Монголын номын сангуудын консорциум хуудаснаас хуулбарлав |
3 асуулт:
1. Та ямар нэг номын сангаар үйлчлүүлж байсан уу?
2. Номын сан таны хувьд ямар үйлчилгээний байгууллага вэ?
3. Одоо ямар нэг номын сангаар үйлчлүүлдэг үү?
Миний хариулт:
1. 5, 6-р ангийн сурагч байхдаа сургуулийнхаа номын сангаар, 9, 10-р ангийн сурагч байхдаа Аймгийнхаа нийтийн төв номын сангаар, оюутан болоод Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн уншигч байсан. Гадаадад #ШагайтайҮүргэвч аялахдаа нийтийн номын санд нь очиж үйлчилгээний журамтай нь танилцаад, үнэгүй интернэт ашигладаг.
2. Ном, хэвлэл, интернэтээс мэдээлэл үзэхэд очиж үйлчлүүлдэг байгууллага. Мөн компьютер, интернэт, гар утсаа яаж хэрэглэж мэдээллийг эх сурвалжтайгаар авахыг зааж зөвлөдөг. Орон нутгийн иргэдийн information literacy, life long learning-ийн боловсролыг олгох, үнэ төлбөргүй үйлчилгээтэй тул хэн ч хамрагдаж болно. Улсын төсвөөс санхүүждэг учраас татвар төлөгчийн мэдээллийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг үргэлж бий болгож байх учиртай.
3. Биеэр очиж үйлчлүүлдэггүй, онлайн каталогийг хэрэглэж, сошиал мэдээллийн сувгийг дагадаг.
Номын санг дэмжигч, номын сангаар аялагч
би Хотын нийтийн төв номын санд 1998-2012 онд компьютер, мэдээллийн технологи хариуцан ажилласан болохоор номын сангаар үйлчлүүлэхээр бүртгүүлж байгаа хүүхэд, залуус, иргэд, мөн ямар үйлчилгээг хэрэглэж байгааг нь анхаарч бүртгэлийн хураамжгүй болгоход чиглэсэн санаачлагууд дэвшүүлдэг байсан.
Номын санд үйлчилгээний программ (хамгийн сүүлд 2011 онд онлайн каталог) нэвтрүүлж байхдаа номын сангийн ажилтанууд өөрсдөө уншигчаар бүртгүүлж үйлчилгээний журмынхаа дагуу ном гэрээр авдаг байхыг уриалсан.
Гадаад, дотоодод аялахдаа очсон сум, хотынхоо нийтийн номын сантай танилцаж, үйлчилгээ, журмаас нь тэмдэглэж авч, Монголын номын санчдын сургалт, цахим бүлгээр танилцуулж түгээдэг.
Монголын номын сангуудын консорциумаас миний дээрх үйл ажиллагааг дэмжиж, жил бүр зохион байгуулдаг энэхүү 8 дах удаагийн
Library Update 2021 үйл явдалдаа урьж оролцуулсан.
- Номын сангийн салбарынхантай биечлэн уулзаж, ажил үйлсээ ярилцангаа,
- Номын сангийн өнөөгийн үйл ажиллагаа, ирээдүйн зорилттой танилцан,
- Түншлэл хамтын ажиллагааг хөгжүүлэх нь хэлэлцүүлгийн хэсэгт оролцож Бүтээлч танхим байгуулж ажиллахыг уриалж, дараах санал дэвшүүлсэн.
Дэвшүүлж байгаа санаа, Бүтээлч танхим ямар үйлчилгээтэй байхыг танилцуулсан слайд
Бүтээлч танхим үйлчилгээ Creative Gallery at your library-г нийтийн номын санд байгуулах зөвлөмж from Begzsuren Jamsranjav
Номын санч сэтгүүлд нийтлэгдсэн нийтлэл
Номын сан дах Бүтээлч танхим (Creative Gallery at your library) хамтын ажиллагаат үйлчилгээг санал болгож, мөн
тэртээ 2000 онд Унгар улсад номын санчдын сургалтанд оролцохдоо Финлянд улсаас ирсэн багшаас сонсож байсан Fundraising is Friendraising үгийг санаж дамжууллаа.
