Зөвхөн зуны улиралд энэ зуслан руу нийтийн автобус үйлчилдэг. Шарга морьт (600төг), Санзай (900төг) автобусаар Жигжидийн уулзвар хүртэл яваад, тэндээс Өвөр гүнт рүү алхах, замын машинд дайгдаж явах боломжтой байдаг.
Биднийг зам дээр "эрхий хуруугаа гозойлгон" гар өргөж зогсоход машиндаа суулгаж зам нийлсэн сайхан сэтгэлт хүмүүстээ талархаж, ажил үйлсээрээ харилцаатай байхыг зорьж энэхүү нийтлэлийг эхлүүллээ.
Дашрамд бид ОХУ-ын Новосибирск руу #ШагайтайҮүргэвч 2016, Беларусын Минск хот руу #ШагайтайҮүргэвч 2018 аялал хийж, Монгол, ОХУ, Украйн, Беларус, БНХАУ, Казакстан зэрэг улсуудын аяллын замаас итгэл, урам зориг авсан.
Замын машинд гар өргөхөд, биднийг суулгаж, танилцсан сайхан сэтгэлт хүмүүстэйгээ харилцаатай байхын тулд тэмдэглэл бичлээ
2024.2.18 Ням
Жигжидийн уулзвараас өвөр гүнтэд хүргэж ирсэн Тулгаа залууд би гөлгөнд хоол авчирч байгаагаа хэлэхэд, гөлөг, нохойд халуун хоол өгвөл нохойн нүд гэмтдэг, сохордог туршлагатайгаа надад хэлсэн. Баярлалаа.
2023.11.11 Бямба
Өвөр гүнтээс Дарь эхд хүргэж ирсэн Улаанбаатар зам завсар, арчлалт компанийн жолооч Анхболд
Маргааш энэ компани буюу Улаанбаатар хот зам засвар, арчлалтын үйлчилгээг эхлүүлсэний 77 жилийн ойгоо нийт хамт олноороо тэмдэглэнэ гэнэ. Зам дээр тавьдаг голын цагаан шугам болон тэмдэглэгээг 250 хэмд буцалгаж наадаг тул хүйтрээд ирэхээр тэмдэглэгээ тавихгүй. Крантай машин, тусгай үйлчилгээний жолоочийн энэ ажил нь 2 сая гаруй төгрөгийн цалинтай гэнэ. Ар гүнтэд замын хашлаганы төмөр буулгаад, Цагаан хуаранд байдаг авто бааздаа машинаа тавихаар явахад нь зам нийллээ.
Өвөр гүнтээс Дарь эхд хүргэж ирсэн Улаанбаатар зам завсар, арчлалт компанийн жолооч Анхболд
Маргааш энэ компани буюу Улаанбаатар хот зам засвар, арчлалтын үйлчилгээг эхлүүлсэний 77 жилийн ойгоо нийт хамт олноороо тэмдэглэнэ гэнэ. Зам дээр тавьдаг голын цагаан шугам болон тэмдэглэгээг 250 хэмд буцалгаж наадаг тул хүйтрээд ирэхээр тэмдэглэгээ тавихгүй. Крантай машин, тусгай үйлчилгээний жолоочийн энэ ажил нь 2 сая гаруй төгрөгийн цалинтай гэнэ. Ар гүнтэд замын хашлаганы төмөр буулгаад, Цагаан хуаранд байдаг авто бааздаа машинаа тавихаар явахад нь зам нийллээ.
2023.10.5 Пүрэв
Өвөр гүнтийн зуслангаас "Нэг ч гэсэн хүний хэрэг бүтэг дээ" гэж бодоод зогсож суулгаад, 17-р буудал хүргэж зам нийлэн Шагайтай Үүргэвч аяллын талаар минь хууч сонссон залуус Төмөрбат, Батхүү нартаа талархлаа.
2024.2.18 Ням гарагт Батхүү залуутайгаа дахин таарч, Өвөр гүнтээс Дамба хаан банкны урд буулаа.
2023.9.20
Батсайхан
13-69 цэнхэр самосмал машин, 32 дээр зогсдог
2023.9.17 ням
Өвөр гүнтийн зуслангаасаа да хүрээ орох замдаа бид хоёрыг дарь эхд хүргэж ирсэн Сайнбаяр дүүд шагайтай үүргэвч аялал, гадаад хүнтэй хамт монгол хоол бэлтгэдэг үйлчилгээгээ хуучиллаа.
2023.8.8 Мягмар
Өвөр Гүнтээс Дамбын гүүрний урд Тоосгоны үйлдвэр руу эргэх
Мэндамар, жолооч Нямдаваа нартайгаа анкор хийж цутгаад буцаж яваа, мөн 2018 оны шагайтай үүргэвч аяллаа хуучилж, замд машин зогсохгүй бүтэн өдөржин алхсан тохиолдол байсан тухай ярьсан.
