Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Сайханы саравч гэдэг энэ хөндийд Тэрэлжийн гол урсаж, гол дагасан ширэг дээр зохион байгуулалт хийгдэж, дараах отог, өртөөнүүд байршиж,
Орох-гарах хаалган дээр очиход гарт фестивалийн цаасан бугуйвч зүүж өгч, гарах үедээ аль нэг аймагт саналаа өгч хайрцагт хийгээрэй гээд мөн
Монголчууд бид олон мянганы турш нүүдэлчин, бэлчээрийн мал ахуйн мэдлэгийг шилж сонгон бий болгож ирсэн. Иймд бидний соёлын өвийн язгуур шинж нь байгаль дэлхийг хайрлах, хайрлахын тулд нүүдлийн мал ахуйг эрхэлж, хожим харамсахгүйгээр аз жаргалтайгаар амьдран орших юм.
Соёлын биет бус өв нь үндэсний нэгдмэл үнэт зүйл, ялгаран оршихуйн үндэс учраас түүнийг хамгаалж, дэмжих арга нь соёлыг өдөр тутмын амьдралд хэрэглэх юм.
Соёлын биет бус өв ба тогтвортой хөгжил
Эрт цагаас бидний амьдралыг хөглөж, эвтэй найртай хамтдаа амьдрахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн соёлын биет бус өвийг хүүхэд залуус өвлөн хэрэглэх нь нийгэм болоод эдийн засаг, хүрээлэн буй орчиндоо тогтвортой хөгжлийн загварыг хадгалахад чухал ач холбогдолтой.
Нүүрстөрөгчийн тухай
Бид Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөнд хэрхэн нөлөөлж байгаа вэ
Монголчуудын нүүдлийн ахуй соёл нь байгаль эх, ус ургамал, амьтнаа хайрлан хамгаалж ирсэн түүх эдүгээ дэлхийтэйгээ зохицон амьдрах арга ухаан болж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, нүүрстөрөгчийн ялгаралыг бууруулахад бүрэн хувь нэмэр оруулж чадна.
Иймд бид соёлын биет бус өвийг хамгаалах, түүнээс суралцаж, танин мэдэж, түгээн дэлгэрүүлэх нь эх дэлхийгээ хайрлан хамгаалах нэгэн чухал арга зам юм.
Захчин ястны хувцас урлал өв тээгч, бий биелээч, 84 настай Ш.Отгонбаяр:
Охин хүүхдэд авгай дээлийн загвараар дээл, хувцас оёж өмсүүлээд байгааг засах, ялгааг ойлгуулахыг зорьсон.
“ОТОР” БАГА ТАЙЗ 09:00-20:00
• Сээр цохих үзүүлэх тоглолт
• “Монгол Зо” тулааны урлагийн “Ташуурын эрдэм” үзүүлбэр, үзүүлэх тоглолт
• Тусгай хэрэгцээт иргэдийн язгуур урлагийн тоглолт
• Гар урлалын бүтээл, эд зүйлсийн дуудлага худалдаа
• Өсвөрийн Сээр цохих тэмцээний шигшээ шат, үзүүлэх тоглолт
• “Мал аж ахуйн тоног хэрэгслийн гар урлал”-ын бүтээлийн дуудлага худалдаа
• “Монгол дархны гар урлал”-ын бүтээлийн дуудлага худалдаа (эмээл, авдар, сийлбэр)
• “Уламжлалт арьс ширэн гар урлал”-ын бүтээлийн дуудлага худалдаа
• “Монголын үндэсний хувцасны гар урлал”-ын бүтээлийн дуудлага худалдаа
• Эрэгтэйчүүдийн Сээр цохих тэмцээний шигшээ шатны шалгаруулалт
• Үндэсний спортын хүрээний шагнал гардуулах ёслолын ажиллагаа
Говь-сүмбэр нутгаас оролцогч Номин.
