Дохиоллын хаалга, ялтас, камерын системийг номын сангийн үйлчилгээнд нэвтрүүлэхдээ


Sent: Friday, February 3, 2012 2:59 PM
Subject: Дохиоллын хаалга, ялтас, камерын системийг номын сангийн үйлчилгээнд нэвтрүүлэхдээ

Сайн бна уу,

Уншлагын танхимыг чөлөөт сонголттой болгоно гэдэг бол, зөвхөн нэг уншлагын танхимын тухай ярьж байгаа биш, үндсэндээ номын сангийнхаа үйлчилгээг шинээр зохион байгуулах тухай яриа гэдгийг та бүхэн мэдэж байгаа.

Соронзон хаалга буюу Дохиоллын  хаалганы соронзон технологи бол үндсэндээ хоцрогдчихоод байгаа, харин Радио долгион, тэр дундаа RFID гэсэн технологийн Дохиоллын хаалга авах талаар хөөцөлдөж, саналаа хэлж, судлуулах хэрэгтэй.
Энэ Radio Frequency /RF/, RFID гэсэн технологи нь мэдрэмж өндөртэй тул холоос мэдэрдэг, номын сангийн үйлчилгээний програм хангамжтай холбогдож ажилладаг гэсэн давуу талууд бий.
Тэгэхлээр ном, сд болон бусад номын сангийн эд зүйлс байрлуулах Тag-ийг /ялтас -соронзон технологид ингэж нэрлэдэг/ сонгохдоо Deactivate, Reactivate  хийх боломжтойг нь сонгох хэрэгтэй, ингэснээр хамгаалалтын тааг нь гэрээр ном олгох үед хүчингүй болж дохиоллын хаалгаар гарахад мэдрэгч ажиллахгүй байх, ном буцаж ирэхэд буцаагаад Reactivate хийж таагыг идэвхижүүлж, хамгаалалттай болгоод, тавиурт байрлуулах боломжтой болно.
Танай номын сан ямар програм хангамжийг үйлчилгээндээ ашиглаж байгаа вэ.

Камерын системийг сонгохдоо аль болох тоон технологийн, тусдаа удирддаг системтэй, мэргэжлийнхийг нь сонговол дээр байх, манайх Kodicom брэндийн аналог боловч, 16 камертай мэргэжлийн системийг  ашиглаж байна.
Компьютертай холбож ажиллуулдаг нь хүчин чадлаар муу байх. Мөн камерын системийг автобусны дунд талын хаалганы дээд талд байдаг, автомашины хажуу талаа хардаг, замын эргэлт дээр байрлуулсан байдаг гэх мэт зориулалтаар ашигладаг дугуй бөмбөгөр толийг тавиур хоорондыг харсан байдалтай хослуулж хэрэглэвэл илүү үр дүнтэй мэт санагдсан.
Камерын системийг хэн хянаж байх вэ, ямар зөрчлүүдийг илрүүлэх гээд байгаагаа урьдчилан тооцоолох хэрэгтэй.
Хаанаас худалдаж авч болох талаар зөвлөхөд хэцүү байна, гагцхүү танай номын санд суурилуулж өгч, аливаа гэмтэл болон засвар үйлчилгээг хариуцаж чадах компанийг сонгох нь л маш зүйтэй байх даа.

эцэст нь, Манай хотын нийтийн төв номын сангийн дохиололын хаалга 2000 оноос, камер 2007 оноос ашиглаж байгаа туршлагаас харахад, 
эдгээр техник хэрэгслэл бол үнэндээ бараг хэрэггүй буюу хэрэг болохгүй, харин үүний оронд

- номын сангийн үйлчилгээг нийт иргэдэд нээлттэй болгож,
- номын санг иргэн бүрийн 2 дахь гэр болгоход анхаарч,
- үйлчилгээний маш сайхан, тохь тух, өнгө үзэмтэй, тааламжтай орчиныг бий болгож,
- иргэн бүр яг л гэртээ байгаа шиг чөлөөтэй, мөн гэрээр ном авч ашиглахад хураамж төлбөргүйгээр зүгээр л өөртөө бүртгээд аваад гардаг болчихвол,

өнөөдрийн дэггүй, журамгүй, ном урдаг, хулгайлдаг гэж нэрлэгддэг уншигчид тийм үйлдэл гаргах шаардлагагүйгээ мэдэрч, орон нутагт мэдээллийн эрэлт хэрэгцээг хангах Хамгийн том гэр нь нийтийн номын сан болж чадна.

Тэгэхгүйгээр номын санчид өнөөгийн байдлаараа, яг л номын манаач шиг хандаж, татвар төлөгч иргэний мөнгөөр худалдаж авсан ном, материалыг тэднээс харамлаж, бүр гэрээр олгохдоо мөнгөөр олгодог, заримдаа бүр гэрээр олгохоос ч татгалздаг байвал Ямар ч дохиолол, хамгаалалтын техник технологийн сул талыг олж ашиглаж, хэн ч дээрх муухай, амиа хичээсэн үйлдлээ хийж чадна. Манай номын санд ч ийм явдлуудыг уншигчид хийсээр л байгаа. Тэд зогсохгүй.

Мэдээж хэрэг, номын сангийн үндсэн үүрэг зорилгыг мэдэрсэн маш сайн удирдлага, тэдний  хүсэл зориг, хүсэж байгаа сайхан ирээдүйгээ хурдан авчрах шийдвэр л хэрэгтэй, харин Хүмүүс бэлэн болоогүй, Нийгэмд муу муухай зүйлүүд их байна, гадаадын номын сангууд шиг болохын тулд алхам алхамаар шилжилт хийе гэж ярьж байгаа номын санчидад Нийтийн номын сан бол нийгмийг хөтлөгч, удирдагч байгууллага болохоос дагагч байгууллага биш л гэж хэлмээр байдаг юм.
Нийтийн номын сангуудын өөрчлөлтийг нийгэм, нийт иргэд талархан хүлээж авна!

Үүний хажуугаар номын санчдын ажлын зохион байгуулалт, Иргэдийн сайн дурын оролцоог хангах, Хандивлагч нартай хамтран төслүүд хэрэгжүүлж хүчин чадлаа нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулах ёстой.

Энэ талаар ярилцаад л, хэлэлцээд л, туршихаас айхгүй л байх хэрэгтэй.
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн
From: dornod nom <dornod_nom@yahoo.com>
To: Begzsuren Jamsranjav <mcl_begee@yahoo.com>
Sent: Thursday, February 2, 2012 5:16 PM
Subject: Re: [daisycenter] Дэлхийн улсуудад хүн бүр нийтийн номын сандаа очиж үйлчлүүлэхэд хязгаарлалтгүй

Hello
Манай номын сан нийтийн уншлагын заалаа  чөлөөт сонголтой болгохоор төлөвлөж байна
Соронзон хаалга, ялтас, камер дохиололыг хаанаас авч болох талаар судлаж байна
Зөвлөгөө өгнө үү

Tsagaan, J
Director of Central library of Dornod Province
Kherlen soum, Group-7,
Dornod province, Mongolia
Fax: 976-70583259
Tel: 976-70583259
Mobile: 976-99079486
 Please consider the environment before printing this email.









Comments