Танайх хэзээ хаанаас нүүж ирсэн вэ?
Манайх Дарь эхээсээ Өвөр гүнтийн Билгүүн хайрханы өвөр Creative Camp-д 2020-5-6нд 17:10 цагт нүүж ирлээ.
Нүүдэл хийнэ гэдэг гэргий бид хоёрын хувьд эд зүйлсээ эргэн нэг нягталж, авч явах эд зүйлсээ ялгах, нүүж очих газраа ямар ажил үйлс өрнүүлэхээ ярилцахаас гадна өсвөр насны хүүхдүүддээ ямар үлгэр дуурайлал үзүүлж, хамтдаа юуг хийж бүтээхээ ярилцахаас
эхэлж байсан.
Та ханьтайгаа юуг ярилцаж, хүсэж мөрөөдөж нүүдэл хийдэг вэ? Ажил үйлсээ өрнүүлэхээр, амьдралын орчин нөхцөлөө илүү сайжруулахаар нүүдэг билээ.
Манайх хэзээ хаашаа нүүж байсанаа эргэн санахад,
- 1998-2000 оны 5 сар хүртэл аавынхаа гэрийг Сүхбаатар аймгаас нүүлгэн ирүүлж, бид амьдарч байсан
- 2000 оны 6-8 сард Шадивлан зусланд
- 2000 оны 9 сард Аавын гэрт
- 2000 оны 10 сараас 2001 оны 5 сард 1000 оюутаны байранд
- 2001 оны 6 сараас Дарь эхд гэр барьж орсон
- 2002 оны 10 сараас 2008 оны 10 сар хүртэл Дарь эхд модон байшинд
- 2008 оноос Дарь эхд гэр барьж амьдарч эхэлсэн
- 2010 оны 7-8 сард Хандгайт зусланд
- 2016 оны 10 сараас 2017 оны 5 сард БЗД 6-р хорооны АОСууцны суурийн давхарт
- 2020 оны 5 сараас Өвөр гүнт зуслан Билгүүн хайрхайны энгэрт
Өвөр гүнт Билгүүн хайрханы энгэрт
Өвөр гүнтийн зусланд нүүж ирээд бид,
- Өвөр гүнтийн бүлэг фасебуукд үүсгэж
- Сүүг малчин айлаас худалдан авч тараг, өрөм боловсруулж, худалдаалж
- Creative Camp-ийн бүтээн байгуулалт, сургалтанд туслаж
- Traveling spoon-д онлайн хоол заах хичээл эхлүүлсэн
- ХоостАйл БийСоё-ынд зочлох хөтөлбөрийг бий болгож
- Өдөр бүр хэмнэе туршлагын уралдаанд Зуслангийн сүү тараг, Сарын тэмдгийн аяга туршлагаа танилцуулж оролцлоо.
- Өдөр бүр хэмнэе туршлагын уралдаанд Зуслангийн сүү тараг, Сарын тэмдгийн аяга туршлагаа танилцуулж оролцлоо.
- дулаалга болчихно, бороо нэвтрэхгүй гээд брезентэний оронд 2019 оны намар Нарантуул захаас худалдаж авсан маань том туршилт-алдаатай сонголт болсон.
Эсгий гэрт маш тохиромжгүй:
- Өвөл дотроосоо цантана, эсгий энэ бүрээс хоёрын дунд мөстөнө
- Зун бол бүр гэрийн доторх чийгийг гадагшлуулахгүй байгаа нь мэдэгдэж байна
- Салхинд амархан элэгдэж, гадна эрээн материал нь ханзарч урагдаад, ус нэвтрүүлж эхэлнэ
https://www.facebook.com/916799331728077/videos/131130901642442/
2016 оны 10 сараас 2017 оны 5 сард БЗД 6-р хорооны АОСууцны суурийн давхарт
2010 оны 7-8 сард Хандгайт зусланд
7 сарын 12нд нүүж очиж, 8 сарын 15нд хот руу буцаж нүүсэн байдаг
2008 оноос Дарь эхд гэр барьж амьдарч эхэлсэн
Гэртээ гадаад аялагчдыг ирүүлж эхэлсэнээр, 4 дэх Франц зочид бидэнд Монгол гэрийг өөрсдөө хийж, түүндээ амьдардаг талаар ярихад нь Яагаад бид гэрт амьдрахгүй, модон байшинд амьдарч байгаагаа эргэн харж, 5 ханатай гэр Сүрэнжав ахынхаас худалдаж авсан.
Гэр 2 давхар эсгий давхаргатай, шалаа шороонд нь суулгаж барьсан байхад өвөл бага түлээгээр халдаг, дулаан тохитой байна.2002 оны 10 сараас 2008 оны 10 сар хүртэл Дарь эхд модон байшинд
Дүүтэйгээ хамжиж тал палкаар 4х6-ийн хэмжээтэй модон байшинг 1 сар барьж, байшиндаа ороход бас л сайхан байсан. Модон вакум цонх, хаалгыг нь Номын сангийнхаа мужаан Буянзаяа ахаар хийлгэж, дээврийг нь шургааг өрж, шар шавраар битүүлж, шифрийг хамгийн дээд талд тавьж барьсан байшин маань одоо ч эд зүйлсээ хадгалдаг, мөн зундаа сэрүүн сууц хэвээр байна.
2000 оны 10 сараас 2001 оны 5 сард 1000 оюутаны байранд
Comments