Агтны бийд газар үз гэдэг дээ, хотод амьдарч байгаа бидний агт унаа нь нийтийн тээвэр гэж төсөөллөө.
Бид дараах газрууд руу автобусаар аялдаг.
Нийтийн тээвэр автобусны маршруттай танилцаад, өдрийн алхалт-аяллаа төлөвлөдөг.
Нийтийн тээвэр хэрэглэж аялах нь экологийн ул мөр бага үлдээх ач тустай.
- БЗД, Ургах наран хороолол, Баянзүрх хайрхан (Ч:12)
- БЗД, Хонхор өртөө, Төр хурхын ам, Сэцээ гүн оргил (XO:11Z)
- ХУД, Богдхан амралт, Зүүн ширээт оргил (Ч:72)
- ХУД, Сонгинын амралт, Сонгинохайрхан уул (XO:7)
- ЧД, Чингэлтэй хайрхан, Зүрх уул (Ч:23)
- СБД, Сэлхийн амралт
- СБД, Өвөр согоот зуслан, Япон цэргийн цогцолбор
- БЗД, Хонхор нуурын хөндийд Хөх Отог, ХоостАйл (Х:5 Налайхын автобус)
БЗД, Ургах наран хороолол
Офицеруудын ордоноос Ургах наран хорооллын автобусанд сууж, эцсийн буудал Урган наран хороололд буугаад, зүүн хойш алхвал Баянзүрх хайрхан руу очих зам та олж харна. Нилээн алхаж, Баянзүрх хайрханы тохижуулсан машины зогсоол, дээшээ алхах шат зэрэг бий.
БЗД, Хонхор өртөө
Офицеруудын ордоноос Налайхын автобусанд суугаад Хонхор өртөөнд бууж, урагшаагаа зам даган алхаж төмөр замын доогуурх гарцаар Хонхор өртөө руу алхаад, баруун тийш Төр хурхийн амыг чиглэн алхаж, тэндээс Цэцээ гүн оргил руу алхдаг тэмдэглэгээг олж харна.
ХУД, Богдхан амралт
Улаанбаатар зочид буудлын зүүн талын автобусны буудлаас Зайсан, Чингэсийн өргөө амралт руу автобусаар очоод, Богд хаан уулын Зүүн ширээт оргил руу алхдаг.
ХУД, Сонгины амралт
120-ийн автобусны буудлаас сууж, Биокомбинат дээр буугаад, байшингуудын баруун талаар хойшоо явсан замаар алхаж, Сонгинын гүүр гараад, Сонгинохайрхан уул руу алхаж болно.
Энэ хайрханы савдаг нь сархаданд дуртай гэдэг, сархадыг савдагт өргөхдөө газар руу усны давалгаа шиг өргөдөг гэсэн. Учир мэдэх хүмүүстэй энэ талаар асууж ярилцаарай.
Мөн Чингэс хаантай холбоотой түүх дурсгалт газар гэсэн.
СБД, Бэлхийн амралт
Сансараас Бэлх амралт автобусанд сууж, эцсийн буудалд буухад ойн захад очдог. Цаашаа нь явж үзээгүй.
ЧД, Чингэлтэй хайрхан
Багшийн дээдээс Чингэлтэй автобусанд сууж, эцсийн буудалд нь буугаад Чингэлтэй зуслангийн бүс хүртэл алхахад уул, модтой энгэрт хүрнэ. Нийслэлийн аялал жуулчлалын газраас алхахад зориулсан тэмдэглэгээ, амрах сандал, мөн ан амьтан, домог үлгэр бүхий мэдээллийн самбар байрлуулсан нь таалагддаг.
ЧД, Өвөр согоотын зуслан
Вокзалаас хөдөлж, 32, 7 буудлаар явдаг Өвөр согоотын автобусанд сууж, Япон цэргийн дурсгалын цогцолбор, байгальд ирж, энэ түүх дурсгалтай танилцан, акустик цуурайтдаг талбайд дуугаа цуурайтуулж үзээрэй.
БЗД, Хонхор нуурын хөндийд Хөх Отог, ХоостАйл
Офицерын ордоноос Налайхын автобусанд сууж, "Оргил налайх" автобусны буудал хүртэл 50 минут орчим явж ирээд, Хонхор нуурын хөндий руу 15 мин алхаад Хөх Отог хамаарах малчин айл #ХоостАйл Бэгзсүрэнгийнд ирнэ.
Монгол тоглоом наадгайг сурч тоглон, хувийн аягатай байхын 10 ач тусыг ярилцаж, аргал хомоол түүж, салхиар хийсчих ирсэн хаягдал дахиварыг цуглуулж, сүү цагаан идээ бэлгэнд аваад буцаарай. Үргэлжлүүлэн зөвлөмж уншаарай.
Миний сонсдог подкаст
Travel Podcast #02 – Зочин: Г.Очбаяр (Улаанбаатар хотын аялал)
Travel Podcast #02 – Зочин: Г.Очбаяр (Улаанбаатар хотын аялал)
Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаярын та бидэнд дуулгах сонин сайхан мэдээллийг бүрэн сонсоорой.
Монгол улсын иргэд визгүй зорчдог гадаадын улс руу #ШагайтайҮүргэвч аялал
Гэргий бид хоёр замын машинд гар өргөн сууж,
- ОХУ-ын Новосибирск руу 2016 онд,
- Беларусын Минск хот руу 2018 онд аялаад ирсэн сайхан дурсамжтай.
Аялалын үеэр
- аргал түүх,
- байгальд хаягдсан хогийг цэвэрлэх,
- түүх дурсгалыг нь уншиж мэдэх,
- хүмүүстэй танилцах
- дуу дуулах дуртай бид.
Аялаад, алхаад ирэхэд сэтгэл төдийгүй гэдэс цатгалан, ядраагүй байх, маргааш нь хөлний булчин, биеийн булчингууд өвдөхгүй байхад тэнцвэржүүлсэн шим тэжээлт аялал, дасгалын хооллолт бидэнд тусалдаг.
Алхалт, дасгалыг биедээ ашиг тустай, илүү үр дүнтэй болгох хүсэлтэй бол Эрүүл амьдралын хэв маяг, тэнцвэржүүлсэн хооллолтын зөвлөхтэй болоорой.
Comments