хашааныхаа гадна талд мод тарих цаг болсон |
Манайх мод, бутыг тарьж ургуулах туршлагаа нэмсээр байгаа.
Хамгийн сүүлд бортоготой 2-3 настай алимны суулгац авч зусландаа тарьсан байгаа.
Хамгийн анх Дэлхийн зөн ОУБ-аас хүүхдийн баярыг тохиолдуулан гэр бүлд хайлаас модны 2-4 насны 5ш бортоготой суулгац 2008 онд өгөхөд хашаандаа тарьж, одоо 2 нь маш өндөр моднууд болж ургасан.
Сонирхож байвал манай мод тарьсан он дараалалтай танилцаж урам зориг авч, үр түүж, хашлага хайрцаг дотор үрээ суулгаж услаад эхлээрэй. Лавлаж асуух зүйл гарвал миний 99861326 утас руу залгаж ярилцаж болно.
Мөчрөөр тарьсан мод, бут
Улиас модыг мөчрөөр тарих
Жил бүрийн 3-р сарын дундуур хот тохижуулалт, цэцэрлэгжүүлэлтийн компаниуд улиас модны мөчрийг тайрч тохижилт хийдэг. Энэ тайрсан мөчрөөс цуглуулж, усанд суулгаж хадгалж байгаад, 5-р сарын дундуур тарихад ургадаг.
Үрээр тарьсан мод, бут, ургамал
Хайлаас модны үр
6 сарын эхний 10 хоногт хайлаас модны үр боловсорч, модноосоо салхинд хийсч унадаг.
Дараах газруудаас үр түүж байсан:
- Түмэн эх чуулгын зүүн тал
- Оросын элчингийн урд явган хүний зам
- Төв усан бассейны зүүн талд Сэлбэ гол дагуу
Шар хуайс модны үр
7-р сарын сүүлээр энэ модны үр боловсорч, хуйларсан гэрнээсээ цацагдаж тардаг. Цацагдахаас нь өмнө түүж авна.
- Жигжидийн уулзвараас хойш Жигжид 2 буудлын ойролцоо айлын хашаа
- Жигжидийн уулзвараас урагшхан

Агч модны үр
10-р сарын эхээр дараах газруудаас үр түүж үзсэн:
- Соёлын яамны хойд хашааны гадаа
- Соёлын яамнаас зүүн тийш Сэлбэ гол дагуу
- МУИС Номын сангийн буудлаас зүүн тийш Хичээлийн 2-р байр руу алхах замд
- Баянбүрд тойрог зүүн хойд талд колонкийн өмнө 2 мод байна

Үрээр нь тарьж үзэх хүсэлтэй хүнсний ургамал
- Халгай (nettle)
- Халиар (Siberian onion (Allium ochotense)
- Гишүүнэ (rhubarb)
Ногоон мөчрөөр тарих
Энэ аргыг бид хэрэглэж үзээгүй байна. Гэхдээ дараах бичлэгийг үзээд урам авсан.
намар ургаад ирэхээр нь гялгараа аваад гадны орчинд да гаад унттал нь услаад өвөл цаслаж орхино хавар нахиа хөөхөөс өмнө салгаж суулгана
хөнгөн хөрс бол илүү сайн
бүх мод ногоон мөчирөөр үржинэ уутыг үе үе сөхөж салхи оруулна нилээн ургаж бие даатал уутын авахгүй 45 хоног
ногоон мөчирөөр ямар ч мод үндэслэдэг шүү
энэ чигт нь гадаа өвөлжүүлээд ирэх хавар тарьна гэж ойлголоо зөвүү - зөвөө
2-3 см зайтай суулгана манайд бгаа хайч үндэслүүлэгч 88002142
мэдрэмжээрээ чийгтэй байлгана үндэслэтэлээ ус их уухгүй
хүлэмжинд халуудна
хүлэмжний хөрс болноо үндэслээд ургалтаа аваад ирэнгүүт нь гялгараа аваад услаад өвөлжүүлэхэд бэлдэнэ
ингэж үржүүлэхэд хэр удаж байж жимслэхүү - 3 жилийн дараа
Odoo modniihii muchruus avaad ursluulj bolhuu - болно
Hed honood uslah we - чийгээ харж байгаад услана
намар үндэслээд ирэхээр нь услаад энэ чигт нь өвөлжүүлнэ
Гялгараа 45 хоноод байдлыг харж бгаад авна
Altnai Janat: Намрын мөчир бэлдэх арга
Намрын улиралд мөчир (10-11 сарын үед) бэлдэхдээ тэр зундаа ургасан нэг настай шулуун мөчирийг 15-20 см урттай 4-5 нахиа байхаар модны хайч буюу (секатор)оор тайрч дээд үзүүрээ тэгш доод үзүүрээ ташуу хэлбэрээр тайрнаБэлдсэн мөчирөө хадгалахдаа нар тусахгүй газар чийгтэй шороо буюу чийгтэй үртэсэнд чийгийн алдуулахгүйгээр тооцож булж өгөх хэрэгтэй мөн хөөсөн хайрцаганд чийгтэй элс хийгээд мөчрөө хадгалж болно .Ийм үед туулай хулганаас бас давхар хамгаалахаа бодолцох хэрэгтэй
Хавар газар гэсээд нахиа хөөх үед хадгалсан мөчирөө үндэслүүлэгч бодисоо 2-3 л усанд уусгаад мөчирөө 3цаг хэртэй дэвтээсний дараа бэлдсэн газартаа үзүүрийн 1-2 нахиаг цухуйлгаад ташуу хэлбэрээр суулгаж сайтар усална .Эхний үед чийгээ харж бгаад ойр ойрхон усалгаа хийнэ
2-3 жил ургуулсаны дараа борлуулалтанд гаргах ба байнгын талбайд суулгана .Цөөнө тооны мөчирийг хөргөгчиндөө хадгалах нь тун тохиромжтой Хэрэв намар бэлдэж амжаагүй бол хавар нахиа хөөхөөс өмнө бэлдэж авч болно Мөчирөөр үржүүлэг хийх нь үрээр үржүүлэг хийснээс илүү цаг хугацаа хожих эх модны ерөнхий шинжийг тэр чигт нь хадгалж ургуулах давуу талтай . Хавар ажил ихтэй хүмүүс намар бэлдэх нь зөв
Эх сурвалж: Мод анхлан таригчидад үнэгүй зөвлөгөө өгөх груп
Батчулуун Батцэнгэл: Нарсны үр түүж бэлтгэх тарих
Нарсны үрийг 12-3 сар хүртэлх хугацаанд түүнэ. Энэ жилийн ногоон боргоцой үр боловсорч гүйцээгүй байдаг тул өнгөрсөн жилийн бор өнгөтэйг сонгож авна.Боргоцойн хальс ангайх дөхсөн бол сайн. Түүсэн боргоцойнуудаа саванд хийж хатаана. Дулаан газар буюу пийшин,радиоторын дэргэд хурдан хатаж ангайна. Хатаж ангайсан боргоцойг сэгсрэхэд үр амархан унана. Унасан үрээ цуглуулан үрийн далавчыг нь ялган цэвэрлэнэ. Цэвэрлэсэн үрийг устай саванд хийж ургах чадваргүй,хөвсөн үрийг авч хаяна. Үлдсэн үрийг чийгтэй самбайнд боон 3 хонуулаад тарина. Тарих хөрс:хүлэрт хөрс+том ширхэгт элс. Тарих савандаа хөрснийхөө дор дренаж дэвсэж өгвөл сайн. Үрийг 1 см гүнд суулгана. Анхаарах зүйл. Үр стратификацид орсон байх хэрэгтэй.Ялангуяа 11,12 сард бэлтгэсэн үрийг чийгтэй элсэнд хийн хөргөгч,зоорь,эсвэл гадаа 2-3 сар байлгаж байж тарина. Харин 2,3 сард түүсэн үр боргоцой байгалийн жамаар стратификацид орсон тул шууд тарьж болно.
Жич: Энэ жил нарс модыг үрээр тарьж үзэх гээд өөрийн уншиж мэдсэнээ хуваалцлаа. Надад бол тарьсан туршлага байхгүй. Үр түүсэн туршлага бол бий.
2024.4.8нд хуулж авчирсан. Үхрийн нүдний бут
Одоо болохгүй. Зун ногоон мөчрөөр 7 сарын сүүл 8 сард үрслүүлж болно. Өвөл, мод бут унтаа байдалд байхад 2 сард мөчир тайраад үндэслүүлж болно. Одоо мөчир сэрсэн байгаа учир хамаг амиа өсч ургахад зориулаад үндэслэж чадахгүй.
Мөчрийг дараад газартай нийлүүлээд орхи. Газартай нийлсэн хэсгээрээ үндэслэчихнэ. Тэрийгээ тайрч аваад өөр газар суулга.
7 сард шинэ мөчрөөр үрслүүлнэ. Мод чинь хөгширсөн бол таналт хийх хэрэгтэй.
Хөгширсөн үхэрийн нүд бүдүүн бараан өнгөтэй бас хатсан байгаа Тэрийг нь тайрчихаа Дороосоо шинээр ургаад эхэлнэ ээ
===
#Айл бүр хуш мод тарья
Үрнээс хуш мод хэрхэн ургуулах вэ?
Самарнаас хуш мод ургуулах нь хялбар бөгөөд энгийн.
#Хуш
✅Үрсэлгээ хийх самраа усанд хийгээд 1 хонуулаад Усан дээр хөвсөн самрыг ялгаж авна.
✅Хөвсөн самар амьдрах чадваргүй
✅Үлдсэн самраа тагтай шилэнд хийгээд сэрүүн харанхуй газар 9 хоног байлгана.
✅3 хоногт 1 удаа усаа солих хэрэгтэй .
Ус нь хүйтэн хлоргүй зөөлөн ус байх хэрэгтэй.
✅Хлор зэвтэй усанд дэвтсэн үр амьдрах чадвар маш сул өвчлөмтгий байдаг . ‼️
✅Ястай нь хөрсөнд үрслүүлнэ .
✅Хүмүүс яснаас нь аваад чөмөг үрслүүлдэг .
✅Ингэж үрсэлгээ хийх нь хурдан хэрнээ хор нөлөө ихтэй .
✅Ургалт удаашрах
Дархлаа сул өвчлөмтгий.
Хөрсөнд дасан зохицох чадваргүй
Үндэс хөгжил муу
✅Ястай үр нь байгалийнхаа зөв үрсэлгээ болдог .
✅Удаан боловч дархлаа сайн үндэс зөв авч өөрийн хүчээр сэргэх арчилгаа хурдан авдаг гээд олон давуу талтай .
✅Байгаль ээж цөмөөд үрсэлгээ гаргадаггүй шүү дээ .
✅Өөр нэг арга нь боргоцойгоор үрслүүлэх
✅Боргоцойг шилэн аяганд ус хийж харанхуй сэрүүн газар тавиад 14-21 хоногт соёолдог .
45 хоногийн дараа хүчирхэг үндэс гарсан байдаг.
✅ Боргоцойн үрсэлгээ хамгийн зөв олон салаат үрсэлгээ болдог давуу талтай .
✅Үндэс нь маш хүчирхэг хөрсөнд хурдан дасан зохицдог .
✅Самраа хөрсөнд 3ш нэг саванд суулгах нь маш сайн гэж үрждэг гэж үздэг
Хосоороо байгаа үедээ нэг нэгнээсээ хүч авдаг
✅Нэг боргоцой олон үртэй байдаг
Үүнийг олон үрт ургамал гэж нэрлэдэг
✅Хосоорооо нэг саванд үрсэлж ургасан нь илүү ургалттай гэж багш нар зөвлөдөг.
Хэрхэн хөрс бэлтгэх вэ? ‼️
✅Үрийг хар шороонд суулгахгүй .
✅Маш чанартай хөвдөн хөрс 50%
Элс 30% самрын яс 10% нунтаглаж буталсан 10% цайны ургамалын хандалсан шаар буюу хатаасан ургамал .
✅Бүгдийг маш сайн холиод хийх савнууддаа хувааж хийгээрэй .
✅Самрын идсэн ясаа буцалсан усанд хийж буцалгаж хандлаад шилэн саванд хийж хөргөөд
Бэлдсэн хөрсөө шүршиж чийглээд 1 цагийн дараа дэвтээсэн самраа хамгийн сайхан үгээр ерөөж магтаад хөрсөндөө суулгаарай
✅Бид үр бойжуулж үрсэлгээ үндэс хөгжүүлэх гэж байгаа болохоор ийм хөрсөнд хурдан дархлаа сайтай хуш үрсэлгээ гаргана.
✅Эхний нэг сар усаар услахгүй
Бэлдсэн хандаа бага зэрэг шингэлээд өөрийнх нь ясны хандаар шүршиж усалгаа хийнэ .
✅Хурц наранд тавихгүй сэрүүн орчинд л байлгана.
✅Дээшээ өндийгөөд гараад ирсэн үед
✅ Ганга өвсний хандаар шүршиж сэргээж авна .
✅Үр суулгасан цагаас эхлэн 7хоногт 1удаа үндэс хөгжүүлэх тэжээл шүрших нь илүү үр дүн сайтай ургалт хүчирхэг хурдан болдог
✅Үр соёолсон энэ хөрсийг баяжуулаад л явна . Хэзээ ч салахгүй хөрс гэдгийг санахад илүүдэхгүй .
✅Хөрсийг соёолж гарснаас хойш 7хоногт нэг удаа сийрэгжүүлэлт хийнэ.
✅Шүдний чигчлүүрээр хатгаж өгнө
✅1нас хүртэлх хугацаа маш чухал хариуцлагатай арчилгаа .
✅Хуш мод хаана ч ургах боломжтой .
✅Хамгийн дархлаа сайтай мод
✅Самарны ясаа хаяхгүй хадгалаад усанд дарч дарсан усаар нь
цэцгээ усалж болно.
Эх сурвалж: #Эрдэнэт_цэцэрлэгт_хүрээлэн
Өвлөөс бусад улиралд гэр бүлээрээ ирж, мод тарих боломж
“ГЭР БҮЛЭЭРЭЭ” ТАНИН МЭДЭХҮЙН ХӨГЖӨӨНТ АЯЛАЛ
#АгаартТоглоё #ХүүхдүүддээЦагГаргаяГэр бүлээрээ, хүүхдүүдтэйгээ хамт агаар салхинд гарч, хөгжөөнт тоглоом тоглож, хүүхдүүдтэйгээ ойлголцох, гэр бүлийн дурсамж бүтээх, идэвхитэй амралт, өдрийн аялалд уръя.
Өнөөгийн хурдтай нийгэмд гэр бүлээрээ хамтдаа байх цаг хугацаа, орон зай хомс болсоор байна. Гэр бүлээрээ хамт хийх зүйл, үйлчилгээ ч дутагдалтай байна. Тиймээс манай хотхон танд хүүхдүүддээ, гэр бүлдээ цаг гаргаж, хамтдаа тоглож наадах, хүүхдийнхээ зан ааш, хүсэл сонирхолыг ажиглаж танин мэдэх, хамтдаа суралцан хөгжих орон зайг бүрдүүлж, Гэр бүлийн танин мэдэхүйн хөгжөөнт өдрийн аялалаа эхлүүлж байна.
Крейтив кэмп нь гадаад орчны багийн тоглоом, экстрийм тоноглолтой адал явдалт хөтөлбөрийн орчин юм.
ХЭЗЭЭ: НЯМ ГАРИГ БҮР
ТӨЛБӨР: Гэр бүлээрээ 50K (Хүүхдүүдийн хамт)
ДАНС: Хас банк 5000610049 Бэгзсүрэн (Төлбөрөө төлснөөр захиалга баталгаажина)
БҮРТГЭЛИЙН ТОО ХЯЗГААРТАЙ ТУЛ АМЖИЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ!
(5- 6 гэр бүл бүртгэнэ)
“Аялал биднийг нэгтгэж, сорилт биднийг нээдэг”
ЛАВЛАХ УТАС / БҮРТГҮҮЛЭХ: 89811326, 99861326
Хөгжөөнт тоглоом, тоноглол
Байршил
7 буудлаас хойшоо зуслангийн замаар Жигжидийн уулзвар хүртэл яваад, чигээрээ Гүнт гэсэн замаар 3.5км яваад хүрнэ.
Замын зүүн гар талд том чулуун хашаа дөнгөж өнгөрөөд автобусны буудал дээр тосч, машинаа хаана байрлуулах, яаж алхаж очих зэрэгт туслана.
Модны талаарх нарийн ширийн
Модны нууцлаг амьдрал номПетер Вуоллебен
Герман хэлнээс орчуулсан Рэнчин Сүнжидмаа (байгалийн ухааны доктор)

Мод хоорондоо ярьдаг уу? Ярьдаг бол яаж?
Хоорондоо янз бүрийн аргаар харилцдаг байх л даа. Нэг жишээ гэхэд мөөг мэдээллийг дамжуулж өгдөг хамгийн сайн холбогч гүүр байдаг. Яг л интернэтийн шилэн кабел гэсэн үг. Мөөгний нарийн утаслаг бие хөрс рүү нэвтрэн орж хөрсийг нягт сүлбэн ургаснаар төсөөлөхийн аргагүй нягт сүлжээ үүсгэдэг байна. Цайны халбага хэрийн хэмжээний ойн хөрсөнд мөөгний ийм гиф хэдэн километрээрээ агуулагддаг. Ганцхан ширхэг мөөг ийнхүү тэлэн ургасаар хэдэн зуун жил болоход олон квадрат километр талбайг хамарч, ойг бүхэлд нь сүлжих боломжтой. Мөөг ийнхүү дохиог нэг модноос нөгөөд дамжуулж шавж, авгалдай, ган гачиг болоод элдэв аюулын талаар тухай бүрт нь мэдээлж байдаг байна.
Германы ойн мэргэжилтэн Петер Вуоллебены "Модны нууцлаг амьдрал" номноос оруулав
Энэ номыг орчуулах, монгол хэл дээр хэвлүүлэх ажлыг бүтээсэн, Баянзүрх хайрханыг ойжуулах ажлыг гүйцэтгэж байгаа "Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд" ТББ - д гялайлаа.
Модчин онгодтой хөөрөлдсөн нь
Амар байцгаана уу? Гэрлийн өргөөний андуудаа.
Зүрх Хайрханд мод тарих чин хүсэлдээ хөтлөгдөн Эзэн Дээдсээс хэрхэн мод тарих зааварчилгааг өгөхийг хүссэн хариуд Модчин Онгодыг дуудан буулган яриулсан билээ. Энэхүү Онгод Бууралтай ярилцсан бичлэгээ сийрүүлсэнээ та бүхэнд өргөн баръя. Та бүхэн маань өвөг Дээдүүдийнхээ талаар өөр ойлголттой болох бизээ гэдэгт найднам. Өмнө нь шар нунтагийн талаар газарч Онгод Буурлыг буулган яриулснаа бичиж өгч байсныг санаж байгаа бизээ. Алив үйл хийхэд учиргүй юм гэж алга._ Мөн бөө хэмээх үрс ямар хэрэгтэй, юу хийдэг, юу суралцдаг талаар ойлголттой болох буйзаа. Өмнө нь би хашаандаа арваад төрлийн мод тарьж ургуулах үедээ орчин цагийн номноос харан байж тарьж байсан ч доороо бас үндэснүүд нь асар их утга учиртай байдаг талаар олон ном судлан цуглуулж уншиж байхдаа Буурлаас авсан ийм мэдээлэл уншиж байгаагүй билээ.
Өмнө нь би ургах мод, цэцэгсийн нүдэндээ харагдах хэсэгт л баясан хөөрч өндрөөс өндөр болгохыг эрмэлзэж тарьдаг байснаас Хөрст Эх дэлхий ээждээ тэдгээр ургамал үндэсээрээ хэрхэн туслаж, ямар үйл ажил хийдгийг нь ухаарч бодож ч үзээгүй явжээ.
Монгол суу ухаан гэдэг үнэхээр агуу ажээ. Буурлууд оросуудыг: Тэд нүдэнд торох хараанд баясгах хуурамч моддыг л тарихаас биш үнэн чанартаа хөрстөд байх модод нь хөнөөл хийдэг хөгийн хүмүүс гэж байсан нь санаанд оров. Сүүлийн үед та бүхэн бас сайтар санаж байгаа байх. Улсаас маш их мөнгө зараад л уулнаас шууд ургаа модуудыг авчирч тарин гудамжаар суулгах гутамшигт үйлүүдийг гэрчилэх бизээ. Тэгээд тэр том ургаа модууд нь үхэж одсон шүү дээ. Ямар их мөнгөөр очиж авч ирж, ямар их хөрөнгө үрэн таран хийв.
Тэд өөрсдийнхөө төлөө л моддыг уулнаас нь ухаж авчирсан ч жинхэнээсээ ууландаа байхдаа л үүргээ сайтар гүйцэтгэж бидний амьсгалах агаарыг цэвэршүүлж байдаг байгалийн үйлийг нь хорлонтойгоор таслан зогсоожээ. Энэ гаж санааг хэн гээч нь санаж сэдэж олж, хэн гээч нь хот тохижуулах хэмээн бөөн хөрөнгө үрэн таран хийсний баталгаануудын гэрчүүд та бид амьд байгаа билээ.
Тариад ургуулахаас ч залхууран том томоор нь уулнаас авчирч гурван модоор түшүүлээд л хийж байсан ажлуудыг нь санаж байгаа бизээ. Хэд нь ургаад хэд нь алга болов. Хот тохижуулах нэрээр жил бүр асар их мөнгө үрэн таран хийдэг, ургуулдаггүй үхүүлдэг хүмүүстэй хариуцлага тооцож баймаар.
За ингээд мод тарих тухай ярьж байсан бичлэгүүдээс хагаслан сонирхуулая.
АЯНГАТ: Үрс балчрууд нь 1 сарын дараанаас Зүрх Хайрханы ард талаар Туул голын урд эргээр бургас тариалах ажил эхлүүлчихлээ. Бургасаа дагная гэж бодсон.
БуурЭЛ: Газрын хөрс нь ямархуу юм, уулын ар нь ямар юм?
АЯНГАТ: Уулын ар нь нилээн өндөрлөг, чулуулагтай. Доошоо Туул гол урсаад, хуучин бургас байсан. Гэхдээ одоо хүмүүс бургасыг маш их авч үхүүлсэн.
БуурЭЛ: Уулын ар нь угтаа модтой юу?
АЯНГАТ: Угтаа модтой байсан юм. Тэрийг нь бүгдийг тайраад хожуул болгоод хаясан.
БуурЭЛ: Ар луу унаж ургасан модод байна уу? Хад чулуулгийн завсраар ургасан.
АЯНГАТ: Байгаа. Орой хэсгээрээ өндөрлөг хад чулуулаг ихтэй, гэхдээ ооч сахал шиг энд тэндээ модтой байсан. Гэхдээ маш сийрэг, хуучин бол их байсан.
БуурЭЛ: Ер нь чулуурхаг газар юм уу? Ямар өнгийн чулуу зонхилж байна?
АЯНГАТ: Сайн санахгүй байна. Орой дээр бөөлж байхад хардуу өнгөтэй байсан санагдаад байна. Шаргал бол биш.
БуурЭЛ: Бургасаа сонгохдоо ямар бургасыг сонгож байна?
АЯНГАТ: Монгол бургасыг л гэж бодоод байгаа.
БуурЭл: Тэр нутагт ургадаг, угаас тэнд байдаг бургасаас нь ижил төрлийг ондоо газраас авчирч суулгавал сайн. Учир нь чулуулаг бол үндэсний бүтэц ондоошсон шинжтэй байдаг. Тиймээс дотоод бүтцийн ижилслийг задалж, өөр нутгаас ганц, хоёр бургас авчирч нэмж суулгавал нутгийн бургасууд үргэлжлээд сайтар ургана. Аанай цаашлаад тэр нутагт үр төл нь тэр нутагт тэсвэржин үржих чадвартай болно. Энэ нь эцэг эхийн удамшлыг холдуулж, бэрэглэж байгаа юм.
АЯНГАТ: Тэгвэл гадаад орноос ирсэн бургаснаас суулгаж болох юм байна, тийм үү?
БуурЭЛ: Бишээ. Нутгийн бэргэн авдагаас, харийн бэргэн авдаггүй.
АЯНГАТ: Нутгийнх нь, Туул голын өөр газрын бургаснаас авчирч тарих юм уу?
БуурЭЛ: Ганц Туул гол гэхгүй, Монгол нутгийн, хол байх тусмаа сайн. Тэгэж байж нутаг сэлгэж, модны ясыг сайжруулна. Яг хүнтэй адилхан. Цусаа сэлбэнэ гэдэг шүү дээ, бид. Тэрэн шиг модны ясыг сэлбэх хэрэгтэй.
АЯНГАТ: Тэгвэл тэрийг бид нар судлая. Аль газраас ирсэн, яадаг бургас юм бэ гээд.