Номын сангийн асуудал, шийдэл ФБ бүлэгт нийтлэгдсэн зургаас |
Улсын 8-р зөвлөгөөнд оролцсон тэмдэглэл
- Номын сан миний амьдралд сэдэвт баримтат бичвэрийн уралдааныг сурагчид, номын санчид, оюутанууд гэсэн 3 нас, мэргэжлийн хүрээнд зохион байгуулжээ. Насанд хүрэгчдэд зориулсан ангилал-шалгаруулалтыг нөхөн явуулцгаая.
- Номын сангийн хөгжлийн нэгдсэн бодлогын зураглалд ажилласан 16 мэргэжилтэний танилцуулга, санал сэтгэгдэл илгээх хаягийг тодорхой нийтлэж мэдээлэх ажлыг "Номын сангийн асуудал-шийдэл" фасебуук бүлэгт хийсэн үү? 11 сарын 29-ны нэгдсэн хэлэлцүүлэг, 30-ны нэгдсэн бодлогын шийдвэрийн ноорог зэргийг дээрх бүлэгт харж, явцын хувилбартай танилцуулах чухал
- Төрийн үйлчилгээний ХУР, ДАН системийг ашиглах, e-Mongolia руу үйлчилгээ, лавлагаа нэмэхэд номын сангууд нэгдсэн байдлаар яаж хандах вэ, (цахим улаанбаатарын хүрээнд вэб байршуулалт хураамжгүй байх, edu.mn домайн үнэгүй олгогддог шиг)
- Номын сангуудаас ном хэвлэл актлагдахгүй байхыг хуульчилсан уу?
- Монголын номын сангууд нэгдсэн хуудсаар, нэг сувгаар мэдээллийг шууд, шуурхай танилцуулж, түгээхэд зохицуулалт, ойлголцол
Тэмдэглэлээс
9. Хэлэлцүүлэг
1
Монголын номын сангуудын консорциумын гүйцэтгэх захирал Мөнхэрдэнэ:
Анхны зөвлөгөөн 2011 онд энэхүү Удирдлагын академын танхимд зохион байгуулагдаж байсан түүхтэй.
Энэ жил Удирдлагын академийн энэ танхимд байгаа та бид 58, Солонгосын тусгай номын сангуудын холбооны мэргэжилтэн, МУБИС-ийн танхимд биечлэн цугларсан номын санч-мэдээллийн ажилтанууд, мөн онлайнаар 250 гаруй хүн үзэж, оролцож байна.
Соёлын яамны Соёл, гэгээрлийн газрын дарга Наранцэцэг:
Соёлын сайдын тушаалаар Номын сангийн нэгдсэн бодлогын зураглал гарч, 5 тэргүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг хийнэ, санал зөвлөмжөө өгч, ажил эрхлэх явцад мэдэрсэн амжилт, саадыг хэлж ярилцахыг хүсье.
Соёлын яамны фасебуук хуудас
2
МУИС-ын номын сангийн захирал:
Соёлын яамны дэмжлэгтэйгээр Номын сан миний амьдралд эссэ бичлэгийн уралдаан зарлаж, дүн гараад багагүй хугацаа өнгөрч, өнөөдөр шагналыг гардуулж байна.
