2019.1.9 Creative Gallery - зургаан мэдрэхүйн урлангийн нээлт
Сүхбаатар дүүрэг
Бүтээлч Монгол нэгдлийн байгууллага "Үндэстэн баг" ХХК-аас эхлүүлж байгаа Creative Gallery - зургаан мэдрэхүйн урлангийн нээлтэнд оролцлоо.
Нээлтийн зургуудаас
Нээлтийн шууд (Live) бичлэг
Хаяг
Сүхбаатар дүүрэг
Бүтээлч Монгол нэгдлийн байгууллага "Үндэстэн баг" ХХК-аас эхлүүлж байгаа Creative Gallery - зургаан мэдрэхүйн урлангийн нээлтэнд оролцлоо.
Нээлтийн зургуудаас
Нээлтийн шууд (Live) бичлэг
Хаяг
Анхаарна уу!
2019.10.1 өдрөөс бид энэ оффисын түрээсийн гэрээгээ сунгахгүйгээр 32-ийн Том гэр руу нүүж байна
2020.1.1 өдрөөс Creative Gallery нь үйл ажиллагаагаа зогсоосон!
Creative gallery-н нээлт шууд дамжуулалт хийгдэж байна.
Заа..энэ Creative gallery дээр бүтээлч хүмүүс, зочид зочилж ирсэн байна. энд Сүбэдэй сурын үйлдвэрийн урлаач, үе дамжсан урлаач
Өнөөдөр энд үнэт чулуун урлал, мөн баримал, за энд Алтай хамтлагийнхан ирсэн байна. энд шууд work shop үйл ажиллагаанууд...энд Mandala, цаана нь баримал явагдаж байна. үнэт чулуу урлалын мастер ирсэн байна. За ерөнхий үйл ажиллагаа маань үргэлжилнэ. Энэ эсгий ширмэлийн мастер Баасанжав эгч ирсэн байна, бүтээлүүд нь бас ирсэн байгаа. За энэ гоо сайхны брендийн эфирын тос найруулах тухай мэдээлэл өгч байна, тэнд бүтээлүүд нь байна.
За Creative Gallery-н нээлтээс шууд дамжуулж байна. Алтай хамтлагийнхан икель хуураа татаж байна.
ХУРАЙ*3
-Одоо яах ёстой вэ? (Ганзориг асуув)
-Одоо чи гоё үг хэлнэ шд (Лука хариулав)
ГАЛЕРЕЙН нэр нь юу билээ?
-CREATIVE GALLERY тодотгол нь зургаан мэдрэхүйн урлан
- Алтай хамтлагийн гишүүн Ганзориг ерөөл үг хэлнэ: -За ингээд энэ танхимд хүрэлцэн ирсэн та бүхэндээ Алтай хамтлагийн зүгээс өнөөдрийн гал халуун мэндийг өргөн барья! Тэгээд Лувсандорж ахын урилгаар хамтлагаа төлөөлөөд ирсэн. Facebook-ээр бол харсан л даа ер нь юу явагдах гээд байгаа талаар, тэгээд урлангийн нэрнээс нь анзаарахад бол ерөнхийдөө монгол хүний тэр өнөөг хүртэл өвлөгдөж ирсэн энэ урлахуйн эрдэм, энэ өв ерөөсөө тухайн удам юмуу тухайн өвлөж ирсэн 6 дахь мэдрэхүйн тэр цаана тэр шинж чанарыг агуулсан байдаг юм байна л даа.Тэгээд бид 2 өөрсдөө 14 дэх үеийн бие биелээчид,тэгээд ер нь ингээд өөрсдийгөө анзаараад, байгаль дэлхийг бага багаар танин мэдээд ирэх тусам ер нь Монголчуудын 6 дахь мэдрэхүй нь ер нь яаж хөгжсөн юм? тэгээд тэрүүгээрээ дамжуулаад энэ өвлөгдөж ирсэн биет болон бие бус өвүүд хэрхэн яаж илэрдэг байсан юм? Тэгээд энэ илэрлүүд нь өнөөг хүртэл яаж өвлөгдөж ирсэн юм бэ? гэдэг зүйлийг одоо бас ингээд тунгааж байна. Тэгээд 6 дахь мэдрэхүй гэдэг нэрийг энэ урландаа өгсөн Лувсан ахдаа болон энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ баяр хүргээд, та бүхний ирэх гахай жилийн чинь ажил үйлс, амьдрал ахуй нь алтан нарны цацраг шигээ арван зүгтээ дэлгэрч мөнгөн сар шигээ мөнхөд гэрэлтэн байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн барья!
