"Компьютерийн боловсролыг дэмжих аян эхэллээ" гэсэн мэдээг уншаад НСангуудыг татан оролцуулах бодол шууд төрж байна

хуудаснаас "Компьютерийн боловсролыг дэмжих аян эхэллээ" гэсэн мэдээг уншаад төрсөн сэтгэгдлээ та бүхэнтэй хуваалцаж,
нийтийн номын сангууд энэ хөтөлбөрт хамрагдаж, Засгийн газар болон тус хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэгч “Гурван алтан түлхүүр” ХХК-тай хэрхэн хамтран ажиллах боломжтойг ярилцаж, шийдвэрлэж, нэгдсэн ойлголтонд хүрэх хэрэгтэй байна.

Эхлээд бодоход зөв зүйтэй, үр дүн гарахуйц ажил мэт харагдавч, үнэндээ 1 удаагийн хөтөлбөр, их мөнгө зарсанаар
"... амьжиргааны төвшин доогуур иргэдийн компьютерийн боловсролыг дэмжих, боловсон хүчний чадварыг нэмэгдүүлэх, ажлын байрны шаардлага хангахуйц чадварлаг боловсон хүчнийг бий болгох... "

зорилго нь биелэхгүй юм гэдгийг хэн ч хэлж чадна.

Иргэн бүрийг технологид сургах хэрэгцээ нь тасралтгүй үргэлжлэх процесс бөгөөд, Засгийн газраас төсвийн хөрөнгөөр дэмжсэн ч гэсэн,

өнөөгийн Дэлхий нийтэд мөрдөгдөж, нэвтэрсэн арга ажиллагаанаас харвал, ТББ, Сан, тэр дундаа нийтийн номын сангуудаараа дамжуулан ийм хөтөлбөрийг хэрэгжүүлснээр тодорхой зардал /ус, дулаан, цахилгаан, байрны түрээс, багшийн цалин бас бусад/-ыг хэмнэж, сум аймаг, орон нутгийнхаа нийтийн номын санд хүн бүр ирж сургалтанд хамрагдаж технологийг яаж ашиглахыг мэдэж танихаас гадна

одоо хамгийн чухал нь олж авсан технологийн мэдлэгээ бусадтайгаа хуваалцаж сурах, технологиор дамжуулан олж авсан мэдээлэл, мэдлэгээ үнэлж дүгнэх, харьцуулах боломжийг номын сангийн бусад үйлчилгээгээр дамжуулан тасралтгүй суралцах боломжтой болдог.

Энэ тухай,
2010-10 сард Нийслэлийн хөгжил ба Мэдээллийн технологийн оновчтой шийдэл уралдаанд дэвшүүлж байсан http://www.mit.mn/vote/id/173 миний оролдлого бий. Сэтгэгдлүүдийг уншихад хүмүүс янз бүрээр л ойлгодог юм байна лээ. Ганц үнэн нь иргэдийн бие даан тасралтгүй суралцах үйл явцыг Нийтийн номын сан гэдэг ашгийн бус байгууллага хангаж өгдөг гэдгийг Дэлхийн улсууд бидэнд батлан харуулсаар байгаа!
Жишээ зөндөөн олдоно: http://www.dclibrary.org/services/computer
Монгол улсын 300  гаруй нийтийн номын сангууд нь өөрсдөө байгаа нөөц боломжоо дээрх хөтөлбөрийг санаачлагч, хэрэгжүүлэгч байгууллагуудтай хуваалцаж, улмаар номын сангийнхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх, мөн уг хөтөлбөрийг тогтвортой, амжилттай, тасралтгүй үргэлжлэх нөхцөл боломжийг бий болгож чаддаг гэдэг талаас нь ярилцаж, хамтын ажиллагааны гэрээ үзэглэх хэрэгтэй гэж бодож байна.
Нийтийн номын сангуудад хэрэгжүүлнэ гэхлээр номын санчид хичээлийг заахгүй билээ? харин номын сангийн менежерүүд нь уг хөтөлбөрийг амжилттай, тасралтгүй хэрэгжүүлэхэд шаардагдах бүхий л арга хэмжээг авч ажиллах нь Улсын төсвөөс санхүүждэг нийтийн номын сангуудад төсвийн хөрөнгөө зөв зүйтэй зарцуулахад нь нэг зорилт нь болж чадна.
Төслийн танилцуулга файл: http://www.mongolchamber.mn/attachments/article/1010/Tusul_intro.pdf
Энэ файлтай танилцаж үзэхэд, Худалдаа аж үйлдвэрийн танхимтай chamber@mongolchamber.mn холбоо барьж, хамтран ажиллах боломжтой талаар ярилцаж, тогтох хэрэгтэйг мэдлээ.
Мөн Улсын бүртгэлд бүртгэгдсэн аж ахуйн нэгжийн нэрийн сангаас Гурван алтан түлхүүр компанийг хайгаад олсонгүй тул, мэдэх хүмүүс тус компанийн имэйл, вэб буюу онлайн, сошиал харилцааны хаягуудыг нь олж мэдвэл, хариу бичихийг хүсье.
http://www.registrationmongolia.com/index.php?option=com_wrapper&view=wra...
Санал бодлоо хуваалцах, холбоо барих, хамтран ажиллах эрхэм танд баярлалаа,
Ж.Бэгзсүрэн

-s-i-g-n-a-t-u-r-e-
IT manager,
Ulaanbaatar Public Library
Facebook/Twitter: @ubpubliclibrary, @jbegzsuren
Online system: http://koha.pl.ub.gov.mn

 Please consider the environment before printing this email.









Comments