2008 оноос манайх гэртээ гадаадын аялагчдыг ирүүлж, Монгол ахуй соёлоо таниулж байгаа.
Хамгийн анх couchsurfing вэбээр харилцаж Монголд ирж байгаа гадаад хүмүүстэй харилцдаг байсан бол хүмүүсийн сонирхол хүслээс хамаарч олон вэб байдгийг олж мэдээд,
Би Монгол Хүн
Бид Монгол Үндэстэн
гэж цээж тэнэгэр хэлээд, ажил үйлсээ хэрхэн байгаль дэлхийд ээлтэй, жам ёсны дагуу хамтын хариуцлагат ахуй соёлоороо харуулан амьдардаг байхыг манайх зорьдог.
Мөн асуулт үлдээхгүйгээр өөрийгөө таниулах, танилцуулах, харуулах мэдрүүлэх гэдэгт тэмүүлж,
- 2008 онд анх тарьж байсан хайлаас мод, мөн гадаад найзуудтайгаа хамт тарьсан улиас мод хэрхэн хашааны дагууд ургаж байгааг сонирхуулж
- Монгол гэр мод, эсгий, малын үс хялгасаар хийсэн оосор бүчээр бүтэж, ам бүлийн тооноос хамаарч 4, 5, 6 ханатай гэх мэт хэмжээстэй болохыг тайлбарлаж, жилдээ 2 удаа гэрийг буулгаж цэвэрлэж, угааж, засдаг талаар зураг үзүүлж, тухайн цагт ирсэн хүмүүстэйгээ гэрээ буулгаж, барьж,
- Дэлхийн хүн төрөлхтөн амьтны яс, малын ясыг юунд хэрэглэдэг байсан түүх, археологийн олдворт тулгуурлан Шагай ясыг таниулж, 4 шагайгаар 20 янзын тоглоом тоглож болохоос таниулж, Монгол улсын талаарх дурсамж, судлаж мэдэхийг нь сануулсан 4 шагай бэлэглэн,
- Монголчууд өвлөөс бусад улиралд мах иддэггүй, хярам, тараг, айраг, цэгээ ундаа ууж, ааруул, ээзгий, өрөм, бяслаг, бусад цагаан идээг бэлтгэн, мөн хатаасан мах иддэг уламжлалыг гэр ахуйдаа бий болгохыг зорьж, таниулж
- Аягаа долоох нь хувь хүн өөрийн гэсэн аягатай (less consuming) байдагтай холбоотой, хоолоо бүрэн идэх (no food waste), бага усаар угаах боломж, шүлсээ залгин хоол боловсруулалтаа дэмжинэ гэх мэт 10 ач тустай, үр өгөөжтэйг ярилцаж, эрүүл амьдралын хэв маягаар бахархан дуурайхад суралцахад тэмүүлж,
- Монгол ардын 100 гаруй хөлөгт тоглоомоос сонгон, 1 хүний тоглодог тоглоом, 2, 3, 4 хүний тоглодог тоглоомууд, мөн тоглоомын дүрэм, тоглох байдлын онцлогыг харгалзан, хөлөгт тоглоомоос сурах, тоглоход зориулагдсан 9 даваа богц гэх мэт даавуун бүтээл -ээ хэрхэн оёж байгааг харуулж, зааж үзүүлдэг.
#AskMongols - Гадаад хүмүүс Монгол хүнээс асуусан асуулт
2022.11.20
Хэдхэн сарын өмнө хуримлаж, гэр бүл болсон Япон залуус Монголчууд биднээс дараах асуултыг асуусан:
- Монголчууд орон сууцнаас гэрт шилжиж амьдардаг уу? Хэр их хүмүүс ингэж шийдэж амьдардаг вэ?
2023.2.23
- I have more questions for Mongolians, it's very interesting people, traditional people who save their specialties, very more interesting things. Peoples who lived according with nature. I don't know.
- Как удается совмещать кочевой образ жизни и современную жизнь, как удается найти баланс между гаджетами и традициями?
- Мне интересно, как удается совмещать две вещи: сохранение традиций и современный стиль жизни, цифровизацию. И интересно, как истинные кочевники принимают душ, как поддерживают гигиену? Как в целом происходить жизнь в юрте, когда ты где-то кочуешь? Как укаживать за своим большим стадом?
Та ямар хоолонд дуртай вэ? Та өдөр бүр, эсвэл 7 хоног бүхэнд ямар хоолыг заавал иддэг вэ?
Танд франц, герман хүнээс асуух зүйл байна уу? Бид танд туслах - найрсаг, зочломтгой байхыг хүсч байна
Би юу асуухаа мэдэхгүй байна. Надад асуулт байхгүй.
Хэзээ нэгэн өдөр Монгол хүн та Францад ирэх юм бол, Би танд хотоо танилцуулахад дуртай байна.
Францын Парис, аль нэг хотод очиж байгаа бол над руу холбоо бариарай.
Монгол бол нүүдэлчдийн улс. Өвөл нүүдэг үү?
Магадгүй өвөл, одоо хавар нь ч хүйтэн юм.
Хүйтэнд яаж амьдардаг бол?
Хүйтэн цаг агаарыг яаж давдаг бол?
Мөн Монголын говь цөлд ус, ургамал хомс нөхцөлд яаж амьдардаг бол?
Таныг дуртай улсад тань аялуулъя гэвэл та ямар улсад аялах вэ? Яагаад тэр улсыг сонгох вэ?
2023.4.8
Монгол хүн та ирээдүйгээ ямар байгаасай гэж хүсч байна вэ?
Гэртээ гадаадын аялагчдыг ирүүлэх боломж
Ийм хүсэлтэй хүмүүс энэ блогийн #ХоостАйл цэс дотроос мэдээлэл уншиж танилцаад, асууж ярилцаарай.
Comments