Сурагч ангилал
Шинэ эрин дунд сургууль 7-р ангийн сурагч, Булган аймгийн Булган сум 11-р ангийн сурагч Мөнгөнсор, Баянхонгор аймгийн 12-р ангийн сурагч Б.Хонгорзул
Номын санч ангилал
Дархан-уул аймгийн ЕБС-ийн номын санч О.Болортуяа, Хотын төв номын сангийн номын санч Г.Ариунзаяа, Дархан уул аймгийн Улиастай сум ЕБС-ийн номын санч Ц.Намуундарь
Оюутан ангилал
Дүрслэх урлагийн академи Л.Оюун, МУИС Сэтгүүл зүйн анги Ц.Дүүрэнжаргал, МУИС Хууль зүйн сургууль оюутан 1-р байр
БНСолонгос улсын Тусгай номын сангуудын холбоо (KSLA Shim-JS)-оос мэндчилгээ дэвшүүлсэн
3
Тоон номын сан: Өнөөдөр ба Ирээдүйн чиг хандлага
Dawid Kwon, 2012 онд Сонгмунг их сургуулийг Library and Information Science-аар төгсөөд, Тоон номын сан систем нэвтрүүлж ажиллаж байна.
Тоон номын сангийн элементүүд
Software, Hardware&Network, Contents (meta and digital), D.Convergence (Information Common), Organization
Солонгосын Тоон номын сангийн хөгжлийн түүх
1990-2000 1st Gen - Library Automated System
2001-2005 2nd Gen - Integrated Digital Library
2006-2015 3rd Gen - User centered web based IDL
2016-today 4rd Gen - Integrated Information service system based on 4th Industrial revolution technology.
National DL service case
KOLIS Korean library and information service; OASIS - online archiving and searching internet service, RISS - regional information sharing service, NANET - the national assembly library network
New Trends of DLService
Integrated DLS: Archive+Library+Museum LARCHIVEUM - expansion of contents beyond library area
One stop search of external resources using Open-API
IoT based service: mobile library ID card issuing - гар утсан дээр уншигчийн үнэмлэх, seat allocation-суудал захиалах,
Big data & AI based service
Total diagram
Library manager -> Big data analyze & AI technology / Library decision support system, Information Recommending system <-User
About us
Futurenuri Inc, 1994 онд байгуулагдсан компани, Солонгосд 500 гаруй номын сан TULIP-ийг хэрэглэдэг, KERIS, OASIS, National DL system, SaaS based DL system
эх сурвалж: Соёлын яам ФБ хуудас |
4
Номын сангийн хөгжлийн нэгдсэн бодлогын зураглал
Соёлын бүтээлч үйлдвэрлэлд 12 салбар багтаж байгаа
ирээдүйд оршихуй - цахим шилжилт хэрхэн хийгдэх вэ, энэ сарын 29нд нэгдсэн хэлэлцүүлэг, 30нд бодлогын шийдвэр гарна.
Ажлын хэсэг - 16 мэргэжилтэн, гишүүд
Нийтийн номын сан 364, ЕБС-ийн номын сан 844, МСҮТ номын сан 75, бусад гээд нийт 1509 номын санд 1961 номын санч мэргэжилтэн ажиллаж, 6,2 сая сан хөмрөг, үйл ажиллагаа явуулдаг.
CDS-ISIS, MonBiblio, OpenBiblio, Koha, Lib4U програм хангамжууд хэрэглэгдэж байна.
Үндэсний номын санд систем шинэчлэлт хийгдэж дууссан, цаашид Koha-г сонгож байгаа.
