Тэгээд мал, ан амьтан, үр жимс, аялал, мод тарих, хог хаягдлаа байгальд үлдээхгүй байх, аль болох хог хаягдалгүй амьдрах гэх мэт санаанд орж, зорилго үүсгэдэг.
Хоёр мод тарьвал хойд насны буян
Сургаал үлгэр
Үүнд ямар ямар мод орох вэ гэвэл,
Ялангуяа хотод ургасан ийм моддыг та сайн ажаарай. Тэр чигээрээ идээ бээрт баригдсан мэт энд тэндээ товойн гүдийж хэлбэрээ алдсан байдаг. Уул шугамандаа бол шулуухан цэх, гоолиг, тэгшхэн ургамаар. Гэтэл шархдаж зовж түмний муу хэмийг татсанаар үзэшгүй болжээ. "Сибирийн хус шиг гоолиг охид" гэх үг нэг хэсэгтээ гарч байж билээ. Хүн амьтангүй тэр сайхан газар модод нь ямар муу муухайг хаанаас татах, тийм биз? Тэгэхээр мод хэмээх амьд бодгал маань танд ч байгальд ч жигүүртэндээ ч сүнс сүлдэндээ ч оршихуйг тэтгэгч, нөмөрдөн өлгийдөгч гэр нь болдог ажээ.
2020.5.5
Хашааны гадаах улиас модоо дугуйнаас нь гаргаж, үндэс, ишийг амраалаа
Уулын чулуурхаг налуу газар дугуйн дотор хөрс шороо авчирч хийж, түүндээ Улиасны мөчир тарьсан, 3-4 жил сайхан ургасан.
Сая томроод ирэхээр нь дугуйг нь салгаж авахад үндэсний систем нь дугуйны дотор талд баригдаад тал бүртээ тархаагүй, мөн дугуйн дотор талд иш нь бүдүүрч гэмтдэг болохыг мэдлээ.
Гэргий бид хоёр явган хүний зам дагаж хунгарласан цасыг зөөж модоо хучлаа
2018.10.20
Хорооноос өгсөн 5 суулгацыг Япон найзтайгаа хамт хашааныхаа дотор зүүн талд тарьлаа.
1999 он
Дэлхийн зөн ОУБ-аас хайлаас модны 5 суулгац өгсөнийг Франц найзтайгаа, хашаан дотроо 5 өөр байрлалд тарьсанаас 2 нь одоо ургаж байна. 3-ыг нь үнээнүүдээс хамгаалж чадаагүй.
2013.6.1
Танд байгальтай холбоотой ямар бодол, зорилго байдаг вэ?
Мод тарих нь ухаан Ургуулах нь сэтгэл юм |
Мод тарихад надад урам зориг, бодол ухаан өгдөг зүйлс
Сургаал, сэцэн үгс
Нэг мод тарьвал нэг насны буянХоёр мод тарьвал хойд насны буян
Сургаал үлгэр
-
Нэгэн хаан өөрийн шадар түшмэдийн хамт морьтой зугаалж явжээ. Тэгээд замдаа алимны мод тарьж буй өвгөнтэй таарч. Хаан өвгөнийг ёжломоор санагдаж, Өвгөн гуай та ийм настай хүн байж хэзээ энэ модныхоо жимсийг авна гэж суулгаж байгаа юм бэ? Алимны мод ургаж гүйцээд жимсээ өгөх үе хүртэл нь та хүлээж чадах юм уу? гэж ихэд шоолонгуй асуув.
- Ардын аман зохиолд
Өвгөн хариуд нь: - Би өвөг эцгийнхээ тарьсан алимны модны жимсийг насаараа идсэн юмаа.
үлгэрийг үргэлжлүүлэн уншиж, ухаарах
Үлгэр дууриалал
- Шагайтай үүргэвч аяллаар гадаад улсын хот тосгодод, зам дагуу, тариалангийн талбайн захаар модыг системтэйгээр тарьжээ, мод тарьсанаар олон давуу тал бий болдогийг анзаарсан.
- Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд ТББ (World Garden in Mongolia NGO)
санаачлага, ажил үйлс Баянзүрх хайрханы хойд энгэрт өрнөдөг - Монголын бурханы шашинтануудын байгаль хамгаалах үйл ажиллагаа
Мод, бут тарьж дадлагажих, туршлагажих орчин
Өвөр гүнт зусланд бид орчин тойрондоо мод, бут тарих, үрсэлгээ хийх зэрэгт суралцаж байна.
