Агуулга бүтээгч Мэдээллийн ажилтан ба Номын сан бүхэнд Түрээсгүй танхим нээе

2019.4.19
Агуулга бүтээгч Мэдээллийн ажилтан ба Номын сан бүхэнд Түрээсгүй танхим нээе


Монгол улсын Соёлын урлагийн их сургуулийн Соёлын сургууль дээр Бүтээлч Монголчуудын нэгдэл Creative Gallery-аа жишээ болгон оруулж, Монгол улсын сум, суурин бүхэнд ажилладаг Нийтийн номын сан, бусад Номын сангууд биднээс туршлага судлан, харилцан ойлголцож ТҮРЭЭСГҮЙ ТАНХИМтай болж Номын сангийн нийгмийн үнэлэмж, Хамтын ажиллагаа, Иргэдийн оролцоог шинэ түвшинд гаргахыг уриалж,
мэдээлэл хүргэлээ.

Powerpoint slide-ийг нээхийн тулд дараах зураг дээр дараарай


Дууны бичлэг:


Мөн зохион байгуулагчдын хүсэлтээр гадаад хүмүүсийг гэртээ ирүүлдэг #хоостайл яагаад болсон, #шагайтайүүргэвч нэртэй аяллыг хийдэг болсон зэргээ аялал жуулчлалын салбарынханд зориулж танилцууллаа



СУИС, Соёлын сургууль Khaidav Tumur​ багш, түүний хамт олонтай хамтран ажиллаж байгаадаа баяртай байна.





#Шагайтайүүргэвч аяллын баг, номын сангаар аялагч бид туршлага, мэдлэгээ хуваалцахдаа үргэлж талархалтай ханддаг.
Учир нь бидний үзүүлэн таниулга, туршлагаас залуус дүү нар амьдралыг илүү өөдрөг гэгээлэг харж, бага зэрэг судалгаа хийж аяллаа төлөвлөөд, үүргэвчээ үүрээд гарахад л тэд өөртөө ямар их боломжийг бий болгож чадахыг бид мэднэ. Аяллын замд олон гэгээн хүмүүстэй уулзаж танилцах, мөн тэдэнд урам зориг өгөх болно.


Comments