TEDxChinggisCity 2020 үйл явдал болон Хэнтий аймгийн төв номын сангийн хамт олонтой уулзалт ярилцлагаас тэмдэглэл
"Хоост Айл" илтгэлээ танилцуулсан.
- гэртээ гадаад хүмүүс ирүүлж эхэлсэн түүх болон яагаад гадаад хүмүүсийг гэртээ ирүүлсээр байгаагаа жишээ татан ярьж,
- Монгол айл бүхэнд "Монгол ахуй соёлоо хэрэглэсэн өдөр тутмын амьдралаа хүмүүстэй хуваалцаж, аз жаргал мэдэрч амьдрах" боломж байгааг түгээлээ.
Албан ёсны мэдээллийн Фасебуук хуудас
Илтгэлийн бичлэгүүд Youtube-д байрласан:
The attitude is important for learning language | Ninj-Erdene Khurel | TEDxChinggisCity
I feel much younger now | Galbadrakh Gombosuren | TEDxChinggisCity
The timeline of the purpose | Delgermend Tserendamba | TEDxChinggisCity
Unlock mindset | Batnairamdal Otgonshar | TEDxChinggisCity
Do we only make movies? | Undarmaa Gonchig | TEDxChinggisCity
Host ail | Begzsuren Jamsranjav | TEDxChinggisCity
Ger community | Batbayar Munkhuu | TEDxChinggisCity
Knowledge and innovation | Lodoiravsal Choimaa | TEDxChinggisCity
Rural development in my life | Lkhagvasuren Lkhagva | TEDxChinggisCity
Хэнтий нутагт 3 дах удаагаа зохион байгуулагдаж байгаа TEDxChinggisCity үйл явдалд оролцлоо.
зохион байгуулагч багийнхан, илтгэгчид |
10 илтгэгчдийн нэг Галбадрах ахын тэмдэглэл
“TEDx” бол олон улсын хэмжээнд түгэн дэлгэрсэн илтгэлийн арга хэмжээ. Ѳѳрийн санаа бодлоо бусдад түгээж, тэдэнтэй ѳѳрийн үнэт зүйлээ хуваалцаж байдгаараа залуусын сонирхлыг татдаг. Намайг Архангай яваад ирсний дараа П.Цэцэгбадам уулзан энэ арга хэмжээний талаар танилцуулан, илтгэл тавихыг санал болгосон юм. Ийм том арга хэмжээг зохион байгуулах эрхийг нь авч Хэнтий аймагт 3 дахь удаа зохион байгуулах гэж байгааг сонсоод эргэлзэлгүйгээр зѳвшѳѳрлѳѳ. Америкаас ирэхдээ залууст зориулан лекц унших хүсэлтэй минь таацсан хэрэг.Лекц уншина гэдэг тийм ч амархан биш юм гэдгийг зохион байгуулагчидтай уулзсан анхны уулзалтаасаа мэдэрлээ. Толгойд эргэлдэж буй үй олон бодлуудаасаа бусдад нэн хэрэгтэйг нь сонгоно гэдэг, бусдад хоосон сургааль айлдахаас илүүгээр амьдралд тохиолдсон бодит баримтуудыг зѳв хэсэгт нь шигтгэнэ гэдэг, ѳѳрийн үзэл бодлоо бусдад тулгалгүйгээр ѳѳрийнхѳѳрѳѳ дүгнэлт хийх эрхийг нь тэдэнд үлдээнэ гэдэг тийм ч амаргүй атлаа бүхэл бүтэн урлаг аж. Илтгэгчид 3 удаа цуглаж бэлтгэл хийсэн. Бидний дасгалжуулагч багш Мѳнгѳн бидэнд их зүйлийг зааж сургав. Ѳѳрийгѳѳ тоосон бардам зангаасаа бага ч болов татгалзан, залуусаас хэрэгтэй зүйлээ суралцах нь ямар их хэрэгтэй болохыг энэ ѳдрүүдэд чин сэтгэлээсээ ухаарлаа. Ѳѳрийн эрхгүй “залуус минь их мундаг болжээ” хэмээн сэтгэлдээ дуу алдана. Зохион байгуулах багийн залуус энэ ѳдрүүдэд бидэнд чин сэтгэлээсээ санаа тавин тусалж байлаа.
Би эхлээд мундаг мундаг сэдвүүдийг сонгоод “алаад ѳгѳх” тухай бодож байлаа, хэхэхэ. Мундаг хүн болох гээд сэтгэл дотор байгаа хэрэгтэй хэрэггүй бүхнийг бүгдийг нь хашгираад байх ахул хэнд ч сонирхолгүй болох юм байна гэдгийг эхний уулзалтаасаа л ойлгосон. Сэдвүүдээ жижиглэсээр жижиглэсээр гол сэдэв дээр тогтлоо. Сэдэв дотроо жишээнүүдээ аль хэсэгт нь яаж шигтгэхээ нилээд удаан бодсон. 2 дахь удаагийн уулзалт дээр Мѳнгѳн багш надад “Та хѳгширсѳн байна” гэж хэллээ. “Яагаад?” гэсэн асуултын хариуд “Та хүмүүст ѳѳрийн санаа бодлоо тулгаж, сургааль айлдаад байна” гэж хариулсан. Бодох зүйлүүд их байлаа. Заримдаа үүрээр сэрээд энэ тухай бодно. Монголын залууст илтгэх анхны илтгэл минь болохоор багагүй санаа зовж байсаан. Илтгэх хугацаа ердѳѳ 18 минут. Тэгэхээр ам халаад “бураад” байж болохгүй. Маш товч хэрнээ оновчтой илтгэх шаардлагатай.
Энэ удаад илтгэл тавих багийн 10 гишүүд маань үнэхээр мундаг залуус байлаа. Бизнесмэн, архитектурч, гэрээр жуулчин хүлээж авагч, сэтгэл зүйч, англи хэлний багш, судлаач эрдэмтэн, жүжигчин, малчин, подкаст санаачлагч нар. Сэдвүүд маань давхардахгүй, гэхдээ маш сонирхолтой байсан. Хамгийн гол нь тэд хариуцлагатай хүмүүс байсан болохоор цагтаа цуглан ярилцаж дотно сайхан нѳхѳд болцгоосон. Тэд хийх мѳрѳѳдлѳѳ биш хийж бүтээсэн зүйлийнхээ талаар ярьж байгаа болохоор бодитой, бас бүгдээрээ эрсдэл үүрч мухардаж байсан хүмүүс. Арга хэмжээнийхээ дараа бид зѳндѳѳ удаан ярилцаж сууцгаав. Зорилго хийгээд зовлон жаргал нь адил тѳстэй хүмүүс бие биедээ амархан дасч дотносдог юм билээ. Бидний уулзалт нэг удаагийнх биш удаан нѳхѳрлѳлийн эхлэл гэдэгтэй бүгдээрээ санал нийлсэн юм. Биднийг уулзуулж урт хугацааны нѳхѳрлѳлийг эхлүүлсэн TEDx зохион байгуулах багийн залуустаа баярлалаа.
Бид 1 сарын 24 ны ѳдѳр Хэнтий аймгийн Чингис хаан хотыг зорин замдаа гарч, оройдоо очин хоноод, маргааш нь буюу, 25 ны 2 цагаас арга хэмжээ эхэллээ. Аймгийн соёлын ордны танхимыг зѳвхѳн лекц сонсох гэж ийм олон залуус дүүргэсэн байхыг хараад үнэхээр баярласан. Ийм лекцүүд уншигдав.
