Шинэ өглөөний мэнд хүргэе /2021.09.16/ LIVE нэвтрүүлэгт яригдаж байсан:
Үсээ задгай тавихын сөрөг тал
1:38:05 задгай үс нь амархан хуурайшиж, соронзлогдох чанар ихэссэнээр агаар салхинд байгаа нарийн ширхэгт тоос, тоосонцор, автомашины утаагаар ялгарах хорт бодис үсэнд наалдаж (короно вирус ч илүү их наалдана) шөнө үсээ дэрлэн унтахад хамар амаар нөгөө PM2.5 гэх тоосонцор, вирус нь биед орох муу талтайг анхаарна уу
Малгайны саравчаа арагшаа харуулж өмсдөггүйн учир
1:27:13 малгайны саравчаа ардаа гаргаж буюу малгайгаа буруу харуулж өмсдөг ёсыг мэдэж аваарай: зөвхөн нас барсан хүний ясыг барих, шарилыг даавуугаар ороохоор гэр, өрөөнд орох үедээ малгайг буруу харуулж өмсөж ордог, ингэснээр өөрт ирэх цээрийг арилгаж, сэтгэлийн гэмгүй байдаг
Өглөөний дасгал нь энгийн боловч үр дүнтэй
хүний дархлаа, биеийн цэвэрлэгээг хариуцдаг тунгалагийн систем, тунгалагийн тогтолцоо гэж байдаг гэнэ. хүний булчингийн хөдөлгөөнөөр тунгалагийн шингэн нь хөөгдөж ажилладаг тул Өглөөний дасгалыг хөлийн хуруунаас дээш чиглүүлж, гарын үзүүрээс мөр рүү чиглүүлж, толгой хүзүүг эргүүлж цээж, бүсэлхийг эргүүлэх хөдөлгөөн хүртэл хийх нь маш их тустайг санаж, өглөө, өдөртөө биеийн хөшөөг 16 тоот дасгалуудаар арилгацгаая
"Оздоровительные виды гимнастики предусматривают выполнение упражнений в режиме дня в виде упражнений утренней гимнастики, физкультуры, физкультминутки в учебных заведениях и на производстве" - энэ төрлийн дасгалыг бүх насныхан тогтмолжуулах
Физические упражнения, Гимнастика хоёр ямар ялгаатайг орос хэл дээр сонирхож харахад
"Оздоровительные виды гимнастики предусматривают выполнение упражнений в режиме дня в виде упражнений утренней гимнастики, физкультуры, физкультминутки в учебных заведениях и на производстве" - энэ төрлийн дасгалыг бүх насныхан тогтмолжуулах
"Физи́ческие упражнéния — элементарные движения, составленные из них двигательные действия и их комплексы, систематизированные в целях физического развития." - энэ төрөл нь 2 дахь түвшинд хүмүүс өөрсдөө сонгож хийх дасгал болох юм шиг
Хөлийн өвдөг, шагайг хүйтэн, сэрүүн өдөр ил гаргахын сөрөг тал
Бид цаг агаарын халуун, хүйтэнээс бие эрхтэнээ хамгаалах гэж хувцас өмсдөг шүү дээ. Хүний алхах гишгэх явдалд тохирч байрласан өвдөг, шагайны орчимд үе холбоос ихтэй, тэр үүднээс үеийг чийглэж тослож, коллагэн уураг, шим тэжээлээр тэтгэж байдаг, яс махтай нь холбож байдаг мөгөөрс зөөлөн эд ихтэй. Биеийн энэ хэсгийг дааруулж, бээрүүлж байх нь үе холбоосны эдийн хэвийн бодисын солилцоог алдагдуулж, үрэвсэл, өвчлөлт хүргэдэг учраас л хүйтэн сэрүүн, зөөлөн салхи, агаарын чийг багатай орчинд амьдардаг хэн бүхэн орчноо мэдэрч, биеэ эртнээс гамнах шаардлагатай байх.
Байгальд шингэхгүй хог хаягдал тул түүж цэвэрлэнэ
Ялангуяа байгальд алхаж байхад ямар нэг хүний орхисон, хаясан хог хаягдалтай таарвал бушуухан авчих хэрэгтэй. Тэр хогийг байгалиас авч, хогийн цэгт хүргэх, дахин боловсруулах түүхий эд болгож Дахиварын цэгт өгөх нь тийм ч хэцүү ажил биш, ганцхан яагаад байгальд хог хаягдал хортойг бодохгүй, аз жаргалтай сэтгэл үүсгэж сураагүй учраас л хогийг тэр чигт нь үлдээх гээд байдаг.
Хог хаягдалгүй, гэмтээгүй хөрс шороонд л бидний сэтгэлийг баясгасан өнгө өнгийн цэцэг, гишгэхэд зөөлөн байдаг бэлчээрийн нарийн өвс ургаж байгалийн сайхан үнэр гаргадаг, эрвээхий нисэж ирдэг, шувууд цугладаг. Би байгалийн үнэр, өнгө, чимээнд дуртай.
