Хүн бүр байгаль хамгаалагч баримтат бичвэрийн уралдаанд амжилттай оролцлоо

hun bur baigali hamgaalagch

Энэ уралдаан ингэж зарлагдаж байсан

8th July 2021

🇲🇳 📌🏁 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХЭД ЗАЛУУС, ИРГЭДИЙН дунд “Хүн бүр байгаль хамгаалагч” сэдэвт БАРИМТАТ БИЧВЭРИЙН УРАЛДААН зарлаж байна. 📌🏁
ℹ️ Иргэдийн байгаль орчны төлөөх үйлсийг урамшуулах зорилготой энэхүү уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоор орж танилцана уу: https://bit.ly/3qTaxz2

🇩🇪 Unter Jugendlichen über 14 Jahren sowie Erwachsenen schreiben wir das Schreibwettbewerb unter dem Motto "Umweltschutz ist Jedermannspflicht" aus. 
Durch den Wettbewerb wollen wir umweltfreundliche Handlungen und Aktivitäten der Menschen fördern und Menschen insbesondere in der Haupturlaubszeit des Landes im Hinblick auf Umweltprobleme sensibilisieren.


Ханнс-Зайделийн Сан, түүний “Эрх зүйн боловсрол” академи, Экологийн цагдаагийн алба, МУИС-ийн  Экологийн боловсролын төв хамтран 

- иргэдийн байгаль орчны төлөөх үйлсийг урамшуулах зорилгоор 14-өөс дээш насны хүүхэд залуус, иргэдийн дунд зохион байгуулсан “Хүн бүр байгаль хамгаалагч” сэдэвт баримтат бичвэрийн уралдааныг тус тус амжилттай зохион байгуулж, дүнг гаргалаа. 

📌 Эхний ангилалд Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн Я.Жаргалцэцэг, Баянхонгор аймгийн Жаргалант сумын байгаль хамгаалагч Д.Тайванжаргал нарын бүтээл тэргүүн болон дэд байрын шагнал хүртэв. 

📌 Иргэдийн дунд зохион байгуулсан баримтат бичвэрийн уралдаанд БЗД-ийн иргэн Ж.Бэгзсүрэнгийн бүтээл тэргүүн байрт, Д.Долгорсүрэн, Т.Хулан, Г.Мөнхсолонго, М.Эгшиглэн, Д.Хишигдэлгэр нарын бүтээл дэд байр, Б.Мөнгөнсоёмбо, Г.Ёндон нарын бүтээл гутгаар байрт тус тус шалгарлаа. 


Бид баримтат бичвэрээ илгээхдээ бичсэн имэйл:

Амар мэнд үү,
Та бүхний санал санаачлага, ажил үйлсэд талархаж,

Хүн бүр байгаль хамгаалагч баримтат бичвэрийн уралдаанд "Дархан хар уулаа шүтсэн минь" гарчигтай өөрийн баримт түүхээ илгээе.

Хавсаргасан файлтай танилцаж, бичвэр бүтээл, зургийг хүлээн авсанаа хариу мэдээлнэ гэдэг итгэж байна. 
Хүндэтгэсэн,
Ж.Бэгзсүрэн



Ж. Бэгзсүрэн баримтат бичвэр: Дархан хар уулаа шүтсэн минь



Шагналын мөнгөнөөсөө алимны модны бортоготой суулгацыг
Ногоон гараг компаниас авч, 
2021.10.27 өдөр Өвөр гүнтийн зусландаа суулгалаа.


