"Байгаль хамгаалалт гэргий миний сонголтоос эхэлдэг" баримтат бичвэр

МИНИЙ ямар сонголт, ямар үйлдэл БАЙГАЛЬ ОРЧИНД ямар нөлөө үзүүлж байгааг та хэлээд өгөөрэй!

"Цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй
Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санахгүй" (зүйр цэцэн үг)     
"Өөрийн алдас гэмийг бусдаас асуун мэдтүгэй
Төр засах ёсонг сэцдээс асуун суртугай" (Их эзэн Чингэс хааны сургааль)


ХБНГУ-ын Ханнс-Зайделийн Сан, түүний “Эрх зүйн боловсрол” академи, Экологийн цагдаагийн алба, МУИС-ийн  Экологийн боловсролын төв хамтран 

- иргэдийн байгаль орчны төлөөх үйлсийг урамшуулах зорилгоор 14-өөс дээш насны хүүхэд залуус, иргэдийн дунд зохион байгуулсан “Хүн бүр байгаль хамгаалагч” сэдэвт баримтат бичвэрийн уралдаанд илгээж, амжилттай оролцсон

Надад амь өгдөг, амьсгалах агаар, ундаалах ус, эрч энергийг үнэгүй өгдөг байгаль эхийг хэвээр байлгахад өдөр бүр анхаарал тавьж, ач холбогдол өгөх ёстойгоо ухаарсан.

Б.Мөнгөнсоёмбын баримтат бичвэр 
Байгаль хамгаалалт гэргий миний сонголтоос эхэлдэг


Манайх наадмын дараагаас зусландаа байнга амьдарч, Улаанбаатар хотын гэр хорооллын амьдралаасаа нэг сар хөндийрсөн. Энэ хугацаанд зуслангийн ногоон бүс, байгалиа хамгаалахад гэр бүлийн хувь нэмрээ оруулсан.

Байгаль хамгаалахыг бид зуслангийн орчимд хийсч ирсэн элдэв гялгар уут, чихэр печены цаас, барилгын хөөсөнцөр зэргийг шуудайнд цуглуулаад, ойролцоох хогийн төвлөрсөн цэгт аваачиж хаяхаас гадна өөрсдөө аль болох бага хог гаргах, хөрс ургамлыг бохирдуулахгүй байхыг зорьж дараах сонголтыг зусландаа, гэртээ хэрэгжүүлсэн.

Хүнсний дэлгүүрээс гялгар уутанд савласан, боосон аливаа хүнсийг худалдаж аваагүйгээр аль болох малчин айлаас сүү худалдан авч сүүгээ хөөрүүлж өрөм загсааж, болсон сүүгээрээ тараг бүрж, шар ус, тараг зэргээр гурилаа зуурч талхаа, гурилан боовыг жигнэж хийсэн. Энэ сонголтоороо манайх 100 орчим гялгар уут, сүү, тарагны тетрапак савлагаа, баглааны хог гаргаагүй.



Хуванцар савтай ус, ундааг худалдаж авахгүйгээр, гүний усаа буцалгаж хөргөж шохойг тунгааж, мөн ус шүүгч хэрэглэж, гишүүний ишийг хандлах, сүү усаар хярам бэлтгэж ууж байсанаар мөн л 100 орчим хуванцар савны дахивар, хог гаргаагүй.

Мөн байгальд ээлтэй жорлонтой байх үүргээ биелүүлэхийн тулд модны үртэс ашигладаг хуурай жорлонг туршиж хэрэглэх, химийн орц найрлагатай угаалгын бодисуудаас зайлсхийхийг зорьсон.

Малчин айлаас 40-60л сүүг өдөр бүр худалдан авч, үүнийхээ 20-30л сүүг нь зуслангийн айлуудад түгээж хүргэж өгч, өөрсдөө үлдсэн сүүгээ хөөрүүлж, тараг бүрж, өрөм, таргийг хүнсэндээ өдөр бүр хэрэглэх, ирэх өвөл, хаврын цагаан идээн хүнсээ хураахын зэрэгцээ, зуслангийн айлуудад варены шил, бетон, цэвэр усны саванд хийж хүргэж өгч байсан нь тэдгээр айлууд бэлчээрийн үнээний сүүний цагаан идээг хэрэглэх боломжоос гадна гялгар уут, хуванцар савны хаягдал 900-аар багасгахад тусалсан байгаа.


Машинтай ирж байгаа найз нөхдөө замын ойролцоо машинаа үлдээж, манайх руу алхаж ирэхийг хүсэж, алхаж ирэх зааж өгсөнөөр зуслангийнхаа ойр орчмын газрыг машины дугуйгаар элээхгүй, машин доторх хог, сальфетка, тамхины иш, пивоны лааз зэргээ хотод үлдээхийг уриалж байсан.

Бүрнээбаатарын Мөнгөнсоёмбо
Зөв хооллолтын зөвлөх
ЧД 19-р хороо, Өвөр гүнтийн зуслан


Хог хаягдал гаргахгүй байхад тэмүүлсэн
ухаалаг худалдан авалт,
амьдралын хэв маягийн талаар бичсэн нийтлэлүүдээс



on June 25, 2021
- Өвөр гүнтийн зуслангийн агаар байгальд ирж аялангаа
- тараг бүрж үзэх, сүү самрах, 
- Монголын хөлөгт тоглоомуудаас сурч мэдэх,
- Гэр бүлийн модоо тарих гэхчилэн олон үйл явдлыг хамт хийж, дурсамж, ирээдүйгээ бүтээж болно.
















Comments