саван хийх аргачлал
pine tar soap гэж (pine tar withous creosote) гэж төрөл байгааг харсан.
модноос давирхайг гаргаж аваад, oils/butters/pine tar (28.33 хэмд) халааж lye water, aloe vinegar, salt, sugar (30.56 хэм) тасралтгүй холисоор зунгааралдаад өтгөрөөд ирэхээр нь хэвэнд хийж байна

- Softwoods, such as pine, spruce, or fir, do not contain enough potassium, which is necessary for making lye. Because the potassium doesn't burn away in the fire, you can leach the nutrient out of the ashes using water.

- Натурал саван гэж юу вэ? Зочин Пуба
Update: 2017-10-08.  Натурал саван гэж юу болох, жирийн савангаас найрлага болон хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөгөөрөө хэрхэн ялгардаг талаар ярилцлаа. Энэ удаагийн дугаарт химийн инженер мэргэжилтэй Пуба оролцлоо. Зочин маань Монголд элбэг байдаг түүхий эдүүдийг ашиглан саван хийх арвин туршлагатай. Подкастыг сонсох

- А. Солонго. Монголын саван үйлдвэрлэл дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах боломжтой.
"Хүчит шонхор" захын мах худалдаалах цэгээс шууд хогийн цэгт хаягдаж байсан өөх, тосонд харамсан сэтгэлээс саван үйлдвэрлэх санаагаа олж,  үйлдвэрлэлээ эхлүүлсэн “Чоёо саван” ХХК-ийг үүсгэн байгуулагч А.Солонгыг “Содон зочин” буландаа онцоллоо. Тус компани  эдийн саванг 2017 оноос үйлдвэрлэж эхэлсэн. 
СОШИАЛ ХУУДАС: ЧОЁО МОНГОЛ САВАН

Монголд эдийн саван үйлдвэрлэдэг хэд хэдэн компани байдаг вэ? Эдгээр үйлдвэрүүдээс танай үйлдвэрийн саван юугаараа онцлог вэ? 
- “Монхими” ХХК-ийн Дашзэвэг ахын хийдэг “Тана” бренд, “Дорнод импекс” ХХК-ийн “Сайн саван” бренд, “Атимос” ХХК-ийн “Цэвэрхэн”, бас айхтар ажилсаг эмэгтэйн хийдэг “Эко” гээд эдийн савангууд зах зээлд нийлүүлэгдэж байна.  Эдгээр савангын үйлдвэрүүд бүгд л чанартай  саван үйлдвэрлэдэг тул бид нэгнээсээ нэг их ялгарахгүй байх. Савангын гол түүхий эд болсон өөх тос нь жинхэнэ байгалийн гаралтай байгаад л хамаг учир нь байгаа юм. Манай үйлдвэрийн зорилго бол хамгийн хямд, хамгийн чанартай саванг хэрэглэгчдэд  хүргэх. Бидний үйлдвэрлэж байгаа саван ямар нэгэн нэмэлт химийн бодисгүй учраас харшилтай хүмүүс ихэвчлэн хэрэглэж байна. Манай савангийн найрлагад малын гаралтай тос, далдуу модны тос, глицерин, давс, ус орсон. Үүнээс өөрөөр үнэр, өнгө, дүүргэгч зэрэг химийн нэмэлт бодис ороогүй. Манай саванг нярай хүүхэдтэй ээжүүд их авч хэрэглэдэг. Тэгэхлээр анх зорьсон зорилгодоо хүрэхэд дөхөж явна уу даа гэж бид боддог. Харин гар нүүрний саван хийдэг хувь хүн, компаниуд их болсон. Эдгээрээс Батцэцэгийн “Гилгэрэм”, Хулангын “Лхамор” брендийн савангууд дотоод, гадаадын зах зээлд  их амжилттай байгаад баяртай байдаг шүү.

Ямар нэгэн химийн нэмэлт бодисгүйгээр  саван үйлдвэрлэхдээ  малын гаралтай тосны үнэрийг нь яаж дарсан бэ?
-“Чоёо эдийн саван”-ын  хөгжүүлэлт дээр бараг 1 жил гаруй хугацаанд  ажиллаж, чаналгын явцад малын өөх тосны үнэрийг багасгах, тос цэвэршүүлэх гээд олон асуудлыг бид шийдсэн. ... Анх гаргаж байхдаа маш их туршилт судалгаа явуулж хими биологийн олон эрдэмтэдтэй уулзсан. Эдгээрээс адууны яснаас кальци бүтээгдэхүүн гаргаж авсан “Монхимо” ХХК-ийн удирдлага, энэ компанийн технологич Баасансүрэн агсан, ШУА-ын Химийн хүрээлэнгийн судлаач, эрдэмтэн Ганбаатар багш нар саванг үйлдвэрийн аргаар, олноор хийх технологийн талаар их үнэтэй зөвлөгөө, бодит дэмжлэг үзүүлсэн. Эдгээр буянтай хүмүүсийн зөвлөмж, заавараар  бид  савангийн илүүдэл шүлтийг угаах, урвалыг удирдах зэрэгт суралцсан.  Харин үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ёстой л нэг Туулын мөсийг долоох шахаж байж цуглуулсан, бас их цаг орсон тайлбар болох байх энэ сэдэв. Эх сурвалж: http://m.anews.mn/?nid=50786

