Өргөл ба Мөргөл



***

Есөн цагаан хүслээ цацалдаа шингээж чадсан Монгол бүсгүйн ид шид гэдэг гайхалтай


Айлын зүүн дээд бүсэнд саалийн буртагтаа халтардсан цацал заавал байх ёстой. Сааль татарсан үед ч гэлээ цацлаа далд хийдэггүй. Ганцхан сүүг л цацлаар өргөх биш, цайны дээжээ ч мөн цацлаар өргөдөг. Цацлыг хамгийн зөөлөн модоор сийлдэг. Арц модоор голчлон цацал хийнэ. Арц их сайхан үнэртэй зөөлөн мод. Арцтай газрын хүн амьтанд муу муухай эрчис наалдахгүй гэдэг. Арц нь тийн ариун чанартай ажээ. 
Юу санасан есөн цагаан хүсэл сэтгэлчлэн бүтэхийн ерөөл өргөе гэдэг ерөөлийн утга зүй нь цацлын есөн нүдэнд оршдог гэж үзэх нь ч бий. 

Есөн цагаан хүслээ цацалдаа шингээж чадсан Монгол бүсгүйн ид шид гэдэг гайхалтай. Цацал нь заавал мал ахуйтай айлд байх ёстой, бусдад нь хамаагүй шахуу хандлага нийтлэг болжээ. Айлд уур нүдүүр, авдар сав байдаг шиг цацал заавал байх учиртай. Орчин үеийн нийтийн орон сууц гэхүү, байранд амьдардаг айлууд цацлаар яах юм бэ гэх биз. Танайх эмэгтэй хүнтэй бол цацалтай л байх ёстой. Эхнэр хүний сүр сүлд цацлын ишинд оршдог гэх яриа бас л учиртай даа. Хил манаагүй хөвгүүнийг эр гэдэг юм уу. Гал манаагүй эмийг эхнэр гэдэг юм уу гэж үгтэй. Түүн шиг Цахилдаг ургадаггүй газрын шим сул. Цацал өргөдөггүй эхнэрийн идээ сул гэдэг үгтэй. Цацал өргөхгүй бол сэтгэл мууддаг гэсэн үг. Айлын идээ цагаа, унд цай, хоол хош бол эзэгтэйн сэтгэлээс шууд хамаатай! 

Эхнэр хүний сүр сүлдээ сэргээх зүйлс өчнөөн бий. Оёж хатгах, ширдэг ширэх, зах хувцас хийж өмсөх. Эр нөхөртөө болон үр хүүхдүүддээ хувцас хунар хийж өгөх. Араг үүрч аргал түүх, бүүвэйн дуу аялах, гэр орныхоо сүлд сэргээж амт чанартай цай чанаж, хоол хош хийх. Цай унд амттай байхын үндэс нь сэтгэл, сэтгэл сайтай эм гал хөсөө сайхан түлж галын бурхнаа баярлуулах хэрээр сүлд нь сэргэдэг. Хавтгай аргал галын буг. Харамч авгай гэрийн буг гэдэг сэн. Байрны айлууд камен зуухгүй бол гал түлэх бололцоогүй шахуу.  Иймд гал хөс түлэх цацал өргөхөд хязгаарлагдмал орчин. Гэхдээ л есөн нүдтэй цацал, зэрэг зүйлс байхад илүүдэх юун. 

Цацал өргөхөд учир бий. Зарим хүүхнүүдийг харж байхад яг угаадас цацаж байгаа юм шиг доохнуур даялан гараа богино зайнд ойрхон хаялж шидлэн тэгс ингэсхийн оромдож харагдах юм. Овоонд чулуу өргөхдөө нохойд яс хаяж байгаа юм шиг бас л нэг ёозгүй шидлээд байх. Тэгэхдээ бүр гарынхаа араар шидлэх, цацал өргөхдөө бас л гарынхаа араар цацаад болохгүй юм. Гарын араар хүнд цай цүй аягалж архи дарс хундагалах бол хээгээ алдсан. Гарын урд талаар өргөл цацал өргөж хүнд юм өгдөг. "Өргөх" гэдэг үг шүү дээ! Цацал өргөх, өргөл өргөх, чулуу өргөх, 

Цацлыг зөөлөн модоор хийх нь ерөөл өргөхөд эрчим нэг тул зөөллөж өгөхийн бэлгэдэл болов уу. Ер бусдад юм өгөхдөө сэтгэлээ их зөөллөх учиртай. Цацал өргөх нь бас л өргөж өгч байгаа гүн хүндлэл. Хэдэн жилийн өмнө нэгэн эзэгтэй цацал өргөж зогсохыг хараад ажлаар хамт явсан залуус, 
- Одоо энэ мухар сүсгээ болих хэрэгтэй гэцгээж мөнөөх бүсгүйг ам нийлэн дооглож байв. Бүсгүй арай зайтай байсан тул сонсоогүй. Тэд нарт учрыг тайлбарлах гэтэл ойлгуулж эс чадав. Тэд юм хүлээж авах хүмүүс биш байлаа. Монгол сэтгэлгээгүй мунхаглал нүүрлэсэн хүмүүсийн тархи оюун хатангиршдаг гэмтэй. 

Одоо цацлаар сүү өргөдөг бүсгүйчүүд байгаа гэдэгт итгэж байна. Гэхдээ чухам юуны тулд өргөдөг вэ гэдгээ мэддэг болвол их сайн. Монгол судлаач Япон эрдэмтэн хэлэхдээ танай Монгол эмэгтэйчүүдийн өргөөд байгаа юм их ид шидтэй. Тэр нь дандаа малын сүү. Дайн дажин, болоод ямарваа гэнэтийн осол аваар зэргээс сэргийлж чаддаг ер бусын ид шид шүү! 1945 оны дайнд бол танай цэргүүдээс илүү ээжүүд бүсгүйчүүдийн нөлөө их байсаан. Тэр нь цацал өргөх! гэжээ. Ардын багш С.Дулам гуай хэлэхдээ Монгол ээжүүдийн цацлын сүү сансарт хүрдэг юм гэж билээ. Энэ мөн агуу үгээ! Монгол эхчүүд цацлаа өргөх нь ховорджээ. Хөдөөгүүр явахдаа ажиглаад л байдаг. Тэгтэл барагтаа цацал өргөх нь үгүй. Гэхдээ бүр есөн нүдтэй арц модон цацал. Байрны айлууд тагтан дээрээс цацал өргөж үл болно. Газар дээр гишгэж байгаад гүн бясалгал бишрэлтэйгээр өргөн уудам дэлхийг, орчлон ертөнц оршихуйг бүхэлд нь бодож өргөдөг ёстой болохоос өчүүхэн амин хувиа бодож өргөвөл нүгэл болно гэхүү, таны өргөл өргөл биш болно. Тэгснээс өргөөгүй нь дээр. Есөн хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн тулд цацал өргөж бай...! 

Хумбагарын Батмэнд. 2024. 08. 05.

***
Эх: Гал Үжин Нар 
https://www.facebook.com/share/1GCgZfYRse/


Хүн бүрт л өөр өөрийн хүсэл байдаг.


 Хязгааргүй олон мэт хүмүүсийн хүслүүдийг  харин  9 зүйл болгон багцлан хурааж үртэй хүний  9 цагаан хүсэл хэмээн дээдлэн ерөөдөг уламжлалыг бид эртнээс ёс заншилдаа бөхөлж ирсэн нь сацал хэмээх эд байдаг билээ. 

Өөрөөс хамаарах 3 хүсэл Эрүүл энхийн хүсэл, Эдийн хүсэл, Танин мэдэхийн хүсэл.

Эхний хүсэл - Эрүүл энхийн хүсэл. Үр хүүхэд минь ,эжий аав минь, элгэн садан  минь , энэхэн бие минь эрүүл энх байх болтугай  хэмээх хүсэл хүн бүрт байдаг. Харин энэ хүслийг биелүүлэхийн тулд зөв хүнслэх, зөв амьсгалах. зөв амрах гэсэн үйлдлүүдээ өөрсдөө хянавал зохилтой.
Харин энэ хүсэл маань хэтрэхээр юу болдог билээ? Эрүүл энхийн хүсэл хэтрэнэ гэж юу байхав дээ гэж бодож байна уу?  Тиймээ тийм зүйл болдог байх нь . Эрүүл байх гэж байна гээд л элдэв эм тариа гээд л хэтрүүлэн хэрэглэснээр донтох гэдэг зүйл рүү халтирдаг тал байдаг гэнээ.
Аливаа зүйл зохист хэм хэмжээнээсээ хэтрэхээр гажуудал үүсэж эхлэх нь тиймээс л Алтан судар дээр хүслийн зүй гэж нэг ойлголт яваад байдаг .  Хүслийн зүйтэн гэж хэм хэмжээгээ мэддэг байхыг л хэлэх нь . Өөрийн мэдэлгүй хэтрүүлдэг тал хэн бүхэнд л байдаг даа. 
Эдиин хүсэл -  Эд нь элбэг ,хишиг нь хуртай, ам нь тостой , алдар нь нь цагтай байх ерөөлийг хүн бүхэн л тосон авдаг шүү дээ. 
Хэтрэх нь мэдээж шунал. Шунал ихдвэл шулам болно ч гэдэг. энийг надаар тайлбарлуулах нь илүүц биз. Хар амиа бодсон шуналтангуудаас болж ямар их хохирол бусад нь амсдаг билээ дээ.
Таних мэдэхийн хүсэл - Мэдлэгт тэмүүлж өөрийгөө хөгжүүлж илүү боловсорсоор дараагийн бусдаас хамаарах 3 хүсэл рүү орно. Гэхдээ танин мэдэхийн хүсэл бас хэтэрдэг юм уу гэсэн асуулт гарна. Хэрэглэхгүй байж нээх олон дипломны хойноос хөөцөлдөгч нарт хамаатай. Мэдсэн сурснаа амьдралдаа хэрэглэж ахуйгаа өргөж чадахгүй л бол мэдэж сурсны хэрэг юу байх билээ. Өөрийгөө зассан хүмүүн хэмээх нь өөрийгөө эрүүл байлгаж, ахуйгаа тэгшитгэсэн мэдлэг боловсролыг олж болох болохгүйн зааг хэм хэмжээгээ мэддэг болсон хүмүүн биз.
Харин үүний дараа бусдаас хамаарах 3 хүсэл эхлэнэ.
Харилцахын хүсэл - 
Анд нь үнэнч
Алд нь тэнхээтэй
Зориг нь мохошгүй
Золбоо нь галтай байх болтугай гэсэн ерөөлтэй энэхүү хүсэл өөрөөс хамаарах 3 хүслээ хир биелүүлж чадснаас хамаарах биз. Сайн үнэнч анд нөхөдтэй болохын тулд өөрийн давуугаа үзүүлж, өрөөл нэгнээр дутагдаж явахаа мэдрүүлж чадсан бол анд нөхөд бие биеэ олж ойлголцож нөхөрлөх биз . Нэг удаа найзын маань онгод үнэнч гэдэг үгийг чин нэг сайн ухаадахаарай гэж билээ. Нээрээ үнэнч байна гэдгийг юугаар хэмжих юм болоо? Анд нь үнэнч байх болтухай гэсэн ерөөл юуг илэрхийлж байгаа юм бол? Амьдрал дээр үнэнч  байдлыг ярьсан хэлсэн тохирсондоо байхыг хэлээд байх шиг. Гэвч маш олон хүн анх яриж тохирсноосоо ухарч урвах нь их л дээ. Ялангуяа ажил бизнес эрхлэж эхлэх үедээ иймэрхүү үнэнч бус байдалтай зөндөө л тохиолдож байлаа. Ямар ч үед нөхцөл байдал байнга л өөрчлөгдөж байдаг . Анх гарааны бизнесээ эхлүүлэхэд тулгарч байсан бүгдийг хамтаар туулж гарчихаад хар амиа бодож өөрийн хийсэх бүхэн бусдаас илүү байсан мэт санаж ажил хэрэг жигдрээд асуудал бэрхшээлээ шийдэж чаддаг болонгуут анх эхэлж байсан нөхдөө шахах нь амьдрал дээр их л тохиолдлог . Тэгэхээр үнэнч байдлыг нэг зорилготой холбовол анх зорилго болгон нэгдэж байсан зүйл нөхцөл байдал өөрчлөгдөхтэй холбоотойгоор хэрхэн өөрчлөгдөн хувирдаг талаар бодож үзэж болох л юм. Нэгдэж хийхээр зориж байгаа зорилгодоо үнэнч байх уу? Тэр зорилгод хүрэх арга барилд үнэнч байх уу? Нэгдэж байгаа нэгдэлдээ үнэнч байх уу?  Анддаа ямарч үед үнэнч байх уу? гээд л зөндөө асуудал гарч ирэх нь ...