Бидний мод тарьсан туршлагууд


Иргэдээс мэдээлэл авах утас

Байгаль орчин аялал жуулчлалын яамны Иргэдээс санал авах утас: 117

Байгаль хамгаалал сэдвээр

Ж.Золжаргал:
миний хувьд “Монгол хүн бүрт яалтчгүй хамаатай, хоолой дээр тулсан асуудал” хэмээн ухаглаж эхэлсэн учраас ургамал, монгол орны бэлчээрийн талаар өөрийн уншсан, ажигласан, санаж явдагаа хуваалцъя.
Газрын шим болох төрөл бүрийн ургамал, ой мод, өвс, ногоо түүний ургах болон хагдрах үйл явц, тарьж ургуулахаас эхлүүлээд хамгаалах, ургамлын өвчний талаар эрт дээр үеэс бидний өвөг дээдэс үнэхээр сайн мэдлэгтэй байжээ. Түүний баталгаа нь зарим хөх өвгөдөөр нутагт нь ургах ургамалын талаар яриулахад л өнөөгийн шинжлэх ухаанаас хэтийдсэн нарийн ширийнийг ярьж магадгүй юм.
Би малчин айлын хүүхэд болохоор тэр ч юм уу? багаасаа уул ус, мал ахуй, ургамал ногоог ажиглаж байх сонирхолтой төрлийн хүн тул хөдөө нутагт ажлаар явж байхдаа энэ нутаг гандуу, энд ус хүрэлцээ муутай, энд бороо их оржээ цаг сайхан байна, эндэхийн мал тарган, тэндэхийн мал нь арай туранхай байна гээд л хараад явдаг юм.
Одоо бодохоор намайг бага байх үеэс эхлэн их сургууль төгссөний дараахан хүртэл хөдөө нутагт, малын бэлчээр, тухайн газарт ургах ёстой ургамлууд тун боломжийн ургадаг байжээ. Харин сүүлийн жилүүдэд хаана ч явсан ихэнх газруудад ургах ёстой ургамлууд нь ургахаа байж, гандуу талдаа болсон эсвэл битүү ургамал ургасан хэрнээ сайн харвал шарилж, лууль, хамхуул, халгай, өмхий өвс гэх мэт хүмүүсийн нэрлэж заншсанаар “хогийн ургамал”-аар дүүрэн байх болжээ.
Эдгээр “хог ургамал” хэмээн хөдөө аж ахуйнхан, биологийн салбарынханд ад үзэгддэг, толгойн өвчин болсон олон төрөл зүйлийн, янз бүрийн настай ургамлууд маш их ургадаг болсон байна. Зарим судлаачийн бичсэнчлэн Монголд бэлчээрийн бүс нутгуудад 1 наст, 2 наст, олон настай 20-иод зүйлийн 30 гаруй төрлийн хогийн ургамал байдаг гэнэ. Газар тариалан, хүнсний ногооны тариалалтын бүсэд бүүр олон төрлийн хог ургамал (зэрлэг ургамал) байдаг бололтой. Мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийн судалгаа нь тэдгээр ургамлуудтай тэмцэх, хэрхэн устгах талаар л байдаг юм байна.
Эдгээр ургамлууд нь миний олж мэдсэнээр байгалийн хатуу хуурай нөхцөлд эсвэл бороо хургүй үед, хүмүүсийн ухаад эргүүлээд хаячихсан шороонд ч хурдан ургах чадвартай, хурц үнэр, ааг ихтэй учир хүний харшилыг шууд л хөдөлгөж орхидог юм билээ. Эдгээр нь бэлчээрийн ургамал болон зориудаар тариалсан бүхий л ургамлаас түрүүлээд газрын чийгийг өөртөө авах чадвартай, маш хурдан ургадаг, тун тэсвэртэй байдаг нь сонин санагддаг байлаа.
Гэтэл сүүлийн үед миний уншиж ойлгосноор: ТУХАЙН ХОГ УРГАМАЛУУД НЬ ГАЗРЫН ХӨРСНИЙ ШИМ ТЭЖЭЭЛ АЛДАРСАН, ХУР БОРООГҮЙ ГАНДУУ ҮЕД ЭСВЭЛ МАЛЫН ХӨЛӨӨР, ХҮНИЙ ГАРААР ТАЛХЛАГДСАН ТОХИОЛДОЛД ХӨРСИЙГ НӨХӨН ТӨЛЖҮҮЛЭХ БАЙГАЛИЙН ЖАМЫН ЗОХИЦОЛГООТ НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН УРГАМАЛ АЖЭЭ.
Нээрээ энэ ургамлууд нь хүн малын хөл төдийлөн хүрээд байдаггүй аглаг, онгон зэлүүд газар харагддаггүй хэрнээ, хот суурин газар, газар тариалан, хөдөө айлын худаг ус, өвөлжөөний орчимд ихээр ургасан байдаг шүү дээ, энэ нь газар шорооны хуурайшилт, хөрсний шим бууралт, бэлчээрийн доройтлыг бидэнд харуулж, газрын гадаргуу, хөрсний эвдрэл гэмтлийг эдгээх зориулалттай байгалиасаа заяагдсан зүй тогтол бүхий нөхөн сэргээлт юм байна.
