Ангаахай нялхсыг тоглоомоор нь хүмүүнжүүл
Боржигин тоглоом наадам
Халз харваа
2 хүн тоглодог.
Хэрэглэгдэхүүн: 7ш шагай, 15х25см хавтгай мод
Тоглох журам: Наадагч хоёр хүн хоорондоо 5-6 тохой зайтай газар өөд өөдөөсөө харж нэг хөлөө нугалж, нөгөө хөлөө жийн сууж гэрийн нөхцөлд харвана. Наадагч тус бүр 15х25см хэмжээтэй хавтгай модыг ар талыг нь жаахан өндөрлөж налуу байдалтай болгоод эсрэг хүнийхээ өөдөөс харуулан тавина. Дээд хэсэгт нь 2 тэмээг 2 талд нь, 1 хонийг дунд нь нөгөө тоглогч руугаа харуулж өрнө.
Харвааг бие биенийхээ өмнө байгаа шагайг онох зорилгоор дундаа 1 шагайгаар ээлжлэн харвана. Тэр шагай (сум)-г гарын алганыхаа хонхорхойд урагшаа харсан хонь болгон тавиад няслана.
Тэмээг оновол 1, хонийг оновол 5 оноо авна. Хэн эхэлж 16 оноо авсан нь хожино. Иймд аль болохоор хонь онохоор хичээж нясалдаг.
Хэрвээ 2 наадагчийн оноо ижил 16 болбол оноог 2-оор илүү болгож харвадаг. Дахин тэнцээд байвал хонины хоргол, зоос тавьж хэн илүү оносон нь хождог.
Бажий
Бажий гэдэг нь "базаж байгаад хаях" гэсэн утгатай.
Энэ тоглоомыг 2-4 хүн тоглох боломжтой бөгөөд хэдэн хүн тоглож байгаагаас шалтгаалан нэг тоглогч 1-2 бухаар 6ш явууг орхиж тоглоно.
Хэрэглэгдэхүүн:
Хөлөг, бух, 6ш явуу
Явууны буулт, нэршил:
10 шангийн буулт: 5 явуу нүх талаараа бууж, 1 явуу арзгар талаараа буух буулт. Ингэж буухад 11 удаа нүүж, шагналд дахин орхино.
9 бажий: 1 явуу нүх талаараа, 5 явуу арзгар талаараа буух буулт. Ингэж буухад 26 удаа нүүж, шагналд дахин орхино.
12 хуар: Бүх явуу арзгар талаараа буух буулт. Энэ буултанд 12 удаа нүүж, шагналд дахин орхино.
6 цагираг: 6 явуу нүх талаараа буух буулт. 6 удаа нүүнэ.
Год: 2 явуу арзгар талаараа, 4 явуу нүх талаараа буух буулт. 2 удаа нүүнэ.
Дамбий монхор: 3 явуу нүх талаараа, 3 явуу арзгар талаараа буух буулт. 3 удаа нүүнэ.
Бүдүүн дөрөв: 4 явуу арзгар талаараа, 2 явуу нүх талаараа буух буулт. 4 удаа нүүнэ.
Тоглох дүрэм:
Тоглоомыг эхлэхдээ тоглогч нар шагналын буулт буюу 10 шан, 9 бажий, 12 хуар буултуудаас заавал буулгаж байж тоглоомонд бухаа оруулна.
Шагналт буултууд нэг удаагийн орхилтонд 3 удаа дараалан буусан тохиолдолд тоглогч аль нэг бухаа дахин эхлүүлэн тоглоно.
Тоглогчид лут буулт дээр байгаа бухнаас бусад буудал дээр тоглогчдын бух давхацсан тохиолдолд түрүүлж буусан тоглогчийн бухыг дахин эхлүүлнэ.
Тоглогчид тоглоомыг хожиж байгаа тал заавал түг буулт буюу сүүлийн нүдэн дээр тааруулж байж орно.
Аргай тонгорох
Үхрийн аргайг мөлжиж, сайхан засаад морь тэмээ талаас нь хоёр үзүүрийг нэвт цоолоод тугалга цутгана. Мөн ямаан талаас нүхэлж бараг дүүртэл тугалга цутгана.
Харин хонин талд нь хорол зэндмэнэ зэрэг хээг өөрийн дураар сонгож сийлнэ. Ингэж аргай бэлэн болно.
Аргай тонгорох гэдэг нь шидэх биш сөхөрч суугаад өндийж, аргайгаа эргэлдүүлэн орхино гэсэн үг.
Аргайг лам нар тоглож байсан бөгөөд мөрийд зэдийн цай, боовоо тавьдаг байжээ.
Тоглоомын дүрэм нь багууд аргайг тонгорч хасааг онох бөгөөд хасааг зөвхөн цэвэрхэн оносоныг оноонд тоолох бөгөөд голын хасааг 4 оноо, захын 2 хасаа тус бүр 1 оноо гэж тооцох бөгөөд багийн оноо 11-ээс дээш гарсан тохиолдолд захын хоёр хасааг ээлжлэн онож оноо түүн түрүүлж 15 оноо авсан баг хожино.
Эх сурвалж: Говь-сүмбэр аймаг. Сүмбэр сум. Боржигин өв музей. Утас: 70543539
Говь-сүмбэр аймаг Баянтал сум Соёлын төвийн дарга Энхжаргал:
- Халз харваа, Бажий, Аргай тонгорох тоглоом танилцуулъя.
