Монгол ардын хөлөгт тоглоомоос заах онлайн үйлчилгээ


Монгол ардын хөлөгт тоглоомыг онлайнаар сурах боломж нээгдлээ

Цахим ертөнц, цахим үйлчилгээ дэлгэрсэн энэ он жилүүдэд бүх зүйлийг олж авч чадаж байгаа ч, гэр бүлийн эерэг орчин, хүүхдийн хүмүүжил төлөвшилтөнд эргэн олж авч болохгүй агшин, он жилүүд байдаг.

Монгол хүний хөгжлийн олон мянган жилд үр дүнгээ өгч, соёл хүмүүжлийн хэрэгсэл болж хөгжсөн монголын хөлөгт тоглоомын соёлд нэвтэрч,  хүүхэд, гэр бүлтэйгээ Монгол ардын хөлөгт тоглоомуудыг ашиглан харилцах, хүмүүжил төлөвшлийг олж мэдэх боломж байна.
Бид Монголын хөлөгт тоглоомуудаас алхам алхамаар суралцахад зориулсан Есөн даваа тоглоомын богцыг бүтээлээ.

Өөрийнхөө мэддэг тоглоомыг хүүхэддээ авч өгвөл хүүхэдтэйгээ тоглох, харилцан ярилцахад амар байна.
Мөн худалдаж авч өгч байгаа тоглоом нь хүүхдийн төдийгүй гэр бүлийн хөгжил төлөвшилтөнд  ач тустай байх ёстой.

Эцэг эх, эмээ өвөө нар Монгол ардын хөлөгт тоглоомуудын учир холбогдол, тоглох зааврыг Онлайн сургалтаар авч, өөрсдөө тогтмол тоглож байх нь хүүхэд сонирхон асуух, би суръя гэж асуух, хамт тоглохын үндэс болно. Өөрөөр хэлбэл эерэг үр дүнтэй, боловсон тоглоомыг хүүхэд өөрөө хүсч, асууж лавлаж сурах нь цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэх эхлэл тавигдана.

Гэр бүл дэх янз бүрийн насны хүмүүсийн нэгдэж хэрэглэх, бүгд анхаарлаа төвлөрүүлэх цэг нь Есөн даваа тоглоом богц болж, нэг талд нь хүүхэд ганцаараа Есөн ухаан тоглоомын Чүү чамай хувилбарыг тоглож байхад, хажууханд нь ах нь ээжтэй нь Тугал туух тоглоомыг, түүний дэргэд эгч нь аавтайгаа Цэцэн бэрийн нүүдлийг шагайгаар шатрын хөлөг дээр заалгаж тоглож байх юм.

Монгол ардын хөлөгт тоглоомын Онлайн сургалт 

- 40 минутаар явагдана
- сургалтыг захиалсан гэр бүлд зориулж явагдана. Сургалтанд дэвтрийн цаас, харандаа, шугам, шагай эсвэл хүү болгож тавих жижиг тоглоом бэлтгэнэ.
- Монгол ардын хөлөгт  тоглоомоос 2 тоглоомыг зааж, тоглоно. 
- Хураамж 5000 төг

Онлайн сургалтыг захиалах

1. Бүтээлч айл Бий Соё фасебуук хуудасны мессежээр дараах мэдээллийг ирүүлнэ.

 "Амар мэнд үү,
Та бүхний Монгол хөлөгт тоглоомоос зааж сургах Онлайн сургалтыг сонирхож байна.
Миний нэр ... . Манайх ... хүүхэдтэй. Сургалтыг ... өдрийн ... цагаас авъя. Хариу илгээхийг хүсье"

2. Тантай бид эргэн холбоо барьж, туршилтын холболт хийж, холболтын чанарыг үзэж, өдөр, цагаа тохирно.