ХУРАЙ*3
-За гялайлаа.
За өнөөдөр манай зургаан мэдрэхүйн урланд зочилсон та бүхэнд баярлалаа. Өнөөдөр бүтээлч монголчуудын бас нэгдэж байгаа нийлж байгаа хамтдаа бүтээлүүдээ нэг дор цуглуулж, нэг нэгнээсээ суралцаж, нэг нэгнийхээ хийж байгаа бүтээж байгаа зүйлээр бахархаж нэг дор хамгийн гол нь нэгдэж НЭГДЭЛ гэдэг чинь нэг дор цугларч, тэгснээрээ оюун санааны бас төвлөрөл бий болж, нэг нэгнээсээ маш хурдан хугацаанд туршлагажиж, нэг нэгнийхээ мэдэхгүй зүйлийг нь нөхөж, ингээд явах юм бол бид нар хурдан хөгжих боломжтой юм. Тэгэхээр энэ бол зургаан мэдрэхүйн урлан гэдэг маань хувь хүн өөрөө өөрийгөө хөгжүүлэх болон өөрийнхөө хийж байгаа бүтээлүүдийг л бас хөгжүүлдэг тийм одоо урлахуй, орон зай гэсэн үг л дээ. Аа,тэгээд хүн мэдээж өөрөө хөгжөөд, мэдрэмжээрээ хөгжөөд ирвэл дагаад хийж байгаа бүтээж байгаа зүйл нь дагаад хөгжөөд ирнэ. Аа,тэгээд мэдээж хүн ганцаараа бол ганцаарддаг. Тийм учраас хамтаараа хамтдаа нэг нэгнээсээ суралцаад, туршлагаа солилцоод тэгэхээр энэ орон зай бол сургалтын, мэдлэг хуваалцсан, тийм оюун санааны, нэг нэгэндээ тийм харамгүй мэдлэг чадвараа хуваалцдаг, олон мастер одоо ур ухаан уламжлалт өв ухаан дээр тулгуурласан орчин үеийн хэрэглээ рүү чиглүүлсэн энэ оюуны бүтээлүүдийн тэрнийгээ одоо зааж сургах, ингээд хамтдаа хөгжих тийм орчин байх болно. Мэдээж Монголын ийм шилдэг брендүүдийг нэг доор бүтээлээр, органик орчинг өв соёлоо монголчууд түгээсэн ийм чадвар сургалтын зорилготой. Тэгэхээр хүнс болон хувцас 2-ыг нэг номер гэж үзэж байгаа. Энэ уран бүтээлч сэтгэлгээний урлахуйн сэтгэлгээ бол Монгол хүмүүст маш өндөр байдаг тэгэхээр энэ бүтээлүүдийг нэг дор цуглуулснаараа хоорондоо бас нэг нэгнээсээ суралцах боломж бүрдэх юмаа. Жишээлбэл: Зөвхөн одоо урлахуйн дизайнер, хүнс хийж байгаа хүмүүс бас суралцаад явах боломжтой. Тийм учраас Creative Gallery-аар өдөр бүр зочилж энд зохион байгуулж байгаа сургалт үйл ажилллагаанд та бүхэн байнга оролцож өөрөө өөрийгөө хөгжүүлж тэгээд хамтдаа сайхан МУ-аа хөгжүүлцгээе!
ХУРАЙ*3
За тэгээд мөн Creative Gallery-г үүсгэн байгуулагчдын нэг Урангоо лидерийг бас урьж байна. Ирж сэтгэгдлээ хуваалцана уу.