Нийтлэг үнэт зүйл: 1. Хүний эрх, эрх чөлөө 2. Оюуны эрх чөлөө 3. Ардчилалыг бэхжүүлэх 4. Дэлхийн дурсамж 5. Тэгш хүртээмжтэй байдал
Мандатын шинжилгээ: хэдэн хууль эрх зүй, 18 стандарт мөрдөгдөж байгаа
3 ерөнхий чиг үүрэг, 5 үндсэн чиг үүрэг, 17 дэд чиг үүрэг тодорхойлогдсон
Салбарын SWOT шинжилгээ: 21 аймгийн номын сангаас 6 нь мэргэжлийн номын санч-мэдээллийн ажилтан удирдаж байна, Салбарын судалгаа хөгжөөгүй, 7-р сарын 7нд Соёлын яамтай болж, Соёл гэгээрлийн газар байгуулагдсан, 2021-2030 оны дунд хугацааны хөгжлийн бодлогод Аймгуудад Соёлын хэлтсийг 4 орон тоотойгоор байгуулагдаж эхэлсэн, 2022 онд Соёлын газар болж өргөжихөөр төсөвт туссан
Үр дүнгийн хүрээ: Насанд хүрэгчид, Залуучууд, Хүүхэд - соён гэгээрүүлэх чиг үүрэгтэй
Алсын хараа: Нийгмийн хөгжлийн түүчээ - нээлттэй, хүртээмжтэй номын сан
Эрхэм зорилго: Хүн төрөлхтөний соёл, шинжлэх ухаан, оюун санааны үнэт өв санг судлах, суралцах, бүтээлчээр хөгжих, боломжийг иргэн бүрд тэгш олгоно
Стратегийн 5 чиглэл: 1. Үндэсний оюуны өв санг бүрдүүлэх 2. Хэрэглэгч төвтэй үйлчилгээ 3. Цахим номын сан 4. Салбарын үнэлэмж, чадавхийг сайжруулах 5. Түншлэл, хамтын ажиллагаа
Эргэх холбоо: Уншигчийн судалгаа, Статистик мэдээлэл, Мэргэжлийн хяналт
Монгол соёл - Монголын баялаг
5
Ковидын үе дэх Номын сангийн үйлчилгээ
докторант Ч.Хишигсүрэн
Чонгбукын их сургууль, Солонгосоос онлайнаар оролцож байна.
Номын сан өчигдрийг хадгалж, өнөөдрийг харж, маргаашийг бүтээнэ.
Солонгосын номын сангийн удирдлагын тогтолцоо
БНСУ-ын Ерөнхийлөгчийн харъяа Номын сан мэдээллийн бодлогын хороо
2-р шатанд Соёл, спорт, аялал жуулчлалын яам бодлого төлөвлөдөг
Солонгосын Үндэсний номын сан арга зүйгээр хангадаг
Солонгосын номын сангийн цогц төлөвлөгөө 2019-2023 он
Алсын хараа: Бидний амьдралыг өөрчилдөг номын сан
Соёлыг сурталчлах тухай хуулийг хэрэгжүүлэх
Солонгосын номын сангийн холбоо KLA - 1945 онд байгуулагдсан
Солонгоын нийтийн номын сангийн холбоо (Korean Public Library Association)
Цар тахал ба номын сан
3 үе шаттайгаар цар тахлыг давж байна, сүүлийн шат нь ковидтай хамтдаа номын сангийн үйл ажиллагаа
2019 он 2-р сар - нүүр тулаагүй харилцаа нэмэгдсэн, хүнгүй үйлчилгээний систем их болсон
Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын технологитай хамт шилжилт, цаашид дэвшүүлсэн 9 чиглэл: нүүр тулахгүй харилцаа =>дижитал дэд бүтэц хөгжүүлэх=>IoT буюу ...
вэбсайтаар дамжуулан онлайн үйлчилгээ, сургалтуудыг явуулж эхэлсэн
mobile номын сан апп-ыг бүх номын сан нэвтрүүлсэн
номын сангаас авах үйлчилгээний шинэ үйлчилгээ
untact (нүүр тулахгүй) үйлчилгээ
SMART номын сан
online соёлын арга хэмжээ
Солонгосд 6000 гаруй хувийн номын сангууд байдаг, энэ үед хувийн нийтийн номын сангийн орон нутгийн татварыг бууруулж байгаа
Солонгосын Үндэсний номын сан нь онлайн апп-ыг хэрэгжүүлсэн
Номын сангийн холбоо нь 2021 оны 10-р сард 58 дах удаагийн семинараа Meta Library - шинэ ертөнцөд номын сантай холбогдох нь сэдвээр явуулсан.
