Дэлхийд танигдсан Монгол өв: Соёлын баримтат өвийн өнөөгийн байдал эрдэм шинжилгээний хуралд оролцсон тэмдэглэл


Соёлын баримтат өв

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам,
Монголын Үндэсний номын сан,
Нүүдлийн соёл иргэншил судлах хүрээлэн,
Нүүдэлчин ... ТББ хамтран

Дэлхийд танигдсан Монгол өв: Соёлын баримтат өвийн өнөөгийн байдал
эрдэм шинжилгээний хуралд
ОРОЛЦСОН ТЭМДЭГЛЭЛ

Монгол улсын Үндэсний номын сангийн сошиал хуудсанд нийтлэгдсэн

“ДЭЛХИЙД ТАНИГДСАН МОНГОЛ ӨВ: СОЁЛЫН БАРИМТАТ ӨВИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО.

Монгол Улсаас ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын болон бүсийн жагсаалтад  бүртгүүлсэн баримтат өвийг судлах, шинжлэх ухааны эргэлтэд оруулах, ач холбогдлыг олон нийтэд таниулж сурталчлах, хадгалалт хамгаалалтыг сайжруулах зорилгоор “Дэлхийд танигдсан монгол өв: Соёлын баримтат өвийн өнөөгийн байдал” эрдэм шинжилгээний хурал 2024 оны 12 сарын 26-ны өдрийн 09 цагаас Монгол Улсын Үндэсний номын сангийн Салбар байрны Хурлын танхим(1101 тоот)-д болно.
Уншигч үйлчлүүлэгч, эрдэмтэн, судлаач та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Холбогдох утасны дугаар: 99904632, 88052196

Монгол улсын Үндэсний номын сангийн сошиал хуудас

зарлал, хөтөлбөрийг хараад, түүнд дурдагдсан сэдэв нь Монголоо таньж мэдэхэд тустайг хараад оролцохоор төлөвлөн, очиж оролцоно гэж сэтгэгдэл бичиж үлдээсэн.


Илтгэл мэдээллүүдээс дараах тэмдэглэлийг бичиж авсан:

ЮНЕСКО-ийн Дэлхийн дурсамж хөтөлбөр 1992 онд эхэлсэн гэнэ.

Унших: ЮНЕСКО Монголын Үндэсний Комисс: Дэлхийн дурсамж хөтөлбөр 

3 зорилго: хадгалалт хамгаалалт, түгээмэл хүртээмж дэмжих, олон нийтэд таниулах

Олон улсын жагсаалтад 150 улсаас 420 гаруй, Монгол улсаас 5 баримтат өв

Ази-Номхон далайн бүсэд 46 улс бий - Монгол улсаас 5 баримтат өв

2010 онд Монгол улс нэгдэж ороход Монгол улсын Үндэсний номын сан санаачилж эхлүүлсэн

2020 онд Соёлын яам байгуулагдсанаар яам руу Үндэсний хороог шилжүүлсэн

Соёлын өвийг хамгаалах тухай хууль

17 төрөл зүйлийн 18686 гаруй баримтат өв бүртгэгдсэн

Нийслэлийн 252 хороонд өв соёл хариуцсан ажилтан, Сум болгонд соёлын төв, аймагт музей


Үндэсний хорооны ажиллах журам, бүтэц - Гадаад хэргийн сайдын шийдвэр


Нийт 9 өв, давхардсан тоогоор 10 өв бүртгэгдсэн. Үүний 

5 нь Дэлхийн баримтат өвд, мөн

5 нь Ази-Номхон далайн бүсийн баримтат өвд бүртгэгдсэн. Эдгээрийн 7 баримтат өв нь Монгол улсын Үндэсний номын сангийн хөмрөгт байна.


Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн:

Дэлхийн дурсамж үйл ажиллагааны зорилгод нийцсэн баримтат өв - Биет болон биет бус өвийг хослуулсан өвөрмөц өв

Цогц багц хэлбэр хэрэгтэй байгаа - бүртгэл, судалгаа, сэргээн засах, ашиглалтын менежмент зэргийг тэгш авч явах

Үнэ цэнтэй байдлыг Дэлхийд сурталчлах ажил

Өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэх хэлбэр юм

Аль ч соёлын өвийг хадгалах хамгаалахад Олон нийтийн оролцоо чухал байдаг


Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын мэргэжилтэн, доктор (Ph.D), дэд профессор Д.Мэндсайхан:

Цувралаар явагддаг - өнөөдрийн ЭШХурал нь 11 дэх юм.

Баримтат өвийг хийсэн материалаар (цаас, даавуу гэх мэт) нь төрөлжиж явагдсан

Энэ удаад бүртгэгдсэн өвийн судалгаагаар явагдана

ЮНЕСКО-оос 1992 онд эхлүүлсэн Дэлхийн дурсамж хөтөлбөр - 6 бүсээр өрнөдөг

Монгол улс - Ази Номхон далайн бүсэд багтдаг ба бүсийн 10-р чуулганыг 2024 онд зохион байгуулсан


ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан:
видео мэндчилгээ

2 жил тутамд сонгон шалгаруулж бүртгэдэг. Олон улсын болон бүс нутгийн өвд бүртгэх

2011-2023 онд Олон улсын өвд  5 өвийг бүртгүүлсэн, Хамгийн сүүлд 2023 онд Цогт хунтайжийн хадны бичээс 

Дэлхийд сурталчлах ач холбогдолтой

Ази номхон далайн бүсийн хурал Монгол улсад зохион байгуулагдаж - хамгийн олон улс, зочин оролцсон онцлогтой

Олон нийтийг соён гэгээрүүлэх үйлсэд нь амжилт хүсье


1-р хэсэг. ЮНЕСКО-ийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн баримтат өвийн Олон улсын жагсаалтад Монгол улсаас бүртгүүлсэн баримт өвийн судалгаа


- Лу Алтан товч

- Монгол шунхан Данжуур

- Есөн эрдэнийн Ганжуур

- Данжуурын гэрэлт хөшөө

- Халхын Цогт хунтайжийн хадны бичээс


2025 онд бүртгүүлэхээр илгээсэн

- Хүйс толгойн хөшөөний бичээс

- Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг-ийн судлагдсан байдал


2-р хэсэг. ЮНЕСКО-ийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн хорооны жагсаалтад Монгол улсаас бүртгүүлсэн баримт өвийн судалгаа


- Сахиусан дара эх

- Мэргэд гарахын орон судрын модон бар

- Халхын дөрвөн хааны гэрийн үеийн бичиг

- Элдэв-Очир маркны эргэн тойронд


2025 онд бүртгүүлэх санал

- Архивын ерөнхий газраас санал


Монгол улсын Үндэсний номын сангийн арга зүйч В.Түвшинтогтох, арга зүйч Б.Сарандэлгэр:
- Лу Алтан товч судлагдсан байдлын түүхэн товч

Алтан товч гэсэн нэртэй 3 бүтээл байна. 

Ном зүйн судалгааны аргад үндэслэн илтгэлээ бэлтгэсэн

1934 онд Лу. Алтан товчийг Ж.Цэвээн анхлан судлаж

1940-өөд онд Америк эрдэмтэн

1953 онд Ц.Шагдар кирил бичгээр хэвлүүлсэн

1990 онд кирил үсгийн 2 дахь хэвлэлт

1973 онд Щастина судлаач 2 шүүмж (1953 оны кирил, 1937 оны 2 дэвтэр) өгч хэвлүүлсэн, Гэрэл зургийн аргаар хэвлэх арга

1970-аад оны үед Улсын номын сангийн захирал Очирбат эрс эсэргүүцэж, төрийн шийдвэр гараагүй байна гээд гадаадад эх хувийг явуулаагүй

2011 онд судлаач эрдэмтэдийн 80 жилийн хүсэл биелж, 5 эх сурвалжийг иж бүрэн судалгааны хамт Чоймоо гуай ахлан фото, латин галиг, кирил үсэгтэйгээр хэвлүүлсэн