Загасгал, борцтой Боржигин цай, Газар зуух танилцууллаа
ҮНДЭСНИЙ СПОРТЫН ХҮРЭЭ 09:00-20:00
• Харвааны төрлүүдийн заах (Үндэсний, Урианхай, Буриад, Уламжлалт харваанууд)
• Монгол бөх, “Монгол Зо” тулааны урлаг заах
• Адууны соёлын өв заах
• Тоглоом, наадгайн соёлын өв заах (Сээр цохих, Монгол шатар, Шагайн харваа, Хавчаахай харваа)
Дорноговь аймгийн иргэн, Үндэсний сур, халх харвааны мэргэн Дэндэвийн Түвшин: Манай аймгийн сум болгон харвааны багш, сургалттай болсон.
• Сээр цохих тэмцээний урьдчилсан шатны тэмцээн
• Эрэгтэйчүүдийн сээр цохих тэмцээний урьдчилсан шат
• Бэсрэг наадмын хүүхдийн бөхийн барилдаан
• Бэсрэг наадмын хүүхдийн сурын харвааны тэмцээн
• Морьт харвааны үзүүлэх тоглолт
• “Монгол Зо” тулааны урлагийн “Ташуурын эрдэм” үзүүлэх тоглолт
• Морьт барилдааны үзүүлэх тоглолт
• Жороо морины үзүүлэх уралдаан, адуучдын уурга, ташуур шүүрэх үзүүлэх тоглолт
• Бэсрэг наадмын дааганы уралдаан
Дорноговь Айраг сум, МУ-ынн морь цоллооч, ардын авъяастан, аймгийн алдарт уяач Балжирын Баасандорж
- Увс аймаг. Гэрийн эсгий үүд, морин хаалга, хошлон даруулга
- Булган аймаг. Сүүн будаг, монгол маажан
Зэс ашиглаж сүүн будаг үйлдвэрлэдэг Булган аймгын Урлаг дизайны академийн тэргүүн
Д. Дарьсүрэн ийнхүү яриж байна;
Монголчууд эртнээс сүүн будаг гаргаж түүнийгээ амьдрал, ахуйдаа хэрэглэж байсан. Энэ нь малын сүүг зэс саванд хийгээд газарт 45-60 см-ийн гүнд булж 108 хоногийн дараа гаргаж авна. Тэр үед сүү маань ногоон өнгөтэй болно. Үүнийгээ хатаагаад, хатаасан нунтгаа нүдээд тэр будгаар нь хонины ноосоо будаж хувцас хийнэ. Энэ технологийг би анх ааваасаа сонссоод судалж эхэлсэн. Хорь гаруй жил болж байна. Олон удаа туршиж үзсэн. 2021 онд “Оюуны өмчийн патент”-аа авсан, энэ сард эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэсэн патентаа авах гэж байгаа.
Монголчууд эртнээс зэсийг эрүүл мэндэд тустай гэдэг утгаар нь амьдрал, ахуйдаа хэрэглэж байсан. Жишээ нь хоолой хавангах үед зэс зоос тавьдаг байсан. Тэгвэл үүнийг улам боловсронгуй болгож сүүн будгаар хийсэн хувцас, дэрийг нялх хүүхэд болон өндөр настай хүнийг тэнхрүүлэхэд ашиглаж байсан. Хүний биед 0.2 хувийн зэс байдаг. Тэр зэс нь багадахад үе мөч, бүдүүн гэдэс өвддөг. Энергигүй боллоо ч гэж ярьдаг. Тэгвэл зэсийг эрүүлжүүлэхийн тулд монголчууд ихээр хэрэглэж байсан.
Сүүний 90% нь ус учир сүүн будаг хийх явцад ердөө 10 % нь л будаг болдог. Сүү будгаа олон хоног газарт булж боловсруулж байгаа учир хугацаа их шаарддаг. Бас гар ажиллагаа их шаарддаг. Ингээд өртгийг нь тооцоход 1гр нь 5000 төгрөг болж байна. Одоогоор их хэмжээгээр худалдаанд гаргаагүй. Гэхдээ сүүн будгаараа хонины ноосоо будаад түүгээрээ хувцас, оймс, бээлий, малгай, ороолт хийж байна. Хүмүүс маш дуртай хүлээж авдаг.