БуурЭЛ: Тэгэхгүй дэргэдээс нь үндэслүүлж, мөчрөөс нь салаалуулбал нэмэр байхгүй. Сэргээлт болж чадахгүй. Ялангуяа эм бургасыг нь өөр нутгаас авчир, эр бургасыг нь тэндээс нь бойжуулбал сайн байх.
АЯНГАТ: Эр бургас, эм бургасыг яаж ялгах вэ?
БуурЭЛ: Голчоор нь ялгана. Эр бургасны голч нь хальстай, эм бургасных хальсгүй байдаг. Хальслаг юм шиг тойрогтой байвал эр, тийм юм байхгүй, ялгаагүй цайвар байвал эм.
АЯНГАТ: Энэ бургасыг тарихдаа салхин дээр нь эрийг нь тарих уу, хамаагүй байдаг юм уу?
БуурЭЛ: Тэр ер нь их хамаа байхгүй. Тэртэй тэргүй салхи аль ч зүг рүүгээ байна. Салхилдаггүй талд нь гэвэл уулын ар л байна шүү дээ. Тийш нь эмийг нь тарьж, аль болох салхи олон талаас ирдэг газар нь эрийг нь тарьсан нь дээр дээ. Аль аль талаас нь эр нь орохоор. Гэхдээ бургас бол үндсээрээ эр, эм болдог. Хийсэх зүйл байхгүй учраас тэгэхлээр хамаарахгүй. Тэгэхлээрээ үндсээрээ нийлдэг. Тэгээд үндэс нь нийлэхээрээ дахин нэг шинэ бургасыг бий болгодог.
АЯНГАТ: Аан за. Ухаарлаа. Суу ЧИ Кил Хатан хэлж байсан. Өвдөг хэртэй газар ухдаг гэж. Тэгээд нүүрс хийнэ, үртэс хийнэ гэсэн. Өөр янз бүрийн юм хийх үү, шинээр шороо аваачих уу, нутгийн шороонд нь хийх үү?
БуурЭЛ: Бараан угаасаа. Гэхдээ голын эрэг тул бараан шороо төдий их оролцуулж болохгүй. Бараан шороо усанд идэгдээд явчихна. Багахан бараан шороо байхад л болно. Тэгэхлээр нутгийн шороог бараан шороотой холино, арвин хайрган дайтай нүүрсүүдийг холино. Тэгээд жаахан модны үртэс холиод тарьчихвал болно.
АЯНГАТ: Бид нар эхний өдрөө л сайн усалчихаад орхичихъё гэж бодоод байгаа, зөв үү? Дахин дахин очиж услах уу?
БуурЭЛ: Хэр услахаасаа болно.
АЯНГАТ: Эхний өдрөө дүүртэл нь сайн усалчихаж болох уу? Эсвэл тарихаасаа өмнө услах уу?
БуурЭЛ: Тарихаас өмнө эхлээд нүхийг доошоогоо алд хэртэй болтол услах хэрэгтэй. Дараад нь ургамлаа тарина. Тэгчихээд үлдсэнд нь ус хийнэ. Тэгэж байж ууршилт дээшээгээ явж, модыг удаан хугацаагаар устай байлгана.
АЯНГАТ: Орчин цагийнх нь болохоор ингэж бичсэн байна. Бургас тарих талбайг сонго гээд. Бургас тарих талбай нь болохоор хөнгөн шавранцар, элсэн, хар шороон хөрстэй бол илүү тохиромжтой гэнээ.
БуурЭЛ Тийм. Шар шавранцар байдаг юм. Хэрэв жаахан шар шавар байхгүй, хайрга голдуу байвал шавар нэмбэл зүгээр. Учиг нь шохойлог талбайд бургас ургадаг.
АЯНГАТ: Жилд унах тунадасны хэмжээ нь 200-аас 300 мм-ээс багагүй байх шаардлагатай гэсэн байна.
БуурЭЛ: Тэгэхлээр голын л ойролцоо ийм хэмжээний рашаан Монголд байдаг юм. Өөрөөр хэлбэл өвөл, зуны цан, хяруу чинь ийм хэмжээний рашааныг бий болгоно.
АЯНГАТ: Бургасны саваа мөчрийг бэлдэх тухай бичсэн байна. Үйлдвэрийн түүхий эд бэлдэх таримал шугуйг ургуулах зорилгоор гэнэ. Энэ үйлдвэрийн түүхий эд бэлдэх гэдэг нь юу гэсэн үг юм бол?
БуурЭЛ: Би яаж мэдэх юм, чи мэдэхгүй байхад. Би үйлдвэр гээч нь юу болохыг ч мэдэхгүй байна. Түүхий эд гэж юу ч гэсэн үг юм.
АЯНГАТ: Сийрүүлж орхисон модноос 1-ээс 2 настай, өвчин, хортонд идэгдээгүй мөчрийг нь шилэн аваад, тусгай зориулалтын хайчаар бэлтгэнэ гэнээ. Миний анх сурснаар ташуу огтолж, тэгээд усанд хийдэг?
БуурЭЛ: Бид бол ташуу огтлох нь хамаагүй. Эхлээд эх модноос нь салгадаг. Дараад нь мөсөлчихдөг юм.
АЯНГАТ: Эх модноос яаж салгах вэ?
БуурЭЛ: Нэг муутуу аваад өг. Бургас чинь ингээд ургадаг. Ёроолоос мөчирлөн гарч ирсэн байдаг. Ёроолоос мөчирлөснийг бид салаалуулдаг. Дээд талаас биш. Доороос ингэх нь өөрөө үндэстэйгээ байх шинжтэй. Тиймээс шороог нь хумхалж үзвэл үндэстэй байвал эх модтой залгаатай хэсгийг нь ингэж эвтэй авахад угаас ийм тарималтай, эндээсээ багахан үндэс цухуйсан учир гарч ирдэг юм. Энэ нь амьдрах чадвартай. Дээдхийнх бол арай ондоо шүү. Дээдхийнх бол удаан үндэслэнэ. Үндэслэсэн ч газар суухдаа муу. Учир нь энэ дээд мөчрийг амьсгалын мөчир гэдэг юм. Доод мөчрийг үржлийн мөчир гэдэг юм.
АЯНГАТ: Ойлголоо. Үндэснээс нь ойрхноос нь салгаж авсныг үржлийн мөчир гээд дээд талынхыг нь амьсгалынх гэдэг юм байна шүү дээ. Тэгвэл бид дээрээс нь огтолж авах гээд байсан. Хэрвээ бид нар сарын дараа тарих гэж байгаа газрынхаа эх модноос үүн шиг үржлийн мөчрийг салгаж аваад тарьвал ургана биз дээ.
БуурЭЛ: Хэрвээ энэ үндэс саглагар байх юм бол ургадаг.
АЯНГАТ: Ер нь бол олон салаатай, бүдүүн бүдүүнээр ургадаг шүү дээ.
БуурЭЛ: гэхдээ газар ойрхон нялхыг нь авдаг юм. Тэрийг үржлийнх гэж хэлээд байгаа юм. Бургас бол дээрээ салаалахаас гадна доогуураа салаалдаг ургамал шүү дээ. Тэгэхлээр энийг ингэж салаалуулж өгсөнөөр эх модоо ч хамгаална, үржил модоо ч арвижуулдаг юм. Одоо төсөөлөгдөж байна уу?
АЯНГАТ: Одоо төсөөлөгдөж байна. Бид нар буруу хийх гэж байсан байна.
БуурЭЛ: Тэгэхлээр энийг бол одооноос голоо чийг орохоос нь өмнө салгаж авдаг. Өөрөөр хэлбэл хаврын эхэн сарын адгаар авдаг юм. Тэгээд рашаанд дотор хийгээд тавьчихдаг юм. Рашаандаа өдий дайтай мөчир салгаад авчээ гэж бодъё. Тэгвэл энэ хүртэл рашаан хийнэ. Гуравны нэгийг нь рашаанд хийнэ. Рашаандаа 2 атга шар шавар, 1 атга бор хөрс хийгээд, намаг балчиг шиг юм болгоод хийчихдэг юм. Тэгэхлээр хурдан үндэслэнэ. Тэгээд 5 сарын эх, 4 сарын адаг гэхэд хөрсөнд суулгахуйц болдог. Өөрийн салаалсан үндэснүүд батжина, өөр нэмэлт олон үндэснүүд гарна. Энэ бол салаалан суулгалтын үе шүү.
Үндэслүүлэхийн тулд 1 жил бүтэн өргөө гэртээ ойрхон рашаанд хийгээд тавьчихдаг юм. Тэгээд намаглан нь хатангишаад ирвэл рашаан нэмээд намаглахаа чийглээд байдаг юм.
АЯНГАТ: Намар бид нар нар авчихаад бүтэн жил рашаанд хийж тавьж болох юм байна тийм үү?
БуурЭЛ: Тийм.
АЯНГАТ: Намрын суулгацыг нь бас адилхан хийх үү?
БуурЭЛ: Намар суулгахад үндсийг нь манаж чадахгүй бол дэмий. Тиймээс хавар нь дээр. Ялангуяа бургас дээр. Хар модон дээр намар зохистой байна. Шилмүүст модон дээр намар зохилтой байна.
АЯНГАТ: Ухаарлаа. Тэгвэл нимгэн, бутлаг мод бол хавар нь дээр байдаг юм байна, тийм үү?
БуурЭЛ: Үндэс нимгэн, иш нимгэн учраас голдоо ортол хөлддөг юм.
АЯНГАТ: За миний ойлгосноор нүхээ ухчихаад, нүүрс юмнуудаа хийчихээд услаад орхих юм байна, тийм үү?
БуурЭЛ: Юмаа хийхээсээ өмнө услана. Нүхээ ухчихнаа даа, тэгээд ийшээгээ услаад шингэж дуусахаар дахиж ухаад, 5-аас 7-гийн үйлдэл хийнэ. Энэ нь ийшээгээ ус нэвчүүлж, орон зай үүсгээд байгаа юм.
АЯНГАТ: Хөрс рүүгээ ус нэвчүүлж, орон зай үүсгэдэг. Тэгээд тэрнийхээ дараа?
БуурЭЛ: Юмсаа хийчихнэ. Эхлээд шавар хийнэ. Холихгүйгээр.
АЯНГАТ: Энэ 2 атга л байна тийм үү?
БуурЭЛ Янз бүр. Нутгийн газраас л хамаарна.
АЯНГАТ: Шар шавар, тийм үү?
БуурЭЛ: Тийм. Шохойлог болгож байгаа юм. Мод бэхжтэл тэжээл болгож өгч байгаа юм. Дараад нь хар шороогоо хийнэ. Тэгээд ургамлаа тарина. Тэгэхлээр яг гуравны нэг нь таарна. Дахиад жаахан хар шороо хийнэ. Ингэхлээр барьцалдаад ирж байгаа биз. Тэгэхлээр нь нүүрсээр маначихна. Тэгээд өнгөн хэсэгт нь үртсээ хийчихнэ. Тэгээд эднийг хөдөлгөхгүй тулд дахиад хар шороо хийнэ. За үлдсэн орон зайг нь нутгийн хөрсийг өнгөлнө. За нүх дүүрсэн ч нутгийн шороо үлдэнээ дээ. Тэгэхлээр нь 2 талд нь хөндөлж хийчихдэг юм.
АЯНГАТ: Нутгийн шороогоор нь амсрыг нь тойруулаад тогоорхуу болгох нь, тийм үү?
БуурЭЛ: Тийм. Тэгээд ус орж ирэх газар 2 талд нь сэтэлдэг юм. Энэ нь дотор хэт их ус орж үндэс ялзруулахаас хамгаална. Ингэтгүүтээ ахиад 2 удаа усална. Нэг шингээд орохоор нь дахиад услаад нэг шингээд орно. Ингээд болоо.
Шавар бол доороос үндсийг ургахад тэжээл болж өгч байна. Хар шороо бол доод орон зайг тэжээж байна. Нүүрс болоход дулааныг нь хадгалж байна. Үртэс бол ялзмагийг үүсгэж байна. Чийгийг бас хурдан нэвтрүүлэгч, агаар амьсгалуулагч, салхины хоолой болж байгаа юм. Эднийгээ хийсгэхгүй гэж нимгэн тавьсан хар шороо дээд хэсгийн мөчрийн тэжээл болно. Өнгөлсөн нутгийн шороо бол тэр газар энэ шороонуудыг холилдож ургамал ургах орон зайг үүсгэж байна. Мөн нутгийн шороо өөрийн гэсэн ургамал бүтэцтэй. Тэр нь ургахад бэлэн болно.
АЯНГАТ: Нарийн юм байна. Тэгээд нэг нүхэнд ганцыг л хийх үү, 2, 3-ыг хамт хийчих үү?
БуурЭЛ: Нэгийг л хийнэ.
АЯНГАТ: Нэг нарийхан үндэслэсэн мөчрүүдийг л хийх нь байна, тийм үү? Салхин талаар эрүүдийг нь, голоор нь эмүүдийг нь тарих нь, тийм үү?
БуурЭЛ: 7 гарагийн дараа ирэхэд шинэ нахиа гарч ирсэн байна уу, үгүй гэдгийг шалгана. Ингэж амьдрах чадварыг үзнэ. Шинэ нахиаг нь үзсэн бол тэр нь энэ нутагт ургана. Үзээгүй бол энд буруу үйл ажиллагаа болсон байгааг ухна. Тэгээд дахиад эхнээс нь хийнэ.
АЯНГАТ: Тэгэхлээр яана гэсэн үг үү. Нахиа ургаагүй бол буцааж авах юм үү?
БуурЭЛ: Тэгнээ. Тэгээд дахиад шинийг хийнэ.
АЯНГАТ: Тэгэхлээр дахиад шавар хийнэ гэсэн үг үү?
БуурЭЛ: Үгүй тэр байгаа. Голыг нь эвтэйхэн гаргаж байгаад үхэжсэн үрсэлгээг нь аваад шинэ үрсэлгээ хийнэ. Энийг үхэжсэн гэдгийг 7 гарагийн дотор шалгана, нахиалаагүй бол. Тэгэхгүй бол тэр чинь жилийн дараа ч хараараа гозойгоод савх шиг юм байж л байна.
АЯНГАТ: Тэгвэл бид нар нөөц үрсэлгээгээ 7 гарагийн дараа байлгаж л байсан нь дээр юм байна даа. Хэрвээ ингээд үхэжсэн бол солих нь байна шүү дээ.
БуурЭЛ: Солихгүйгээр тэндээ дараа жил нь тарьсан ч болно. Олон байлгахын тулд 7 гарагийн дараа сэлгээ хийдэг.
АЯНГАТ: Өөр хоорондоо 3 том алхамаар гэдэг нь эрэгтэй хүний алхамаар уу? Нилээн том зайтай юм шиг байна лээ. Эгнээ хооронд нь 3 том алхмаар гэхлээр сийрэгдүү тарих юм байна тийм үү? Орчин цагийнх бол өөр хоорондоо 1.5 метр гэдэг нь 2 алхам хавьцаа гэсэн үг.
БуурЭЛ: Бургасыг ирээдүйд тэнд ойжно гэж үзвэл нар салхи үзэхүйц хөрсөн зай байх хэрэгтэй байдаг. Хэрвээ ойрхон ойрхон тариалчихвал 5 жилийн дотор дундаа зангирчихна. Тийм зангилаа үүсгэхгүйн тулд анхнаасаа чөлөөт орон зайгаар тариална. Хэрвээ алхам хагастай, алхам хагастай тарих юм бол 5 жилийн дараа тарьцдын дундах орон зайн аль муу бургасуудыг татан авч, бусад бургасаа ургах боломжийг нээж өгөх хэрэгтэй болно.
АЯНГАТ: Тарьчихаад үхэр малаас яаж хамгаалах вэ, идчих болов уу яах бол?
БуурЭЛ: Бургас гашуун ургамал. Тиймээс үхэр бол тоож идэхгүй. Ямаа идвэл иддэг.
АЯНГАТ: Хөлд нь л үрэгдчихгүй бол, тийм үү? Яадаг бол?
БуурЭЛ: Сүргээр бэлчиж байгаа үед гишгэгдэж, хэмхэрч болно.
АЯНГАТ: Хүн таслаад хаяхгүй л бол байгалиараа ургачих юм байна тийм үү?
БуурЭЛ: Өөрөө бол ургадаг. Болгоомжилж, бас хурдан шигүүрүүлэе гэвэл алхам хагастай тарьж болдог. Хурдхан сагсайлгая гэвэл. Байгалиар нь орхино гэж байгаа бол заавал том том зайтай тарих хэрэгтэй. Хэрвээ ойрхон ойрхон тарьчихвал хүний арчилгаа хэрэгтэй болчихно.
АЯНГАТ: Бид нар тарьснаасаа хойш 2 удаа усалчихаад орхих нь байна. Тэгээд өөр арчилгаа байна уу?
БуурЭЛ: Эхний жилдээ бол харж манах хэрэгтэй. Та үрсүүд анхлан суралцаж байгаа учраас эм хүний алхмаар 2 алхам зайтай тарьчих. Нас биенд хүрээд ирэхийнх нь цагт угаас та нарт хэрэглээ байдаг. Тиймээс хэрэглээгээрээ мөчрийг тэгшлээд явж, бойжуулсан нь дээр байх.
АЯНГАТ: Аан хэрэглээгээрээ гэхлээр дараа жил нь үржлийн мөчрүүдийг нь авахад зориулаад уу?
БуурЭЛ: Тиймээ. Тийм юм чинь 2 алхамын зайтай тарьчихвал дээр. Үржлийн мөчрүүдийг нь авахгүй гэсэндээ 3 алхамтай тарьдаг юм. Үржлийн мөчрүүдийг нь авах юм бол 2 алхамтай байхад болно. Олон газар тариалъя гэвэл.
АЯНГАТ: Бид нар тэгэхлээр Туул голынхоо өөрийнх бургас байгаа газраас цаашаагаа 3 алхамын зайтай газраас бургасаа тарьж эхлэх гэж байгаа. Тэгэхлээр цаашаа хэдий хэрийн зайнд тариалаад, зогсоох вэ? Бут сөөг хүртлээ, голоосоо хэдэн метр явж байж бургас ургахаа зогсох вэ?
БуурЭЛ: Уул руу өгсөөд ирэхийн цагт больдог юм.
АЯНГАТ: Бэл хавиар нь бол зүгээр юм байна, тийм үү? Тэгшхэн газраар нь л тарина гэсэн үг үү?
БуурЭЛ: Эхлээд байгалиа судла. За ингээд гол, хонхорхой байдаг тийм үү. Ингээд өгсөөд ирэхээр уулын хяр руу болно. Дахиад ингээд өгсөж байгаад уул ингэж өгсөнө. Ингэхээр 3 бүс газар үүсэж байгаа биз. Энэ голтой ойрхон нам дор газар байнаа даа, энд бургас ургана. Бургас тариад, тэгэхлээр энэ нь хоорондоо зангирч, зангирч ургадаг. Ингэснээр голын эрэг нурахыг хамгаална, нэгт. Мөн энэ голыг хурдан чийгшилтээ алдаж дээш хөөрөхөөс хамгаална. Үерийг тогтооно.
АЯНГАТ: Гурван ач холбогдолтой юм байна.
БуурЭЛ: Өөрөөр хэлбэл гол үерлэхэд хөрсөндөө усаа түгжинэ. Хур орж ирэхэд хурын намаг балчиг, шороо байнаа даа, тэрийг гол руу орохоос сэргийлж байдаг. Ариутгах үйлтэй. Голын ус бохирдолтой байвал үндсээр шүүгээд, цанаар дамжуулаад цэвэрлээд уул руугаа оруулж байдаг. Хэт их бохирдолтой л биш бол шүү дээ. Бохирдолтой голд тарих гэж байгаа бол нэг үе энд нь, доод эгнээнд нь нүүрс тавих хэрэгтэй байдаг. Тэгвэл бас энэ голыг нүүрсээр цэвэрлэж, мөчдөөр дамжуулж, урт голоо цэвэрлэж байдаг юм. Энэ бол бүхэлдээ голоо цэвэрлэх байгууламж юм.
АЯНГАТ: Бургас гэдэг чинь үү?
БуурЭЛ: Одоо ухчихав уу? Тэгэхлээр та нар энд бургас тариалахад маш их нүүрс, үнс бас хөө хэрэгтэй.
АЯНГАТ: Хөө нээрээ ямар учиртай гэлээ? Нүүрс, хөө 2-ын ялгаа байгаа юм уу?
БуурЭЛ: Нүүрс бол тэр даруйдаа голыг цэвэрлэж эхлэх бол, хөөгөөр тариалчихсан бол 2 жилийн дараанаас нүүрсэнд шинжид хатуурч нэгдэнэ. Тэгэж байж цэвэрлэгээ болно. Тэгэхлээр гол дэлгэрэх биш хумих цагаар, ингээд хатчихсан байдаг шүү дээ. Хаврын цагуудад жижигхэн гол урсаж байдаг шүү дээ. Тэр цагт тариалалтыг хийж, хөрсөндөө нүүрс, хөө, үнсээ хийнэ.
АЯНГАТ: Үнс бас хийдэг юм уу?
БуурЭЛ: Үнс бол модондоо дэм болгож шохойг бэлтгэж өгч байгаа юм.
АЯНГАТ: Бид нар хэрвээ шар шороо олдохгүй бол оронд нь үнс хийж болох уу?
БуурЭЛ: Ямар ч ургамлын үндсэнд үнс хийх аваас хурдан ургадаг. Тэжээл нь, нэгэн төрлийн.
АЯНГАТ: Үнс нь юуны үнс байх вэ?
БуурЭЛ: Юуны ч байж болно. Хортой бодис шатаасан л биш бол юуны ч үнс байж болно, зүгээр. Бид маш их хэмжээгээр галладаг учраас үнс их гардаг шүү дээ. Тэр үнсээ гуу жалганд манаж байгаад дараад нь мод тарихдаа модондоо тэжээл болгоод, хоол болгоод үндсэнд нь тавьж өгдөг юм. Тийм учраас л нутаг цэвэрхэн байгаад байгаа юм шүү дээ. Үнсэнд дарагдчихгүй байгаа юм. За тэр нь нэгэн төрлийн шатсан модод, ургамлын л үлдэгдэл шүү дээ, үнс гэдэг чинь. Тэрийг чинь модод өөрөө идээд маш хурдан бүдүүн голчтой болдог юм.
АЯНГАТ: Үнс гэдэг чинь их хэрэгтэй юм байна. Хадгалах ёстой юм байна, тийм үү?
БуурЭЛ: Эсвэл шуудуулаад бид нар үнсээ хадгалчихдаг. Тэгээд модлоход хөрсөнд нь бүүр хамгийн доор нь, ёроолд нь хийгээд өгчихдөг.
АЯНГАТ: Аан тийм байна шүү дээ. Шуудуулчихаад үнсээ хийж явж, явж байгаад тэгээд дээр нь мод тарьчихдаг юм байна шүү дээ.
БуурЭЛ: Тэгдэг юм. Хэдэн жилийн өмнө газраа ухаад, үнсээр дүүргээд явчихна гэсэн үг шүү дээ. Цэвэрхэн байгаа биз дээ.
АЯНГАТ: Тийм байна.
БуурЭЛ: Тэгээд модоо тарилаа. Эхлээд энүүхэнд нь жижигхэн, жижигхэн байж байгаад ингээд доошоо явахдаа холбогдоно шүү дээ. За ингээд газрын зангилаа болоод усаа цэвэрлэчихлээ. Энд ус ингээд тогтмол болох нь байна шүү дээ. Цэвэрхэн, тогтмол ус. За энэ зангилаан завсраар гол мэт нарийхан усан судал гүйж эхэлнэ. Тэгэхлээр уулын хяр луу аандаа өвс ургамал тодроод ирдэг. Энэ 3 жилийн дараа энэ судал бий болчихдог. Хол бол 5 жил. Үндэс ингээд газрын доогуур урсах усан судалтай болдог.
АЯНГАТ: Үндэснүүдээр дамжаад усан судалтай болчихдог юм байна. Бургасны зангилаа үндэснүүдээр дамжаад усан судал уул руугаа өгсөж эхлэх нь байна, тийм үү?
БуурЭЛ: Тиймээ. За одоо ингээд судал хийхээр энд 5 алхам зай байх хэрэгтэй. Тэгээд бутаа тарина. Арга ажиллагаа бол арай ондоо. Яагаад гэвэл бид уулын чулуулаг хөрснүүдийн завсруудаар ус урсгах гэж байгаа юм. Энд том, том хаднууд байна гэсэн үг. Тэгэхлээр энэ хадыг өрөмдөж байгаа мэтээр ургадаг хадархаг бутнуудыг тарьчихна. Тэгэхлээр энэ завсар ингээд үндсэн өрөмнүүд гараад ирэх нь байна шүү дээ.