Монгол улсын Үндэсний номын сан дахь  ACIP төслийн ерөнхий зохицуулагч, доктор (Ph.D) Б.Сайнбилэг:
- Монгол шунхан Данжуур (МШД)

2011 онд ЮНЕСКО-ийн ОУ-ын өвд бүртгэгдсэн

Англи хэл руу орчуулж ажилласан

Зүүн Өмнөд Ази тэр чигтээ Буддизм, Буддын сургаал

Будда Гутама (НТӨ 3-р зуун)

Ганжуур - Буддагийн сургаал
Данжуур - Бусад эрдэмтэдийн бүтээл

13-р зуун хүртэл Монгол хүн төвд хэлээр ном судар бичиж байв

Төвд эх сурвалж нь ямар нэг байдлаар Монгол хүнтэй холбоотой байв - Их Монгол улсын үеэс, Өгөөдэй хаанас эхтэй

Мэргэд гарахын орон - Төвд, Монгол хэл орчуулгын онол цэгцлэх, мөн үг, нэр томъёог цэгцлэх, ингэснээр Дэлхийн орчуулгын түүхэнд шинэ содон зүйл байв


Монгол шунхан Данжуур - цаас нь ямар вэ гэдгийг тогтоогоогүй өнөөг хүрсэн

Төвд эхтэй нь харьцуулж Монгол бичгийг тайлж унших шаардлага гардаг


МШД -ийн 3 хувь бий: Өвөр Монголын номын сан, Өвөр Монголын нийгмийн ШУ-ны хүрээлэн, Монгол улсын Үндэсний номын сан

Буддын нэр томъёог орчуулахдаа Мэдэгдэхүүнийг гийгүүлэгч хэмээх шастир


Сонгодог орчуулга үе:

арга зүйн үүргийг гүйцэтгэсэн - Мэргэд гарахын орон нэрт тогтоосон даяг


Хүн төрөлхтөнд үзүүлсэн нөлөөлөл шалгуур

Модон бар - сийлбэрийн үр дүн болсон


Соёлын өвийн үндэсний төвийн Баримтат өвийн бүртгэл мэдээллийн санч Х.Түмэнбаяр
- Есөн эрдэнийн Ганжуур

Бүртгүүлэхэд судалгааны багийг ахалсан

Ганжуур дотор Хүн төрөлхтөний хөгжлийн гарц байгаа гэж үзээд Дэлхийд судалгаа өндөр


1. Мэргэн ухааны амьд архив

2. Сэрэх замыг судлаарай

3. Цуглуулгийн түгжээг тайл - Ирээдүй судлал

4. Дэлхийг мэргэжн ухаанаар холбоход бэлэн үү

Баримтат өв, Эзэмшигч, Он цаг, Бүртгэл, Шалгуур


9ЭГ - хүн төрөлхтөний бичиг соёл, мэдлэг, амьдрах арга ухааны мэдээлэл

Монголд хэн хэзээ авч ирсэн нь тодорхойгүй, Дашчойнпэл хийдийн ганжуур нэрээрээ алдаршсан, ариун нандин шүтээнд тооцогддог

Төгсгөлийн үгийн мэдээнд 200 гаруй хүн оролцож бүтээснийг бичсэн

1819 он, болгомол цаасан дээр 108 боть, 710 ном, 44350 хуудастай


Монгол улсын Үндэсний номын сангийн сан хөмрөгч Б.Отгонтуяа
- Данжуурын гэрэлт хөшөө

2017 онд ОУ-ын өвд бүртгүүлэхэд судлаачаар ажилласан

Судар бичгийн хүрээлэнгийн дарга О.Жамьян

Монгол шунхан Данжуур судар Сэцэн чин ван Наянтад байгааг мэдэж Нийслэл хүрээнд авчирсан байдаг

Дэндэв - Монгол бичиг, Манж бичиг мэддэг, чулуунд сийлдэг

64 настайдаа үлдсэн 64 үгийг сийлсэн

248 см өндөр Титэм, Бичээс самбар, Суурь хэсэгтэй

Данжуурын гэрээ бичиг 4 хувь хийгдсэн, нангиад бичиг (хятад бичиг)

