Гал ба Ус

ГАЛЫН БУРХАН
Айлд гал өгдөггүй, айлаас гал гуйдаггүй. Монгол айлын тулганы галд Галын бурхан гурван настай балчир эрэгтэй хүүхдийн дүрээр залран сууж байдаг. 
Галыг заавал тахиж шүтэж явна.
Галд хэзээч цагаан юм үзүүлдэггүй өргөдөггүй.
Яагаад гэвэл тахихгүй байж болох ч таны болж бүтэж байсан амьдрал эргүүлээд тавьсан юм шиг (алга эргүүлж бга юм шиг болно) гээд л бодчих. 
Тэр үед гэнэт ухаан ороол үздэг хардаг бөө,лам гээл явж өгцгөөдөг тэрнээс өмнө ядаад өөрсдөө ингээдч болтугай домнож байгаарай гэсэн байна.
Гал голомт сэвтээд ирэхлээр :
-Гэр бүл салдаг
-залуу хүмүүс хүүхэд олохгүй 
 -хүүхэд түлэгдэж 
-хүрсэн бүгдийг хайрж түлээд 
-хэл ам тасрахгүй 
-цай хөхөрж 
-зуух гундаж эхэлдэг шүү.

Галаа өөрсдөө тахихдаа:
-   шар тос
-   архи
-   өөх мах
-   шинэ торго дурдангийн өөдөс
-   ганга арц (аль нь ч байж болно)
-   болсон идээний дээжийг өргөдөг. 
Галын бурхан хоол гурав халбагадах, мах гурав огтлох хүртэл горьддог гэдэг. 
Мах шүүс хуваахаасаа өмнө гал голомтоо мялааж галдаа өргөнө. 
Богино хавиргаар үйлс бүтэх. Бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох. 
Булуу чөмгөөр баяжихыг бэлгэдэж галд өргөдөг бөгөөд:
-   Болж яваг гэж богино хавиргаа
-   Бүтэж яваг гэж бүдэрхийгээ
-   Баяжиг гэж булуугаа өргөе хэмээн ерөөн хэлдэг. 
Галын бурхан баясахад 
-   Галын тэнгэр
-   Үүдэн тэнгэр
-   Ханийн тэнгэр
-   Үрийн тэнгэр
-   Эдийн тэнгэрүүд баясдаг. 
Галын тэнгэр баясахад тухайн айл гэрийн гишүүдийн 
-   нүдний гал
-   сэтгэлийн гал
-   итгэлийн гал
-   хайрын гал
-   хийморийн гал бүхэн сэргэж гэрэлтдэг. 
Үүдэн тэнгэр баясахад 
-   олзын үүд 
Олзын тэнгэр зүүн хойшоо өргөл мөн өргөж болно (сархад бор цай)
-   жаргалын үүд
-   баялгийн үүд
Баруун хойд зүгрүү (сүү таван тансаг)
-   бэрийн үүд
-   хүргэний үүд бүхэн нээгддэг. 
Иймд гал голомтоо үргэлжид дээдлэн тахиж ариун байлгах хэрэгтэй шүү.
Гал голомтны ойр орчимд хог буртаггүй ариун байлгана. Галдаа элдэв янзын зүйл хийхээс болгоомжилж цээрлэнэ.
Гал голомт амгалан бол улс гэр амгалан байхын үндэс гээд ойлгоход  болно. 
Тулга тойрч хэрүүл тэмцэл хийх ч цээртэй!
Тулга тойрсон маргаанаасаа салж "Тэнгэр гэж бод, дэлхий гэж сэтгэ."
Тэмүүлэлтэй нь дэлгэрч, мөрөөдөлтэй нь хүрдэг! 
Зүтгэлтэй нь хүрч, зорилготой нь тэмцдэг.
Зүтгэлтэй хүн зүүгээр худаг гаргах.
Уйгагүй хүн уул нүхэлдэг.
Итгэлд томдсон зүйл хаяанд гутдаг.
Сэтгэлд багтсан зүйл заяанд багтаж.
Эзэн хичээсэнд заяа түшдэг.
Заяагүй хүн гэж залхуу хүнийг.
Заяагүй хүн гэж зорилгогүй хүнийг. 
Заяагүй хүн гэж алдаагаа засдаггүй хүнийг.
Заяагүй хүн гэж 
Заяа -тай найз биш хүнийг хэлнэ😜 
Удвал овогт
 Батхуягийн Ачит



***
#Сүүлийн үед зарим нэгэн айлд ороход ус уух уу? гээд буцалсан ус хийж өгдөг, нөгөө хүн нь ч дуртай уудаг болж. Гэхдээ Монгол хүн хүнд хар ус өгдөггүй гэдэг. Залуучууд бол ус ууна аа л гэх. 
#Монгол хүн хярам голдуу, хар бор цай, хаяа нэг хийцтэй сайхан цай ууж, хий хуйгаа дарна. Хар ч гэсэн хангайн рашаан, бор ч гэсэн Богдын рашаан гээд л хүртэнэ дээ. Зуны халуунд түүхий хүйтэн усанд бага зэрэг сүү, тараг хийж, хярамлаж уухыг цийдэм гэх ба цийдэм амны цангаа бүрэн тайлна.

#Монголчууд эрт дээр үеэс гаднаас ирсэн зочин гийчиндээ хар ус хийж өгдөггүй заншилтай юм. Эртний ийм нэгэн үлгэр байна.
Эрт урьд цаг, нэгэн баян айлд хавчиг үүрсэн бадарчин ирж гэнэ. Тэр айлын эзэгтэй дуртай дургүй байсан ч бадарчинд цай хийж өгөх гээд бөхийж. 
Бадарчин:  Ээ би яаруу явж байна. Та харин надад андуутай хүйтэн уснаасаа нэг шанагыг хийгээд өгчих гэж гэнэ. 
Айлын эзэгтэй хурдан гэгч андуутай /ган/ уснаасаа өгөв. 
#Бадарчин шанагатай түүхий усыг авч залгилчихаад цааш явж байтал замдаа гэдэс нь өвдөөд болохоо байж, бие зассанд мөнгөөр хүндэрч гэнэ. 
Түүнээс хойш тэр бадарчингийн амьдрал өдрөөс өдөрт сайжирч, үеийн үедээ баяжсан бөгөөд харин бадарчинд хар ус хийж өгсөн баян айл өдрөөс өдөрт муудаж, үеийн үедээ ядуу зүдүү амьдарсан гэдэг. 
Тэр бадарчин жирийн хүн биш бөгөөд баян айлын буяныг авахаар холоос зорьж ирсэн байж.
#Монголчууд эрт цагаас аян замын болон айлчин гийчинд хүнд ус өгвөөс хишиг буянаа барна гээд ихэд цээрлэх тул гийчин зочидоо машид хүндэтгэж халуун хоол унд хийж өгч, сэтгэл санааг нь гийлгэдэг байсан. Гийчин гэсэн нэрийг тунгаагаад үзэхэд гэм үгүй.
#Сайхан сэтгэлийн угаас өгсөн идээ унд тухайн айлын хишиг буяныг улам арвижуулан, дэлгэрүүлэн гийлгэдэг жамтай бөлгөө.  
Монгол ёс заншил судлаач В.Эрдэнэсувд




Comments