Газрын хөрс талхлагдсан газар байгалийн нөхөн сэргээлтийн ургамлууд нь дунджаар 60 жилийн хугацаанд жил бүр ургаж байж газрын хөрсийг тэтгэсээр аяндаа ургах нь багасаж алга болсоор анх ургадаг байсан бэлчээрийн ургамлууд нь ургаж эхэлдэг гэж Гэрлийн өргөөний судруудаас уншсан билээ.
Бидний өвөг дээдэс эдгээр ургамлуудын учрыг сайн мэддэг болсон цагаасаа эхлэн нэг газраа удаан суухаас зайлсхийж, малын хөлөөр талхлагдсан газруудад арчилгаа, нөхөн сэргээлт хийж хамгаалдаг, ямар ч байсан ердийн бэлчээрийн ургамлуудын үрийг жил бүр цуглуулж, ирэх жилд нь талхлагдсан газраа жил бүр үрсэлгээ хийдэг, үрсэлгээ хийсэн газартаа бэлчээрийн сэргэлтээс шалтгаалан ердийн бэлчээрийн өвс ургамал ургатал нь 1-3 жил мал огт бэлчээдэггүй байжээ.
Их Монгол улсын 95 мянганы лав нэг мянгат нь ийм нөхөн сэргээлтийн үйлийг эрхэлдэг байсан бололтой. Монгол гутлын хоншоор ээтэн байдаг нь санамсаргүй хэрэг биш ажээ. Тухайн газруудад хөрсийг хэрхэн хамгаалдаг байсан талаар одоогоор нарийн ширийн мэдээлэлгүй сууж байна.
Эрт дээр үед нэг мод тайрч ахуйдаа хэрэглэхдээ заавал 10 мод тарих үүрэгтэй модчин, сүхчин мэргэшлүүд байдаг байж, нас барсан хүнийг оршуулахдаа ах дүү нар, ойр дотны аравтынхан нь 5-аас доошгүй мод заавал тарьдаг, түүнийг ургаж нас бие гүйцтэл нь усалж арчилдаг заншилтай байсан байна. Учир нь ой мод нь их байх тусмаа хур тунадас их буух нөхцөл бүрэлдүүлдэг, ан амьтан, жимс ногоо, эмийн ургамал элбэгшдэг, агаар цэвэршүүлж (хүчилтөрөгч үйлдвэрлэдэг) аливаа бүхэн дэлгэрэх нөхцөл болдогийг маш сайн мэдэж, түүнээ дэмнэн амьдардаг байжээ...
Хус мод гэхэд л ойн нөхөн сэргээх зориулалттай мод юм гэнэ, ойн хөрс өөрчлөгдөөд эхлэхээр хус ургадаг, ургаж гүйцээд унасан хус мод хурдан хугацаанд хөрсөндөө шингэдэг юм билээ.
Монгол орны байгаль онгон дагшин гээд л бид бүгдээс эхлээд гадныхан хүмүүс ярих дуртай байдаг, гэтэл бидний өвөг дээдэс Монгол орны ой хөвчийг өтгөн шигүү болгох, ойн хамрах талбайг нь ихэсгэх зорилгоор байнга мод тарьдаг байжээ. Миний уншсанаар жишээ нь: Хэнтий аймгийн хойд талын сумдууд болох Батширээт, Дадал, Биндэрийн нутгийн багахан модтой хэсгийг Хүннү гүрний үеэс авахуулаад олон зууны туршид битүү ойтой болгоод зогсоогүй, Монгол нутгийнхаа бэлчээр ургамлыг улс даяараа арчилсаар XX зуунтай золгосон шиг байна. Энэ нутаг бол Хүн гүрнээс Их Монгол гүрэн хүртэл их хаадын өлгий нутаг билээ. Монгол хүн төрсөн нутагтаа л эргээд шингэдэг эртний ёс заншилтай.
Эрт цагаас ургамлыг арчилах, бэлчээрийг сайжруулах, байгалиа хамгаалах шалтгааны цаад учир нь Монголчуудын малаа чанартай байлгах, байгалийн жимс жимсгэнэ түүх, ургамлыг цай хүнсэндээ болон эмийн зориулалтаар зөв зохистой хэрэглэн бэлчээр, хүнснийхээ нөөцийг хамгаалахад оршдог байсан бололтой.
Бэлчээр муутай газрын өвс ургамлыг мал иднэ, идсэн мал нь өвчинд нэрвэгдэхдээ хялбар, сүү цагаа нь багасана, үгүй наанадаж таргалахгүй, таргаллаа гэхэд өөхөн тарга авч шим шүүс багатай байдаг. Туранхай мал байгаль цаг уурын ширүүн үед тэсэхгүй, төл муу авна, арьс, үс ноос хэврэгшээд ирдэг билээ. Тийм малын махыг идсэн хүний бие болоод эрүүл мэндэд алгуур алгуураар асуудал үүсч эхэлдэгийг судалж мэдсэн учир үүнээс сэргийлдэг цогц арга ухаантай байжээ.