АЯНГАТ: Хадан завсраар ургамлын үндэснүүд доошоо болоод ирэх нь. За?
БуурЭЛ: Ингэж хадаа бяталтал 3 жил энэ бутыг усалгаатай байлгадаг юм.
АЯНГАТ: Бутнуудаа услаж байгаа нь хаднуудыг зөөллөж, нүхтэй болгоод байгаа юм байна, тийм үү?
БуурЭЛ: Тийм. Уулын суурь хэсэг, бүх уулын суурь хэсэг угаасаа хадархаг байдаг юм. Тиймээс л бут тарьдаг юм. Энэ хадаа нэвчээд ирэхээр энд ус ойрхон байгаа тул усаа өөрөө татна биз дээ. Ингэхээр уулын энэ хяр орчим усан судал өөрөө гүйчихнэ. Тэгэхлээр энүүгээр, энэ уулын хяр орчмоор эмийн ургамал ургах сайхан талбай гарч ирнэ.
АЯНГАТ: 5 алхамын зайтай хоорондох зайнд тийм ээ?
БуурЭЛ: Бага зэрэг сүүдэрлэг, бага зэрэг нарлаг, яг тохирсон орон зай учраас эм ургахад тохиромжтой болж байгаа юм. Тэгэхлээр энүүгээр өвс ургах нь байна шүү дээ. Ядахнаа зам, жим байж болно.
АЯНГАТ: Тэгэхдээ л доогуураа, үндсээрээ ус гүйчихнэ байна.
БуурЭЛ: Энэ зай 5-аас 7 алхам байдаг юм. Тэрнээс хол бол бас хэцүү. За тэгэхлээр энүүгээр өвс нь ургаад жижиг усан судлуудыг дээш нь сойчихож байна шүү дээ.
За дахиад муутуу аваад өг. Гол ингэж яваад энүүгээр уул болоод явчихжээ. Энд бургас тарьсан, энд эмийн ургамал тарьсан. Жаахан голорхог ургамлууд таригддаг юм. Голчтой, бүдүүн, бүдүүн голчтой эмийн ургамал, өвснүүд ургана. За ингээд бут тарина. Энэ чинь уулын чулуулаг орчинд нь таригдаж байгаа. Энэ нь чулуулаг биш орчин, эрэг орчин. За уул руугаа өгсөөд ирлээ, ийшээгээ харьцангуй шороолог орчин үүснээ дээ. Ил гарсан том том чулуу байна, бас шороолог орчин байна. Энд нь навчит ургамлуудыг тарьдаг юм. Өндөр өндөр зэгзгэр.
АЯНГАТ: Цагаан хус тиймээ?
БуурЭЛ: Тиймээ. За энэ гол хэсэг байнаа даа. Энэ чинь ирээдүйн хөрс байхыг бий болгодог юм. За одоо гөвөрдөг шилмүүст моднуудыг тарина.
АЯНГАТ: Гацуур, шилмүүст мод, тийм ээ?
БуурЭл: За энэ хөлрийг бий болгож байдаг юм.
АЯНГАТ: Хөлөр гэж юу вэ?
БуурЭЛ: Энэ бусад доод ургамалд, хөрсөнд бохир үржихээс сэргийлдэг бодистой шороог хөлөр гэж нэрлэнэ.
АЯНГАТ: Шилмүүст мод чинь өөрөө ариутгах шинж чанарын юм байна, тийм үү?
БуурЭЛ:Навч нь унахаараа. Навч нь унаад энд овоорон босноо доо. Тэгээд уулын үер болонгуут бүгдийг нь ариутгаад явчихаж байгаа биз дээ. Хөрсний бохирдолд өртөхгүй, хөгц, мөөгөнцөрт идэгдэхгүй. За сүүлд нь энд, оройн хэсэгт нь мөнх ногоон шилмүүстүүдийг тарьдаг юм.
АЯНГАТ: Мөнх ногоон шилмүүст гэхлээрээ ямар мод билээ? Хуш бил үү?
БуурЭЛ: Бишээ, Хуш шилмүүсээ гөвдөг. Ямартай ч хамгийн том моднуудаа энд тарина.
АЯНГАТ: Хар мод, нарс гээд үү?
БуурЭЛ: Энэ нь болохоор хөрсөөр эрчим түгжилт хийдэг. Маш гүн үндэстэй тул маш их ус шаарддаг. Энүүгээр маш жаахан усан судлууд яваад байсан шүү дээ. Тэгээд дээшээ очингуут энд хадгалагддаг.
АЯНГАТ: Аан, том моднуудын үндсэнд нь маш их ус хуримтлагдах нь байна шүү дээ.
БуурЭЛ: Аанай, гол байхгүй болчихлоо, шургадаг үе эхэллээ гэхэд энэ хадгалсан усаараа эднүүдийгээ усалж байдаг. Тэгээд энэ үндэснүүд нь 3 жил хэрэглэх усыг хадгалж байдаг. Энэ шавхагдаад ирэхийн цагт гол дахиад арвин урсгал руугаа орно шүү дээ. Тэгэхлээр нь ус нь дахиад л дээшээгээ ингээд явчихдаг юм. Энийг усны нөөц байгуулах гэдэг юм.
АЯНГАТ: За. Эхлээд бургас нь газрын зангилааг үндсээрээ үүсгэлээ. Тэгээд 5-аас 7 алхам яваад энд нь эмийн ургамлууд тариад, бутаа тариад эхэллээ.
БуурЭЛ: Эмийн ургамлууд, хярын ургамлууд.
АЯНГАТ: Хярын ургамлууд гэдэг нь юу вэ?
БуурЭЛ: Хяр газар ургадаг жижиг бутлаг ургамлууд. Тэрийг тариалах албагүй, өөрсдөө ургадаг. Эмийн ургамлыг харин зориулж тариалж болно. Бут нь харин газрыг сийрүүлж, чулуудыг буталж өгнө. Дээшээ өгсөх замын гарц болж өгч байгаа юм. Цагаан хус нь хөрс бэлтгэж өгдөг.
АЯНГАТ: Үндэснүүд нь үү?
БуурЭЛ: Үгүй. Навч нь хөрсөө бэлддэг. Тэр чинь намар болгон маш их навч гөвөөд, маш их хэмжээний навч газар хуралданаа даа. Тэр нь ялзмагшихаараа хар хөрс бэлтгэдэг юм.
АЯНГАТ: Үндэс нь юу бэлтгэх вэ?
БуурЭЛ: Үндэс нь дээшээ өгсөх замын зангилааны үргэлжлэл.
АЯНГАТ: Навчаа гөвдөг шилмүүст мод нь юуг бэлтгэж өгдөг билээ? Хөлөр?
БуурЭЛ: Хөлөр бий болгодог. Навч нь ариутгах бодис. Үндэс нь дээшээ өгсөх замын зангилаа болдог. Том моднууд нь үндсэндээ ус нөөцлөнө.
АЯНГАТ: Орой дээрээ ямар үйл ажиллагаа явуулах вэ?
БуурЭЛ: Маш их хэмжээний агаар цэвэрлэнэ. Бүгд агаар цэвэрлэдэггүй, ер нь модод. Том, өндөр, өндөр, оройд ургадаг модод агаар орчинд дээрээс нь авахуулаад доод түвшинд хүртэл нь бүхнийг самнаж угааж байдаг. Бидний энэ галдаад, утаа гаргаж байгаа бүхэн нь энэ дээд, өндөрлөг газруудаар угаар болж явж байдаг. Тэрийг энд л цэвэрлэж байдаг. Харин энэ доор бол зөвхөн хүний амьсгал болоод бусад зүйлээс гарсан бохирдлыг цэвэрлэнэ. Дийлэнх агаарын бохирол энэ уулын өндөрлөгөөр явж байдаг. Тэрийг самнаж угааж байдаг юм. Тэгээд дагнаас хийчихээрээ л бүгдээрээ хамтарч ажиллаж чадахгүй болно бие биендээ.
АЯНГАТ: Ганцхан модыг л нэг газар нь тариад байхаар уу. Тийм байна шүү дээ.
БуурЭЛ: Энэ бургас болохоор усыг голоос дээш нь аваачиж, энд бутлаг болохоор нөөцөө бий болгодог, энэ хус эмчилж байдаг, энэ навчит нь хооллож байдаг, энэ том модод болохоор ургахгүй газар ургах боломжийг бий болгож байдаг гэх зэргээр ОЙ хамтын ажиллагаагаар бий болдог юм. Байгаль дээр ч тэр модод хамтарч ургадаг юм. Аанай эд нь энд байгаа өвслөг ургамалдаа түшиц болно шүү дээ. Энүүгээр нь ургадаг.
АЯНГАТ: Ойн ухаан гэж энийг хэлдэг юм байна, тийм үү?
БуурЭЛ: Энэ болохоор хангайд боломжтой.
АЯНГАТ: Бид ингээд туршлагатай болчихвол Хяргас нуурын тэрээд энэ аргаараа мод тарьж болно биз дээ?
БуурЭЛ: Энэ бол голын усанд боломжтой, нуурын усанд боломжгүй.
АЯНГАТ: Нуурын ус нь бас ондоо байдаг юм уу? Дараа нь бид тийшээ таръя гэж бодоод байгаа. Тэр нутгийнхан ч бас тийм хөдөлгөөн өрнүүлэх гэж байгаа юм байна лээ.
БуурЭЛ: Тийм. Нуур гэдэг чинь зэгслэхээс л эхлэнэ шүү дээ. Байгалийн тогтоц ондоо байдгийн учиг нь тохирсон орон зайдаа, тохирсон хэмэндээ бүлээр амьдрахаас л хамаардаг шүү дээ.
АЯНГАТ: Тэгвэл цөлийнх бас ондоо юу, маш их шороон шуурга гараад байдаг тэр бүсийнх ондоо юу?
БуурЭЛ: Ондоо.
АЯНГАТ: Бид нар ерөнхийдөө дараа нь улаан шуурга тавиад байдаг газрыг моджуулдаг юм болов уу гэж бодоод байдаг юм.
БуурЭЛ: Говь цөлийг хангай болгох гээ юу?
АЯНГАТ: Тэр нь байгальд хэрэгтэй болохоороо л байгаад байна уу, хангай болгож хэрэггүй юу?
БуурЭЛ: Хангай болгоход илүү их хөдөлмөр шаардана. Бүхэл бүтэн хөрсөн аймаг аваачиж байж л хангай болгоно шүү дээ.
АЯНГАТ: Тийм юм байна. Та нар энэ аргаараа олон уулыг хангай болгосон уу?
БуурЭЛ: Олон уулыг моджуулсан.
АЯНГАТ: Нийтдээ хэдэн жилийн хөдөлмөр зарцуулсан бэ?
БуурЭЛ: 10 жил. 10 жилийн хөдөлмөрөөр бий болгоод 500 жилийн үр дүнг гаргадаг юм.
АЯНГАТ: Сонин юм байна. Хатнаас сонссон аргаараа явсан чинь орчин цагийн мэргэжилтнүүдтэй зөрөлдсөн гэнэ. Бургас тарихгүй, шууд ууландаа мод тарина гэж зөрөлдсөн гэнэ. Тэгэхлээр нь та нар тэр замаараа, бид нар энэ замаараа явна гэсэн төлөвлөгөөтэй ярьж байгаа юм байна.
БуурЭЛ: Эхний жилдээ хортон ургамал, хортон шавьж нараас маш сайн хамгаалах ёстой байдаг юм.
АЯНГАТ: Хортон ургамал гэдэг нь зэрлэг нь үү?
БуурЭЛ: Тийм. Үндсийг нь идчихдэг юм, ургахаас нь өмнө. Сар болгон очиж зэрлэг шарилжийг нь түүж байх хэрэгтэй. Үгүй бол үндэс нь идэгдчихнэ. Тэгвэл ургахгүй.
АЯНГАТ: Хортон шавьж нь ямар шавьж байх вэ?
БуурЭЛ: Хэрвээ нүүдэл таарчихгүй бол төдий л тохиолдохгүй. Нүүдэл таарчих юм бол бүх шинэ нахиаг идээд ургалтгүй болгочихно. Тэгэхлээр ойр орчинд нь хэвийн ургаж нахиалж байгааг хянах хүн байх хэрэгтэй. Очоод услах биш харчих хүн байх хэрэгтэй.
АЯНГАТ: Шавьжинд идэгдэж үү, зөв ургаж байна уу гээд үү? Бид нар бургасаа тарихдаа буурлуудын хэлдгээр сайхан үг хэлэх гээд байгаа шүү дээ.
БуурЭЛ: За тэр модны бөөлөөг хийж үзнэ биз, тэр өдөр.
АЯНГАТ: Хорхоног Жибурын уу?
БуурЭЛ: Үгүй ээ, Шатаадаг нь биш Ургуулдаг нь. Мод тарихдаа хийдэг бөөлөөг хийж үзнэ биз.
Модоо та мөнх настай юм билээ
Мөчир болгон чинь амьдрах чадалтай юм билээ
Амьдралын хэмийг тэгшилж л
Арвай газрыг ургуулаарай
Хар газрыг цайруулаарай гээд л эхлэнэ шүү дээ.
Эхлээд бөөлчихөөд дараад нь уул, усны савдагт мэдүүлнэ.
Хормойг чинь өнгөлж,
Хонгор шаргал бургасыг таръюу гээд л... Тэгээд мэдүүлээд газар ухах зөвшөөрлөө авна. Дараад нь лусын эзэнд нь бөөлнө. Арвин их усаар нь ургамал модыг минь усалж, уул эзэдтэй нь харилцаж анд нөхөд болж аль гээд л бөөлнө. Энэ хоёрыг найзлуулна. За тэгээд эндээс усны зөвшөөрөл, эндээс шорооны зөвшөөрөл авсан бол модныхаа үрнүүдэд хэлнэ. Урт насалж, удаан жаргаарай, мөнх насалж, мөрөн голоо тэтгээрэй гээд л. За тэгээд бөөлж дуусаад нэг сайхан найр хийнэ. Найрлаж дуусаад ажилдаа гарна.
АЯНГАТ: Ямар найр хийх вэ? Заавал найр хийх үү?
БуурЭЛ: Тэгэлгүй яахав. Энэ ажил маш сайхнаар эхлэж, маш сайхнаар өндөрлөх ёстой гэдэг билэгдлээр найраар эхлэж, ажлаар төгсдөг юм.
АЯНГАТ: Тэгвэл тэнд 3 удаа буулт хийх нь байна шүү дээ. Ер нь бөөлөндөө бүгдийг нь багтаах юм уу. Бид нар 50, 60-уулаа очиж бөөлнө гээд байгаа шүү дээ. Буурал, буурлууд нь хариуцаад хийх юм уу?
БуурЭЛ: Олуулаа бол тэгээд 3 хуваагдаад л хийчихнэ шүү дээ. Лусд ойрхон нь лусаа аргадаад, ууланд ойрхон нь уулаа аргадаад, модонд ойрхон нь модоо аргадаад хийхэд л нэгэн их бөөлөөнөөр 3 ажил амжуулна. Яахав сургая гэвэл нийтдээ нийтдээ нэг нэг үйл болгоод хийж болно.
АЯНГАТ: Сургасан нь дээр юм байна, өргөөний улаач нараа тийм үү Буурлаа.
БуурЭЛ: Нэг нь 2 цагийн бөөлөө байна.
АЯНГАТ: Тэгэхлээр 3 өдөр дарааллаад ч юмуу, долоо хоногтоо 3 удаа очоод бөөлчихөж болох уу? Гомдчих юм болов уу?
БуурЭЛ: Тэгнэ шүү дээ. Тэгэхлээр өглөө эрт нар мандахаас өмнө очоод бөөлөөгөө эхлээд морин цаг гэхэд бүх үйлээ дуусгахаар бүх юмаа тохируулчих хэрэгтэй. Морин цагаас нь идэж, ууж, найрлаад үд голлохын хэрд нь ажлаа эхлэх хэрэгтэй. Тэгэхлээр нэгэн бүтэн өдөр болгож хийх хэрэгтэй. Үд голлохын хэртээ хүртэл идэж, ууж, дуулж, цэнгэж болно биз дээ. Та бид сайхан ажил эхлэх гэж байна гээд л. Тэгээд үд голлохын хавьцаа шуудуу, нүхнүүдийг нь ухаад, бургаснуудаа тариалчих. Тэгээд үдэш хэвийхэд харьцгаана шүү дээ.
АЯНГАТ: Тэгэхлээр би ингэж болох юм байна. Улаач нараар өөрсдөөр нь бодуулж, буурлуудаар нь шүлэг гаргуулж болох юм байна. Эхлэхээс сарын өмнөөс даалгавар өгөөд. За одоо лус аргадах ...
БуурЭЛ: Үгүй ээ. Лус аргадах биш, наадах чинь. Лусаас тусламж хүсэх, савдгаас тусламж хүсэх. Тэгээд зөвшөөрөх үү, үгүй чинь байна шүү дээ. Түүнээс дуртай уул нь хормойдоо бургас тариулахгүй шүү дээ. Уул, савдгаас нь зөвшөөрөл хүсэх. Тэгэхлээр уулаас зөвшөөрөл авахаар үлийн цагаан оготно очоод идчихнэ гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Тарьсан юмыг чинь аваачаад оготно идчихвэл яах юм.
АЯНГАТ: Оготно бургасны тарьцыг идчихдэг юм уу?
БуурЭЛ: Үндэс нь чихэрлэг шүүслэг учраас идчихдэг юм.
АЯНГАТ: Дээд тал нь гашуун байна, тийм үү?
БуурЭЛ: Тийм.
АЯНГАТ: Лусаас усны зөвшөөрөл авч байгаа. Лус савдгаас үлийн цагаан оготноос хамгаалах зөвшөөрөл. Бургасандаа өөрт нь бас хандана, тийм үү?
БуурЭЛ: Савдгаас зөвшөөрөл авахаар өнөөх хортон шавьжнууд хүртэл хамаарна шүү дээ. Нүүдэл дайрлаа гэхэд энэ нялх бургаснуудыг ургахыг зөвшөөрөөчээ, хамгаалаачээ гэж савдгаас гуйна. Лусаас бас ургахыг зөвшөөрөөчээ гэж гуйна. Тэгэхлээр энэ 2 их хэм чинь нэгдэхээр амин голт ургамал гэдэг чинь ургана шүү дээ.
АЯНГАТ: Тэгэхлээр бид лус, савдагт өргөлөө аваачаад, идээ будаагаа өрж тавьж байгаад л гуйгаад л бөөлөөд байна гэсэн үг үү?
БуурЭЛ: Тэр тухайд та нар өөрсдөө бодож үзээ. Ажил ярих гэж байхад өглөг өгөх хэрэгтэй юу гээд боддоо.
АЯНГАТ: Тийм үү, тэд нар зөвшөөрөхгүй бол яанаа?
БуурЭЛ: Харин тийм учраас л өглөг өгч байгаа биз дээ. Хэрвээ уул өөрөө гуйсан бол өргөлгүй байж болно. Ус өөрөө гуйсан бол өргөлгүй байж болно. Бид нар өөрсдөө дуртайдаа хийх гэж байгаа учраас өргөлтэй байна. Тэгэхлээр энэ өргөлтэй байх уу, өргөлгүй байх уу гэдгийг эхлээд мэдчих. Тэр уул, ус угаас ургамалд хайртай бол өргөлгүй хийж болно. Харинчиг бүүр дуртай та нарыг дэмжинэ. Харин яравгарт нь бол өргөл өргөж байгаад хийнэ шүү дээ. Эхлээд ямар байдалтай байгааг нь тандан мэдэх хэрэгтэй. Өргөл өгөөд ч бургас тариулахгүй газар байна. Тэгэхлээр эхлээд уул, усны эзэдтэй тандан мэдэх хэрэгтэй шүү дээ.
АЯНГАТ: Тандан мэднэ гэдэг юу гэсэн үг вэ? Тарьчихвал яах бол гэж асуух юм уу?
БуурЭЛ: Асууна шүү дээ. Асуугаад нэмэргүй бол дараад нь арын хаалгадна. Ойлгоно уу. Эхлээд нэг нь очиж шалгана. Энэ чинь тагнуул илгээхтэй адилхан. Ийм юм хийчихвэл ямар вэ уулаа, усаа гээд л асууна шүү дээ. За зүгээр, зүгээр гэхэд наадах чинь тааламжгүй байна гэнэ. 2-уулаа зөрөлдсөн санаатай байвал яах вэ, 2-уулаа тэтгэсэн санаатай байвал яах вэ гэдгээ л мэднэ шүү дээ.
АЯНГАТ: Миний хувьд бол зөвшөөрнө гэж бодож байна. Яагаад гэвэл Зүрх Хайрханд Савдгийн эзэн байгаа, хойд талд нь Хар лусын эзэн байгаа. Тэдэнд үйлээ нэгтгэх гэж байгаа учраас зөвшөөрнө гэж бодож байгаа.
БуурЭЛ: Та нар туршлага болгоод асуугаад үзчих. Танил дотно уул хангай чинь байлаа гээд өөрсдийн үзэл бодлыг нь нэг асуугаад үзчих.
АЯНГАТ: Газраа үзэх гэж очихдоо тандах юм байна.
БуурЭЛ: Бөөл. Тэгээд юу гэж байна гэдгийг сонсоно. За бүүр уулын эзэнг, лусын эзэнг нь 2 улаач нь биедээ буулгачихаад бусад улаачтай ярьж болно. Таалагдаж байна, юу, юу анхаарахыг хэлээд л. Тэгээд газрын зөвшөөрлөө авчихна биз. Тэгэхлээр энийг одоо ч хийж болохоор байгаа биз дээ. Дараад нь модныхоо бөөлөөг хийчихээд яг тарьц суулгахдаа газраа ажил хожиж, цаг хожиж болно. Тэгэхлээр эртнээс за нэг тэдний гарагт байх шүү гээд эхлээд тохирчих ёстой, уул болон устайгаа.
АЯНГАТ: Тэгэхлээр яг номоор нь хийнэ гэвэл яг ингэж явах юм байна. Эхлээд газрынхаа зөвшөөрлийг авах нь, тэгээд зөвшилцсөний үндсэн дээр ажлаа хийх нь. Энэ чинь бөөгийн учир холбогдол нь юм байна шүү дээ.
БуурЭЛ: Тийм шүү дээ. Тэрнээс дуртай нь очоод юм тарьчихгүй. Одоо чи бөө юу хийдгийг ойлгов уу?
АЯНГАТ: Ойлголоо. Хахаха.
БуурЭЛ: Ард түмэн мод таръя гэхэд ингэж зөвшилцөлд хүргэдэг хүн нь бөө юм шүү дээ. Тийм учраас тарьсан бүхэн нь ургадгийн учир тэр юм.
АЯНГАТ: Тийм байна. Яг бөөгийнхөө номоор бол зөвшөөрлөө авч бөөлөөд, анхаарах зүйлийг нь хэлээд ...
БуурЭЛ: Ямар мод тарихыг нь асуугаад.
АЯНГАТ: Тийм байна. Тэгээд дуртай юмнуудыг нь өргөөд. Бүх юмаа төлөвлөгөөний дагуу бөөгийн журмаар нь л мод тарих гэж байгаа юм байна шүү дээ. Бид нар энэ дээр л их туршлагатай болчих юм бол....
БуурЭЛ: Аль ч газар, ямар ч ургамлыг тарьж болно. Тэгээд тэнд ямар мод тарихыг хүн мэддэггүй юм. Уул нь мэддэг юм. Тэрийг л санаж ав. Тэгэхлээр ямар суулгац бэлдэхийг уулаасаа очоод асуучих гээд байгаа юм.
АЯНГАТ: Тэгээд уснаас нь гуйгаад, тийм үү, тэтгээд өгөөрэй гээд?
БуурЭЛ: Лус бол ургамалд маш их дуртай. Ялангуяа бургас тарина гэвэл баясдаг. Хэзээ ч үгүй гэж хэлдэггүй. Гагцхүү уул л би наад бургасаар чинь яадаг юм гэж хэрүүл маргаан хийдэг.
АЯНГАТ: Гэхдээ энэ чинь өөрт нь хэрэгтэй гээд хэлбэл ...?
БуурЭЛ: Өөртөө устай байх дуртай уул байна, устай байх дургүй уул байна шүү дээ. Тиймээс нүцгэн толгодууд байдгийн учиг тэр.
АЯНГАТ: Тэгэхлээр бид уулнаасаа харж болох нь байна шүү дээ тийм үү? Жишээ нь Зүрх Хайрханы бүүр дээгүүр, орой дээгүүр өндөр хар моднууд байсан. Тэгэхлээр устай байсан, тэрнийг нь тасдаад хаячихсан учраас одоо догширчихсон байна гэж харж болох нь байна шүү дээ.
