Аргал түүх хамгийн тохиромжтой сар 4 -7, 9,10 сар юм байна. Бороо хур, чийг багатай, цас орохын өмнөх эдгээр сард үхрийн өвөл, хаврын баас бүрэн хатсан, хөнгөн, эвдрэхгүй байдаг.
Үхрийн баасаа дэлгэж хатаах, хурааж, нойтон баасаар шавах нь яг л "Нүүдэлчин" газар тариалан гэж санагддаг.
Араг савар нь айлд байхад сайн.
Эд баялаг дуудна.
Эмэгтэй хүн аргал түүснээр урдаа байгаа зовлонгоо арагш нь давуулж шиддэг гэж үздэг учраас эмэгтэй хүний жаргал зовлонг хуваалцдаг домтой.
Мөн араг дотроо адууны хөх хомоол, аргал хийж тавих юм бол хэл амнаас сэргийлдэг хэмээн эртнээс билэгшээж ирсэн билээ.
#copy Аз нь дэлгэр
***
Аргал🌿..
Үхрийн баасыг хэлбэр шинжээр нь эдгээр нэршлээр нэрлэдэг байна.
1. Нойтон бол - Баас
2. Нялцгай бол - Чацга
3. Шингэн бол - Сэвс
4. Хөлдүү бол - Хүйдэс
5. Цантай бол - Цэвдэг
6. Жижиг бол - Өтгө
7. Үйрмэг дагтаршсан бол - Бууц хөрзөн
8. Хатсан бол - Аргал
9. Нимгэн хорчигор бол - Сармай
10. Эргүүлчихсэн бол - Дэлгээ
11. Эвлүүлчихээд - Шаваас
12. Цуглуулж багсраад - Түлш
Үхрийн баасыг хатааж жил улирал өнжүүлж дагтаршуулж аргал хөрзөн болгон түлшинд хэрэглэхээс гадна, ахуйд дулаалганд хашаа саравчинд шаваас болгож ашигладаг.
Үхрийн нойтон баасан дээр тогтсон борооны усны тогтоцыг аваад цоохор мэнгэнд түрхэхэд арилдаг гэдэг
Үхрийн нойтон баас байгалийн жамаар хатах явцад доор нь үүссэн алга чийгийн хорхой өт газрын бордоо болгон ашигладаг.
Үe мөч өвдөх, шагай булгарах, үeд үхрийн халуун баасыг нойтноор нь тухайн газраа шавж, өнжихөд маргааш нь хаванг буулгаж өвдөлтийг намдааж хэрэглэдэг.
Аргал хомоолын утаа май өвөл идэр eсийн хүйтэнд малын хотонд тавьж хөндийн жаврыг үргээдэг дулааны элчтэй.
Таван хошуу малын баас:
АДУУНЫ баас - ХОМООЛ
ТЭМЭЭНИЙ баас- ХОРГОЛ
ХОНИНЫ баас - ХОРГОЛ
ЯМААНЫ баас - ХОРГОЛ
ҮХРИЙН баас - АРГАЛ гэж нэрлэдэг.
🌱Үхрийн аргал нь Mycobacterium vaccae нэртэй бактери агуулдаг. Энэ нь шатах явцдаа агаарт хүний тархины серотонин үүсгэдэг нейроныг идэвхжүүлэх үүрэгтэй нэгэн төрлийн хий үүсгэдэг учир тайвшруулах, стресс бухимдлыг арилгадаг.
🌿Үхрийн аргалын утаа нь орчны чийгнээс үүдэн бий болдог мөөгөнцрийн ургалтыг саатуулдаг antifungal бодис ихээр агуулдаг.
🍀Аргал нь хортон шавьж, агаарт байгаа бичил биетэн, өвчин үүсгэгч 300 гаруй бактерийг устгадагийг Японы эрдэмтэд судалжээ.