Эрхэм та Бүтээлч өдрийн аялалаар эсвэл зөвхөн мод тарих дурсамж бүтээхээр манайд ирж болно. Утас 99861326
Мод тарих Олон улсын болон Монголын өдрүүд
- Олон улсын Ойн өдөр - International Day of Forests, World Planting Day - March 21
- Монгол улс мод тарих үндэсний өдөртэй болж байгаа дэлхийн 33 дахь орон болж байна. Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10-р сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригийг бүх нийтээр мод тарих тарих үндэсний өдөр хэмээн зарлаж байна.
Ямар мод тарих вэ?
Хус мод гэхэд л ойн нөхөн сэргээх зориулалттай мод юм гэнэ, ойн хөрс өөрчлөгдөөд эхлэхээр хус ургадаг, ургаж гүйцээд унасан хус мод хурдан хугацаанд хөрсөндөө шингэдэг юм билээ.
Мөрөн Чо Ко "Зөв үү ? Тав уу ?" Судар Уншигчдын БүлХэм
4 March
Монголоосоо Суралцахуй. Мядагмаа Тэнгэр Монгол Газар
Монголоосоо Суралцахуй. Мядагмаа Тэнгэр Монгол Газар
Мод бол оршихуйн үндэс
Бариач ч бай засалч ч бай, улаач бөө ч бай олон хүмүүс бариа хийхдээ тухайн хүнийхээ бие, сэтгэлийн сэвийг өөрийн бие дээр татаж авдаг. Түүнийг биеэс гаргахдаа мод тарьж газар оршоодог нэг арга бий. Энэ нь бусдын муу муухайг газарт сарниулна гэсэн үг.
Үйлийн үрээ нимгэлэх гэж, өвөг дээдсийнхээ буруу зөрүүг засах гэж, үр хойчдоо буян хишиг дуудах гэж, хий сүнснүүдийн оршихуйг бүтээх гэж, орогнох газаргүй хэсэн тэнүүчлэх сүнснүүдийн тоог цөөлөх гэж бас мод тарина.
Ялангуяа оршуулгын газарт тарьсан мод дэгдээгүй сүнснүүдийг засах зорилготой таригддаг. Тэнд гүйдэл ихтэй. Учир нь гүйдэлтэй газрыг мод тарихаас өөрөөр засах аргагүй. Гүйдлийн суудал засаж бна гэсэн үг шүү дээ.
Осол байнга гардаг газар мод тарихад эрчим нь сарнидаг ажээ. Ингэхдээ түүний муу хэмийг засахын тулд хэм муутай газар хэмтэй мод буюу хэм задлагч моддыг тарьдаг. Тэдний үнэр нь сайн ч бай муу ч бай бүх сүнс тааламжтай хандан модоор орон гэр хийж "амьдардаг" Өөрөөр хэлбэл өөрөөс гарах тэр сайхан үнэрт хэмээр сүнснүүдийг хооллож, догшрохоос өмгөөлөн хамгаалсаар байгаад 5-6 жилийн дараа дээд тэнгэр лүү эсвэл эрлэг рүү явуулдаг гэдгийг буурлуудаас сонсож билээ.
Үүнд ямар ямар мод орох вэ гэвэл,
Заг бол нэг төрлийн хэмтэй мод.
Цагаан хус нэг төрлийн хэмтэй мод.
Улиангар, жодоо ч бас хэмтэй модод.
Эднийг сүнс хооллогч мод гэдэг учраас хаа сайгүй тарихыг даалгадаг. Ялангуяа бөө үрс заавал тарина. Эдгээр нь хүний сэвийг өөртөө татдаг моднууд гэсэн үг. Цэвэрлэж өгөх нь байна шүү дээ, таныг.
Ялангуяа хотод ургасан ийм моддыг та сайн ажаарай. Тэр чигээрээ идээ бээрт баригдсан мэт энд тэндээ товойн гүдийж хэлбэрээ алдсан байдаг. Уул шугамандаа бол шулуухан цэх, гоолиг, тэгшхэн ургамаар. Гэтэл шархдаж зовж түмний муу хэмийг татсанаар үзэшгүй болжээ. "Сибирийн хус шиг гоолиг охид" гэх үг нэг хэсэгтээ гарч байж билээ. Хүн амьтангүй тэр сайхан газар модод нь ямар муу муухайг хаанаас татах, тийм биз? Тэгэхээр мод хэмээх амьд бодгал маань танд ч байгальд ч жигүүртэндээ ч сүнс сүлдэндээ ч оршихуйг тэтгэгч, нөмөрдөн өлгийдөгч гэр нь болдог ажээ.