-Сайн байцгаана уу? Намайг Урангоо гэдэг. Дизайн мэргэжилтэй. Тэгээд үүсгэн байгуулалтанд оролцох боломжтой шалтгаан гэх нь бол тал бүрээр өөрийгөө сорих сонирхолтой. Яагаад гэхээр хүн одоо хорвоод мэндэлснийх тэгээд ямар нэгэн зүйл бүтээх чадамжтай ирсэн тэрийгээ нээх гэдэг нь болохоороо хувь хүн өөрийгөө хэлэх, тэгээд олон зүйлийг сонирхох сонирхолтой болохоороо одоо өнгөрснийг туршиж үзээд эсвэл янз бүрийн зүйлүүдийг туршиж үзэх сонирхолтой. Тэгэнгүүт энэ брендүүд нэгдсэний гол зорилго нь гэх юм бол бие биетэйгээ гоё мэддэг чаддаг зүйлээ хуваалцаад, илүү чаддаг зүйлүүдээ нэгэндээ зааж өгөөд ч юмуу илүү багаар ажиллах чадвар илүү хамрах хүрээнд том болдог үүднээс ерөнхийдөө Лука ахдаа иймэрхүү байвал яадын гэж санал тавьсан. Тэгээд хамгийн гол нь болохоороо бас янз бүрийн олон брендүүдийг нийлүүлэх нь чухал биш, гэхдээ яг үндэснийхээ хэв шинжийг барьж авъя гэдэг санааг Лука ах маань гаргасан. Тэгээд бид нар ингээд за ямархуу хэв шинжтэй байх вэ? гэдгийг тал талаасаа ярьж байгаад бүтээсэн дэлгүүр байна. Тэгээд бас олон хүний хүч хөдөлмөр орсон байгаа. Жишээлбэл: Одоо энэ сандал ширээ, тэгээд нэг бүрчлэн хийсэн зүйлүүд монгол хүн бүрийн ур ухаан шингэсэн ийм зүйлүүд байгаа. Тэгээд цаашдаа улам олон хүнд мэддэг чаддаг зүйлүүдээ хуваалцах тийм газар байгаасай гэж хүсч байгаа. Тэгээд БАЯРЛАЛАА!
ХУРАЙ*3
За одоо манай энэ хүндтэй зочидууд болон олон Монголын өв соёлыг тээж яваа ийм олон мастер хүмүүс ирсэн байгаа.Тэгээд хамгийн ахмадаас нь эхлэе, Сүбэдэй сурын холбооны үйлдвэрийн урлаач, үе дамжсан урлаач байгаа. Та бас сэтгэгдлээ хэлэхгүй юу? Товчхон эндээсээ шууд хэлчихэж болно.
-За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе! Ингээд энэ Монгол зургаан мэдрэхүйн энэ урланд оролцож байгаад баяртай байна. Би бол Монголын хүчит зэвсэг, нум сум үйлдвэрлэх технологийг орчин үеийн хэлбэрт оруулж бүтээдэг нь манай үйлдвэрийн онцлог юмаа.Тэгээд энд манайх олон бүтээлүүдийн нэг болох, ялангуяа Монголчуудаа нум сумаа одоо ингээд энэ эрдэмд суралцах, энэ тал дээр илүү түлхүү ингэж үйлдвэрлэхийг бодож байгаа. Ингээд та бүгдийг хөгжин дэвжиж бүгдээрээ эзэмшиж чадварлаг харваж сураарай гэж хүсье! Баярлалаа та бүхэнд...
За энд бас олон үе дамжиж урлаж байгаа эсгий ширмэлийн урлаач Баасанжав урлаач ирсэн байна.Та бас сэтгэгдлээ хуваалцахгүй юу.
-За сайн байцгаана уу бүгдээрээ? Энэ оройны мэндийг хүргэе. Энэ сайхан урлан нээгдэж байгаад маш их баяртай оролцож байна аа. Би одоо өв дамжин эсгий урлалыг хөгжүүлж, хийж бүтээж, үр удамдаа залуу үедээ сургах бас бас нэг нас маань өндөр гэхдээ бас боломжийн ажил гээд иймэрхүү юманд оролцоод, өв дамжуулаад хүмүүстээ зааж сургаж, өвлүүлэн дамжуулах л ийм үүрэгтэй юм гэж өөрийгөө бодож явдаг юм аа. За Лукадаа баярлалаа. Намайг ийм сайхан арга хэмжээнд дандаа оролцуулдагт баярлаж байна аа.Та бүхэндээ бас маш өндөр амжилтуудыг хүсье даа.
