ХоостАйл. Хамт хоол хийж идэх үйлчилгээний ач холбогдол


Аялал жуулчлал нь эцсийн цэгтээ Монгол айлтай бүрэн танилцах хүсэлтэй 
- аялагч, жуулчидтай хэл усаар нь харилцах, 
- ахуй, соёлоо хэтрүүлэг, дутуу дулимаг биш, гоёл чимэглэлгүй үзүүлж таниулж, 
- өөрсдөө Монгол ахуй соёлоороо гоёсон, бахархан сэтгэл дүүрэн үлдэх болж байна. 

Аялагч, жуулчид Монгол хүнийг 4 ханатай, 5, 6 ханатай өргөө гэртээ ямар эд хэрэглэлтэйгээр, хэрхэн амьдарч байгааг нь үзэж харахын зэрэгцээ
- тэр айлд унтаж орой, өглөөний ахуй байдал, соёл заншилтай нь танилцах,
- орой, өглөө, өдрийн хүнс хоолоо бэлтгэхэд нь туслах, 
- өдөртөө хийдэг ажил үйлсэд нь гар бие оролцох (experience гэж хэлэгддэг англи үг) хүсэл зорилготой юм байна.

Манайх гэртээ 2008-7-8 өдөр анхны гадаад хүн, Америк залуу Эндрью Жүдкинсийг ирүүлсэн тэр цагаас 625 дах удаагаа гадаад #айлчин найзуудаа хүлээн авчээ.
Малайзад төрж өсөөд, Англид очиж сэтгэл судлалаар суралцаад, одоо Английн Лондон хотод үл хөдлөх хөрөнгийн худалдааны ажил хийдэг энэ залуу манай 625 дах айлчлал болж, 2023.9.8 өдөр Traveling Spoon вэбээр захиалга өгч ирсэн.

Захиалгын дагуу аялагчийг зочид буудлаас нь гэртээ авчирч, хоол хамтдаа бэлтгэж хүртсний дараа буцаагаад хүргэж өгдөг журамтай.

Хоол хамт бэлтгэж, идэх үйлчилгээндээ баримталдаг зарчим
- яс, ястай махыг давсгүй усанд чанаж цагаан ясны шөл гаргаж амт гаргах
- хаа, далны зөөлөн, шүүслэг махаар битүү шөл хийх
- 1,2-р гурил хольж, зөвхөн ус, эсвэл ясны шөлөөр зуурах
- хөмүүл, сорс, аарцаар амталж идэх
- ямар нэг үйлдвэрийн лаазалсан, савласан бүтээгдэхүүн хэрэглэхгүй
- шөлөөр жигнэж болгох
- хоол бэлтгэх, хүртээхтэй холбоотой ёс, уламжлалын ач холбогдлыг таниулах

Ач холбогдол

Хөвсгөл нутгийн ургамлын цайгаа аягалж, өөрсдийн бэлтгэсэн өрөм, ааруул, ээзгийгээр дайлж, арвайн гурил багсарч, гамбир хайрч, барьсан талхаа өрөм, гишүүнэ чанамалтай амтлуулж, ясны шөл, чанасан мах, битүү шөл, ороомог бууз, буузаа 

1. Хамтдаа бэлтгэж, ярьж хөөрөлдөж, хуваагаад хүртдэг. Ямар малын мах, танайх малтай юу, ямар дэлгүүр захаас махаа авдаг зэргийг асуудаг зочид их бий.
Зарим нэг хүнс хоолоос боож, савлаад бэлэг болгодог.

2. Ясаа мөлжиж биеэ тослох, ясыг дахин цай, шөл бэлтгэхэд хэрэглэдэг, мөн зарим ясыг тоглоом болон бусад зүйлд хэрэглэхээр бэлтгэдэгээ тайлбарладаг

3. Шагай ясны тос, хэлбэр хэмжээ, 60 орчим тоглоом тоглох боломж зэргээс таниулан 4 шагай бэлэглэдэг

4. Аягаа долоож хоол нэмэхгүй гэдгээ таниулахын зэрэгцээ, долоох болгонд шүлсээ залгиж хоол боловсруулалтаа дэмждэг, хүн бүхэн өөрийн аягатай байснаар аягаа долоох нөхцөл болж, худалдан авалт хэрэглээг ухаалаг болгож байгаа гэхчилэн ач тусыг зөвлөдөг

