Travel Buddies,
Зэндмэнэ Трэвел,
Eco Voyage Mongolie,
New Milestone tours компанийн захиалгат сургалт, эдгээр компанийн 6 аяллын менежер, тогооч нарт #ХоостАйл туршлага, мэдлэгээсээ зааж, ярилцлаа.
Сургалтанд оролцогчийн сэтгэгдэл
Сургалтын агуулга, хөтөлбөр
#ХоостАйл-ын Бэгзсүрэн, Мөнгөнсоёмбо бид гадаад хүмүүсээ ямар хоолоор дайлдаг, бэлтгэдэг туршлага мэдлэгээ хуваалцах болсонд баяртай байна.
Өдөр: 4 сарын 21-ны Ням гарагт 11-17 цаг
Сургалтын агуулга:
- Гадаад хүмүүсийн дуртай хоолны онцлог, Монгол улсад ирээд амсах, идэж үзэх хоолыг хэрхэн бэлтгэх, аль болох дотоодын мах ногоо, сүү цагаан идээ, ургамлаа ашиглан хоол бэлтгэх, бие хямрахгүй хөнгөн байх хоолыг бэлтгэх туршлага, мэдлэгээ танилцуулж, улмаар салад, шөл, 2-р хоол, амттан бүхий хоолыг бэлтгэж амтлуулж, асуулт хариултын цагтай байна.
Хөтөлбөр
60 - 90 минут хоолны мэдээлэл, гал тогооны хэрэгсэлийн онцлог, анхаарах зүйлс зэргийг компьютераар үзүүлнэ.
160 - 180 минут хоолуудаа бэлтгэх, амсах, хүртэх;
30 - 60 минутын дүгнэлт, асуулт хариулт
Сургалтын слайд
Бэлтгэж ирэх зүйлс
- тэмдэглэлийн дэвтэр, үзэг
- хүн бүр өөрийн аяга, халбагаа авч ирэх
- хоолны онцлог хэрэглээтэй, асууж ярилцах сэдэв байгаа бол бэлтгэж ирэх, урьдчилан хэлэх.
Ямар хоол бэлтгэж, зооглох
- салатыг цуугүйгээр бэлтгэх
- ясны шөл бэлтгэх, битүү шөл хийх
- хуушуурыг тосонд шарахгүйгээр, дуковканд шарж бэлтгэх
- сүүгээр амттан бэлтгэх
Сургалтын үр дүн
- Монгол уламжлал, онцлогийг харуулсан хоол бэлтгэснээр аялагчдын сэтгэлд нь үлдэнэ
- орчин цагийн бэлэн амтлагчууд хэрэглэхгүйгээр хоолыг амттай бэлтгэж сурна
- хоолыг илүү эрүүл аргаар, мөн аялагчийн онцлог хэрэглээнд нийцүүлж бэлтгэхэд суралцана
- цуйванг махгүй бэлтгэх, хуушуурыг тосонд шарахгүйгээр хийх, сүүний хоол хийх, ясны шөл гаргахад анхаарах зүйлсийг мэдэж авна
- аялал жуулчлалд хоолны аялалын бүтээгдэхүүн бий болгох боломжийг олж мэднэ.
#ХоостАйл мэдлэг туршлага: Гадаад хүмүүст Гал тогоог барихдаа нийтлэлд энэхүү сургалтынхаа агуулгыг дэлгэрэнгүй танилцуулсан.
Манайд ирсэн айлчин найзуудын сэтгэгдлээс
Хоолны амт сонирхогч Япон залуу Тору, Монгол өрх гэрийн хоолны талаарх сэтгэгдлээ илэрхийллээ:Сургалтыг хөтлөн явуулах:
#ХоостАйл Ж.Бэгзсүрэн, гэргий Б.Мөнгөнсоёмбо нар.
2008 оноос гэртээ гадаад аялагчдыг ирүүлж байгаа. Одоогоор 50 улсын 800 гаруй аялагчдыг ирүүлсэн.