1. О.Батнайрамдал \ “Unlock” подкастыг хамтран бүтээгч, Харвардын Бизнесийн Их Сургуулийн MBA- аар тѳгсѳгч\ “Unlock хандлага” илтгэлдээ Ховдын бага сургуулиас эхэлсэн амьдралын замнал хийгээд залууст зориулан дэлхийн шилдэг номнуудаар хийдэг подкастынхаа талаар танилцуулав.
2. Ц.Дэлгэрмэнд \Сэтгэл судлаач, байгууллагуудын менежэрүүдэд зориулсан сэтгэл зүйн анхны апп болох “Fullbox”ыг санаачлагч\“Та зорилгоо хэрхэн тавьдаг вэ?” илтгэлдээ ѳнѳѳгийн нийгэмд сэтгэл зүйн судалгаа болон зѳвлѳлгѳѳ хэрхэн хэрэг болдог тухай хүүрнээд шинээр бүтээсэн апп ынхаа талаар танилцуулсан юм.
3. П.Очирпүрэв \ Хог хаягдлыг бууруулах, дахин боловсруулах “Экобин” компанч захирал, хуульч \ “Энгийн нэг хѳл бѳмбѳгийн яриа win-win deal болсон нь” илтгэлдээ хуульч мэргэжилтэй тэрээр хэрхэн хог хаягдлын бизнестэй холбогдсон тухайгаа хуучлаад хог хаягдлыг хямд үнээр худалдан авдаг шинэ тѳхѳѳрѳмжийнхээ талаар танилцууллаа.
4. Ч.Лодойравсал \МУИС -ын эрдэм шинжилгээ хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, “Залуу зoхион” бүтээгч ТВ нэвтрүүлгийн продюсер\ “Мэдлэг ба инноваци” илтгэлдээ ѳнѳѳгийн нийгэмд шинжлэх ухааны мэдлэгийн үр нѳлѳѳ болон алив асуудалд шинжлэх ухаанчаар хандахын ач тусын талаар танилцуулав.
5. Х.Нинж -Эрдэнэ \” Academia” aнгли хэлний институтыг үүсгэн байгуулагч, “Willbepowered” подкастыг санаачлагч\ “Англи хэл сурахад хандлага чухал. Хос хэлтний тархи” илтгэлдээ англи хэл сурах аргууд болон ач холбогдлын талаар саналаа хуваалцан подкастынхаа талаар танилцууллаа.
6. Г.Галбадрах \”Монгол хүн -Монголын баялаг”, “Хѳгжлийн замаар”, “Монголчууд Америкт” ТВ тѳслийн оролцогч, санаачлагч\ “Би эргээд залуужсан” илтгэлдээ Америкт 14 жил ажиллаж амьдрахдаа бүтээсэн тѳслүүдийнхээ түүхийг товч дурдаад, алив санаачлагыг бүтээхэд сэтгэлгээ залуу байх нь сайн нѳлѳѳтэй гэдгийг дурдав.
7. Ж.Бэгзсүрэн \ Гадаадын аялагчдыг гэртээ урьж, ахуй соёлоо танилцуулах “Хоост айл” үйлчилгээг санаачлагч \ “Host-ail” илтгэлдээ дэлхий даяаршиж буй энэ цаг үед гадаадын жуулчдыг гэртээ урьж авчран монгол ахуй зан заншлыг сурталчлах их боломж байгаа гэдгийг дурдаад гэртээ 1000 орчим жуулчин хүлээж авсан туршлагаасаа хуваалцлаа.
8. М.Батбаяр \ UPI хот тѳлѳвлѳлтийн хүрээлэнгийн зѳвлѳх, “Жишиг сууц” тѳслийг санаачлагч \ “Хот айл” илтгэлдээ иргэдэд хуулиар олгож буй 0,07 га газарт 8 айлын тохилог орон сууц барьж тав тухтай бас хэмнэлттэй аж тѳрѳх боломжийн талаар Хэнтий аймгийн Баян-Овоо сум дээр хэрэгжүүлж буй тѳслийн жишээн дээр санал болгов.
9. Л.Лхагвасүрэн \Экологич, биологич, судлаач, фермер “Зүлгэн сор” ХХК, Зүүн хойд Азийн байгаль орчин ХАА- н сургалт судалгааны тѳвийн гүйцэтгэх захирал \ “Хѳдѳѳгийн хѳгжил- миний амьдралд” илтгэлдээ Америкаас ирээд Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт нэртэй 4 р багт амьдрах болсон шалтгаан хийгээд мѳрѳѳдлийнхѳѳ тухай, мѳрѳѳдѳлдѳѳ хүрэхэд тулгарсан бэрхшээл саадын тухай ч хуучилсан юм. Харин тэрээр одоо багийн бага сургууль байгуулах мѳрѳѳдлѳѳ биелүүлэх гэж яваа аж.
10. Г.Ундармаа \“U Film” тайз дэлгэцийн УБ нэгдлийг үүсгэн байгуулагч, жүжигчин найруулагч, продюсер\ “Бид зѳвхѳн кино бүтээдэг үү?” илтгэлдээ “Single Ladies” 4 ангит цуврал кино хэрхэн бүтсэн талаар хуучлаад уг киноныхоо орлогоос 8 эмнэлгийн хүлээх байрыг яаж тохижуулсан талаараа танилцууллаа.
Хэрлэн голын эрэг дээрх “Чингис хаан” \ Яагаад ч юм бэ энэ хотын “Ѳндѳр хаан” хэмээх хүндлэлтэй нэрэнд дассан болохоор шинэ нэрэнд нь дуртай биш байлаа\ хотоос буцаж явахдаа бид их баяртай байлаа. Дэлхийд алдартай олон шоунууд Монголд орж ирэн үзэгчдийн сэтгэлгээний хэм хэмжээг тэлж байгаа ч, TEDx орж ирж тэр тусмаа хѳдѳѳ аймгийн тѳвд дэлхийн жишгээр зохион байгуулагдаж байгаа нь бүр ч сайхан санагдав. Арга хэмжээ цагтаа эхэлж яг л хѳтѳлбѳр хуваарийнхаа дагуу явагдаж дууссан. Зохион байгуулагч залуустаа их баярлалаа. Энэ арга хэмжээг санаачлагч Ганхүлэг дүү минь энэ ѳдѳр эхнэртээ гэрлэх санал тавьж сюрприз барьсан нь залуусыг доргиов. Дуу бүжиг хѳгжил хѳѳр алга ташилт дүүрэн энэ арга хэмжээ сэтгэл хѳдлѳм үнэхээр сайхан болж ѳнгѳрлѳѳ. Монголын бүх орон зайн хѳгжил дэвшил та нарын гарт байна, залуус аа. ТА НАР МОНГОЛЫГ ѲѲРЧЛѲН ШИНЭЧИЛЖ ЧАДНАА. Ѳѳрийн хүссэн нийгмээ залуус та нар ѳѳрсдѳѳ л байгуулна, та нараас ѳѳр хэн ч байгуулахгүй. Алив асуудлаас дайжин гадаадад гарч шийдэхгүй ээ. Эх орондоо байж, гар гараасаа хѳтлѳлцѳн нэгдэж байж шийднэ. Ѳѳр сонголт үгүй ээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2020-01-28 Улаанбаатар хот
Миний үүсгэсэн зургийн сан
энэ үйл явдалд оролцсон зургуудаа ФБ альбомдаа байршуулж, ЗӨВХӨН найзууддаа дэлгэсэн |
#ХоостАйл санаачлагч, сургагч Бэгзсүрэн миний тэмдэглэл
TEDxChinggisCity 2020 үйл явдал оролцох боломжтойг асуусан хүсэлт ирсэнийг зөвшөөрөхдөө баяртай байсан. Их Эзэн Чингэс хааны өлгий нутаг руу 2019 оны 9-р сараас хойш 3 дах удаагаа хүлгийн жолоо залж, энэ нутгийн хүн зонтой уулзан танилцах боллоо.2011 онд анхны ТЭДхУлаанбаатар-д үзэгчээр оролцохдоо энэ ямар гайхалтай сайхан үйл явдал вэ, нэгэн цагт түмэн боломжийг мэдрүүлж, гайхалтай үг, өгүүлбэрээр цэнэглэдэг болохыг мэдэрсэн байсан.
