Миний цахим Монгол

энэ мэдээнд сэтгэгдэл, санал бичиж байсан

Миний, бидний И-Монголиа буюу Цахим Монгол

Бидний амьдралд нэвтэрсэн компьютер, интернэт, гар утасны технологийг та бид хэрхэн хэрэглэж байна гэхээс гадна, программ, цахим үйлчилгээ ямар байвал илүү үр өгөөж, тустай байх вэ гэдэгт анхаарлаа хандуулдаг уу?

АМАР мэнд үү,
И-Монгол апп-ийн хэрэглээ, танилцуулга, сургалт зөвлөгөөг Сум, Аймаг, Дүүргийн нийтийн номын сангууд нь иргэдэд мэдээллээр үйлчлэх, мэдээллийн эх сурвалжтай танилцуулах, мэдээлэлд хандах боломжийг олгодог байгууллага тул Номын сангийн үйлчилгээнд нэмж оруулах боломжтойг судлаж, шийдвэрлэж өгнө үү, гялайлаа
Дээрх хүсэлтийг сэтгэгдэлд бичихээс гадна,
Цахим хөгжил, харилцаа холбооны яам руу дараах имэйлийг бичсэн.

From: Begzsuren Jamsranjav
To: info@mddc.gov.mn
Subject: иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэхэд Сум, аймаг, хотын нийтийн номын сангуудтай хамтран ажиллахыг уриалъя
Date: Tue, Mar 15, 2022 at 7:52 PM

АМАР мэнд үү,
И-Монгол апп, түүний танилцуулга, сургалтын үйлчилгээ явуулахыг Сум, Аймаг, Хотын нийтийн төв номын сангуудын үйлчилгээнд оруулж болох уу?
Учир нь Дэлхий нийтэд нийтийн номын сан нь Иргэд мэдээлэл олж авах эрхээ эдлэхэд нь дэмжиж үйлчилдэг байгууллага юм.
https://www.ifla.org/g/public-libraries/the-role-of-public-libraries-in-lifelong-learning-a-project-under-the-section-of-public-libraries-ifla/

Намайг Ж.Бэгзсүрэн гэдэг, програм хангамжийн мэргэжлээр МУИС МКСийг 1994-1998 онд суралцаж төгсөөд, 1998-2012 онд Хотын нийтийн төв номын санд мэдээллийн технологи хариуцан ажилласан туршлагатай. Энэ хугацаанд гадаадын 9 улсад 11 удаа номын сангийн үйлчилгээ, мэдээллийн технологи нэвтрүүлэх чиглэлээр туршлага судласан бөгөөд одоо ч Номын сангуудын консорциумын үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажилладаг.

Та бүхэнтэй санал солилцож байгаадаа талархаж байна.
Хүндэтгэсэн,
Ж.Бэгзсүрэн
номын сангийн МТ-ийн найз
утас 99861326
CV: https://beesoy.blogspot.com/2018/01/blog-post_82.html

Ийнхүү дээрх имэйл зорьсон газарт хүрч, 
И МОНГОЛ АКАДЕМИ улсын төсөвт үйлдвэрийн газрын Цахим ур чадвар хөгжүүлэлтийн албаны дарга Энхболдын Оюунгоо над руу утасдаж, уулзалт товлож Төв шуудангийн зүүн урд талын хаалгаар орж, 3-р давхарт байрлах тэдний уулзалтын өрөөнд сэтгэлээ дэлгэсэн яриа өрнөсөн.

Уулзалтын маргааш нь би дараах имэйлийг ярилцсан ёсоор илгээсэн.

Subject: Uulzaltiin daraah nemelt medeelel
From: Begzsuren Jamsranjav
Date: Wed, Mar 23, 2022 at 6:22 PM
To: oyungoo@ema.gov.mn

АМАР мэнд үү,
Цахим ур чадвар хөгжүүлэлтийн албаны ажлын хүрээнд
номын сангийн мэдээллийн технологийн найз Ж.Бэгзсүрэн миний уриалга мэдээллийг хүлээн авч, биечлэн уулзаж санал бодлоо солилцсонд гялайлаа.