***
2026.1.30
Батка андын зөвлөгөө
Өвлийн хөлдүүсээ овоолж байгаад хавар хатаж сэвэрснийг нь өрж хурааж, нойтон баасаар шавж, зун намрын турш хатааж өвөл түлшинд хэрэглэдэг гэнэ.
Мөн нунтагийг овоолж, нойтон баасаар шавж, хадгалаад, өвөл, хавар үхэр, тугалын хэвтэртээ дэвсдэг гэнэ.
***
Амьд шидтэй аргалын утаа
Аргалд ариусгах олон шинж байдаг гэсэн. Бид үүнийгээ мэдэхгүй малын баас гэж сэжиглэн тойрч зугтдагаа нуугаад яахав.
Аргал бол зөвхөн түлш болоод зогсдоггүй эм болдоггоороо хор цацдаг нүүрснээс хавьгүй ариун эд гэдгийг монголчуудын нүүдлийн малчны соёл иргэншил эрт нотолчихсон зүйл.
Нэгд. Аргалын утаанд утагдаж насаа элээдэг учраас монгол малчид хэр баргийн өвчинд нэрвэгддэггүй, төрийн байтугай өрхийн эмнэлэг ч шаарддаггүй байсан урт түүхэн замнал бий. Аргалын утаа, эрүүл агаар хоёроор амьсгалдаг тул хөдөөнийхөн одооны “амьсгалын замын гэгдэх” өвчинд нэрвэгддэггүй байсан гэж болно. Итгэмээргүй мэт боловч итгэлтэй хэрэг.
Хоёр.Монголчуудын аргалын утааны нууцыг Энэтхэгийн нэгэн эмч, эрдэмтэн доктор Шарма олж мэдээд монголоос аргал аваачаад Энэтхэгийн уушгины тахал туссан хүмүүсийг аргалын утаагаар утсан чинь их амжилт олж утааны эдгэрүүлэх чадалд гайхсан байна.(Энэ мэдээг дахин дахин хэлүүштэй) “Аромотерапия” буюу “үнэрээр анагаахуй” нийтлэлд ч дурьдсан.
Аргалын утаа 300-аад нянг устгах чадвартайг Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Гурав. Японы эрдэмтэн аргалын утааг судлаж үзээд элдэв өвчлөлтийн нянг устгагч байгааг тогтоожээ. Аргалын утаанд янз бүрийн нянг устгагч байгаа гэж тэр эрдэмтэн үзсэн нь аргалын утааны тухай яриад буйн том баталгаа болж өгөх мэдээлэл юм.
Тэгэхдээ монгол малчдын шээзгийнд түүж цуглуулдаг “монгол арга” л тийм чанартай болохоос өөр орны өөр малын баас тийм биш нь мэдээж. Сарлаг гэхэд л 200-гаад төрлийн эмийн ургамал иддэг мал шүү дээ.
Дөрөв. Монголчууд судар номыг баринтаглаад хойморынхоо авдар дээр нандигнан тавьдаг түгээмэл уламжлалтай билээ. Авдар дээр тавиастайгаар олон жилийг өнгөрөөсөн судар аргалын утаанд шаралтлаа нэвчсэн байдаг.
Тийм судрууд манай үндэсний Төв номын санд хэдэн зуугаараа бүүр 1920-иод “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдахаас эхлээд бараг зуу шахам жил хадгалагдаж байгаа. Гэтэл тэдгээр судруудад орчин үеийн цаасан номны өвчин болох мөөгтөх, хорхойтох, чийгтэх, тоосжих аюул огтхон ч халдаагүй байсаар байгаа билээ. Энэ бол бас аргалын утааны нэг гайхамшгийн нотолгоо юм.
Аргалын утаа бургилсан малчны гэр ариун болой.