-За баярлалаа.
За энд СӨБШТББ-ын Хорлоо багш ирсэн байна. Бас сэтгэгдлээ хуваалцахгүй юу. Бас шинэ номнууд гаргасан байгаа тиймээ?
За юуны өмнө бүтээлч Монголчууддаа мөн бид бүхний урилгыг хүлээн авч ирсэн нийт анд нөхөддөө энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр миний бие 2005 оноос хувь хүний хөгжлийн чиглэлээр ажиллаж байгаа. Одоо 2007 оноос эхлэн хүүхдийн хөгжлийн чиглэл рүү шимтэн судалж ажиллаж байна. За манай энэ ТББ-ын хувьд одоо хүүхдийн хөгжлийн чиглэлээр ажилладаг 10-аад тооны ном гаргасан. Яг одоо бид бүхний барьж ажиллаж байгаа гол төсөлт ажил маань “Сайн Хүүхэд” буюу хүүхдийг багаас нь зөв дадал хэвшил олгох, мөн “Цэгээр наадъя” буюу хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, багаасаа тийм бүтээлч хандлагыг бий болгох ийм зорилготой төсөлт ажлууд бий. За тэгэхээр өнөөдөр энэ зургаа дахь мэдрэхүйн урлангийн нээлттэй хамтатгаад манай “Цэгээр Наадъя” буюу 2 гараараа зэрэг бичдэг, баруун зүүн тархины зэрэг хөгжлийг дэмжсэн, за “Цэгээр Наадъя” номны маань цоо шинэ нэг хувилбар маань мэндлээд дөнгөж сая хэвлэлийн үйлдвэрээс номоо аваад ирж байна. маш их баяртай байна. За тэгэхээр энэ 2 гараараа зэрэг бичнэ, 2 тархины жигд хөгжлийг дэмжнэ, энэ процесс маань 5-50 насныханд одоо холбоотой дан ганц СӨБ биш, яагаад гэхээр 40,50 гараал хүмүүсийн мартамхай байдал, ой тогтоолт муудаад ирдэг тэгвэл 2 тархийг зэрэг ажиллуулснаараа хоорондох мэдээллийн солилцоо хурдасч улмаар ой тогтоолт сайжирдаг, сэтгэх чадвар сайжирдаг ийм одоо давуу талтай юм. Тэгэхээр нийт хүмүүсийг бас энэ “Цэгээр Наадъя” буюу баруун зүүн тархины жигд хөгжлийг дэмжих энэ гарын авлагаас сонирхоосой гэж хүсэж байна. За тэгээд энэ сайхан завшааныг ашиглаад би бас нэг эрхэм хүнийг урья гэж хүсэж байна. Юу вэ гэхээр өнөөдөр бид бүхний хувьд нийслэл орон нутгийн 3000 багшид энэ цэг холбох аргаар хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх технологийг нэвтрүүлээд 60000 хүүхдэд хүрч ажиллаж байна. Энэ мэдээж чамлахаар амжилт биш тиймээ. Тийм учраас бас би энэхэн биеийг минь төрүүлж өсгөсөн хайрт ээжийгээ урья! Миний ээж байна уу? За ээжийгээ наашаа гараад ирээсэй гэж хүсье. За Цэндээ багш тэнд нэг цэцэг бэлэг байгаа аваад ирээч! За түүнээс гадна миний бас нэг би одоо маш их золтой ч юмуу азтай тийм хүн байна л даа. Энэ СӨБШ гэдэг салбар луу орж ирэхэд тосож аваад угтаж аваад ижий шиг минь хайрлаж, зааж сургаж, чиглүүлж намайг хүн болгосон гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэсэн миний хайртай багш, хайртай ижий багш гэж би дуудах дуртай Дашмаа багшийгаа хүндэтгэн