Нэг удаа Онгод маань надаас үхтэл чинь үнэнч байх үнэнч андаа олсон уу гэж асууж билээ. Тэгээд Өрөг цадиг тамга судрыг уншиж байхад Хабул хаанаас Дайчин тэнгэр яг ийм асуултыг тавьсан байхыг олж уншаад бас гайхлаа. Хабул хаан өөртөө ч итгэдэггүй өөрөө өөрөөсөө урвадаг би  Дайчин тэнгэрийн ивээлийг авч чадаагүй гэж бичсэн байсан. Би 10 андтай байсан бол тэр заяанд хүрч болох байсан юм гэсэн байсан.  Харин миний Онгод надаас Дайчин гэдэг үгийг юу гэж бодож байна гэж асуугаад Чин үнэнг дайж явдаг юм түүнээс дайрч довтолж дайсныг  устгадаг гэж бодно уу гэж асууж билээ. Хабул хааны бичснийг уншихад Дайчин тэнгэрийг буулгаад сүр тэсэж чадах уу гэхэд тэр их хэмийг тэсэх бие яс бойжоогүй өвдөг сэтэрсэн гэсэн Ухааныг тогтоож чадах уу гэхэд 11000 оньсогоноос 900 г тайлсан гэсэн байсан. Алтан судрын агуулгаар бодох юм бол байгаа бүхнийг Хорвоо гээд харин энэ байгаа бүхнийхээ байдлыг мэдэх юм бол Ертөнц гэсэн байдаг ба тэр ертөнц нь 9 цагаан 1 хар 2 хөх ертөнц бий гэсэн байсныг би өмнөх нэгэн бичлэгтэй тайлахдаа Хүн төрөлхтөний 9 цагаан хүслийг 9 цагаан ертөнц гээд   түүний хэтрэлийг устгах хар ертөнц гэдэг юм байна гээд 2 хөх ертөнц болох бөө (эрүүл оюун санаа) бөх (  биеийн бөх буюу эрүүл саруул бие) гэх хөх ертөнцөөр тэнцлийг хадгалах нь зорилго юм бна гэж ухаж билээ. Тэгэхээр Дайчин тэнгэр гэдэг маань тэр л тэнцлийг хадгалахыг хамгаалахыг хариуцдаг тэнгэр бололтой.  
Хамтран амьдрахын хүсэл харин түүний хэтрэл юу бол? Хамтран амьдрахын хүслээ биелүүлэх гэж хажуу нэгнээ өөрийнхөөрөө байлгах гэж хардах сэрдэх гээд л асуудал үүсдэг тэрийг хэлж байна уу? тэгвэл хамтран амьдрахыг хүсэж байгаа бүхэн хажуу нэгнээ ойлгож хүндэлж хамтын нэг гэр бүлийг бий болгох эрхэм зорилгодоо үнэнч байхын тулд өөрийн дотор байх 13 хар бүхнээ дарж тэнцүүлж байхыг хэлэх нь дээ
Цааш үргэлжлэх хүслүүд ч бас энэ бүхэнтэй хамаатай тул дор бүрнээ дахин өөрөө өөртөө тунгаацгаана буй заа


***

2026.3.28
Эх: Tsetsegjargal Dorj

БИД ЯАГААД ӨРГӨЛ ӨРГӨДӨГ ЮМ БЭ? 

Өргөл   буюу  өгөхийн  хуулийн  нэгээхэн  хэсгээс:  
• Сүүгээ  өргөж  байхад  хариуд  нь  таны  сүнс  өөрийнхөө  гэрлийг  тэлнэ.
• Цайгаа  өргөж  байхад  таны  гал  дүүрнэ.
• Будаа  тариагаа  өргөөд  таны  болон  өргөөний  хувь  дүүрнэ, үйлийн  үр  багасч  байдаг.
• Сэтгэл  зүрхээр  өргөх  олон  олон  өргөл  байдаг  ингэж  оршихуйтайгаа  зөв  харилцаж  сурснаар  ТАНЫ  ГЭРЭЛЭН  БҮРХҮҮЛ  өнгөжиж  харсан  даасан  тэнгэрийнхээ  ивээлд  орж,  ХИЙМОРЬ  ЛУНДААТАЙ  МОНГОЛ  ХҮН  БОЛЖ хэн  нэгнээс  хамаарахгүй  итгэл  төгс  нүүрэндээ  галтай,  нүдэндээ  цогтой, хөх  толбот  монгол  хүнийг  ТЭНГЭРТЭЙ  МОНГОЛ  ХҮН гэдэг  байсан  байна.
Бидний  хөх  толбот  эцэг  өвгөд  Ертөнцийн  9 хуулийг  мөрддөг  байжээ. Үүнд:
1. Төрөхийн  хууль
2. Үхэхийн  хууль
3. Галын  хууль
4. Өгөхийн  хууль
5. Авахын  хууль
6. Дүүрэнгийн  хууль
7. Нөхөхийн  хууль
8. Авч  дарахын  хууль
9. Ар эс лантай  байхын  хууль  гэж  дагаж  мөрдөж  байжээ.
Эдгээр  хуулийн  ӨГӨХ-ийн  хуулийн  хариуд  АВАХ-ын  хууль  хэрэгждэг.  Бид  дэлхий  ертөнц, нар  сарандаа, одот тэнгэртээ, өвөг  дээдэсдээ  (тэнгэрт  хальсан  эмгэд  өвгөддөө)  байгаль  дэлхийдээ,  уул  усандаа  өргөл  өргөж  сэтгэл  зүрхээрээ  хайр  талархлаа  илэрхийлдэг  уламжлалтай  байжээ  Энэ  нь  мухар  сохор  үйл  биш  харин зэргэлдээх  ертөнц  оршихуйтайгаа  ( Хан  хурмаст  тэнгэр, лус  савдаг, далд ертөнцтэй)  эрчим  энергээр  харилцан  тэтгэлцэж  бас  хариуд  нь  ивээл  ачилалд  нь  орж  чаддаг  тэнгэр  ухаантай  байсан  учраас  ТЭНГЭР  ЗАЯАТ  МОНГОЛ гэдэг байна.  Энэ  бол  Ертөнцийн,  Орчилонгийн,  Хорвоогийн, Тэнгэрийн, Байгаль  дэлхийн  хуультай  зохицож  чадсан  агуу  ард  түмэн  байсан.  Харин  одоо  цагт  алдагдаад  цөөн  эх  орон  газар  дэлхийдээ  хайртай  эцэг  өвгөд,  эжий  эмгэддээ  дээдэлдэг  хэдхэн  хүний  мухар  сүсэгээр  хийж  буй  зүйл  мэт  андуурах  нь  даанч  харамсмаар. Иймд: Та  энэ  дэлхийн  нэгэн  эд  эс  болж  төрсөн л юм  бол  чиний  чин  сэтгэлээсээ  хэлсэн  өршөөл,  уучлал,  хайр  талархал,  өргөл  ерөөл  өргөж  чадваас  гариг  эрхэс,  нар  сар,  зэргэлдээх  ертөнц  таныг  сонсож  хариу  ивээж  ӨГСӨНИЙ  тань  хариуд  чамд  эрчим  энерги  ивээлдээ  багтаах  нь  АВАХын  боломжийг  олгох  нь  дамжиггүй  юм  шүү.    
Бид  энэ  цагтаа өгдөг  хуулийг  гээж  авахыг  илүүд  үзэж  хүн  өөрийгөө  хэмжээгүй  эрхтэй  мэт  мунхаглаж  юу  хүссэнээ  авч  ухаж  төнхөж,  ан  амьтан  араатан  жигүүртэнг  хороож,  газрын  баялагыг  дэндүү  хайргүй  авснаас  цөвүүн  цаг  болж  газар  лус  хилэгнээд  буй  юмаа.
Монголчууд  бид  сэтгэлээрээ,  үйлээрээ, үгээрээ, инээд  хайраараа,  дуу  аялгуугаараа,  өргөл  ерөөлөөрөө  ӨГЧ  ЧАДДАГ  ард  түмэн  байж  гэтэл  харийн  соёлд  дэндүү  ууссанаар  хуучин  мухар  сүжиг  нэрийн  ёс  улажлал,  аяга  жаягаа  мартсан  ухамсарын  доройтолд  орж  ҮНДЭСНИЙ  ӨВӨӨ  УХАЖ  ТАНИХ  МӨРЛӨХ  шаардлага  гарсныг  сануулж  буй  бодит  жишээ  юм ...

