Баярлалаа гэдэг үгийг унших, сонсох үедээ бид Хүн гэдгээ мэдэрч байдаг тэр дундаа Монгол хүн байх ёстойгоо ойлгож мэдэрсэн |
Цагаан сар - Монгол хүн байхын эрэл, зан үйл
Бид байгаа байдлаа, олон түмнээ даган амьдарч байна гэж итгэж, үүнийгээ амьдрал гэж нэрлэн, Монголын уламжлал гэдэгт шашин болон өмнөх цагийн үйл явдлаа оруулж ерөнхийд нь даган дуурайж байдаг.
Суралцахыг эрхэм болгож, хэн бүхний үг яриа, амьдралын туршлага мэдлэгийг сонсож суралцахын зэрэгцээ, түгээн дэлгэрүүлэхэд анхаарлаа хандуулж амьдарсаар,
- Дэлхийг төвшитгөн, хүн эрх үүргийг эдлүүлсэн Хүннү гүрэн, 13-р зуунд хэрэгжиж биелэлээ харуулсан Үндэсний онол сургаалд хөл тавьсан цаг үе ирлээ.
Ази тивийн тэгш өндөрлөгийн 4 улиралтай, цэвэр усны хагалбар, байгалийн олон бүслүүрт
- ан амьтан, араатан жигүүртэн, өвс ургамал нь байгалийн эрс тэс уур амьсгалд тэсч, шалгарсан шимтэй,
- хүн зон нь эрдэнэт мал сүргийнхээ өсдөг баялгаар амьдралын анхан хэрэгцээгээ хангадаг энэ Монгол үндэстэн хүн бүрийн амар амгаланг бүтээж хэдэн зуунаар мэдрүүлж байсаныг судлаач эрдэмтэд pax mongolica гэж нэрлэсэн байдаг.
- ан амьтан, араатан жигүүртэн, өвс ургамал нь байгалийн эрс тэс уур амьсгалд тэсч, шалгарсан шимтэй,
- хүн зон нь эрдэнэт мал сүргийнхээ өсдөг баялгаар амьдралын анхан хэрэгцээгээ хангадаг энэ Монгол үндэстэн хүн бүрийн амар амгаланг бүтээж хэдэн зуунаар мэдрүүлж байсаныг судлаач эрдэмтэд pax mongolica гэж нэрлэсэн байдаг.
Цагаан сарын агуулга, мөн чанарын талаар судлаач эрдэмтэд
2022.1.28 Хар хайрцаг - С.Дулам
Төрт ёсны хамгийн том баяр болох Цагаан сарыг Монголчууд бид хэзээнээс тэмдэглэж эхэлсэн бэ? Цагаан сарын баярын хамгийн чухал ач холбогдол юу вэ? зэрэг асуултад МУ-ын ардын багш, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, ШУ-ны доктор С.Дулам хариулт өгч ярилцсан.
Төрт ёсны хамгийн том баяр болох Цагаан сарыг Монголчууд бид хэзээнээс тэмдэглэж эхэлсэн бэ? Цагаан сарын баярын хамгийн чухал ач холбогдол юу вэ? зэрэг асуултад МУ-ын ардын багш, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, ШУ-ны доктор С.Дулам хариулт өгч ярилцсан.
С.Дулам: Цагаан сарын үндсэн мөн чанарыг юу ч хувиргахгүй.
Хүний аж амьдралын хамгийн эрхэм чухал зүйл бол амар амгалан юм байна. Тэр амар амгаланг яаж бүтээх вэ гэж бодож олсон нь Цагаан сар. Цагаан сараар хүн бүрийн эрхэмлэх зүйл бол амар амгалан байх. Ямар байдлаар ёслох нь өөр асуудал.
- Амар мэнд үү, Амар сайн байна уу гэж мэндэлдэгээс л харагдаж эхэлнэ
- Монголчууд Дэлхий ертөнцийн амар амгаланг 200 орчим жил бүтээж байсан. Үүнийг судлаачид pax mongolica гэдэг.