БуурЭЛ: Одоо ухчихав уу? Тэгэхлээр бүх уулан дээр мод тарьдаггүйн учиг ингэж гарч байна.
АЯНГАТ: Гэтэл маш өндөр хэрнээ, ганц ч ургамалгүй уул бас байдаг шүү дээ.
БуурЭЛ: Тэр нь ургамалд дургүй уулын шинж. Юу ч тарих гээд нэмэргүй тэнд.
АЯНГАТ: Тэгэхлээр угаасаа байсан хэрнээ тэрнийг нь устгаад хаячихсан, шатчихсан байвал түүнийг нь нөхөн сэргээвэл баярлана биз дээ.
БуурЭЛ: Гэхдээ та нар бас урьд угаас модгүй байсан ууланд мод тарихыг оролдоно биз дээ. Тиймээс л энэ эхлээд уул устай яаж зөвшилцдөгийг суралцах хэрэгтэй шүү дээ, нааштай ханддагтай нь. Нааштай ханддаггүйтэй нь дараа бас учрах цаг ирнэ шүү дээ. Тиймээс ойлголттой байх хэрэгтэй.
АЯНГАТ: Тийм байна. Их сонин юм. Та ургамлын мэргэжилтэн байсан юм уу?
БуурЭЛ: Би модчин байлаа.
АЯНГАТ: Мэргэшил үү? ...
БуурЭЛ: Би модыг огтолж бэлтгэдэг, модыг тарьж ургуулдаг ийм хүн байна. Одоо бол модчин гэхлээр сүхчин болсон сурагтай. Тайрахыг мэддэг, тарихыг мэддэггүй.
АЯНГАТ: Таны отог овгийн нэр алдраа хэлж өгөөч.
БуурЭЛ: Миний нэрийг Пагмажалсан гэдэг.
АЯНГАТ: Түвд нэр шиг юм уу?
БуурЭЛ: Үгүй би орчин үеийн бөө гэж хэлж болно. Бага үеийн онгод байна. Одоогоос би 150 жилийн өмнө амьдарч байсан.
АЯНГАТ: Овог гарвалын хувьд?
БуурЭЛ: Завхан аймгийн Их уулын Бэлхнэй гэдэг газар гэдэг газар өсөж, төрж, амьдарч, үржил модыг суулгаж, тэднийгээ тойглож байсан, модчин бөө билээ. Одоо ч гэсэн Бэлхнэйгийн тарьсан мод гээд Завхан аймагт очоод мэдэж болно. Давирхай Бэлхнэй гэж миний хоч. Давирхай Бэлхнэй бөө гэвэл халх даяараа мэднэ.
АЯНГАТ: Та хэр их ой тарьж байсан бэ?
БуурЭЛ: Их уулд нөхөн сэргээж аж төрж байсан. Угаас модтой газар, илүү их модтой байсан. Нутаг усанд уригдаж, мод суулгацыг ерөөдөг байсан, ургуулдаг байсан.
АЯНГАТ: Тэгэхлээр мод болгоныг тарихдаа тус тусад нь ерөөл хэлэх үү?
БуурЭЛ: Би бол нэг мөчир, мөчиртэй ярьж суулгадаг байсан. Нийтээр нь засдаг нь ч байлаа. Би модонд их хайртай учир нэгээс нөгөөг хоцроох дургүй нэгэн. Нэг зүйл ч гэсэн ургана гэдэг чинь амжилт. Тийм учраас л тэнд л бүрэн анхаарлаа хандуулж байвал болно шүү дээ. Ийм л сургаалийг эцэг өвгөд минь өгсөн. Тиймээс олны хойноос хөөцөлдөх биш нэгийгээ л бүрэн болгохыг хичээдэг байсан.
АЯНГАТ: Ядахдаа л тарьсан болгоноо бэхжүүлээд авчихвал, тийм үү?
ДЭЭДЭС: Амьдралынхаа туршид ганцхан модыг нас биед нь хүртэл ургуулна гэдэг чинь ерөөсөө хүсэх зүйл шүү дээ. Хүн үлдэхгүй, хөрстөд мод л үлддэг юм, амьтайгаас.
АЯНГАТ: Мод тарих бөөтэй их холбоотой, үйлийн үрийг нимгэлдэг гэж ярьдаг шүү дээ. Ямар учиртай юм бол?
БуурЭЛ: Нэг түвд номыг бүтэн уншиж дууссанаас нэг нялх бургасыг бүтэн ургуулаад дууссан нь энэ насны зовлонг нимгэлдэг гэдэг. 10 хүнээс хулгай хийсэн үйлийн үрийг 1 мод тарихад дуусгадаг гэдэг.
АЯНГАТ: Үйлийн үр дотор янз бүрийн өвчнүүд гардаг. Харшлын өвчин, хавдрын өвчин зэргийг энэтэй холбоотой гэж Буурлууд хэлээд заслыг хэлж байсан. Тэгээд өөрсдөө мод тарь гэж хэлж байсан. Ямар учгаар ингээд холбогдоод байдаг юм бол?
БуурЭЛ: Үйлийн үрийг зоос гэж бодъё. Өмнөх өвөг чинь хүнээс зоос зээлсэн бол үр хүүхэд нь төлөх л ёстой. Тэгвэл зоосыг мод гэж бодъё. Ухчихав уу? Өмнө нь өвгөд чинь хэдэн мод авсан, үр хүүхэд нь тэрийг өгнө. Өгөхгүй бол зарлан дуудах ирнэ. Зарлан дуудах нь зовлон, хавдар гэдгээр ирнэ. Ийм л учигтай.
Пагмажалсан би бол хүний ертөнцөд бол нилээн нүгэлтэй. Мод тарихын тулд хошуу ноёноо хүртэл дээрэмдэж явсан нэгэн дээ.
АЯНГАТ: Тэгэхдээ та тийм их ой модыг тарьсан тул Онгод болчихоод явж байна, тийм үү?
БуурЭЛ: Тиймээ. Тэр үед тэр дээрэм ч гэсэндээ зөв үйлийн үр байсан. Хэрвээ тэр үед тэр ноёнд тэр ембүү байсан бол тэр мод бэлтгэл гэдгийг хийх гэж байсан юм. Олон моддыг тайрч, онцгой сайхан орд өргөө барих гэж байсан юм. Би тэрийг нь болиулахын тулд дээрэмдчихсэн юм. Тэгээд нэмж олон модыг тарьсан. Нөгөө ембүүгээ ард олонд тараагаад авсан ембүүнийхээ оронд 10, 10 модыг амьдралынхаа туршид ургуулаадах гэсэн юм. Ембүүг нь авсан юм чинь егзөр миний царайнаас зугатаж чадахгүй биз дээ.
АЯНГАТ: Тэгэхдээ тэр хошуу ноён таны араас хөөцөлдсөн үү?
БуурЭЛ: Цаазаар авагдсан тэгээд. Тэгснээс нэг ноён ордонгүй болж, нэг ард толгойгүй болсон доо. Хахахаха.
АЯНГАТ: Тийм үү? Хахахаха. Тэгээд тэр ноён тэр мөнгийг дахиж цуглуулах боломжгүй байсан уу?
БуурЭЛ: Боломжгүй. Харин завшсан гэвэл нутагт модон гэрээ хийсэн ард олон завшсан. Мөнгө аваад 10 мод тарина гэсэн. Тарьсан нэгэн нь ч байгаа, тариагүй нэгэн нь ч байгаа. Өгзөр миний толгой авагдсан учир.
АЯНГАТ: Гэхдээ та тариагүйгийнх нь ардаас явсан байлгүй дээ, тийм үү?
БуурЭЛ: Үгүй ээ. Би зүгээр шалтаг тоочиж л мөнгийг үрсэн юм. Зорилго нь би модыг тарихдаа биш модыг тасдуулахгүйдээ байсан юм. Тэгэхлээр ардуудад мөнгийг нь тараачихаар ард болгосноос очиж нэхэх боломжгүй шүү дээ. Өгөх хүн ч байхгүй. Ингэж би тэр мөнгийг устгаснаар би модоо аварсан. Ардуудад бол миний үйлэнд нэмэр болоочээ л гэж хүссэн. Хэлсэн үгэндээ хүрэх нь үү, хүрэхгүй байна уу надад хамаагүй. Гэхдээ 10 хүний 7 нь шахуу хэлсэн үгэндээ хүрсэн.
АЯНГАТ: Та тэгээд тэрнийхээ оронд толгойгоо өгсөн юм байна даа тийм үү? хэхэхэ
БуурЭЛ: Тийм дээ. Хахаха. За үдлэе дээ.
АЯНГАТ: За гялаалай. Буурал минь. Балчрууд нь хичээнээ.

Нэгдүгээр хэсэг. МОД ТАРИХ БӨӨГИЙН ЗАН ҮЙЛ
МодЧин БуурЭЛ Пагмажалсан: Балчрууд бөөгийнхөө зан үйлийг тодорхой мэдэхийг хүсэхгүй байна уу.
АЯНГАТ: Харин бөөгийн зан үйлийг сайн мэдэж авъя гэж бодоод.
БуурЭЛ: Мод тарихтай холбоотой би бөөгийн зан үйлийг хэлье. Эхлээд Газар, Мод, Лус гурвыг холбож өгдөг зан үйл хийнэ. Үүнийг нь бөөлөн мэдүүлж, биедээ залан, ард түмэн хариуцах эзэнд нь гурван эзний үгийг хүргэдэг юм.
АЯНГАТ: Лусыг нь биедээ залж үгийг нь хэлүүлэх нь, савдгийг нь залж үгийг нь хэлүүлэх нь бургасны амийг..
БуурЭЛ: Моддын эзнийг. Модны амь гэж хэлдэг.
АЯНГАТ: Залж үгийг нь хэлүүлэх нь.
БуурЭЛ: Өөрөөр хэлбэл байгаль ижий шүү дээ модны эзэн гэдэг чинь. Байгаль ижийг дуудаж ирж, энд мод ургамал ургаж байгалийн нэгэн үзэмж төгөлдөр орчин бий болгохыг хүсэн зөвшөөрүүлж үг авна. Удаахд нь хоёр дахь үйл нь Өлзийхүү босгож шав тавина.
АЯНГАТ: Энэ ямар учиртай вэ?
БуурЭЛ: Энд хариуцах эзэнтэй ойжуулах үйл эхэлснийг ард түмэнд зарлаж, хэн үүнийг хариуцаж байгааг гэрчилж байдаг. Зарын самбар гэж хэлж болно нэгэнтээ. Нөгөөтэй энэ нялх ургамал тарьцуудыг манах Онгон юм. За гуравт нь.
АЯНГАТ: Энэ чинь салбагар мануухай гээд байдаг мөнүү.
БуурЭЛ: Мануухай гэдэг нь мөн. Гэхдээ салбагар байдаггүй юм.
АЯНГАТ: Өлзийхүү гэж Онгон хүн шиг юм хийгээд тэгээд мануулах юмуу. Учир шалтгааныг нь бичсэн бичигтэй тавих юмуу.
БуурЭЛ: Тэрний тэр тийм мод учраас ийм модыг тарьж байна бүү гэмтээтүгэй ард түмээн гэсэн бичигтэй. Хайр энэрлээ энэ моддод хүртээтүгэй гэсэн бичигтэй. Ард түмэнд юу гэж хэлмээр байна тэрийг барьж зогсож түмэнд зарлаж байдаг.
Гуравт нь, тарих тарьцаа суулгаж, нялх ургацаа тавина. Тэгээд арчлан тордож, нас биед хүргэнэ. Ийм 3 их үйл байна. Өлзийхүүг нас биед хүрэх өдөр нь авч, галд өргөдөг юм. Энэ нь тухайн сахиул Онгодыг чөлөөлж, байгаль усанд нь энэ тарьсан ургамлыг өөртөө авч өргөжүүлэн оршоохыг даатгадаг үйл юм.
Дөрөв дэх үйл нь. Өөрөөр хэлбэл, мод тарих хүний үйлдэл дуусч, байгалийн үйлдэл эхлэх өдөр.
АЯНГАТ: Тэгэхээр хэдэн жилийн дараа болно гэсэн үгүү. Нас биед хүрнэ гэхээр 3 жилийн дараа юу?
БуурЭЛ: Хэзээ ч байж болно. Хэзээ болтол арчилмаар байна тэр болтол.
АЯНГАТ: Ер нь бол арчилгаа дуусаад за ургалаа гэж үзэхээр Өлзийхүүг чөлөөлөөд тавьдаг юм байна тиймээ?
БуурЭЛ: Байгаль дэлхийд усалгаагүйгээр оршиж чадахаар болсон үед нь Өлзийхүүгээ чөлөөлдөг юм. Би чамд 3 үе зураг зурж үзүүлье. Эхлээд Өлзийхүүгээ ингээд босгоод тавьчихна. Бид нар бол бүдүүн модонд нүүр ам сийлээд тавьдаг байсан. Суулгадаг ингээд. Энэ дээр нь ингээд бичиг бичнэ шүү дээ. Ингээд гадаслана. Ялангуяа бөө тарьж байгаа үед ийм зүйл заавал байдаг юм.
АЯНГАТ: Гадаснаас нь даавуунууд уяатай байгаа юмуу?
БуурЭЛ: Гурвалжин даавуу бичээстэй тавьдаг юм. Тэр тарив, тэр тарив, тэр тарив гээд л...
АЯНГАТ: Нэрүүдээ бичээд үү, өөрсдийнхөө нэрсүүдээ бичээд үү.
БуурЭЛ: Энэ нялх суулгацууд чинь ингээд энд байж байна шүү дээ. Иймхэн юмнууд байгаа шүү дээ эхлээд. Голд нь бүдүүхэн шургаа ингээд тавиад энэ нь нэг талдаа мананд осгохоос сэргийлдэг юм. “ зурж үзүүлэв”
АЯНГАТ: Өлзийхүү юу?
БуурЭЛ: Ургамал. Энэ олсон гурвалжингууд чинь нөмөр болдог юм.
АЯНГАТ: Энэ даавуунууд далбагар том байдаг юм уу даавуу нь.
БуурЭЛ: Үгүй ээ, өдий дайны л юм байдаг юм. “хийморийн дарцагны дайны юм байв”
АЯНГАТ: Яагаад мананд осгохоос сэргийлнэ гэж? Чийгийг авдаг юмуу, шингээдэг юм уу?
БуурЭЛ: Манан унахаар энэ олснууд энэ даавуунууд ингэж нөмөрлөж байдаг юм жижиг ургамлуудад. Хэдий сийрэг байсан ч хамаагүй өөртөө усан дуслыг бий болгоод, мананг ус болгоод гоожуулаад байдаг юм. Үүгээр нэвчээд ус болоод унана. Тэгэхээр хүйтэн цохихгүй ус л дуслаад жижиг бороо орох ийм шинжтэй болдог.
АЯНГАТ: Тэгвэл ийм юм хийх нь байна. Гэхдээ бид нарын тарих талбай нь том шүү дээ. Тэгэхээр Өлзийхүүгээ томоор хийх юм уу.
БуурЭЛ: Үгүй ээ, төв хэсэгтээ хийдэг юм таних тэмдэг болгоод. Үүний нөмөрт байгаа нь манангийн усалгаа гэдэг зүйлийг бий болгож байдаг юм. Ялангуяа мананжих газар их өндрийг хийж тавьдаг. Бороо хур ороход ч гэсэндээ яг жижиг ургац суулгац дээрээ тавьдаг юм. Ингэж услахаар нэрсүүдээ. Үүнд амин хэм шингээж, Онгодоороо ургаж байгаа энэ модоо хамгаална гэдэг нь юм. Тэдний отгийн Онгод энэ моднуудын гурвалжин бүхнээр төлөөлүүлж манадаг юм. Энэ мануухай бол бүх Онгодуудын нэгдэл болж оршиж хамгаалж хашиж байдаг юм.
АЯНГАТ: Татлагыг нь олсоор хийх юм байна тиймээ. Тэгээд тэнд оролцсон хүн болгон нэрээ бичээд, бичээд татаад тавьбал зүгээр юм байна даа. Өөрсдийнхөө моднуудаа тооцоод. Хийхдээ анхнаасаа зөв тооцох хэрэгтэй юм байна.
БуурЭЛ: Ардууд нь бас нэрийг нь гурвалжилбал бас сайн. Ингээд тавьсан моддыг бас хүн хар муугаар ч бай, харах сайнаар ч бай гэмтээхгүй шүү дээ. Мөн энэ нь үхэр орж ирэхээс сэрэмжилдэг юм. Модны нялх навчсийг амьтад идэхээс сэрэмжилдэг юм. Энэ чинь өөрөө догшин хайрхан болж байгаа юм шүү дээ.
АЯНГАТ: Өлзийхүү нь өөрөө догшин болох юм байна тиймээ. Үхэр энэ тэр бол хэмээ мэдээд за энэ манаатай газар байна гэх юм байна.
БуурЭЛ: Энэ манаатай газар байна идэхгүй, ийшээ орохгүй тэмдэгтэй. Тэгэхээр үүнийгээ амилуулж бөөлдөг бөөлөө юм шүү дээ. Газраа аваад Өлзийхүүгээ босгоод тавина.
АЯНГАТ: Эхлээд газраа аваад, зөвшөөрлөө авсныхаа дараа Өлзийхүүгээ босгох нь байна тиймээ.
БуурЭЛ: Дараад нь модоо татчихаад олсон татлагуудаа гадасладаг. Тэгэхээр ард түмэн ч гэсэн бөө тарьсан мод юм байна, эндээс бушуу түргэн хол байя, хараалгуулна ерөөлгүүлнэ гээд нялх мөчрүүдээр минь түлш хийхгүй шүү дээ.
АЯНГАТ: Тийм байна.
БуурЭЛ: Удаахд нь хэдэн жилийн дараа Өлзийхүү маань ингээд нармайчихна. Тийм мөн биз, хуучирна шүү дээ. Нэр үсэгнүүд нь ч алга болно. Тэр цагт энэ мөчирнүүд нь ургасан байдаг. 3-5 жилийн дараа мэдэгдэхүйц бие даасан модод болно шүү дээ. Энэ үед нь шийдвэр гаргана. Өлзийхүүгээ энд нь үүрд үлдээхүү, эсвэл авах уу гээд. Ихэвчлэн авдаг, маш цөөхөн тохиолдолд үлдээдэг. Авсаны дараа сайхан модон ой болж үлдэнэ шүү дээ. Ийм л юм байгаа юм.
АЯНГАТ: За ойлголоо.
БуурЭЛ: Сонирхолтой байна уу?
АЯНГАТ: Сонирхолтой байна. Өлзийхүүгээ шатаахад хайран санагдахын байна даа. Анхных болохоор.
БуурЭЛ: Дурсгалаар үлдээж болно. Өлгийдөөд тавьдаг юм.
АЯНГАТ: Юугаар өлгийдөх вэ?
БуурЭЛ: Хадгаар, бөсөөр
АЯНГАТ: Бөсөөр, хадгаар.
БуурЭЛ: Хувцаслаж тавьдаг юм. Гэзгийг нь бүгдээрээ авна. Тэгээд энд нь үлдээнэ. Тэгэхээр энэ чинь дурсгал болно шүү дээ. Хөөрхөн хийхгүй бол болохгүй шүү. Би бол олон хийдэг учгаас нүд ам гээд домнодог байсан. Та нар бол хүн хэлбэртэй хийж болно шүү дээ сийлүүлж. Хамгийн гол нь өөрсдөө хийнэ, хүнээр хийлгэхээс илүүтэй. Зарим газар, зарим ой дунд ийм урцууд байдаг даа татаад тавьсан. Тэр чинь л Өлзийхүү юм шүү дээ. Ой дунд нэг тийм овоо шиг юм байгаад байдаг шүү дээ. Тийм модон овоо. Тэр чинь Өлзийхүү юм.
АЯНГАТ: Тэгэхээр түүнийг бөө нар санаатайгаар тарьсан гэж ойлгох нь байна тиймээ.
БуурЭЛ: Ажиж байсан уу? Ой дунд модон овоо хадаг самбаад ороолцолдон байдгийг. Тэр юм Өлзийхүү гэдэг чинь. Урц гэхээр урц биш битүү байгаа биздээ. Үлдээсэн үед тэгдэг юм. Модоор өлгийдсөн нь тэр. Модоор бөсөөр юу дуртайгаараа өлгийдөж болно.
АЯНГАТ: Ер нь л нэршил нь Өлзийхүү гэдэг юм байна тиймээ. За яасан сонирхолтой юм бэ? Бид нар модоо амилуулж бөөлөхдөө яахуу? Бөөнөөрөө л очоод бөөлөөнөө хийгээд яваад байна биздээ тиймээ.
БуурЭЛ: Ийм модон овоохой болгодгийн учиг гэвэл тарьж байсан бөө нь модноосоо өмнө өөдөлсөн үед ийм овоохой болгож шатаахад бэлдээд тавьдаг юм. Ийм болгодог юм ардууд нь. Тэр бөө хэзээ нэгэн цагт улаачдаа ирээд энэ Өлзийхүүгээ авч явна гэж бодоод.
АЯНГАТ: Тэр моднууд нь устсан цагт уу?
БуурЭЛ: Үгүй. Мод тарих үйл эхэлчихээд, тэгсэн хэрнээ үхсэн бөө байж болно биздээ.
АЯНГАТ: Аан өөрөө юу.
БуурЭЛ: Тэдний Өлзийхүү ингэж модон овоохой болдог юм.
АЯНГАТ: Үйлээ дуусгаж амжилгүйгээр үхсэн юм байна тиймээ.
БуурЭЛ: Тэгэхээр үйлээ дуусгахын цагт улаач болоод ирэхдээ энэ Өлзийхүүгээ шатаана гээд ардууд бэлдэж өгдөг юм. Тэгэхдээ шатаахгүй. Мод овоолоод Өлзийхүүгээ тойруулаад хучдаг юм. Хэзээ нэгэн цагт ирж Өлзийхүүгээ аваарай гэж ерөөдөг юм. Модод нь ургаад бие даасан үед нь.
АЯНГАТ: Сонин юм байнадаа.
БуурЭЛ: Энэ чинь Монголын мод тарих үйл шүү дээ. Ялангуяа ойн иргэдүүд их байна. 1 хүн заавал 27 мод тарина.
АЯНГАТ: Яагаад заавал 27 гэсэн тоо байгаа юм?
БуурЭЛ: Ойн иргэдүүд л тэгдэг шүү дээ. Улаач болсон бол заавал 27 мод тарина. 9 жилийн дараа модныхоо орой дээр тогтоно. Тэгж бүдүүн ургуулж чадаагүй бол тэр хүн бөө биш.
АЯНГАТ: Ойн иргэдүүд үү? Аан ойн бөө нар.
БуурЭЛ: Ойн бөө нар мод тарина. Мод тариад модныхоо чансааг нь шалгаж модныхоо орой дээр зогсдог. Тийм бөх мод тариагүй бол тэр бөө биш.
АЯНГАТ: 27 тоондоо ямар учир байна гэж?
БуурЭЛ: Би яаж мэдэх юм. Тэгж л ярьдаг шүү дээ. 27 гэдэг нь бодвол дээшээ доошоогоо болоод, өөрийнхөө үеийн өвгөд дээдсүүдээ хүндлэх гээд тэгдэг биз.
АЯНГАТ: Тэгвэл тийм л юм байдаг л юм байна л даа.
БуурЭЛ: Тэгэхээр 9 жилд хүн зогсохоор бөх мод авирахаар бөх мод тарихгүй бол бөө болж чадахгүйнээ дээ.
АЯНГАТ: Гэхдээ бургас тэгж зогсоно гэж байхгүй шүү дээ 9 жилд бол. Сайхан сагсгар сагсгар бүдүүн л моднууд болох л байх л даа. Дунд нь ороод харагдахгүй нуугдахаар л.
БуурЭЛ: Тэгэхээр тэр чинь хүн зогсохоор мод тарина гэдэг чинь хар мод л тарина биздээ. Хус мод л тарина биздээ.
АЯНГАТ: Явуулсаар байгаад 10 жилийнхээ хугацаанд таарах нь байна шүү дээ. Тэр үйлээ хийсээр байгаад хар модоо тарьсан бол түүн дээрээ гарч зогсохоор үйлийнх нь л юу юм байна. Үр дүнгийн учир нь юм байна.
БуурЭЛ: Түүнийг нь чанар гэж нэрийддэг юм.
АЯНГАТ: Тийм үү? Одоо бол өндөр модны орой дээрээс үсрүүлдэг гээ биздээ. Мөн мод тайраад байдаг шүү дээ. Чанар гэж энийг хэлдэггүй юм байна шүү дээ. Чанар гэдгийн учир нь.
БуурЭЛ: 9 чанар давна гэдэг чинь уулын оройд мод тарихыг хэлдэг юм.
АЯНГАТ: Өө золиг гэж.
