Нүүдэлчин фестиваль 2025 үйл явдлаас тэмдэглэл



Манайх энэ 3-р сард Хөх Отог үйл ажиллагаанд нэгдэж, БЗД 11-р хороо, Хонхор нуурын хөндийд нүүж ирж, малчин айл - Нүүдэлчин ахуй соёлоо гадаад, дотоодын аялагчдад таниулах, мөн залуус дүү нар, үр ачдаа орчин нөхцөл бүрдүүлж амьдарч байна.

Хураамж төлбөргүй автобусны үйлчилгээ

Сүхбаатарын талбайгаас хөдөлж Налайх дүүргээс урд зүгт 10км зайд орших Тайж хайрханы бэлд зохион байгуулагдаж буй Нүүдэлчин - өв соёлын фестивальд хураамж төлбөргүй хүргэх автобусанд ОргилНалайх автобусны буудалд хүлээж суулаа.

Том аютобус нь машины зогсоол хүртэл яваад, тэндээс жижиг 24 хүний суудалтай автобус, хөсөг тэрэг, алхах зэргээр фестиваль үндсэн талбай руу очиж байна.
Харин 2 дахь өдөр нь том автобус шууд фестивалын талбайд очиж, тэндээсээ хот буцах хүмүүсийг суулгаж байсан нь зохистой болжээ.
Цаашид үйлчилгээний автобусыг Ботаникаас, эсвэл Офицероос эхлүүлдэг байвал арай эргэлт хурдан байж магад.


Сүхбаатар аймгийн Онгон сумаас ирж суран эдлэл таниулж, зааж байгаа Х.Энхбаяр, түүний охин Э.Тэргэлсаран нартай ярилцаж, загасан нуруу сүлжээс, уяа морины хэрэглэл Атавч -ыг таниуллаа.

Бид  ац модон өдгүүр, хазаарын бэлэг солилцож, ханиллаа.

Ханилъя гэвэл хазаар
Хамгаалуулъя гэвэл ташуураа
Буян хишгээ тогтооё гэвэл бугуйлаа
Буурлын буян тогтооё гэвэл чөдрөө
Арслантай бор авдрын чинь ёроолд атга сур байдгийг санаарай!


Өмнөх Нүүдэлчин фестивалиас тэмдэглэл


Нүүдэлчин фестиваль 2025 ар талд


НҮҮДЭЛЧИН ФЕСТИВАЛЬ буюу Дорнодын эмгэнэл.
Хэдэн жил дараалан НҮҮДЭЛЧИНД ирлээ.Энэ удаад гурав хоног хамт байлаа.Даваа болгондоо найраа хийж цолонд хүрдэг бөхөөс долоон дор, хурдан морьдын уралдааныг там болтол хорлож байгаа манлай , алдарт нэртэй уяачдаас бүр ч долоогийн долоон үзэгдсэн Зүүн Монголын үндэстэн ястны өв тээгч нарынхаа өмнөөс Дорнод аймгийн удирдлагууд, төлөөлөгч нэртэй төрийн дайсан , тендэрчин хулгайчуудад юм ойлгодог бол хэдхэн үг дайя. Тэмцэгч нэртэй шантаажчид, илүү чанга бархирсан орилсон нь, төрийн далбаа намируулж давхисан нь эх оронч байдаггүй юмаа.
НҮҮДЭЛЧИН дэлхийн фестиваль бол жинхэнэ үндэс угсаа, гарал үүсэл, өв соёлоороо бахархан гайхуулж Монголоороо омогших тийм л наадам.
20 сая төгрөг өгч гэнээ.Аймаг.Баярлалаа гээд уйлахымуу. Онигоо.
Бусад аймгуудаас үхтлээ ичсэн шүү.Энэ мөнгө 3 өдөр дараалан зогсоо чөлөөгүй Дорнодын гэрээр зочлох гадаадын голдуу төлөөлөгчдөд зориулсан нутгийн брэнд бүтээгдхүүний амталгаанд бараг явчихаа биз.Зогсоо чөлөөгүй Дорнод нутгаа англи, монгол хэлээр танилцуулан идээ ундааны дээжээ өргөн байсан тэр бүсгүйчүүдээр бахархсаан. 
Мөн дээр нь Дорнодын театрынхан өв тээгч нартайгаа хамт нар ,салхи, бороо шуурганд амьдаараа , өсгөгч микгүй өдөрт долоон удаа , 3 хоногт 21 удаа тоглож байгаан.Эдэнд урамшуулал байтугай томилолт ч байхгүй.Амраах ч үгүй дуудаад явуулсан болохоор Lkhundev Narankhuu дарга өөрийн хэддээ ямартаа ч 3 хоногийн томилолт театраасаа өгч.Уул нь театрын ажил биш л дээ.Хамаг чадлаараа дэлхийн хүмүүст тэд Дорнодыг сурталчиллаа 
За тэгээд нөгөө од болоод Дорнодын нэрийг гаргаад байгаа Цагаан овоогийн Мөнхсайхан , Пүрэв, Балжмаа, Басагмаа  нарын хүмүүс хар хол газар гэр бараа , гурван ходок тэргээ ачаад оччихсон тэргэн дээрээ унтаад, амарсан ч болоогүй байх,  нэг л бөөн сэтгэл шилдгүүд болчихсон ч байх шиг.Эд нар бүр томилолт ч бхгүй.Өвлийн бэлтгэл , хадлан бордооны цагаар Монгол өв соёлоо гэсэн чинхүү омогшлоороо л ирж.Өөрөөр бол хэн ингээд хамаг ажлаа алдаад явахын бээээээ
Монгол гэж хий хоосон цээжээ дэлдэх биш бахархан омогших учиртай өв соёлоо өөд нь татах учир утгыг ойлгодог төлөалөгч Дорнод- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал д байгаамуу.Хор найруулж хов хутгах үндсэн үүрэгтэй юм шиг дарамтын ажиллах Цолмон даргатай одоогийн хурал бол нээрээ гутамшиг гэдгээ олон зүйл дээр харуулаад бгаа ч нэг их дуугараад байсангүй.Үүн дээр бол хашгирнаа.Миний мэдэх хамгийн онигооны хурал.Ирэх жилийн наадамд энэ бичиж байгаа хүнд өширхөж тэнэгээ гайхуулалгүй нутаг усаа дэлхийд сурталчилж байнаа гэдэг өнцгөөс нь хараад хэдэн төгрөг нэмж тавиад Зүүн Монголын бардамналыг өөгшүүлээд өгөөрэй гэж гуйж байна даа.