IFLA - covid 19 and the Global Library Field
new normal library-г бий болгохоор хасагдсан үйлчилгээ, нэмэгдсэн үйлчилгээ
Номын сан - иргэн төвтэй харилцан ойлголцох орон зай байх ёстой, номын сангийн үйлчилгээ тасралтгүй үргэлжлэх ёстой
Номын сангийн offline үйлчилгээг online болгох
Номын сангийн 1-р давхарт smart номын санг байрлуулсан жишээ
Аж үйлдвэрийн 4-р хувьсгал: хиймэл оюун ухаан
mobile номын сан: mobile үнэмлэх, mobile сургалтын контентын дэмжлэг, өөртөө үйлчлэх системийг бий болгох
e-book үйлчилгээ: цахим ном худалдан авалтыг өргөжүүлж, холбогдох апп баталгаажуулах
хиймэл оюун ухаан (AI) - програм хангамжаар хүний сурах, сэтгэн бодох чадварыг таамаглан компьютерын програмаар хэрэгжүүлэх технологи
чатбот үйлчилгээг эхлүүлсэн
big data - мэдээллээ хамтдаа хуваалцах, номын сангийн статистик мэдээллийг биг датагаар гаргаддаг болсон
cloud computing-иг хэрэглэж эхэлсэн
IoT үйлчилгээ нь big data дээр суурилсан, технологиор дамжуулан номын сангийн үйлчилгээ авах
робот үйлчилгээ - номын тооллогыг хийдэг робот, номын санг танилцуулдаг үйлчилгээг робот хийнэ
Солонгосын номын санд тулгамдаж байгаа
тоон нөөц дутагдал, зохиогчийн эрхийн асуудал, ажилтанд сургалт, төсөв хуваарилалт
Номын сангийн гол өөрчлөлт нь дижиталжуулалт, гол трэнд нь дижитал үйлилгээ
Номын сан хадгалахаас илүү ашиглах, нээлттэй хуваалцах
Номын сан - өнгөрч буй мэргэн ухааны замыг эргэн харж, өнөөгийн үргэлжилсэн амьдарлыг тусгаж, ирээдүйд хүрэх замыг бий болгох гайхалтай газар
6
Design your life - Хүн төвтэй хөгжил
М.Мөнхжаргал
2000 оноос хүний хөгжлийг судалж
Хүн төвт хөгжил - хатуу дэд бүтцийг барьж байгуулж, дараагийн түвшинд харилцаа холбоо, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлж байгааг smart хот гэж байсан, intelligent smart шат руу орж байгаа
иргэдийн оролцоотой шийдвэр гаргах
David Korten - 1984 онд Хүн төвтэй хөгжлийн стратегийг танилцуулсан
Хүн төвтэй дизайн гэж хүртэл бий болсон.
