Экологийн ул мөр багатай амьдрахын тулд бид дараах сонголт, шийдвэрийг гаргаж амьдралын өдрөө бүтээж байна
1990-ээд онд Канадын эрдэмтэн William Rees нь экологийн ул мөр (ecological footprint) гэдэг ойлголтыг хамтрагч судлаач нартайгаа гаргаж тавьжээ.
Экологийн ул мөрийг тодорхойлох хамгийн энгийн арга бол тухайн амьдралын хэв маягийг дэмжихэд шаардлагатай бараа, үйлчилгээг үйлдвэрлэхэд шаардагдах орчны хэмжээ юм.
Бид өнөөдөр ямар ажил хийж, юуг хэрэглэж, ямар сонголт шийдвэр хийж амьдарч байгаа нь бидний эрх юм шиг боловч, цаана нь амин чухал үүрэг - Эрүүл хорвоогоо хэвээр хадгалж үр ачдаа өвлүүлэх байгааг хэзээ ч хойш тавьж болохгүйг эртний үеэс ухаант өвгөд хэлж сургаж иржээ.
- Цэвэр агааргүй бол бид хэдэн минут амьд байж чадах билээ? (3 минут)
- Тунгалаг усгүй бол бид хэдэн өдөр амьд байж чадах билээ? (3 өдөр)
- Эерэг харилцаагүй бол бид хэдэн өдөр ярилцахгүй амьдарч чадах билээ?
- Хэдхэн өдөр хэрэглээд эвдрэх, хэрэглэхээ болих эд зүйлийг худалдаж авах хэрэгтэй байсан уу?
- Удаан сар, жилээр хэрэглэж болох чанартай, эдэлгээтэй, байгальд ээлтэй ямар зүйлийг хэрэглэж байна вэ?
- Дэлгүүр орж худалдан авалт хийхгүйгээр хэдэн сар аз жаргалтай амьдарч чадсан вэ?
Гадаад улсуудаас тээвэрлэж ирсэн хүнс, бараа нь тээвэр, агуулах, хадгалалтын нөхцөлтэй холбоотой маш их байгалийн нөөцийг замдаа хэрэглэсэн байдаг тул, экологийн ул мөр ихтэй байдаг. Тийм учраас өөрсдөө хийж чадах, орон нутагтаа үйлдвэрлэсэн, аль болох орон нутгийн түүхий эдээс бүрдсэн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж амьдрахыг зорино.
Өдөр бүр хэмнэе шилдэг туршлагын уралдаанд 2 туршлагаа танилцуулан оролцож байна
on March 07, 2021
Нийтийн тээвэр хөлөглөж, Хот орчимд аялдаг
on January 30, 2021
богино зайд хувийн машинаараа цөөхөн хүн мөнгө санхүү-бензин тос зарцуулж, байгаль бохирдуулж-утаа тортог гаргаж явахгүй байх ухаан - нийтийн тээвэр илүү байгальд ээлтэй сонголт байдаг
Есөн даваа тоглоомын богц
on February 05, 2021
Сураад, ач тусыг нь хүртэхийг үгээр хэлэхийн аргагүй, гэр бүлдээ баяр хөөр, боловсрол мэдлэг түгээх арга хэрэглэл нь зах, дэлгүүр худалдаанаас хуванцар тоглоом авч өгөх бус, хамтдаа тоглодог шагайн болон хөлөгт тоглоомууд байдгийг бид ойлгож, хэрэгжүүлэхэд зориулж бүтээсэн
2008 онд манайд зочилсон #MongoliaFriend найзууд
on December 27, 2020
Гадаадын аялагчидтай найзалж, нөхөрлөж, Дэлхийн хүмүүсийн түүх, соёлоос суралцах, гэрээсээ гадаад руу аялах боломжийг ХоостАйлууд мэддэг.
Даавуун уут оёсон аргачлал
on December 01, 2020
Гялгар уутыг дахин дахин хэрэглэж чаддаггүй, мөн гялгар уутны хуванцар материал нь байгальд шингэдэггүйг ойлгосон та даавуун тор, уутаа өөрөө оёж, байнга хэрэглэж хэвшсэн байх?
Зун, намар сүү боловсруулж, түгээж урамтай ажиллалаа
on September 22, 2020
бэлчээрийн малын сүү, түүнийг уламжлалт аргаар боловсруулж цагаан идээ хүнс бэлтгэх нь байгалийн цэвэр бүтээгдэхүүн болохыг ойлгосон. өөрсдөө үнээ малгүй ч гэсэн зуслангийн бүсэд гэр барьж, ойр байгаа малчин айлтай танилцан, нэг удаагийн саалтаас нь 20-60л сүүг худалдан, сүү цагаан идээг боловсруулж сураарай.
Эсгий гэр - байгалийн сууц Ger - natural house
on July 30, 2020
Аливаа сууц, орон байрыг барих, тохижуулах, засварлахдаа байгалийн гаралтай будаг, материалыг ашиглахаас эхлээрэй. Учир нь бид химийн гаралтай эд зүйлсийн үнэр, хог хаягдалаар бохирдож, эд эсээ гэмтээдэг болохыг бид ойлгосон тул эсгий гэрээ байгалийн шинжээр нь байлгахыг зорьсон.
Үндэсний шуудан сонинд 2018-8-22 өдөр нийтлэгдсэн ярилцлага
Сэтгүүлч Э.Оюунбадрах
Ж.БЭГЗСҮРЭН: АЯЛДАГ ХҮМҮҮС АМЬДРАЛЫГ ЭЕРЭГ САЙХНААР ХҮЛЭЭЖ АВДАГ ШИГ САНАГДЛАА
2018-08-22
Шагайтай үүргэвч аялал нь аяллыг илүү байгальд ээлтэй байлгах, агаар орчныг маш ихээр бохирдуулдаг онгоцыг хэрэглэхгүй байх, хог хаягдал үүсгэж аялж болохгүй зэргийг турших, Дэлхийн хүмүүстэй нөхөрлөж, тэдний унаа машинд дайгдаж, хамтдаа баяр хөөрийг бүтээж үзсэн
Миний мэндэлсэн өдөр - Биеийн бүтцээ 355 өглөө хэмжсэнээ эргэн харахад
on December 22, 2019
Хоол хүнсний илүүдэл, чанаргүй хэрэглээ нь биднийг тарган - илүүдэл өөхтэй болгож, өвчин гэж хэлэгддэг бие муутай байдалд хүргэдэг болохыг ойлгосон. Идэхийн тулд амьдардаг уу, Амьдрахын тулд иддэг үү гэдэг асуултанд үе үе хариулж, гэр бүлдээ энэ тухай ярилцаж шийдэх, эрүүл идэвхитэй амьдралыг эрхэмлэж үр дүнтэй амьдардаг хүмүүс, хувийн зөвлөхтэйгээ ярилцдаг, суралцдаг байх чухал
Үргэлжлүүлэн бусад нийтлэлүүдийг сонирхоё гэвэл бидний блогийн Ажил үйлс цэсэнд 2005 оноос Хэрсүү худалдаа гэсэн шошго байгаа.
Эрхэм та бидний ажил амьдрал нь зөв, сайн байна гэдгийг хэлж өгөх зүйл бол ЖАМ ЁС юм.
Comments