БуурЭЛ: 9 чанар давна уу та нар.
АЯНГАТ: Тариа ч үгүй байгаа юм чинь яаж давахын...
БуурЭЛ: Эхлэчихгүй юу даа.
АЯНГАТ: 9 чанар давна гэдэг чинь түүнийгээ тариад ургуулж чадсаныг л бөө хүн гэх нь байна шүү дээ. Тэгээд тэр 9 дэх модон дээрээ очоод модныхоо орой дээр гараад зогсоход л мод нь байж байх тиймээ.
БуурЭЛ: Мод нь дааж байх ёстой. Тэр чинь сорил байгаа биздээ. 1 жил бүгдийг нь тарьдаг юм. Уулын бэлээс авахуулаад орой хүртэл нь 27 ширхэг мод тарина. Хэд нь бургас, хэд нь шилмүүс гэх зэргээр. Тэгээд бүгдийг нь яг 9 жил ургуулсны дараагаар орой дээрх модон дээрээ зогсоход шид нь гүйцэж, бүх зүйлийг анагаах чадвартай боллоо гэж үзнэ. Тэгээд бөө нэрээ авна даа.
АЯНГАТ: Эд нар бол ойн бөө нар тиймээ.
БуурЭЛ: Ойн бөөгийн ёс. Би эднээс суралцсан.
АЯНГАТ: Ойн бөөгийн ёс, чанар гэдэг нь энэ юм байна тиймээ.
БуурЭЛ: Надад халх бөө таалагддаггүй. Хайран тавьсан бүхнийг минь шатааж байдаг учир.
АЯНГАТ: Галын шид авна гээд үү.
БуурЭЛ: Тарих нь битгий хэл шатаах нь олон учир халх бөө ерөөс таалагддаггүй. Би бол дархад бөө. Дархад бөөдөө ойн бөөгийн ёсыг дагасан бөө.
Хоёрдугаар хэсэг. Мод тарих бөөгийн зан үйл
АЯНГАТ: Та хэдэн насандаа угаа авч байсан бэ?
Модчин БуурЭЛ: 3-тайдаа.
АЯНГАТ: 3-хан настайдаа уу?
БуурЭЛ: Тийм.
АЯНГАТ: Пөөх ямар сонин юм.
БуурЭЛ: Наранд цохиулаад солиорсон юм.
АЯНГАТ: Наранд цохиулаад солиороод тэгээд Онгод орсон юмуу?
БуурЭЛ: Тэгээд угаа авахгүй бол солио нь арилахгүй гээд угаа барьж байсан түүхтэй.
АЯНГАТ: Тэгвэл та бүр багаасаа авсан байна шүү дээ. Тэгэхээр та дархад бөө байж ойн бөөгийн ...?
БуурЭЛ: 9 нас хүртлээ би бөөгийн ёсонд суралцаад 9 настайдаа лам багшид шавилсан. 21 настайдаа харлаж эхнэр хүүхэд аваад, 49 насандаа эхнэрээ алдаж, 50 насандаа хүүгээ хязгааргүй хугацаат цэргийн албанд өгч алдаад тэгээд босогч болсон доо. Надад үлдсэн амьдралдаа мод тарьж л амьдрах сонирхол байсан. 69 насандаа ноёноо дээрэмдээд толгойгоо авахуулсан. Энэ хугацаанд би 35 жилийг яг модтой нөхөрлөж амьдарсан байна лээ дээ. Ийм л нэг эцэг хүн байна даа. Хорвоо дээр ганцхан хүүтэй. Хүүг минь харин хязгааргүй цэрэгт томилоод амийг нь аваад явчихсан.
АЯНГАТ: Хязгааргүй цэрэг гээд тэрэн рүү аваад явчихаад буцааж ирүүлэхгүй гэсэн үг үү? Тэнд л байж байдаг гэсэн үг юмуу. Хязгааргүй цэрэг гэдэг чинь?
БуурЭЛ: Хугацаагүй цэргийн алба шүү дээ, хязгааргүй.
АЯНГАТ: Тэрнийг хошуу ноён энэ тэр албаар аваад явчихдаг байсан юмуу?
БуурЭЛ: Тиймээ.
АЯНГАТ: Өг гээд л үү. Цэрэгтээ л байж байгаад нас барсан юм байна л даа хүү чинь тиймээ?
БуурЭЛ: Эхнэр минь бие муутай хүмүүн байсан учгаас нэг л хөвгүүн төрүүлж өгсөн. Тэгээд хүүгээ төрүүлснээсээ хойш олигтой бие нь тэнхрэхгүй байсаар байгаад намайг 49 хавартай болоход эхнэр минь 37 хавартайдаа өөдөлсөн юм. Залуу эхнэртэй хүн би. Магадгүй бага балчир эхнэртэй болсон миний буруу биз.
АЯНГАТ: Тэгэхдээ үгүй байхаа. Тэр чинь бага балчир гэхгүй шүү дээ. Өвчингүй байж болно шүү дээ, бага балчир байх тусмаа. Тэр ямар нэгэн л учир шалтгаан байсан юм байлгүй. Угаасаа л бие султай хүн байсан юмуу.
БуурЭЛ: Угаасаа л бие султай байсан. Харин өдий насалсанд нь эцэг эх нь ихэд гялайдаг шүү. Хүүхэд ч төрүүлэхээргүй бие муутай хүмүүн байсан гэдэг. Тэгэхэд надтай ханилан суугаад хүүхэд төрүүлсэнд нь ихэд гялайдаг билээ дээ хөөрхий. Түүнээс их бие муутай хүмүүн. Багын ужиг өвчтэй. За ийм нэг түүхтэй өвгөн байна даа.
АЯНГАТ: За за ухаарч ойлголоо. Бид нар моднуудаа ямар ч байсан..
БуурЭЛ: Өлзийхүүгээ одооноос эхэлж бэлтгэж эхэл.
АЯНГАТ: Хэд хоногийн дотор таны хэлснийг олон түмэнд бичиж сонордуулна.
БуурЭЛ: Өнөө цагт Өлзийхүүг босгоход хүмүүнүүд дуртай байна уу, дургүй байна уу?
АЯНГАТ: Бид нар бол өөрсдөө дуртай байгаа. Хамгийн гол нь газрынх нь зөвшөөрлийг авах хэрэгтэй байна. Үүнийг хөөцөлдөх тусгай хүмүүсийг томилсон байгаа. Тэр хүмүүс маань шийд гаргаад хэлэх байх.
БуурЭЛ: Тэгвэл тэгээд та нарын нэрээр тунхаглагдаж тарьж чадсан ч, тарьж чадаагүй ч нэг модны талбайтай болох нь байна шүү дээ. Тэгээд Өлзийхүүгээ босгочихвол онигоонд орохгүйн тулд хичээнгүйлэн тарих л болж дээ. Бөө нар гэсэн чинь бултаараа мод тарьж чадахгүй ямар бөө байдаг юм гэж хэлүүлэх вий дээ. Тийм мөн биз.
АЯНГАТ: Харин тийм. Бид өмнө нь мод тарьж байгаагүй туршлагагүй учраас та нараас л асууж байна.
БуурЭЛ: Энэ чинь бас та нарыг дөнгөлөх нэг арга байгаа биз дээ. Хариуцах эзэн байлгана гэдэг чинь ийм учиртай юм. Бусдаас хамгаална, эзнийг нь дөнгөлнө.
АЯНГАТ: За одоо ойлголоо. Тэгээд бас нэг том үйл нь болохоор өргөөний нэг залуу маань олон улсын бөөгийн хуралд явах гэж байгаа юм. Тэгээд бөөгийн эдлэл хэрэглэл хуягны талаар олон улсын бөө сонирхдог хүмүүст Монгол бөөгийн талаар илтгэл тайлан үзүүлэх ёстой байгаа юм. Тэгээд түүн дээр буурлуудаас хүчин туслалцаа авах гэсэн юм. Монгол бөөгийн хуяг хувцас, эдлэл хэрэглэлийнх нь учир шалтгааныг олон орныхонд энэ чинь маш нарийн учир шалтгаантай юм байна, гүн ухаан нуугддаг юм байна гэдгийг л задалж өгсөн олны анхаарал татах гэсэн тийм хүсэлтэй байгаа юм.
БуурЭЛ: Зургийг нь аваад ир. Өөрсдөө судлаад зураг бий болго.
АЯНГАТ: Зурагнууд олж авах юм байна тиймээ. Бөөгийн зурагнууд уу. Бөөгийн хувцасны юу?
БуурЭЛ: Одоо үе, өнгөрсөн хиргисүүрээс олдсон үе гэх зэргээр өнө эртний түүхэнд үлдсэн зураглал гэх зэргээр. Тэгж байж судалгаа болно шүү дээ. Учир зүй, хэрхэн яаж үгээр тайлбарлахыг бид дэмнэж болно. Төрөлжүүл тэгээд түүнийгээ.
АЯНГАТ: Орчин цагийн гэхээр бид нар өөрсдийнхөө хуяг хувцасыг болно тиймээ?
БуурЭЛ: Өөрсдийнхөө отгоос гадна өрөөл бусдын отгийн зураг хөрөг.
АЯНГАТ: За би тэгвэл хэлье.
БуурЭЛ: Ямар, ямар нэршлийн дор ямар ямар хуягтнууд цугладгийг мэдэж ав. Чадна уу?
АЯНГАТ: Чадна.
БуурЭЛ: Тэгж байж энэ чинь түмнээ дэлгэхэд нүүр улаймгүй болно шүү дээ. Нэг хүн ч сөргөлдөхөөргүй болно шүү дээ. Тэгэхгүй яг өөрсдийн жишгээр тайлбарлана гэвэл болохгүй. Ухав уу?
АЯНГАТ: Ухлаа ухлаа. За би тэгвэл үүнийг бэлдүүлье.
БуурЭЛ: Энэ ганц отог бишээ. Дор хаяж 5 отгийн тэргүүнээс энэ хуяг гэдгийн учир зүйгийн тухай лавлаж мэд. Бид бол нэг л отгийг төлөөлнө шүү дээ. Хичнээн олон Онгод байлаа чиг. Харьцуулах зүйлтэй байх хэрэгтэй. Бид дэлгэрэнгүй хичээнгүйлэн хэлж болно. Тэгэхэд дэргэдэх нэгэн хуягтангаасаа учир зүйг мэдэхгүй бол ялгаа харьцаа болоод ижилсэх шинжийг мэдэмгүй. Юмыг хийхдээ ингэж хийвэл чанартай бөгөөд төгөлдөр болно.
АЯНГАТ: Тэгээд үүн дээр жишээлбэл бардаг ташуур гээд, хэнгэрэг хэц гээд энэ чинь хуягандаа орно шүү дээ тиймээ?
БуурЭЛ: Дэлгэрэнгүй тайлбарлуулж болно, хураангуй ч байж болно. Ямартай ч 5 харьцуулах зүйлтэй бай.
АЯНГАТ: 5 харьцуулах зүйлээ гэрлийн өргөөнөөс дотроосоо авах юмуу, эсвэл өөр өөр газраас авах юмуу?
БуурЭЛ: Өөр өөр газраас. Гэрлийн өргөөнийхийг бол бид тайлбарлачихна. Бидний тайлбарыг ч дэлгэрэнгүй болгож болно. Өөр,өөр чансаатай улаачдын буурлуудаас.
АЯНГАТ: Тэгэхээр гэрлийн өргөөнийхнийгөө бол бид нар яаж ийгээд асуугаад гаргачихна.
БуурЭЛ: Тэгээд бүх улаачдад даатга, чадахаараа хариул гэж.
АЯНГАТ: Бүх улаач нарт юу гэж даалгавар өгнө гэнээ.
БуурЭЛ: Хуяг хувцасаа, хэрэгсэл зэмсгээ бүрнээ тайлбарла гэж даалгавар өг. Ялангуяа энэ багш нарыг дайчлан ямар домог, ямар шүлэг байдаг, ямар магтаалтай, ямар бэлэгдэлтэй байдаг гэдгийг хэлүүл. 3 багштай гээ биз дээ. Үгүй тэгээд өргөө гэдэг нэрийг дэлхий дахинаа гаргах гэж байгаа үйлэнд нэгэн хуудсаар ч болтухай тусал гэж хэл. Тэгэмгүй бол багш байгаад яах юм. Үүнээс чинь ард нь балчрууд нь суралцана шүү дээ. Ухав уу.
АЯНГАТ: За.
БуурЭЛ: Ялангуяа уралдаг нь илүү сайн тайлбарлах ёстой шүү. Ур хийц талаас нь тайлбарлан хэлэх ёстой. Ямар дэг ёсоор үг сонсох ёстой юм түүнийг нь дага тушаах биш. Өргөл барьцаа барьж очоод гуй. Ингэхэд л олноос хуралдсан 3 ондоо бөөгийн дэг жаяг гарч ирнэ. Аанай биднийх бас нэгэнтээ нэмэгдэнэ. Тэгэхэд эд чинь бүгдээрээ нийлээд нэг л судалгаа болно шүү дээ. Гэрлийн өргөө гэдэг нэг судалгаа энэ бол. Тэгэхэд цаана нь дахиад өөр бий болгох хэрэгтэй. Тэгвэл хэний ч өмнө нүүр бардам хэлэх өчих зүйлтэй. Улаач үрсүүд нь өөрсдийн хуяг хэцэндээ итгэл төгөлдөр болох, бүрнээ дэлгэгдэх үйл болж хайрлаж хүндэтгэж, хэрхэн яаж сэвтдэг сэвийг хэрхэн гаргадаг олон туршлага нэгдэж олон ёс харагдана. Энэ зөв, тэр буруу гэдэг үгс ч цөөрнө. Ухав уу.
АЯНГАТ: Ухлаа.
БуурЭЛ: Танай багшийн отгийг танай хүү төлөөлөөд хэлж чадна.
АЯНГАТ: Мэдэхгүй би бууралд нь хэлье. Хүүдээ хэлээд бууралдаа яриад буурлаасаа асуугаатахаа, ийм даалгавар өгсөн гээд тиймээ. Багшийн отгийнхон бол ерөнхийдөө дандаа бор шаргал өнгийн хуяг дээр босгодог юм. Харахаар бүгд ижилдүү байдаг юм. Босч байгаа хүмүүсийнх нь.
БуурЭЛ: Буриад багш нараас танина уу?
АЯНГАТ: Буриад багш дээр боссон хүүхдүүд тэд нар сайн мэдэхгүй байхаа.
БуурЭЛ: Яг багш л хүмүүн мэднэ. Тэгэхээр хэн хэнээс асууж болохоор байна болгоохоо мэд. 5 отог төлөөлөхөөр байх хэрэгтэй. Дархад, буриадаар нь, халхаар нь яаж ялгагдаад байгааг илүүтэй сайн мэд тэгвэл.
АЯНГАТ: Дархад, халх, буриадаар нь тиймээ?
БуурЭЛ: Ойрд 4 ихэд хуваагдана. Миний үед бол 4 бөө байдаг. Дархад, халх, буриад, ойрд гэж. Учиг нь Монгол улс 4 ихэд хуваагдсантай холбоотой.
АЯНГАТ: Та бол дархадынхаа тухай ярьчих нь байна шүү дээ. Та 2-ланг нь ярьчих нь байна шүү дээ. Яагаад гэвэл дархад бөө хэрнээ буриадын ёс заншлыг сайн мэдэх учраас түүнийгээ мэдэх юм байна. Тийм үү?
БуурЭЛ: Амьд ахуй улаачаас нь өөрөөс нь суралц гээд байна уул нь.
АЯНГАТ: Тэгэхдээ ихэнхи улаач нар Тийм хувцас хийчих гэсэн гээд л хийчихээд одоо хүртэл мэдэхгүй яваад байгаа байхгүй юу. Манжиг гэхээр могой хамгаалдаг гэнэ лээ гээд л.
БуурЭЛ: Тэгээд толгойлж явдаг танил дотно бөө өргөөнд хамаарагдахгүйгээс нь бас лавла. Дор хаяж 4 хүн мөн гээд байна шүү дээ. Ялангуяа их эртнээс ёсоо дэгээ бариад явж байгаа улаач байвал их сайн. Үе алдраагүй.
АЯНГАТ: За энийг нэг 3 гараг дотор л үзье даа. Хурдхан шиг судалгаа хийлгүүлье. Ерөнхийдөө материалууд нь байгаа номон дээр бичигдсэн юмнууд байдаг. Тэд нарыгаа нийлүүлээд аваад ирэх юм байна. Тэгээд энэ балчир нь бас угаасаа ирж уулзах юм байгаа юм.
БуурЭЛ: Тэгээд энэ чинь бүрнээ болно биз дээ. Одоо хүмүүс дийлэнх нь юу гэж боддог юм. Өвгөд бид юу гэж хуучилдаг юм харьцуулах хэрэгтэй. Тэгж байж олон түмний дэргэд хэлнэ. Үгүй ганц өвгөд биднийхээр зүтгэвэл болохгүй. Хүлээн зөвшөөрөх Онгод ,Тэнгэрүүд байна, байхгүй янзтай. Маргаангүй үнэн гэдэг чинь олны дундаас л босно шүү дээ.

Гуравдугаар хэсэг. Мод тарих бөөгийн зан үйл
АЯНГАТ: За энэ асуудлыг тэгээд шийдчих нь байна. 3 дахь үйл нь ийм юм хийх гэж байгаа юм. 3 сарын 17-нд Эрдэнэт гээд хотод Гэрлийн Өргөөний салбар байгуулагдаж байгаа юм байна лээ. Тэрний хуралд нь нэг очъё гэж бодож байгаа.
Модчин БуурЭЛ: Түүнийг Хаан Дээдэс л мэдэх биз. Би юугаа мэдэхэв. Намайг мод л тариатах гэсэн. Тэгээд би тэр Өлзийхүүгийнх нь амь татах Онгод нь болно. Өөрөөр хэлбэл, модонд суух Онгод нь би юм.
АЯНГАТ: Та юу өөрөө юу? Яанаа та одоо тэгээд. Тэндээсээ хаашаа явах уу та. Өлзийхүү дээрээ л байж байхуу?.
БуурЭЛ: Та нар намайг хэзээ дэгдээнэ тэндээ л байна даа.
АЯНГАТ: Тийм үү? Тэгэхээр чинь дэгдээсэн нь л дээр юмуу? Юмаа хийчихээд тиймээ. Дараа нь шатаана гэхээр аймар санагдаад чадахгүй юм болов уу.
БуурЭЛ: Шатаавал би модноос чөлөөлөгдөж, дөнгөнөөс гарна шүү дээ.
АЯНГАТ: Бид нар хурдан үйлээ хийх юм бол таныг чөлөөлөх юм байна шүү дээ тиймээ. Таны төлөө сайн хичээж чадах юм бол.
БуурЭЛ: Мод чинь ургаад байвал би мөнхөд Өлзийхүүн дээр сууж чадна. Дуртай үедээ дэгдээгээрэй гээд орхичихвол.
АЯНГАТ: Би цаашдаа ганц үүгээр зогсохгүй олон олон мод тарих ёстой юм чинь та бидэнтэй л хамт явж байсан нь дээр юм байна. Тэгэхээр тэр хэсэг суудлынх нь хэсгийг дэгдээчихээд л дараагийнх нь Өлзийхүүг хийгээд яваад байх нь байна шүү дээ.
БуурЭЛ: Яахав Өлзийхүүгээ амьгүйгээр үлдээчихэж болно шүү дээ. Тэгвэл амийг нь нэрстэй бөснүүд байсан даа татдаг уяанууд, түүн рүү нь оруулж байгаад дэгдээдэг юм. Түүнийгээ шатаахдаа Онгодоо чөлөөлж болно.
АЯНГАТ: Тэгвэл түүнийгээ бас жишээлбэл Өлзийхүүг амь татахдаа ямар бөөлөөг хийх үү гэж асууж байгаад ..
БуурЭЛ: Өөрөөр хэлбэл, модонд нь биш олсонд нь амь татчих. Тэгээд л амь нь бий болно шүү дээ.
АЯНГАТ: Та тэгвэл гадна дотноос ирэх юм хумнуудаас хамгаалаад болж байгаа үйл явдлыг хэлэх юм байна шүү дээ.
БуурЭЛ: Хүн айлгаж дийлэхгүй, үхэр бол харин айлгаж дийлнэ.Хахахаха.
АЯНГАТ: Хахахаха. Та гэхдээ хүн айлгахад суралцахгүй бол болохгүй юм байна даа тиймээ. Хахаха.
БуурЭЛ: Бөө хүн өөрөөр яах гэж мод тарихав дээ тэгээд. Өөрт цуглуулсан үйлийн үрийг намжаахын тулд л тэр юм шүү дээ. Олон хүнд жатга тайлж өгнөө дөө тэр чинь тэр хүндээ өөрийн бие дээр жатгуудыг татаад авчихдаг юм. Харин биеэс гаргахдаа мод тариад газарт оршоодог юм. Тэр муу муухайг нь газар сарниулдаг.
АЯНГАТ: Энгийн хүн болохоор үйлийн үрээ нимгэлдэг тиймээ.
БуурЭЛ: Үйлийн үрээ нимгэлж, өвгөд дээдсийнхээ буруу зөрүүг нимгэлэх гэж.
АЯНГАТ: Өвгөд дээдсийнхээ бурууг нимгэлэх гэж тиймээ.
БуурЭЛ: Үр хойчдоо буян хишиг дуудах гэж л тарина шүү дээ. Хий сүнсний тоог нимгэлэх гэж бас тарина. Ялангуяа оршуулгын газарт тарьдаг модод дэгдээгүй сүнсүүдийг засах гэж.
АЯНГАТ: Энгийн хүн үү?
БуурЭЛ: Тийм.
АЯНГАТ: Яагаад энгийн хүн тэгж орж байна гэж. Дэгдээгүй сүнснүүдийг засахад оролцоод байгаа юм. Мод тарилаа гэхэд тэгдэг нь.
БуурЭЛ: Гүйдэлтэй газрыг өөрөөр засах арга байдаггүй учгаас тэр.
АЯНГАТ: Гүйдэлтэй газар мод л тарьдаг юм уу?
БуурЭЛ: Гүйдлийн суудал засчихдаг юм. Тэгэхээр хохирол харьцангуй бага.
АЯНГАТ: Жишээлбэл зам дагуу явж байхад маш их осол гардаг шүү дээ. Нэг газар очоод л аваар гараад, аваар гараад байдаг. Тэр хэсэгт мод тарихад дахиад гарахгүй гэсэн үгүү.
БуурЭЛ: Тэр нь сарничихдаг юм.
АЯНГАТ: Бид нар тэгвэл хамгийн их аваар гардаг, аюул болдог газар мод тарьвал зүгээр юм байна. Ядахдаа ганц мод юм уу. Тэгэхдээ ганц модыг тарихгүй хосоор нь тарьбал яах уу?
БуурЭЛ: Мэдээж л хосоор нь, гэр бүлээр нь тарьсан нь дээр шүү дээ.
АЯНГАТ: Хүүхэд мүүхэдтэй нь үү?
БуурЭЛ: Хүүхэд мүүхэд гэнэ шүү эхнэр, нөхрөөр нь тарина.
АЯНГАТ:Тэгвэл тэр байнга аваар осол гардаг тэр газрын хэмийг нь зөөллөх нь байна тиймээ.
БуурЭЛ: Өөрөөр хэм муутай газрыг засах арга байдаггүй. Хэм муутай газар хэмтэй мод тарьдаг юм.
АЯНГАТ: Хэмтэй мод гэж тусдаа байдаг юмуу?
БуурЭЛ: Тусдаа байдаг юм.
АЯНГАТ: Хэмтэй мод гэхээр ямар мод байна. Заг уу?
БуурЭЛ: Биш ээ. Заг бол зөвхөн говьд ургадаг хэмтэй мод. Бусад газарт ч бас хэмтэй моднууд байна.
АЯНГАТ: Хэмтэй мод гэхээр ямар мод байх уу?
БуурЭЛ: Үнэрт нь сүнс тааламжтай ханддаг мод байдаг юм. Үнэрт нь сайн ч бай муу ч бай бүх сүнс татагдаж, тэд модоор орон гэр хийж, аж төрж болохуйц тийм мод байдаг юм.
АЯНГАТ: Тэгэхээр чинь сайхан үнэртэй ямар мод байна.
БуурЭЛ: Тэгээд өөрөөс гаргах хэмээр тэр сүнснүүдийг хооллож, догшрохоос хамгаалж, хар сүнс болохоос хамгаалж, аанай тэгж үйлдэж байсаар 5, 6 жилийн дараа сүнсийг дээш тэнгэр рүү дэгдээдэг. Эрлэг рүү явуулдаг ийм модод байдаг.
АЯНГАТ: Арц уу?
БуурЭЛ: Мод нэрлээд байх юм. Хэмтэй мод гээд бүлэг мод байна гээд байхад. Нутаг нутагт ондоо ондоогоор ургадаг.