inspiration, indeation, implementation
MAMA HOPE - Олон улсын байгууллага - хүмүүнлэгийн хандивын аян - амжилттай байгаа нь Хүн төвтэй үзэл санаанд юм
Хүн төвтэй төслүүдийг хэрэгжүүлнэ
1996 онд Японд дээд хэмжээний уулзалт (DAC)-д Ард түмний амьжиргааны түвшинг дээшлүүлэх зорилгыг тунхаглаж
Хүн төвтэй хөгжил-ийн онолыг баримтлагчид "ядуу буурай орнууд" гэсэн барууны үзэл санааг үгүйсгэдэг, Хүний жам ёсны эрхийг хүндэтгэдэг, онцгой байдлыг дээдэлсэн
Менежментийн салбарт "Хүн төвтэй менежмент" гэдэг нь олон жилийн үйл ажиллагаагаар хөгжүүлж ирсэн корпорацын соёлыг хэлдэг бөгөөд корпорацын зарчим, философи,
Хүн төвтэй загвар гэж гарч ирсэн - алхам тутамдаа хүнийг бодож, асуудлыг шийдвэрлэх аргачлал, төрийн бодлого болон үйлчилгээний цөмд хүнээ оруулна
"өчүүхэн ухаантан хэдий олноор цуглавч өнө их хэргийг бүтээж үл чадах" эрдэнийн сан субашид
nation build - үндэстэнийг байгуулахын тулд иргэнийг хөгжүүлэх
иргэнээ хөгжүүлэхэд multidimension model гэж бий
nation identity-тэй, мөн globalization-ийг хослуулж strong citizen бий болно
Боловсрол бол хөгжлийн суурь юм, бүх салбарын тухайн салбарын боловсорсон хүн хөгжүүлнэ
боловсролтой хүн -> боловсролтой ард түмэн -> хүчирхэг үндэстэн
Academic library: heart of the institution
Номын санг яаж хүн төвтэй хөгжилтэй холбох вэ
Library design - a human centric design approach
1984 онд гарсан үзэл санаа 30 жилийн дараа Digital Nation
хүн төвтэй үйлчилгээний шинэ давалгаа
human centered public service for a human centered service
Бид гүүрийг төлөвлөхөд маш их цаг зарцуулдаг ч гүүрээр гарч буй
7
Номын сангийн үйлчилгээний хүртээмж
СУИС, Соёлын сургууль. Номын сан судлалын докторант Т.ХайдавНомын сангийн тухай хууль: Номын сан нийгмийн бүх гишүүнд үйлчилгээ үзүүлнэ
Төрийн албаны тухай хууль: Төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарахыг заасан
Нийтийн номын сангийн үлгэрчилсэн дүрэм: номын санг тодорхойлж бичсэн
Эдгээрээс дүгнэвэл, Нийтийн номын сан бол төрийн үйлчилгээний байгууллага мөн
Нийтийн номын сангийн үндсэн зарчим: Олон улсын номын сангийн удирдамжанд хүн бүрт хүртээмжтэй, үйлчилгээг аль нэг бүлэгт чиглүүлэхгүй байх ёстой
Нийтийн номын сангийн хүртээмжийн талаар: equality VS equity
Үр дүнд суурилсан тодорхойлолт уу?
өндөр чанартай үйлчилгээ нь тэдгээрт хандах боломжгүй хүнд үнэ цэнэгүй юм.
ISO 11620:2014 Олон улсын стандарт нь хүртээмжийг хэмжих шалгуур бий, 5 заалт бий.
- уншигч болсноор ямар давуу талыг сурталчлах
- цагийн хуваарыг чөлөөт, амралтын цагт нийцүүлэх
- зөөвөр, хүргэлтийн үйлчилгээ
- онлайн үйлчилгээний нэр төрөл - уншигч бүртгэлээ онлайнаар хийдэг болох, нэгдсэн цахим сан
- төлөвлөгөөт, зорилтот ажил хийхдээ сургалт авах
8
Цахим шилжилт
МУБИС-ийн номын сангийн захирал Баатарсүрэн
Алсын хараа 2050 - Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд цахимжуулах орсон байгаа
Төрийн 6 их дээд сургууль нэгдэж, Эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн цахим сан байгуулах ажлын хэсэг байгуулагдаж, эхэлсэн. Дундын цахим систем удахгүй ажиллаж эхэлнэ.
Програм хангамж хөгжүүлэгчдийн холбоотой хамтран гар утсаараа төлбөр тооцоогоо хийдэг NFC-д суурилсан шийдэл гаргаж байна.
MS Office 365 програм дээр Номын сангийн цахим үйлчилгээг бий болгож байна.
Төрийн мэдээллийн ХУР, ДАН системд номын сангийн үйлчилгээг оруулж, уншигчаар бүртгэх шаардлагагүй болсон
9
Хэлэлцүүлэг 1.
