Барилга үйлдвэрлэл, засварын хог хаягдал ба Орон сууц
Хавар цаг, урин цаг ирж байгаль дэлхий цас, мөсөн хуягаа хайлуулж өөрийгөө угаан, урсгаж цэвэрлэж байна.Цас, мөсөн доор нуугдаж байсан, өнгөрсөн хавар, зун, намар, өвлийн улирлуудад аваачиж хаясан барилгын хаягдлууд ил гарч ирлээ, манай энэ нутагт.
Байгалийн бүтээл болох ан амьтан, өвс ургамал өндийх гэтэл дээрээс нь цемент, шохой, будаг, шил, хуванцар тэргүүтэй Хүний ухаанаа зарж, сэтгэл зүрхээ гаргалгүй, мөнгө ашиг харж хиймэл бүтээсэн бүхэн амьд ертөнцийг дарангуйлж байна.
Эрхэм ухаант хүн, энэхүү блогийн уншигч минь ээ
- Өөрчлөлт нэг хүнээс эхэлдэг, харин та зөв гэж итгэж, сонгож, шийдээд эхэлсэн бол хэзээ ч бүү шантраарай, та эргэн тойрны хүмүүстээ өөрийн ойлгож ухаарсанаа яаж ийгээд
хэлээд байгаарай!
- Байшин, орон сууц, гэрээ тохижуулах зорилгоор химийн гаралтай эд зүйлс, ялангуяа өөрөөсөө хорт үнэр, хий, энергийг ялгаруулдаг, эвдрээд хаяхын цагт дахин боловсруулах боломжгүй, засаж сэлбээд ашиглах боломжгүй эд хөрөнгийг худалдан авахдаа Дахин нэг бодож үзнэ үү?
- Хамгийн сүүлд байшингаа засахдаа хэдэн шуудайгаар нь барилгын хогийг хаялуулснаа санаж байна уу, нэг шуудай барилгын хаягдал ямар хүнд жинтэй байсаныг нь өргөж үзэхдээ, өргөж байгаа хүмүүсийг харан мэдэрсэн үү, барилгын хог хаягдлаас ямар муухай чийг, хөгц үнэртэж байсан байх?
- Монгол гэрийн мод, дээвэр, туурга, уяа бүслүүр нь бүгд байгалийн бүтээгдэхүүнээр хийгдсэн байдгийг мэднэ шүү дээ?
- Барилга байшинг арчлан тордох, сар бүр орон сууцны мөнгөн дээр чинь Засварын гээд хэдэн төгрөг, дахиад л метр, ширхэг гэлтгүй холбогч хоолой, холигч, почки гээд сэлбэг хэрэгслэлд бага гэхгүй мөнгө зардагаа тооцоорой?
Одоо тэгээд хот суурин газарт ажиллаж амьдарч байгаа бид байшин, орон сууцанд амьдрахгүй бүгдээрээ
Эсгий Монгол гэртээ амьдрах юм уу? Үгүй л байх даа. Шийдэл үргэлж байдаг:
1. Гагцхүү барилга орон сууцаа байгальд ээлтэй материалаар барих, барьсан эсэхийг асуудаг, барихаас нь өмнө шаардаж чаддаг Мэдлэгийн хүч л бидэнд хэрэгтэй.
2. Орон гэрээ тохижуулахдаа тохь тухаасаа илүүтэйгээр эрүүл мэнд, эрүүл байгалийг эрэлхийлж, үр ач, хүүхэд багачууд, хайртай хүмүүстэйгээ олон жил энэ орон сууцаа ашиглаж амьдрах тул тэднийгээ бага наснаас нь хордуулахгүй, тэднээс ч олон жил ач тусаа бидэнд харамгүй өгөх Агаар, Ус, Цэцэг жимс, Уул толгод, Гуу жалганд хог болж хэвтэхгүй эд зүйлсийг л ашиглаарай.
3. Химийн гаралтай ханын цаасаа хээ хуар, шинэ шилдэгээр нь сонгож, цавуугаар нааж ажил болохын оронд Ханандаа даавуун хатгамал, бүр энгийнээр нь өнгийн даавуу өлгөж өнгө зүсийг нь засдаг бол ямар вэ?