Монголын бэлчээрийн малын махны амтыг мэдүүлэх, Монголын үндэсний хоолтой танилцуулах, мөн эрүүл зөв аргаар хоолоо бэлтгэх, шим тэжээлийг алдагдуулахгүй байх, Монгол уламжлалт хооллолт, хэв маягийн ямар соёл, мэдлэг байсаныг эрж хайж, амьдралдаа хэрэгжүүлэхийг зорьдог айл юм.
Хоолны зөвлөх Б.Мөнгөнсоёмбо
1977 онд төрсөн.
1998-2000 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежер мэргэжлээр төгссөн.
Цагаан хоолтон, ногоон хоолтон, сүү тараг идэж чаддаггүй хүмүүс гэх мэт олон төрлийн хүмүүстэй харилцаж, мөн тэдний хоол бэлтгэдэг аргуудаас суралцаж, өөрийн гэрийн хоолоо өөрчилж сайжруулж, өөрийн гэсэн арга жортой болсон.
- Гадаад хүмүүст тохиромжтой хоолыг гэртээ бэлтгэх
Сургалтын хөтөлбөрийг сургалтын зорилгод нийцүүлэн харилцан ярилцаж, бүтээнэ.
- Шагайг аялалд ашиглах ньАяллын менежерүүдэд зориулж Шагайг ашиглан аяллыг илүү сонирхолтой, харилцаатай болгох боломж сэдвээр сургалт явуулна
- #ХоостАйл гэж ямар айл вэ, ач холбогдол юу вэ, анхаарах зүйлс сэдэвт сургалт
- Орон нутгийн Бүтээлч галлерей Creative Gallery-г байгуулан ажиллуулах арга ажиллагаа сургалт
Дээрх сургалт, мэдээллийг лавлан ярилцахыг хүсвэл Ж.Бэгзсүрэн миний утас 99861326.
Гэргий маань амт мэдрэх онцгой чадвартай
Бид эхнэр, хүүхдүүдийнхээ амт мэдрэх онцгой чадвар, мөн хүн ажил хөдөлмөртэйгээ зохицуулан хүнс хоолоо таньж хүртэх, цаашилбал Монголчууд хүнс тэжээл гэдэг ойлголтыг юу гэж судар номонд бичиж тэмдэглэж ирсэн зэрэгт суралцан, мэдээллийг түгээн, өөрсдийн амьдралдаа хэрэглэхээр тэмүүлж байдаг.
Монголын хоол зүй, шим судлалын нийгэмлэгтэй танилцах хүслээр очиж байсан.
2020.2.2-нд нэмсэн:
Хоол бэлтгэх арга ажиллагаа, хоолны амтаар нутаг орон, хүн ардтай нь танилцаж аялдаг аялагчдад зориулсан Traveling Spoon вэбд манай #ХоостАйл 2018 онд хүсэлтээ явуулж, зөвшөөрөгдсөнөөр 2019 оны 8-р сараас аялагчдыг хүлээн авч эхэллээ.
Ороомог бууз, аяган шөлийг хэрхэн бэлтгэх онлайн сургалтыг Traveling Spoon вэбээр захиалга авч, зааж байгаа тухай уншиж, санал бодлоо солилцохыг уръя.
2020.2.2-нд нэмсэн:
Хоол бэлтгэх арга ажиллагаа, хоолны амтаар нутаг орон, хүн ардтай нь танилцаж аялдаг аялагчдад зориулсан Traveling Spoon вэбд манай #ХоостАйл 2018 онд хүсэлтээ явуулж, зөвшөөрөгдсөнөөр 2019 оны 8-р сараас аялагчдыг хүлээн авч эхэллээ.
screen shot from Traveling Spoon website |
Ороомог бууз, аяган шөлийг хэрхэн бэлтгэх онлайн сургалтыг Traveling Spoon вэбээр захиалга авч, зааж байгаа тухай уншиж, санал бодлоо солилцохыг уръя.
Comments