Номын санч-мэдээллийн ажилтаны Улсын 8-р зөвлөгөөний тэмдэглэл
https://beesoy.blogspot.com/2021/11/library-update-2021-note.html

ЮНЕСКО Нийтийн номын сангийн тунхаглалын талаар миний бичиж байсан 2011 оны тэмдэглэл
https://beesoy.blogspot.com/2011/09/unesco-public-library-manifesto.html

2011 онд Хотын төв номын сан дээрээ IT club at Library-г санаачлан эхлүүлж, өрнүүлж байсан тэмдэглэл
https://beesoy.blogspot.com/2011/12/blog-post_02.html

2012 онд  "Компьютерийн боловсролыг дэмжих аян эхэллээ" гэж улс орон даяар явагдаж байсаныг хайж, үр дүн, тайлан мэдээг хайж үзээрэй
миний тэр үеийн тэмдэглэл  https://beesoy.blogspot.com/2012/04/blog-post_04.html

2018 онд mapathon -ны сургалтанд суралцаж байсан тэмдэглэл
https://beesoy.blogspot.com/2018/05/2018430-mapathon.html
Энэ үйл явдлыг зохион байгуулсан Батдорж гэдэг залуутай холбогдохыг хүсье.

Хотын нийтийн төв номын сан нь Хараагүй хүмүүст зориулсан DAISY технологийг нэвтрүүлэхэд төсөл хэрэгжүүлсэн тайлан мэдээ
https://beesoy.blogspot.com/2011/06/daisy.html

Энэ бүх санал болгож буй мэдээлэлтэй танилцаж, асууж ярилцахыг хүсье.
Амжилт хүсье.

Жич: Төрийн албаны ажилтаны анкет бөглөөд, мөн бичиг баримт юуг бүрдүүлж, хэнд хүргэж өгөх талаар зөвлөмж өгөөрэй. Гялайлаа.


Хариу имэйл хүлээн авлаа.
From: oyungoo@ema.gov.mn
Date: Thu, Mar 24, 2022 at 9:05 AM
To: Begzsuren Jamsranjav
Cc: dorjjagdag@ema.gov.mn

Сайн байна уу,
Мэйлийг хүлээж авлаа. Танд маш их баярлалаа. Бид таны илгээсэн файлуудтай уншиж танилцаад асууж тодруулах зүйл гарвал холбогдох болно. Энэ мэйлд сургагч багш Жагааг cc хийлээ. Бид 2 цаашид тантай холбоотой явах болноо.

Хүндэтгэсэн,
Э.Оюунгоо


Subject: Нэмэлт мэдээлэл авах тухай
From: dorjjagdag@ema.gov.mn
Date: Tue, Mar 29, 2022 at 9:18 AM
To: begzsuren

Амар мэнд үү
Бидний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаа танд баярлалаа.
Үндэсний номын сангийн Цэнгэл гэдэг хүнтэй холбогдох мэдээлэл өгч тус болно уу?
/Facebook, E-mail, Утасны дугаар/

Баярлалаа,

From: Begzsuren Jamsranjav
Date: Tue, Mar 29, 2022 at 9:44 AM
To: dorjjagdag@ema.gov.mn

АМАР мэнд үү,
Хотын нийтийн төв номын сангийн, хараагүй хүмүүст зориулсан цахим үйлчилгээг хариуцсан мэдээллийн технологийн мэргэжилтэн М.Цэнгэл

https://www.facebook.com/tsengeltech
https://www.facebook.com/bdalibrary/

Дараах утасны дугаар дээрх хуудсанд бичигдсэн байна: 9595 1122
Амжилт хүсье.


Comments