Бэлчээрээ арчилахгүй үед малын шим муудна, малын шим муудахаар сүү цагаан идээ, махыг нь хэрэглэж байгаа хүний хоол боловсруулах эрхтэн доголдож эхэлнэ. Хоол боловсруулах эрхтэн доголдолд орох нь хүний үндэс хүрд гэмтсэний шинж гэнэ. Хүрдүүд гэмтээд ирэхээр бие нь өвдөж, хөдөлмөрийн чадамжгүй болно, нэг нь өвдөөд эхлэхээр тухайн өрхийн гишүүдийн сэтгэлийн зовнил эхлэхийн зэрэгцээ аж байдал нь доголдоод, хөрөнгө хүч, нэмэлт санхүүгийн асуудал үүсэж эхэлдэг байна.
Ингэхээр бэлчээрийн доройтол гэдэг нь ний олон хүний үндэс хүрдтэй хамаатай болдог учир энэ нь улс үндэстний аюулгүй байдал болж таван тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлөх гажуудал үүсгэдэг юм байна.
Би үүнийг ямар нэгэн албан ёсны баримт, судалгааг харж бичиж байгаа зүйл биш бөгөөд уншсанаа, зөвхөн өөрийн ажиглалтаа бичиж байгаагаа дахин хэлэх гэсэн юм. Монгол орноороо явахад бэлчээрийн хамгийн их доройтолтой харагдсан аймгууд гэвэл Төв, Сэлэнгэ, Архангай, Булган аймгуудын ихэнх сумдын газар нутгийг нэрлэнэ. Эдгээр аймгуудын газар нутгийн бараг 80-аас илүү хувь нь бэлчээрийн ужгирсан доройтолд орсон байж мэдэх юм. Ужгирсан гэдэг нь маш олон жилийн хугацаанд бэлчээрийн чанар улам доройтсоор байгааг хэлээд байгаа юм.
Бүхий л аймгуудын газар нутаг нь бэлчээрийн доройтолд орсон нь илт байна лээ. Ихээхэн орсоноос нь эхлэн арай гайгүй болов уу гэсэн дэс дарааллаар нь өөрийн ойлголтоороо нэрлэн бичлээ. Нарийн судлаагүй байж хамаагүй бичиж байгаад өршөөгөөрэй.
Төв, Сэлэнгэ, Архангай, Булган, Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Дорноговь, Дорнод, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан, Увс, Баян-Өлгий. Эдгээр аймгууд нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд мал сүргийн өсөлтийн нөлөө, газар тариалангийн эзлэх талбайн хэмжээнээс хамаарч байх магадлалтай гэж үзсэн.
Монголын газар нутаг дахь бэлчээрийн доройтлыг бий болгож байгаа дараах үндсэн шалтгаанууд байна гэж ухагласан. Хамрах талбайн хэмжээгээр нь өөрийн бодсоноороо ихээс нь багаруу нь бичив.
1. Төрийн бодлогын уналт. Төрийн бодлого тодорхойлогчидын харалган байдал, Хөдөө аж ахуйн Яам гэх мэт.... бодлогогүй, цагаа өнгөрөөсөн, хувиа бодсон, бүтээмжгүй гээд болж бүтэхгүй байдлыг нь бичээд эхлэвэл олон хуудас юм болно. Аан тийн, олон малтай хүмүүсийг л шагнаад байдаг, ямаанд мөнгө өгдөг гээд л байгаа оноогүй шийдвэрүүд олон бий. Хүмүүний үйлдэл, газар нутгийн хамгаалал, бүрэн бүтэн байдал зэрэг бүхий л асуудлын үндсэн суурь нь төрийн бодлого, шийдвэртэй холбоотой учир Монгол орны бэлчээрийн ужгирсан доройтлын үндсэн үүтгэгч нь өнөөдөр төрийн сэнтийд суугчид болоод байна. Төр нь зөв бодлого шийдвэр гаргаж байж түмэн олноо чиглүүлж, засч авч явах учиртай.
2. Малын хөлийн тоо орон даяар маш их болсон. Дийлэнх нь ямаа, ноолуур үнэтэй учир хэт өсгөсөн, ямаа хамгийн их бэлчээрийг сүйтгэдэг мал учир хүйтэн хошуутай гэлцдэг, зөвхөн хярд, хадархаг ууланд л малладаг уламжлалтай байсан билээ. Монголын 1,5сая хавтгай дөрвөлжин км нутагт урьд өмнө нь хэзээ ч 80 сая малтай байж үзээгүй байх.
Малчид амжиргаагаа сайн байлгахын тулд малаа өсгөсөн. Малаа хэт өсгөсний дараа ихэнх нутагт бэлчээр, усны дажин болж зарим нэг малчид нь бүл хүч муутайгаас малаасаа сааль сүү авах, унаж эдлэх нь битгий хэл, ноосолж, самнаж дийлэхгүй, бойлохоороо ченж дуудаж олон тоогоор бойлуулна, гэдэс дотор толгой шийр, арьс ширийг нь овоолоод хядаг гэсэн. Буянт мал сүргээс хаях юм байдаггүй гэдэг.