***
ӨРГӨЛИЙН ТАЛААР ДЭЛГЭРЭНГҮЙ, 

МӨН ТАВАН ТАНСАГ ӨРГӨЛ БА ЛУСЫН ТУХАЙД


Өргөл өргөх нь маш эртний ёс юм. Нүүдэлчин Монголчууд өргөлийн идээ нь тухайн газар нутагтаа өгөөжтэй байхыг нэн түрүүнд боддог байсан. Бид 5 тансаг өргөл гэж ярьдаг. Тэгвэл үүнд:
🤍Сүү: Сүү бол дусал бүхнээрээ эд эсийг анагаах хүчин, ундрах эх булгаараа амьтны амийг таслаагүй цор ганц идээ, боловсруулан хадгалахдаа хүний хүч хөдөлмөрийг арвинтай шавхах ухаарал, хөрстөд шингэхдээ түмэнтээ эхийг ундаалах амин хэм учир өргөл өргөлийн дээр оршино.
🧡Цай: Аагтай шаргал цай бол эхийн сайхан сэтгэлийг агуулж, хөдөлмөр шингэсэн ч нутгийн шимийг тээгч ургамлын амийг таслан байж, моддын амийг ноцоон байж, дэврэн хөөсөрч буцлах тул сүүнээс 2 аллагаар доор оршдог. Аллага гэх учир нь цайны ургамал амьтай, ноцох мод амьтай байсан гэдгийг санах хэрэгтэй.
💚Тараг: Охь болсон сүүнд олон бие оршиж, исэж, ээдэж бий болдог тул тэр бүх исэх амьсийн амийг таслан байж өргөгдөх тул гуравдугаарт орох өргөл юм.
💛Айраг: Охь болсон сүүн идээ нь олон биеийг оршоож, исэж, ээдэж бий болдог бас нэгэн идээ. Гэвч тарагнаас илүүтэй хүмүүний хөдөлмөрийг шавхавч, байгальд шингэхдээ тарагнаас арай удаан байдаг тул дөрөвдүгээрт орно.
💜Сархад: Сархад бол исэж, ээдсэн таргийг моддын амийг дөлдөн байж бүтээх нэгэн идээ тул тараг, айрагнаас дорд оровч, ухааны царааг тэлж, бодисын мөн чанарыг таниулж, усан бодгалийн хатуу, шингэн, хийн төлөвийг бүгдийг ухааруулах тул хөдөлмөрийн дээд идээ болж өргөлийн тавд орно. 
Өргөлийн хувинг #арбай гэдэг. (Арбай- Артай, ирээдүйтэй байх гэсэн утгатай)
Цацлын халбагыг #орбай гэнэ. (Ортой байх, үндэстэй байх гэсэн утгатай) Орбайд байх нүд нь 9 хүслийн билэгдэлтэй. Хүмүүний 9 хүслийг тэнцүү байлгахыг билэгдсэн 9 нүдтэй. Тэнгэртээ энэ миний 9 хүслийг бүтээж биелүүлж, энэ миний үйлдсэн үйл энэ хүсэлд тааран нийцэж байхыг ерөөж цацал өргөх ёс заншилтай. 
Өргөлийн хувин 3 бүслүүртэй байдаг нь өнгөрсөн, одоо, ирээдүй цагийг билэгддэг. Хоёр бариулын түшиг нь эр эм хоёр тэнцүү байхыг, дундын бариул нь үр хүүхэд эдгээр хувь заяаг холбож байдаг гэдгийг илтгэдэг.
💠Өргөл өргөхдөө дээшээ өргөдөг учир юу вэ?
- Хишиг буян дээд тэнгэрээс ирдэг, хур бороо ч дээд тэнгэрээс ирдэг. Тэр бүхний үр нь газарт шингэн, тэндээс бойжин ургадаг. Яг л бороо шиг гэж сэтгэ. Эхлээд бороо орж, зүлэг цэцэглэдэг шүү дээ. Түүн шиг дээд тэнгэрт энэ хүслээ мэдүүлэн, тэр хишиг буянаа бидэнд хур болон буулгаад, тэр нь бидний амьдралд урган төлжиж, өвс ногоо шиг байхын ерөөлөөр бодож, дээд тэнгэрт өргөж, түүний шим нь газарт буугаад өвс ногоог тэтгэж байдагтай адил, эцэст хүмүний хувь заяа тэгширч, аз жаргалтай болдог гэдэг зан үйл юм. Иймд хүмүүн өөрийн зүрхний орон зайгаас чин сэтгэлээсээ хүсэн дээд тэнгэртээ өндрөөс өндөрт өргөдөгийн учир оршино. Өргөл өргөхдөө цементэн шалан дээр биш, шороон дээр зогсож өргөдөг.
💠Өргөлийг хэнд өргөдөг вэ?
- Өөрөө бодоод хандахад л тэдэнтэй холбогддог. Өөрийн өвөг дээдэс, уул усны эзэд гэх мэт.
💠Хаана өргөдөг вэ? 
- Амьд оршихуйтай газар буюу хөрсөн дээр. Өргөл өргөхөд ургамал, амьтан, бичил биетэн гэх мэт амьтад хөлд гишгэгдэн амь нь тасарч байдаг. Харин ямарваа нэг амь тасрахад эрлэг ирдэг. Өргөл өргөх үед эрлэг хажууд чинь ирнэ, харин эрлэг хүслийг чинь сонсоод, хүргэх эзэнд (өвөг дээдэст) нь дамжуулдаг. Эрлэг бол амьд, үхсэн хоёрыг холбодог. Харин өргөсөн өргөл нь газарт бууж тэнд буй амийг тэтгэж эрлэгийн дэнсээнд нүгэлгүй байхыг засаж байгаа юм. Нэг үгээр хэлвэл эргэх холбоо болж байна. 
💠Өргөлийг юунд хийж өргөх вэ?
- Өөрийн сэтгэлээс хамаарна, мөнгөн аяга, модон аяга гэх мэт байж болно. Хамгийн чухал нь хүсэхдээ чин сэтгэл тээх хэрэгтэй. 
💠Өргөлийн хэмжээ ямар байх вэ?
- Хэр их юм өргөх, бага юм өргөх, заавал нартай байна уу? Орой байна уу? Хамаагүй байдаг. Гол нь сэтгэлээсээ өргөх чухал.
💠Монголчууд нар, сар, одонд өргөл өргөдөг учир юу вэ?
- Наранд өргөл өргөснөөр нарнаас амин хэм авна. Мөн оюун ухаанд сайн байдаг. 
- Саранд өргөл өргөснөөр хүний дотоод усан бүтэц тэгширдэг. Сарны гэрэл цусны бүтцийг сайжруулдаг. Үнэхээр үр хүүхэд хүссэн үед сар хөлөглөн ирсэн онгодууд тусалдаг.
- 7 бурхан – шанага 7 тэгшрэх үед ертөнцийн төв харагддаг. Мөнх тэнгэр, тэнгэр эцгийг харагдуулна. Иймд хүмүүний зөн нэмэгдэж, зөн сэргэж байдаг. Энэ үед эд эс сэргэж эхэлдэг. Бүх төрлийн сүнсэн айтай холбогдох хаалга нээгдэнэ гэж үздэг.
Өөр бусад өргөл гэвэл дуун өргөл, шүлэгэн өргөл, үйлийн өргөл (мод тарих) гэж байдаг. Аавынхаа төлөө, ээжийнхээ төлөө, өвгөдийнхөө төлөө, хайртай бүхнийхээ төлөө, эх орныхоо төлөө, энэ дэлхийн төлөө өргөсөн өргөл бүр нь хур бороо шиг бууж, дусал бүрийнх нь тоогоор хишиг буян нь дэлгэрч байх болтугай.
💠Лус савдаг хангай дэлхийдээ хэрхэн өргөл өргөх вэ? Хангай дэлхий, лус савдагтаа өргөл өргөж, мөргөж, гуйж элдэв үйлээ бүтээж байх нь эртний уламжлалт зан заншил юм. Өргөл өргөхдөө цайны дээж, сүү, будаа буудай, үйрмэг талх, цаасгүй чихэр зэрэг байгальд амархан шингэх зүйлс өргөнө.
Ингэхдээ дараахь зүйлийг анхаарах хэрэгтэй.
1. Хэнд, юунд өргөх гэж байна, түүнийгээ дуудах
2. Хэн өргөж байна, өөрийгөө таниулах
3. Хүсэл зорилгоо хэлэх гэсэн дарааллаар өргөдөг. Жишээ нь уул усандаа өргөл өргөхдөө:
Хан их хайрхад минь
Хатан их лусад минь ээ,
...жилтэй ... би идээ цайныхаа дээжийг өргөж байнаа. Гал голомт, үр хүүхдийг минь ивээлдээ авч хайрлана уу гэх мэт.
Зэрэгцээ орших ертөнцийн тоо томшгүй олон энергийн урсгал дунд бид амьдарч буй. Тийм учраас өөрийн өргөж байгаа лус савдгаа болон буурал дээдсүүддээ хандан дуудаж өргөхгүй бол таны өргөл нь болох болохгүй завсрын сүнснүүдийг эрчимжүүлж сохор өргөл болох тохиолдол бий.
Өргөл өргөхдөө, уул хайрхадын овоо тахилганд очихдоо богино өмд, богино ханцуйтай цамц, углааш өмсөж очвол нүцгэн очиж байгаатай ялгаагүй байдаг. Ер нь Монгол хүн өвөг дээдэс, өндөр хүндэтгэлтэй хүмүүнтэй золгохдоо хөлдөө гуталтай, биедээ хувцастай, толгойдоо малгайтай золгодог ёс бийг санаарай.
Энэ ёс нь уул хайрхадын овоонд гарах, уулын оройд гарах, элдэв тахилгад нь, өргөл өргөх зэрэгт мөн хамаарна.                                      
💠 Найман төрлийн лус байгаагаас ерөнхийд нь 3 лусад хуваадаг.
Хар лус – Бүх уул хайрхад, мод чулуу газрын эзэн тэнгэр
Цагаан лус – Газар дээр оршигч бүх ан амьтдын эзэн тэнгэр
Хөх лус – Булаг шанд, гол мөрөн далай тэнгис болон түүнд оршин амьдрагч бүх амьтдын эзэн тэнгэр
💠Лус хүнээ хэрхэн олж шийтгэдэг вэ?
Лус буруу үйл хийсэн хүнийг үнэрээр нь мөшгих ба генээр нь олж хорлодог. Тиймээс лусын хорлол нь удам дамжих аюултайгаас гадна тухайн хүнийг өөрийг нь биш юмаа гэхэд үр хүүхэд, эцэг эх, аль нэгийг нь тарчлаан шийтгэнэ. Манай удам ийм өвчнөөр үхдэг, тийм өвчнөөр өвчилдөг гэдэг нь үүнтэй холбоотой байх нь.
Хар лус: Очсон газрынхаа уул овоо, мод чулуу, газар шороог зүй бусаар хөндөж онгичвол Хар лусыг хилэгнүүлнэ. Хүний 5 цул эрхтэнг голчлон барьж өвчлүүлнэ.
Цагаан лус: Ан амьтан, үр төл, мөн ганцаар яваа амьтан ба содон зүстэй ан амьтан агнах зэрэгт цагаан лусын хорлолд өртдөг ба энэ хорлол нь голчлон тухайн хүний бие эрхтэнг тахир дутуу болгох хараалтай.
Хөх лус: Булаг шанд, гол мөрөн, нуур далайн усанд элдэв бохир бузар оруулах, түүнд амьдардаг амьтдыг зүй бусаар агнаж хороох зэрэгт хөх лусын хорлолд өртөнө. Хөх лусын хорлол нь усан хаван, бөөрний талын өвчин, арьсан дээр элдэв тууралт, яр шарх гарах зэргээр илэрнэ.
Шинж тэмдэг: Лусын хорлолд өртсөн хүмүүс нь эмчилгээ дом хийлгэвч эдгэрч өгөхгүй, шинжилгээнийх нь хариу гарч өгөхгүй, элдэвлэн зовооно. Мөн сонин дүрст амьтан, ус, мод, уул зүүдлэх, хавар намрын цагт өвчин нь идэвхижих зэрэг нийтлэг шинж тэмдэг үзүүлдэг байна.
💠Лус савдгийн хараал, хорлолд өртөхгүйн тулд бид юу хийх ёстой вэ?
Юуны өмнө байгаль эхтэйгээ бид хүйн холбоотой учраас, байгаль дэлхийдээ зүй бус сэтгэлээр хандахаас бүх зүйл эхэлнэ. Хүмүүсийн ихэвчлэн хийдэг уршиггүй үйлдлүүд:
1. Хог хаягдалаа зүгээр л хаян, газар ухах, шороо чулуу хөндөх, газраас чулуу хамаагүй авч явах, модны мөчир хугалах, тайрах, навч цэцэг санаатайгаар олныг тасдах...
2. Уул хайрхадын овоон дээр гарч архи уух, эр эмгүй бие засах, хэрүүл зарга хийх, хараалын үг хэлэлцэх...
3. Овоо тахилга болон ургаа модонд өргөл барьц өргөж байна гээд элдэв хадаг торго уях, мөнгө тавих, уусан архины шил, савтай сүү, архи орхих, таяг, машины жолооны бүрээс тавих...
4. Байгальд үл шингэх элдэв эд зүйлс өргөх. Учир нь хэсэг хугацааны дараа тэд хог л болж үлдэнэ.
5. Ан амьтдыг үй олноор нь устгаж агнах, үр төлтэй амьтан болон содон зүстэй амьтад, ганц нэгээр яваа амьтан хөнөөх. Тэр тусмаа лусын амьтан болох могойг алах.
6. Шувууны өндөг, үүрийг авч гэртээ тавьж элдэв гоёонд хэрэглэх.
7. Гол, булаг шанд, нуур далайд шүлс, нус цэрээ хаях, бие засах
8. Урсгал усанд улаан, цагаан өнгийн идээ ундаа хийх болон цус дусаах 
/хүнсний махыг хүмүүс голд хийж хадгалдаг, миний бодлоор шүүсийг нь урсгал усанд урсгахгүй байхаар бодолцож уутны амыг сайн боох хэрэгтэй/
9. Голд элдэв хог хаягдал хаях, машин тэргээ угаах зэргийг цээрлэвэл зохино.
Цааш нь share хийгээд page-дээ follow хийгээрэй баярлалаа 😉


