585 дах айлчин. Испани залуу Хэсүс (Есүс)


#MongoliaFriend Jesus from Spain
by workaway
in 10-15th March, 2023

#ХоостАйл-ын 585 дах айлчин Испани залуу Хэсүс (Jesus, Есүс)-ийн имэйл харилцаа

Энэ залуу бидэнтэй workaway вэбээр Монголд ирэхээсээ 2 сарын өмнөөс харилцаж эхэлсэн.

Hello, my name is Jesús, I am 35 years old and I am from Spain.
I started this "workaway" experience 3 months ago in Nepal, where I am currently. I would like to go to Mongolia at the beginning of March to stay for about 3 months.
Here in Nepal, I have done "workaway" in 2 places. In the first one there wasn't much work to do but the site was pretty good. As for the second site, I was in a rural area where I was the only tourist for several kilometers around, which was great. There, I was mainly as a teacher at a local school. The experience was incredible. I was also weeding a few days in the garden.
-As for your questions, I would love to learn about your culture, your customs, your habits and traditions, etc. It would be great to learn how to play Mongolian ankle bone. Riding horse as well, but I have never ridden a horse he he.
-My email address is:
-No problem, I will contribute with food ingredients.
As I have already mentioned, I would like to be in Mongolia from March to May, so if one of those dates suits you, I would like to be with you.
All the best,
Jesus 

Мөн би энэ залуугийнхаа бүртгэлтэй танилцаж дараах мэдээллийг уншаад, гэртээ ирэхийг зөвшөөрсөн хариу бичсэн.

Description
Hey, my name is Jesús. I am from Pamplona (Spain) and i am 35 years old.
In the last 5 years I worked in a company dedicated to the automotive area. I worked as a machinist in a mechanical press. In my job, we manufacture flat plate steel pieces for cars. I am mechanical engineer, although i didn't work as engineer, but i liked my job, i did my eight hours and that's it.
My great passion, without any kind of doubt, is going hiking with my backpack for several days. I have done some hikes in Spain, such as "El camino de Santiago", which is very popular in the entire world. I love the Pyrenees (the mountain range there is between Spain and France), I have crossed it two times, both starting from the Mediterranean sea and end it in the Atlantic Ocean.
The reason i love backpacking is because it helps me to disconnect from my everyday life. Here, in the west countries, many times i have the feeling that everything goes extremely fast. We barely have time to think, reflect about ourselves. And despite we have, in general, far more than we need (material things), i don't think we are very happy.
So these hikes, are perfect to think, and i have decided to take a couple of years off (or maybe more) in order to travel.
To begin, I would like to go to Asia.

Миний зөвшөөрсөн хариу имэйл

Hello  Jesús,
thank you for your interest and contact to our host family BeeSoy.
We really would like to say, Congratulations for your steps in your life to feel and discover more, including Mongolia.
You know, we don't have voluntary work, so you are free organize your time and learning with us.
We like to share our life experience to any human.
You can join to our family daily life and help by cooking ingredients.
You are welcome, we want to keep in touch!
Bee and Soy
=
#MongoliaFriend video content makers 

Харилцаа дээрх байдлаар, тухайн хүнээ манай гэрт ирэх хүртэл нь өрнөдөг.
Манайд ирэхийг хүсэж имэйл бичсэн хүн манай бүртгэлийг бүрэн уншиж, ойлгосон байх, мөн өөрийгөө таниулж бичих, аяллынхаа талаар бичих зэрэг нь бидний сонирхолыг татаж, бид зөвшөөрсөн хариу өгч, төлөвлөсөн хугацаа дөхөөд ирэхээр шинэ имэйл бичиж, Улаанбаатар хотын төвөөр 1-2 хоносоны дараа нь гэртээ ирүүлдэг.

#ХоостАйл-д ирсэн найз

Манай өвөр гүнтийн зуслангийн гэрт,
Шарга морьтын автобусаар Жигжидийн уулзвар хүрч буугаад, 3.5км алхаад хүрээд ирсэн энэ залуугаа бид тосч авч,
өөрийн гэртээ цүнх савыг нь тавиулаад,
10 ханатай том өргөөнд амралт, аялал, сургалттай байсан Remax Crystal-ын хамт олонтой танилцуулахад, энэ хамт олон цайны цагаараа банштай цайгаар дайлж, танилцаж, ярилцсан.