Эх хувь, хуулбар хувь, ДГХөшөөнд бичсэн үсгийг харьцуулж судалсан, үг зөрүүг алдаа гэж үзэхгүй

Монгол улсын 14-р он өдөр гэдэгт зөрүү


Гэрээний талууд үйлчлэх хугацаа, давагдашгүй хүчин зүйл гэх мэт орчин цагийн гэрээний шалгуурыг тусгасан байв


Монгол улсын Үндэсний номын сангийн гадаад харилцааны мэргэжилтэн Б.Нямдорж
- Халхын Цогт хунтайжийн хадны бичээс

Англи хэл руу хөрвүүлсэн, судлаач Нямдорж

Уг бичээсийн 400 жилийн ойд (2023 он) амжиж бүртгүүлсэн. Эсгий туургатанууд явдал түүхээ хад чулуунд үлдээдэг. ЮНЕСКО вэбээс материалыг үзэж болно.

Хотоос 320км

Халхын 4ХГУБичиг - 980 ноён - 700 жилийг хамарсан

Цогт хунтайжийн нутаг - Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангайг хамарсан

Ууган хүүгээ 16-тайдаа төрүүлсэн байна, ээж нь залуудаа нас өөд

Хаврын тэргүүн Бар сар, 3 өдөр сийлж дүүргэсэн

Халх нутгаа орхиж явсаны учир нь тэр хүн амины хэрэг - ноёд биесээ алсан явдал байжээ


Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга, доктор (Ph.D) Н.Нарангэрэл
- Хүйс толгойн хөшөөний бичээс

2025 онд бүртгүүлэхээр материал илгээсэн судлаач

Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл

21 зүйл бичиг үсэг Монгол улсын нутаг дэвсгэрээс олдоод байна

11 мөр Монгол хэлээр брахми үсгээр МЭӨ 601-605 он

1975 онд ШУА-д уг дурсгал ирсэн, 2019 онд Төрийн ордонд, 2022 онд Чингэс хааны музейд залсан

Солонгод Хурцбаатар эрдэмтэн бичээсийн агуулгыг буулгасан - 215 тэмдэгт Энэтхэгийн брахма үсгээр

(... сүнс дуудаач хэвхэн бүжиглэж ...)

Чингисийн чулууны бичгээс 600 жилийн өмнөх дурсгал болж, хамгийн эртний бичээс тул МҮОНТВ-ээр 2 нэвтрүүлэг

2021 онд Ю.Болдбаатар тэргүүтэй эрдэмтэд баг очиж ажиллаж,

Хүйс толгойн 1-р хөшөө Брахма бичгээр, 2-р хөшөө


Үндэсний хороогоор саналыг авч, ОУ-ын өвд бүртгүүлэх ажил эхэлдэг


Архивын ерөнхий газрын дарга Т.Сайнжаргал
- Архивын ерөнхий газраас ЮНЕСКО-ийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн жагсаалд бүртгүүлэх баримтат өвийн санал

1927.12.5 Архив байгуулагдсан

16-р зуунаас хойших эх баримтууд байдаг

Автай сайн ханы өргөө 40м диаметр

Хархорин 1580 онд эхэлж, 1674 он хүртэл баригдаж, 1792 онд

Анх 42-44 суварга байж, одоо 102 суварга байдаг.


- Дээрээс тогтоосон дүрс тус бүрийг бүртгэсэн бичиг
2016 оноос судлаач Гэрэлмаа

Манж 3 ном төстэй олдсон,

Хааны зүчээ, сүйх тэрэгний яамд Монгол эмч албан тушаалд

Хааны ордоны эм заслыг барьдаг болтлоо өсчээ

Манжийн хааны ордонд Франц

Манж Анатомын атлас ном

Манж бус гаралтай үгийн судалгаагаар


ШУА Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн судлаач Р.Отгонбаатар
- Сахиусан дара эх