урья аа. За тэгээд миний хайртай 2 ээж, нэг нь номын багш, нэг нь миний биеийг төрүүлсэн ингээд 2 хайртай эрхэм хүн маань энд байж байна. За тэгээд миний уулзсан учир бүхэн ерөөлтэй, энд хуран цугласан та бүхэн ч бас ямар нэгэн ерөөлөөр ирсэн байж таарна. Магадгүй 5 жилийн дараа,10 жилийн дараа та бүхэн бүгдээрээ энэ танхимд гол хүн нь болчихсон, энэ өрөө маань илүү олон хэд дахин томорсон байхыг, магадгүй хэдэн давхар обьектонд орсон байхыг таашгүй. За тэгэхээр тэр учир ерөөлтэй, уулзалт бүхэн учир ерөөлтэй гэдгийг маань бэлгэшээж, юу вэ гэхээр энэ 2 ээж маань хоёулаа нэг оны, нэг сарын, нэг өдөр төрсөн байжээ. За тэгээд төрсөн өдөр нь сая 1 сарын 5нд төрсөн. За би дэндүү сайн охин болохоороо яг энэ номныхоо эх бэлтгэл дээр сууж байгаад мартчихсан, хэзээ хойно харанхуй шөнө утасдсан. Тэгэхээр би яг одоо 2 ээждээ талархсанаа илэрхийлээд мартсан ч бай, яасан ч бай, гомдоосон ч бай, уурлуулсан ч бай гол зүрхнээсээ хайртай шүү гээд бэлэг барья аа. За миний хайртай ээж, миний хайртай багш...Хүн дэндүү хайртай болохоороо бас багшийгаа гомдооноо уурлуулна. Эхнэр нөхөр 2 шиг л...За тэгээд хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Мэдээж хүн гэдэг урмаар төлөвшдөг, тийм учраас та бүхнийг сэтгэл гаргаад ирсэн чинь бид бүхэнд маш том урам болж байгаа. Тэгээд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье, хийж байгаа ажил үйлсэд чинь амжилт хүсье. За Хорлоо багшдаа баярлалаа.
-За Батцэнгэл ах наашаа нэг, за тэнд (МНТ) түгээмэл төслийн удирдагч, зураач МНТ-г 7 хэл дээр гаргасан хүн шүү дээ...Тэгээд Батцэнгэл ахыг урьж байна.(За алтан микерфон гэдэг шагналыг авчихаж байгаа юм бишүү...инээв)
-За бидний бүтээлч Монгол хэсэг залуусдаа баярлалаа. Дор дороо бас өөрсдийнхөө төслийг хөгжүүлээд л яваад байдаг. Тэгээд яахав хаяадаа уулзалдаад,өөрсдийнхөө төслийг бас дэмжээд тиймээ? ажиллацгаадаг. За тэгээд бид нар чинь ингээд яг ийм гол байр байхгүй, уулзаад л явдаг л даа...Тэгсэн чинь одоо харин ийм сайхан байртай болж байгаа юм байна. Тэгэхээр одоо бас цаашдаа бас бүтээлч, төслүүд маань илүү нэгдсэн тийм сайхан хөгжилтэй байх байхаа гэж бодож байна. За баяр хүргэе!
-За одоо ингээд жаахан байж байгаад манай хамтарч ажиллаж байгаа энэ хамтрагч залуучууд, бүтээлч бренд үйлдвэрлэгчид маань гоё сэтгэгдлүүдээ хуваалцана гэдэгт итгэлтэй байна. Очоод очоод ер нь гоё яриулчихъя гэж бодож байна. За ийшээ явчихаар чинь Өлзий ирсэн байна (Kawaii Mongolia) гээд хүрэлцэн ирсэн байна. За энэ манай чулууны дархан, үнэт чулууны дархан залуу өөрийнхөө ажлыг нэг товч танилцуулна аа энэ нээлтэн дээр.