 



Манай гэрт байхдаа ус авчрах, мод хагалах, богтос, борви, шагай яс цэвэрлэх ажилд туслаж, мөн хийсч ирсэн гялгар уут, зам дагуух тамхины иш, ундааны сав зэргийг түүж цэвэрлэх үедээ plogging (зөөлөн гүйх, хурдан алхах үедээ замд таарсан хогийг түүж цэвэрлэдэг) санаачлага Европд өрнөсөн талаар ярилцлаа.

Энэ залуу маань алхалтын аялал хийх дуртай болсоныг нь яриулж, Испани улсын холын алхалтын замуудын талаар ярилцангаа, 
Монгол орны өнцөг булан бүхэнээс холын алхалтын замаар эртний нийслэл Хархорин руу ирдэг болж болох ерөөлийг өргөж, Монголын алхагчдын холбооны группд лайв хийж дэлгэрүүлсэн.

Хүний амь, амьдрал нь байгалийн агаар, ус, салхины хүчгүйгээр оршин байх боломжгүй, мөн эцэг эхтэйгээ хамт амьдардаг залуу гэр бүлтэй Непал улсад танилцаж, гэр бүл 3 үеэрээ хамтдаа байхын сайханыг мэдэрсэн зэрэг аяллын бодол сэтгэгдэл дүүрэн энэ Есүс (Хесүс) залуутайгаа #MongoliaFriend яриаг өрнүүлсэн.

#MongoliaFriend Jesus from Spain (part 1)
Испани залуу Монголчууд биднээс ямар асуулт асуусан бол?
Хэрвээ та энэ залуугийн асуултанд хариулт өгөхийг хүсвэл, энэ видеоны сэтгэгдэлд бичээрэй.

#MongoliaFriend
2008 онд эхэлсэн #ХоостАйл-ын 585 дах айлчины яриа

#MongoliaFriend Jesus from Spain (part 1)

Испани хэлээр Сайн байна уу гэж хэлнэ үү?
- Оала

Миний нэр Хесүс. Испаниас ирсэн.
7 хоногийн өмнө Монголд ирсэн.
Сүүлийн 3, 4 өдөрт Бийгийн гэрийнхэнтэй гэрт нь амьдарсан.

Би Испанийн Памплона хотоос ирсэн.
Танилцсанд баярлалаа.

Испани хэлээр Хесүс гэж уншигддаг. Англи хэлээр Есүс гэж уншигддаг.

Би ажлаа өөрчлөхийг хүссэн. Би ямар нэг өөр зүйл хийхийг хүссэн.
Би энд хүмүүс яаж амьдарч байгаагаар нь байхыг хүссэн.

Монголын цаг агаар нь Испанийн газар нутгийн цаг агаараас хүйтэн.
Би Монголын тухай өөр олон зүйл мэдэхгүй.
Анх удаагаа гэрт амьдарч үзэхэд үнэхээр сайхан байлаа.

Дэлхийг таньж мэдэж байна гэвэл дэндүү биеэ тоосон болно.
Одоо энэ цаг үед ямар байгаа, өмнө би ямар бодол, хүсэлтэй байсан, энэ бүх зүйл нь суралцаж байгаа үйл явц юм.

Хүмүүс соёл, амьдралын арга ухаан, бүх зүйлсийг сурсаар л байгаа

Монгол бол нүүдэлчдийн улс. Өвөл нүүдэг үү?
Магадгүй өвөл, одоо хавар нь ч хүйтэн юм.
Хүйтэнд яаж амьдардаг бол?
Хүйтэн цаг агаарыг яаж давдаг бол?
Мөн Монголын говь цөлд ус, ургамал хомс нөхцөлд яаж амьдардаг бол?

Маш их баярлалаа
#mongoliafriend Jesus from Spain by workaway
in 10-15March, 2023
at ХоостАйл БийСоё


#MongoliaFriend Jesus from Spain by workaway (part 2)

#MongoliaFriend
2008 онд эхэлсэн #ХоостАйл-ын 585 дах айлчины яриа

#MongoliaFriend Jesus from Spain (part 2)
2 дахь бичлэг хийхийг зөвшөөрсөнд гялайлаа

Зөвхөн испани хэлээр Хесүс, бусад хэлээр Есүс гэж уншиж, ярьдаг.