Үндэсний оюуны өв санг бүрдүүлэх, хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх
оюуны өв сан - баримтат болон баримтат бус
Номын сан бүхэн оюуны өв санг бүрдүүлэх дээр өөрийн бодлоготой байх ёстой
түгээн дэлгэрүүлэх дээр цахимжуулж, юуны өмнө электрон каталогоор мэдээлж байна
Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх бодлогын барим гарна, бүх нийтийн соёлын боловсрол дээр амьдралын зураг авалт хийгдэж байгаа, ямар хөтөлбөрөөр соёл урлагийн ажилтан өөрсдөө сургагч багш болох - мэдлэг, мэдээллийг түгээн дэлгэрүүлэгч болох бодлогын ажил хийгдэж байна
ном, сонин хавтасладаг сэлбэн засах, хуучин ном судрыг сэргээн засварлах сэргээн засахаа хольж болохгүй, шунхан барын найрлагыг судлаж байгаа хүн алга
Номын сан түүх судлал, эрдэм шинжилгээ ажилд судлаач шаардлагатай
үндэсний тогтмол хэвлэлийн цахим сан - орон нутгийнхаа 1945-1990 оны сониныг цахимжуулах
хэрэггүй материал гэж үгүй, ямар ч номын сан өөрийн хадгалж байгаа бүх материалыг үндэсний оюуны өв сан гэж үзнэ
Монголын үндэсний номын сангийн Архивын фондонд ном хэвлэл бүхэнээс албан ёсоор 1ш-ийг хүлээн авч хадгалдаг
Хэлэлцүүлэг 2.
Салбарын үнэлэмж, чадавхийг сайжруулах
ЕБС-ийн номын сангийн холбоо Т.Отгоо, МУИС-ын номын сангийн захирал Г.Цэрэн
Хэлэлцүүлэг 3.
Хэрэглэгч төвтэй үйлчилгээ
Хэлэлцүүлэг 4.
Цахим шилжилт
Хэлэлцүүлэг 5.
Түншлэл хамтын ажиллагааг хөгжүүлэх
Ганцхан улсын төсөв бус - тасралтгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх
Орон нутгийнхаа онцлог бүтээлийг дэлгэсэн, бүтээлч хүмүүстэйгээ хамтран сургалт, соёл танин мэдэхүйн үйл ажиллагаа явуулах 60м2 талбайтай Номын сан дах Бүтээлч танхим (Creative Gallery at your library) хамтын ажиллагаат үйлчилгээг санал болгож, мөн
тэртээ 2000 онд Унгар улсад номын санчдын сургалтанд оролцохдоо Финлянд улсаас ирсэн багшаас сонсож байсан Fundraising is Friendraising үгийг санаж дамжууллаа.
Өвөрхангай аймагт, самрын орлого 400 сая төгрөгөөр Соёлын төв барилга байгуулж, баруун жигүүрийг номын сангийн үйлчилгээнд бүтэн авч,
үндэсний тогтмол хэвлэлийн цахим лавлагаа - 8-р сараас эхэлсэн төсөл - 3 сарын хугацаанд 26 нэр, 10000 дугаарын (ихэвчлэн 4 нүүртэй гэвэл) зурагтай болсон, одоогоор эх зураг, цаашид ном зүйчлэх ажил
zotero - мэдээллийн сан онлайн биш - 97000 материалтай болсон - 1988-2013 оны 26 жилийн ном зүйн бүртгэлийг 7 боть болгосон
цахим шилжилт, хэрэглэгч төвтэй үйлчилгээ, хамтын ажиллагаа нь тэргүүлэх чиглэл болсон
номын сангийн найзууд гэдэг загвар байдаг - Монголд үүнийг оруулж ирэх ажил төлөвлөгдсөн, ур чадвараа хандивладаг сайн дурынханыг хөгжүүлэх чухал
17 салбарт ажиллаж байгаа 100, 100-н номын санчдыг нэгтгэсэн харилцааг цаг тухайд мэдээллээ солилцох, мэдээлэл солилцдог шилдэг туршлага, мэдлэгийн менежмент гэдэг ойлголттой холбогддог - IFLA тэргүүлэх чиглэлд яригдаж байгаа
10
Улсын 8-р зөвлөгөөний бичлэгийг бүтэн үзэх
Зөвлөгөөний дараа бүтээхээр зорьж буй ажил үйлс
Номын сангийн мэдээллийн технологийн найзууд Library ICT Friends фасебуук бүлэг нээж, сум, аймаг, хотын нийтийн болон бусад номын сангуудын мэдээллийн технологийн өнөөгийн байдлыг танилцуулж, эрэл хайгуулд нэмэр нолж, хүсэл зорилго ажил үйлсийг уулзуулахаар 2022 оны 1-р сараас ажиллаж байна.