2023.8.3
Өвөр гүнтээс Дарь эхд
Шинэ буудал руу ирж байгаа Цэвээн ах, жолооч гэргий Нарантуяа эгч нартай Шар хадны аманд нутаглаж байгааг нь ярилцаж ирсэн.
Азарга адуу, 4 саалийн үнээ маллах ажилд туслах малчин ажиллуулна гэдгийг сонслоо.
2023.7.16 Ням
Нүхтээс Их дэлгүүр хүртэл
CoreMinds компанийн бүсгүйтэй зам нийлж, Dell-ийн cloud based ERM системийг Монголд нэвтрүүлдэг ажлыг нь сонирхлоо.
2023.6.25 Ням 8:20 цаг
Өвөр гүнтээс 17 хүртэл
Сүхбаатар ах
Арматур зангиддаг ажил мэргэжилтэй.
Их Монгол Язгууртан байгууллагын ажил үйлс, зорилгоос урам зориг авсанаа, бүх зүйлийн үндэс газар гэж ярилцаж ирсэн.
2023.6.20 Мягмар
Өвөр гүнтээс Жигжидийн уулзвар
Дорждэрэм
Зүрх судасны эмч энэ залуутай аяга долоох, хувийн аягатай байж эрүүл мэндээ дэмнэх талаар ярилцсан.
2023.2.5 Ням
Өвөр гүнтээс 17д хүргэж ирсэн
Эмийн компанийн хүргэлтийн ажил албатай Шижрээ, саяхан юнивишн компанийн ажлаа солихоор шийдсэн Батлуу нартаа #шагайтайүүргэвч аяллаа таниулж хуучилж ирлээ.
2022.7.25 Даваа
Постоос даваа давахад
вакум цонхны шил бэлтгэж, суулгаж өгдөг үйлчилгээ эхлүүлж байгаа залуу Батэрдэнэ 95101918
Даваанаас манайх руу буухад
Даваанаас манайх руу буухад
Ах нь Анхаа, өөрөө
Ар гүнтэд Партизаны наад талын чацарганы талбайгаас зүүн тийш 3 дахь талбай гэсэн, Толгой оройгоод жаахан цаашаа. Сая машиндаа салатны навч 2ш авч явахад нь хуучилж ярилцлаа: төмс, лууван ногоо тарьсан, 9-р сарын 10-аар Бямба, Ням гарагт хүрээд очоорой, ургац хураахад хүн хүч хэрэгтэй байдаг. Идэх ногоогоо аваад, ургац хурааж өгөөрэй.
2022.7.15 Баасан
Хүрлээ. 94550867
Даваагаа давж ирэх замд
Хүрлээ. 94550867
Даваагаа давж ирэх замд
Тоосгоны үйлдвэрт сүүний цехтэй ах дүүсдээ Батсүмбэр сумаас сүү хүргэж ирдэг залуу гэр бүл
2022.3.26 Бямба
Батжаргал. 80120121
Жигжидийн уулзвараас Гүнтийн пост хүртэл
Батжаргал. 80120121
Жигжидийн уулзвараас Гүнтийн пост хүртэл
Ар гүнтэд чацаргана тарьдаг, манай Жамсран уулын ард гэртэй ах
Баагий
Гүнтийн постоос Ар гүнтийн автобусны буудал
Партизан руу адуу руугаа явж байгаа азын дугаартай Lexus машин унасан залуу
Болдбаатар
Ар гүнтээс Гүнтийн пост хүртэл
Баагий
Гүнтийн постоос Ар гүнтийн автобусны буудал
Партизан руу адуу руугаа явж байгаа азын дугаартай Lexus машин унасан залуу
Болдбаатар
Ар гүнтээс Гүнтийн пост хүртэл
Нарийний фермээс хот орж байгаа гэр бүл, утасгүй. Машинаа үзлэгт оруулах хугацаа болсоныг нь постны цагдаа сануулсан.
Ж.Лувсандорж
Гүнтийн постоос 32 хүртэл
Багийн сургалт зохион байгуулагч багш, сургалтын орчин Creative Camp байгуулагч
2021.12.2 Пүрэв
Нацагдорж
Жигжидийн уулзвараас зусландаа хүртэл хамт явлаа. Ар гүнт давах энэ ахтай өвлийн хүйтэн, зуны халууныг буруутгалгүй байгаль эхдээ зохицон амьдрах талаар
Адилаа
Өвөр гүнтийн зусланд байдаг энэ ахтай Жигжид 5 дээр таарч, зуслангаас Дарь эхдээ хамт ирлээ. Монелд байдаг хүргэнийдээ очих зам нь бидэнтэй нийлж, замдаа зусландаа мод тарьж, тоглоомын, хөл бөмбөгийн талбай байгуулагдаж байгааг ярьлаа.