Ямар вэб хуудас хэрэглэж манайхтай харилцсан тухайгаа ярьна уу?
workaway.info вэбийг бараг бүх улсаас хүмүүс бүртгүүлж хэрэглэдэг.

Яаж анх энэ вэбийг олж сонссон вэ?
2019 онд Испанийн Тенерифе арал дээр аялж байхад workaway үгийг анх сонссон.

Хостел-д ажиллаж байгаа Румын охиноос яаж энэ хостелийг олж мэдсэнийг нь би асуусан. Охин workaway гэж хэлэхэд нь сонсоод өнгөрч байсан.

Хөл хорионы үеэр би энэ вэб рүү орж үзээд, аялж очсон улсынхаа workaway хоостд ажил хийж, хоол байр үнэгүй байдаг болохыг гэж мэдээд, Монгол, Норвеги, бүр Испани улсад хүртэл хоост байдгийг мэдсэн.

Манай гэрт байх хугацаанд ямар байсан вэ?
Очсон хоост газартаа ажил хийдэг боловч, танай гэрт өрхийн өдөр тутмын ажилд туслаж, өдөр бүрийг хөгжил баяртай өнгөрүүлсэн.

Миний хувьд анх удаагаа Монгол гэр (Gher)-т ахуй, соёл сонин, сайхан байлаа.

Эх орноосоо гараад 5 сар аялж байгаа аяллын түүхээсээ ярьж өгнө үү?
Эхлээд Непал улсад бараг 4 сар болсон, 2 газарт workaway хийсэн.
Нэг нь Катманду хотод байсан болохоор хийх ажил бага, том хотын амьдрал ахуй соёл нь Испанийн хот шиг маань байсан болохоор хөдөөг нь зорьж, надаас өөр гадаад аялагчгүй газарт очсон. Хүн болгон намайг харж гайхсан.

аль ч газарт хамгийн сайхан зүйл бол гэр бүл байсан.
нэг хүүхэдтэй залуу гэр бүл  нөхрийнхөө ээж аавтайгаа амьдардаг нь таалагдсан.

өрхийн хүн бүр хоорондоо сайн харилцдаг, эв эетэй, хэн нэгэн нь ганцаарддаггүй

Непал улсын дараа Тайландад ирсэн.
Ихэнхдээ жуулчин хүн шиг байсан. Би аль ч улсын иргэний ахуй, соёлоос сурч мэдэх, хүмүүстэй байснаар уйдах завгүй байдаг.
Монголд ирээд 8, 9 өдөр болж байна.
Мөн гэр бүл чухал, хамтдаа байх.
Таны гэр бүлд та, эхнэр, охидуудын харилцааг харж байна

Барууны орнууд гэр бүл хамтдаа нэг гэрт, нэг өрөөнд байдаг ахуй, соёлоос суралцаасай

Бусдыгаа бодож сонголт хийдэг, гэр бүлээ бодож шийдвэр гаргадаг ахуй, соёл сайхан байна

Хесүсээ, энэ бүх аяллын түүх, бодол сэтгэгдлээ  энэ бичлэгт ярьж таниулж байгаад гийлайлаа.

Дахин  5, 6 сар үргэлжилж, нийтдээ 1 жил болох энэ аяллыг эхэлж, өрнүүлж байгаад нь баяр хүргэе.

Аяллынхаа үеэр шинэ ажил үйлсийн санаа, амьдралын шинэ зорилт олж нээгээрэй

#MongoliaFriend Jesus from Spain by workaway (part 2)

Испани хэлээр дараа уулзацгаая гэдгийг Hasta luego гэдэг.


Бидэнд ямар үнэлгээ өгөв

Манай зочдын сэтгэгдлийн 8-р дэвтэрт

First of all, thank you to Bee and Soy for accepting me to stay with you. It has been an unforgettable and almost unique experience. I am not forget these days.
The connection there is between Bee and Soy is just beautiful. There are no words to describe such a nice feeling. It was great just to witness it.
Thank you again. I think I have learnt a bit more of this wonderful country, and I hope to learn more, thanks to Bee's enthusiasm for spreading Mongolian culture, focused on nature.
Here, the live is simple and humble, but that's enough for a human being needs. But in other aspects, not related with material things, they are super "rich". Many people would pay a lot of money to have a fraction of it.
I wish you all the best and thank you very much for accepting and allowing me to spend these days with you.
Your friend from Spain,
Jesus