11
миний блогийн 216 нийтлэл нь номын сантай холбоотой бичигджээ |
Номын сантай холбоотой бичсэн нийтлэлүүд
2019.10.26
"Номын сангийн тухай яриа" номын нээлтэнд оролцсон тэмдэглэл
2019.5.16
Номын санч сэтгүүлд: Нутаг орныхоо Бүтээлч хүмүүсийг дэмжигч Номын сан
2019.4.19
2018.9.17
Монголын номын санч-мэдээллийн ажилтануудын Mongolian Library Update 2018 зөвлөгөөнд
4 улсын 8 номын сангийн үйлчилгээ болон бидний анзаарсан мэдээллийг танилцууллаа.
4 улсын 8 номын сангийн үйлчилгээ болон бидний анзаарсан мэдээллийг танилцууллаа.
2015.2.14
2013-2014 онд олж харсан судалж мэдүүштэй, номын сантай холбоотой нийтлэл, мэдээ: Digital Library, Тоон номын сан
2013.3.31
2012.4.4
"Компьютерийн боловсролыг дэмжих аян эхэллээ" гэсэн мэдээг уншаад НСангуудыг татан оролцуулах бодол шууд төрж байна
2012.2.2
Монголын хүний эрхийн үндэсний комиссд имэйл бичлээ Fw: ta buhen sydalj uzej, uzel bodloo hariy ilgeene uu
2012.1.25
Уриалга 2: Өрхийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Гэрээр ном олгох үйлчилгээний хураамжаа 0 болгоцгооё
2012.1.18
Уриалга 1: Өрхийн хөгжлийг дэмжих жилд Монголын 344 нийтийн номын сангууд Уншигч бүртгэлийн хураамжаа 0 болгох боломжтой
2012.1.13
Миний бодол: 2012 онд ХТНС-ийн удирдлага, зохион байгуулалт, үйлчилгээнд ямар өөрчлөлт, шинэчлэлт хийгдэх хэрэгтэй бна вэ?
2012.1.6
Бернийн конвенцийн заалтын дагуу МУ-ын Зохиогчийн эрхийн хуулийн заалтаар Public Domain болох уран бүтээлүүдийн жагсаалт бэлтгэх зүйтэй юм бна?
2011.11.5
Ирэх Даваа гаригт семинар дээр танилцуулах Public Library in Democracy илтгэлээ амжилттай дуусгалаа
2011.10.27
Ардчилалын тулгуур байгууллага нь Нийтийн номын сан гэдгийг тэртээ 1880-аад онд тодорхойлжээ
2011.6.6
ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссын хамт олон танаа: Бодлогын дэмжлэг туслалцаа эрэлхийлж энэхүү нээлттэй имэйлийг хүргүүлэв
Илтгэлүүд
Энэ нийтлэлийг Дэлхийн зөн Монгол байгууллагаас хэрэгжүүлсэн Төгсөлтийн аргачлал 600 төслөөс өрхийн орлогыг нэмэгдүүлэхийг дэмжих зорилгоор өгсөн тоног төхөөрөмж Dell нотебуук, гэр интернэт төхөөрөмжийг хэрэглэж бэлтгэлээ.
Comments