- Үндэстэн нийтийн сэтгэл заслын баяр.
- Цагаан өнгөтэй, гурав тооны юм ч бэлэг болно
- Цагаан өнгөтэй, гурав тооны юм ч бэлэг болно
2021.2.8
ЗӨВ ҮҮ? ТАВ УУ? #165. Цагаан сарын зан үйл
- Түмэн олноороо ижил зан үйлийг үйлдээд байгаа бус уу, энэ үйл чинь асар их хэмийг үүсгэнэ. Олны бодол дэлгэрэх хэмийг бий болгоно. Үүсээд байгаа арвин хэмийг чухам хэн нь захиран зарцуулж байна одоо?
- битүү зоог жимхээд, ууц тахил тавиад цагаалчихдаг юм бишээ?
хавар жилээ тосож, галаа сэргээж, алдаа мадагаа дэнсэлж, зорих зорилгыг тодотгож, үрсийг ерөөж, өвгөдийг хүндэлж, өөрсдийн мадаг алдаагаа өршөөн залруулж, бодлыг эмхэлж, үйлээ тэгшитгэх ёсон бий
- ахан дүүсээрээ учран золголдож, арвин олон дэм бий, адаглаад балчирууд нь удам хэлхээгээ таньж мэддэг болно, настан буурлууддаа очиж тохойг нь өргөж, санчигаа үнэрлүүлэхдээ хэмээ дэнслүүлдэг, ухав уу?
- үнэрлэнэ гэдэг чинь настан буурлууд нь хураасан буянаа түмэндээ түгээж байгаа, учран золгож байгаа балчируудын хэмийг дэнсэлж, дутууг нь дүүргэж, сайныг нь ерөөж, буянаасаа хуваалцах үйлийг нь өнөө нартад та нар бэлтэй, бэлчээгээ, эдлэлээр оролдог болж, тийм үү, гарыг нь цайлгаж байна шүү дээ.
үүний цаана нь юу байна вэ гэхлээр, буянаа хувааж байх.
- товчхондоо бол сэвийг цээрлэнэ
сэтгэлийн сэв, алд биеийн сэв, эд зүйлийн сэв. өмсгөл дээлний энгэр ханзархай байж болохгүй, товч дутуу байж болохгүй, ухна уу? учиг нь яадаг вэ гэхлээр, хаврын мөчлөг ирж, юмыг дэнсэлж дүгнэж, алдаа мадагийг хүлээн зөвшөөрч, засан залруулж дэвжих гээд байна аа даа, энэ дэвжих боломжийг сэв өөрөө хаадаг, тиймээс сэвтэй болгоныг цээрлэнэ
- нөгөөтэй талаас энэ 3 гарагт сэвээ гаргах боломж нь олддог. Үрс балчируудаа сэвтээсэн бол яахав, буяныг үйлдэж энэ 3 гарагт өөрийн сэвийг үргээдэг.
Ер нь эзэнгүй юм гэдэг сэв хураахад элбэг байдаг. Өнчин үрсүүд хичнээн их олширов, амьдын болоод амьдын бус хагацал арвин их байна, тийм үү. Үрсээ тэтгэж, өсгөн хүмүүжүүлж, заяаг нь тэтгэж явах нь эцэг эхийн үүрэг мөн үү, гэтэл үүнээсээ ангид байгаа бол тэр заяанд халдаж байгаа хэрэг. Нүгэл нүглийн хамгийн дээд нүгэл бол бусдын заяанд халдах байдаг, Буян буяны хамгийн дээд нь бусдын заяаг тэтгэх байдаг. Заяаг нь тэтгэх нь буян байдаг. Заяаг нь дүүргэх гэдэг нь өөрөө өөртөө л эзэн болно л гэсэн үг.
