Ирэх 7 хоногийн Даваа, Мягмар гаригуудад
Монголын нийтийн номын сангуудын төлөөлөл болсон Хотын нийтийн төв номын сан дээр
"Монгол туургатны номын сангийн хамтын ажиллагаа - Залуу Үеийнхэнд" сэдэвт семинар болж, ОХУ-аас 20 гаран номын сангийн мэргэжилтэнүүд, Монгол улсаас 10 гаран мэргэжилтэнүүд оролцсон арга хэмжээ болно.
Энэхүү семинарын эхний өдөр миний бие Public Library in Democracy илтгэлээ тавих ба дараагийн өдөрт нь Библиотека: использование национальных культурных традиций в создании библиотечного пространства для детей и молодежи нэртэй творческая лаборатория-г хөтлөн явуулна.
Юу ч гэсэн, Илтгэлээ өөрөө бахархах хэмжээнд дуусгаж чадсандаа баяртай байна.
Номын сан: Хүүхэд болон Залуучуудад зориулсан номын сангийн үйл ажиллагааг зохион байгуулахад үндэсний уламжлалаа ашиглах нь сэдэвт ярилцлагыг удирдан явуулахаа бодож байгаад л, туршлага дээрээ тулгуурлан, un-conference аргаар явуулна гэж бодож байгаа.
Оросоос ирсэн хөтөлбөрийг нь Манайханы орчуулсан байдлыг би бага зэрэг засаж, дээр орчуулан бичсэн нь нэг их зөрөөгүй байх.
Орос: Международный семинар-творческая лаборатория <<Библиотечное пространство Монголоязычных народов-Молодому поколению>>
Манайханы орчуулга: Монгол туургатны номын сангийн орон зай-Хойч үед сэдэвт семинарын хөтөлбөр
Орос: Творческая лаборатория <<Библиотека: использование национальных культурных традиций в создании библиотечного пространства для детей и молодежи>>
Манайханы орчуулга: Номын сан: Хүүхэд залуучуудын номын сангийн үйлчилгээнд үндэсний соёлын уламжлалыг ашиглах нь сэдэвт ярилцлага
Амжилтыг хүсцгээе.
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн
Comments