Иймд ЭХ ҮРЭН 6 ЗҮЙЛИЙГ ТЭТГЭГЧ МОДДОО ТАЙРЧ ЦӨӨЛӨХ БИШ ТАРЬЖ ОЛШРУУЛАХААС ЯАЛТАЙВ.
Тэнгэр Монгол Газар.
Газрын эрчмийг түгжигч мод байдаг бол цацраагч модод ч байдаг.
Мядагмаа Тэнгэр Монгол Газар
17 March 2022·
Газрын эрчмийг түгжигч мод байдаг бол цацраагч модод ч байдаг.
Байгаль дэлхийн бүх модод энэхүү 2 төрөлд хуваагддаг ажээ.
Түгжигч модод нь гацуур, шинэс хар мод, улиас, царс юм.
Задлагч модод нь нарс , хус, хуш, жодоо. сэндэн.
Энэ таван модыг бөө үрс заавал тарих үйлтэй. Бусдын хар мууг байгалийн аргаар задалж багасгах үйлээ хийж байгаа нь тэр юм.
Моддыг хаана хаана таривал зохистой вэ?гэвэл
Эмнэлэг сүм зэрэг газарт түгжигч моддыг арвин тарих хэрэгтэй. Гэрийн ойролцоо, цэцэрлэг, сургуулийн орчимд сайхан үнэртэй задлагч моддыг тарина. Жимсний анхилуун үнэрт модод нь задлагч төрлийн модод тул хашаа хороондоо тарихад хэмтэй.
Хамгийн сонирхолтой нь бургас мод аль аль шинжийг нь агуулдаг ажээ. Эм бургас хэм түгждэг бол эр бургас хэм задалдаг гэнэ. Хүнтэй дүйлгэвэл эм хүйстнүүд хэм хурааж хурааснаа түгжиж явдаг тул урт насалдаг. Харин эрчүүд хүч чадал шаардсан ажил их хийдэг тул эрчмээ ихээр цацдаг. Түүнийхээ нөхөж авахдаа барагтай. Эмэгтэй хүмүүсийн хувьд хэдийгээр төрөх үед эрчим хүч, тамир тэнхээ их шаарддаг ч гэлээ дараагийн төрөлт хүртэл хэрэгтэй эрчмээ нөхөж чаддаг байгалийн өгөгдөлтэй тул алздаггүй.
Эрчим түгжигч модоор гал түлэхэд хавь ойрын эрчмийг түгждэг ажээ. Мөн бид нарсан ойд аялахад анхилуун үнэртэж бие, сэтгэл амгаланждаг нь хэм задлагч моддын нөлөө юм. Хар муу бүхнээ задлуулж хамгаа хөнгөлж байнаа гэсэн үг шүү дээ.
Моддын бас нэг хайхамшиг нь битон савтай усыг муутгахгүй удаан хадгалахын тулд эрчим задлагч модны доторх шимтэй хэсгийг хийхэд нян бактерийг задлан устгадаг юм бна.
Хорвоод ирээд буцаж буй хүмүн бүр нэг мод тасласан бол таван мод тарих үүрэгтэй гэнэ. Та модон сандал ширээ, модон ор, авдар, гэр, байшинд... суудаг л бол өөрөө хөрөөдөж унагаснаас үл хамааран модны ачийг бачаар биш тусаар хариулах үйлийн нэхэлд орсон гэсэн үг ээ.
Нийт хүмүн төрөлтөнд төдийгүй амьтан, ургамал, амь болгонд тусаа өгч хайраа түгээгч алдаршаагүй ачтан бол мод юм. Харин та энэхүү хишгийг нь үнэрлэж аваад, үгүйсгэж гээх биш харин ч нөхөж өгч, арчлан ургуулж, асран хамгаалж өөрийн тусыг сүүлд нь ч болов хүртээх үүрэгтэйгээн бүү мартаарай! Монгол ухаанд үнэгүй зүйл үгүй гэнэм.
Мод үржүүлгийн компани, модны мэдээлэл
Цахим үзэсгэлэнд мод үржүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг 17 аж ахуйн нэгжийн мод үржүүлгийн газарт бэлтгэгдэж буй 33 төрөл зүйлийн мод бутны тарьц, суулгац, тэдгээрийн тоо хэмжээ, үнэ, хаяг байршил зэрэг мэдээлэл
Ойн Судалгаа Хөгжлийн Төв
forestry.gov.mn
7711 1178
Модчин Онгодтой хөөрөлдсөн нь
https://chinggis-udgan.blogspot.com/2014/03/blog-post.html
блог хаягаар орж уншиж танилцаж байна, гялайлаа.
