Хамтаараа хариуцдаг нийхэм-д бараа бүтээгдэхүүний талаар


Хамтаараа хариуцдаг нийхэмдээ иргэн бүрийн жижиг, том гэлтгүй бүхий л худалдан авалт нь тухайн нийхмийн хөгжилдөө нөлөөлж, түлхэц болж, өнөөгийн биднийг хүрээлэн байгаа гудамж хашаа хороо, байшин барилга, худалдаа үйлчилгээ материаллаг бүхий л зүйлс төдийгүй миний бодол, хэлэх үг, хүсэл мөрөөдөл гэх сэтгэл зүйн бүх зүйлд нөлөөлж, бүтээж байна!

Та дөнгөж сая, өнөөдөр ямар зүйлийг мөнгөөр худалдан авсан вэ? өөрөө хийж бүтээсэн вэ?
Энэ бүхэн бидний амьдран байгаа цаг үеийн бүхий л зүйлийг бүтээж байгаа гэдгийг дахин хэлье!

Иймд эрүүл, аз жаргалтай байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд, 
бид эргэн тойрны хүмүүсээ "ашиг тусгүй хүнс"-ээр хорлохгүйн тулд дараах бараа бүтээгдэхүүнийг 
- үйлдвэрлэх, 
- худалдаалах, тэр байтугай 
- сурталчлан таниулах ажил албанд ажиллахгүй. 

Дараах бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгч-иргэнд хүргэх ажил хийж, цалин мөнгө авч, хамт ажилладаг хүмүүстэйгээ баг хамт олны баяр ёслол, шагнал урамшуулал хүртэх нь 
НИЙХЭМ-ийн эрүүл тогтолцоог эвдэхэд нөлөөлж, хор уршиг ихтэй байгааг эргэн тойрноосоо харж байна.

АРХИ
- "араасаа хийтэй", улаан буудайгаар исгэсэн, "хоосон калори"-тай архи
хүнийг өөрийг нь төдийгүй гэр бүл, аав ээжийг нь сэтгэл санаагаар хорлож зовоож байгаа юм шиг архиар шагнах, архи задлаж дайлдаг, өөрсдөө уухгүй мөртлөө архи зардаг, архи үйлдвэрлэдэг хүмүүс бол хүн биш гэж би боддог.

Хамтаараа хариуцдаг нийхэмд:
- эрдэнэт малынхаа ашиг шимийн охийг Тогоо нэрэн гэр бүлийн гишүүдийн хөдөлмөр, цаг зохион байгуулалт, сэтгэлээр бүтээж, 
- 50 нас хүрээд тавьж амсдаг, 60 нас хүрээд жаргаж амсдаг гэдэг, залуу насандаа биеэ барих чадвар сул үедээ уухыг цээрлэдэг,
- шимийн архиндаа шар тос хөвүүлэн цаг улиралдаа тохируулж тааваар хүртэнэ

ТАМХИ
- "тамын хий", юугаар хийсэн нь үл мэдэгдэх, "дам тамхидалт"-тай тамхи

Хамтаараа хариуцдаг нийхэмд: эмийн ургамлыг хоргүйжүүлэн боловсруулж хоргол, хомоол болгон үйлдвэрлэдэг байгалийн ан амьтан, малаа таньж, зохих цагт ач тус-шим эрдэсийг биедээ хамар, арьсаар өгнө

БИЕИЙН БҮТЦИЙН ТЭНЦВЭРИЙГ АЛДАГДУУЛДАГ ХҮНС
- "хогон хүнс", амт, өнгөөр нүд булаасан, биеийн бодисын солилцоонд шаардлагатай шим тэжээлгүй, илүүдэл "энгийн" нүүрс ус, "муу" тос нь эд эрхтэнийг гэмтээх, өөх болж нөөцлөгддөг түргэн хоол

Хамтаараа хариуцдаг нийхэмд: хүнсний шим тэжээлийн талаарх сургалтанд сууж, ойлголт мэдлэгээ нэмж, мөнгөө шим тэжээлтэй хүнсэндээ зарцуул

ЧАДДАГ МЭДДЭГ ЗҮЙЛД НЬ БУС МӨНГӨНД ДУРЛУУЛАХ
- "цаг хэмнэсэн", мэддэг зүйлийг нь мартуулах, чаддаг зүйлийг нь хийлгэхгүй байлгах нөхцөл бүрдүүлдэг нөөшилсөн, хагас боловсруулсан, бэлэн хүнсний бүтээгдэхүүн

Хамтаараа хариуцдаг нийхэмд: гэр бүлд хүн бүрийн сэтгэл, оролцоотой бүтэх, хоол бэлтгэх үедээ л инээд хөөр, амталгаа, гар хөдөлж хагас цадаад, амтархан идээд бүрэн цадаж, аягаа долоож сэтгэлээ цатгаж, хоол боловсруулалтаа дэмждэг амьдралын хэв маягийг эрхэмлэнэ

ЧАНАРГҮЙ ЭД БАРАА
- "хулхи, хог болдог" бараа, чанарын тухай ярилтгүй, үнэ нь хямд, хэдхэн өдөр, цөөн удаа хэрэглээд ир нь мохно, эвдэрч хагарна, тэгээд хамгийн аюултай нь хүний эрүүл мэндэд хортой, байгальд шингэхгүй хог болно
- "шинэ" бараа, хэрэгтэй зүйл, худалдаж авч хэрэглэж үзэх хэрэгтэй гэсэн бодлыг өрнүүлдэг сурталчилгаа, зараар сонголт хийлгэдэг

Хамтаараа хариуцдаг нийхэмд: 
- дархан хүний бурхан ухаанаар бүтсэн, тухайн эд зүйлийг хэрэглэх хүний сэтгэл санааг өргөж, амьдралыг тэтгэхэд зориулагдсан бараа бүтээгдэхүүн



Comments