4. Хаягдал дугуй, шил, лаазыг ашиглан Газрын гадаргын онцлогийг ашиглан барьдаг Earthship төрлийн байшинг барьж, хүлэмж, ус, бохир, халаалт зэргээ байгалийн хүчийг ашиглан шийдвэл бас ямар вэ?
5. Монгол гэрээ ус борооноос хамгаалж гялгар уутыг хэдэн арван метрээр нь худалдан авч ашиглах бус, уламжлалт ахарын ноос оролцуулж нягт эсгий боловсруулдаг аргаар хийсэн эсгийгээр бүрсэн гэр жинхэнэ Монгол гэр бус уу?
6. Орон сууц, гэрийнхээ шаланд химийн гаралтай, янз бүрийн өнгө будаг, хээ хуар бас Үнэр танартай, хэдхэн хүний хөлийн ая даагүй хэврэгхэн хулдаас, тоос шороо их татаж, гишгэх тоолонд агаарт цацаж байдаг дрож, хиймэл дүбэн шалны оронд арьс, ширмэл ширдэг дэвссэн байвал зочид, найз нөхөд тань ямар их талархан хүлээн авах бол? нэмж хэлэхэд байгалийн дэвсгэр бол сэгсрээд л цэвэрлэгдчихнэ! ямар нэг тоос сорогч, химийн гаралтай цэвэрлэгээний материал шаардахгүй.
7. Эдээр биеэ, гэрээ чимснээс Эрдмээр биеэ, гэрээ чимээрэй!? /өөрчилсөн зүйр үг/
8. Хүн энэ хорвоод шалдан ирээд, шалдан буцдаг гэдэгтэй та санал нийлэх үү? тийм бол их эд зүйлс цуглуулан өөрийгөө тойруулах хэрэг байна уу?
Хэрвээ таны худалдаж авах гэж байгаа барилгын материал, хэрэгслэлийг ирэх 3 сарын хугацаанд ашиглахгүйгээр амьдарч болохоор байна уу? тийм бол, гайхалтай сайхан зүйл болох нь ээ, мөнгөө ч хэмнэчихье?!
9. Таны санаа, бодлыг mcl_begee[et]yahoo[dot]com хаягаар хүлээн авъя
10. Яндангүй байшин, Пассив хаус гээд судлаад, бүтээгээд, ярилцаад байгааг анхааралдаа аваарай.
Ухаант хүмүүн биднийг эх байгаль илүү дутуугүй бүх зүйлээр хангасан байдгийг л нээж ашиглахдаа, эргээд эх байгалиа асарч торддоггүй юмаа гэхэд нэмж гэмтээхгүй л юмсан.

2021.9.19 өдөр нэмэлт
Хүн, байгальд ээлтэй орон сууцны онцлох дөрвөн шинж
1. Энергийн хэмнэлттэй технологи
2. Эрүүл мэндэд ээлтэй барилгын материал, тоноглол
3. Эргономикийн төгс стандарт
4. Ногоон байгууламж
Орчин үеийн хариуцлагатай иргэн амьдрах байраа сонгохдоо тухайн барилга хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд ээлтэй юу гэдгийг нэн түрүүнд чухалчилж үздэг болсон.
1. Энергийн хэмнэлттэй технологи
Хүн, байгальд ээлтэй орон сууц бүтээн байгуулах нь барих үйл явцаас эхэлдэг. Дахин ашиглах боломжтой материал, тоноглол сонгох, ажлын явцад дуу чимээ, тоос шороо болон бусад хог хаягдлыг хамгийн бага хэмжээнд гарахаар төлөвлөх, ашиглаж буй материал, тоног төхөөрөмжийг эрчим хүч, ус, дулааны хэмнэлттэйгээр бүтээсэн байх, сэргээгдэх эрчим хүч хэрэглэх зэрэг нь энэ шаардлагын эх суурь болно. Жишээлбэл, NCD GROUP барилгын угсралтад дахин ашиглах боломжтой хөнгөн цагаан хэв хэрэглэдэг. Олон мянган модыг тайруулахаас хамгаалсан уг хэв хашмалыг 300-500 удаа дахин ашигладаг. Гараанаасаа эхэлж эко шийдлээр бүтсэн орон сууцыг сонгосноор та ч мөн байгаль дэлхийгээ хайрладаг хариуцлагатай нэгэн гэдгээ харуулж буй хэрэг билээ.
