"Номын сангийн тухай яриа" номын нээлтэнд уригдан оролцлоо


"Номын сангийн тухай яриа" номын нээлтэнд уригдан оролцлоо

Миний бие Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд 1998-2012 онд ажиллахдаа тухайн үеийн удирдлага, хамт олонтайгаа нягт ажиллаж, номын сангийн үйлчилгээнд компьютерийн програм хангамж, интернэт, техник технологи нэвтрүүлэх, мөн номын сангийнхаа үйлчилгээг чөлөөт сонголттой болгох, үйлчилгээний зохион байгуулалт зэрэгт санал үргэлж оруулж, өөрчлөлтөнд гар бие оролцсон байсан нь бахархалт дурсамж, олон хүмүүст үлгэр жишээ болжээ.

Үүний илрэл болсон, Монгол улсын номын сангийн хөгжил дэвшилд ажил үйлс, судалгаа шинжилгээ, удирдлага зохион байгуулалт, шинэчлэл өөрчлөлтийн манлайлагч 11 хүний онцгой сайхан ярилцлага, дурсамжийг агуулсан
"Номын сангийн тухай яриа" номын анхны боть номд Ж.Бэгзсүрэн миний ярилцлага багтжээ.


Монголын номын сангуудын консорциум (Mongolian Libraries Consortium) байгууллагаас гишүүд, дэмжигчиддээ зориулан сар тутамд зохион байгуулдаг уулзалт, сургалтын энэ 10-р сарын үйл явдлыг СантАсар төвийн Piano Lounge үйлчилгээний танхимд зохиож, 11 манлайлагчдтай зэрэг уулзаж, ярилцах боломж, мөн номын нээлтийг хийсэн нь онцгой сайхан сэтгэгдэл, шинэ санаа, бодол ухаарал оролцогч хүн бүхэнд төрж, дараагийн уулзалт сургалтууд товлогдож байлаа.


Comments