Малын өвчин их болсон, малын тариа гээчийг гадаадаас асар их хэмжээгээр зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй оруулж ирж зардаг асар том агаад ужгирсан бизнес урган гарсан. Таргалуулдаг гэсэн сургаар нь янз бүрийн тариаг хяналтгүй дураараа малд тариад сар бололгүй бойлж хотод авчирч махыг нь зардаг гэнэ лээ.
(Дараах зүй тогтол байж магадгүй санагдсан: Хүн маханд хэт дуртай болоод ирэхээрээ шуналд автан малаа хэт өсгөдөг, мах их идсэн хүн залхуу болж бие нь сулбайдаг, тийнхүү малыг алж идэхээс бусад зориулалтаар ашиглахаа больдог. Малаа хэт өсгөж тоог нь олон болгохоор бэлчээрийн доройтолд нэрвэгддэг нь жам. Бэлчээрийн доройтолд ороод удахаараа ужгирч эхэлнэ, нэгээс хоёр зуднаар л бүх малаа тавьж туугаад зарим нь хоосон хоцрох магадлал өндөр, энэ талаас нь бодолцож ухаарахгүй бол оройтох нь...)
Миний бодлоор ОЛОН МАЛТАЙ АЙЛЫГ САЙН МАЛЧИН, БАЯН АЙЛ ГЭХГҮЙ ЭЭ, ХАРИН ЦӨӨХӨН ХЭДЭН МАЛЫНХАА БҮХ АШИГ ШИМИЙГ БҮРЭН ДҮҮРЭН АВЧ, ТАВАН ТАНСАГ ИДЭЭ ЦАГААГАА БЭЛТГЭН БОЛОВСРУУЛЖ, УНАЛАГА ЭДЭЛГЭЭ, НООС ҮС, АРЬС ШИР, АРГАЛ ХОМООЛЫГ НЬ БҮРЭН АШИГЛАЖ БАЙГАА ТЭР МАЛЧИН АЙЛЫГ САЙН МАЛЧИН ГЭЖ ХАРНА. МОНГОЛ ТӨРИЙН БОДЛОГО ЭНЭ МАЛЧИНРУУ ЧИГЛЭГДЭХ УЧИРТАЙ.
3. Газар тариалан. Манай улсын газар тариалангийн нутаг дэвсгэрийн хөрсний тогтоц, цаг агаарын нөхцөл, тааламжтай байдлыг бусад орнуудтай харьцуулахад тийм ч урдуур орохгүй нь лавтай. Газар тариалангийн хамгийн том аюул нь уринш гэж юм байна. Монгол орон маш их салхитай учир уринш хийсэн талбайгаас маш их шороо тоос босч тал нутгаар нэг шороо болж байна. Сүүлийн үед тэг технологи гээч нь яригдах болж, энэ нь манай орны хөрсөнд хэр тохирдог юм бол? Тохирдог бол маш сайн байна. Атрын 1 ба 2-р аяны үед газрыг хагалаад орхисон олон аймгийн нутгууд бий, тийм газар мал тогтдоггүй юм билээ.
4. Хотжилт, суурин газар. Энэ жил Улаанбаатар хотын 383 жилийн ой тохионо... Олон арван жилийн турш суурин газрын бугшмал байдал, тоос шороо, хог хаягдал, машин техникийн хөл хөдөлгөөн, утаа униар..... гээд уршиг дуусахгүй. Өнөө цагийн бидний хүмүүсийн дархлааны гажиграл болох харшлын болон бусад өвчнүүдээр уршиг нь тод илэрнэ. Аль ч суурин газрын ойролцоо очиход хогийн цэг, тус цэгээс салхиар хийссэн хогтой талбайн эзлэх хэмжээ нь хэдэн арван км талбайг хамардаг, энэ нь тухайн төв суурийн газрынхаа эзлэх хэмжээнээс ч том болсон аймаг, сумын төвүүд олон бий. Энэ бол эмгэнэл.
5. Шороон замын ачаа тээвэр, машин зам. Монгол нутгийн нийт шороон замуудын эзлэх талбайн хэмжээг нийлүүлвэл асар том тоо гарна. Учир нь өнөө цагт айл бүр машинтай болсноор замбараагүй олон шороон замтай болсон байна лээ. Хүмүүс хөдөө орон нутагт явахдаа шинээр зам гаргаад зогсохгүй, машиныхаа цонхоор, үдлээд хөдөлсөн газраа асар их хог хаядаг. Хот хоорондын засмал замаар хотоос аль ч чиглэлд явахад алхам бүрт хог дайралдах болно. 1,5сая км нутагт хаясан хогийг бүгдийг түүвэл хэдэн сая тонн хог болох байх. Энэ нь хүмүүн бидний толгой хогоор дүүрсэнийг илтгэнэ.