Цагаан хус бол нэг төрлийн хэмтэй мод. Заг бол нэг төрлийн хэмтэй мод. Улиангар бас нэг хэмтэй мод. Жодоо бас нэг хэмтэй мод.
АЯНГАТ: Таван мод судар дээр нэрлэсэн байсан шүү дээ.
БуурЭЛ: Тэр бишээ. Өөр ондоо хэмтэй мод. Хэм гээд өөрөө цэцгийн ай байна. Нэр нь хэм гэдэг нэртэй цэцэг. Дэнлүү гээд бас нэг цэцэг байна. Үелүүр гэдэг нэг цэцэг байна. Эд дандаа хэмтэй модод юм. Сүнс хооллодог мод юм.
АЯНГАТ: Сүнснүүд чинь өөрсдөө өлссөнөөс болоод хүний хэмийг зулгааж..
БуурЭЛ: Өргөст сарнай байна. Шар өргөс байна.
АЯНГАТ: Шар хуйс уу?
БуурЭЛ: Эд нар хэмтэй модод юм. Ургамлууд юм. Сүнс дэгдээхэд ашигладаг.
АЯНГАТ: Ойн Бөө хүмүүс болохоор олон хүний жатга тайлж, муу юмнуудыг нь татаж байдаг учраас түүнийгээ гаргахын тулд модонд ингэж шингээгээд тарьдаг юм байна тийм үү?
БуурЭЛ: Бид нар халх бөө шиг тэгж галд цуглуулсан муугаа гаргадаггүй. Модонд шингээгээд орхидог юм.
АЯНГАТ: Гэхдээ модонд бол муу юм байхгүй биз дээ.
БуурЭЛ: Мод задалдаг. Гал задалдаг. Мод өөрөө задалдаг. Галд задлах нь үтэр, модонд задлах нь удаан байдаг юм. Гэхдээ гал бол өнгөн хэсгийг өнгөлнө. Мод бол бүрэн устгадаг юм. Ингээд л бидний хэрүүл эхэлнэ шүү дээ. Танайх муу гал түлэгч, галдагчид гээд л. Нүүрээ нүүрстүүлчихээд юугаа ариуссан гэдэг юм. Хуц цаашаагаа гээд л. Халх бөөтэй гол хэрэлддэг зүйл чинь тэр шүү дээ. Тэгэхээр цаг хугацааны явцад үгжирч байгаа муу хүүрнүүд та нар үтэр хирээ гаргахгүй юм байж үлийгээ хуцдаг юм гээд л бидний гол хэрүүлийн бай чинь энэ сэвээ арилгах дээр л байдаг юм. Бусад заншил нэгдээд байдаг хэрнээ сэвэн дээр л хэрүүлтэй дээ.
АЯНГАТ: Тэгвэл дархад бөөнүүд нь яаж арилгадаг гэж?
БуурЭЛ: Дархад бөө гэдэг чинь нутаг нутгаасаа шилэгдэж сонгогдсон олон янзын бөө шүү дээ. Бүх гарын урчуудыг, оёдолчдыг, сайн бөө нарыг, сайн хувилгаадыг цуглуулаад нэг аймаг болгосон юм. Түүнийгээ ДАРХАД гэж нэрлэдэг юм.
АЯНГАТ: Тэгвэл Хөвсгөл аймагт тэр хавьд тэгж цуглуулсан юм байна шүү дээ. Тэгээд тэд нар нь Дархад болсон юм уу. Дархан гэдэг чинь цол гэж Дээдс хэлж байсан юм.
БуурЭЛ: Тиймээ. Шилмэлүүдийг цуглуулж нэг аймаг болгосон юм.
АЯНГАТ: Тийм учраас Дархад бөө нар хамгийн хүчтэй гээд ярьдаг юм байна тиймээ?
БуурЭЛ: Тэгдэг юм. Олон ястан үндэстэн нийлсэн учгаас.
АЯНГАТ: Ер нь ямар зорилгоор тэнд тэгж цуглуулсан бэ?
БуурЭЛ: Бослого гаргаад болохгүй болохоор нь. Манжид эзлэгдэхгүй гэж боссон учраас. Тэгэхээр та нар өөрсдөө энэ газар нутагт эрх чөлөөтэй амьдараа. Бид бусдад нь амьдаръя гэж ингэж онцолсон юм.
АЯНГАТ: Тэгвэл манжид эзлэгдэхгүй гэсэн бүгдийг нь алаагүй л юм байна шүү дээ тиймээ?
БуурЭЛ: Алахад дэндүү хайран байсан үрсүүд нь тэгж дархлагдсан юм. Алчихвал энэ Монгол орны ирээдүй хувь заяа үгүйрэх тэр үнэтэй үрсүүдийг дархалсан юм. Тэгээд цөлсөн юм, Дархадын нутаг руу.
АЯНГАТ: Гэтэл энэ Дархад, Ойрадууд чинь яагаад газар нутгийн хувьд ойролцоо байдаг биз дээ. Тэгээд юугаараа ялгаатай гэж? Ойрадууд чинь Өөлдүүд гэсэн үг биз дээ. 4 Ойрад гэж байдаг тиймээ. Юугаараа ялгаатай гэж эд нар?
БуурЭЛ: Газар нутгаараа ч ялгаатай шүү дээ. Дархад бол илүү ар луугаа, Ойрад бол илүү өвөр лүүгээ нутаглана. Хэл, соёлоор, аялгаар нилээн ондоо. Заншлаар нилээн ондоо. Ойрадад Түрэг угсааныхан их байхад, Дархадад төв угсааныхан ихтэй. Хар Хяданы үрсүүд нь нүүдэлчин Казактай нийлээд Ойрад нутгийг бүрдүүлж байхад, Дархадууд нь яг Монгол ястнууд нь, Татар язгууртанууд нь нийлж байсан.
АЯНГАТ: Тэгтэл энэ Халх гэдэг чинь хаанаас гараад ирсэн гэж? Тийш нь хөөж мундагуудыг нь явуулчихаад үлдсэн хэдэн нөхдүүд нь Халх болсон юмуу?
БуурЭЛ: Алтан ургийнхны ноёд, жанжид, түүний үр угсаа, түүний харц боолуудын үр угсаа нийлээд энэ Халх гэдгийг бий болгосон. Тэгж байгаад хуучин 95000 Монгол угсаатны төв удирдах нь Халх түмэн гэж ойлгож болно.
АЯНГАТ: 5000, 50,000 билүү?
БуурЭЛ: 5000.
АЯНГАТ: 5000 нь Халх байсан юм байна шүү дээ?
БуурЭЛ: 95000-н 5000 нь Халх гэж нэрээ сольсон.
АЯНГАТ: Халх гэдгийн учир нь юмыг халхалж хааж гэдэг утгатай юмуу, эсвэл өөр утгаар Халх гэсэн юм уу? Хал Хаа гэсэн үг юмуу юу гэсэн үг юм. Яг нэрнийх нь хувьд. Нөмөр нөөлөг ч юм уу эсвэл?
БуурЭЛ: Алтан ургийн нөмөр нөөлөг шүү дээ, Халх гэдэг нь. Чонос отгийнхны салбарлан гарсан отог аймгууд чинь Халх юм.
АЯНГАТ: Чоносууд чинь хамгийн түрүүнд чонос байж байгаад л явсаар байгаад боржигин болоод л хамгийн сүүлд Халх болсон юм байна шүү дээ. Тиймээ. За за одоо ойлголоо.
БуурЭЛ: Дархад гэдэг бол бүгдэнгээс нь холиод гаргасан үрсүүд. Ойрад гэдэг нь ойн иргэдүүд Түрэг угсааныхан, Хар хяданыхан. Буриад гэдэг нь Түрэг угсааны, Татарынхан тэгээд Хянан, Шибрэн гээд угсаатнууд байдаг, тэд нар. Сүүлд байсан газар нутгийн зургаар энэ шүү дээ.
АЯНГАТ: Одоо бас Халимаг гээд явдаг нь бас мөн үү?
БуурЭЛ: Тэд чинь биднээс өмнө нь салсан. Буриадыг ч бид нар сүүлд салгасан. Энэ бол миний нутгийн миний оршиж байсан үеийн.
АЯНГАТ: Энэ хэсэг бол 150 жилийн өмнөх үеэс тиймээ?
БуурЭЛ: Тиймээ, 4 хуваалт шүү дээ. 95000-c 4 түм болтлоо цөөрсөн шүү дээ. Монгол түмэн чинь. Эр цэргийн тоо нь. Эмс охид нь олоон олон.
АЯНГАТ: 95000 нь эр цэргийн л тоо юмуу?
БуурЭЛ: Үгүй. Нийт эрэгтэй эмэгтэй байсан.
АЯНГАТ: 4 түм гэдэг нь эр цэргийн тоо юмуу?
БуурЭЛ: Тиймээ. Тэр үед эмэгтэйчүүдийг тоолохоо байчихсан байсан. Идэр насны эр хүнийг тоолоход 4 түмэн эр хүн байсан, цэрэгт байхын. Бусад хүнийг нь тоолоогүй. Айхтар хомсдсон байгаа биз.
АЯНГАТ: Тийм байна.
БуурЭЛ: Идэр насны эрчүүд нь хөгшид буурайд болоод охид хүүхнүүд, хүүхдүүдийг тоолбол арай арвижих л биз. Тэгэхдээ л Монголчууд дайн хийх чадваргүй болтлоо доройтсон юм.
АЯНГАТ: Харин тийм. Дайн ямар юмаа хийж хийсэн юм. Өнөөдөр нээрээ би чинь Хар Бэхи Дээдсээс өгсөн даалгавруудыг Хар Беки дээдэст уншиж өгөх юм байна. Манжийн үед хүмүүсийн амьдрал ямар байсан гэсэн даалгавар өгсөн байсан. Монголын нууц товчооны нууц нь юу байсан. Хэд, хэдэн юу байгаа тэд нарынхаа хариултуудыг бас авах юм байна лээ.
БуурЭЛ: За тэгвэл өвөг нь ингээд мордоё.
Дөрөвдүгээр хэсэг. Мод тарих бөөгийн зан үйл
АЯНГАТ: Танд сануулж хэлэх зүйлс, анхааруулах зүйл юу байна.
Модчин БуурЭЛ: Олигтойхон суудал засаарай гэхээс өөр юу хэлэхэв дээ. Хүний нүдний булай болмоор юм хийчих вий дээ. Гэхдээ би өөрсдөө хий гэж хэлнэ.
АЯНГАТ: хэхэх аан, Өлзийхүү юу??? Бид нар сайхан том ганц мод олоод өөрсдөө нүд ам хийгээд тиймээ.
БуурЭЛ: Хүн дүрстэй болгоно.
АЯНГАТ: Түүнийг ухаж хийж байснаас өөрсдөө нүд, ам энэ тэрийг нь будаж хийвэл яасан юм. Онцгүй юу танд?
БуурЭЛ: Тэгээд л би хэлээд байна шүү дээ. Хүний нүдний булай болохоор юм битгий хий.
АЯНГАТ: Та тэгвэл ямар хийвэл гоё гэж бодоод байгаа юм. Сийлж ингэж хийсэн нь гоё гэж үү.
БуурЭЛ: Сийлсэн нь гоё байлгүй яадаг юм. Чи боддоо зүгээр нэг банз босгоод тавьсан байвал ямар уу. Хүний хөрөг мэт сийлбэртэй байвал ямар уу?
АЯНГАТ: За үүнийг тэгвэл үтэр түргэн бичүүлж аваад нөгөө үрстэйгээ хамт ярьж хөөрье дөө.
БуурЭЛ: Хуучин энэ ёслолоос шарын шашны хийморийн дарцаг гэдэг зүйл чинь гарсан шүү дээ.
АЯНГАТ: Аан эндээс улбаалсан юм уу?
БуурЭЛ: Өвгөд бидэнд тэгж хэлж байсан. Эндээс улбаатайгаар хийморийн дарцаг бий болсон гэж. Голыг нь хараагүй гэсэн. Голыг нь хараагүй юм гэнэ лээ шашин. Шид нь утсандаа байна гэж итгэсэн гэсэн. Зүүлтэндээ байна гэж итгэсэн гэсэн. Гэтэл доор нь ургаж байгаа моддыг хараагүй юм гэнэлээ.
Үйлийн үр нимгэлэх гэж, өндөр сайхан заяаг дуудах гэж, мод тарьж түүнийгээ хамгаалж Өлзийхүү босгохыг Өлзийхүүндээ шид нь байна гээд, хийморийн дарцагт нь учир нь байна гээд андуурсан юм гэнэлээ.
АЯНГАТ: Гэтэл яг үнэн чанартаа энэ доор тарьж байсан модондоо учир нь байсан байна шүү дээ. Эд нарыгаа хамгаалж тэгээд манангийг нь тогтоогоод доошоогоо ус усалдаг байсан, тиймээ. Яг үйл ажиллагаанууд нь өөр байхад түүний учрыг нь олохгүйгээр л хуулаад авчихсан байна шүү дээ. Тэгээд хийморийн дарцаг гээд үүнийг хийсгэхээр та нарт сайн гээд. Шал худлаа л юм байна шүү дээ. Үндэслэл нь утгагүй болчихлоо, тиймээ Буурлаа?
БуурЭЛ: Бидний энэ ёс заншил төөрч будилсаар тэнд очиж байгаа юм.
АЯНГАТ: Олж харж байгаа царай нь тэр юм байна.
БуурЭЛ: Ойлголт нь тэр юм. Чамд юм сануулахгүй байсан уу, энэ. Ингэж гурвалжин юм унжуулах нь.
АЯНГАТ: Сануулж л байсан л даа. Энэ хийморийн дарцаг гээд одоо бас зарим овоонууд дээр ингэж хийгээд байдаг байхгүй юу. Гэхдээ овоо энэ тэр дээр ингэж хийсэн хэрнээ доор нь ерөөсөө мод тарьдаггүй байхгүй юу. Ерөөсөө модгүйгээр..
Модчин БуурЭЛ: Бүүр эртнийх нь улбаасууд нь чамд санагдав уу бас. Бүүр эртний 200 жилийн тэртээгээс ирсэн ой дотор байдаг нь. Тэр бас санагдахгүй байна уу?
АЯНГАТ: Ой доторхийг бол дарцаг уясаныг хараагүй. Модтой ийм юм харсан. Гэхдээ тэр модтой тэрнийг нь харчихаад хүн мод тарьж урц шиг юм бэлдэж байгаад л авахаа мартсан юм байхдаа нэг өдөр л ирж үүнийгээ авч түлээ хийх гэж байгаа юм байхдаа гэж бодож байсан байхгүй юу. Түлээ л бэлтгэхээр ийм юм бэлтгэж тавьдаг юм байна гээд. Тэгээд ийм моднууд чинь унасан мөчрүүд байдаг байхгүй юу. Бид нар бага байхдаа унасан мөчир түүгээд лагер дээр түлдэг байсан юм. Машин энэ тэр хол болохоор үүнийг ингэж авч чадаагүй юм байна гэж бодож байсан байхгүй юу. Би бол сайхан мод байна гэртээ аваачиж бэлнээр нь түлэхээр л..
БуурЭЛ: хахаха. Одоо ухаж байна уу. Улбаанууд байсаар байгаа биз дээ. Утга нь алдарсан байгаа биз дээ?
АЯНГАТ: Яг тийм байна.
БуурЭЛ: Тэгэхээр энэ утгаар нь хий.
АЯНГАТ: Яг л ийм номоороо байсан байна. Тийм байна. Тэгэхээр таны энэ унжиж байгаа бөс болохоор ямар бөс байсан бэ. Өнгө нь бол хамаагүй юу.
БуурЭЛ: Гоё харагдвал юу ч байсан яахав.
АЯНГАТ: Хамгийн гол нь бас ус шингээх ёстой юм байна шүү дээ.
БуурЭЛ: Усаа шингээгээд доошоогоо урсгаж байх ёстой учраас торго биш.
АЯНГАТ: Тийм байна. Бөс даавуу байх ёстой юм байна. Таар шиг ч юмуу тиймээ. Гэтэл одоо торго нейлонон даавуу энэ тэр уясан байдаг байхгүй юу.
БуурЭЛ: Биш. Ус шингээх гэж байгаа юм.
АЯНГАТ: Олс нь болохоор жинхэнэ юуны олс юмуу. Ус шингээдэг олс юмуу?
БуурЭЛ: Тэгэлгүй яадаг юм. Өөрөөр хэлбэл, модны хальсийг сүлжиж олсолдог байсан.
АЯНГАТ: Тэр үед үү. Одоо ч бид нар тэгж чадахгүй байх л даа. Олс аваад ингэж хийх юм байна л даа.
БуурЭЛ: Малын гэзэг ноосоор хийсэн олс байж болно.
АЯНГАТ: Тийм байна, тийм байна үстэй. Ноосон олс, үсэн олс гэдэг билүү юу гэдэг билээ. Ямар олс гэдэг билээ.
БуурЭЛ: Бүслүүр гэрийн бүслүүр.
АЯНГАТ: Тэгээд бид нар энэ дээрээ сайхан туузуудаа хийгээд..
БуурЭЛ: Тэнгэр Монгол Газартайгаа бичиглээд гурвалжлаад зүүчихбэл яадаг юм. Миний бодлоор их гоё санагдаад байна.
АЯНГАТ: Бас өөрсдийнхөө отгийн нэрийг бичээд л тиймээ?
БуурЭЛ: Түүнийг бол үрсүүд өөрсдөө хийнэ биз.
АЯНГАТ: Яаж ч сэтгэж болно тиймээ?
БуурЭЛ: 60-хан ширхэг бол алаг цоолоод цөөхөн харагдах байх. Олон байвал их гоё харагдана.
АЯНГАТ: Тийм байна. Олон байвал гоё харагдах учраас Тэнгэр Монгол Газар-аараа гоё хийгээд.
БуурЭЛ: Зарим нэгэн дээр нь бол ингээд гарын үсэг нэртэй байх жишигтэй. Хэдий олон хүн оролцоно нэг хүн 2, 3 хийгээд байхад болно шүү дээ. Тэнгэрийн тоо 3 бэлэгдэлтэй гээд 3-г хийхэд л олон болчихно шүү дээ.
АЯНГАТ: Тарьсан модныхоо тоогоор ч юм уу тиймээ. Тийм олныг хийвэл бүр гоё юм байна шүү дээ. Яагаад гэвэл тарьсан мод болгондоо жишээлбэл би нөхөртөө, хүүхдүүддээ, тэдэндээ ингэж зориулж нэг, нэгээр нь тарих гэж байгаа байхгүй юу.
БуурЭЛ: Тийм. Энэ нь байнга нар шарахаас хамгаалж сүүдрэвч болж өгдөг юм. Нялх ургамалд нөмөр болж өгдөг юм.
АЯНГАТ: Бас их сонирхолтой юм байна даа.
БуурЭЛ: Зориулалт нь тийм юм. Шүхэр хэлбэртэй байхын учиг тэр. Дор хаяж 8 татлага хийдэг юм. 4 зүг 8 зовхист руу.
АЯНГАТ: Ер нь өндөр мод байх тусмаа сайн юм байна шүү дээ. Өшөө сайн татаж өгвөл зүгээр юм байна шүү дээ, уул нь.
Тэгвэл энэ анхнаасаа төлөвлөлт, зохион байгуулалттай хийхгүй бол болохгүй юм байна шүү дээ. Бид нар чинь шууд үндэс модтой юм аваачаад л урд нь ингээд мод аваачаад тарьчих нь юм бодоод гүйгээд байсан чинь бас нилээн ембүү цуглуулах хэрэгтэй юм байна. Ирсэндээ л зориулаад хийчихэд дараа нь дараад нь үндэснээс нь ингээд аваад тарьж болох юм чинь тиймээ?
БуурЭЛ: Ядаж энэ бэлэгдлээ энэ төвд нь хийгээд түмний анхаарлыг тат. Тэгээд бас түүний булаацалдааныг зогсоо. Тэгэхгүй бол би тарьсан юм гээд нэг хүн гараад ирвэл яах юм. Түүнээс хамгаалах гээд байгаа юм, хүнээс хамгаалах гээд байгаа юм.
АЯНГАТ: Тийм байна. Олон учир шалтгаантай юм байна шүү дээ.
БуурЭЛ: Тэгэхээр энэ нэрээ бичсэн энэ юм байхад чинь минийх гээд тавьсан байгаа биз дээ. Тэгээд ард түмэнд зарлахад үүнийг Гэрлийн өргөө тарьсан гэдгийг яалт ч үгүй баримтжуулж байгаа тамга юм. Тэгэхээр жижигхэн байх нь хамаагүй. Ямартаа ч хүний өндөртэйг л хийгээд тавьсан байхад болно.
АЯНГАТ: Тийм байна. Тэгээд үүнийгээ тайлбарлах нь байна шүү дээ. Одоо ийм байжээ, яг үндсэн чанартаа. Буурлууд ингэдэг байжээ гээд?
БуурЭЛ: Эрт үед бол 3 хүн өндөрлөөд зогссон дайны өндрийг тавьдаг байсан.
АЯНГАТ: Гэтэл одоо ийм болжээ. Үүнийг шарын шашныхан ингэж хэрэглэж ингэсэн байна. Хүнд бас ухаарал өгөх нь байна шүү дээ. Энд тэнд бөөгийн бусад отгууд ийм юмаа тариагүй байж ийм юмаа хийгээд байвал юмаа мэдэхгүй шараа болох нь байна. Мэдлэггүйн юм нь гарч ирж байна шүү дээ.
БуурЭЛ: Тэгээд энэ төвөө тойруулаад өөрсдийн үйлийн үрийн моддуудаа тариад л яваад байх хэрэгтэй.
АЯНГАТ: Үйлийн үрийн моднуудаа тарьдагаа?.
БуурЭЛ: Тариад яваад байх ёстой. Танай отгийн анхны овоо болж байгаа юм шүү дээ.
АЯНГАТ: Модон овоонууд гэсэн үг л дээ тиймээ. Модон төгөл гэсэн үг биздээ?
БуурЭЛ: Тэгээд үүнийгээ чулуугаар манаад модон овоо чинь бий болно. Тойроод тарьсан моднууд чинь үйлийн үрийн моднууд болно.
АЯНГАТ: Тийм байна. Эд нар чинь үйлийн үрний моднууд юмуу.
БуурЭЛ: Засал хийгээд нэг хүний жатга хариулах болгондоо нэг мод тариад яваад байна даа. Хэдэн хүнд жатга хийнэ, тэдэн ширхэг мод тарина. Энэ бол Дархад бөө, Ойн бөөгийн ёс заншил.
АЯНГАТ: Хэрэв өөрөө жатга хийх юм бол түүндээ мод тарьдаг юмуу?
БуурЭЛ: Тэгнэ бас.
АЯНГАТ: Тэр нь яаж байгаа юм зугтааж байгаа юм уу?
БуурЭЛ: Тэгж байгаа юм. Харих эзэд нь мод болж хувирна.
АЯНГАТ: Тэгэхээр сайн муу олон янзаар бодох нь байна шүү дээ, тиймээ. Тэгэхээр хүмүүс мод тарьчих юм чинь гээд аягүй олон хүнд жатга хийх гээд байна шүү дээ Буурлаа??? Аа яадгийн энэнийг нэг хараачихъя тэгээд мод тарьчих юм чинь гээд за за нилээн ширүүхэн хараасан 3-г тарья гээд яваад байвал яах юм.
БуурЭЛ: Тэгж тарьсан ч гэсэндээ үр хүүхдэд чинь жатгын хариу ирэхгүй өөрийн бие л зовно. Хараал хар толгой дээр ирдэг. Хичнээн зугтаад өөрт нь ирнэ. Үр удамд нь ирдэг. Үүнийг мэддэг учраас л бөө нар үнэндээ хараал хийгээд байдаг нь ховор байдаг юм. Аа харин мод тарьвал удамд нь ирэхгүй ч өөрт нь бол заавал ирнээ.
АЯНГАТ: Өөрийн сүнсэн бие л зовохоос удамд нь ирэхгүй гэсэн үг үү. Тэгвэл үүнийгээ бас мэдэж байвал болох л юм байна.
БуурЭЛ: Тэгэхдээ угаасаа жатга гэдэг дэмий. Удам хойчид ирэхгүй гэхэд улс оронд жатгын хариу ирнэ шүү дээ. Манай багш тэгж үглэдэг юм. Амьд биенд ирэхгүй ч ард олонд ирдэг нь жатгаа гэж. Жижиг жижиг жатгууд нийлж, том жатгыг үүсгэнэ. Жир амьдралыг хөнөөх нь тэр жатгын үр. Тиймээс хариулсан бүх жатгандаа хариуцлага үүрээ гэж мод тариулдаг байснаас анх мод тарьж сурсан юм.