Өглөөний цайг өөртөө, Оройн хоолыг дайсандаа
Өчигдөр орой нь хэтрүүлэн идсэн бол өглөө сэрээд өглөөний цай уух сонирхолгүй, гэдэс дүүрэнгэ оргидог биз. Өглөө өлсөж сэрэх шиг, халуун бүлээн цайндаа арвайн гурил хутгаж, бага зэрэг шар тос хийж уугаад цөсний хүүдийд ялгарсан байгаа цөсийг хоол боловсруулах нарийн гэдэс руу оруулах нь ухаалаг хүний эрүүл хэв маягийн нэг болоод байгаа. Тэгэхгүй болохоор цөс чулууждаг гэж ойлгосон.
Харин орой идсэн илчлэг ихтэй, удаан шингэцтэй мах, будаатай хоол нь илүүдэл илчлэг болж биеийг өөхлүүлж таргалуулах, мөн хоол боловсруулах эд эрхтэнийг амрах боломж өгөөгүйгээс эд эсийн гэмтэл, өвчлөлд хүргэдэг гэдэг.
Биеийн жин үү, Биеийн бүтэц үү
Бид өөрсдийнхөө махан биеийг өндөр, биеийн жин, календарийн нас гэдэг 3 тооноос өөрөөр илэрхийлж мэддэггүй. Хэмжилтийн багаж хэрэгсэл илүү нарийн болж, 1994 оноос хүний биеийн доторх өөх, булчин, яс, ус шингэний тоо хэмжээг харуулдаг болжээ.
Хүн хүнс хоол, дасгал хөдөлгөөний ач тусыг үл тоож, олдсон нь энэ, завгүй гэх жилүүд өнгөрөх тусам биеийн булчин багасч, өөх нэмэгдэж, үе холбоос хатуурч, нурууны үе хоорондын суулт нь өндрийг намсгаж, биед үрэвсэл, исэлдэлт нэмэгдэж, өвчлөл үүсдэг байна.
Иймд бид хураамж төлбөргүйгээр биеийн бүтцээ мэдэх боломжийг хүмүүст олгодог.
Хавар шагайнаасаа даарвал чалхгүй болдог
Хаврын улиралд нимгэн ултай кет, богино оймс өмсөж шагайгаа гаргаад явж байгаа залуус дүү нартаа зөвлөхөд, энэ нь өөрийн бие эрхтэнг хорлож байгаатай адил үйлдэл бөгөөд биеийн ерөнхий эрчим, чадал доройтож, ирээдүйд хүүхэд төрүүлэх чадваргүй, эрчүүд нь чалхгүй болох эрсдэлтэй байдгийг анхаарч улиралдаа тохируулах зөв хувцаслаарай!
Хүний хөлний шагайг тойрсон цэгүүдэд хүний бүх бие эрхтэн системийн гол цэгүүд байрладаг бөгөөд ялангуяа амин эрчмийг тэтгэгч Бөөрний чухал цэг байдаг. Бөөр муудахад хүний амьдралын эрчим, идэвхи дагаад доройтдог. Тиймээс монголчууд эртний нааш шагай хаасан, түрийтэй гуталны ач холбогдолыг танин мэдэж, эрс тэс уур амьсгалтай 4 улиралтай энэ нутагтаа түрийтэй гутал өмсөх хэрэгтэйг ойлгожээ. Ялангуяа газар этүгэн ичээний байдлаас хэсэж, хөдөлгөөнд орж, хий хуй хөдөлж буй хаврын улиралд түрийтэй гутал маш өндөр ач холбогдолтой байдаг.
Онгорхой, цоорхой хувцасаа нөхдөгийн учир
Өөдлөх үгүй хүмүн цоорхой өмд өмсөнө гэж өвөг дээдэс минь хэлдэг байжээ. Бас нарийн учиртай гэнэ шүү. Багш маань үүний учрын тухай нэгэн домог хэлэв. Яхир ядуу тэнгэр гэж байдаг гэнэ. Тэр ясан хэдрэгэ морь унаж, цоорхой өмд , уранхай хувцастай явдаг. Харин өмд хувцас нь цоорхой хувцас өмссөн хүн тааралдвал хурдхан очоод нөхцдөг юм байна. Тэгээд тэр хүнийг нэлээн хэсэг хугацаанд дагаж байгаад ямар нэгэн аргаар өөртэйгээ адилхан ядуу, ясан хэдрэгэ болгож санаа амардаг гэнэ. Тиймээс "Онгойж явахаар умайж яв" гэдэг.
Дүүрэн билэгтэй
Түвшин заяатай
Бүтэн дээлтэй
Бүлээн элэгтэй
Бүрэн Монгол минь хэмээн дээдэс залбирдаг.
Залуучууд минь онгорхой, цоорхой өмд хувцасаар гоёх нь таатай бус бололтой.
Заяаны тэнгэрээ гомдоож, яхир ядуу тэнгэртэй учирч мэдэх нь байна шүү.
Монгол ёс заншил, судлаач В.Эрдэнэсувд
Comments