Сайн мууг ялгая - 3 номоор "Эрүүл амьдрах 60 дадал цахим сургалт" зохион байгуулагдаж эхэллээ




Онлайн сургалт

Сургалтын зорилго
- "Сайн мууг ялгая-3" зурагт гарын авлага номоо үр дүнтэй хэрэглэж зөв дадал хэвшилтэй болох хүсэлтэй хүүхэд, гэр бүлийг дэмжих

Сургалтын онцлог
- 10 удаагийн google meet 
- 20-30 минут үргэлжлэх уулзалт сургалт
- цаг улирал, нийгмийн байдал, чиг хандлагыг харгалзан сонгож авсан 10 дадлыг хэвшүүлэхэд зөвлөж туслаж, урам зориг өгч, бүлэг хамт олны дэмжлэгийг үзүүлнэ.
- Дадлыг хэвшүүлэхэд чиглэсэн 15 минутын слайд мэдээлэл
- Бичлэг хадгалагдах тул нөхөж үзээд, гэрийн даалгавараа илгээж, сургалтанд бүрэн хамрагдсанаар,  уг номыг хэрэглэгчдийн “Сайн мууг ялгая-60 дадал” хаалттай бүлэгт нэгдэж, үр дүнгээ хуваалцах, үргэлжлүүлэн суралцах, уралдаан шагналд зорих боломжийг олгоно.
- үр дүнтэй сайн суралцсан, энэ сургалтыг явуулах хүсэлтэй суралцагч нь сургалт явуулах эрхийг авах боломжтой.

Тавигдах шаардлага
- 0-5 настай хүүхэдтэй эцэг, эх
- "Сайн мууг ялгая-3" зурагт гарын авлага номтой байх (номын хүргэлтийн үйлчилгээ 99158825)
- Сургалтын хураамж (20000 төг)


Хэрхэн бүртгүүлэх вэ
1. Сургалтанд оролцох эцэг, эхийн аль нэг нь нэр, утас, хүүхдийнхээ нэр, насыг
- “Сайн мууг ялгая онлайн сургалт" гарчигтай имэйлд бичиж, jbegzsuren@gmail.com хаяг руу илгээнэ. Эсвэл
- 99861326 утас руу “Сайн мууг ялгая онлайн сургалт"-д оролцох хүсэлтээ илэрхийлж, өөрийн нэр, хүүхдийн нэр, насаа мессежээр илгээнэ.
2. Таны имэйл хаяг, эсвэл telegram-аар сургалтанд оролцох google meet хаяг, хураамжийг тушаах банкны данс, сургалтын дэлгэрэнгүй агуулга илгээгдэнэ.
3. Төлбөр тушаасан болон онлайн сургалтын агуулгатай танилцсан хариу имэйлийг таниас хүлээж авсанаар, та сургалтандаа оролцож, хүүхэдтэйгээ "Сайн мууг ялгая-3" зурагт гарын авлага номоо илүү их ойлгож хэрэглэнэ.

Онлайн сургалтыг хэн хөтлөх вэ
Сайн мууг ялгая-3 зурагт гарын авлага номын редакторын багт ажилласан, Монгол ахуй соёлдоо эзэн байхыг зорьж, Бүтээлч айл БийСоё блогийг хөтөлдөг Ж.Бэгзсүрэн, Б.Мөнгөнсоёмбо

2019 оны 9-р сард Танайд хоноё нэвтрүүлэгт оролцохдоо,
гадаадын 1000 гаруй аялагчдыг гэртээ ирүүлсэн, Дэлхийн хүмүүсээс суралцдаг, Хүүхдийнхээ нас бие сэтгэхүйн онцлогийг танин мэдэх эцэг эхийн үүргийн талаар ярьж танилцууж байсан



АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулиас зохион байгуулсан "Эрүүл мэндийн боловсрол олгогч багш" анхан шатны сургалтын суралцагчид бид

"Сайн мууг ялгая-3" хүүхэд, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд зориулсан зурагт гарын авлага номыг санаачлагч Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл ТББ-тай ярилцаж, дэмжигдсэнээр энэхүү сургалтыг зохион байгуулах эрхтэй болсон. 