Тавдугаар хэсэг. Мод тарих бөөгийн зан үйл
АЯНГАТ: Та бол 3 настайгаасаа эхэлж бөө болсон болохоор чинь мундаг бөө байсан байна даа.
БуурЭЛ: Уулын талдаа бол би хэнтэй ч зүйрлэгдэхээргүй тахилгач. Ардын заслаар бол би хүнтэй харилцах дургүй. Намайг амилсан савдаг гэж бараг л үзэх нь холгүй байсан даа ардууд нь.
АЯНГАТ: Тэгээд таныг Давирхай гэж хочилдог байсан нь ямар учиртай юм. Дандаа модтой орооцолддог болохоор давирхай үнэртүүлээд тэр үү?
БуурЭЛ: Үгүй ээ, нэг наалдахаараа салж өгдөггүй болохоор тэр.
АЯНГАТ: хахаха. Яасан гэж та наалдаж байгаа юм?
БуурЭЛ: Хэрвээ надаар засал хийлгэсэн бол эр хүн 10 мод арчилж дуусахаас нааш салахгүй. Тиймээс давирхай гэж нэрлэсэн юм. Би бол хонь хурганд хууртагдах амьтан биш. Тиймээс давирхай хочтой болсон.
АЯНГАТ: Та тэгээд ямар заслыг гаргууд хийдэг байсан бэ?
БуурЭЛ: Ямар ч заслыг гаргууд хийнэ. Харин хийчихээд төлбөр ихтэй учраас засуулдаг хүн байхгүй.
АЯНГАТ: Тэгээд 10 мод тариад арчилж ургуулж байж л засуулна тиймээ?
БуурЭЛ: 10 модоор засуулна. Өвлийн түлшээ бэлтгэх чадваргүй болно шүү дээ. Ойн савдаг Давирхай гэж.
АЯНГАТ: Бүр аргаа барахад хийлгэж л таарна шүү дээ. Зөндөө олон хүн мод тарьдаг л байсан байлгүй дээ. Хүнд юмнууд дээр.
БуурЭЛ: Тэгнэ.
АЯНГАТ: Хүнд өвчин юмуу амь насны гаргалгаа энэ тэр дээр бол хийлгэж л таарна биз дээ.
БуурЭЛ: Хөнгөн юман дээр ирэхгүй шүү дээ, төлбөр өндөртэй учраас.
АЯНГАТ: Танд ч амар юм байна, тиймээ. Тэгээд 10 модыг ингэж тарь гэж зааж өгчихөөд..
БуурЭЛ: Тэгээд арчилж дуустал нь наалддаг учраас.
АЯНГАТ: Тэгээд Давирхай нэртэй болсон юм байна, тиймээ. За ухлаа ухлаа. Тэр хочинд чинь бас учир байгаа юм байна даа.
БуурЭЛ: Давирхай зайран гэдэг юм. Ихэвчлэн ихээ хүнд үед ирж гуйна. Тэгэхдээ бүр аргаа барсан нь ирдэг юм. Байдаг л хувилгаан зайрангуудад очоод байдаг л лам хуврагуудад очоод дуусгачихаад сүүлд нь надад ирдэг юм. Би бол хангайн хишгээр хэнээс ч хонины шөл гуйхгүй амьдарна шүү дээ. Надад мод тарьж өгсөний хариуд ой надад ангийн хишиг өгдөг байсан. Шувуу, хэрэм, зурам, буга гээд л надад харамгүй хайрлана. Зүгээр өөрөө бараг үүдэнд минь ирээд бууны гох дарна уу, үгүй юу үхчихээд байгаа юм чинь хишиг биз дээ. Тиймээс би хувцас бол өөрөө урлаад өмсчихнө, ангийнхаа арьсыг нь гэглээд. Гурил будааг нь ангийн арьсаа тушаагаад авчихна. Тэгээд модоо тариад байж байхад л уул бид 2 их зохицно. Хүн бол хааяа нэг үхлээ тулахаар л ирнэ шүү дээ. Тэгэхээр 10 модны төлбөр гээд л 10 мод, 10 хундан цагаан хонь гээд суучихна шүү дээ. Надад 7 ямаа байсан. Чоно ч тоож идэхээргүй.
АЯНГАТ: Хахаха. Яагаад чоно тоож идэхээргүй гэж тийм туранхай юу?
БуурЭЛ: Үгүй ээ, зүгээр л хариулаагүй байхад өөрсдөө идэшлээд явж байдаг. Самнаагүй байхад ноосоо бургас шөргөөгөөд унагаачихдаг. Хэвлийд нь хувин тавьчихаар өөрөө явж байгаад сүүгээ саачихдаг, тийм 7 ямаа байсан.
АЯНГАТ: Яаж өөрөө саана гэж? Хэхэхэхэхахаха элэг хөшлөө.
БуурЭЛ: Энэ чинь бас Буурлуудын хишиг биз ээ. Би гэртээ ороод ирэхэд савдаг галыг минь түлсэн байна. Өргөө гэр минь үргэлж дулаахан. Яасан бэ гэтэл савдаг галыг минь түлчихсэн. Хоолыг минь цайг минь тавьчихсан намайг орж ирэхэд таардаг байсан. Тэгэхээр би модоо тариад л явж байхад бусдыг нь хангай шийддэг байсан. Чи мэднэ үү. Хэрвээ сайн бөө болох юм бол савдаг ивээлдээ аваад хүйтэн гэргүй, хоосон ходоодгүй болох хишгийг хүртдэг юм шүү дээ. Шидийг олох гэдэг юм, үүнийг.
АЯНГАТ: Тэр ямаанууд чинь л их сонин юм байна даа. Өөрөө өөрийгөө саачихдаг.
БуурЭЛ: Үгүй ээ, сүү нь чинэрч дуслахдаа гоожчихдог юм.
АЯНГАТ:ааахахахааха тийм үү? Та өөрөө хонь, үхэр энэ тэр байхгүй юу?
БуурЭЛ: Маллах ч хүсэлгүй. Өөрсдөө явдагаар нь тэрийгээ л арчилна. Яахав хааяа нэг өвдсөн байхаар нь ам руу нь эм цутгачихаад, өтлөхөөр нь хороож идчихээд л ишгийг нь бойжуулж аж төрдөг байлаа даа. Өөрсдөө бойжоод явдаг юм чинь амар шүү дээ.
АЯНГАТ: Тийм байна. Ямаа ер нь тийм араншинтай байдаг юмуу?
БуурЭЛ: Үгүй, минийх л тийм байсан. Энэ Буурлууд хариулаад өгдөг байсан байхаа.
АЯНГАТ: Долоон ямаатай Давирхай өвгөн гээд л. Давирхай зайран гээд л тиймээ.
БуурЭЛ: Айлын хоттой хонь руу чоно орлоо л гэнэ, ууланд байгаа миний ямаанд ямар ч амьтан ойртдоггүй л байсан даа. Хааяа нэг бургас бут очихоор баахан ноос ноолуур наалдсан байна. Нөгөөтөхийг нь хамж аваад тушаахад миний ямааний ноос ноолуур байна.
АЯНГАТ: Та тэгвэл их зугаатай амьдарч байсан байна даа.
БуурЭЛ: Тэгээд л өдөржингөө Онгодтойгоо хэрэлдээд, савдагтайгаа архидаад л амьдарна шүү дээ. Одоо Монгол бөөгийн амьдралыг чи төсөөлөв үү?
АЯНГАТ: Онгодтойгоо яриад л уу тэгдэг ингэдэг гээд л. Одоо маш сайн ойлгомжтой боллоо.
БуурЭЛ: Үлгэр шиг байна уу?
АЯНГАТ: Таны түүхээр маш инээдтэй үлгэр хийх юм байна. Долоон ямаа чинь ч гэсэн үлгэр болоод тиймээ? Хэхэхэ.
БуурЭЛ: Хааяа 10 болно. Хааяа 7 болно. Хөлдөж үхэх нь л олон байсан, миний ямаанууд. Эзэн нь арчаагүй юм чинь одоо яалтай.
АЯНГАТ: Өвөл хүйтэнд үү. Хашаа хороо хийж өгөөгүй юмуу, та? Хайн....
БуурЭЛ: Урцны хоймроор орж ирэхгүй бол бусад нь болоо. Өргөөнд орж ирж унтана шүү дээ, 7 ямаа минь. Тэжээвэр амьтан шиг гэх үү дээ. Муур тэжээсэн дайны юм л болно шүү дээ, ямаа тэжээх чинь.
АЯНГАТ: Урцан гэртэй байсан уу та?
БуурЭЛ: Урцан гэртэй байсан.
АЯНГАТ: Тэгээд л тэгэхээр нь ямаанууд нь хамт орж ирээд унтаад өгөх нь байна.
БуурЭЛ: Тэгэхээр дулаахан. Тэгэхгүй яг ганцаараа нойрсвол хүйтэн шүү дээ. Нөгөө хэдэн ямаатайгаа ярилцах гэж. Одоо төсөөлж байна уу?
АЯНГАТ: Төсөөлж байна.
БуурЭЛ: Хөөе мухар эвэртээ чи жаахан цаашаагаа гээд л. Битгий хоймор руу тахил руу ойртоод бай гээд л. Мал гэдгээ мэднэ үү чи гээд л хэрэлдээд сууна шүү дээ. Хахаха.
АЯНГАТ: Тахилаа та урцныхаа хоймортоо залсан уу?
БуурЭЛ: хэхэхэ. Хөөе мулт эрүүтээ чи миний хуягийг идээд үзээрэй. Идсэн байх юм бол чамаар шөл хийнэ шүү гээд л.
АЯНГАТ: Тэгээд тэр ямаанууд ойлгох уу?
БуурЭЛ: Ойлголгүй яахав дээ. Нохой муур яаж тэжээгддэг билээ дээ. Яг түүн шиг хүний үгийг харилцаад байвал ойлгодог юм шүү дээ. Тэгээд дургүйгээ хүргэвэл зайллаа гэж байгаа юм шиг сүүлээ годгонуулаад Май гээд л гараад явна шүү дээ. Тэгэхээр нь, чи хэрээ мэдээрэй уулын чонод чамайг барьж өгнө шүү гээд, савдгаа наадхаа ав гээд л, чонын ходоод дүүргэ муу золигийг гээд л. Сонирхолтой байна уу?
АЯНГАТ: Сонирхолтой байна. Хахахаха.
БуурЭЛ: Тэгэхээр нөгөөтөх чинь ухаан ороод айгаад ороод ирнэ шүү дээ. Тэгээд хэрээ мэд чи гэж хэд бөгсөн дээр нь гөвж хаяад, дахиад чи тэгээд үзээрэй гээд л, тэгээд л за болилоо савдгаа энийг чонын ходоод дүүргэхгүй гээд л, тэгээд л сууж байна шүү дээ. Тэгээд л байж байтал савдаг ирээд хэлнэ шүү дээ. За даа тэнд нэг баруун хаяаны хуснууд болохоо байж, чи нэг очно уу гээд орж ирээд хэлнэ. Тэгэхээр нь юу болоов хө, алив суу, архи уу гээд л тэгээд суугаад ярилцана шүү дээ. Энэ ургамлын аалз, шимэгчид тэнд байгаа бололтой. Цайвар өнгө нь сааралтаад уналаа. Торлог бүрхэвч навчинд нь суучихлаа яана уу хө гэхээр, за тэгвэл би нэг улаан тамхи чанаж аваад гаръя даа гээд л гарна. Тэгээд очтол үнэхээр л модны өвчин туссан байна шүү дээ. Тэгэхээр улаан тамхиар арчаад л, тус тусад нь ямар нэгэн юмаар цэвэрлэнэ. Тэгээд хижгийг нь, шимэгчийг нь арилгаад модоо эрүүлжүүлчихнээ дээ. Тэгэхлээр, за гялайлаа наадах чинь сайхан үзэмжтэй боллоо. Тэгж байгаад би чамд нэг шөлний юм олж өгнөө гээд, за хүлээж байя гээд маргааш өглөө нь харахад үүдэнд буга явж байна шүү дээ. Бугыг нь намнаад идчихнэ шүү дээ. Өгсөн хишиг нь юм байна гэж бодоод. Тэгээд сайхан шөлтэй болно. Тэгээд тамхи нь дууснаа даа. Чанаад байхаар чинь, татах биш. Тэгэхээр нь бугын цусан эвэр, арьсыг нь аваад доошоогоо буугаад ард руу чинь очно. Наймаа панзчинд тааруулж өгчихөөд тамхи ч юмуу, давс ч юмуу эргүүлээд авна даа. Голчлон тамхи, давс, будаа, гурил л авна даа. Хүнд харагдахын биш, алт ембүү ч ямар хэрэг байхав. Хааяадаа нэг уран дархан орж усны сав авна даа. Модон хувингууд авна шүү дээ. Тэгж л амьдардаг өвгөн байлаа. Хэхэхэ.
АЯНГАТ: Та тэгэхээр хошуу ноёнд нэг их захирагдахгүй л байсан юм байна даа.
БуурЭЛ: Ер нь намайг байдгийг мэдэхээс зүс харж байгаагүй. Нэг өдөр их зарлан ирлээ. Хошуу ноёны бие барайсан гэнэ. Намайг урьж дуудаад. Тэгэхээр нь ирж 10 модоо тарьчихаад биеэ эмчлүүл гээд сууж байсан. Нэг ийм л өвгөн байна. Тэгээд нэг учраа олсон юм байгаа биз, аниргүй болчихсон. Урьж залахаа больсон. Модыг тарихад юу нь хэцүү байдаг юм.
За үдлэе.
АЯНГАТ: За гялаалай Буурлаа. Дараа тухтай уулзая. Хэхэхэ.
Суу Чи Кил хатан: Модны тухай асуулт хариулт
Өргөөнд тавьсан Мууг Хэрхэн тэвчдэг вэ? асуултанд идэвхитэй оролцон шалгарсан Маяа, Ихэр Луу, Тамир нартаа Суу Чи Кил хатан уулзах эрх өгснийг та бүхэн санаж байгаа бизээ. Тэдний уулзалтын сүүлийн хэсэг нь модны асуудал байсан юм. Үүнийг бас хуулж тавилаа.
Модны тухай асуулт, хариулт
МАЯА: Модны тухай асуух гэсэн юм. Балчир нь андуудтайгаа нийлээд Зүрх Хайрханы зүүн хэсэгт модыг нь аваад хожуул болгочихсон хэсэгт дахин ойтой болгох гэсэн юм.
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Хожуул нь хэзээ холцорсон юм бэ? Хожуул нь үхэжчихсэн юм уу?
МАЯА: Холцроод олон жил болж байгаа. Зарим нь үхэжсэн, зарим үхжээгүй.
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Үхжээгүйдээ мөчир суулгаж ургуулах арга байна уу? Энд ийм Монгол арга байна. Хэрэв чи хожуул болгож модыг тайрах гэж байвал 4 талд нь холтсыг нь цуулаад, энэ модноос унасан жижигхэн мөчрийг, тэр цуурхай дээрээ бариад боочихдог юм. Энэ мөчир нь 3 төө хэмжээтэй байх ёстой. Ингээд 4 талд нь, сэтэлсэн талдаа бариад боочихно. Тэгэхлээр энэ 4-өөс дор хаяж 2 нь ургаж, 2 салаа мод болж ургана. Энэ ой дотор 2 салаа мод жоохон хожуултай байгаад байдаг шүү дээ. Учир нь энэ шүү дээ.
АЯНГАТ: Юугаар боох вэ? Даавуугаар боочихдог юм үү?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Тэгдэг. Зөөлөн, чийгтэй бөсөөр боочихдог юм. Тэгээд дараа нь ирэхдээ бөсөө аваад хаячихна, мод нь цаашаа ургах чадамжтай болно.
АЯНГАТ: Мөчрөө зүсэх үү?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Мөчрийг хуулаад авахад яр гардаг шүү дээ, тэр хэсгээр нь харуулаад наагаад боочихдог юм.
МАЯА: Тэгэхлээр өөр модны мөчир ингэж нааж болох уу?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Ер нь бол бүүр эхний, тайрч хаяхдаа л ийм зүйлийг сурчихсан нь зүгээр. Тэгвэл үрсэлгээ хийж, мод тарихаас хялбар байдаг юм. Угаасаа ингээд тайраад унагаачихаар, галд хэрэглэгддэггүй жижиг мөчрүүд хаягддаг биз дээ. Тэрнээс нь аваад хожуулаа сэтлээд тойруулаад залгаад холбоод боочихно. Ургана уу, байна уу ер хамаагүй. Дийлэнхдээ ургадаг юм. Том хожуул бол 9 мөчир сэтлээд наачихсан үед ургаж л таарна.
ИХЭР ЛУУ: Хожуулныхаа дээд талыг хаах уу, будгаар будах ч юм уу?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Тийм. Чийгийг нь гаргах хэрэггүй. Давирхайг нь түрхэх ч юм уу. Өөрийнх нь бохинд наалдсан давирхай байдаг даа. Тэрийг нь чийгийг нь гаргахгүйн тулд өнгөн хэсэгт нь наачихна. Энэ өөрөө залгаас мөчир лүүгээ чийг өгч, тэгээд ургах чадамжтай болгоно. Ядаж ингэвэл 10 хожуулаас 1 нь модтойгоо үлдэнэ. Хэрэв зөв боолт хийж чадвал 10-уулаа дахин мод болж ургана.
МАЯА: Хожуулаа модоо гэмтээхгүй холцолно гэдэг асуудал байна. Холтосыг нь хуулж байгаад хийх үү, цавчих уу?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Цавчина. Тэгээд мөчрөө хуулж авсан талаар нь цааш нь харуулаад цавчсан руугаа хийгээд, илүү зай байвал бохиор нь таглачихна. Та нар гэртээ туршаад үз. Усан цэцэг гээд байдаг даа, тэрэн дээр туршаад үз. Мод шиг цавчиж хаяад нэг хэсэгт нь жижигхэн мод тавиад үз.
МАЯА: одооны тохиолдолд яах вэ? Модоо унагаагаад 10, түүнээс олон жил болчихсон үед.
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Манах аргаар. Энэ бол угаасаа огтолж хаях тохиолдолд хийнэ. Шатаад бүүр арга үгүй болчихсон үед бүгдийг нь хожуулдчихна. Энэ дор битүү үндсэн зангилаа байдаг тул бүх хожуулуудыг авч хаяж, дахин сэргээн суулгадаг юм. Хэрвээ хожуулыг авахгүй, манах аргаар хийнэ хэмээвэл тойруулаад эхлээд бут тарчихна. Хожуулаа манаад. Эхлээд сууриас нь тарих нь байна шүү дээ. Аанай энэ бут ургаад, өндийгөөд ирэхийн цагт төв рүү нь модоо тарьж эхлэнэ. Энэ нь усан солилцоог тэнцүүлж байгаа юм. Тэр хугацаанд хожуулнууд бүгд үхжээд, газар байгаа үндэснүүд шимэгдэж байдаг юм. Тэгэхлээр энэ манаагаа хийснийхээ дараа төв рүү нь мод тарина. Ийм арга байдаг.
МАЯА: Тойруулаад тарих мод нь заавал бутлаг ургамал байх уу?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Бутлаг байна.
МАЯА: Тэгэхлээр уулын дээр, хяр дээр бутлаг ургамал хэр ургах бол?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Уулын өндөр рүү эхлэж тарихгүй, бэлээс нь тарьдаг юм. Уул тэр чигтээ ойд түймэрдээд ямар ч модгүй, халцгай болчихжээ. Тэнд арчилгаа тавиагүйн улмаас олон жил хөрсний хэм нь алдагдаж, нар, салхинд навчин сүүдэрт байх бор хөрснүүд ялзарчихаж. Тэгвэл эхлээд цагаан будааны хөгцөөр бүх талбайгаа усладаг. Цагаан будааг агшаагаад саванд хийгээд хадгалчихвал бүгдээрээ хөгцөрчихдөг юм. Тэрийгээ усандаа хольчихдог юм. Тэгээд талбайгаа эхлээд усалчихаад 7 гарагийн дараа мод тарина. Тэгвэл тэнд мод ургамал сайн ургадаг юм.
Хяраас нь авахуулаад дээш өгсүүлж модоо тарина. Эхлээд шар усны үер буудаг, оргилоосоо ус орж ирдэг, тэр хярыг нь эхлээд моджуулах хэрэгтэй. Тэгвэл уулнаасаа устай, цаашаа модод нь өөрөө усалгаагаа аваад явах боломжтой болж ирнэ. Тэгэхлээр амдуу газар нь тарих нь байна шүү дээ. Эхлээд ургамлаа тарина. Тэнд нь дундаж өндөр сөөг бутуудыг эхлэж тарьдаг. Угаасаа амдуу газар салхи байхгүй учраас сайн ургадаг юм.
Дараа нь тэрнийгээ тойруулаад навчлаг ургамал тарина. Сөөгөө тойруулаад. Эхлээд энэ жаахан хонхордуу газар нь сөөгөө тарьчихлаа. Дараа жил нь энэ нь дасаад ирээд, ургаад навчилсан үед нь навчтай ургамал тарина.
АЯНГАТ: Навчит ургамал гэхээр ямар ургамал байх вэ?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Цагаан хус. Хус бол хурдан ургаж, ойг төлжүүлдэг. Нөгөөтэйгүүр шилмүүст ойг иддэг. Тиймээс хөрсийг цэвэрлэчихээд хусыг цэвэрлэж авдаг юм. Хус ургаад 3 жил болсны дараагаар шилмүүст ойгоо тарьдаг юм. Энэ нь гэзгээ хаядаг шилмүүст моднууд байж болно. Тэрийгээ 3 жилийн дараа навчит модоо тойруулаад тарьчихна. Одоо та нар уулыг харах юм бол ийм байдаг. Эхлээд бут, дараад нь цагаан моднууд, тэгээд шилмүүст моднууд, сүүлд нь ерөөсөө навчаа гөвдөггүй том моднууд ургадаг. Навчаа гөвдөггүй том моднуудыг шилмүүст модоо тарьснаас дахиад 3 жилийн дараа тарина. Ингэснээр 400 жил энэ мод үхэхгүй. Услахгүйгээр үхэхгүй. Ингэж ойг бүхэлд нь бий болгодог юм. Ойн тариалалт шүү дээ.
МАЯА: Та бүхэн бас ингэж ойг бий болгож байсан уу?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Чи ийм мод хаана байна, тэр болгонд бид мод тарьж байсан.
МАЯА: Тэгэхлээр огт модгүй байсан газарт ч гэсэн ийм ой бий болгож болохнээ?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Хангайн бүс чинь анх ойгүй байсан шүү. Хангайн бүсэд ойжуулах гэж, бэлчээрээ хамгаалах гэж нилээд олон ойг тарьсан. Гэнэт ганц ойтой уул байгаа биз дээ. Зүв зүгээр явж байснаа. Тэгээд та нар очоод насжилтийг нь үзэх юм бол 400, 500 жилийн настай, залуу ой, залуу ой гээд байгаагийн учир шүү дээ. Бидэнд бэлчээрийн асар хүчтэй тахал болж байсан. Одоогийн 14, 13 дугаар зуун гэдэг цагт чинь. Тэр үед бид нар бэлчээрээ арьчилахын тулд нэг модтой ой, олон модны хосолмол ой, нэг уулыг ойжуулан, эргэн тойрны бэлчээрээ манах зэрэг ажлуудыг хийж байсан юм.
МАЯА: Мэргэжилтэнгүүд огт модгүй газар мод ерөөсөө ургахгүй гэдэг. Мөн олон янзын арга хэлдэг. Жишээ нь, зарим нь хожуултай газар хожуулыг нөмөрлүүлээд, хожуулаараа хамгаалуулаад жижигхэн суулгац суулгадаг гэж байхад, зарим нь хожуулыг нь бүгдийг хамж цэвэрлэх ёстой гэдэг.
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Хуучин хожуул бол өмрөөд унадаг юм. Шинэ хожуулын дэргэд нөмөрлөдөггүй. Олон жил өмөрсөн хожуулыг л нөмөрлөж нялх модыг ургуулдаг. Өөрөөр хэлбэл нялх мод нь том хожуулаа идэх боломжтой үед. Шинэ хожуул бол өт, хорхой, мөөгөнд идэгдээд дэргэдээ байгаа модоо устгаад байдаг. Дор хаяж хожуулыг 5 жил үжрүүлэх хэрэгтэй.
АЯНГАТ: Үжирсэн хожуулаа авч хаяж байж тарих юм уу?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Үжирсэн хожуул бол хажууд нөмөрлүүлж тарьж болно. Үжрээгүй шинэ хожуулыг авч хаяж байж тарина. Үжирсэн гэдэг нь хатсан гэсэн үг. Мөөг ургамал ургах боломжгүй болсон гэсэн үг. Тэрийг нь жижиг мод нь үндсийг нь ялзлаад явчих боломжтой болсон байдаг. Мөн хожуулуудыг хурдан үжрүүлэх арга байна. Хурдан мөөгжүүлэх. Норгосон бөсөөр боогоод ойр ойрхон норгоод байвал хожуул хурдан үжирдэг. Гэхдээ тэгэж арчилдаг хүн байхгүй биз.