90 настай нэг хүнд хувцас хийж өгсөн. Гурав хоногийн дараа хаван буусан байсан. Мөн бага насны хүүхдэд сүүн будгаар хийсэн оймс, тоглоом хийж өгсөн. Ээж, аав нь хүүхэд маань сайн унтаж амарч байгаа гэж хэлсэн. Тэгэхээр тодорхой үр дүнтэй байна гэсэн үг. Хонины ноос нь өөрөө ланолинтой учир хүний биед ямар ч сөрөг нөлөөгүй, үүн дээр нь нэмж сүүн будгаар будахад бүр илүү болж байгаа юм.
Одоогийн байдлаар найман өнгө гаргадаг. Уг нь 64 төрлийн будаг гаргах боломжтой. Ямар ч химийн найрлагагүй учир байгалийн өнгийг гаргаж чаддагаараа бас онцлог.
Эх сурвалж;
МОНЦАМЭ
Сүүг зэс сав данханд хийж тохой хиртэй газар ухаж булаад 108 хоногийн дараа буцааж гаргаж ирэхэд ийм ногоон өнгөтэй будаг болж гарч ирдэг гэнээ.Энийгээ хатаагаад бэхжүүлэхийн тулд хусны өмхөрсөн хэсгийг шатааж үнс болгон хольж будгаа нунтагладаг гэнэ. Хийсэн будаг нь эсгий ноос даавуу зэргийг будах жинхэнэ эко байгалийн номин ногоон өнгөтэй будаг болдог гэнээ. Хонь малдаа ч тэмдэг тавихад арилдаггүй будаг болдог гэнэ шүү.Монгол ёс ухаан гэдэг агуу юмаа . 👍👍👍
- Сүхбаатар аймаг. Адууны дэлээр уяа оосор томох, Адуу, үхрийн хөөвөр, хонины ноосоор чанга эсгий хийх
- Увс аймаг. Утаа шингэсэн эсгий + ямааны арьсан өлхөг
Говь-сүмбэр аймаг Баянтал сум Соёлын төвийн дарга Энхжаргал:
- Халз харваа, Бажий, Аргай тонгорох тоглоом танилцуулъя.
- 1966 онд хэвлэгдсэн Монгол ардын хөлөгт тоглоом 2 боть номоос тоглоомууд танилцуулах ажлыг 2009 онд эхэлж байсан.
2018 онд Нүүдэлчин Монгол
Дараах бичлэгийг олж мэдсэндээ гялайлаа
Монгол улсыг буюу бэлчээрийн мал ахуй соёлтой ард түмэнтэй танилцахаар зорин ирдэг
#MongoliaFriend -уудын ярианаас
Монгол орныг зорин аялан ирэхдээ бидэнтэй интернэтээр харилцаж,
манай гэрт зочлон ирсэн гадаад айлчин найзуудтайгаа 2017 оноос эхлэн бид дараах 3 асуултаар ярилцаж бичлэг хийдэг болсон.
1. Өөрийгөө танилцуулна уу,
2. Яагаад Монгол улсыг сонгон аялж байгаа вэ,
3. Монгол улсаас юуг үзэх, мэдэхийг хүсэж байгаа вэ
Монгол хүний үнэ цэнэ, Монгол орны ялгарах онцлог шинжийг мэдэрч ярьж байгаа аялагч гадаадын айлчиддаа гялайлаа.
Энэ өвөрмөц ахуй-соёлоороо өдөр бүр амьдрах нь хадгалан өвлүүлэн үлдээх арга нь бөгөөд, музейн үзмэр болгочихвол хэрэглэхээ больсоны шинж болох тул, холыг харж амьдарцгаая.
Бидний хийсэн "#MongoliaFriend нэр from улс" нэртэй ярилцлагын бичлэгүүдийг
Comments