***
2026.2.5

#Чингий_Иэ 

Цацал юуны учир есөн  нүдтэй байдаг талаар бодоод үзэцгээе. 


9н нүх нь 9н хүслийг илэрхийлдэг бөгөөд үүнд: 
- эрүүл энхийн хүсэл, 
- эдийн хүсэл, 
- танин мэдэхийн хүсэл, 
- харилцахын хүсэл, 
- хамтран амьдрахын хүсэл, 
- үрийн хүсэл, 
- амарлангуйн хүсэл, 
- эзэн эрхийн хүсэл гээд нар зөв эргүүлээд хамгийн сүүлд голд нь мөнх амьдрахын хүсэл байдаг аж 

Хүмүүн өргөл өргөхдөө дотроосоо шүншиглэн бодож хэлж өргөхдөө:
“Эрүүл энхийн” буюу 
НЭГ дэх нүдний хүсэлд:
Агар бие нь амгалан
Алд бие нь тэнүүн
Ахуй гэр нь төвшин
Алдар нэр нь бүтэн байх болтухай хэмээж хэлнэ.
^Агар бие нь амгалан - Сүнсэн биеийг хэлж байна.
^Алд бие нь тэнүүн - Мөчит махан биеийг хэлж байна.
^Ахуй гэр нь төвшин - Гэр бүлдээ өвчин зовлон ярьж төвөг удахгүй байх нь ээ. Өвчтэй хүмүүн гэртээ төвөг болдог тийм үү? Тэгүүлэхгүйн тулд энэ үгийг хэлж байна.
^Алдар нэр нь бүтэн байх болтухай - Энэ нь оюун ухаан зөв, эрүүл байхыг хэлээд байна. 
Ингэж дөрвөн биеэр нь энх байхыг хэлж байна.

“Эдийн” буюу ХОЁР дахь нүдний хүсэлд:
- Эд нь элбэг
- Хишиг нь хуртай
- Ам нь тостой
- Алдар нь цогтой байх болтухай.
^Эд нь элбэг - Энэ бол эдийн хүсэл. Эхлээд эд, өмсөх зүүх байх нь тийм үү?
^Хишиг нь хуртай - Дараад нь эд гэдэг нь урсгалд байдаг учраас хуртай гэж байна. Эд өмхөрч, элэгдэж дуусдаг тийм үү? Тэгэхээр дараагийнх нь сэлгээд орж ирнэ гэж байна.
^Ам нь тостой - Гэдэс цатгалан байг гэж байна.
^Алдар нь цогтой байг - Энэ бүх эдэлж байгаа зүйлээ нэр алдартаа луйвраар биш өөрийн хөдөлмөрөөр олж байг гэсэн утгаар хэлж байгаа ерөөл.

“Танин мэдэхүйн” буюу ГУРАВ дахь нүдний хүсэлд:
- Далай оюун нь тархиндаа багтаж
- Суу ухаан нь сэтгэлдээ сууж
- Суудал сэнтийндээ эзэн болж
- Сургааль хишгийн дээдийг хайрладаг болоорой.
Энэ маш их мэргэн цоорхой болохыг хэлж байгаа ерөөл. Дахиад дөрвөн бие дээр нь хэлж байна. Өөрөө ямар байх, тэрнээс авахуулаад ямар болох хүмүүний зам мөрийг чиглүүлэн хэлж байна.

“Харилцааны” буюу ДӨРӨВ дэх нүдний хүсэлд:
- Анд нь үнэнч
- Алд нь тэнхээтэй
- Зориг нь мохошгүй
- Золбоо нь галтай байх болтухай.
Найз нөхөдтэйгөө нийлээд ямар үйл хийдгийг хэлнэ.

“Хайр дурлалын” буюу ТАВ дахь нүдний хүсэлд:
- Тогтох тооноо хамтдаа түшиж
- Тэтгэх галаа хамтдаа бадрааж
- Тэврэх үрээ хамтдаа энэрч
- Төр улс нь бултаар гийгүүлэх болтухай.
Би чамд хайртайгаас гоё үг байгаа биз дээ? Энэ эр эм хоёр нийлээд яах нь вэ? Эхлээд гэрээ барьж, дараа нь гал голомтоо бадраах нь. Тэгээд үр хүүхдээ тэврэнэ. Үр хүүхэд өснө гэдэг нь улс орны эхний үндэс, цааш цаашдаа улс орон тогтохын билэг дэмбэрэл болж байна.

“Үрийн” буюу ЗУРГАА дахь нүдний хүсэлд:
- Өврөөр дүүрэн охинтой
- Хормойгоор дүүрэн хөвүүнтэй
- Хотлоор дүүрэн төлтэй
- Хорвоогоор дүүрэн цэцэгстэй байх болтухай.
Энэ бүх амьтны ерөөл байгаа биз дээ? Хүмүүн, амьтан ургамлын үржин төлжилт, удамшлыг бүгдийг багтаасан байна.

“Амирлангуйн” буюу ДОЛОО дахь нүдний хүсэлд:
- Сэтгэлдээ сэвгүй
- Итгэлдээ алдасгүй
- Тэмүүлэлдээ бүдрэлгүй
- Зорилгодоо үнэнч аж төрөх болтухай.
Сэтгэлд байдаг зүйл бүгд бүрэн байгаа биз дээ.

“Эрх мэдлийн” буюу НАЙМ дахь нүдний хүсэлд:
- Дуурсах нэр нь мөнх
- Дуслах хөлс нь арвин
- Дуудах нэр нь хүчтэй
- Дагуулах ард нь арвин байх болтухай.
Эзэн эрхийн хүслийн утга учир бий.
Алдар нэрийг хөдөлмөрөөр олдог гэдгийн учиг.

“Мөнх оршихуйн” буюу ЕС дэх нүдний хүсэлд:
- Эргэх наран ээлтэй
- Эцэг Тэнгэр ивээлтэй
- Эрхэт төр нь түшигтэй
- Энэ бие нь түүхтэй байх болтухай.
Энд амьдрах жамын утга учрыг бүгдийг багтаасан.
За ингээд энэ бүхнийг ерөөгөөд сүү өргөнө өө. Өргөлийг өргөхдөө цемент шал дээр биш газар шороон дээр өргөдөг ёстой ажээ.