6. Уул уурхай. Ашигт малтмалын олборлолт хийж байгаа газар нь хөрсийг дахин сэргээх нь байтугай уулыг байхгүй болгодог нь үнэн. Заамарын хөндий, Таван толгойн нүүрсний уурхай, Цагаан хад орчмыг харахаар харуусал төрдөг. Монголын нийт уурхайн хамрах талбайг газар тариалангийн эзлэх талбайтай харьцуулвал зууны нэг хувьд нь ч хүрэхгүй тоо гардаг юм билээ. Тийм болохоор талхлагдсан бэлчээрийн талбайн хэмжээгээр хойгуур орох ч ус, агаар бохирдуулах уршиг маш өндөр. Монголчуудын ихэнх нь уул уурхайн компаниудтайгаа л тэмцэн, дайрч давшилж байгаа ч бид өөр юм үйлдвэрлэж гадаргш дорвитой нийлүүлдэггүй учир манай улсын төсөв, засгийн газар нь уул уурхайн түүхий эдийн үнээр л дөнгөн данган амьдарч байна. Дайрч давшилагсадын ихэнх нь нутаг орондоо үнэхээр хайртайдаа биш, зөвхөн шуналын болоод хармын сэдэлтэйгээр улс төрчдийн шатрын хүү болж, парзит маягаар амьдрагсад элбэг болжээ.
7. Хувиараа алт олборлогч нар, самарчид, түлээчид, жимсчид. Хувиараа алт олборлогч буюу нинжа нарын уршиг маш их, алт олох, өнгөт эрдэнийн чулуу түүх зорилготойгоор Монголын нутагт хаа сайгүй олон мянган зэрэг газрын хөрсийг тэр чигт нь эргүүлээд, оронд нь хогоо бүгдийг тэнд нь орхиод алт эрдэнэсээ аваад арилдаг. Сүүлийн 20-иод жилийн хугацаанд миний мэдэхээр самарчид гэж нэрлэгддэг олон мянган хүмүүс ой хөвчрүү орж хуш мод болгоныг гэмтээж, амийг нь тасалж хаядаг айхтар яргачид олширч байна. Тэд хэдүүлээ нийлж байгаад самар түүхдээ том модон мунаар мод болгоныг халц цохиж, мөчир болгоныг сүйтгэхээс гадна, модыг дураараа тайрч түлшиндээ хэрэглэдэг, бүх хогоо ойд үлдээгээд самраа үүрээд буцдаг нь ойлгомжтой. Уулын бартаанд хог үүрээд явахуйц ухаалаг хүн юу гэж самранд явах билээ.
8. Байгаль цаг уурын өөрчлөлт, хур тунадасны хомсдол, дэлхийн дулаарал нь бэлчээрийн доройтолд дээрх нөлөөллүүдээс хамаагүй бага нөлөө үзүүлж магадгүй юм. Өөрөөр хэлбэл хүмүүн бидний газрын хөрсөнд нөлөөлж байгаа уршиг байгалийн өөрчлөлтөөс хэд дахин илүү болоод байна.
Монгол нутгийн бэлчээрийн доройтлыг багасгахад дараах аргуудыг судлаж тохирсон арга хэмжээ авах шаардлагатай санагдсан.
1. Ард иргэдийн байгалиа хамгаалах, хөрс шороогоо тэтгэх тухай ухаарал сэхээрлийг бий болгох. Өөрөөр хэлбэл хүмүүнжүүлэх ажлууд хийх. Сэхээрсэн ард иргэдээс ухаарсан жолоодогч бий болно.
2. Малын хөлийн татвараа ахин сэргээж малын тоог хязгаарлах. Жишээлбэл нэг өрхийн, эсвэл нэг дор бэлчээж байгаа малын тоогоор татварын бодлого гаргах. Татварыг хонин толгойгоор тооцож 200 хүртэл хоньтой малчин айл татваргүй байна. Малаа өөрөө малладаггүй төвд суудаг хүн 1 адуутай эсвэл 1 хоньтой байсан ч татвар төлнө. 200-400 хүртэл толгой малд татвар оногдуулна. 400-800 хүртэлх толгой малд татвар нь 2 дахин, 800-1600 толгой малд 3 дахин, түүнээс дээш дахин нэмэгдэх гэх зарчмаар татварын бодлогыг хэрэгжүүлэх. Нэг ямаанд оногдуулах татварыг 2 хонин толгойгоор тооцох гэх мэт. Бод малыг хонин тоо толгойруу шилжүүлж тооцож татвар оногдуулдаг байсныг сэргээх.
3. Монгол орны хилийн бүс нутгууд заставын хэдэн цэргүүдээс өөр хүнгүй байдаг. Хилийн бүс нутгийг анх хөрш орнуудтай хамтарч тогтоохдоо зарим газар Монгол айл нутаглаж байсан эсэхээс хамаарч хилийг тогтоосон байдаг. Бид эх орныхоо хилийн бүсрүүгээ яагаад нутаглаж болохгүй гэж? Хилийн нутгийг усжуулж малчдыг хилийн бүсрүү нутаглуулах, хилийн бүсэд нутаглаж байгаа өрхөд татварын хөнгөлөлт үзүүлэх. Манай орны газар нутгийн бэлчээрийн даацыг малын тоо толгойтой уялдуулж нарийн тооцож гаргахад 50 сая-аас их байх тооцоо гарах болов уу?