Лавлах утас: 99861326, 77861326
Багш: Уринхиад Мөнхөд Бэгзсүрэн

Заах хөлөгт тоглоомын танилцуулга

1966 онд эмхтгэгдэн хэвлэгдсэн, Н.Намжилдорж Монголын (хөлөгт) тоглоом (дэд дэвтэр) номд тулгуурлан Монгол ардын хөлөгт тоглоомуудын танилцуулга, тоглох аргачлалыг авч, Ж.Бэгзсүрэн нь хэрхэн энэ олон тоглоомын өргөн хэрэглээг эмх цэгцэнд оруулж, аль тоглоомоос эхэлж сурах, тоглоомын учир холбогдол, ач тусыг гарган илэрхийлж загварыг гаргаснаар Есөн даваа тоглоомын богц зохион бүтээгдсэн.

1-р хөлөгт тоглоом: Чүү чамай
2-р хөлөгт тоглоом: Тооно
3-р хөлөгт тоглоом: Үүд
4-р хөлөгт тоглоом: Тулга
5-р хөлөгт тоглоом: Тугал туух
6-р хөлөгт тоглоом: Олон санаа
7-р хөлөгт тоглоом: Паж
8-р хөлөгт тоглоом: Уул талын буга
9-р хөлөгт тоглоом: Байр, Их шатран буга

Монголын хөлөгт тоглоомд нэвтрэх 1-р даваа буюу нэг хүний тоглодог Чүү чамай тоглоомыг эхэлж сурч, цааш Тугал туух, Тооно, Үүд тоглоомуудыг заалгаж, учир холбогдол, билэгдэл зүйг сурч мэднэ.


Уринхиад ястай Мөнхөд омгийн Бэгзсүрэн

Компьютерийн програм зохиогч мэргэжлээр МУИС, МКС-д 1994-1998 онд суралцсан.
2006 онд Нацагдоржийн номын сан дээр Яруу сэтгэгч сонинтой хамтран оюун цэнгээх Яруу'C үйлчилгээг бий болгож, монгол тоглоомуудтай танилцуулах, тоглож сургах үйл ажиллагааг явуулсан.
2012 оноос гадаадын аялагч хүмүүст шагайн тоглоом зааж, 4 шагайгаар 20 тоглоом тоглох боломж хувилбарыг бий болгосон.
2019 онд үндэсний түүхий эд, Монгол хүний оюун ухаан, хөдөлмөрөөр бүтсэн бараа бүтээгдэхүүний хэрэглээ, онцлогыг танилцуулах Бүтээлч Монголчуудын нэгдэл Creative Gallery-н менежерээр ажилласан. 
2020 оны 3-р сараас эхлэн гэргийн хамт 4 шагайгаар тоглох тоглоомууд, хөлөгт тоглоомуудын танилцуулга бичлэгийг цахим орчинд хийж эхэлсэн.


Захиалгат сургалт 

Гэр бүл, анги танхим, байгууллагын боловсрол, соёл, амралтын өрөөндөө Монголын хөлөгт, шагайн тоглоомтой болохыг хүсвэл бид тоглоомыг хамт олны төлөөлөлд зааж сургадаг.
Сургалтаар Есөн даваа тоглоомын богцыг ашиглан 9 хөлөг дээр 30 гаруй тоглоом тоглохыг заалгаж, тоглоом бүрийн утга учрыг тайлж ойлгох үндэс болно.

- Гэр бүлийн харилцааг идэвхижүүлэх
- Эмээ өвөө, аав ээж нь мэдлэг, чадвар, гүн ухаанаараа хүүхэддээ үнэлэгдэх боломж
- Билэгдэл зүйг таних, түүнд улам нэвтрэх сонирхол төрүүлэх
- Хүүхдийн нас биеийн онцлогт нийцсэн олон төрөлт тоглоомууд байдгийг олж мэдэж, ашиглах
- Аливаад утга зүй, учир холбогдол өгч ханддаг болох үүд хаалга нээгдэнэ


Comments