Мөн 2017 онд ТЭДхУлаанбаатар үйл явдалд илтгэгчээр оролцож мөн л урам зориг авч, шинэ шинэ мэдээллээр өөрийгөө цэнэглэсний нэг нь Навчаа эмчийн "Хүний амьдралын АЛТАН 1000 хоног" илтгэл байдаг.
2020 оны ТЭДхЧингэсХот үйл явдалд илтгэгчээр оролцсоноор Монгол өв уламжлал, тэр дундаа хүн болж төрөхийн утга учирт ТЭДх-ийн илтгэлүүдээс суралцахын зэрэгцээ, дараах гайхалтай байдлыг харж, бахархал мэдэрч ирлээ.
ТЭДхЧингэсХот үйл явдлыг эхлүүлсэн Хэнтий аймгийн Чуулгын Монгол бүжгийн хамтлагийн ардын бүжиг гайхалтай эрч хүч, бахархал байсан.
1990-ээд оны нийгмийн өөрчлөлт, сэхээтэнүүдийн гадагшаа чиглэсэн урсгал, үр дүнг өөрсдийн амьдралаар жишээ татан ярьж танилцуулж, бодол ухаарал өгч чадах "залуужсан" Галаа ах, "сэхээтэн малчин" Лхагваа ахтай нийгэм, түүх судлаач нар уулзаж ярилцана гэж итгэж байна.
Үлгэрийн ном уншиж хязгааргүй мөрөөдлийн ертөнцөө нээсэн "түгжээ мултлагч подкаст" Нааяа, гадаад хүмүүстэй уулзаж ярилцсаар Дэлхийн улсуудыг таньж мэдэж байгаа "хоост-айл" Бэгзсүрэн нар хүмүүс бидэнд илүү сайныг олж мэдэн өөрчлөгдөх боломж байгааг хэлж дуулгасаар байх юм байна.
Нийгмийн ихэнх асуудал архи уудгаас болж байгааг анзаарч, улмаар Дэлхийн сэтгэл зүйн хөгжилд Монгол хүн Монгол онцлогтой шийдлээр хувь нэмрээ оруулах хүслээр ажиллаж амьдардаг "зорилго судлаач" Дээгий, Англи хэлийг заах арга зүйд мэргэшиж, тархи судлалын ололтыг англи хэл заахдаа ашигладаг "унших, бичихийг эрхэмлэгч" Нинж багш нараас залуу үе эхлээд суралцаасай. Дараа нь бүх зүйл дагаад эерэгээр өөрчлөгдөх гээд байна гэж мэдэрсэн.
Шинжлэх ухаан, орчин цагийн төлөвлөлт, хөгжлийг бүтээлчээр ашиглахад ажиллаж амьдардаг "инноваци ба мэдлэг" Лодойравсал багш, зардал, цаг хугацаагаа хуваалцаж ашигтай хувилбарыг бүтээсэн "хот айл" Батбаяр нарынхаа шийдэл, санамжийг анхаарч харвал, 8-10 айлын нэгдлүүд үүсэхээр байна.
Хийж байгаа ажлаараа нийгмийн өнгө төрхийг сайжруулахаар хувийн тэмцэл, шийдлээ харуулж байгаа "эко бин" Очирпүрэв, "эко үйлдэлт" Ундармаа нар стандартыг тогтоож байна.
ТЭДхЧингэсХот үйл явдалд 20000 төгрөгийн билетээ худалдан авсан, азтай 300 оролцогчидоо Хүмүүн Та Гэрэлт уриагаар угтан авч, билетээс ч үнэтэй даавуун ууттай бэлэг авах боломжийг ивээн тэтгэгч нар өгч, амьдрал, ажил үйлсдээ эзэн болж байгаа 10 илтгэгчийн түүх сургамжаар амьдралын урам зориг, итгэл зорилгоо илүү гэрэлтүүлж чадсан гэдэгт итгэлтэй байна. Үйл явдлын завсарлага, төгсгөлд Хотын нийтийн төв номын сангийн уншигч байсан танил залуу, 2019 оны 1-р сард Хонхор өртөөнөөс УБ-руу хамтдаа аялсан залуу, бүр хамаатан дүүтэйгээ тааралдаж, олон залуустай цахимаар харилцаж #Хоост-Айл-ийн мэдээллээ үргэлжлүүлэн танилцуулж байгаад баяртай байна.
Улаанбаатар хот руу буцах замдаа, Алдарт хөгжмийн зохиолч Шарав гуайн гэр музей Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд байдгийг мэдэж зочилж, түүний зохиосон хөгжим түүхэн тал нутаг дах амьдралаас нь эхэлсэнийг мэдэж, Алсын газарт эрдэм сурахаар хүрээд ирэхдээ би чинь ... дууг олуулаа дуулж, Монголын нууц товчоо бичигдсэн, Чингэс хааны түүхэн үйл явдлууд өрнөсөн газар нутаг болохыг илтгэгчдийн нэг Батбаяр бидэнд тайлбарлаж, таниулж, бахархал төрүүлсэнд маш их баярлалаа. Түүхэн нутаг болохыг http://khentii.mn/дэлгэрхаан-сум/ вэбээс уншихыг урья.
Миний хувьд энэ үйл явдалд оролцохын өмнө Хэнтий аймгийн төв номын сангийн хамт олонд Аялал жуулчлал номын сангийн оролцоо сэдвээр мэдээлэл өгч, туршлагаа солилцохын зэрэгцээ, нутаг орондоо болж байгаа энэ үйл явдалд хамт олноороо оролцож, Номын сан хэрхэн хүний амьдралд туслаж байгаа бодит жишээ болсон Наки-ийн илтгэл болон бусад илтгэлүүдийг сонсохыг зөвлөж, хүссэн.
ТЭДхЧингэсХот 2022 үйл явдлаар дахин уулзахын тулд Хүмүүн Та илүү сайн Гэрэлтээрэй.
Илтгэгчдийн нэг Лхагвасүрэн ахын сэтгэгдэл
2 хоног ах дүү мэт болон танилцан, нутгийн хүүхдүүдэд мэдлэг, эрдмийн оргилд хүрэх замд анхаарах зүйл, нутгийн буудлын зочидод өртөөчид явааг сануулаад авсан сэтгэлийн үзүүрт тос тээсэн сайхан хүмүүстэй буян заяагаар учирлаа. Монгол нутаг усанд маань зөв сэтгэхээс гадна, зэрэг дугтардаг хүчин дутуу үед бид таардаг нь нэгэн учиртай байлаа.