***


Хөх Мөнх тэнгэр минь
Хөрст Алтан дэлхий минь
99 тэнгэр 33 хурмастууд минь
Харсан даасан Тэнгэрүүд минь!!!
Хар лусын эздүүд минь
Уул усны их эздүүд минь
Улсын тэнгэр удмын тэнгэрүүд минь 
Ураг төрлийн их Онгод Сахиусууд минь
Үе үеийн их Өвөг дээд эсүүд минь
Өвгөн буурал аавууд минь 
Эмгэн буурал ээжүүд минь
         ЦАГААН СҮҮНИЙХЭЭ ДЭЭЖИЙГ 
         ЦАЦАЛ БОЛГОН ӨРГӨЕ ӨӨӨ!!!
                   ХӨХ ТОЛБОТОЙ  
                   МОНГОЛ ЦУСТАЙ 
                   АХАН ДҮҮСҮҮДИЙГ МИНЬ
                   ҮР ҮНДСҮҮДИЙГ МИНЬ 
ЭРҮҮЛ САРУУЛ, ЭНХ ТУНХ БАЙЛГАЖ
ЭРГЭН СЭРЭЭЖ ЭНХИЙГ ТОГТООЖ
ЭЛГЭЭРЭЭ ЭНХ АМАР ТӨРЛӨӨРӨӨ ТҮВШИН АМГАЛАН АМЬДРУУЛЖ ХАЙРЛА!!!!!
Таван хошуу мал нь өсөж
Тааваараа сайхан амьдраг 
Талын Монгол амаржиг
Айл бүхэн амгалан байг 
Алсын зовлон холуур тойрог
           Зон олон, хотол түмнээрээ 
           Элэг бүтэн, эрүүл саруул, эв найртай, элбэг дэлбэгхэн энхжин жаргах болтухай. 
ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ


***

СҮҮ ӨРГӨХДӨӨ 
Үе үеийн өвөг дээдэс минь
Хөх мөнгөн тэнгэр эцэг минь
Хөрст алтан дэлхий ээж минь
Ерөн есөн тэнгэр минь
Эзэн хурмаст минь
Уул усны эздүүд минь
Ураг төрлийн онгодууд минь
Өвгөн буурал аав минь
Эмгэн буурал ээж минь
Харсан даасан тэнгэрүүд минь
Хар лусын савдагууд минь
Атаа таван тэнгэр минь
Та бүхэндээ........ Жилтэй......... Овогтой............. би сүүн дээжээ өргөж байна.
Таны өргөсөн сүүн өргөл сүүн эст сүнснүүдэд энэхүү дуудлагаар хүрч есөн нүдэт модон орбайгаар хүрдэг ба хөрсөнд буусан сүүн цацал хөрсөндөө хөгцийг үүсгэж тэр хөгц нь зүлэг ургах тэжээл болдог байна. Ингэж сүнс хийгээд хөрс нь сүүн хэмээр цадаж байгаль дэлхийн хөрс тэжээгддэг байх нь. Таны сүүн өргөл хөрсөнд заавал буух ёстойн шалтгаан энэ болой...
Хуулав.

Цөөг хайрхан цацалтай сүүгээ өргөн

Алтай хангай минь
Атаа таван тэнгэр минь
Аав ээжийн минь нутаг минь
Хөрст алтан дэлхий минь
Хөвөө хязгаар нутаг минь
Унасан газар 
Угаасан ус минь
Үр сад минь
Өвөг дээдэс минь
Өршөөж биднийгээ хайрла

Цөөг хайран... цацалтай сүүгээ өргөн.

Эх дэлхий минь амар амгалан байр
Эх нутаг минь түвшин амар амгалан байр
Элгэн садан үр, ач зээ минь амар амгалан байр

Цөөг хайрхан... цацалтай сүүгээ өргөн.

Сүүгээ өргөснийхээ дараа долоон бурхан одны чиг харалдаа толгойныхоо  алчуураа газар тавиад үдэш орой залбирч ээж минь сунаж мөргөдөг байсан.

Долоон бурхан од минь ээ...

Эх болсон зургаан зүйл хамаг амьтанг амар амгалан байлгаж хайрла
Юу санасан есөн цагаан хүсэлийг минь бүтээж хайрла
Долоон бурхан од минь долоон хүүхдийг минь эрүүл саруул, эвтэй найртай явуулж, улс түмэндээ ихийг бүтээлгэж хайрла...

гэж залбирдаг юм шүү.


***
Цайны дээжээ өргөхдөө хэлсэн үгс энгийн хэрнээ хүчтэй засал болдог.

Цайны дээж өргөх нь эртнээс уламжлагдан ирсэн манай ёс. Үс гэзгээ янзлан, нүүр гараа угаан биеэ бэлдсэн байх хэрэгтэй. Толгой болон хөл нүцгэн байж болохгүй. Бүр болохгүй бол толгой дээрээ нэг гараа тавьж байгаад цайныхаа дээжийг өргөнө. Цайны дээж хэт халуун байж болохгүй, хөрсөн эсвэл бүлээвтэр байх ёстой. Дээжээ өргөхдөө гарынхаа алгыг дээш харуулах маягтай өргөнө.
Цайны дээжээ өргөхдөө хэлэх үгс нь муу муухай, болж бүтэхгүй үгсийг хэлэхгүй байх хэрэгтэй. Үгийн хүч, энерги гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Жишээ нь: үр хүүхдийг минь өвчин зовлонгүй, биднийг өр ширгүй, идэж уухаар дутаалгүй гэх мэт үгсийг хэлж болохгүй. Эхлээд өвөг дээдсийнхээ амар мэндийг мэдэх хэрэгтэй.

Тэгээд араас нь сайхан үгсээр өөрсдийгөө даатгах хэрэгтэй. Жишээ нь: Өвөг дээдэс, элэнц хуланц, эмээ өвөө, эцэг эх (хэрвээ өнгөрсөн бол) амар мэндийг мэдэж байнаа гээд нэг өргөнө. Дараа нь уул ус, хангай дэлхий, наран ээжийнхээ амар мэндийг мэдэж байнаа гээд нэг өргөнө. Сүүлд нь үр хүүхэд биднийгээ эрүүл энх, урт удаан, элбэг хангалуун, аз жаргалтай сайхан амьдруулж өгөөрэй, харж хандаж байгаарай гээд өргөнө. Хань ижлийн минь ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй байлгаж өгөөрэй гэх мэт өргөнө.

Энгийн хирнээ маш хүчтэй засал  гэж үздэг. Өглөө цайныхаа дээжийг өргөсөн шигээ харуй бүрий болсон хойно өвөг дээдэстээ сүү өргөж байвал маш сайн аж.

Учир нь бидний өвөг дээдэс маань харанхуй болох үед бидний энэ ертөнцөд  ирж, үр хүүхэд биднийгэээ эргэж тойрч, харж хандан, муу муухай бүхнээс холдуулж явдым гэнэ лээ. Тэдний наашаа ирэх замыг сүүн бороогоор гэрэлтүүлж, бас тэднийг ундаалж цангааг нь тайлдаг юм гэсэн. 

Түүнчлэн цайны дээж өргөх гол засал бол 7 бурхан одыг тэгшрэх үед сүү өргөх, ажил үйл бүхнээ даатган хүслээ хэлэх засал юм. Шанага далий байвал дотор нь мянга сүү хийгээд нэмэргүй урсаад л асгарчихна гэсэн үг. Тиймээс айл гэрийн эзэгтэй, ирээдүйд эзэгтэй болох эмэгтэйчүүддээ уг заслын од хэзээ тэгширдэгийг хэлж өгье.

Долоон бурхан одны тэгширдэг цаг:

Зун: 02:30 – 04:30

Намар: 21:30 – 23:30

Өвөл: 19:00 – 20:30

Хавар: 0:30 – 02:30

Долоон бурхан одонд аврал одуулахдаа дан ганц өөрийгөө эсвэл цөөн хэдэн хүнийг гуйж болдоггүй юм гэнэ. Учир нь долоон бурханы буулт маш их байдаг учраас олон хүн, амьтанд аврал одуулах нь зөв юм байна шүү.

Цайныхаа дээжийг өргөхдөө хэлэх үг:

Цайны дээжний өргөл /Өвөг дээдэстээ өөрсдийгөө таниулах/
Үе үеийн өвөг дээдэс минь
Хөх мөнгөн тэнгэр эцэг минь
Хөрст алтан дэлхийн эх минь
99-н тэнгэр минь
33-н хурмаст минь
Уул усны эздүүд минь
Ураг төрлийн онгодууд минь
Өвгөн буурал аав минь
Эмгэн буурал ээж минь
Харсан даасан тэнгэрүүд минь
Хар лусын савдгууд минь
Атаа таван тэнгэр минь
Та бүхэндээ ............. жилтэй ................ овогтой ............ 
Цайныхаа дээжийг өргөж байна.

Эх сурвалж : Аура. Дом Засал хуудас

***
ӨРГӨЛИЙН ТАЛААР ДЭЛГЭРЭНГҮЙ, 
МӨН ТАВАН ТАНСАГ ӨРГӨЛ БА ЛУСЫН ТУХАЙД

Өргөл өргөх нь маш эртний ёс юм. Нүүдэлчин Монголчууд өргөлийн идээ нь тухайн газар нутагтаа өгөөжтэй байхыг нэн түрүүнд боддог байсан. Бид 5 тансаг өргөл гэж ярьдаг.

 Тэгвэл үүнд:

🤍Сүү: Сүү бол дусал бүхнээрээ эд эсийг анагаах хүчин, ундрах эх булгаараа амьтны амийг таслаагүй цор ганц идээ, боловсруулан хадгалахдаа хүний хүч хөдөлмөрийг арвинтай шавхах ухаарал, хөрстөд шингэхдээ түмэнтээ эхийг ундаалах амин хэм учир өргөл өргөлийн дээр оршино.

🧡Цай: Аагтай шаргал цай бол эхийн сайхан сэтгэлийг агуулж, хөдөлмөр шингэсэн ч нутгийн шимийг тээгч ургамлын амийг таслан байж, моддын амийг ноцоон байж, дэврэн хөөсөрч буцлах тул сүүнээс 2 аллагаар доор оршдог. Аллага гэх учир нь цайны ургамал амьтай, ноцох мод амьтай байсан гэдгийг санах хэрэгтэй.

💚Тараг: Охь болсон сүүнд олон бие оршиж, исэж, ээдэж бий болдог тул тэр бүх исэх амьсийн амийг таслан байж өргөгдөх тул гуравдугаарт орох өргөл юм.

💛Айраг: Охь болсон сүүн идээ нь олон биеийг оршоож, исэж, ээдэж бий болдог бас нэгэн идээ. Гэвч тарагнаас илүүтэй хүмүүний хөдөлмөрийг шавхавч, байгальд шингэхдээ тарагнаас арай удаан байдаг тул дөрөвдүгээрт орно.

💜Сархад: Сархад бол исэж, ээдсэн таргийг моддын амийг дөлдөн байж бүтээх нэгэн идээ тул тараг, айрагнаас дорд оровч, ухааны царааг тэлж, бодисын мөн чанарыг таниулж, усан бодгалийн хатуу, шингэн, хийн төлөвийг бүгдийг ухааруулах тул хөдөлмөрийн дээд идээ болж өргөлийн тавд орно. 