- 1966 онд хэвлэгдсэн Монгол ардын хөлөгт тоглоом 2 боть номоос тоглоомууд танилцуулах ажлыг 2009 онд эхэлж байсан.
Монголын хөлөгт тоглоомоос сурах, тоглоход зориулсан ЕСӨН ДАВАА БОГЦ
"Оюун ухаант хүн үүсэж, хөгжсөн 950000 жилийн ухаарал, сэхээрэл шингэсэн Үндэсний хөлөгт тоглоомоо таньж, хэрэглэснээр гэр бүлд төдийгүй нийгэмд харилцаа, хүмүүнжил, бахархал, бүтээлч байдал өсөн нэмэгдэнэ"
Есөн даваа богцыг санаачилж, бүтээсэн БүтээлчАйл БийСоё
2022.1.14
Монголын Үндэсний Радиогийн өглөөний нэвтрүүлэг
Монголын хөлөгт тоглоомуудаас танилцуулж, ач холбогдлыг сануулахдаа Есөн даваа богцоо хэрэглэлээ.
2021.10.9
Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн Монгол өв соёл хөтөлбөр нэвтрүүлэг
Биеийн хүчээр 9 давж бөхийн аварга болдог шиг Монголын хөлөгт тоглоомын 9 хөлөг дээр тоглож сурч оюуны аварга болохыг билэгшээж 9 даваа богцийг Бүтээлч Монгол багийнхан хамтран бүтээсэн.
2021-10-9-ны 21:10 цагт түгээгдсэн Монгол өв соёл нэвтрүүлгээс хуулбарлаж авав.
Богцоо дэлгэн, тойрч суугаад
- 1 хүний хөлөгт тоглоом Чүү чамай, Есөн ухаан
зорьсон төгсгөлөө бүтээхээр боломжуудыг эрэлхийлж тоглодог.
зорьсон төгсгөлөө бүтээхээр боломжуудыг эрэлхийлж тоглодог.
- 2 хүний хөлөгт тоглоом Тооно, Үүд, Тугал туух, Тулга, Уул талын буга, Байр, Их шатран буга, Наян нэг, Даам, Шатар
байр сэлгэх, хашиж хаах, хөөцөлдөх, жиргэх ойлголтуудаар тоглоно.
байр сэлгэх, хашиж хаах, хөөцөлдөх, жиргэх ойлголтуудаар тоглоно.
- 3 хүний хөлөгт тоглоом Олон санаа
ачаатай тэмээг өөр өөрийнхөө гэр рүү авчрах авчрах гэж өрсөлдөн, буцаалдахгүй байхын учрыг ухаж тоглоно.
ачаатай тэмээг өөр өөрийнхөө гэр рүү авчрах авчрах гэж өрсөлдөн, буцаалдахгүй байхын учрыг ухаж тоглоно.
- 4 хүний хөлөгт тоглоом Паж
шагайн буултаар аз сорин, энэ махан биеийн амьдралын эхнээс эцэс хүртэлх замыг тооцож тоглоно.
- Гэр бүлийн Алаг мэлхий тоглоом
Битүүний орой алаг мэлхийгээ өрж, шинийн нэгэнд шоогоо орхиж тоглож, жилийн засал, аз хийморио бэлэгдэнэ.
шагайн буултаар аз сорин, энэ махан биеийн амьдралын эхнээс эцэс хүртэлх замыг тооцож тоглоно.
- Гэр бүлийн Алаг мэлхий тоглоом
Битүүний орой алаг мэлхийгээ өрж, шинийн нэгэнд шоогоо орхиж тоглож, жилийн засал, аз хийморио бэлэгдэнэ.
Есөн даваа богцийн дэлгэрэнгүй мэдээлэл
Захиалах утас: 89811326, 99861326
Захиалах утас: 89811326, 99861326
“ГЭР БҮЛЭЭРЭЭ” ТАНИН МЭДЭХҮЙН ХӨГЖӨӨНТ АЯЛАЛ
#АгаартТоглоё #ХүүхдүүддээЦагГаргаяГэр бүлээрээ, хүүхдүүдтэйгээ хамт агаар салхинд гарч, хөгжөөнт тоглоом тоглож, хүүхдүүдтэйгээ ойлголцох, гэр бүлийн дурсамж бүтээх, идэвхитэй амралт, өдрийн аялалд уръя.
Өнөөгийн хурдтай нийгэмд гэр бүлээрээ хамтдаа байх цаг хугацаа, орон зай хомс болсоор байна. Гэр бүлээрээ хамт хийх зүйл, үйлчилгээ ч дутагдалтай байна. Тиймээс манай хотхон танд хүүхдүүддээ, гэр бүлдээ цаг гаргаж, хамтдаа тоглож наадах, хүүхдийнхээ зан ааш, хүсэл сонирхолыг ажиглаж танин мэдэх, хамтдаа суралцан хөгжих орон зайг бүрдүүлж, Гэр бүлийн танин мэдэхүйн хөгжөөнт өдрийн аялалаа эхлүүлж байна.
Крейтив кэмп нь гадаад орчны багийн тоглоом, экстрийм тоноглолтой адал явдалт хөтөлбөрийн орчин юм.
Comments