Бид чинь бол малчин хүмүүс, тийм үү. Тиймээс ой модоо тэгэж хамгаалах боломж төгөлдөр байсан. Аанай хойд энгэрийг мод энэ тэрийн өтөнд идэгдээд бусаддаа хор болох гээд байгаа модыг таньж, галддаг байсан гэхээс шинэ залуу модыг галддаггүй журамтай байсан ардууд шүү. Модоо хүртэл бэлтгэхдээ шинэ, хөгшин модоор нь ялгана. Хөгшин мод ч гэсэн идэр, жавхаатай байвал галдахгүй. Өтөнд баригдсаныг нь л галдана гэх зэрэгтэй. Тэгэхлээр тоншуул, хөхөөг бараадаж явдаг юм. Тоншуул, хөхөө ихээр үүрлэсэн мод байх л юм бол тэр ойд аюултай мод. Тоншуул, хөхөө угаасаа энэ жил үүрлээд дараа жил нь хаячихдаг. Нэг үүрэндээ олон суудаггүй шувуу. Хөндийлөөд хөндийлөөд дотор нь ороод суучихдаг. Тэгээд дараа жил ирэхэд тэр бол бүүр үхэжчихсэн, дотроо эмгэрчихсэн, навчис нь гөвөрчихсөн мод байдаг юм. Жаахан хэдэн сул навч л ургаад, амьтай голтой юм л гозойж байдаг шүү дээ.
ИХЭР ЛУУ: Хадаг уячихсан моднуудыг яах вэ? Тэр чигт нь орхих уу, хадгийг нь авах уу?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Боомилогдсон гэсэн үг. Хадгийг нь аваад шархан дээр нь сайхан будаг түрхээд өгөхөөс өөр арга байхгүй. Будахгүй бол өт барина. Угаасаа өт барьчихсан ч байдаг. Өт барьчихсан байх юм бол хороор цэвэрлэчихээд, будаг түрхэчихнэ. Аанай тэгээд цаашаа ургаад явчихна. Гэхдээ тэр шарх хэзээ ч эдгэхгүй.
МАЯА: Моднуудыг бутлаг ургамлаасаа эхлээд тарихдаа арчилгаа нь ямар байх вэ?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Ер нь байгальд нь даатгаад арчилгаа үгүй байлгахын тулд л амнаас нь эхлэж тариад байгаа юм шүү дээ. Яахав эхний 3 жилдээ л усалгаатай байдаг юм.
ИХЭР ЛУУ: Хадагтай моднуудын хадгийг энгийн бид очоод авчихаж болох болов уу? Зарим хүмүүс хамаагүй авч болохгүй гэдэг. Заавал бөө, эсвэл лам хүмүүс авдаг гээд байх юм.
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Чи тэгээд энгийн юм уу?
ИХЭР ЛУУ: Би заримдаа авчихдаг юм.
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Тэгээд ерөөл уншчихаж бай. Дараа нь харин гараа ариулж бай. Хуучин бол бид нар хиргисүүртэй модыг хадагладаг байсан. Модны дор хүн оршуулахад. Хүн өөдлөнөө дөө, ой дотор тэр хүнд зориулж одоогийн хэвтэх орон тавьж өгдөг юм. Тэгээд дээр нь мод тарьчихдаг юм. Тэгвэл тэр хүний илжрэл нь хурдан. Сайн, муу сүнс нь модон хэмээр засарна. Тэрийгээ бусдад таниулж тэмдэг тавьж хадагладаг. Энэ бол сүх хүргэж болохгүй мод шүү. Хиргисүүртэй, хүний сүнс дэгдээж байгаа мод шүү гэж.
МАЯА: Уулын ам биш, талархаг тэгшхэн газар байдаг шүү дээ. Тийм газар мод тарихдаа ямар аргаар тарих вэ?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Харьцангуйгаар тийм газар мод ургах боломжгүй. Заавал уул нөмөрлүүлж тарьдаг.
МАЯА: Тэгэхдээ уулын ард ихэнхидээ мод байдаг. Урд нь бол ургахгүй байгаад байна уу, тийм үү?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Уулын арыг нь эхлэж ойжуулчихаад урагш нь давуулж тарина уу гэхээс биш боломжгүй. Чи нутгаа судал.
МАЯА: Ой мод өөрөө урагш давж ургана гэж байх уу?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Байна. Гэхдээ тэрэнд заавал хүний хүч хэрэг болдог.
ИХЭР ЛУУ: Үрээрээ тарчихдаг уу?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Үр нь тарсан ч тэнд чийг буухгүй бол нэмэргүй. Тиймээс жаахан хөгцөөр үрийг нь дэмнээд өгдөг юм.
МАЯА: Тэгэхлээр уулын ард ой мод их байна гэдэг нь уулын ар талыг нар хурцаар шараад байхгүй, харьцангуй чийгтэй, чийг нь хадгалагдах боломж өндөр байна уу?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Тийм. Чийгээ хадгална. Эхлээд аманд нь тарьдагийн учир чинь аманд нь ирдэг чийгийг хуримтлуулах гээд байгаа юм шүү дээ.
МАЯА: Уулын арын хяр маягийн тэгшдүү газар байдаг шүү дээ. Тэнд мод ургах уу?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Хөлөржүүлж байгаад тарьчихдаг юм. Гэзгээ хаядаг ургамлын шилмүүснүүд унаад нийлэхээрээ хөлөр болдог юм. Тэрийг зөөж тавиад хэдэн жил усалж байгаад ерөөсөө чийг нь арилдаггүй чийгтэй хөрсийг бий болгодог. Тэгээд мод тарина.
МАЯА: Чацарганыг тарихад бас арай ондоо байх уу? Бид одоо ямар ч модгүй газар шууд нүх ухаад л тарьдаг? Үндэстэй модоо авчирч суулгаад усалдаг.
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Усалгаатай бол ямар ч учиггүй. Усалгаа байхгүй, байгалиар нь зөнд нь хаях гэж байгаа үед бодолтой хийдэг юм.
ИХЭР ЛУУ: Чацаргана гэдэг модыг хаана тарьсан болох уу?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Хаана ч тарьж болно. Гэхдээ услаж байх хэрэгтэй. Чи зөргөөрөө байгальдаа үлдэх ой тарих уу? Чамайг үхэхэд усалгаа нэхээд бас хамт үхэх ой тарих уу гэдэг чинь чухал. Тэгэхлээр хамгийн гол нь биднийг үхэхэд энэ ой байгаасай гэсэн хүсэлтэй тарьдаг. Ус, агаар нэхээд байхгүй, өөрөө ургахыг зохицолдуулж тарьдаг юм.
МАЯА: Хөлөржүүлэхийг хэдэн жил хийж байгаад модоо тарих вэ?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Нэг жил хөлөржүүлнэ. Элс, хөлөр гээд ус. Элс бол хурдан аваад шингээнэ. Элсэн давхарга тавиад дээр нь хөлрөөр хуччихдаг юм. Хөлөр бол чийгийг хурдан доошоо нэвчүүлэх хэрнээ дээш нь сарниахыг багасгадаг. Тиймээс нэгэн жил тэгчихээд ургамал тарьвал өөрөө ургах шинжтэй ургамал бий болно. Усалгаа багатай байдаг юм. Чи нэгэнтээ ихээр услахад нөгөө ус чинь маш бага ууршдаг тул дахин дахин ойрхон ирж услах шаардлагагүй болно.
Зүгээр мөчир үндэслүүлээд газар булахыг мод тарина гэж хэлэхгүй.
Хамгийн эхлээд гол дагуулж мод тарьж сурдаг юм. Өөрөөр хэлбэл бургас тарьж сур. 3-хан жилийн дотор чиний тарьсан үр дүнг илэрхийлдэг юм. Тэгэхлээр бургасаа сайн тарьчихсан үед ойр орчмынх нь уул руу мод тарих боломж олдоно. Газрын суваг нээгддэг юм. Гол урсаж байнаа, алцгай байвал газрын судал байдаггүй. Бургас тариад, бургасыг холдуулах тусам бургасны үндэсний завсраар нарийн урсац голууд урсах боломжтой болдог юм. Бургасыг тарихад бургасны үндэс усыг хэдэн тал руу нь сойж татдаг юм. Мөн усыг тунгалаг байлгадаг юм. Усыг цэвэрлэж, усанд байгаа бохирыг шүүж байдаг юм. Чингэчихээд хамгийн ойрхон ууланд нь бутаа тарьж эхлэнэ. Бут бол бургас уул хоёрын хооронд сүлжээ бий болгож, газрын зангилааг бий болгодог юм. Өөрөөр хэлбэл энэ уул руу голын ус авирахыг шийдэж байгаа юм. За тэгээд энэ ам нь бутлаг ургамлаар дүүрээд ирэхээр, навчлаг ургамлаа бутаа тойруулаад тарьчихна.
МАЯА: Цагаан хус?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Цагаан хус. Хурдан ургадаг юм. Арчилгаа багатай шүү дээ. Бие муутай л мод болохоос биш. Тэгэхлээр энэ нь уулаар ус дээшээ өгсөөд явуулахад л туслаад байгаа юм шүү дээ. За тэгээд дараа нь шилмүүст мод тарьвал энэ ууланд ус түгжээд унана. Үндсэндээ ус барьчихдаг юм. Сүүлд нь энэ том, том, биерхүү моднуудыг орой хүртэл нь тарина. Тэгэхлээр энэ уул усны нөөц газар болж байна. Ингэснээр хэдэн мянган жил болсон ч усны нөөцөө алдахгүй, модоо ургуулах чадвартай байгаад байна. Аанай хур бороогоор орсон ус чиг энэ ууланд түгжигдээд байх нь байна шүү дээ.
АЯНГАТ: Тэгвэл Зүрх Хайрхан уулыг усны нөөц уул болгохын тулд доороос нь эхлэх нь байна шүү дээ. Голоос нь эхлэх нь. Тэгэхлээр Туул гол Зүрх Хайрханд ойр, уул руугаа дамжих боломжтой. Одоо бургасыг нь аваад шатаагаад байдаг. Тэгэхлээр бургас ихээр тарих ёстой. Аль болохоор энэ уул руугаа бургас тарих нь ээ?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Аль болох уул руугаа дөхүүлээд бургасаа тарина. Бургас тарих боломжгүй хэт хол болоод ирэхээр бутаа тариад явчихна.
АЯНГАТ: Дандаа доороос нь дээш явах нь. Бут ургаад болоод ирэнгүүт дээшээгээ хусаа тарих нь байна шүү дээ. Тэгээд шилмүүст гэдэг чинь самрын мод байх нь уу?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Хуш, улиас. Нарс, хар мод хамгийн дээр нь.
АЯНГАТ: Нарс, хар модыг холиод тарих уу, дангаар нь тарих уу? Зааг хязгаар нь ямар байх уу?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Нэгээр нь дагнана. Хуш тарих гэж байгаа бол хус тарина. Улиас тарих гэж байгаа бол хөвөнтэй мод тарина.
АЯНГАТ: Бургас тариад, бут тариад, хуш тарих юм бол хус тарих нь.
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Хушаа тарьчихвал хар мод тарина. Энэ чинь хамаарлын хууль шүү дээ.
АЯНГАТ: Хэрвээ нарс тарих гэж байгаа бол хусны оронд өөр мод байх нь ээ?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Нарс таривал гацуур тарина. Тэгээд доод сууринд хусны оронд улиас тарина.
АЯНГАТ: Ямар мод тарихаасаа шалтгаалах нь. Тэгэхдээ усны нөөц газар болгох гэж байгаа бол хар мод тарьсан нь дээр байх. Нарсыг хүн маш их авдаг. Гацуурыг нь бас авна.
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Хусыг нь цоолоод шүүсийг нь гаргаад байвал хурдтай ургаж чадахгүй шүү.
АЯНГАТ: Тэгвэл хусыг ихээр тарих хэрэгтэй юм байна. Бутан дотроо хамааралтай ямар бут байх вэ? Бас 2 хуваагдах уу?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Тэгнээ. Чулуутай газар байна уу, чулуугүй газар байна уу гэдгээсээ хамаарна. Чулуутай газар байх юм бол бөөрөлзгөнө, үхрийн нүд гэх мэт жимслэг бут, чулуугүй газар байх юм бол өргөслөг бутнууд, нохойн хошуу, зангилаа, шар зангилаа гээд.
АЯНГАТ: Жимслэгийг нь тарьчихвал хусаа тарьж болох уу? Хус тарих бол ямар бут байх вэ?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Аль нь ч байж болно. Газраасаа хамаарч бутаа 2 хувааж байгаа юм. Газраасаа хамаараад эхний довтолгоогоо хийж байгаа юм.
АЯНГАТ: Тэгвэл бид нар эхлээд газраа ойлгоно. Юутай ч бургас гэдэг дээр анхаарч, маш их бургас тарих нь ээ?
МАЯА: Бургасаа тариад хэдэн жилийн дараа бутаа тарьж эхлэх вэ?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: 3 жил. Бургас тариад 3 жил. Гэхдээ хамт тарьчихаж ч болно. Тэгэхдээ хамт тарих юм бол усалгаа шаардлагатай.
АЯНГАТ: Бургасаа тарихдаа хоорондох алхамыг нь 3 метрээр бодож тарих уу?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: 3 их алхамаар бодож тарина.
АЯНГАТ: Тэгэхлээр ингэж л тарихгүй бол одоогийнхоор тарьвал балархаар байгаа биз дээ.
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Тэгэхлээр ойтой болъё л гэж бодож байгаа бол хууль нь энэ байна.
АЯНГАТ: Тэгэхлээр хуулийн дагуу явж үзэх хэрэгтэй байна. Зүрх Хайрханы мод тэр чигтээ дээд тал нь таслагдчихсан. Тэгэхлээр ар талаас нь эхлэж явах ёстой. Шууд зүүн урд талаас нь гэхлээр маш олон айлууд буучихсан, цаанаасаа замтай, хүн их явдаг. Тэгэхлээр боломж бага. Ар талаас нь тарьвал голтой, араасаа бас өндөр байдаг. Зүрх Хайрханы ар талд чацарганы 1000 суулгац тарьж байсан. Ийшээ өгсүүлэх хэрэгтэй юм байна. 1000 суулгац нь сайн ургахгүй байгаа юм. Тэгэхлээр энэ хүртэл нь бургас бий болгох хэрэгтэй юм байна.
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Бургас чинь газрын хөрсний завсраар усны урсгал бий болгоод байдаг юм. Нэг бургас ургаад дуусвал дараагийнхаа бургас руу усаа явуулдаг, усны газрын гүйдэл юм шүү дээ.
МАЯА: Тэгэхлээр бид модоо тарихдаа хэдэн настай суулгац суулгах вэ?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: 1 настай.
МАЯА: Тэгэхлээр одоогийнхоос шал ондоо болчихлоо. Одоо бол 1 настай нь ургаж чадахгүй 3 настай байх ёстой гэдэг.
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: 3 настай бол гөжирчихсөн байдаг юм. Бүх суулгац нь 1 юм уу, 2 настай байна.
АЯНГАТ: Тэгэхлээр бид нар Өргөөгөөрөө бургас тарьж, төслөө өөрөөр бичих нь байна. Тэгэхлээр энэ бүхнийхээ гаргалгааг сайн гаргаж байж хүмүүст ойлгуулах нь. Тэгэхгүй бол мэргэжилтнүүд дундуур нь ороод таслаад хаячихдаг.
МАЯА: Бургасны тухайд орчин үед маш хурдан ургадаг бургасны төрлийн модыг гадаадаас авчирч суулгаад байгаа. Энэ байж болох уу?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Газрын ус татаж чадах нь уу, үгүй юу гэдгээс л хамаарна. Зүгээр өөрөө ургаад, газрын чийг сороод байдаг ургамал бол дэмий. Газартаа гагнаас хийдэг хийдэг ургамлаа л маш сайн анзаарах хэрэгтэй юм шүү дээ.
МАЯА: Тэгэхлээр газрын хөрсний усыг маш сайн татаж байгаа, үгүйг ямар шинж тэмдгээр мэдэж болох вэ?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Ингээд ухаад үзэхгүй. Чи услахгүй нэг сар явчихаад газрыг нь ухаад үз. Бургасны ёроолд үргэлж чийгтэй хар хөрс байдаг юм. Монгол бургас шүү.
АЯНГАТ: Монгол бургас нь дээр юм байна. Тэр гадаадын бургас нь өөрөө ургаад байдаг юм, маш хурдан.
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Газрын гагнаас задалж өөрөө ургаад байдаг ургамал байдаг. Шарилж шиг шүү дээ. Тэгэхлээр тэр чинь юун газар усыг бий болгох. Хамаг модыг хатаагаад дуусна шүү дээ.
МАЯА: Тэгвэл Туул голоор тэр бургасыг тариад байгаа шүү дээ.
АЯНГАТ: Тэрнийхээ мөн чанарыг олох хэрэгтэй юм байна. Генийн өөрчлөлттэй юм байна уу. Мэргэжилтнүүдээр нь шинжүүлэх гэх мэт. Наадахыгаа илчлэх хэрэгтэй. Гаднаас орж ирж бизнес болгоод байна. Маш хурдан ургадаг, 3 сарын дотор маш өндөр болдог болохоор нь би гайхаад байдаг юм.
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Усан ургамлууд байдаг даа. Дотроо маш их хэмжээний ус түгжээд, газрын хөрсийг хуурайлаад байдаг. Тийм ургамлууд бол хурдтай ургадаг нь үнэн. Монголд бол тийм ургамлыг төдийлөн тарьдаггүй. Харин илүү хөрсөндөө усаа оршоохын тулд шүү. Яагаад гэвэл бид чинь тэрнийг байнга усалж байж чаддаггүй. Хийгээд хаячихдаг. Тэр үед өөрөө газрын гагнаасаа хийгээд тэсвэрлээд байж чаддаг ургамал байх хэрэгтэй юм. Тиймээс Монголд гол дагаж ургадаг олон бургасны төрөл байна шүү дээ.
ИХЭР ЛУУ: Манай шугуйн бургас хүмүүс авсаар байгаад бараг байхгүй болж байна.
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Тэгэхлээр чи тэндээсээ нэг мөчир аваад үрслүүлчих. Шинээр суулгац тариад байхад хүн баясна шүү дээ.
АЯНГАТ: Бургасаа тарихад эр эм гэж байх уу.
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Холиод тарина.
АЯНГАТ: Эгнээ хоорондоо их 3 алхам, мөр хоорондоо бас адилхан уу. Тэгээд бургас өөрөө ургаад ирэхээрээ дундуураа гараад ирдэг шүү дээ.
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Тэгдэг.
АЯНГАТ: Усалгаа, арчилгаа эхний ээлжинд ямар байх вэ?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Бургасыг услаж яах гээв? Зөв тарьж чадвал голоосоо өөрийгөө услаад ургачихдаг. Тарьсан өдрөө услаад л тэрнээс цаашаа хаяна шүү дээ.
АЯНГАТ: Зөв тарихад юу анхаарах вэ? Бид нар энэ жил бургаснаас эхлэе гэж бодож байна.
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Бургасыг эхлээд үндэслүүлээд үзчих.
ИХЭР ЛУУ: Далий хайчилж аваад усанд үндэслүүлэх үү?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Тэгнэ. Усанд үндэслүүлнэ.
ИХЭР ЛУУ: Газраа ухчихаад янз бүрийн юм хийх үү?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Жоохон модны холтос, нүүрсний хог, нутгийн шороог шим шороотой нийлүүлээд.
АЯНГАТ: Алмаз хийх үү? Хэхэ
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Алмаз хийх боломж нь байвал 1 ширхэгийг хийнэ дээ. Алмазыг орлуулж нүүрсийг хийгээд байгаа юм. Хөө хийж болно.
АЯНГАТ: Хэр хэмжээтэй хийх вэ?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: 1 хүрзний хэмжээтэй. Нүүрсний хог. Хөөний хог байж болно. Тэр нь модны ёроолд байвал маш хурдан ургуулна. Модны холтос нь хөрсийг нь сийрүүлж өгч байгаа юм.
АЯНГАТ: Нүүрсний хог нь ямар учиртай вэ?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Тэжээл болж, бас тэр газарт дасан зохицох чадамжийг нь бий болгож, өвөл үндсийг нь хөлдөхөөс хамгаалж байгаа юм. Тэгэхлээр арай жоохон их байх ёстой, 1 хүрз. 3 настай суулгацыг бас ингэж тарьж болно. 3 настай бол амь бөхтэй болно. Орох нүүрсний хэмжээ их болно.
АЯНГАТ: Нүхийг нь хэр гүн ухах вэ?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Нэг өвдөг.
АЯНГАТ: Алхам нь хол юм чинь нүхийг нь бөөрөнхийлж ухсан нь дээр юм байна.
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Голын яг эргээр, үерлэвэл яг тэр гол руу орохоор эхлээд бургасаа тарьдаг. Дараа нь алхамлуулаад явчихна. Үерлэвэл бургасны нүх хооронд ус дамжих холбоос хийчихдэг юм. Эхний бут руу ороод ирэхэд бусад тогоо руу нь ус дамжаад орохоор хийнэ гэсэн үг.
МАЯА: Үерлэвэл бургасыг нь хамаад аваад явчихгүй юу?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Давалгаалж орохгүйн тул тойрог нүх ухдаг юм. Тэр нь хүчтэй давалгааг саринуулдаг юм. Тэгээд хооронд нь холбоод жижигхэн шуудуу ухчихдаг юм. Тэгээд ус ороход бие бие рүүгээ усаа сарниагаад сарниж байхаар. Холбоод, холбоод орхичихдог шүү дээ.
АЯНГАТ: Газраа үзэх хэрэгтэй юм байна. Нэг мэргэжилтэн хүүхэн над руу хандаж байсан. Тэрэнтэй холбож өгнө. Өөрөө мэргэжилтэн гэж цэцэрхэхгүй, тэр уулыг ойжуулах юмсан гэж хүссэн хүмүүсийг л нэгтгэнэ үү гэхээс биш зүгээр шоу болгох гэж байгаа бол мөнгөөр нь тоглоод л дуусна.
МАЯА: Дараа нь тодруулаад асууна.
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Эхлээд бургасаа яаж тарьдаг юм бэ гээд замбаар нь уншчихаад тэнд ойлгомжгүй юмнуудыг энэ нь зөв үү буруу юу гэж асууна.
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: За ингээд мордъё. 90 гарагийн дараа уулзъя. Та нар өргөө гэрийнхээ гадаа ч ургамал тарихдаа 1 хүрз нүүрс хийчихвэл өвөл үндэс нь хөлддөггүй юм. Үндэс нь хөлдөхгүй байвал дараа жил ургана гэсэн үг шүү дээ.
МАЯА: Нэгэнт тарьсан модон дээрээ нүүрс хийж болох уу?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Үгүй. Хамтдаа хийх ёстой юм. Энэ чинь бас нэг хогны асуудлыг шийдэж байгаа биз дээ. Том том яндан, уур гаргаж маш их нүүрсний хог, хөөний хог гардаг биз дээ. Тэрийгээ ургамал болгож ав.
Хамгийн чухал нь үндсээ манах л байдаг юм. Дээшээгээ хэр ургах нь хамаагүй. Үндсээ л сайн суулгачихвал болдог юм. Тиймээс л үндсээ хөлдөөхгүйн тулд хөө юмуу нүүрсээр маначихдаг юм. Тэгээд тэр нь салхинд хийсэмхий, хөнгөн чанартай учраас заавал доор нь, дотор нь хийдэг юм.
АЯНГАТ: Элсний оронд модны холтос хийчихээд байна шүү дээ, тийм үү?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Тийм. Хөрөөний үртэс байдаг биз дээ. Тэд нар нь эхний жилдээ бол хөрс сийрэгжүүлэгч байдаг бол 2 дахь жилдээ ялзмаг болоод, 3 дахь жилдээ бордоо болчихдог юм. Өөрөө мод усалгаагүй ургахын цагт тэр нь хоол болоод явчихдаг юм.
АЯНГАТ: За гялаалай.

Гэр бүлийн бүтээлч аялал
Нэг өдрийн энэ аяллын хөтөлбөр нь
Аялал, амралтын өдрөө сонирхолтой, амьдралын эерэг үр өгөөжтэй өнгөрүүлэх, хүүхэд гэр бүлийн харилцааг дэмжих,
мод тарих, үр үрсэлгээтэй танилцах, тарьсан модны навч ишийг ажиглаж ямар мод болохыг таньдаг болох хүсэлтэй гэр бүлд зориулагдсан.

Comments