- Их Монгол гүрэн байгуулах нь Мөнх тэнгэрийн санаа. Аль нэг хааны санаа биш, тийм үү. Хүмүүн төрөлхтөнг заяанд нь тэтгэж, хүмүүн заяа гэдгийг тэтгэх нь хөхрөх толботон Монгол түмнээр хүмүүн төрөлхтөний заяаг тэтгүүлэх тэнгэрийн санаа.
- Тэгэхлээр энэ хотол өргөөгөө арчиж цэвэрлэх, унд хүнсээ бэлдэж зэхэх чинь өөрөө зан үйл байж таарах нь ээ дээ, тийм үү. Үүнийг ухамсартай үйлдэх үү, ухамсаргүй үйлдэх үү гэдгээс их юм хамаарах нь ээ дээ. Ухамсарлаж үйлдэж барвал зан үйлийг хийж байнаа гэсэн үг, өөрөө өөртөө шидтэн болж,
- Тэгэхлээр энэ хотол өргөөгөө арчиж цэвэрлэх, унд хүнсээ бэлдэж зэхэх чинь өөрөө зан үйл байж таарах нь ээ дээ, тийм үү. Үүнийг ухамсартай үйлдэх үү, ухамсаргүй үйлдэх үү гэдгээс их юм хамаарах нь ээ дээ. Ухамсарлаж үйлдэж барвал зан үйлийг хийж байнаа гэсэн үг, өөрөө өөртөө шидтэн болж,
өөрийн засал үйлээ хийж байна гэсэн үг шүү дээ, мөн үү.
Монгол хэл, бичгээ сайн сурцгаая
Ерөнхий боловсролын сургуульдаа Монгол хэл, кирил болон монгол бичгээ сурч, уран зохиолын ном, түүх соёлын мэдээллийг шимтэн уншиж байсан нь хожим санаж сэрэхийн үндэс болжээ. Мөн нутгийн аялгууны үг яриа, сүү цагаан идээ, мал маллагааны үг яриаг бага наснаас хөдөө гэрт зуны амралтаар очихдоо нутгийн ах дүүсээс сонсож, дуулсан нь бахархам байна.
Уншиж сурсан байхад, уншиж мэдэх хүсэлтэй байхад Унших, ухаарах, урагшлах арга зам нь олдоод байгаа.
Таны өмнүүр хийсэн өнгөрөх ном, дэвтрийн хуудас цаасыг хөөн шүүрэн авч, унших хүсэлтэй болсон бол та эрдэнэ мэт үгийг олж үзэж, бодож тунгаан, суралцана.
Үг бүхэн амьтай гэдгийг үгийн үндэс, утга санаанаас нь олж харахын тулд Монгол бичгээр тухайн үгийг яаж бичдэгээс эхлэнэ гэж ойлгосон.
Угийн бичиг - аав, өвөө, ахаа сонсоцгооё
Угийн бичгээ хөтөлж удам судраа мэдэх нь ааваас дээш 8 үе, ээжээс дээш 6 үеийн төрөл садантайгаа гэр бүл бололцон цус ойртолтоос сэргийлэх учиртайг, эс бөгөөс цус ойртолтоос үүдсэн өвчин эмгэгтэй хүүхэдтэй, улмаар удам угсаа тасрах аюултайг анх 1998 онд уншиж мэдэж, өвөө аав, өндөр өвөөгийнхөө тухай настан буурлуудаас асууж лавлаж, бичиж тэмдэглэж эхэлсэн маань өнөөдөр бидний гол үзүүлж харуулах мэдээлэл болж үлджээ.
Мөн өвөг дээдсийн ололт амжилтаар бахархах, алдаа эндэгдлийг давтахгүй амьдрах үндэс суурь нь үүх түүхээ мэддэг, сонссон байхаас ихээхэн хамааралтай болохыг ойлгосон.
Цагаан сар (цаг он сар, Сэргэлэн Интернэшнлийн судалгаагаар тогтоогдож байгаа нэршил)-ын баярыг
ах дүүс, хамаатан садантайгаа танилцах, уг гарвал, удам судраа ярилцах, өнөөгийн өрх гэр өнөр өтгөн болж байгаатай танилцах учиртайг тунгааж, зорьж ирлээ.
