Монгол ардын хөлөгт тоглоомтой бүтээлүүд


Эмээ өвөө нь ач зээ, гучдаа, 
Аав ээж нь үр хүүхэддээ, 
Ах эгч нь дүү нартаа
Монгол ардын хөлөгт тоглоомын хөлгийг зурж, оёж, 
тухайн хөлөг дээр ямар дүрмээр тоглохыг хэлж, 
хамтдаа тоглох цаг, үйл явдлыг тогтмол өрнүүлэх нь биесээ илүү таньж мэдэх, хялбархан харилцан ойлголцох, үе үеийн хүндлэлийг бүтээнэ.

Хөлөгтэй уут

Уут, тор байдлаар хэрэглэгдэхээс гадна, шагай, тоглоомоо хийх уут сав болно. 



30х40см хэмжээтэй даавуун тор, уут. 
Нэг талдаа тоглоомын хөлөг оёсон. Бариултай, амыг боож зангидах уяатай. 

Багачуудын жижиг тоглоомын уут

Хүүхэд шагай, жижиг тоглоомоо хийж, барьж явах, 
2 талд оёсон тоглоомын хөлөг дээр тоглох боломжтой.

30см диаметртэй дугуй хэлбэртэй, амсартай, амсарын хэсэгт бариултай, бариул нь ясан тээгээр шахагдаж хумигддаг. 


Анхны гурав

Монгол ардын хөлөгт тоглоомууд 100 гаруйг бүртгэн, тоглох журмыг танилцуулж бичсэн Намжилдорж "Монголын хөлөгт тоглоом" 2 боть ном 1966 онд хэвлэгдсэн байгаатай танилцсаны үр дүнд дараах 3 хөлөгт тоглоомыг эхлээд сурахыг зөвлөе.

1. Чүү чамай (нэг хүний тоглох тоглоом)
2. Тооно (хоёр хүн тоглодог)
3. Олон санаа (гурван хүний тоглоом)



5 хөлөгт тоглоом

- Чүү чамай (нэг хүний тоглох тоглоом) 
- Хавцлын цуваа (нэг хүний тоглох тоглоом)
- Тооно (хоёр хүн тоглодог)
- Үүд (хоёр хүн тоглодог)
- Олон санаа (гурван хүний тоглоом)

Сургалтын хэрэглэгдэхүүн

1.5м диаметртэй, өнцөгдөж нийлүүлсэн 5 өнгийн даавуун дээр 5 хөлөгт тоглоомыг оёж бүтээсэн.
Ар талд олуулаа тоглох боломжтой 1 хөлөг багтаасан (эсвэл ар талдаа мөн 5 өнгийн даавуунд 5 хөлөгтэй байж болно) 

Байгууллага, анги, хамт олны сургалт, амралт, ажлын өрөөнд дэлгэгдэн тавигдаж, 5 талд нь зэрэг тоглох боломжийг Гүнтийн Отог дээр бий болгосон. 

 сургалт, үйл ажиллагааны хэсгээс



Есөн даваа богц

Монгол ардын хөлөгт тоглоомоос сурах дараалал бүхий 9 хөлөгтэй. 

Өрх гэр, гэр бүлийн хэрэглээнд зориулж, Монголын уламжлалт ахуй, соёлыг ярилцан дэлгэрүүлэх зорилгод нийцүүлж бүтээсэн.
1 хүний тоглоом, 2, 3, 4 хүн тоглодог хөлөгт тоглоомуудаас багтсан.



90см дугуй даавууны нэг талд 9 хөлөг, нөгөө талд алаг мэлхийн хөлөг гоёлын оёдлоор оёсон эсвэл даавууны будгаар зурж бүтээдэг. 




Есөн даваа богцод багтсан Монгол ардын хөлөгт тоглоомуудын танилцуулга

Халз харвааны хөлөгт хайрцаг

Монгол ардын хөлөгт тоглоом, шагайн тоглоомыг багтаасан хайрцаг бүтээл

- Хайрцаг хэмжээс 15х25см
- Халз харваа тоглоомын хос тавцан
- 1 хүний Чүү чамай, 2 хүний Тооно, Үүд, 3 хүний Олон санаа хөлөгт тоглоомууд
- 12 шагай
- Уран бэрийн гогцоо богтос ясан тоглоомын шинэ загвар


Хөлөгт тоглоомын захиалга, хүргэлт

Дээрх бүтээлүүдийн захиалга, хүргэлтийн утас : 89811326, 99861326, 96070315

Хөлөгтэй тор - 10000 төг (оёмол)
Багачуудын жижиг тоглоомын уут 2 хөлөгт тоглоомтой - 8000 төг (оёмол)
Сурагч, ангид зориулсан 4 хөлөгт тоглоом - 25000 төг (оёмол)
Сургалтын 5 өнгөтэй даавууг зүйж, 6 хөлөгт тоглоомтой хэрэглэгдэхүүн - 60000 төг (оёмол)
Есөн даваа богц - 65000 төг (оёмол)
Халз харвааны хөлөгт хайрцаг - 25000 төг 

Comments