Дашнямын Охин Энхтүвшин фасебуук хуудаснаас

Өөхөн тосоор саван хийх аргыг маш урт удаан хугацаанд судалж байгаа. Үнснээс шүлт гаргаж авдаг гэж гадаад бичлэгнээс үзсэн ч хэлний бэрхшээлээс болоод нэг сайн ойлгохгүй байсан учраас хийж чадахгүй байсан юм.

модны үнс. Ер нь бол үнснээс шүлт гарах болохоор эхний ээлжинд бага хэмжээгээр усанд хийж туршиж үзээрэй. Модны үнс, аргалийн үнс гэсэн шүү. Нүүрсний үнс хүнд металл ихтэй болохгүй.

өөхөн тосоо яаж гаргаж авах вэ шаргааж гаргаж авсан уу? - усанд чанасан
Савтай өөхөн тосоо тогоонд хийж дээр нь ус хийсэн
Савтай устай тосоо плиткэн дээр тавиад галаа асааж нэг буцалгаад гаргаж тосоо царцааж авна.
 
Шүлт гаргах ажиллагаа. Шигшсэн үнсэнд зөөлөн усаа хийж 4 хонуулахад ийм хар цай шиг болно. Өнөөдрийн бичлэгээр хийсэн ус үнс маань ийм тунгалаг байна.
Удахгүй үнс үнэд орно😊шүлтгүй үнс нь газрын цэвэр бордоо болно. Цэцэг ногоо маш сайн ургуулна.

Шүүсэн үнснээсээ шүлт гаргаад буцалгаж байна. 1/3 нь ширгэтэл буцалгана. Энийгээ бэлэн болгоод бичлэг хийнээ. шүлтээ авахдаа саваа цоолоод даавууны үзүүрээ хийж авна гэсэн, тэр даавуугаа базаж гаргаж авах уу

1,5 аяга тос, 1аяга шүлт 
Мөн дуртай өвс ургамалаа хийнэ би өнөөдөр гангатай саван хийнэ.

-
өөхөн тос, шөлний тос байгаа. Энэ тосоо дахиад хүйтэн усанд хольж буцалгаад цэвэр өөхөн тосоо гаргаж авна.

Модны үнс хэрэгтэй. Сайн шаталттай үнс байвал хог, нүүрс үлдэхгүй. Үнсээ шүүлтүүрээр шүүж, том ширхэгт болон хогоо ялгана.

10-аад хоног түлэхэд 1 тор үнстэй болсон. Галдаа үлдэгдэл хар том үнсийг түлж болно.
Үнсээ шигшлээ.
Үнсийг том хувинд хийж болно. Ойлгомжтой болгохын тулд шилэнд хийж үзүүлье.
Цасны ус байхгүй бол гэрийн шүүлтүүрээр шүүсэн, зөөлрүүлсэн ус байж болно.
Борооны ус их сайн.
Үнсэн дээрээ усаа хийлээ.
Үнсээс шүлт гарч ирдэг. Савангаа хийхийн тулд энэ шүлтийг ашиглана, маш сайн толбо арилгана.

Тасалгааны хэмд 4 хоног байлгана. 4 хоносон ус нь хар цай шиг ус болно. Хуванцар савныхаа ёроолд жижигхэн цоолж, түүнд нь даавуугаа хийгээд нэвчиж гарсан ус нь шүлт.

Голын ус байж болно.

Хар цай шиг устай болох хэрэгтэй.

Шүлтээ буцалгаад 1.5 аяга болгочихлоо.

Үнсээ зөөлөн усанд 4 хоног дэвтээгээд, хар цай шиг болохоор нь 1л-ийг шүүж аваад, 300гр болтол нь буцалгана. Энэ маань шүлт, хөөсрүүлэгч, толбо арилгагч болно.

Өөхөн тосоо шаргаахгүйгээр чанаж авна.
Бэлдсэн өөхөн тосноосоо 2 аягыг хэрэглэнэ.

Өөхөн тос дээрээ хэмжсэн шүлтээ хийнэ. Ингээд хийхлээр хөөсрөөд саван ялгарч байгаа биз.
Үүнийгээ сайн хутгаад, зөөлөн гал дээр жаахан чанана. Өнөөдөр гангатай саван хийх тул тээрэмдсэн нунтаг гангаа дээрх холимог дээрээ нэмнэ. өөрөө хэмжээг шийднэ.