Ялангуяа ЦОЛМОН хурлын дарга та ичих ёстой.5 шилдэг шагналын гурав нь танай Цагаан овоо.Та тэндээс гараад хуралд орж ирэнгүүтээ шууд дарга болчихсон хэнд ч танигдаагүй хэрнээ гайхалтай мундаг хүн биз дээ.
Сумын дарга нь гадны аймгийн баячуудад хамаг газар нутгаа талхлуулж нутгийн иргэдээ дээрэлхсэн нэг муу уяачид тархиа базуулчихсан эмгэнэл.
Бас нэг юм.Налайхын бүх буудал , Тэрэлжийн амралтын газруудыг аймгууд худалдаад авчихсан хүмүүсээ байрлуулж байлаа.
Манайхан тийм юм нэхэж тодорсонгүй дээ.
Бас нутаг орны удирдлагууд нь эргэж тойроод , гишүүд нь орж гараад явахын , манайхаас бусад.
Гуравдахь өдөр нь СОРОНЗОНБОЛД гишүүн хальт үзэгдээд гарахад тэнд байсан Дорнодынхон учиргүй баярлацгаав.Тийм бн , ийм бн гэж нэг ч гомдлын үг хэлээгүй дээ.
Онигоонууд минь сандал суудал , эрх мэдэл , тендэр булаалдан өвөр түрийдээ орж бузар булайгаа дэлгэж суухаар Зүүн Монголыг удирдаж бгаа ухаантай юм бол энүүн дээр нэг анхаарагүй бол ирэх жил хэн ч явахгүй.
Гол нь Монгол бахархал -Монгол омогшил энэ шүү.
Шүхэрт Ёл 
Ganganmurun Shirbazar 
Энхболдын Нарангарав 
Khongorzul Batjargal

***

Дэлхийн хамгийн шударга амарсайхан шадар сайдын дроны шоуг эхнэртэйгээ үзлээ.
Шадар сайд маань зохион байгуулсан гээд олон удаа зарлаллаа.
Хувиасаа мөнгийг нь төлсөн мэт дахин дахин зарлаад байхаар зэвүү хүрмээр.
Хэдэн төгрөг дундаас нь цусалсан бол?
Цар тахал гээд жинхэнэ утгаар нь цусалсан даа.
Нөгөө гал тогоондоо нууц биш амрагтайгаа юу яаж байгаад гардуулдаг бузрын хүүхэн сайд болчихоод үндэсний уламжлалаа сэргээлээ гэж донгосохыг бас утаанбаатар шилдэгийн шилдэг өв уламжлалаа хадгалсан гэж 100.000.000 төгрөгөөр шагнагдлаа гэж зарлахыг сонсох жигшмээр муухай санагдав.
Соёлын сайд нь эр нөхрөө гэр дотроо доромжилдог шулмас.
Өөр сайд хийх хүн олдохгүй байна гэж баймааргүй.
Утаанбаатарт л хамгийн шилдэгийн шилдэгээр нүүдэлчин өв уламжлалаа хадгалсаар байгаа гэхэд эрүүл ухаантай хүн итгэх үү?
Бөгсний бузартай, аав нь монгол газар шороог шуналын сэдлээр ухдаг бузрын хийж, шалгаруулж байгаа нь яг өөртөй нь адилхан.
Хар замаасаа салаад 3.3 км замыг засаад янзалж чадахгүй 10.000 салаа зам гаргаж талыг там болгож, хөрсийг нь эргүүлж, хогийн ургамлаар дүүргэж шууд ургамлын харшилтай болхоор ....
Зарцуулж байгаа мөнгийг нь харахаар ухаан алдаж унахаар их мөнгө.

Эх сурвалж: Dulamjav Erdenechuluun




Comments