Аягаа долоох, шагайн болон хөлөгт тоглоомдоо суралцацгаая, учир утгыг олж нээцгээе
Хүүхэд наснаас гөеө ээж, ахмад хүмүүсээс аягаа долоо гэдэг үгийг сонсож, тараг идсэн аягаа долоодог гэж ойлгож явтал аяга долоох нь Хоолоо бүрэн идэж хоолны үлдэгдэл, Хоол амттай байсаныг илтгэх, аягаа долоож цэвэрлэснээр угааж цэвэрлэх усаа хэмнэж байгааг, шүлсээ ихээр ялгаруулж идсэнээ шингээхэд тусалдаг, хоолой зүрхний булчиндаа дасгал болдог, энэ бүхний ард хүн бүхэн өөрийн аягатай байж эд зүйлдээ эзэн болдог арвич хямгач, илүүг худалдаж авдаггүй, илүүг хурааж цуглуулдаггүй ухаан, энэ биеийн эрүүл байдлаа хамгаалж байдгийг нухацтай ойлгосон.
Монголын хөлөгт тоглоомын соёлд нэвтрэх 9 даваа тоглоомын богцыг бүтээж, танилцуулж эхэлсэн.
Шагайгаа цуглуулах нь ямар эрхэм зүйл болохыг, 4 шагайгаар 20 тоглоом тоглож болохыг бодож тунгааж байна.
Хүнс хоол, хувцасаа аль болох өөрсдөө хийдэг болоход тэмүүлцгээе
Амаар ордог хүнс тэжээлээ цаг улирал, ажил хөдөлмөртөө зохицон бэлтгэж сурах, үүнийгээ зааж сургах ажил бидний зорилтуудын нэг болсон.
Гэр дотроо хүн бүрийн анхаарал оролцоо, сэтгэл бие шингэсэн хүнсийг бэлтгэж, хүнсийг хүндэтгэх, анхаарлаа хандуулж хүртэх, чулуун тээрмийн арвайн гурил, улаанбуудайн 2-р гурил, зуны дэлгэр цагт сүүгээ боловсруулж цагаан идээгээ бэлтгэх, байгалийн ургамлын ач тусыг ойлгож хэрэглэхийг сурч мэдэхийг эрхэмлэж, хүнс хоол бүхнийг худалдаж аваад л болчихно гэдэг алдаа эндэгдлээс тойрч гарахаар тэмүүлсээр.
Сүү цагаан идээ, мах шүүс, ургамлан хоол хүнсээ өөрсдөө гар бие оролцож бэлтгэж мөнгө төгрөгний хэмжээ бодохгүйгээр амьдрах жам ёсны эрүүл хэв маяг байдгийг илүү тодоор харуулахаар зорьж байна.
Хувцас эд хэрэгсэл нь байгалийн гаралтай, химийн элдэв өнгө, үнэр, сайжруулсан гэх орцгүй, үе дамжин уламжлагдах чанартай эд зүйлсийг хэрэглэж амьдардаг ард түмэн байсаныг эргэн санаж, бурхан ухаантай дархан хүмүүсийн бүтээлийг хэрэглэж сурах хүсэл зорилготой болсон.
Үр хүүхэд маань Монгол ахуй соёлоо эрэлхийлдэг болж өсөж байна уу, анхаарцгаая
эцэстээ Монгол ахуй соёлыг хэн үргэлжлүүлэхийг бид өөрсдийн үр хүүхэд, ач зээ гэдгийг анхнаас нь бодож тунгаагаагүй, эцэслэн ойлгоогүй байсан.
"Өнгөрсөнөө гар буугаар буудвал Ирээдүй таныг их буугаар буудна" гэж хэн, яагаад хэлсэнийг мэдэхгүй ч уншиж байсан энэ үгээ хааяа тал талаас нь боддог.