Өргөлийн хувинг #арбай гэдэг. (Арбай- Артай, ирээдүйтэй байх гэсэн утгатай)
Цацлын халбагыг #орбай гэнэ. (Ортой байх, үндэстэй байх гэсэн утгатай) Орбайд байх нүд нь 9 хүслийн билэгдэлтэй. Хүмүүний 9 хүслийг тэнцүү байлгахыг билэгдсэн 9 нүдтэй. Тэнгэртээ энэ миний 9 хүслийг бүтээж биелүүлж, энэ миний үйлдсэн үйл энэ хүсэлд тааран нийцэж байхыг ерөөж цацал өргөх ёс заншилтай. 
Өргөлийн хувин 3 бүслүүртэй байдаг нь өнгөрсөн, одоо, ирээдүй цагийг билэгддэг. Хоёр бариулын түшиг нь эр эм хоёр тэнцүү байхыг, дундын бариул нь үр хүүхэд эдгээр хувь заяаг холбож байдаг гэдгийг илтгэдэг.

💠Өргөл өргөхдөө дээшээ өргөдөг учир юу вэ?
- Хишиг буян дээд тэнгэрээс ирдэг, хур бороо ч дээд тэнгэрээс ирдэг. Тэр бүхний үр нь газарт шингэн, тэндээс бойжин ургадаг. Яг л бороо шиг гэж сэтгэ. Эхлээд бороо орж, зүлэг цэцэглэдэг шүү дээ. Түүн шиг дээд тэнгэрт энэ хүслээ мэдүүлэн, тэр хишиг буянаа бидэнд хур болон буулгаад, тэр нь бидний амьдралд урган төлжиж, өвс ногоо шиг байхын ерөөлөөр бодож, дээд тэнгэрт өргөж, түүний шим нь газарт буугаад өвс ногоог тэтгэж байдагтай адил, эцэст хүмүний хувь заяа тэгширч, аз жаргалтай болдог гэдэг зан үйл юм. Иймд хүмүүн өөрийн зүрхний орон зайгаас чин сэтгэлээсээ хүсэн дээд тэнгэртээ өндрөөс өндөрт өргөдөгийн учир оршино. Өргөл өргөхдөө цементэн шалан дээр биш, шороон дээр зогсож өргөдөг.

💠Өргөлийг хэнд өргөдөг вэ?
- Өөрөө бодоод хандахад л тэдэнтэй холбогддог. Өөрийн өвөг дээдэс, уул усны эзэд гэх мэт.

💠Хаана өргөдөг вэ? 
- Амьд оршихуйтай газар буюу хөрсөн дээр. Өргөл өргөхөд ургамал, амьтан, бичил биетэн гэх мэт амьтад хөлд гишгэгдэн амь нь тасарч байдаг. Харин ямарваа нэг амь тасрахад эрлэг ирдэг. Өргөл өргөх үед эрлэг хажууд чинь ирнэ, харин эрлэг хүслийг чинь сонсоод, хүргэх эзэнд (өвөг дээдэст) нь дамжуулдаг. Эрлэг бол амьд, үхсэн хоёрыг холбодог. Харин өргөсөн өргөл нь газарт бууж тэнд буй амийг тэтгэж эрлэгийн дэнсээнд нүгэлгүй байхыг засаж байгаа юм. Нэг үгээр хэлвэл эргэх холбоо болж байна. 

💠Өргөлийг юунд хийж өргөх вэ?
- Өөрийн сэтгэлээс хамаарна, мөнгөн аяга, модон аяга гэх мэт байж болно. Хамгийн чухал нь хүсэхдээ чин сэтгэл тээх хэрэгтэй. 

💠Өргөлийн хэмжээ ямар байх вэ?
- Хэр их юм өргөх, бага юм өргөх, заавал нартай байна уу? Орой байна уу? Хамаагүй байдаг. Гол нь сэтгэлээсээ өргөх чухал.

💠Монголчууд нар, сар, одонд өргөл өргөдөг учир юу вэ?
- Наранд өргөл өргөснөөр нарнаас амин хэм авна. Мөн оюун ухаанд сайн байдаг. 
- Саранд өргөл өргөснөөр хүний дотоод усан бүтэц тэгширдэг. Сарны гэрэл цусны бүтцийг сайжруулдаг. Үнэхээр үр хүүхэд хүссэн үед сар хөлөглөн ирсэн онгодууд тусалдаг.
- 7 бурхан – шанага 7 тэгшрэх үед ертөнцийн төв харагддаг. Мөнх тэнгэр, тэнгэр эцгийг харагдуулна. Иймд хүмүүний зөн нэмэгдэж, зөн сэргэж байдаг. Энэ үед эд эс сэргэж эхэлдэг. Бүх төрлийн сүнсэн айтай холбогдох хаалга нээгдэнэ гэж үздэг.
Өөр бусад өргөл гэвэл дуун өргөл, шүлэгэн өргөл, үйлийн өргөл (мод тарих) гэж байдаг. Аавынхаа төлөө, ээжийнхээ төлөө, өвгөдийнхөө төлөө, хайртай бүхнийхээ төлөө, эх орныхоо төлөө, энэ дэлхийн төлөө өргөсөн өргөл бүр нь хур бороо шиг бууж, дусал бүрийнх нь тоогоор хишиг буян нь дэлгэрч байх болтугай.

💠Лус савдаг хангай дэлхийдээ хэрхэн өргөл өргөх вэ? Хангай дэлхий, лус савдагтаа өргөл өргөж, мөргөж, гуйж элдэв үйлээ бүтээж байх нь эртний уламжлалт зан заншил юм. Өргөл өргөхдөө цайны дээж, сүү, будаа буудай, үйрмэг талх, цаасгүй чихэр зэрэг байгальд амархан шингэх зүйлс өргөнө.
Ингэхдээ дараахь зүйлийг анхаарах хэрэгтэй.
1. Хэнд, юунд өргөх гэж байна, түүнийгээ дуудах
2. Хэн өргөж байна, өөрийгөө таниулах
3. Хүсэл зорилгоо хэлэх гэсэн дарааллаар өргөдөг. Жишээ нь уул усандаа өргөл өргөхдөө:
Хан их хайрхад минь
Хатан их лусад минь ээ,
...жилтэй ... би идээ цайныхаа дээжийг өргөж байнаа. Гал голомт, үр хүүхдийг минь ивээлдээ авч хайрлана уу гэх мэт.
Зэрэгцээ орших ертөнцийн тоо томшгүй олон энергийн урсгал дунд бид амьдарч буй. Тийм учраас өөрийн өргөж байгаа лус савдгаа болон буурал дээдсүүддээ хандан дуудаж өргөхгүй бол таны өргөл нь болох болохгүй завсрын сүнснүүдийг эрчимжүүлж сохор өргөл болох тохиолдол бий.
Өргөл өргөхдөө, уул хайрхадын овоо тахилганд очихдоо богино өмд, богино ханцуйтай цамц, углааш өмсөж очвол нүцгэн очиж байгаатай ялгаагүй байдаг. Ер нь Монгол хүн өвөг дээдэс, өндөр хүндэтгэлтэй хүмүүнтэй золгохдоо хөлдөө гуталтай, биедээ хувцастай, толгойдоо малгайтай золгодог ёс бийг санаарай.
Энэ ёс нь уул хайрхадын овоонд гарах, уулын оройд гарах, элдэв тахилгад нь, өргөл өргөх зэрэгт мөн хамаарна.                                      
💠 Найман төрлийн лус байгаагаас ерөнхийд нь 3 лусад хуваадаг.
Хар лус – Бүх уул хайрхад, мод чулуу газрын эзэн тэнгэр
Цагаан лус – Газар дээр оршигч бүх ан амьтдын эзэн тэнгэр
Хөх лус – Булаг шанд, гол мөрөн далай тэнгис болон түүнд оршин амьдрагч бүх амьтдын эзэн тэнгэр

💠Лус хүнээ хэрхэн олж шийтгэдэг вэ?
Лус буруу үйл хийсэн хүнийг үнэрээр нь мөшгих ба генээр нь олж хорлодог. Тиймээс лусын хорлол нь удам дамжих аюултайгаас гадна тухайн хүнийг өөрийг нь биш юмаа гэхэд үр хүүхэд, эцэг эх, аль нэгийг нь тарчлаан шийтгэнэ. Манай удам ийм өвчнөөр үхдэг, тийм өвчнөөр өвчилдөг гэдэг нь үүнтэй холбоотой байх нь.

Хар лус: Очсон газрынхаа уул овоо, мод чулуу, газар шороог зүй бусаар хөндөж онгичвол Хар лусыг хилэгнүүлнэ. Хүний 5 цул эрхтэнг голчлон барьж өвчлүүлнэ.

Цагаан лус: Ан амьтан, үр төл, мөн ганцаар яваа амьтан ба содон зүстэй ан амьтан агнах зэрэгт цагаан лусын хорлолд өртдөг ба энэ хорлол нь голчлон тухайн хүний бие эрхтэнг тахир дутуу болгох хараалтай.

Хөх лус: Булаг шанд, гол мөрөн, нуур далайн усанд элдэв бохир бузар оруулах, түүнд амьдардаг амьтдыг зүй бусаар агнаж хороох зэрэгт хөх лусын хорлолд өртөнө. Хөх лусын хорлол нь усан хаван, бөөрний талын өвчин, арьсан дээр элдэв тууралт, яр шарх гарах зэргээр илэрнэ.

Шинж тэмдэг: Лусын хорлолд өртсөн хүмүүс нь эмчилгээ дом хийлгэвч эдгэрч өгөхгүй, шинжилгээнийх нь хариу гарч өгөхгүй, элдэвлэн зовооно. Мөн сонин дүрст амьтан, ус, мод, уул зүүдлэх, хавар намрын цагт өвчин нь идэвхижих зэрэг нийтлэг шинж тэмдэг үзүүлдэг байна.