Мод тарихтай холбоотой дараах нийтлэлүүд байгааг мэдлээ:
- Суу Чи Кил хатан: Модны тухай асуулт хариулт
- Тавдугаар хэсэг. Мод тарих бөөгийн зан үйл
- Дөрөвдүгээр хэсэг. Мод тарих бөөгийн зан үйл
- Гуравдугаар хэсэг. Мод тарих бөөгийн зан үйл.
- Хоёругаар хэсэг. Мод тарих бөөгийн зан үйл.
- Нэгдүгээр хэсэг. МОД ТАРИХ БӨӨГИЙН ЗАН ҮЙЛ
- Модчин Онгодтой хөөрөлдсөн нь
гялайлаа, буурлууддаа
Бидний тарьсан мод, манай туршлага
Бид мод, бутыг
- үрээр (хайлаасны үр 6-р сарын эхээр, шар хуайсны үр 8-р сарын сүүлээр)
- мөчрөөр (улиасны мөчрөөр 4, 5-р сард)
- суулгацаар
тарьж байгаа туршлага, ажил үйлсээ дараах он дарааллаар танилцуулъя.
2022.6.5
Өвөр гүнтийн зусланд
Өвөр гүнтийн зусланд
ноднин модон хайрцаг дотор шар хуайсны үр суулгаж ургуулсан. Энэ суулгацыг шилжүүлж тарьсан. Япон залуу, Яруу дүү тусалж ажилласан.
2022.6.2
Өвөр гүнтийн зусланд
Өвөр гүнтийн зусланд
3-р сард цуглуулж авчирсан улиасны мөчирөө усанд байлгаж байгаад, нахиа нь дэлгэрсэн хойно (арай л хожимдож) суулгаж тарьсан.
2021.10.27
Өвөр гүнтийн зусланд Балжаа ахын хашаанаас авсан эр чацаргана, өөрийнхөө хашаанаас авсан хайлаасны 2 суулгац, Ногоон Гариг компаниас авсан 10ш алимны бортоготой суулгацыг суулгалаа.
Ханнс-Зайделийн Сангаас зохион байгуулсан Хүн бүр байгаль хамгаалагч баримтат бичвэр, мөн Тал нутгийн экосистем, түүний тэнцвэрт байдал фото зургийн уралдаануудад амжилттай оролцож, авсан шагналын мөнгөнөөсөө алимны суулгац худалдаж авсан.
2021.10.25 Дарь эх хашааныхаа хойно
Балжинням ахын хашаанаас Монос, Улиасны мод ухаж авчирч, өгсөх замын хойд талд Балжинням ах бид хоёр суулгасан.
Энэ санаачлага, эхний үр дүнг бичлэг болгож байрлууллаа.
2020 оны 5-р сар
Өвөр гүнт зусланд улиасны мөчир суулгалаа.
Өвөл, хаврын цасаар улиас модоо хучихад урамтай сайхан.
2020.5.5
Хашааны гадаах улиас модоо дугуйнаас нь гаргаж, үндэс, ишийг амраалаа
Уулын чулуурхаг налуу газар дугуйн дотор хөрс шороо авчирч хийж, түүндээ Улиасны мөчир тарьсан, 3-4 жил сайхан ургасан.
Сая томроод ирэхээр нь дугуйг нь салгаж авахад үндэсний систем нь дугуйны дотор талд баригдаад тал бүртээ тархаагүй, мөн дугуйн дотор талд иш нь бүдүүрч гэмтдэг болохыг мэдлээ.
Байгууллага, хорооноос өгсөн суулгац
2020.2.19Гэргий бид хоёр явган хүний зам дагаж хунгарласан цасыг зөөж модоо хучлаа
хунгарласан цасыг хайлахаас нь өмнө |
явган хүний зам дагуу, хашааны урд талын хунгар цасыг зөөж модоо хучлаа |
хаврын анхны бороо ортол энэ цас модонд маань чийг өгч туслана |
2018 онд суулгасан мөчрүүд ургаж байгаа |
2018.10.20
Хорооноос өгсөн 5 суулгацыг Япон найзтайгаа хамт хашааныхаа дотор зүүн талд тарьлаа.