Иймд гэр бүлдээ, гэргий бид хоёр өөрсөдөө Монгол ахуй соёлоо хэрэглэн амьдрах, түгээн танилцуулахыг эрхэм болгож,
ХоостАйл БийСоё нэршлийг бүтээн, гадаад, дотоодын аялагч найзуудаа өөрийн гэртээ ирүүлж, ахуй соёлоо үзүүлж, танилцуулж, ярилцаж байна.
Хүүхэд 13 хавартай болгохын хамт аль хэдийнээ амьдралын зүг чигээ олсон байдгийг, өөрийн үр хүүхдээсээ өөрийгөө олж харснаар илүү их ойлгож, ач зээгээ Монгол ахуй соёл дунд өсгөхийн ач тус, өгөөж хишиг их байдгийг бодож тунгааж, мэдэрсээр байна.
Муу зуршлаас хол байж эрүүл чийрэг өтлөх хүсэлтэй байдаг, өдөр бүр хичээцгээе
Өдөр бүр мөнгө төлж юуг худалдан авч, хэрэглэж ямар үр дүнг олж байгаагаа ажиглан хараад, 60 хүрээд жаргаж уудаг, араасаа хийтэй архи, дам тамхидалтын нөлөөтэй, тамын хий тамхи, ширгээсэн ус, чандмань эрдэнийн хэрэглээг орхигдуулж, яс үе мөчинд очдог эмийн барьцалдуулагч бодисуудыг цагаар иддэг, агаарын бохирдол үүсгэдэг элдэв химийн будаг, бодисуудыг хэрэглээнээсээ гаргаад байна.
Өөрийгөө ажиглаж, уурлаж бухимддаг, хүний үгийг бүрэн сонсохгүйгээр хариулт хэлэхээр яардаг байдлаа засах нь кальци, иод эрдэс бодис, В3 амин дэмийн хэт хэрэглээг биед үүсгэхгүй, эдгээр амин дэм, эрдэсээр биеэ дутагдуулахгүй байхад нөлөөтэй гэж ойлгосон.
Шим тэжээлийн дутагдалтай хооллолт нь бага наснаас эхэлж, 2, 3 аяга хоол, мангас шиг иддэг байдал нь ходоод сунах, ходоодны шингэн улаан хоолой руу орж цээж хорсгох, сүүлдээ өтгөн хатаж цагаан мах эргэдэг болсон зэрэг амьдралын буруу хэв маягийн үр дүн болохыг хичээл сургалтаас сонсож, эргэн бодож, хүн өдөр бүр шинэ хүн болж өөрийгөө өөрчилж, эрүүл хэв маягт суралцах боломжтойг ойлгосон.
Би ажил хийж байна гээд 4-8 цагаар тасралтгүй компьютерын ард сууж ажиллах, өглөөний дасгалаар үе мөчөө ажиллуулж, булчин шөрмөсөө сунгаж, болж өгвөл булчин, ясандаа ачаалал өгч байхгүй бол биеийн бодисын солилцоо удааширч, нуруу нугаламд шохойжилт үүсдэг байдлыг ойлгуулах, өөрөөрөө жишээ татан ярьж таниулан, эрүүл амьдралын хэв маягт хамтдаа суралцаж, үр ачдаа үлгэрлэхийг зорьж байна.
Байгаль эхийн өгөөж хишгийг зөв хүртэх, суралцаж мэдэцгээе
Цэвэр агаарыг эрхэм дээд хүнс тэжээл, рашаан усыг удаах тэжээл, хүний хамгийн том эрхтэн арьсаар нэвчих бүхэн хүнс болдог гэдгийг ойлгож ухааран, хэрэглэх, энэ бүхнийг бохирдуулагч хэрэглээг багасгах, аль болох хөндийрөх, улмаар хүнийг гэгээрүүлсэн мал эрдэнэтэйгээ илүү ойр амьдрах ёстойг одоо л ойлгож байна.