2. Эрүүл мэндэд ээлтэй барилгын материал, тоноглол
Хүн хоногт дунджаар 14-16 цаг буюу амьдралынхаа дийлэнх хугацааг гэртээ өнгөрүүлдэг. Харин амьдарч буй барилгад нь ашигласан материал химийн хорт бодисын найрлагатай бол харшлын гаралтай эмгэг болон хавдар үүсгэх эх суурь болж болзошгүй аюул дагуулж байдаг. Тухайлбал, формалдегидын найрлагатай хавтан, цавуу, пигментийн агууламжтай будаг хэрэглэсэн орон сууцанд удаан хугацаанд амьдрах нь хорт хавдар үүсгэдэг болохыг Олон улсын хорт хавдрын судалгааны агентлагаас тогтоосон байна.
Хүнд металл, хар тугалгын агууламжгүй хавтан, цаасан обой, цэвэр модон шал, органик аргаар гаргаж авсан, хурц үнэргүй цавуу, барьцалдуулагч зэрэг эрүүл мэндэд ээлтэй материал ашигласан барилгын төслийн үнэ цэн өнөөдрийн ханшаар бус, ирээдүйн эрүүл мэндээр хэмжигддэг болоод байна. Ундны усны шугам хоолой нь хүртэл химийн бодисын агууламжгүйгээс гадна 40-50 жилдээ зэврэхгүй байх стандартыг бүрэн хангасан зэрэг шалгуур шинэ үеийн залуу гэр бүлийн сонголт болжээ.
3. Эргономикийн төгс стандарт
Хүн, байгальд ээлтэй барилга нь эргономикийн хувьд ч төгс байх ёстой. Жишээлбэл, шатны өндөр, бариулын зузаан, хаалганы хэмжээ, явган хүний зам, тоглоомын талбай зэрэг нь хүний алхах, гүйх хөдөлгөөнд нийцсэн, санаандгүй байдлаар унах тохиолдолд гэмтэж бэртэх эрсдэлийг тооцолсон байх гэт мэтчилэн амьдарч буй орчин өөрт тань огтхон ч төвөг удахгүйгээр барахгүй хамгаалах байдлаар төлөвлөгддөг. Ялангуяа хүүхдэд зориулсан тоглоомын талбай насны ангилалтай байхаас гадна тоглоомууд нь нарны туяанд харилцан үйлчлэлд орж хурц үнэр ялгаруулдаггүй зэрэг шаардлагыг хангасан байх ёстой.
4. Ногоон байгууламж
ДЭМБ-ийн тогтоосноор мод ургамал нь агаарын чийгшлийг 4-7 хувь ихэсгэх, агаарын хэмийг бууруулах, дуу чимээ шороо тоосны 40-50 хувийг өөртөө шингээдэг. Тиймээс гадаад орчны 50-70 хувь нь ногоон байгууламжаас бүрдсэн орчин сонгох нь эрүүл мэндэд нэн чухал. Дани улсын Орхуссын их сургуулийн эрдэмтэд ногоон байгууламж багатай орчинд амьдрах нь хүүхдүүдийн стресс, хямрал, түгшүүр, мансуурах зэрэг сэтгэцийн асуудалд өртөх эрсдэлийг 55 хувиар нэмэгдүүлж буйг тогтоосон байна.
Ногоон байгууламжийг зөвхөн мод, бут сөөг, цэцэгжүүлэлт гэх мэт ургамлаар төсөөлөх нь өрөөсгөл юм. Үүнд ургамлаас гадна чулуун зохиомж, сүүдрэвч, сандал, баримал, хүүхдийн талбай зэрэг цогц бүтээн байгуулалт багтдаг. Түүнчлэн ногоон байгууламжийн ургамлууд хоорондоо уялдаатай байх ёстой бөгөөд ямар хэсэгт ямар модыг, хэр зайтай тарих вэ, тогтмол арчлах системтэй юу гэхчлэн олон шаардлага тавигддаг.
Хожмын эрүүл мэнд, үнэт капитал болсон үр хүүхэд, хүрээлэн буй орчныхоо төлөө байгальд ээлтэй сонголт хийгээрэй.
Эх сурвалж: NCD GROUP
Comments