5. Хүнс тэжээл гэдэг ойлголт нь агаар, ус рашаан хүртэх, арьс үсээр гадаад орчноос тэжээл авч байдаг учраас бохирдолгүй цэвэр байгаль ямар их ач тустайг, үүний дараах эрэмбэнд хүнс бэлтгэж идэх нь ордог талаар сануулдаг

6. Хүнс хоол бэлтгэж байгаа ээж, эмээ хүн нь амьдралын чанар, хүний биеийн онцлогыг таньсан чадвараараа тогоотой, савтай хоолоо байгаль дэлхий, гэр доторх хүмүүсийн нас, ажил хөдөлмөрт тохирсон байдлаар аягалж, хуваарилдаг ухаан, цаашлаад нохой, шувуу, өт хорхойд хүнсээс хүртээдэг өгөө авааг ярьж бид энэ хэвшилд суралцаж байгаагаа ярьдаг

7. Эрс тэс ялгаатай цаг, улиралд нь нийцсэн хүнс бэлтгэж биеийн эд эсээ тэтгэдэг, үүний тулд үхэр, ямааны махыг хатаах, цагаан идээ, ургамал хүнсээ бэлтгэсэнээ үзүүлж, хэрэглэдэг

8. Гэртээ хоол бэлтгэх нь хоолны орц найрлаганд юу байгаагаа мэдэхийн зэрэгцээ гэр бүлд хүүхэд, аав ээж, эмээ өвөөгийн харилцааг дэмжиж, мэдлэг чадварт нь дурлаж хүндлэх, таних, танихгүй хүмүүс бие биенээ сонсох, арга барилд суралцах, өөрийгөө ойлгуулах чадварт тустай

9. Насанд хүрсэн үедээ гуанз, кафе, рестораны бэлэн хоол худалдаж авах мөнгөний хамааралгүй, аз жаргалтай бодол эргэцүүлэл, ухаарал дүүрэн хүнсээ өөрсдөө бэлтгэн амьдарч байдгаараа бахархдаг.

10. Гадаад хүнийхээ туршлага, мэдлэгээс асууж, ярилцаж, хэлж дуулгаж байгааг эрдэм болгон дараагийн хоолны сургалт, үйлчилгээндээ хэрэглэдэг.


Энэ үйлчилгээг авсан гадаад хүмүүсийн сэтгэгдэл

Захиалга бүрийн дараа Traveling Spoon компаниас манайх руу болон гадаад хүн руу сэтгэгдлээ бичих онлайн форм явуулдаг.
Мөн манай мэдээллийг хайж олж, захиалгаа өгсөн
Viator
- TripAdvisor
- Traveling Spoon
вэбийн хэрэглэгч гадаад хүмүүс сэтгэгдэл, үнэлгээгээ дараах байдлаар өгсөн байдаг.

WHAT WE LOVE
A Traveling Spoon team member has visited this host. Our favorite parts of this experience:

So happy I began my Ulaanbaatar trip with Bee & Soy.
Truly lovely people that welcomed me into their home, told me about their community, about how they live & about the food they love.
Bee met me in hotel reception as arranged, we took a ‘taxi’, a local bus, then a short walk backwards up a hill and arrived at their Ger.
Had good conversation, cooked, ate with his family, & learnt about Mongolia.
Thank you so much Bee & Soy

PERSONALLY VETTED REVIEW
A Traveling Spoon ambassador visited this host. Here is their personal review.

The excitement of this adventurous visit began with our bus ride out of the center of Ulaanbaatar.
On the way to Begzsuren’s home we saw how the locals lived by seeing a different way of life than what we had seen in the city. We made our way to his traditional Ger where his wife greeted us.
Soon after, Begzsuren arrived with a kettle of water that he had gathered from the well up the hill from his home. Being inside the ger home was an incredible experience.
We learned about how families live throughout the year. The ambience in Begzsuren’s home was very traditional and real. I felt as if I were in the middle of the gobi dessert with a nomadic family, which I loved. My favorite thing about the experience was being able to have lunch in a traditional Mongolian home. 
Marc and Bavly, Traveling Spoon Ambassador

