#Нүүдэлчин биет бус өв соёлын фестиваль 2024 үйл явдалд очиж
#ХоостАйл,
ГүнТийн Отог #ХотАйл-ын өдөр тутмын ахуй амьдралдаа хэрэглэх,
хамгийн бага нөөцөөр хамгийн ихийг бүтээх ур ухааныг бид хайлаа.
хамгийн бага нөөцөөр хамгийн ихийг бүтээх ур ухааныг бид хайлаа.
Хайсан хүн олдог. Явсан нохой яс зуудаг. гэх үндсэн хууль биелэлээ оллоо.
Бид өмнөх 2022, 2023 оны Нүүдэлчин фестивалиас мөн эрэл хайлт хийж, харилцаа өрнүүлж байсан.
Жил бүрийн энэ үйл явдалд байнга зочилж, уулзаж ярилцдаг байгууллага, иргэдээсээ бэлэг хүртэж, бүтээл гар урлалаас худалдан авч, хамгийн чухал нь ахуй соёлоо таньж, сэрж хэрэглэж байна.
- Монголын Үндэсний музей
Тус байгууллагаас онцлох эд өлгийн үзмэрээ ил захидал болгож, музейн дэлгүүрээр борлуулж, музейн үйлчилгээг өрнүүлж байдаг.
Энэ жил музейн ил захидал болон Нүүдэлчин фестивальд зориулан хэвлүүлсэн Соёлын өвийн өртөөний танилцуулга, хөтөлбөр бүхий музейг өрх бүлээрээ 1 удаа үзэх эрх бүхий товхимол бэлгэнд гардан авсан.
Манайх #айлчин найзууд, зочиндоо тус ил захидалд талархал, ерөөлийн үгс бичиж бэлэглэдэг заншил тогтсон.
- Сүхбаатар аймгийн урлал бүтээлийн гэр
Үлгэр домгийг уран зурагт буулгаж дүрсэлдэг зураач, багш, Дарьганга сумын Энхмаа
Эрдэнэт малынхаа үс хялгасыг томж эрчилж, гэрийн бүслүүр, чагтага урладаг Уулбаян сумын Дэнсмаа өв тээгчийнхээ бүтээсэн Гэрийн чагтага уяа авч, галаа сар бүр тахидаг өргөө гэрийнхээ амин сүнс болсон чагтага уяаг шинэчлэх боллоо.
- Увс аймгийн гар урлал, бүтээлийн гэр
Увс хүнс компанийн малчин, цагаан улт гутлыг хийх арга ухааны өв тээгч бүсгүйгээс 12 угалзтай гуталтай боллоо
Нүүдэлчин биет бус өв соёлын фестивальд оролцож дараах мэдээллийг олж танихыг зорилоо
- Булган аймгийн Биеийн тамир спортын газрын гэрт зочилж, гэргийн минь өндөр өвөө Дэндэв зааны тухай мэдээлэл хайлаа
Энэ жил их хурлын сонгуулийн дараа засгийн газар яамдын бүтцээ шинэчилж, биеийн тамир спортын газар нь Соёлын яамны бүтцэд багтжээ.
- Орхон аймгийн Соёлын төвийн мэргэжилтнээс Угийн бичиг хэрхэн хөтлөх тухай олж дууллаа
- Увс аймгийн гар урлал бүтээлийн өргөөнөөс 16 угалзтай гутал худалдан авлаа.
Гутлын улыг үхрийн шийрний арьсаар, оёдлыг шийрний шөрмөсөөр утас хийж оёдог талаар өмнөх жилүүдэд олж дуулснаа ярилцлаа
- Сүхбаатар аймгийн урлал, бүтээлийн өргөөнд Дарьганга нутгаас ирсэн, багш Дэнсмаа зураачтайгаа хуучилж, Гадангийн урд байртай Үлгэрийн бясалгалын Орчил гэгээ хүрээлэнтэй танилцахыг зөвлөлөө
Мөн үндэсний брэнд бүтээгдэхүүний хэсгээс Сүхбаатар аймгийн Уулбаян сумаас оролцогч, өв тээгч танилтайгаа уулзаж гэрийн сүнс сүлд болдог чагтага худалдан авлаа
- Ховд аймгийн өв тээгч ахтай 9 шагайгаар тоглодог харваа тоглоомыг заалгаж, хатгуур гэрийн бүтэцтэй танилцлаа. Мөн хонь, ямааны илгээр (угааж, зумлаж, элдэж, утаж, эсгэж урладаг) хийдэг уут савтай танилцлаа.
- Байгалийн түүхийн музейн гэрээр ороод гарахдаа Өвлөн уламжлагдан нараа урьж яриа мэдээлэл түгээдэг болохыг анзаарч, тулга бол 4 хөлтэй, 4 бүслүүртэй байдаг гэж зөвлөж сануулж байгааг бодолхийлээд.
- Монголын Үндэсний музейн гэрт зочилж, шагайн болон наадгай тоглоомууд нь хүн хүнтэйгээ харилцах хэрэгсэл гэж тайлж тайлбарлаж байгаагаа дуулгаж, музейн ил захидлыг гадаадын #айлчин найзууддаа дурсгал болгон өгч байгаагаа бахархан дуулгаж, шинэ ил захидлууд хүлээн авлаа.
Comments