2021.11.25 Пүрэв
Г.Өнөрбаян
Автобусны МСиЭс-ийн буудал дээр буугаад 40л сүүгээ өргөөд явахад, ахаа туслая гээд дамнаж Цоглог хотхон хүртэл тусласан дүүд гялайлаа. Сурлага, хөдөлмөрийн амжилт хүсье.
2021.11.5 Баасан
Батмөнх
Жигжидийн уулзвараас Жигжид 5 автобусны буудал хүртэл. 12:30-13:00
Энэ залуу Батсүмбэрээс хойшоо 30 гаруй км Түнхэл рүү очиж, настан буурлаа хотод авчрахаар явж байгаа. Хотод утаагүй газар л настай аав ээжийгээ байлгахгүй бол тэр сайхан хөдөөгийн агаар байгалиас ирсэн хүнд манай хот ч хэцүү дээ гэж хуучилж явлаа.
Сайн яваад зорьсон үйлээ бүтээгээд ирээрэй.
Пүрэвдорж
Жигжид 5 автобусны буудлаас 17-р сургуулийн буудал хүртэл. 16:30-17:00
4 настай хүү, 5-р ангийн охиноо Ар гүнтийн зуслангаас авч хот руу явж байгаа энэ залуугийнх Ар гүнтийн малтай айлаас сүү авч, тараг бүрж иддэг, удахгүй цас орохоор хүүхдүүдтэйгээ гулгаж тоглоно доо гэж хуучиллаа.
4 настай хүүдээ Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл ТББ-ийн Цэгээр наадъя зурлага бичвэрийн дэвтэр, тэр дундаа хоёр гараар зэрэг бичдэг дэвтрийг авч өгч, спайдермен болохыг нь дэмжих, 5-р ангийн охин econtent.edu.mn-ээс сурах бичиг, интерактив хичээл үздэг байх, мөн бидний #Шагайтай үүргэвч аяллын талаар олж үзээрэй гэж захиж зөвлөлөө.
Батаа
Гүнтийн давааны ар руу айлд очоод буцах замдаа бидэнтэй таарсан. Биднийг хаа хүрэхийг асууж, #Шагайтай #Үүргэвч аяллын тухай яриаг сонсоод, яагаад #шагайтайүүргэвч гэж нэрлэсэнийг, аялж байхдаа ямар улсын хэлээр ярих вэ, аяллын ивээн тэтгэгч байдаг уу гэж сонирхон асууж ярилцсанд гялайлаа.
Тамхи татдаггүй бололтой, машиндаа цэвэрхэн, элдэв үнэргүй.
Өвөр гүнтээс 17-р сургууль хүртэл. 19:00-20:00 цагт
2022.3.5 Бямба
Даваа ахынхан
Даваа ахынхан
Жигжидийн уулзвараас манай Өвөр гүнтийн зуслангийн Даваа ах, гэргий, охин, зээ нартай зуслан руугаа явж байгаатай тааралдаж, хуучлан яваад постны наахан эргэхэд нь буулаа.
Жамбалдорж
Ээж, хүү, ач хүү гурав суусан машин зогсож, постны цаахан талаас Ар гүнтийн автобусны буудлын тэмдэгтэй зогсоол хүртэл явлаа. Энэ зун сүү сааль элбэгшихээр 61-ийн гарам хавийн айлтай танилцуулаарай гэж ярилцлаа.
Ээж, хүү, ач хүү гурав суусан машин зогсож, постны цаахан талаас Ар гүнтийн автобусны буудлын тэмдэгтэй зогсоол хүртэл явлаа. Энэ зун сүү сааль элбэгшихээр 61-ийн гарам хавийн айлтай танилцуулаарай гэж ярилцлаа.
Золбоо
Ар гүнтийн автобусны буудлын тэмдэгтэй зогсоолоос Дарь эхийн шинэ буудал хүртэлх замд, Борнуурын Сэлба хүнс компанийн Сэрээтэр ахтай хоёр удаа хамтран ажилласан, #ШагайтайҮүргэвч, #БүтээлчАйл-ийн талаар хуучилж, Сэлэнгэд газар тариалан, хүнсний ногоо тариалдаг энэ залуугийн ажил үйлсэд намар цагт хүн хүчний нөөц дутагддаг талаар ярилцлаа. Утасны дугаараа солилцлоо.
Comments