💠Лус савдгийн хараал, хорлолд өртөхгүйн тулд бид юу хийх ёстой вэ?
Юуны өмнө байгаль эхтэйгээ бид хүйн холбоотой учраас, байгаль дэлхийдээ зүй бус сэтгэлээр хандахаас бүх зүйл эхэлнэ. Хүмүүсийн ихэвчлэн хийдэг уршиггүй үйлдлүүд:
1. Хог хаягдалаа зүгээр л хаян, газар ухах, шороо чулуу хөндөх, газраас чулуу хамаагүй авч явах, модны мөчир хугалах, тайрах, навч цэцэг санаатайгаар олныг тасдах...
2. Уул хайрхадын овоон дээр гарч архи уух, эр эмгүй бие засах, хэрүүл зарга хийх, хараалын үг хэлэлцэх...
3. Овоо тахилга болон ургаа модонд өргөл барьц өргөж байна гээд элдэв хадаг торго уях, мөнгө тавих, уусан архины шил, савтай сүү, архи орхих, таяг, машины жолооны бүрээс тавих...
4. Байгальд үл шингэх элдэв эд зүйлс өргөх. Учир нь хэсэг хугацааны дараа тэд хог л болж үлдэнэ.
5. Ан амьтдыг үй олноор нь устгаж агнах, үр төлтэй амьтан болон содон зүстэй амьтад, ганц нэгээр яваа амьтан хөнөөх. Тэр тусмаа лусын амьтан болох могойг алах.
6. Шувууны өндөг, үүрийг авч гэртээ тавьж элдэв гоёонд хэрэглэх.
7. Гол, булаг шанд, нуур далайд шүлс, нус цэрээ хаях, бие засах
8. Урсгал усанд улаан, цагаан өнгийн идээ ундаа хийх болон цус дусаах 
/хүнсний махыг хүмүүс голд хийж хадгалдаг, миний бодлоор шүүсийг нь урсгал усанд урсгахгүй байхаар бодолцож уутны амыг сайн боох хэрэгтэй/
9. Голд элдэв хог хаягдал хаях, машин тэргээ угаах зэргийг цээрлэвэл зохино.

***
Монголчууд ирсэн хүн болгонд цай хоол хийж өгч дайлдаг уламжлал нь асар том засал байжээ гэх. Цайгаараа цалгиаж царайг нь гэрэлтүүлдэг ард түмэн. Цайны дээжээ тэнгэр хангайдаа өргөн тахил шүтээнээ ундаалан дараа нь өөрсдөө хүртдэг үнэхээр ёс төрт ёс соёлоо бадраасаар ирсэн. Айлд ороход халуун цай нь бэлэн, өргөөнд нь морилоход өндөр босго нь намхарч өтгөн шаргал цайгаа барина урдаас. Угаас уламжлалт соёл нь уул мэт бэх ус мэт тунгалаг ажээ. Ууж байгаа цайгаа үнэлэхгүй шүү хэмээн их хаадын цадигт бичиглэн үлджээ. Цайг дайлах болохоос биш даалингаас нь мөнгө авахгүй ээ гэсэн санааг тальбин таван зууны тэртээгээс тахимдуулан сануулсан байдаг. Цай сайтай айлаас царайлаг үрс мэндлэх цай сайтай бэрээс цагаан эрчим цацрах. Цайны өнгө амт их чухалтай. Цэхэр амтгүй цай чанадаг хүн байдаг. Өтгөн нуугисан хоол мэт цай чанадаг ч бүсгүйчүүд олон. Цайгаар нь таниж цалигаар нь хэмждэг ёсон монголчуудынх. Уур нүдүүрийн чимээнээр өглөөг угтаж унтаж буй ам бүлээ уян сэтгэлээр тэтгэх үүрэгтэй бүсгүй хүн гэдэг харахад хатан тэнгэртэй , халгихад номин тэнгэртэй, хазайхад түшдэг хан тэнгэр билээ. Өглөөг өөрийн гараар хийсэн цайтайгаа угтдаг ёсоо нэхэн сэргээх үү дээ, бүсгүйчүүд та нар мину. #Төрсөннутагтүшихөв
Эх сурвалж: Natsag Dulamsuren

***

Хурай Хурай Хурай #гоё

БИЛЭГ ДЭМБЭРЭЛ ДҮҮРЭН ӨДӨР
9 САРЫН 22.нд
Тавтай Морилохтун 🔥💥🔥

Жил бүрийн 9 дүгээр сарын 22-ны өдрийг Монголчууд эртнээс билэгшээж олон сайхан зан үйлийг үеэс үе дамжин хийж заншсан байжээ. Түүний дотор Монголчууд ерөөл, хувь хишгээ Мөнх Тэнгэрээсээ дуудаж, Мөнх Тэнгэрийн цагаан хүчийг буулган байгал эх дэлхийгээ ариусгадаг, өлзий буянаа дүүргэдэг онцгой өдөр хэмээн өвөг дээдсүүд дэг жаягтай, хүндэтгэлтэйгээр тэмдэглэж ирсэн түүхтэй.

Хүний бие сэтгэл тавирч, идээ цагаа, тариа будаа, өвс ургамал элбэг дэлгэрч, мал сүрэг тарга хүчээ авсан энэ сайхан үед байгаль дэлхий "хишиг буянаа хүртээлээ" хэмээн баясч "цагаан сар" нэртэй ёслолыг төгөлдөр хийдэг байсан уламжлал эдүгээ мартагдсан боловч Тэнгэр шүтлэгт монгол ахан дүүс энэхүү үйлийг сэргээж буй нь машид бахархалтай.

Мөнх Тэнгэрийн тухай, Дээд оюун санааны талаар, Бумбын гэх Оюун ухамсрын энэхүү эринг тэнгэрлэг монголчууд дахин түүчээлэх тухай дэлхийн зөнч, гэгээнтнүүдийн бошги биеллээ олох түүхэн явц өрнөсөөр байна.

Энэ өдөр айл бүхэн, хүн бүр эртлэн босч Мөнх Тэнгэр эцэг, өвөг дээдэстээ сүсэглэн мөргөж, сүү цайныхаа дээжийг өргөж, өөрийн удам угсаа, аав ээжийн болон төрсөн биеийнхээ нэр алдрыг хэлж таниулан идээ цагаа, идэх уухаар элбэг дүүрэн байж, билэгтэй ерөөлөө хэлэлцэж, буян хишгээ даллан дуудаж бултаараа тэнэгэр сайхан байж чадваас нийтийг хамарсан Тэнгэрийн үйл нь тэгш сайхан дүүрдэг учиртай.

Тэнгэрийн үйлийг түүчээлэгч ахан дүүс бид аугаа хөх өвгөдийн цусны дусал, махны тасархай, ясны хэлтэрхий, сүнсний үргэлжлэл гэдгээ Тэнгэрийн үйлээс үйлэнд мэдэрч таньсаар өнөөдрийг хүрлээ.

Дэлхийд одоо ч гайхагдан шагшигдаж байдаг, цаашид ч хүн төрөлхтний оюун санаа, ухамсрын охь түлхүүр, гарц нь болох Мөнх Тэнгэрийн Монгол Суу Ухааныг балар эртний хоцрогдмол, мухар сүсэг хэмээн дорд үзэх, Тэнгэрийн Суу Билиг ухааныг дээдэлж ирсэн удам угсаагаа үгүйсгэх явдал ч байсаар байна.
Монгол Суу Ухаан, Монголчуудын оюуны бяр чадамжийг Дэлхийн шинжлэх ухааны зарим салбарынхан, нууц судлалынхан үнэлж, судалж, анхаарч байгааг ч хүлээн авч төрийн хэмжээнд бодлогоор дэмжих цаг болжээ.

Өнөөдөр дэлхийн томчууд Монгол руу эргэн харж байна. Монголчуудын мянга мянган жилдээ хүн төрөлхтнийг засаж байсан түүх дэлхийнхний сонирхлыг дахин татаж эхэллээ.

Мөнх Тэнгэрийн хүчин дор Их Эзэн Хааны маань тэнгэрлэг дээд оюун санаа хөрст дэлхийн эзэн биедээ эргэн буух тэр цагт хөх толбот монгол түмний минь заяа буян тэгширч Монгол Алтан Соёмбо дэлхийг бүрхэх цаг айсуу.

Өвөг дээдсийн бошги биелэх энэ түүхэн агшинд та бидэнд асар өндөр үүрэг хариуцлага ирсэн нь ойлгомжтой.
Бие биенээ өргөн босгож, эв эеийг гагнан бөхөлж эгэлгүй агуу хүчийг өөрийн биеэр мэдэрч, дэлхийд МОНГОЛ хэмээх зургаан үсэгт нэрээ ахин мандуулахын тулд Мөнх Тэнгэрээ дээдлэн Мөнх Тэнгэрийн аугаа суу хүчин дор нэгдэн нягтрах нь зайлшгүй юм.

Мөнх Тэнгэрийн өвөг дээдсүүд хөх толбот монгол түмэндээ хур хишгээ буулгаж буй өлзийт сайн энэ өдөр байгаль дэлхийн шидийг оршоосон авралт дээд тэнгэртээ сүүн цацлаа өргөж, ирэх жилдээ эв эетэй, элбэг дэлбэг, ижий дэлхий, эх орон маань хур арвин, ургац дүүрэн, өнөтэй сайхан байхын ерөөлийг хүн бүр өргөдөг уламжлал, ёс заншилтай билээ.
Монголчуудын минь  🔥💖🔥
Газар Эх Дэлхийгээ
Мөнх Тэнгэр Эцэгтэй
Нар сарны тохироо тэгширсэн
Орчлон хорвоог баясгах
Онцгой хайрын сайхан өдрөө
Холбон нэгтгэж дүүргэн
Хар мууг даран
Хайр сайхныг дээдэлж
Орчлон Оршихуйн хүчийг
Зүрх сэтгэлдээ оломлон
Тэнгэрийг хүчийг татан
Тэтгэн тэнхээрдэг
Тансаг нандинаа танихтун🔥💖💥🔥
Мөнх Тэнгэрийн хайр, хүч эе эв бууна
Ивээн тэтгэгдэнэ🔥💥💖🔥
Ж.ОдХанБагатур


***

УУЛ УСНЫ ЭЗДИЙГ БҮРЭН ТАНЬЖ, МЭДЭЖ, ХАРИЛЦАЖ ЧАДАХГҮЙ БОЛ БҮҮ ҮЙЛ ХИЙ


Тухайн орон газрын эздийн хүсэлт, тухайн газрын эрчмийн урсгал, онцлог байдал, бусдыг дэмнэх эрчимтэй эсэх, бусдаар дэмнүүлж туслуулах шаардлагатай эсэхийг нь танин мэдэж байж, газар усны эзэдтэй холбоо тогтоож байж, хэлцэж байж, ямар нэгэн зан үйл хийх шаардлагатай бол хийгдэх учиртай. 