Traveler reviews

* It was truly a local and authentic experience.
My hosts Soy and Bee reached out to me to confirm details once I have booked and they were punctual on the day itself.
I learnt to make local dishes from scratch and they were extremely patient with me.
I was also able to see a part of town where many locals live as opposed to the touristy part in the main city centre.
This tour offers valuable insight into the real ger life and I would highly recommend this for those who are interested in the real local culture.  - YuenSa May 04, 2023

* I learned a lot from Bee and Soy's detailed and caring hospitality and explanations!
The steamed dumplings and noodles made in their cozy traditional Mongolian ger were really delicious. It's not easy to find lamb in Korea, so I don't know if I can make it the same way, but I'll definitely try the way Soy taught me. Bee has a good understanding of the Korean sentiment of Han and is one of the smartest and wisest people I have ever met.
After class, we ate dumplings and noodles, and had a great time listening to Mongolian songs by Soy and Bee and playing traditional games.
May Soy and Bee always be happy and healthy!  - Tourist7 April 22, 2023

* I really had a wonderful and extraordinary experience with Bee and Soy.
They are so warm, wise & intelligent and taught me the traditional steamed dumpling and noodle soup systematically and in detail. Both 2 dishes were so good and I will try to make them my home.
Bee told me many Mongolian tradition. After dinner, we played very interesting Mongolian traditional games with the sheep bones and Bee and Soy sang some Mongolian songs for me!
It was very impressive that Bee knew some of Korean basic emotion.
Thank you very much Bee & Soy and Travelingspoon,
I had a really enjoyed that class!  - Jaeyeon April 22, 2023

* Bee and Soy made me feel so welcome in their home. I was grateful they could accommodate my vegetarian diet. Not only was the food delicious, but I learned so much about Mongolian culture and traditions. Bee also walked me around the neighborhood after lunch. This was my favorite experience in Mongolia.  - Melanie April 10, 2023

* This was a great half day experience. Soy and Bee were the best hosts and it truly was a cultural experience. Also very close to UB city center.  - ademida April 09, 2023

* Spending one afternoon with Bee and Soy was amazing. Such warm people. A wonderful insight in Mongolian culture and life (and food).  - kjetilj20 April 03, 2023

* We were at Bee and Soy house as a guests. They were really nice and shared with us everything they have. Thanks for your hospitality.  - July 26, 2022

* This was a wonderful experience. Be and Soy were delightful hosts. They were so unpretentious and hospitable, sharing their colorful and homey ger with us as if we were old friends. They cheerfully showed all the steps to making 2 traditional dishes from scratch, patiently allowing us to fumble along. Despite our amateurish assistance, the dishes turned out to be the best we've had.  - BSansom July 19, 2022


Хүүхэд байхдаа сурсан мэдэрсэн бүх зүйлс өнөөдөр бидний ажил үйлс болжээ

Би 5-6 наснаас эхлэн гурил элдэж, ногоо арилгаж, эхнэр маань сургуульд 8 настай орохоосоо ч өмнө 4 дүүдээ хоол хийж өгдөг байсан, эмээ, ээж, аав нарынхаа хоол хийж байгааг харж, ногоо хальсалж угааж, мах хэрчиж, гурил зуурч, элдэж, хоолны гурил таслах гэх мэтээр туслаж эхэлсэн маань өнөөдрийн бид гадаадын зочдод хоолны үйлчилгээ явуулах мэдрэмж, арга барилыг өгчээ.

Монгол хоолны амт чанар, шим тэжээллэг нь цэвэр тунгалаг агаар, ус, бэлчээрийн ургамал, түүнийг тохируулан идсэн эрдэнэт малын яс, мах, сүүний амт чанарт байгааг гадаадын аялагч #MongoliaFriend-ууд хэлдэг.


Монгол айлд ирж хамт хоол хийж идэх хүсэлтэй аялагчид үйлчлэх #ХоостАйл-ууд илүү олон болох болтугай. 

2019 оны 4-р сард Travel Buddies захиалгаар 

Аялал жуулчлалд оролцож байгаа гэр бүл, менежерт зориулсан Монгол хоолыг гадаад хүмүүст зориулан бэлтгэх сургалтыг захиалгаар зохион байгуулж, урамшиж байсан. 


Comments