Онцлох аргагүй, энэ их оломгүй хүчит хүмүүсийг багцалж " хурмастын" хүч" мэт болгосон ТЭДxЧингэсХот хамт олондоо, Хэнтийн нутгийн зөвлөлдөө гүнээ талархаж байна.
Эцэст нь аугаа хөгжмийн зохиолчийн эгшгийн сударт мөргүүлж, 7 нотонд багтаан сэрсэн талыг эгшиглүүлснээр ирэх жилийн маань бидний хувь төөрөг тэгширсэн.
Та бүхэндээ нэг нэгэндээ үнэнч нөхөд байх ховор заяаг хүсье!
TEDxChinggisCity 2020 гайхалтай үйл явдалд оролцогчдын нэг Цолмонбаяртайгаа номын сангийн дурсамжийг нь хуваалцлаа.
ТЭДхЧингэсХот үйл явдлын тухай, илтгэлүүдийн тухай
илүү ихийг мэдэхийг хүсч байна уу?
10 илтгэгчийн яриа цахим орчинд 2 сар орчимд багтаж нийтлэгддэг болохоор та бүрэн эхээр нь үзэж чадна.Миний бичиж тэмдэглэсэн үг, өгүүлбэрүүд энэ үйл явдалд биечлэн оролцсон хүмүүст эргэн санах, бодож тунгаахад нь тус болно гэж итгэж бичиж орууллаа.
Эхлэл
Итгэл төгс, эрч хүчтэй залуус Ардын бүжгээр энэ үйл явдлыг эхлүүлсэн
Золбоо, Цэцэгбадам нар:
- 3 дах удаагаа зохион байгуулагдаж байна.
- Үнэ цэнэтэй шинэлэг санааг эрхэмлээд ирсэн та бүхэнд
- 70000 гаруй орчуулга орсон
- өдөрт 8 TEDx үйл явдал Дэлхийд болдог
- Бидний үйл ажиллагаа чөлөөтэй, найрсаг орчинд явагдах болно
1-р илтгэгч Батнайрамдал
- Би хөдөөнийх. Ховд аймаг Жаргалант сум. Хүүхэд нас тэнд үлдсэн. Багад хүүхэд байхад уйддаг хийх юм олдохгүй.2-р ангийн зуны амралтаар гэрээс хэдхэн метрт байдаг Номын сандаа очсон.
Эрт урьд цагт гэж эхэлдэг үлгэрийн ном болгон намайг өөр ертөнцөд оруулдаг байв.
УБ хотод Турк сургуульд сурах тэтгэлэг авч, 8-р ангиа төгсөж ирээд, Норвегид суралцах боломж олдсон. Дэлхийн нэгдсэн коллежд суралцаж байхдаа, АНУ-д цаашдаа болзлыг нь хангаад суралцахыг мэдэж ухаарсан. 1 жилд сурах 40000 доллар, 4 жилд 160000 доллар тэтгэлэг,
Тооны машин дээр аав 160000 доллар х 1200 төгрөг - орон нь хүрэхгүй е заачихсан. Үнэн юм уу гэж инээлдэж байсан.
УБ хотод 4, 5 жил ажиллаад, НьюИорк-д хөрөнгө оруулалтын банкираар ажиллахыг хүсч байсан ч, Монголдоо 5 жил ажиллаад, Харвардын бизнесийн сургуульд 2 жил сураад, 7 жилийн мөрөөдөл биелэж Банк оф Америка-д ажилласан.
Өөрийгөө хөгжүүлэх чиглэлээр янз бүрийн ном уншдаг, түүнийг хүргэе гэж ярилцсан.
Unlock podcast-ийг бий болгосон, татаж аваад гар утсандаа сонсох боломж. 2.5 жил болжээ. Дэлхийн шилдэг баримтат номуудыг ярьдаг
Үлгэр болгон намайг хязгааргүй мөрөөдөх боломж олгож байсан. Мэдлэгээр дамжуулаад хязгааргүй мөрөөдлийг аваасай, 70 гаруй номыг хүргэсэн.
2.5 жилд 60 орон 21 аймгаас сонсогчтой болсон
өөрсдийн түгжээг тайлж, хараагаа тэлсэн
Elon Musk, Power of Habit номууд нь шинжлэх ухаанд суурилсан концепц юу вэ гэдгийг
How will you measure yourself номыг зохиогч Харвардын профессор өнөөдөр бурхан болжээ
Та амьдралынхаа үнэ цэнийг яаж хэмжих вэ, энэ хүн өөрийнхөө хариултыг өгсөн байдаг. Би Сиднейд энэ номыг уншаад, эх орондоо ирэх шийдвэр
Хүн болгонд олон асуулт эргэлдэж байдаг, хариултандаа хүрэх жимийг энэ номууд хөтөлдөг
Хязгааргүй сэтгэх боломжийг олгосон тэр үлгэрийн номууд шиг энэ подкаст Unlock нэрэндээ тохирсон нэг ч хүний түгжээ тайлагдаж хязгааргүй сэтгэх
Хөтлөгч:
- Монголын сэтгэлзүйн салбарын мундаг багш ир
Хэнтий Хурах сумын харъяат Дэлгэрмэнд
2-р илтгэгч Дэлгэрмэнд
- Илтгэл руу орохоос өмнө 3 асуулт асууя.Зорилго буюу бидний хүсэл мөрөөдөлд юу чухал болохыг ярилцъя
2 зүйл чухал
Хүнд л 3 цаг байдаг, өнгөрснийг мэдэрсэн, ирээдүйг төсөөлсөн
Үйл явдал болгоныг ажиглаарай, эхлэл төгсгөл, давтамж бий
Асуудал тулгараад сэтгэл судлаач дээр хүн ирдэг
Одоо цагаас нь ярьдаг
анх хэзээ энэ асуудал эхэлсэн бэ гэхлээр, хүүхэд гаргасан
хэзээнээс хүндэрсэн вэ гэхлээр хүмүүс 6 сарын өмнөөс гэж хариулдаг
60-90 минут ярилцлага өрнөдөг
3 жилийн өмнөөс шинэ асуулт бий болсон
- Та хүүхдээ гэртээ асарч, харахаа хэдэн сар гэж бодсон вэ?
Зорилго бүр сүүлийн хугацаатай байдаг юм байна гэдгийг олж харсан.
32 настай эмэгтэй дээрээ, хүүхдээ бор хоолонд оронгуут, 1.5 жилийн дараа гэдэг ухамсаргүй бодол, биелэнгүүт тархи, бие хоёр зөрчилддөг
Тархи асуудлыг шийдвэрлээд өгье гээд ажилладаг
Тархи 1.5 жилийн дараа ажиллахаа больсон
Сэтгэл судлалын ухаанд, Тархи, бие хоёр салахыг сэтгэл гутрал гэдэг
Зорилго нь юу байсан вэ, зорилго нь дуусангуут сэтгэл гутралд ордог магадлал өндөр
Би өөрийнхөө судалгааг юу руу чиглүүлсэн вэ гэхлээр чанартай зөвлөгөөг олон хүнд хүргэх
1. асуулт асуух гэдэг зэвсэгтэй
2. аргачлал санал болгох
3. итгэл найдвар өгөх - сүүлийн итгэлээ алдахаас өмнө ирдэг
4. тодорхой үйлдлийг өөрчлөх сэдэл өгч чадах
Бүх бурууг надад өгөөд байгаа юм шиг санагдсан гэж хэлдэг.