-За юуны өмнө Live үзэж байгаа бүх хүмүүстээ мэнд хүргэе. За энэ бүтээлч Монгол энэ онцгой дэлгүүрт маань маш олон чадварлаг хүмүүс, залуучууд байна. Тэгээд би болохоороо энчээ чулуун урлалаа төлөөлж энчээ ингээд зогсож байгаа. Аан, хүүхэд байхаасаа чулуутай ноцолдсон. Одоо болохоороо эрдэнийн чулуу засах түвшний чадвартай болчихсон ингээд зогсож байна. Бид нар бол монгол болон гаднаас орж ирсэн түүхий эдээрээ өөрсдөө ийм эрдэнийн чулуугаар гоёл чимэглэлүүдийг хийж байгаа. Ерөнхийдөө ийм бүдүүн алмазан эдээс нарийсаж ингэж явсаар байгаад ийм хэвэн дээр чулуу маань засагдаж байгаа. Чулуугаа бид нар суулгахдаа болохоороо эдгээр багажнуудыг ашиглаад, тухайн чулууныхаа бүтэц онцлогийг харж байгаад суулгаад, энэ дискнүүд дээрээ чулуугаа засдаг байгаа. Эцсийн үр дүнд бид нар хийхдээ химийн гаралтай онцгой бодисуудыг ашигладаг. Энэ олон багажнууд болохоороо чулуугаа засахад минь ашигладаг багажнууд байж байгаа. Тэгээл та нар маань ирж олон зүйлсийг суралцаарай, салбар салбарын онцгой чадвартай хүмүүс байгаа шүү гэж уриалмаар байна.
За миний хамгийн сонирхдог нь энэ манай Монголын болорыг ингэж боловсруулсан байгаа. Хамгийн олон талстай чинь аль нь билээ? -Аа энэ байна тэ? Болорыг ийм болтол нь манай Монгол залуучууд боловсруулж чадаж байна аа. Аргагүй л мастер урлаачид байдаг гэдэгт нь үргэлж итгэж явсан, яг байдаг л юм байна. Алмазын дархчуудтай өрсөлдөхүйц ийм ур чадвар Монгол залуучуудад байгаа юм байна аа. За одоо ийшээ явъя. За энд ямар ямар бүтээлүүд байгаа билээ? За энэ гоо сайхны брендээ мэдээлэл өгөөч. Өнөөдөр бас шинээр танилцуулж байгаа бренд шүү дээ.
-Тиймээ,шинэхэн гарч байгаа байгалийн брендийг танилцуулж байна. За тэгэхээр гоо сайхны төрлөөр бүтээгдэхүүн худалддаг, урлаад бүтээгдэхүүнээ хийгээд жил болж байгаа. Тэгээд яг албан ёсоор брендээ гаргачихсан явж байна.
Гол гол бүтээгдэхүүнүүдээсээ дурьдаад гоё яриад өгөөч?
-За яг өнөөдөр болохоор нээлтэнд зориулаад одоо энэ гоё art гоёлын ийм лаанууд байна. Тэгээд ер нь лаа бол янз янзаараа байгаа даа...Тэгээд алжаал тайлах, банны давс, банны бөмбөлгөнүүд байгаа. Үнэртэнгүүд бас байгаа.
Энэ орц найрлаганд нь нөгөө химийн хүрээлэнгийнхний тэр Монголчуудын гаргаж авч байгаа эфирын тосноосоо ер нь ашиглаж байгаа юу?
-Ашиглаж байгаа.
-Зарим нь Монгол эрдэмтдийн хийсэн эфирын тос юм байна.
-Энэ эфирын тос болохоор эрдэмтдийн гаргасан олон жилийн судалгааны үр дүнд гарсан тоснууд байгаа. Тийн, одоо монголын бренд гэсэн үг л дээ.
-Аанхаан, гол түүхий эд ш дээ тэ?
-Аан одоо модноос нэрж шарж гаргаж авдаг гэсэн үг. Амьсгалын зам дэмжинэ.Үрэвсэл өвдөлтийг намдаана. Ууршуулагч энэ одоо ...?...-тэйгээ хамт
-Бас хийгээр ууршуулах юм байна тэ?