workaway вэбд

Our Jesus lived with our Mongolian family in 10-15th March, 2023 to share his love and to meet Gher life culture.
We really liked to feel his love to a long walk trip and visit to different nature and culture. He gave his heart and hands to our family daily works, bring water, cut woods, bring branches from mountain, and make a bone cleaning for games, and of course pick garbage from nature to clean.
We made #MongoliaFriend 2 talks to share his travel experience to our Mongolians and 1 live video to Mongolian walkers association group. Thank you very much JESUS to contact us in first and stay with us in first days of your Mongolian 60 days.

Jesus, we are very proud what you do with this 1 year trip around the World including  Mongolia and our host family. Best wishes! We will be so happy, when you come back with your wife and child in our Mongolian Gher!


Ярианд багтаагүй яриа

- Испани хэлний онцгой ялгааг Jesus гэж латин үсгээр бичсэнийг Хесүс гэж уншдагаас харсан.
- Непал, Тайланд 2 улсад 10 хоногийн Випашина бясалгалд суралцсан энэ залууд Монгол, Улаанбаатарт ийм бясалгал сургалт байдаг, түүнд сайн дураар туслан ажиллах боломжтойг санууллаа
- Манай гэрт анх хоноод, хэдийгээр цахилгаан халаагч залгаж, 2 нимгэн хөнжил давхарлаж нөмөрч, орон дээр унтсан боловч, шөнө даарсан гэнэ. Тэгээд өглөө нь хот руу буцах бодол төрөхөд нь бясалгалаа санаж, энэ бол зөвхөн миний сэтгэл хөдлөл, энүүхэн зуурт төрсөн бодол, багахан хугацааны дараа энэ бодол алга болно гэдгээ санаж, бясалгалаас сурсан аргаа хэрэгжүүлсэн гэнэ. Үүний үр дүнд манайд 3 хонож, Монгол гэр доторх ахуй, соёлтой илүү ойр танилцаж, гэрийн ажилд туслаж амьдарсан.
- Испани иргэд визгүйгээр 30 хоног аялах боломжтой гэнэ, тэгээд онгоцоор ирсэн өдрөө Буянт-ухаад байдаг Цагаачлалын алба руу очиж мөнгө төлж нэмж 30 хоног нэмж авсан гэнэ.

- Испани хүний нэрэнд өөрийн нэрний ард аавын нэр, мөн ээжийн нэр, мөн аавын нь аавын нэр, аавын нь ээжийн нэр, тэгээд өвөөгийн нь аавын нэр, өвөөгийн нь ээжийн нэр гэхчлэн үргэлжлүүлэн бичиж болдог гэнэ


Энэ залуутай уулзаж, ярилцсанаар бид түүний бодол санаа, үг үйлдлээс юуг олж харж, өөрсдийн ахуй, соёлын хүсэл, сонголт, өөрчлөлтөндөө анзаарч болох бол? гэж би бичиж тэмдэглэж, ярилцаж хуучилдаг.

Хүний тэсвэр хатуужил, зан байдлын дээд шалгуур болсон
Холын замд алхаж аялах дуртай,
Испани залуу Jesus-тэй ярилцсанаар
- Монголын холын зайн алхалтын зам бүхэн эртний нийслэл Хархоринд хүрдэг байх болтугай гэсэн ерөөлтэй боллоо.

Аяллын замдаа ямар нэг томоохон аяллын төлөвлөлт хийж өөртөө хүлээлт үү гэхгүйгээр, 

судоку бөглөж, 1984 номыг уншиж байгааг харж, Япон зохиолчийн 1Q84 номыг би уншсанаа ярилцлаа. 


2023 онд манай гэрт ирж байгаа
#MongoliaFriend-ууд хэн хэн байна вэ?

Бид аль болох өөрсдийн дуулж сонсож байгаа Дэлхийн хүмүүсийн түүхээс аливаа зүйлийг анзаарч, өөрсдийн ахуй соёлоороо бахархан илүү дурлан тэмүүлж, хөдөлмөрлөх хүсэлтэй байдаг.
Бидэнтэй хэн хэн уулзсаныг энэ нийтлэлээс үзээрэй.



Comments