FullBox гэдэг хэрэглэгдэхүүн бий болгохоор ажиллаж байна
Хурхын САА-д, аав эрчим хүчд ажилласан
Яагаад сэтгэл судлаач болсон вэ гэвэл олон хүмүүст туслая, архины хамааралгүй болгоё
Би Дэлхийн сэтгэл судлаач болохыг хүссэн, Дэлхийн сэтгэцийн өвчлөлд Монголчууд хувь нэмэр оруулъя гэж, Апп-аар сонгогдоод, 70000 хүн цугласан websummit-д яваад ирсэн
Та бүхэнд зорилго байгаа, зорилгоо хэзээ дуусахыг хараад, тэр зорилгоо дуусангуут дараагийн зорилгоо тавьж, түүнийг хэзээ дуусахыг мэддэг байх
3-р илтгэгч Очирпүрэв
- Зиг заг группд хууль, дотоод аудитаар ажиллаж,Иргэдэд 3 жил хууль зүйн зөвлөх үйлчилгээг онлайнаар
Цагдаад ажиллаж байхад, хүмүүс мэдлэг дутуу амьдралд алдаанаас болж хэцүү нэртийн хаалга татахад хүрдгийг
асуудалд орох, буруу замд орохоос өмнө хару болохгүй вэ
Асуултанд нь хариулдаг онлайн 1 жил гаруйд 30000 зөвлөх үйлчилгээ өгч танигдсан байсан
2018 онд ОХУ-ын компани иммиграшнд хуулийн зөвлөх хэрэгтэй байна гээд, 2018-7-р сард Дэлхийн хөл бөмбөгийн тэмцээн Москвад болох гээд л байж байхад ярианы сэдэв хог руу орсон. Байгууллага бүр өөр өөрийн хогийн цэгтэй байдаг
Иргэний хүний хувьд мэдэж авсан технологи - 2018 онд Оросд 3м3 хогийг 20 сек-д татдаг, 3-5 машины ажлыг 1 машинаар хийдэг шийдэл байна гээд Казаны жишээг үзүүлсэн
Монгол хамгийн хаягдсан салбар бол хог хаягдлын цуглуулалт тээвэрлэлт
Хиагтаар 2ш хогийн сав truck-д ачигдаж ирсэн. Хотын захиргаа, Батболд даргад танилцуулж, үзье гээд л. ХУД сургуульд байрлуулж
- эко бин
- vending machine - хог хаягдлыг ангилж авдаг автомат машины шийдэл
2019 оны өвөл Алибабагаас хайж, судлаж байгаад Хятадад Тяньжинд 1ш үйлдвэрлүүлээд,
энэ машин 4GLT сүлжээнд ажилладаг, өөрөө вэб камертай, тайлангаа гаргаж өгдөг, кодод нь хөгжүүлэлт хийх боломжтой, cloud байдалд ажилладаг - програм дутуу ирсэн
Монголд Link Engine програм 11 хоногт бичигдсэн.
Хятадууд кодоо өгөөгүй.
Хятадуудын хийснийг Монгол болгож өөрчлөөд, Номинд 11 салбарт тавьсан
80л багтаамжтай
full underground системүүд Дэлхийд бий
Иргэдийн хүлээлт хандлага ямар байх бол гэхэд Монголчууд Залуучуудад сэтгэлгээ бэлэн байв
Дараагийн сайжруулсан загварыг гаргая гээд
баркодыг уншаад, жинг үзээд, пресслээд, 30 сек-д 1400 үйлдэл хийх - өдөрт
5 сек-д сав авах шийдэл 1400 үйлдлийг 6-аар үржиж
Ийм савыг Монголдоо угсрах гэж байна, siemens принтер,
8 компани хүсэлтээ гаргаад байна
эцсийн хэрэглэгчээ урамшуулах, сав баглаа боодлоо татах, хамгийн гол нь хэн нэгний сөрөг уур амьсгал байхгүй
2020 онд тавьж байгаа зорилго - Үндэсний сүлжээг бий болгох, хог хаягдлыг татах
татан боловсруулалтын сүлжээ бий болно
Хөтлөгч:
хуульч хүн Эх Дэлхийтэйгээ холбоотой асуудалд хувь нэмрээ оруулж байгааг харууллаа
- TED Talk
TIM URBAN
work per day
ажлаа хойш тавих зуршилтай тархины зураг
Easy and Fun - амьтны ертөнцөд байж болох зүйл
тархинд байгаа нөгөө залуу амьдралын шийдвэр гаргагч
Makes sense - эрүүл ухаанаар шийдвэр гаргагч
сандруу мангас ихэнхдээ унтаж л байдаг
Энэ 3 дүртэй холбоотой систем - 2 жилийн өмнө блогтоо бичсэн юм
надад ч гэсэн ийм асуудал байдаг
тогтсон хугацаа байхгүй бол ... ажлаа хойш тавьсаар байх болно
амьдралын хуанли гэж нэрлэсэн
Хөтлөгч:
- хаа ч явсан хар болохгүй уут
аяллын аяга - хэмжээстэй, тагтай, уухад эвтэйхэн
дэвтэр - санааг бчиээрэй
брошюр байгаа
харандаа байгаа
нойтон болон хуурай сальфетка
гар утасны наалт
кофе бреакээр тараах - сэтгэгдлийг бичээд төв хэсэгт зурагны дунд нар байгаа, түүнд наана
Завсарлага
Гитар ковер дуу
- чи минь байгаа болохоор, төгс төгөлдөр, хэрвээ чи над руугаа харахын бол
Хөтлөгч:
МУИС Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал
4-р илтгэгч Ч.Лодойравсал
Манлайлагч - урд нь алхаж хамт явдаг хүн
ТЭДх-д ирсэн та бүхэн бусдаасаа 1 алхам өмнө явж
Монгол улс хэрэглэгч улс байна, Дараагийн зорилго Бүтээгч улс болох
Ейнштейн - шинэ мэдлэг бүтээдэг хүн
Тесла - мэдлэгийг бүтээл болгодог
Стив Жобс- бүтээлийг хэрэглэдэг болгодог
Технологи гэдэг бол мэдлэгийг яаж хэрэглэх вэ гэдэг
Технологи бүтээх онцлогтой болж - 24 цаг, оронзай хязгааргүй тул хурд шаардаад байна
1-р хувьсгал - уур усны механик энерги орж ирсэнээр бүтээмж дээшилсэн
2-р хувьсгал - дамжлагаар хийхлээр бөөнөөр
3-рт, автоматаар хийдэг болсон
4-рт - одоо илүү оюунлаг, бидний хийдэг байсаныг машинаар хийхлээр, машинаас илүүг бид хийх хэрэгтэй
21-р зууны иргэний чадвар - иргэнд тавигдах шаардлага
шүүн тунгаах чадвар - шүүмж
хамтрах чадвар
харилцааны чадвар
хүнээс сониуч байхыг шаардаж
танин мэдэхүйн үе шат = bloom's taxanomy
шүүмжит сэтгэлгээ - зүүн тархи
гарцыг олоход Бүтээлч сэтгэлгээ - баруун тархи - урлаг
машинаас ялгагдаж байгаа зүйл = төсөөлөл
урлаг - хүний төсөөллийг буулгах хэлбэр
төсөөлөл сайжруулна гэдэг - өргөн сэтгэж чаддаг болно гэсэн
мэдлэгийн пирамид:
өгөгдлийг цэгцлэхээр мэдээлэл болно -> мэдлэг knowledge -> сэцэн ухаан wisdom
өгөгдлийг баялаг гээд байгаа нь - IoT - юм бүхэн интернэт
Монголчууд өөрсдөө мэдээллийг их түгээдэг ард түмэн
Шинжлэх ухаан нь Яагаадад хариулт өгдөг
мастер хүн know how-ийг мэддэг хүн
адил хадаас адил тах - унахгүй
гуталчин - хадаас амандаа зууна - зэврэнэ - барьцалдаад унахгүй
ган хайлуулах - зөөж байхдаа сэгсрэх - хий орсон байвал гаргадаг
чанарын ялгаа шүлсдэх, сэгсрэхэд л байгаа
know how-ийг олж мэдэхийн төлөө
зөв асуултаа тавьж сурах
энэ айл асуудлаа өөрөө л тэрүүхэндээ шийдэж байгаа
Хүн төрөлхтөний асуудлыг шийддэг болчихвол бид хувь нэмрээ оруулна
ШБОС - пирамид бүтэцтэй байсан - бүх байгууллагад ийм бүтэц байсан - тэр хүн шагнуулна
80-90 онд 20000 шинэ бүтээл гарсан, нэвтэрсэн
Үүний дараа ЗБТ гарсан
зохион бүтээгчид уралдаанаар төрдөг
Залуу зохион бүтээгч нэвтрүүлэг хийсэн
МУИС дээр NUM Startup Lab хийсэн
масс- критик масс-д хүрэхэд тэсрэлт болдог - хөгжил авчирдаг
85 оноос Монэл пүүс байгуулж
Итгэл Сэтгэл Зүтгэл - амжилтын үндэс
Хөтлөгч:
зохион байгуулагчид бүх зүйлээ нойлоос эхэлдэг, илтгэгчидээ урьдаг, ийм санаагаа гаргаач гэж хүсдэг
Хэнтий нутгийн залуусдаа шинэ санаагаа өгье гээд ирсэн илтгэгч
5-р илтгэгч Нинж
англи хэлийг хэрхэн заах арга зүйн сургалт хийдэгТүгээмэл: нас ахиад байна, би авьяасгүй гэх мэт бодлоо ярьдаг - англи хэл сурахыг төвөгтэй болгодог
бага нас аливааг бодитой хүлээж авдаг
6000 гаруй авиа зүй
3 наснаас чадвар буурдаг - сонсгол чадвар буурч
байгалиас заяагдсан чадвар бага цонхтой
нас, авьяасгүй, орчин, цаг, мөнгө - байхгүй гэдэг. энгийн шалтгаануудыг өөртөө үүсгээд бодлоо давтамжинд оруулаад, өөрийгөө хаагаад эхэлдэг. олон удаа бодох тусам хаалт, хандлагын гацалт үүсдэг.
хэл сурах унаган өгөгдөл байдал
хүчин чармайлтаас шалтгаалж, хэр сурахад оройтоогүй байдаг
сурах аргачлалд анхаардаг. Үсгээ заалгаад, дүрэм үздэг - мөчилж явдаг, дараа нь өгүүлбэр болгоно гэдэг.
гэтэл эх хэлээ авиа зүйгээр эхэлдэг, 5 мэдрэхүй давхар явдаг. хэл сурах нь бодит зүйл, бүхэллэг зүйл. хүүхэд ээж аавынхаа хэлж байгааг сонсохоос илүү хараад л
унаган арга нь баруун тархинд яваад, 6,7 насаас зүүн тархи хийсвэр сэтгэлгээ орж ирэхээс хэл сурах арга хийсвэр болдог
үсэг, бичиг хийсвэр зүйл
сонсох - үлгэр тууль, 5 мэдрэмжээр хүрэлцэж сурдаг
Гэтэл англи хэлийг Монголд зааж байгааг харахад авиа зүй заахаас илүү үсэг, дүрэм буюу зүүн тархиндаа ачаалал өгч зааж байна
Бодитлог зүйлийг
мэдээлэл авч дотроо боловсруулаад хэрэглэх, produce болгоод гаргах ёстой
тархины тэнцвэртэй үйл ажиллагаа - болохгүй байгаа
90-ээд онд 5-р ангиас Англи хэлний сонгоны ангид сурсан
Монголынхоо асуудлыг шийдэхдээ англи хэлээр ярьж НҮБ хурал - Дэлхийн тавцанд гаргана
Бүх зүйл надаас шалтгаалсан
номын орчин нөлөөлсөн
маш их зурагтай англи ном
Монгол хэлний суурийг 108 ботиор маш сайн сурсан
10 жилийг ТВ-гүй өнгөрүүлж, номтой нөхөрлүүлсэн
хэл хоорондоо хөрвөдөг тул
Хүмүүнлэгийн их сургуульд англи хэлээр ороход оноо хүрээгүй
англи хэлний багшийн ангид сурч
ярих чадварыг ХИС-д сурч
Тайландын ОУ-ын сургуульд 3-р курсд байхад англи хэлний багшаар явсан - 19 нас
англи хэл заах ямар гоё юм вэ гэдэг мэдрэмж авсан
хос хэлтний боловсрол
англи хэл заах арга зүй - тархи судлал руу
20 жилд англи хэл заахад тархи судлал хүчтэй орж ирж байгаа
50 жилд тархи судлал эрчимтэй Англи, Япон, ... 3 улс бүрэн судалдаг
тархи хязгаарлагдмал багтаамжтай, потенциалын хувьд хязгааргүй, их мэдээлэл дундаас надад юу хэрэгтэйг, юуг бодох хэрэгтэй вэ гэдгээ бодох цаг болсон
одоо 5,5 жилээр тархи өөрчлөгдөөд байгаа - орчиноос шалтгаалаад
махан биеэс түрүүлж тархи хөгждөг
буруу арга
эцсийн дүн мэдлэг болгож гаргах
шүүлтүүрдэж авах
мэдлэг болтлоо хугацаа, давтамж хэрэгтэй
оюунлаг үйл явц = сурах
хэлийг сурахдаа оюунлаг байдлаар сурч байна уу
тэгсэн цагт таньд мэдлэг болно
үндэс нь хандлага ямар байгаа вэ, би өөртөө сурна гэсэн
тархи хязгаарлагдмал багтаамжтай учраас хандлагыг зөв болгоход анхаарч би чадна
сэтгэл зүйн шинжлэх ухаан, тархи судлалд хандлага гэдэг зүйл яригдаж
эерэг байгаад оюунлаг процесс хийгдвэл мэдлэг болоод хэрэглээ талаас орж ирнэ
эерэг хандлага бий болгож хийж бүтээх зүйлдээ тэмүүлнэ
- Kiss Cam
- Саксофонист Сүхээ
Хөтлөгч:
- Холоос ирсэн хүний үгийг сонс. 14 жил АНУ-д амьдраад ирсэн хүн Монголынхоо төлөө хэрэгжүүлсэн олон нэвтрүүлэг танил байх
6-р илтгэгч Галбадрах
2005 онд бизнес хийх гээд банкаас зээл аваад өрөнд орсон, гэр бүлээс салаад АНУ руу явсан, Би тэнд хэн ч биш байсан, Аз таарч
7-р илтгэгч Ж.Бэгзсүрэн
Хоост-Айлилтгэлээр хэрхэн яаж гэртээ гадаад хүмүүс ирүүлж эхэлсэн түүхээ болон яагаад гадаад хүмүүсийг гэртээ ирүүлээд байдгаа жишээ татан ярьж, Монгол айл бүхэнд Монгол ахуй соёлоо хэрэглэсэн амьдралаа хүмүүстэй хуваалцаж Аз жаргал мэдэрч амьдрах боломж байгааг танилцууллаа.