Мөнгөөр худалдан аваагүй агаар, ус, хайр, хүндлэл, уучлал бүхэн ямар эрхэм чухал зүйлс болохыг ойлгож, байгальд байсан, одоо байгаа, цаашид түүнгүйгээр оршин амьдрах аргагүй зүйлсэд өндөр ач холбогдол өгдөг хүмүүн болж төлөвшихөд анхаарч байна.
Хамтын хариуцлага, нийхэм даяар өрнүүлэх үйлсийг таньж, ойлгож, ухамсарлая
Миний гэр бүлд л хоол, унаа байвал болоо, хүүхэд эрүүл, дээд боловсрол эзэмшиж өсөж байвал болж байна гэдэг бодлыг цэнэж, хүүхдүүдтэйгээ хамт өсөж байгаа ангийнх нь андууд, өнөөдөр эхээс унаж байгаа хүн бүхнийг МОНГОЛ ХҮМҮН болж төлөвшихөд бидний оролцоо чухал болохыг, өмнө дурдсан бүхнийг гэр бүл, ах дүүс, анд найзууд ижил ойлголт, мэдлэгээр хамтын хариуцлагаар бүтээж, уламжлан үргэлжлүүлдэг нь хөгжил болохыг ҮНДЭСНИЙ ОНОЛоос олж мэдсэн, түүнийгээ ажил үйлсдээ шингээхээр зорьж байна.
Эрхэм баян эрдэм ном
Удаах баян үр хүүхэд
Адаг баян эд хөрөнгө
Дээрх бодол санааг тунгааж, цэгцэрүүлэхэд гэргий бид хоёр бодол үйлээ нэгтгэн, Дэлхийн 60 улсын 1000 гаруй айлчин найзуудыг гэртээ ирүүлж, Дэлхийн 5 улсад 200 гаруй хүмүүстэй гар барин мэндэлж, нүүр тулан уулзаж, Монгол ах дүүстэйгээ эвтэй найртай байхыг эрмэлздэг маань ихээхэн тус дэм болж байна.
Монгол уламжлал соёлын улбааг хүн номоос асууж ярилцахын зэрэгцээ, ном хэвлэлээс олж унших, цахим орчны мэдээллийн сувгуудад нэгдэж мэдээллийг хүлээн авч байна.
- Монголын үндэсний радио, ТВ
- Бурхан ухаантай дархан хүний бүтээсэн эрхэм бүхэнтэй танилцуулдаг
Creative Mongolia хамтын суваг
Creative Mongolia хамтын суваг
- Юу хийгээд яваад байгаагаа бичиж тэмдэглэж үлдээсэнээр эргэн уншихад амархан, мөн дүгнэлт хийхэд хялбар болдог юм байна гэдгийг дараах нийтлэлээсээ эргэн харлаа
Цагаан сартай холбоотой бичсэн дахин нэг нийтлэл
Сар шинийн өдрүүдэд ахмад настаныхаа өргөө гэрт өрх бүлээрээ зочлон очиж, бэлтгэн авч очсон бэлэг сэлтээ барьж, золголт хийж, тухлан сууж аваад, цай идээ хүртэж, бууз жигнүүлэн идэнгээ улиран одсон жилийнхээ амжилт бүтээлээс дуулгаж, хүүхэд багачуудаараа дуу хуур тоглуулж, бэлэг сэлт гардан авч тор уутандаа хийсээр, автобус унаагаар явсаар 4-5 айлд зочлон очдог байдал миний өрх бүлд 1999 оноос хойш давтагдсан хэдий ч,
Жил бүрийн цагаан сарыг ямар гарын бэлэгтэйгээр, хэрхэн өөрчлөгдөн сайжирсан байдалтайгаар настан буурлууд дээрээ очих вэ гэдэгт гэргий бид хоёр ихэд анхаарч, үргэлж шинэчлэл хийхийг зорьдог байсаныг илтгэх 2010 оноос хойших Цагаан сарын өдрүүдэд юу анхаарч суралцаж байсан тэмдэглэлээ хуваалцъя.
Нийтлэлийг дэлгэрэнгүй унших
Comments