Нүүдэлчин Өв соёлын фестиваль 2023 үйл явдалд оролцсон тэмдэглэл. Монгол хүний ахуй, соёлын хүндлэл


Нүүдэлчин Өв соёлын фестиваль 2023 үйл явдалд оролцсон тэмдэглэл

Сүхбаатарын талбайгаас Налайх дүүргийн 3-р хорооны нутаг Тайж Хайрханы бэлд хүргэх тусгай НҮ:1 шугамын автобусанд автобусны картаа уншуулж 800 төг төлж унаандаа сууж, 1 цаг гаран давхиад
НҮҮДЭЛЧИН Өв соёлын фестиваль 2023 үйл явдлалд хүрч очлоо.

Том автобуснаас буугаад, 25 хүний суудалтай жижиг шар автобусанд шилжин сууж,
Замын 2 талаар эгнэсэн худалдаа, хоол үйлчилгээг өнгөрч, 
21 аймаг, хот дүүргээс оролцож байгаа өв соёлын гэр хүрээний захд хүрч буухаар зохион байгуулжээ. 

Энэ удаад 10 бичлэг хийж, 2 санаа бодол төрсөн. 

Урианхай харвааны ахуй соёлоос

Эсгий ширмэлийн онцлогоос

Ноос савж, эсгийрүүлэх тухай

Шангарцаг хөлөгт тоглоомтой танилцлаа
Энэ тоглоомыг Монгол ардын 100 гаруй хөлөгт тоглоомоос сурч эхлэх дараалал бүхий 9 даваа богцондоо багтаах хүсэл төрлөө. 

Монгол тоглоомын хайрцаг

Энэ хайрцгийг хэрэглэн 
- шагайгаар тоглодог Халз харваа, 
- 1 хүний Чүү чамай, 2 хүний Тооно, Үүд, 3 хүний Олон санаа хөлөгт тоглоомуудыг тоглох боломжтой. 

Монгол зураг сэдэв

Дэлхийн Мөрөөдлийн Сургууль ТББ-тай танилцлаа

Бичил модон сийлбэр
Үхрийн давсгаар царласан, нэг утастай хөгжим

Хуурын татлага ба Сариг тэх

Дэмбээдэж сурахыг тэмүүллээ


Бөгж нийлүүлэх тоглоом хийхдээ богтос ясыг өрөмдөж цоолохгүй, шагайны оронд борви яс хэрэглэхийг санал болгох бүрэн хүсэл

Дотогшоо онгойдог морин хаалганд модон нугас хэрэглэдэг болохыг харж баяслаа. Гэрийнхээ хаалгыг ийм болгоно. 



2022 оны үйл явдлаас

Нүүдэлчин Өв соёлын фестиваль 2022-оос тэмдэглэл бичсэн -ээ эргэн харж,
 тэр үед танилцсан хүмүүстэйгээ эргэн уулзсан. 

Өөрийн гэрийн хаалга үүдээ шинэчилж, дотогш нээгддэг морин хаалга, эсгий үүдтэй болсон, мөн Халз харваа тоглоомын тавцанг хайрцаг болгосон бүтээлтэй байгаагаа хуучилсан. 

Урлаг судлаач Д. Ганпүрэв ахаас үг сонслоо

Нийтээрээ нэг зүйл ойлгомоор байна. 
Төрийн бичиг, түмэнд хүргэх зар, түвшин сайхан наадааны үеэр тоож анзаардаггүй том алдааны нэг нь ардын урлаг хэмээх ойлголт юм. 
Дарга цэрэггүй, судлаач, зохиолч, найруулагч, хөгжимчин, ардын авъяастан бүгдээрээ нэг зүйлийн учрыг ойлгохгүй аманд орсоноороо ардын урлагийн тухай бичиж, ярьцгаадаг. 

АРДЫН УРЛАГ-ийг язгуур урлаг болон угсаатны урлагтай хольж хутгаж болохгүй.

