Өрхийн хөгжлийг дэмжих жилд Монголын 344 нийтийн номын сангууд Уншигч бүртгэлийн хураамжаа 0 болгох боломжтой
Сайн байна уу,
Сум, аймаг, дүүрэг, нийслэлийн нийтийн номын сангуудад ажиллаж байгаа эрхэм номын санчид, ажилтан, албан хаагчид, удирдлагуудаа!
БСШУЯамны сайдын төсвийн багцаас санхүүждэг Монгол улс даяарх 344 нийтийн номын сангуудын төлөөлөл болж энэхүү имэйлийг хүлээн авч байгаа эрхэм та
( Эх сурвалж: http://www.mecs.gov.mn/article-626-237.mw )
удирдлага, ажлынхантайгаа, баг хамт олонтойгоо цаг товлон, цаг гаргаж ширээ тойрон сууж,
1)
2012 онд танай номын сангийн төсөв яаж батлагдаж ирсэн, хэдэн төгрөгийг өөрийн үйл ажиллагаанаас олж төсвөө бүрэн бүтэн болгохоор шийдвэрлэгдсэн байна зэргийг олж мэдээд, үнэхээр өөрийн үйл ажиллагаагаар бүрдүүлэх ёстой мөнгөн дүн тань маш сайн багасаж ирсэн байгааг мэдэж,
( дараах эх сурвалжуудыг ашиглаж, мэдээлэл авахаа боломжтой
http://www.iltod.gov.mn/?p=2384
http://www.iltod.gov.mn/?cat=110
http://www.iltod.gov.mn/?p=2347
http://www.iltod.gov.mn/wp-content/uploads/2011/12/table-121.pdf )
2)
Монгол улсын Засгийн газраас 2012 оныг Өрхийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан гэдгийг дэмжин, ухаарч,
( Эх сурвалжууд:
http://www.nud.mn/news.aspx?id=3842
http://www.vip76.mn/zasgiin-gazryn-medee/31936-2012-onyg-orxiin-xogjliig-demj... )
3)
1994 онд Олон улсын Номын сангийн холбоо /IFLA/ болон ЮНЕСКО- хамтран батлан гаргасан Нийтийн номын сангийн тунхаглалыг гол утга санаа болох Хүн бүр мэдээллийг тэгш хүртэх эрхтэй ба тийм орчин нөхцөл нь нийтийн номын сангууд байх юм гэснийг удирдлага, чиг шугам болгон,
(Лавлах материалууд:
http://portal.unesco.org/ci/en/ev.php-URL_ID=1504&URL_DO=DO_TOPIC&URL_SECTION=201.html
http://portal.unesco.org/ci/en/ev.php-URL_ID=4638&URL_DO=DO_TOPIC&URL_SECTION=201.html
http://www.unesco.org/webworld/libraries/manifestos/libraman.html
http://archive.ifla.org/VII/s8/unesco/eng.htm
http://www.slideshare.net/jbegzsuren/niitiinnomiinsangiinuilchilgeeniichiglel )
4)
Монгол улсын соёлын тухай хууль, БСШУЯамнаас баталсан аливаа тушаал, шийдвэр болон номын санд мөрдөх үлгэрчилсэн журам зэрэгт
Уншигчийг бүртгэхдээ хураамж, төлбөр авах ёстой гэсэн заалт байхгүйг эргэн харж, өмнөх жилүүдэд яагаад бид хураамж төлбөр авах хэрэгтэй байсанаа эргэн санаж, одоо бидэнд дээрх нөхцөл боломжууд бий болсон байгааг ашиглаж,
(Лавлах материалууд:
http://legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=1621
http://www.mecs.gov.mn/director-content-169-322.mw
http://library-mn.blogspot.com/2011/02/blog-post_09.html )
5)
Дэлхийн аль ч улс оронд хэдийнээ бий болсон байгаа нэг ойлголт,
Нийтийн номын сан бол
- татвар төлөгч иргэн бүрийн тушаасан мөнгийг Улсын төсвөөс буцаан төсвийн санхүүжилт болгон авч,
- мөн иргэн бүрдээ тэгш, ялгаварлалгүйгээр үйлчилдэг тул хандив тусламжаа өгье гэсэн дотоод гадаадын байгууллага, иргэдийн хандив, туслалцаатайгаар
бүрэн санхүүжиж фондоо бүрдүүлж, ажиллагсадаа цалинжуулж, үйл ажиллагаагаа явуулж байгаа, төрийн үйлчилгээний төсөвт байгууллага болжээ.
6)
Иймд Монгол улсын иргэн бүр ямар нэг байдлаар татвар төлж байгаа тул, иргэн бүр адил тэгш нөхцөлөөр цаасан болон цахим мэдээлэл авах боломжийг Монгол улсын сум, аймаг, дүүрэг, хотын нийтийн номын сангууд бүрдүүлж ажиллах хэрэгтэй байна.
Юуны өмнө та бүхнийг Уншигч бүртгэлийн хураамжаа 0 "тэг" болгохыг уриалж байна. Харин дараа нь орон нутаг, бүс нутгийн хэмжээнд гэр бүлийн гишүүн бүрийн мэдээллийн эрэлт хэрэгцээг судлан, тэрхүү хэрэгцээнд тулгуурласан мэдээллээр хангах үйлчилгээнүүдийг бий болгоход анхаарлаа хандуулж ажиллахыг мөн уриалж байна.
7)
Мэдээллийн эрин зуунд ажиллаж амьдарч байгаа иргэн бүр, номын сангийн ажилтан бүр аливаа мэдээллийг эрж, сураглаж, эрх үүргээ ухамсарлаж, нийгмийн харилцаанд эрх тэгш оролцож,
улмаар мэдээлэлтэй иргэнийг мэдлэгтэй, чадвартай, бүтээлч болгоход нийтийн номын сангууд нийгмийн ямар хариуцлагатай үүрэг гүйцэтгэх ёстойгоо ярилцаж, хэлэлцэж,
Монгол улс даяарх 344 нийтийн номын сангууд нь улс орон даяар нэг ижил үйл ажиллагааг өрнүүлэн явуулж, нийгмийн шинэчлэлтийн давалгааг хүчтэй болгоход хувь нэмрээ оруулцгаая.
Өвлийн дунд цагаагчин хулгана сарын шинийн 25-ны шар бар өдрийн морин цагт нисгэсэн энэхүү уриалгыг нийт номын санчид, иргэд анхааран үзэж, хэлэлцэж, ажил хэрэг болгоцгооё.
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн
-s-i-g-n-a-t-u-r-e-
IT manager, Ulaanbaatar Public Library
Facebook/Twitter/Skype ID: jbegzsuren
Please consider the environment before printing this email.

Comments