-Тийн агаар цэвэршүүлнэ.
-За энэ флавенк за...?
-За энэ болохоороо 100 % силкин дээр гараараа зурж байгаа.Ямар ч асуудал байхгүй.
-Шууд гараараа зурж байгаа юмуу?
-Аанхаан, шууд гараараа зурж байгаа. Торгон алчуурууд маань болохоороо гараар зурахаараа нэг тийм юу, даргар болоод байдаг шдээ тэ? Манай алчуурууд болохоороо тэгж дарайхгүй, угаах тусам илүү их зөөлөн болдог, тэгээд манай зураач маань өөрөө болохоороо урт эдлэлд дуртай. Захиалгаар бас зурна. Ер нь олон төрлийн хэмжээтэй байгаа. Бас будаг нь ч гэсэн Германаас ирдэг. Хайрцаг сав, баглаа боодол нь бас аягүү тансаг. Одоо ингээд шууд энийгээ боочихдог. Page-ээр нь бас ороод үзээрэй.
-За тэгье! За үнэхээр гоё уран бүтээлч иржээ. За энэ манай ямар урлан билээ? Нөгөө цэнхэр хулан шдээ тэ? Манай энэ бас цэнхэр хулангийнхны сая бүтээлүүд нь ирж байгаа юм байна. Нөгөө ийм идээний, тэр хойно бас авдарнууд нь байгаа. За энд бас Ариунболд Callegraphy-чийн бүтээлүүд байна. За энэ хэсэг бол илүү art талын хэсэг байгаа. Зураач Ундраагийн бүтээлээр хийсэн бүтээлүүд нь харагдаж байна. За энэ бол fashion талын хэсэг байна.Fashion-ы брендүүд ...
За Урангоо ирсэн байна.(IBI)-ын.
-Сайн уу? Оройн мэнд.
-Ямар аймар гэнэт юм бэ?
-Лука ах энэ бэлэг.
-Өө за.
-Баяр хүргэе. Аягүү гоё юм байна.Янзын гоё юм байна.
За жаахан байж байгаад сэтгэгдэл яриулна аа.Энэ хавиар жаахан явъя.За одоо жаахан тогтож байна тэ?
-За энэ ер нь бол номын хэсэг л дээ. За ном унших, майга ширээ ирээд хоорондоо бас уулзаж суух, тийм хэсэг байгаа. Энэ бол илүү оффис талын хэсэг байна.За хүмүүс ер нь бол бүтээлүүдтэйгээ танилцаад явж байна. За тэгээд л ер нь сургалт хөгжлийн хамтарч ажиллах ийм орчин л бий болно л гэсэн үг л дээ. За энэ бол ийм органик хүнсний хэсэг байгаа. За ийшээ Өлзий рүү очъё? За Өлзий сэтгэгдлээ хуваалцах байх аа.
-За оройн мэнд. Сайн байцгаана уу? Ингээд Лука найзынхаа дэлгүүр дээр үндэсний брендийг ирж үзээд байж байна. Тэгээд үндэсний бренд гэхээсээ илүү үндэсний агуулгатай, органик бүтээгдэхүүнүүд ирсэн байна. За тэгээд би байгалийн гаралтай сайхан Монголчуудын маань хийсэн саван байна, өөх тосоо ашиглаад эрүүл мэнддээ тустай бүтээгдэхүүн хийсэн байна. Магтмаар байна. Өнөөдөр эндээс худалдан авалт хийнээ баярлалаа.
-За баярлалаа.
За ингээд энд ерөнхийдөө эхний live иймэрхүү байхад болох байхаа. Тэгээд ер нь бол Creative Mongolia page болон Creative Gallery 6 гэсэн page-үүдээр мэдээллүүдээ байнга хүргэнээ. Event-үүд, сургалтууд, болох сонирхолтой үйл явдлууд мэдээлэл хүргэнэ. Тэгээд хамтарч ажиллах хүмүүс ирээрэй.
Хаяг: Internom-ын ар талд Admon үйлдвэрийн ар талд 10 давхар ногоон байрны 2 давхарт 208 шүү
За баярлалаа
Comments