4. Бэлчээрийн талбайг дахин газар тариаланд шинээролгох ажлыг зогсоох, харин газар тариалангийн талбайг зөвхөн гадаргын (голын) усан хангамжаар усжуулах нөхцлийг бүрдүүлж, эрчимжсэн тариалангийн бүс нутагтай болох бодлого явуулах. Өөрөөр хэлбэл нэг га-гаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх. Ийм дэвшилтэт технологийг нэвтрүүлж ургацаа ахиулж чадсан аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх нь оновчтой болохоос биш газар тариаланч бүрт улсаас татаас өгдөгөө зогсоох ёстой.
5. Хотын төвлөрлийг сааруулах бодлого баримтлах. Үйлдвэрлэлийг бүс нутгаар, олон салбараар хөгжүүлэх.
6. Цаг сайхан байгаа газруудаас өвс ургамлын үрийг намар болгон түүж бэлчээрийн доройтолд орсон газруудад өвс бэлчээрийн ургамлын үрсэлгээг орон даяараа хийж дадах. Тухайн сумын малын хөлийн татвараас олсон орлогыг тухайн газрынх нь бэлчээрийн үрсэлгээнд 100 хувь зориулж болно.
7. Хууль бус уул уурхай, гараар алт олборлогчидын үйл ажиллагаг зогсоох. Хуш модны самар түүхийг хуулиар хориглох, монгол улсаас хуш модны самрыг экспортлохыг зогсоох шаардлагатай байна.
8. Бороо, хур тунадас яагаад багасдаг талаар шинжлэх ухааны үндэслэлтэй, мөн арга билгийн талаас нь судлах шаардлагатай болов уу. Бидний мэдэхгүй юм их байх шиг байна.
Энэ газар нутаг дээр хэдэн мянган жил амьдарсаар ирсэн өвөг дээдсийн үргэлжлэл болох өнөөгийн та бидний ихэнх хүмүүсийн санаа зорилго, амьдралын хэв маяг урьдынхаас хэт өөрчлөгдөөд, бидний ойлголт нь углуургаараа зөрчилдөн, байгалийн болон амьдралд нөлөөлөх аливаа зүйлийн зүй тогтлыг ойлгож мэдрэх арга ухаан нь хэтэрхий алсраад, шинжлэх ухаанд нийцэхгүй, өвгөдийн сургаалийн эсрэг чиглэлд яваад байгаа юм болов уу гэж бодогдоод байгаа юм.
Хүн бүр эрүүл байх, сайхан амьдрах нь байгальтайгаа хэрхэн харьцсанаас эхэлнэ. Монгол анагаах ухаанд хүн эрүүл байх, урт наслах гурван тулгуур мөрдлөг байдаг байсан гэнэ. Тэр талаас нь харахад өнөөгийн бидний ихэнхид энэхүү гурван дадлыг олж авах шаардлага тулгарч байна даа гэж санагдсан.
1. Байгалийн болон эко хүнсээр зөв зохистой хүнслэх (маш сайн зажилж идэх, махны хэрэглээгээ багасгаж цагаан идээ түлхүү хэрэглэх, орой бага идэхээс эхлээд ер нь хоолоо багасгах, илүүдэл жингээ хасах) Өөрөөр хэлбэл хүмүүн нь өөрийн биеийн зүй зохист бодисын солилцоог хамгийн бага түвшинд байлгах нь эрүүл урт наслах хамгийн гол нөлөө нь байдаг юм байна. Болж л өгвөл бага идэж байх, бага идэж байхад бие хөнгөн, толгой сийрэг байдаг.
2. Биеийн хөдөлгөөнтэй амьдралын хэв маяг (Биеийн хөдөлмөр, дасгал хөдөлгөөн, өнөөгийн бид нар аль болох машины хэрэглээгээ багасгаж алхаж байх)
3. Зөв унтаж амрах, зөв зуршилыг эрхэмлэх (Эрт унтаж эрт босох, архи, тамхи, найр цэнгээнээ багасгах)
Дээрх 3-ын хамгийн эхнийх зарчим нь энэхүү бэлчээрийн доройтол сэдэв буюу хоол хүнсний аюулгүй байдал, эрүүл амьдрах ухаан, хүний үндэс хүрдтэй хамаатай байна. Сүүлийн үед эко хүнс хэмээн их ярих болжээ. Жинхэнэ эко хүнс чинь монгол малчдын бэлчээрийн мал сүрэг, цагаан идээ, эх орондоо ямар ч бордоогүй тарьсан хүнсний ногоо, жимс жимсгэнэ шүү дээ. Сүүлийн жилүүдэд зарим бизнесменүүд бэлчээрийн малаас татгалзан 100% фермерийн мал аж ахуй эрхлэх болжээ.
Аливаа мал амьтан байнга бусдын өгсөнийг идэхээс илүүтэй өөрийн хоол тэжээлийг олж идэх нь тэр амьтаны байгалиас заяагдмал хүсэл тэмүүлэл байх учиртай. Үхэр мал өөрөө бэлчиж байж олон төрлийн өвс ургамал дундаас дуртай өвсний сорлогийг өөрийн дураар хазаад идэх нь байгалийн зөн бөгөөд дархлаа буюу узуур эсээ сэргээх нөхцөл нь болдог байна.