Сайн мууг ялгая 3 номын товч танилцуулга
 

Номыг бүтээхэд дараах мэргэжилтэн, эмч, зөвлөхүүд оролцсон байна.
- "Нара-Зүү засал" эмнэлгийн их эмч, клиникийн профессор Ё.Наранцэцэг
- "Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл" ТББ-ын ТУЗ-ийн гишүүд
    С.Дашмаа, С.Алгаа, Н.Сэржмядаг, Г.Цэндсүрэн
- Хүндэт гишүүд
   цэцэрлэгийн эрхлэгч, багш нар Х.Тэгшзаяа, Г.Цэрэнпагма, Л.Алтанзул, Д.Тунгалаг, Т.Баяржавхлан
- Дэмжигч гишүүд
   цэцэрлэгийн эрхлэгч, багш болон эрүүл мэндийн боловсрол олгогч багш Ч.Адъяа, Н.Болортунгалаг, Ж.Бэгзсүрэн 

хянаж, зөвлөн тусалсан 
- НБГ-ын СӨБ, цэцэрлэгийн менежмент хариуцсан ахлах мэргэжилтэн З.Болормаа
- БМДИ-ийн зөвлөх Б.Батчимэг /Ph.D/
- Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн тэнхмийн эрхлэгч Ц.Ганцэцэг
- зураач В.Ундраа
- дизайнер С.Нарантуяа нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье!


Сайн мууг ялгая - 3 номын зорилго
Хүүхэд багаасаа эрүүл амьдрах тухай энгийн ойлголттой болж, сайн муу, болох болохгүй, зөв буруу үйлийг ялгаж сурах нь чухал бөгөөд үүнд эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчдийн хандлага адил байснаар зөв дадалтай, эрүүл бие бялдартай, сэтгэл зүйн дархлаатай, өөрийгөө хайрладаг, хариуцлагатай, бүтээмжтэй Монгол хүн болж өснө. Уламжлалт арга ухаанаа эрхэмлэн хүүхэд бүрийн хүн болох төлөвшилд дэмжлэг үзүүлэхэд Сайн мууг ялгая - 3 номын зорилго оршино.

Ач холбогдол
- үгийн сан нэмэгдэнэ
- хэл ярианы чадвар сайжирна
- аливаа зүйлийг олон талаас нь харах чадварт суралцана
Номын хуудсанд цэнхэр өнгөтэй хүрээнд бичигдсэн мэдээллийн хэсэг буюу багш, эцэг эхийн санаачлага, мэдлэгээр өргөжин үргэлжилнэ.

- өөрийгөө илэрхийлэх чадвар дээшилнэ
- сайн муу, болох болохгүй, зөв буруу зүйлийг ялгаж сурна
- аливааг бодож, эргэцүүлэн эерэгээр хандана
Номын хуудсанд ногоон өнгөтэй хүрээнд бичигдсэн мэдээллийн хэсэг буюу хүүхдээр ажиглуулж, хүүхдийнхээ яриаг тасалдуулалгүй сонсох хэсэг.

- эрүүл мэндээ хамгаалж, өөрийгөө хайрлан, аливаад хариуцлагатай хандаж сурна
- найз нөхдөөсөө суралцах, тэдэнд эерэгээр үлгэрлэж, бие биеэ урамшуулан хамтдаа хөгжинө
- эрүүл бие бялдартай, сэтгэл зүйн хувьд дархлаажсан, аз жаргалтай иргэн болж өсөхөд нь туслах амьдралын зөв дадал эзэмшинэ
Номын хуудсанд улаан өнгөтэй хүрээнд бичигдсэн мэдээллийн хэсэг буюу хүүхэддээ тайлбарлан хэлж сургах хэсэг.