 Энэ нь ангилал зүйн нэршил. 
Зохиогч нь тодорхой биш, ард түмний дунд алдаршсан дуу, хөгжим, бүжиг, гар урлал зэргийг ардын урлаг гэж байгаа юм. 
ЯЗГУУР болон УГСААТНЫ урлаг нь биет бус байдлаар өвлөн уламжлагдаж байдаг амьд архив юм. Хадгалалт хамгаалалт нь тухайн өвлөн уламжлагч өөрөө болдог тул олон улсад өндөр хэмжээний өвлөн уламжлагч нарт насан туршийн тэтгэмж цалин өгч, өвлөн уламжлалыг нь тэтгэн дэмжиж хамгаалдаг. Устах аваас урт хугацааны сурвалж тасрах нигууртай тул авч үлдэх холбоосыг нь бөхөлж байгаа нь төрийн бодлого юм. 

Өвлөсөн өвийг өөрчлөх, өөрийн үзэмжээр найруулах нь өвлөн уламжлагч нарт хориотой. Дархлагдсан энэ урлагийн үнэ цэнэ нь олон зуун жилийн өвлөн уламжлалаар тодорхойлогдоно. 

Тийм учраас ардын хөгжмийн хамтлаг чуулгуудыг язгуур урлагтай ташаарч ойлгоод, цаад шалтгаануудыг нь ойлгохгүйгээр өөр хооронд нь уралдуулаад, соёлын инноваци нэрийн доор язгуурын тогтвортой өвүүдийг хөгжүүлээгүй гэсэн шалтгаанаар үл тоох нь том эмгэнэл. 

Жишээлбэл: 
Урианхай угсаатны нэгэн дуунд,

Бага биетэй халтарыгаа
Асганы сэрүүнээр унана,
Буулинхай бор бүргэдийгээ
Бяцхан Алтайдаа тавилаа.
  Арцан хундагатай буу нь
  Арзайгаад гарсанаа Алтай даа, 
  Аалимж сайтайг аахийгаа /хөгшин ээж/
  Аль лай насандаа мартах вэ... түүхэн хугацааг хүүрнэсэн сайхан дууны утгыг ойлгох хүмүүс энэ цагт даана ч цөөхөн.

Угсаатны дуунаас амьд түүх илэрдэг. Урианхайчууд бүргэдтэй байгаад Алтай даа тавих шалтгаан нь тэд буутай болсонд байгаа юм. Бүргэдийн соёл нь Урианхайчуудад байсны нотолгоо. Шүүгчид энийг ойлгох уу?
Угсаатны дууг этник хамтлагуудын зохиомол бүтээлтэй уралдуулвал өнөөдрийн байдлаар этник хамтлаг нь түрүүлэх байх. Цаг хугацаатай уралдуулвал угсаатны дуу мөнх орших нь гарцаагүй. Аль нь үнэ цэнэтэйг нь та бүхэн ойлгох байх. 

Тийм учраас
 Ардын урлаг, угсаатны урлаг, язгуур урлаг, үндэсний урлаг, үүсмэл урлагуудаа ялгаж, салгаж таньж хөгжүүлэхгүй бол нэг тогоондоо орчихоод байгааг хаа хаанаа анхаармаар байна

Нүүдэлчин наадам сайхан болсон. Сайхны доторх угсаатны соёлыг бид заавал судлах ёстой. Шүүмж бол үгүйсгэл, доромжлол биш. Гурван цагийн хэлхээсэнд угсаатны соёлыг манаж, залруулах зарчимтай судлаачийн критик-нийтлэл юм. 
Гомдох нэгэн гомдож болно. 
Талцах нэгэн талцаж болно. 
Бид шүүмжийг сонсож, сонордож, үнэт зүйлийнхээ утгыг лавшруулан барьж байхгүй бол иргэдийн шилжилт хөдөлгөөн хагас жарны дараа Монгол угсаатны соёлыг эрлийзжүүлэх магадлал асар өндөр байгаа. Эрлийз соёлыг инновацитай андуурахгүй байх нь чухал.

Эх сурвалж: 
https://www.facebook.com/D.Ganpurev


#MongoliaFriend зорин очжээ

Монголд аялж байгаа #айлчин найзууд болон couchsurfing системд event үүсгэж Нүүдэлчин Өв соёлын фестиваль 2023 - ын зарлалыг түгээсэн. 
Зургийг Соёлын яам фасебуук хуудаснаас хуулбарлав.

#MongoliaFriend Annika and Mustafa from Germany 

Энэ жилийн үйл явдлын хөтөлбөр ямар байсан вэ

















Comments