Хүн ч гэсэн өөрийн хөлс хөдөлмөрөөрөө олсон хоол нь хамгийн амттай байдаг. Хүнд өдөр болгон гурилтай шөл өгөөд байвал сүүлдээ залхана биз дээ? Учир нь ямар нэг мал амьтанд нэг хоолыг нь насан туршид нь өгөөд байвал тухайн хоолноос залхах зөнтэй, тэр нь амьтаны бие эрхтэнд нөлөөлж узуур эс буюу дархлааны эр эс нь багасаад үүдэл эс буюу эм эс нь үржээд байдаг гэнэ. Узуур эс багасаад ирэхээр тэжээвэр малд эмших (эмэгтэйлэг чанар) чанар давамгайлаад ирдэг юм байна. Тэрхүү мал, гахай, тахианы махыг удаан хугацаанд идсэн хүний узуур эс цөөрч эмших шинжтэй болж эхэлдэг байна.
Хүний эмших шинж нь ихсээд эхлэхээр өвчлөмтгий болдог, зан байдал нь өөрчлөгддөг, мөн үр тогтоох, үр тээх чадвар нь багасаад ирдэг, төрүүлсэн хүүхэд нь цоо эрүүл биш ямар нэгэн удамшлын асуудал үүсдэг бололтой. Хавдрын болоод бусад өвчин вирусын хүнд халдварлаж байгаа эсүүд нь бүгдээрээ эр эсүүд байдаг, вирусын эр эсийг хүний узуур (дархлааны эр эс) эсүүд устгадаг, хүний узуур эс багассан тохиолдолд тухайн вирусын эр эс хүний үүдэл (эм эс) эстэй нэгдэж улам өсч үрждэг зүй тогтолтой байдаг гэнэ.
Фермд бордсон гахай, тахианы мах, өндөгийг багаасаа идэж өссөн, эмэгтэй ч юм шиг харагддаг, жаахан хэлбэр галбир муутай, зарим нь нэлээн бүдүүн гадаадын хөвгүүд, залуучууд, хүмүүсийг зурагтаар харж л байсан биз дээ? Гадаад орнуудад ижил хүйстнүүд их байдаг нь олон үеэрээ бэлчээрийн малын мах хүнсэндээ хэрэглээгүй, зөвхөн фермерийн аж ахуйтайн улмаас үүдэлтэй байх нь. Энэ бол байгалийн жамаараа тухайн хүмүүсийн мөхөх зүй тогтол гэнэ.
Тэхээр бид 100% фермерийн мал аж ахуйн бизнес хөгжүүлвэл ядахнаа махыг нь бүгдийг гадаадад худалдаад өөрсдөө бэлчээрийн нүүдлийн малын махаа хүнсэндээ хэрэглэх шаардлагатай юм. Тийм болохоор хүн өөрийнхөө узуур эсийг тэтгэхийн тулд бэлчээрийн малынхаа узуур эсийг тэтгэх шаардлагатай болдог байна. Нүүдлийн мал ахуйгаа тэтгэхийн тулд бэлчээрийн доройтлоос гарах нэн шаардлагатай байна.
МОНГОЛЫН НҮҮДЭЛЧИН АХУЙ, ӨВ СОЁЛ, УЛАМЖЛАЛ НЬ САНАМСАРГҮЙГЭЭР ЭСВЭЛ ӨӨР АРГАГҮЙДЭЭ ХЭДЭН ЗУУН ЖИЛИЙН ХУГАЦААГ ДАМНАН БИДЭНД ӨВЛӨГДӨЖ ИРЭЭГҮЙ БАЙХ НЬ... НҮҮДЛИЙН МАЛ АХУЙ НЬ БИДНИЙ ҮНДСЭН ДАРХЛАА БӨГӨӨД ХҮН ТӨРӨЛХТНИЙ ДОТРООС ЯЛГАРАХ ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ БИЛЭЭ. ӨНӨӨДӨР БИД ЭНЭХҮҮ УХААНЫГ МЭДЭЖ, БЭЛТГЭЖ, ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ДЭЛХИЙН ХҮМҮҮСЭЭС ТҮРҮҮЛЖ АЛХАХ БАС НЭГЭН БОЛОМЖ ЮМ. БИД БЭЛЧЭЭРИЙН МАЛ АЖ АХУЙГАА ХЭВЭЭР БАЙЛГАЖ, БЭЛЧЭЭРЭЭ ТОРДОХ НЬ МОНГОЛ ХҮНИЙ ЭРҮҮЛ ОРШИН ТОГТНОХ ҮНДСЭН НӨХЦӨЛ БИЛЭЭ.
Миний бие туршлагатай малчин, хөдөө аж ахуйн мэргэжилтэн биш, ургамал судлаач, биологич, эрдэмтэн доктор бүр биш, ажлын шаардлагаар хаа сайгүй явж байдаг жирийн инженер болохоор эндүү ташаа ухагласан, буруу талаас нь харсан зүйл байвал засаж залруулж өгч, авах гээхийн ухаанаар хандаарай хэмээн хүсч байна.
Өргөн цар хүрээг хамарсан сэдэв болохоор бичээд дуусдаггүй, жаахан нуршуу юм болчихлоо, цаг гаргаж уншсанд талархлаа.
2022.01.25
Тэнгэр Монгол Газар ФБ бүлэгт
https://www.facebook.com/zoljargal.jamiyansharav


МИНИЙ ямар сонголт, ямар үйлдэл БАЙГАЛЬ ОРЧИНД ямар нөлөө үзүүлж байгааг та хэлээд өгөөрэй!


"Цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй
Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санахгүй" (зүйр цэцэн үг)     
"Өөрийн алдас гэмийг бусдаас асуун мэдтүгэй
Төр засах ёсонг сэцдээс асуун суртугай" (Их эзэн Чингэс хааны сургааль)

Comments