Гадаад, дотоодын ХүнНомтой эрүүл, идэвхитэй амьдралын #ХоостАйл хэв маяг
8-р илтгэгч Лхагвасүрэн
- миний хувьд 10 нас хүртлээ Оросд байж, 10 жилээ Орос сургуульд Монголд төгсөж, Германд суралцахаар явсан
Өрхийн хүмүүжил - багаас нь хүүхдийнхээ
Соц нийгэмд хүн хооронд харилцаа өөр байсан
Германд галт тэргэнд хос залуус үнсэлдээд, өмнөөс нь ичиж үхэж байлаа
Та нар Монгол гэрт хамт л амьдардаг ш дээ гэхлээр нь газар доор 8 өрөөтэй гэдэг байв
Баруун Германыг ТВ-ээр үзэж байв, Зүүн Герман - социализмын тэргүүн
зурагт унтраахад эгэл амьдрал
надад харьцуулж амьдрахыг бодуулсан
биологч мэргэжлээр, Эх орон унаган байгалиас эхэлсэн
GTZ, WWF-д 6 жил ажиллаж, цагаан зээрийг зүүнээс баруун талд нутагшуулж байлаа, 7 хоног болгон шинэ мэргэжилтэн ирж, сурч байсан
1998 онд АНУ явсан - хүүхдээ эмчлүүлэхээр
урагш харж байсан тэмүүлэл өөр болсон
харьцуулалт
буцахдаа яахыг тооцох хэрэгтэй болсон
Дорнод аймгийн Баянтүмэн сумын малчин хүн
харьцуулах чадвар = үзсэн харсанаа хэрэгжүүлэх цаг
дасан зохицох чадвар Монголын талд эхэлсэн
түймрийн аюулаас сэргийлж өндөг шиг хийсэн
өдөр бүр шимтэн унш USA news сониныг өдөр бүр шимтэн уншдаг байв - сонины хэлээр ярьдагаа боль гэж найзууд хэлсэн
Америкт 21 мужид ажиллаж байсан
ургасан помидор тал нутагт
дараа үеэ ямагт бэлдэж байгаарай - Алтан гарын шавьгүй - өөрийнхөө хүүхдүүдийг бэлдсэн болохоос
Хүү одоо сонгодог хөгжмийн багш болсон
Отгон хүү Сингапурт хуулийн фирмд ажилладаг - антропологиор сурсан ч
хүүхдээ багаас нь Монгол гэж явуулж, Монгол судлалаар явсан
Миний үзсэн харсан бүх зүйл
Нийгмийн хөгжилд зориулж бага сургааль - Энх адис байгууллаа
Эдийн засгийн хөгжилд Монгол өрх ХАА ферм байгууллаа
цогцоороо шийдэгдэх ёстой
хаана ч хийж болох загвар
6 настай хүү ээж аавынхаа дэргэд, малынхаа дэргэд
farm stay Dornod - Zulgensor
Mongolian Seefood Co.
харахын see - тэр хонио иднэ гээд л
6 настай хүүхдэд багаас нь
4-р анги хүртэл нь гадаад хэл заахгүй, сургуульд нь заахгүй, DDish-ээр 1 цаг хичээл заадаг болно
Монгол
Буянтай сайхан нутагтаа
9-р илтгэгч жишиг сууц төслийг санаачлагч Мөнхөөгийн Батбаяр
Хэнтий Баян-овоо сум малчин айлд төрж
1990 онд хотод шилжсэн
Архитектор - урт хугацаагаар төлөвлөж байдаг
1950 онд Дэлхий нийтээр хот руу нүүж эхэлсэн байдаг 30:70
2050 онд 70:30 хот хөдөө
21000 залуу гэр бүл жилд бий болж байна, тэдэнд 2 сонголт -гэр хороолол, -орон сууц
хотод хашааны газар 32м х 22м = 0.07га
гэрээс 450 м-д цэцэрлэг байх стандарттай
Нүүдэлчдийн даван туулдаг чадвар - би бүх зүйлийг болгоно гээд байдаг
Хотод өөр баймаар байна
Монгол Гэрээс Орон сууц руу очихын дунд нь шийдэл байна
Газар чухал ч, үнэ цэнэтэй газрыг үр ашигтай ашиглах чухал
8 хуваах систем эхэлнэ - цахилгаан, цэвэр ус, дулаан, бохир
бүхнээ 8 хуваана, зардал 8 хуваагдана
одоо "Хот айл"- нийлж байгаад асуудлыг шийддэг
Хэнтий аймгийн Баян-Овоо суманд 3 жилийн өмнө баригдсан, тохирсон тавилгаа хийлгэсэн
Монгол гэр бол Дэлхийн архитектурын түүхэнд нүүдэлчдийн оруулсан өв соёл
Гэрээ аваад нүүхдээ ах дүү, элгэн саданаа тээгээд явдаг
Илүү сайн руу нүүцгээе.
- Дуучин Батхуяг
- kahoot.it
гар утасны програмаар АХА тэмцээн явагдсан
Чингэс хот нэр - 2013 оноос
6 нүхтэй шоонд хэдэн нүх
аль өнгөнүүд нийлж ногоон өнгийг үүгэдэг вэ - цэнхэр+шар
TEDx-ийн х - салбар үйл явдал
10-р илтгэгч Г.Ундармаа Бид зөвхөн кино хийдэг үү?
Би энэ хорвоогийн хамгийн жаргалтай эмэгтэйsingle биш болоод 23 жил болж байна. Миний нөхөр
жүжигчний мэргэжлийг продюсер болтол хөгжихөд
Ундармаа чи улс орон ийм хүнд нөхцөлд ангайсан зургаа тавиад зүгээр үү гэж бичсэн
миний хувьд зүгээр гэж боддог
би одоо нийгэм хэцүү гээд тийм зураг тавих юм уу
уурласангүй гэж бичээд байгаа тэр хүн амьдралдаа сэтгэл дундуур, сайн ханиа олоогүй учраас, эмэгтэйчүүдийг муу эрчүүд инээлгэж чаддаггүй юм байна гэж боддог
Single Lady 1-д бүсгүйчүүдээ өөрөө эхлээд Аз жаргалтай болчих
эрчүүдээ хэн нэгнийг битгий зовоолдоо гэж
тэдэнд бид амьдралыг нь харуулсан
Single lady 2-д тэрбумтан залуу, соёлтой
энэ бол 2014 болсон явдал, 2 эмэгтэй 2 залуутай байранд танилцаад, хэрцгийгээр хороосон. Тэр 2 залуутай яах гэж таарсан юм бол
Дэлгэцний урлаг - хүмүүсийн сэтгэл зүйг өөрчилж чадах хүчтэй зэвсэг
Залуусыг битгий ийм байгаасай гэж хийсэн
Single lady 3-д Монгол орны хамгийн үзэсгэлэнтэй газруудаар 40 хэдүүлээ явсан. ийм гоё байгалиа хайрлаачээ, аялаачээ гэж хийсэн. Дотоодын аялал жуулчлал - дараа жил нь хосууд явсан
Бид гуравын Найман нуур болсон ш дээ
15 сая гэр захиалж хийлгэсэн - кинондоо зориулж
Хотод төвлөрөөд агаар, хүнс, хүний чанар муудаж байгаа
Хот хөдөөд ч тохитой тухтай амьдарч болно гэдгийг харуулахыг хүссэн
1-рт чи дуртай, 2-рт чи хүсч байгаа, чи чадна ш дээ, 8 эмнэлэг тохижуулж
эхний тохижилтын дараа миний зорилго өөрчлөгдсөн
чанартай материалаар, загварлаг хийх жишиг тогтооё
жил болгоны Single lady киноны орлогоос 120 сая төгрөгийг эмнэлэгт, 600 сая төг тохижилт хийсэн
манай кино хэлэх үгтэй, өгөөжтэй кино болсон
Single lady 4 нь үзэгчиддээ баярлалаа гэж хэлээд, Монголынхоо кино урлагт өнгө оруулахын тулд 2 камерыг 60 хоног түрээсэлж
Тэмүүлэн охины түүхээс сэдэвлэж хийсэн
Бид зөвхөн кино хийдэггүй
Хөтлөгч:
- энэ бүх үйл ажиллагааны ард, ажлыг нугалсан найз Ганхөлөг
бид хамтдаа өөрөө өөрийнхөө амьдралд гэрэл асаасан 10 хүний түүхийг сонслоо
Хаалт
Тайзанд 10 илтгэгч, энэ үйл явдалд дэмжиж тусалсан багийнханаа хүндэтгэн дуудаж, хамтдаа зураг авахуулсан.