Шагж - Монгол, Төвд, Манж, Хятад хэлтэй, Судар БХүрээлэнгийн анхны хүмүүсийн нэг

Монгол бичгийн толийг анх хийсэн

Том номыг жижиг бичих олон оролдлого хийсэн

Да (Дамдинсүрэн) багш хадгалж байгаад, тэр үеийн Улсын номын сангийн дарга Цагаач гуайд

Улаан шунх, хар бэх, улаан шунх, хар бэх гээд л солбиж бичээд

Ногоон, Цагаан дарь эхийг хоёуланг багтаажээ

Би Сахиусан дарь эх гэж нэрлэсэн

Их хүрээний хувилбараас хуулж бичжээ


Төвд бичгийн 62 бадаг шүлэг, 250 шад мөр, 5718 үсэг тэмдэг 2510 цэг бичжээ, 8228 зүйл багтжээ

Ингэж 79 мөрөөр тохьтой судар бичиж барладаг үсгээр бичжээ


ШУА ХЗХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Д.Мөнх-Отгон
- Мэргэд гарахын орон судрын модон бар

Мэргэд гарахын орон нэрт тогтоосон даяг толь бичгийн модон бар

2016 онд ЮНЕСКО Ази-Номхон далайн бүсийн баримтат өвд

Монгол ард улсын арван дөтгөөр он (1924)


Хэл бичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Б.Сумъяабаатар
- Халхын 4 хааны гэрийн үеийн бичиг

Чингэсээс эхлэн Халхын бүх олон ноёдын угсаа залгамжийн хүрдэн зурган бичмэл

62 жил угийн бичиг судлаж байна

Би 2 эх (Хөвсгөлд байгаа эх, Номын санд байгаа эх)-ийг харьцуулж судалсан


Энэ эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэнд миний судалгаа бүтээлийн нэрийг алдаатай бичсэнийг анхаарна уу.

Халхад дөрвөн хаан байх боломжгүй, харин дөрвөн Хан байсан.

Гэрийн үеийн бичмэл - Гэртээ зориулсан 7-9 үе багтдаг

Угийн бичиг - 9 үеэс цааш олон үе Бөртэ чоно хүртэл


Их хөлгөн судар Ганжуур, Данжуурт 11-р зууны үед Киданчууд Солонгосд номын сан бэлэглэж байсан

Британика сураггүй байхад Монголчууд нэвтэрхий толийг 1282 онд барлаад хэвлэж байжээ

Сурвалж бичигт энэ тухай байна

1. Чингис хааны мэлмий гийсний 120 жилийн ойд зориулсан Монголын "Нэвтэрхий толь бичиг" - Юань улсын судрын 9-р дэвтэрт

2. Чингис хааны Их Монгол улс гадаадад "Номын сан" бэлэглэж байсан нь 

Дамдинсүрэн гуайн 1000 жилийн хуанлид энэ мэдээ орсон


Монголын Юань улсыг урд Хятад зүг руу татах оролдлого

Монгол нэр Хөх улс

Хятад нэр Юань

Хятад хэлний үгэн далай 21-р утганд тайлбар бий


Тэнгэр хар
Газар шар

1000 үсгийн соёмбо

Равдан проф. Хөх = Юань


Ач хүү Хувилай "Нэвтэрхий толь бичиг" зохиож өвөөгийнхөө 120 жилийн ойд зориулж хэвлүүлжээ

Солонгосын ван бэлгэнд 17000 дэвтэр ном хүлээн авсан гэдгээ бичжээ.


3. Номын сангийн эх нь анхных байна. Хөвсгөлийн эхд байхгүй зүйл номын сангийн эхд байна.

Үгийг мөргүүлэн судалсан

Харьцуулан судлах өөр.


О.Батсайхан
- "Элдэв-Очир" маркны эргэн тойронд

Монгол маркийн 100 жилд 

2024 онд Ази-Номхон далайн бүс нутгийн баримтат өвд бүртгэгдсэн


1924 онд Элдэв очир (Важра) 7 сери марк хэвлэгдсэн

1235 онд өртөөг Өгөөдэй хаан

Хүч чадал  = Нацагдорж = Важра = Элдэв Очир = Олон янзын Очир


Comments