Зан үйл хийхээр бол тухайн орчинд он удаан жилээр хохирол, саад үүсгэхээргүй зүйлсийг ашиглан дэм өргөх, дэм авах эрчмийн холбоос, эрчмийн урсгалын зөв эргэлтийг үүсгэн үйлдэх ёстой. Тэрнээс уулын орой бүрт чулуу овоолж, хадаг уяж, идээ будаа өргөлөө гээд санасан ёсоор сайхан зүйлс болчихдог гэвэл тэрэн шиг худал зүйл байхгүй.


Нэг зан үйл хийгээд тухайн газар хүндлэл үзүүлэн биет хэлбэрээр овоо босгож болох ч, гаднаас өөр зүйлсээр бүтээсэн, байгалийн бус эрчимт хадаг, даавуу, цемент зэргээр бүтсэн, овоо, суврага зэрэг нь хамгийн багадаа 6 сар тутамд эрчмийг сэлгэх, өргөх үйл хийж байж зөв эрчимтэй оршин тогтнох нөхцөл үүсдэг юм.


Тухайн бүтээцэд арчилгаа тордолгоо, эрчмийн нэмэлт хийхгүй удах тусам анхны бүтээгдсэн эрчим дундарч, үхмэл эрчимт эдүүдэд өөр сөрөг эрчмийн орон үүсч, анхдагч зорилго нь өөрчлөгддөг тул, байгаль өөрийгөө тэнцвэржүүлэн зөв эргэлтийг үүсгэх оронг хааж, эрчмийн урсгалыг саармагжуулж эхэлдэг юм. 


Тиймээс хаа хамаагүй газар овоо нэртэй хадаг яндараар ороосон, орон газрын эрчмийн урсац болон оройн хэсэгт хаалт хийхгүй байх нь Монгол хүний байгаль дэлхийгээ хайрлаж, байгаагаар нь оршоож чадах хамгийн зөв сонголт болж байна. 


Мэдэхгүй ойлгохгүй зүйлсээ мухар сохороор дагаж байгаа нь асар их хохирлыг үүсгэж байдаг юм шүү. Мэдэхгүй танихгүй, зөн тань мэдрэхгүй бол бүү үйлд.


Уул, толгодын оройд гарч овоонд зовлогоо даатгаж зовлонгийн мэдээллийн орон үүсгэнэ, хүслээ илгээж шуналын мэдээллийн орон үүсгэнэ. 

Дээрээс нь хар сархад өргөж хамаг сөрөг эрчист завсрын хий биетүүдийг хооллож, оройн хэсгийн эрчмийг хааж буртаглана. 


Энэ бол монгол ёс биш юм. 

Энэ бол харь элэгтнүүдийн хатсан санаагаар, эх газрын эрчмийг хааж, газрыг нь үхмэлжүүлэн, монгол хүмүүсийг эрчмийн дутагдалд оруулж, тэнгэр газраас тусгаарлаж, тэнэг ухамсартай болгох гэсэн жатга юм. 

Тэр жатга ч энэ цагт биелэлээ олж!


Тиймээс, энэ цагаас хойш овоо чулуун дээр залсан байгалийн бус бүх зүйлсийг цэвэрлэж, орон газрын эздийг чөлөөлж, уул толгод өөрсдийн эрчмийг өөрсдийн эрчисээрээ нөхөх, илааршуулах бүх нөхцөлөөр хангаж өгч байгаарай гэж хүсье. 


Ядаж овоон дээр хар архи буюу хатуу сархад бүү өргө! Тэрүүгээр чинь газар усны, уул толгодын эздүүд хэзээ ч ундаалахгүй. 

Завсарын хий биетүүд л ундаалдаг юм.


Өргөмөөр байвал арвай будаа, сүү өргө.

Шимийн архийг далд ертөнцтэй харилцдаг, аль газар өргөх эсэхээ мэдэрдэг хүмүүс л өргөдөг юм. Тэрнээс уул усны эзэд шим хүртдэг, хүртдэггүй гээд янз бүр буй. 


Ер нь газар усны эздүүдэд өөрийн сайхан сэтгэлээр аялгуу өргөх, сайхан ерөөл өргөх шиг сайн өргөл үгүй юм. 

Газар усны эздүүд хүнтэй адил ухамсаргүй учир эд материаллаг зүйлсээр өргөл авах тухай ойлголт байхгүй. 


Авах шаардлагатай бол далд ертөнцөд харилцдаг үрс юү өргөх талаар мэдэж таньж, дэг жаягийн дагуу хий оронгоор өргөдөг. 

Биет эдүүдүүдийг галаар дамнуулан хүлээлгэж өгдөг юм. 


Түүнээс авч ч болохгүй, хаяж ч болохгүй бодит зүйлс орхичихоор хий биет лус, савдагууд хүртдэггүй юм. Тэр нь хог болоод уур уцаарыг нь хөдөлгөөд, эргээд тухайн хүндээ өргөл биш хорлол болж очдог юм. Хэрэгтэй хэрэггүй хог болох зүйл өргөж байснаас зүгээр байж байвал илүү сайхан үйл болох байх шүү. 


Монгол хүн өндөр уул, хайрхадын оройд хэзээ ч залардаггүй. 

Хормой бэл хэсгээс эрчим хэмээ тэнцүүлэн, хүндлэл үзүүлэн, эцэг эхээ хэмээн дээдлэн шүтэж байснаас биш, эцэг эхийнхээ толгой дээр гишгэлж буй мэт тэргүүн оройд гарч, элдэвлэж байдаг ёс жудаг хаана ч байгаагүй. 


Өндөр тэнгэрт хүргэх үг буй бол, үйл үүрэгтэй, тэнгэртэй харилцдаг цөөн хүмүүнүүд л өршөөл эрэн, өргөлөө өргөн, хайрхан уулсын оройд заларч үгээ дайж, үйлээ тайдаг жаягтай байсан. 


Тэрнээс уулсын оройд гарч өөрсдийнхөө даахгүй эрчимд цохиулан, элдвээр буртагласан үрс та бүхний амь амьдрал дээрдсэн үү? Дордсон уу нэг ажаад үзээрэй. 

Уулс, хайрхадын оройд гарах нь хэзээнээс хориотой жаягт үйл байсан юм шүү. 


Энэ цаг үед Монгол орны газар 70 орчим хувийн эрчмийн дутагдалтай. 

Монгол хүмүүс 80 орчим хувийн эрчмийн дутагдалтай оршин буй учир Монголчуудын зөв зохист амьдрах нөхцөлүүд байж болох хамгийн доод түвшиндээ хүрсэн байна. 


Хэдэн түмэн, мянган жилийн тэртээгээс Монголчууд, Хөх толбот үрс газар шороо, уул устайгаа хүйн холбоотой оршиж, өөр хоорондоо үргэлж эрчмийн холбоо хамааралтай оршиж ирсэн учраас энэ цаг үед ч газрын эрчмийн дутагдал, эрчмийн тасралтууд үүссэнээр монгол хүмүүсийн эрчим дутагдах гол нөлөөнд автаж байна. 


Хүний оролцоо орох тусам байгаль дэлхийн зөв эрчмийн хэмнэл алдагддаг тул аль болох илүү үйлдэл хийхгүй байвал буян болох буй. 


Үнэхээр хүндлэл хайр үзүүлмээр байвал, 

хүсэл зорилгоо мэдүүлмээр байвал, 

зовлон бэрхшээлээ нимгэлмээр байвал, 

өргөл барьц өргөмөөр байвал хогийг нь цэвэрлээд, буртагнаас нь салгаад, ядаж нэмж хог тарихгүй, буртаглаж, булингартуулахгүй байхад хэм нэгдэлдээ талархан хий эрчимд тань дэм ирэх болно гэж ойлгоорой. 

Энэ л Монголчуудын байгаль эхтэйгээ хүйгээрээ холбогдсоны илрэл, дэмээ өргөж буй хэлбэр юм. 


Орон газар бүр эзэн сахиулуудтай, эзэн сахиулууд бүр өөрийн дааж авсан үүрэг даалгавартай оршин буй тул хүний оролцоотой оролцоогүй өөрсдийн хийх үүргээ биелүүлэн эрчим хэмээ тэнцүүлэн оршин буй. 


Хэдэн зуун, хэдэн мянган жилдээ газар орны эрчисийг тэнцүүлэн тайх үүрэгтэй хөх эст удмуудын үрсүүдээр дамнуулан, эрчим хэмийг холбон тэнцүүлэн ирсэн, эртний өв уламжлал энэ цагт сэргэн, холбоост үрсүүдээр дамнуулан үйлүүд хийгдсээр буй тул ойрын гурван жилдээ тэнцвэр, зүй зохист эргэлтүүд үүсэх учиртай. Түүнээс цааш тэнцвэрт оршихуйн илаарших нөхцөлүүд бүрдэх учиртай. 


Монголчууд Хөх толбот үрс минь хүйн холбоотой газар орноо ариун байлгах үүднээс буртаг бүхнийг цэвэрлэн оршоогтун! Энэ л Хөх тамганы тань зорилго, хөх эсний тань үүрэг юм шүү. 


Энд тэндхийн овоо ууланд очиж илгээж байгаа эрчис бүрийн чинь цаана төсөөлөөчгүй өөр нөхцөл байдал байдаг юм шүү.

Эрт цагаас Өндөр тэнгэрт өртөөлөн холбох хайрхадыг, газар орныг эзэд сахиулуудын хүсэлтээр, эрхэт тэнгэрийн дуудлагаар чулуун овоо босгож тэнгэр газрын эрчисийг татаж холбох үйл хийж байсан ч утга улбаа нь гоц үед тэгж тайдаг байсан. 


Дан чулуугаар овоо босгохоос биш элдэв өөр зүйлсээр дүүргэдэггүй байсан учир он удаан жилдээ ч байгалийн эрчисээ сааруулж, саатуулалгүй оршиж, хэм дэмээ газар орондоо өргөдөг учиртай. Тэрнээс одоо цагийн овоотой харьцуулах учиггүй.


Одоо уул бүрийн оройд залж буй утга учиргүй овоо нэртэй хориогоо болих хэрэгтэй. Тэрэнтэй тэрэнгүй тэнгэр газар хоёр холбоосоо бэхжүүлэн, эрчим хэмээ тэнцүүлэн орших л болно. 


Тэнгэр газартаа зөв зохистой харилцаатай, өөртөө зөв бодол ухамсартай, бусаддаа дэм хүртээлтэй амьдрахад хөх толботой үрс нь зовох зүйлгүй орших учиртай л баймаар.


Бодолтой байж орш, хөх тамгат, хөх эст үрс минь! 

Сэрж сэхээрч, улиг болсон муйхар үйлдэл, 

мухар сүсэг, мунхралаасаа салж үз!


Дээд эсүүдийн айлдвар

#Гэрэлт_суу

2025.10.24








Comments