1999 он
Дэлхийн зөн ОУБ-аас хайлаас модны 5 суулгац өгсөнийг Франц найзтайгаа, хашаан дотроо 5 өөр байрлалд тарьсанаас 2 нь одоо ургаж байна. 3-ыг нь үнээнүүдээс хамгаалж чадаагүй.
Модны мөчир авчирч тарих
2018.4.29 Хашааныхаа урд талд машин зогсдоггүй болгож, гэргий бид хоёр мод тарив2013.6.1
Уругвай найзтайгаа хашаан дотроо урд талдаа улиас тарьсан. Ойрхон үндэстэй 2 улиас ургаж байгаа.
2013.5.6
2013.5.6
Хашааныхаа гадна урд, зүүн талд хүүхдүүдтэйгээ хамт улиас мод тарьсан. Энэ модноос зөвхөн хашааны зүүн талд 5 нь ургаж байгаа.
Мод тарих үйлчилгээ
онд 100ш саваа мод 250000 төг-өөр авч, суулгац болгоны доор чийг барьдаг цагаан нунтаг 250000 төг-р хийлгэж тариулж, 2-3 жил сайхан ургаж байхад үнээнүүд маань амталж идсээр, одоо нэг ч байхгүй болсон :-) туршлагатай.
Байгаль орчиндоо ээлтэй амьдрахыг бид зорьдог
2021 оны 3-р сард Өдөр бүр хэмнэе шилдэг туршлагын уралдаанд оролцсон.
2021 оны 9-р сард Хүн бүр байгаль хамгаалагч баримтат бичвэрийн уралдаанд оролцсон.
2021 оны 9-р сард Тал нутгийн экосистем, түүний тэнцвэрт байдалд уралдаанд фото зураг илгээж амжилттай оролцсон
Өвлөөс бусад улиралд гэр бүлээрээ аялалд оролцож, мод тарих боломж
“ГЭР БҮЛЭЭРЭЭ” ТАНИН МЭДЭХҮЙН ХӨГЖӨӨНТ АЯЛАЛ
#АгаартТоглоё #ХүүхдүүддээЦагГаргаяГэр бүлээрээ, хүүхдүүдтэйгээ хамт агаар салхинд гарч, хөгжөөнт тоглоом тоглож, хүүхдүүдтэйгээ ойлголцох, гэр бүлийн дурсамж бүтээх, идэвхитэй амралт, өдрийн аялалд уръя.
Өнөөгийн хурдтай нийгэмд гэр бүлээрээ хамтдаа байх цаг хугацаа, орон зай хомс болсоор байна. Гэр бүлээрээ хамт хийх зүйл, үйлчилгээ ч дутагдалтай байна. Тиймээс манай хотхон танд хүүхдүүддээ, гэр бүлдээ цаг гаргаж, хамтдаа тоглож наадах, хүүхдийнхээ зан ааш, хүсэл сонирхолыг ажиглаж танин мэдэх, хамтдаа суралцан хөгжих орон зайг бүрдүүлж, Гэр бүлийн танин мэдэхүйн хөгжөөнт өдрийн аялалаа эхлүүлж байна.
Крейтив кэмп нь гадаад орчны багийн тоглоом, экстрийм тоноглолтой адал явдалт хөтөлбөрийн орчин юм.
ХЭЗЭЭ: НЯМ ГАРИГ БҮР
ТӨЛБӨР: Гэр бүлээрээ 50K (Хүүхдүүдийн хамт)
ДАНС: Хас банк 5000610049 Бэгзсүрэн (Төлбөрөө төлснөөр захиалга баталгаажина)
БҮРТГЭЛИЙН ТОО ХЯЗГААРТАЙ ТУЛ АМЖИЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ!
(5- 6 гэр бүл бүртгэнэ)
“Аялал биднийг нэгтгэж, сорилт биднийг нээдэг”
ЛАВЛАХ УТАС / БҮРТГҮҮЛЭХ: 89811326, 99861326
Хөгжөөнт тоглоом, тоноглол
Байршил
7 буудлаас хойшоо зуслангийн замаар Жигжидийн уулзвар хүртэл яваад, чигээрээ Гүнт гэсэн замаар 3.5км яваад хүрнэ.
Замын зүүн гар талд том чулуун хашаа дөнгөж өнгөрөөд автобусны буудал дээр тосч, машинаа хаана байрлуулах, яаж алхаж очих зэрэгт туслана.
Comments