Лодонгийн Түдэв
(Гийнгоо веб хуудаснаас авлаа. giingoo.com)
***
2026.1.30
БАЙГАЛИЙН АРИУТГАГЧ
Ведийн мэдлэг ёсоор бол үхрийн өтөг (баас) нь Дэлхий дээрхи хамгийн цэвэр ариун зүйлсийн нэг юм. Харамсалтай нь хүмүүс энэ гайхамшгийг мэддэггүй, түүнийг ашигладаггүй. Жишээ нь та орон байр, гэр орноо үхрийн өтөг хийсэн усаар угаах аваас та өөрийн орон гэрээс бүхий л ад тотгоруудыг хөөн зайлуулах болно. Ад тотгор буйн энгийн шинж тэмдэг нь сэтгэл санааны тавгүй байдал, гэр орны таагүй үнэр, таагүй муу зүүд гэх мэт байдаг. Мөн ад тотгор буйг ямар нэг гадны нөлөө байгааг мэдрэх далд зөн мэдрэмжээр таамаглаж болно.
Ялаа сууж амжаагүй шинэхэн өтгийг авах хэрэгтэй. Шалаа угаахдаа, нэг хувин усанд ганц чимх хуурай нунтаг аргалыг хийнэ. Тэрхэн даруйдаа л та цэвэр цэнгэгийн, өвс ургамлын, зуны, агаарын үнэрийг мэдрэнэ... Болж өгвөл үхрийн өтөг ба аргалтай усаар шалаа аль болох тогтмол угааж байх нь зүйтэй: Учир нь таны мөрөн дээр хэн суугаад, таны зочидтой хэн хамт танайд ирснийг тааж мэдэж чадахгүй.
Шинэ байранд орохын өмнө үхрийн аргалтай усаар шалыг нь заавал угаах хэрэгтэй. Мөн үүний нэг адил хэрэв та байр сууцаа зарах гэж буй бол мөн ийм маягаар угаах хэрэгтэй. Жишээ нь байр сууц тань зарагдахгүй удах тохиолдол байдаг шүү дээ. Зарагдахгүй байгаа олон шалтгаануудын нэг нь тэнд оршигч ад тотгорууд ийм боломжийг олгодоггүй. Хүмүүс тэднийг санаатай болон санамсаргүй байдлаар мэдэрдэг. Тийм ч учраас тийм байрыг худалдаж авдаггүй. Тэнд байгаа ад тотгоруудын мөн чанараас хамаараад энэ нь мэхлэгч, хуурагчдыг өөртөө татах эрсдэлтэй. Ийм тохиолдолд бид мөнгөө ч, байраа ч алдаж болзошгүй. Иймээс байр сууцаа амжилттай зарахын тулд залхуурч хойш тавилгүй, үхрийн аргал, өтөг бүхий усаар угаагаарай. Хэрэв та бусдын хуучин хувцсыг өмсөх гэж байгаа бол эсвэл хэн нэг нас нөгчсөн хүний хувцсыг өмсөх гэж байгаа бол түүнийг заавал үхрийн аргал хийсэн усаар угаагаарай. Ингэснээр тэдгээр хувцсанд шингэсэн бүхий л сөрөг хүчнүүд, сөрөг эрчмүүд бүрэн устах болно.
Ведийн уламжлал ёсоор, үхрийн өтгөөр аяга тавгаа угаадаг. Аяга тавгийг угаасны дараа тэндээс бүлээн үнэр үнэртдэг нь энэ нь тэнд нарийн бие буюу хоол хүнсний нарийн эрчим болон түүнийг идсэн хүмүүсийн нарийн эрчим үлдсэнийг гэрчилдэг. Харин нунтаг аргал эсвэл өтөг бүхий усаар угаасан аяга тавагнаас сэрүүн үнэр ханхлах болно. Энэ нь бүхий л аяга таваг бүрэн угаагдсан гэсэн үг.
Мөн ведийн уламжлалаар Бурхан Шүтээн залахын өмнө үхрийн өтгөөр угааж, дараа нь цэвэр усаар угаадаг заншилтай. Энэ нь үхэр ба үхрийн өтөгний хэдийчинээ ариун мөн чанартайг нотлох нотолгоо болно. (....)
/Boldsukh Badamsed/
***
Comments