Ном ашиглах аргачлал
1. Багш, эцэг эхчүүд хүүхдийн хамт зургийг сайтар ажиглаарай.
2. “ЯРИЛЦААРАЙ” хэсгийн асуултын дагуу хүүхэдтэйгээ харилцан ярилцаж, санаа бодлыг нь сонсоорой. Хүүхдэдээ аль болох олон хувилбараар хариулах боломж олгож, олон ургальч үзлээр хандаарай.
3. Хариулт бүрд урамшуулан,“Зүйтэй, байж болно”хэмээн дэмжиж, үргэлжлүүлэн ярилцах урмыг хөглөөрэй.
4. “Сайн муу”, “Зөв буруу” хариултыг хүүхдээр хэлүүлэхийг зориорой.
5. “СУРАЛЦААРАЙ” хэсгийн мэдээллийг уншин танилцуулж, хүүхдээсээ бататган асууж, улмаар эерэг хандлага төлөвшихэд дэм болоорой.
6. “Дадал болгоё” хэсгийн 60 дадалтай холбоотой уриалгыг хамтдаа тод дуугаар хэлж, тухайн дадлыг хэвшил болгох урам зоригийг эрчлээрэй.
7. Тухайн дадлыг хэвшүүлж эхэлсэн бол “Дадал” хэсгийн дугуй дүрсийг инээмсэглэлээр чимэглэх, эсвэл дуртай өнгөөрөө будаж, хүссэн тэмдэглэгээгээ хийж урамшуулж болно.
8. Эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид Та бүхэн “Багш, эцэг эхчүүдийн анхааралд” хэсгийг дэлгэрүүлэн судалж, хүүхдэд зөв дадал хэвшихэд дэмжиж,  үлгэрлээрэй.
9. “ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛЭЭРЭЙ” хэсэг дэх зургийг зааврын дагуу харгалзах өнгөөр нь будаж дүгнээрэй.


Санамж
Эрүүл мэндийг эрхэмлэгч “Сайн мууг ялгая-3” номын уншигч та тус номын 60 дадлыг хэвшил болгож буй туршлагаасаа “Сайн мууг ялгая-60 дадал” хаалттай бүлэгт нийтлэхийг хүсье!
Бид тус бүлгээр дамжуулан найзууддаа үлгэрлэж, шилдгээр тодорсон нэг хүүхдэд “ОЮУНЫ САЯТАН ХҮҮХЭД” өргөмжлөл олгож, 1.0 сая төгрөгийн үнэ бүхий ном бэлэглэнэ.
Хүүхдэд бага наснаас нь эерэг хандлага, зөв дадал хэвшил олгох зорилготой “Сайн хүүхэд” төсөлт ажлыг цэцэрлэгтээ хэрэгжүүлж, санаачилга гарган ажиллаж буй хамгийн шилдэг үйл ажиллагаатай нэг цэцэрлэгийг шалгаруулж, 1.0 сая төгрөгийн ном бүхий  номын сан байгуулж өгөх юм. Иймд та бүхнээс “Сайн хүүхэд” төсөлт ажлын хүрээнд зохион байгуулж буй ажлын талаарх мэдээ мэдээллээ “Сайн мууг ялгая-60 дадал” хаалттай бүлэгт нийтэлж байхыг хүсэж байна.


Хүндэт эцэг эхчүүд ээ!
Хүний тархины хөгжлийн 90 хувь, зан байдал, хандлагын 70-80 хувь нь 5 хүртэлх насанд бий болдог учир Та хүүхдэдээ анхаарлаа хандуулж, харилцан ярилцаж, зөв хүн болж өсөхөд нь туслаарай.