Нийцтэл нь жаахан хутгаж буцалгана. Хөөсөрч байна. Ганга өөрөө толбо арилгагч бодис ялгаруулдаг. Хэсэг буцалгаад хутгаад ирэхээр үнсний ачаар хөөсөрнө.

Италичууд 60 хувийг хийдэг, мод ихтэй, үнсэн дээрээ суурилсан гоо сайханы бүтээгдэхүүн хийдэг юм байна.

Үнсний үлдэгдэл нь бордоо болно. Шүлтгүй үнс нь шавьжаас сайн хамгаална. Хөрсийг сайн эмчилнэ.

Ганганы ногоон туяа орж, үнэртэж байна.

Даргилуулж буцалгалаа. Тогоо салгалаа.
Энэ буцалсанаа хэвэнд хийнэ.

Өөхөө чанаад тосыг ялгаж аваад, үлдсэнээр нь хоол хийх гээд хадгалаад авсан.

6-7 ш саван гарлаа.

Ямар хүчтэй шүлт гэдэг нь мөнгөн халбагыг хар болгожээ.

Шүлт 4 хоноход нилээн өтгөн хар цай шиг болох ёстой. Шүүж аваад 3л шүлт чанаад (1/3) 1л болтол нь буцалгаж чанана.

Сарнайтай саван хийе гэвэл сарнайны навч чанаад өтгөн сироп шиг болгоод хольж болно.

Ингээд саван хийх хүсэл маань гүйцлээ.
Монголчууд гэртээ савангаа хийдэг болчихно, үр хүүхэддээ зааж өгнө.
Хэдэн үеэрээ гэртээ савангаа хийнэ.
Ингээд миний хүсэл биелэлээ.



Тэнгэрийн сургууль фасебуук бүлэгт саван хийсэн талаар мэдээлэл


Zuk Zulaa
Өөрийн хийсэн саван үнэхээр эко бдаг шүү.Аяга тавагны, биеийн,үсний гээд бүх л савангаа хийнэ. Савангаа хийдэг болсноос хойш өөх тосоо 100% ашигладаг болсон доо.Манай савангийн сургалтын багш маань Ариунаа гэж Германд амьдардаг сайхан Монгол бүсгүй бий.Үргэлж Монголоо гэж бидэнд өвс ургамал,эсгий урлал гээд өөрийн мэдэх чадах бүхнийг харамгүй зааж өгдөг дөө.

Соном Наранхүү
1991 онд дэлгүүрт давснаас өөр юмгүй болоход малчид хаанаас ч юм морин анжис олоод газар хадгалаад эхэлсэн. Гэтэл урдаас бөөн бөөнөөр гурил ороод ирсэн. Малаа нядлаад махыг нь жалга руу чулуудаад арьсаар нь гурил авч эхлэх үед эдийн засгийн тусгаар байдал ганхсан. Ченжүүдийн эдийн засагтай болсон. Саван хийж байгаа нь маш сайн. Казах айлууд лууль шатаагаад түүнийг тостой хольж саван хийдэг. Жинхэнэ эко саван. Идэмхий натри тос холиод барааны Саван хийдэг үйлдвэр аймаг болгонд байлаа. Хил хаагдах үеэр монголын оймсны жижиг үйлдвэрүүд цөм хийсэн л гээд шуугисан. Төр нь олигтой бол монгол хүн дэлхийд байхгүй пуужин хийж мэднэ. Айл бүрт ногооны талбай өгвөл монголын зах зээлд багтахгүй их хүнсний ногоо бий болно. Одоо бол хамгийн эх оронч бөгөөд тэнэг хүмүүс ногоо тарьдаг юм. Яагаад гэвэл тэдний бүтэн жилийн орлогыг захын ногооны ченж ганцхан өдөрт олдог. Яаж ийгээд ченж болчихвол... Орон орноос саван оруулж ирдэг баян наймаачидтай өрсөлдөх. Тэгээд эко саван хийх. Эх оронч худалдан авагчдад найдах. Олныг нуршлаа. Эх оронч төр засагтай бол ч юм юмыг өөрсдөө л хиймээр байна. Санаа авах юм байвал аваарай. Урмыг нь нугалахаар ууцыг нь гэж айхтар үг бий шүү. Амжилт хүсье.

Дархан Төрөө
tos ixtei shomogni ysig butsalgad tos n xovood irexer n xvxrin xvshil mn baga xiixer tos n saaraltad boognordog .tegexr n tosig n marlar snvvj avad xevledeg.baraani savang

Бид савангаа хийх л үлдлээ

Эхний савангаа бүтээхээр шөлний тосоо цуглуулж байна. Тун удахгүй хийсэн савангаа танилцуулна.

Эрхэм танд 100 хувь дотоодын түүхий эд, байгалийн орц найрлагаар саван хийдэг арга туршлага байдаг бол бидэнтэй харилцахыг хүсье.
Утас: 99861326
Фасебуук хуудас: Бүтээлч айл БийСоё



Comments