ТЭДхЧингэсХот үйл явдалд бэлтгэх үедээ
Зохион байгуулагч залуус надтай холбогдож, өмнөх 2 удаагийн TEDxChinggisCity үйл явдлын зураг, илтгэлүүдийн хаягийг илгээхэд нь танилцаж, дараах саналуудыг сэтгэгдэлд бичиж, орон нутгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, орон нутгийн иргэдийн оролцоог дэмжихийг зөвлөж байсан:"Хэнтий аймгийн ард түмэн Дэлхийн хүмүүст сайн туршлага, шилдэг мэдлэгээ хуваалцаасай!
Хэнтий аймгийн БАЙГАЛИЙН АМТаар дайлаарай, энэ кексийг хийхэд аягүй бол Хэнтий нутгийн гурил ч ороогүй байхад дорхноо, иймд Хэнтий Дадал сумын мэхээртой тосоор дайлж байгаарай гэж уриалъя
энгэрийн зүүлтийг ноосон утас, ээрч томсон утас, жижигхэн нимгэн эсгийгээр хайчилсан байх гэх мэт энэ жил нэг л өөрөөр хийж үзэхийг оролдоорой, Монгол улс даяар жилдээ хэдэн зуун сургалт, уулзалт явагдаж, тэр болгонд ийм энгэрийн зүүлт авсаар байгаад хүмүүс ийм л байх ёстой юм шиг бодчихсон байгаа байх, 2008 онд Франц залуус Монголд ирж Монгол-Францын хамтарсан урлагын үйл явдал зохион байгуулахад энгэрийн зүүлтийг олсон утас, жижиг нүхтэй чулуугаар хийсэн санагдаж байна"
- Энэ үйл явдлын илтгэгч нарыг дасгалжуулсан, илтгэлийн санаа, арга барилд 3 удаагийн сургалт, уулзалтаар зөвлөж тусалсан Мөнгөнтэй би танилцсандаа баяртай байгаа
- Үзэгчдийг Монголын соёл, Монгол ухаанаас юу юуг таниулж, мэдүүлэх боломж таны гэрт байна уу гэсэн бодолд хүргэх
- олон залуусын сэтгэл нэгдэж, гар бие оролцоо, дэмжлэгтэйгээр бүтсэн энэ үйл явдалд бахархам байсан
- Илтгэгч нарыг Улаанбаатар хотоос Хэнтий аймагт хүрэх, буцахад замын зардал, замын хоол, Хэнтий аймагт 2 хоноход буудал, хоол хүнс, мөн аяллын замд Түүхэн аялал, дурсгалт газрын мэдээ, мэдээллийг өгч байсан Хэнтий аймгийн нутгийн зөвлөл Ганхүлэг, ТЭДхЧингэсХот үйл явдлыг зохион байгуулагч нарт талархалаа илэрхийлье.
2016 онд анхны TEDxChinggisCity үйл явдлын илтгэлүүд
2018 он TEDxChinggisCity үйл явдлын илтгэлүүд
#TEDxChinggisCity2016 зургууд: https://bit.ly/37HDtzd
#TEDxChinggisCity2018 зургууд: https://bit.ly/2uqP1bT
Чингэс хотод төрсөн бодол
- Зочид буудлуудад хятадын резинэн тавчик биш эсгий, арьсан тавчик байрлуулах боломжтой юу?- соёлын байгууллагууд нь нэг эгнээнд байдаг нь ямар ухаанаар, яаж төлөвлөсөн гэсэн үг юм бол
ТЭДхЧингэсХот үйл явдалд Илтгэгчид хүртсэн бэлэг |
TEDxChinggisCity-д оролцох аяллын замын тэмдэглэлээс
2020.1.24 Баасан
Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн залуустай хамт Улаанбаатар хотоос 13 цагт хөдөлж, 20 цагт зорьсон газраа ирлээ.
Замд
- автобусны зурагтанд "Бор" Төгөлдөр гэж залуугийн Амьдрал нэртэй тоглолтын бичлэгийг үзэж, энэ залуугийн ажил үйлс, Үзэгчдийг хөтөлдөг чадвар эзэмшсэн, өөрийн амьдралаар жишээ татан хүний амьдралыг уран яруу ярьж, ухаарал өгөхөөр тэмүүлж байгааг мэдэж авлаа.
- Хэнтий нутгийн уугуул Батбаяр ахаас Чингэс хот хүрэхээс өмнөх замд Алдарт хөгжмийн зохиолч Шарав гуайн нутаг, мөн Монголын нууц товчооны 750 жилийн ойг тэмдэглэсэн нутаг ... олон түүхэн үйл явдлууд яригдаж,
- Сүхбаатар аймгийн уугуул, хэлний мэргэжилтэн Нинжээс зүүн аймгийнхан нутаг усаа бүрэн бүтэн авч үлдэж, хайрлаж хамгаалж өнөөдрийг хүргэж чадсан уламжлалаа хадгалах,
Өвөг дээдсээ хүндэтгэх хүн чанараа гээхгүй байхын талаар ярилцаж замдаа сайн явж ирлээ.
2020.1.25 Бямба
8-9:30 цагт
Хэнтий аймгийн төв номын санд зочилж, Аялал жуулчлалд Номын сангийн оролцоо, үүрэг сэдвээр уулзалт-ярилцлага хийлээ.
"Хэнтийд үйлдвэрлэв бүтээгдэхүүн сурталчлах төв"-ийг зохион байгуулж байгаа хүмүүстэй уулзаж,
Бүтээлч Монголчуудын нэгдэл Creative Gallery |
Бүтээлч Урлан Creative Gallery шиг ажиллахыг танилцуулах, уриалах хүсэлтэй байсан ч энэ удаад тэр зах худалдааны төв нь амардаг өдрүүдтэй нь таарчихлаа.
Comments