НОМЫН АГУУЛГА
I бүлэг. Эрүүл биетэй өсөхөд туслах 23 дадал

Өглөө босоод хэвшүүлэх 8 дадал
1) Өглөө эрт, тогтмол цагт босож хэвшихийн учир 
2) Өглөө сэрээд суниаж хэвшихийн учир 
3) Өглөө босоод ус ууж хэвшихийн учир
4) Өглөө босоод хүндээр бие засаж хэвшихийн учир
5) Шүд, ам хамраа тогтмол угааж хэвшихийн учир
6) Өглөө бүр толгойгоо илж хэвшихийн учир
7) Өглөөний дасгал хийжхэвшихийн учир 
8) Өглөөний цайгаа тогтмол уухын учир

Өдөр тутам хэвшүүлбэл зохих 10 дадал
1) Өдөрт хэд хэдэн удаа хооллож хэвшихийн учир
2) Олон төрлийн хүнс хэрэглэж хэвшихийн учир
3) Тэнцвэртэй хооллохын учир
4) Хоолыг сайн зажилж идэхийн учир
5) Хоолыг хэтрүүлэн идэхгүйн учир
6) Махыг тааруулж идэхийн учир
7) Аягаа долоож хэвшихийн учир
8) Хоолны дараа амттан “хүртэх”-ийн учир
9) Ус, шингэн зүйл тогтмол ууж хэвшихийн учир
10) Ашиг тустай хүнс сонгохын учир

Оройн цагаар баримтлах 5 дадал
1) Хоол идэнгүүтээ хэвтдэггүйн учир
2) Хааяа цагаан хоол идэхийн учир
3) Оройн хоолыг эрт идэхийн учир
4) Унтахын өмнө усархаг жимс иддэггүйн учир
5) Орой 9 цагт унтаж хэвшихийн учир

II бүлэг. Аюулгүй, эрүүл өсөхөд туслах 9 дадал
1) Амны хаалт зүүж хэвшихийн учир 
2) Өндөр юмнаас үсэрдэггүйн учир
3) Гар утас зохистой хэрэглэхийн учир
4) Зурагт тодорхой хугацаатай үзэж хэвшихийн учир
5) Хагарах зүйлд хүрдэггүйн учир
6) Цахилгаан хэрэгсэлд хүрдэггүйн учир
7) Халуун хоол, цайнд хүрдэггүйн учир
8) Бусадтай эвтэй тоглохын учир
9) Тааламжгүй орчныг орхиж сурахын учир

III бүлэг. Сэтгэл өөдрөг амьдрахад туслах 13 дадал 
1) Ээж аавдаа талархахын учир
2) Өөрийгөө бусадтай харьцуулдаггүйн учир
3) Байгаа зүйлдээ талархахын учир
4) Бусдад тусалж хэвшихийн учир
5) Уучлал гуйж сурахын учир
6) Хүсэл, мөрөөдөлтэй байхын учир
7) Номтой нөхөрлөхийн учир
8) Өдрийн дэглэмтэй байхын учир
9) Ажил хөдөлмөрт суралцахын учир
10) Найз нөхөдтэй байхын учир
11) Орчноо эмх цэгцтэй байлгахын учир
12) Хогоо зориулалтын саванд хийж хэвшихийн учир
13) Хамрын алчуур хэрэглэж хэвшихийн учир

IV бүлэг. Жилийн дөрвөн улиралд хэвшүүлбэл зохих 15 дадал

Хаврын улиралд зайлшгүй хэвшүүлэх 3 дадал
1) Хоол хүнсэндээ анхаарахын учир
2) Хувцаслалтдаа анхаарахын учир
3) Нүдний дасгал хийж хэвшихийн учир

Зуны улиралд зайлшгүй хэвшүүлэх 4 дадал
1) Агаар салхинд гарахын учир
2) Биеэ наранд ээхийн учир
3) Хөл нүцгэн явахын учир 
4) Цагаан идээхэрэглэхийн учир

Намрын улиралд зайлшгүй хэвшүүлэх 2 дадал
1) Исгэлэн хүнс түлхүү хэрэглэхийн учир
2) Намар хувцсаа тохируулахын учир

Өвлийн улиралд зайлшгүй хэвшүүлэх 6 дадал
1) Цай уухын учир
2) Иллэг хийлгэхийн учир
3) Дулаан хувцаслахын учир
4) Махтай хоол түлхүү хэрэглэхийн учир
5) Цагаан будаатай хоол бага идэхийн учир 
6) Цасаар тоглохын учир



Comments