#MongoliaFriend цуврал ярилцлагаас мэдэж авснаар бид ажил, амьдралдаа тэрхүү байдал, онцлогийг тусгаж болно гэж шийдсэн.
- Монголд хэрхэн ирсэнээ,
- Монгол орны ахуй, соёлын амьдралаас олж харсан, мэдэрсэн сэтгэгдлээ хуваалцаж байгаа Mongolia Friend найзуудад гялайлаа.
2008 онд аялагчдыг орон нутгийн иргэдтэй холбож өгдөг вэб байдгийг мэдэж,
Монголд ирэх гэж байгаа гадаад хүнтэй харилцаж, гэртээ ирүүлсэн цагаас хойш,
Монгол хүн л монгол ахуй соёлоо гадаад хүмүүст зөвөөр танилцуулж, ойлгуулж чадна гэсэн бодлоороо, тасралтгүйгээр гадаад хүмүүстэй харилцаж, манайд ирье гэсэн хүсэлтийг зөвшөөрч ирүүлсээр 10 гаруй жил болжээ.
10 жилийн ойгоо тохиолдуулан, манайх юу хийгээд байна, энэ үйлчилгээ мөн үү, дараагийн түвшинд юу хийх хэрэгтэй байна вэ гэж бодож

- гадаад хүмүүс Монгол орныг зорин ирсэн шалтгаан нөхцөл, ирснээрээ бахархаж байгаа сэтгэгдэл, сонин сайханыг олон нийтэд хүргэхээр шийдэж, #MongoliaFriend видеог 2018 оны 1-р сард эхлүүлсэн.
#MongoliaFriend видео бичлэг
Анхны ярилцлага 2018 оны 1-р сард Испани, Франц залуус
Дараах хуудас, сувгуудад Mongolia Friend видеонуудаа байрлуулсан:
- Mongolia Friend фасебуук хуудсанд улс орноор нь төрөлжүүлж байгаа
Та бид Дэлхийн улс, орнуудаас ялгагдах соёл, ахуйгаар амьдардаг нь тэдний зорин ирэх шалтгаан болж байна.
#MongoliaFriend блог нийтлэл
Манайд ирсэн гадаад найзуудын сэтгэгдлээ, аяллынхаа тухай бичиж үлдээсэн 8 сэтгэгдлийн дэвтэр бидэнд байдаг.
2020 оны 10-р сараас эхлэн, зочдын дэвтрийн хуудас, вэб хуудсанд үлдээсэн үнэлэмж (feedback, reference)-ийг хуулбарлан #MongoliaFriend нийтлэлийг блогтоо бичиж эхэлсэн.
Ингэж нийтлэхийг зөвлөж ярилцсан Luna тандаа гялайлаа. Lunaг бидэнтэй танилцуулж, манай ХоостАйлд дагуулан ирсэн Бадрах ахдаа гялайлаа.
Үргэлж дурсагдах #MongoliaFriend-ууд
Бидний амьдралд шууд нөлөөлсөн айлчин найзууд, Монголын найз нөхөд олон бий.
TEDxUlaanbaatar 2017 үйл явдалд оролцож,
- Америк залуу Andrew-тэй анх уулзаж вэб мэдэж авсанаа,
- Шотланд залуу Chris-ийг онгоцны буудалд очиж тосож авсан,
- Үүргэвч дүүрэн тоглоомтой аялж байсан Бельги залуу Thibaut,
- Тэрхийн цагаан нуураа хэвээр нь хадгалж байгаарай гэж захисан Франц залуус Aleks, Nelly нарынхаа бичсэн сэтгэгдлийн дэвтрийн хуудсыг дэлгэж танилцуулсан.

Гэр бүлийн бүтээлч аялал
Хэрвээ танд гэр бүлээрээ
- шилмүүст ойн агаарт гарангаа,
- сүү цагаан идээ боловсруулах арга технологитой танилцаж,
- Монголын хөлөгт тоглоомд суралцахад туслах Есөн даваа богцыг дэлгэн тоглож,
- Шагай, ясаар хийсэн тоглоомуудаас сурах,
- ХоостАйлын зочны дэвтрийн хуудсыг сөхөж үзэх боломжийг
бид Гэр бүлийн бүтээлч өдрийн аяллын хөтөлбөрөөр санал болгож байна.

Фасебуук хуудас: Бүтээлч айл БийСоё - Host family BeeSoy
Comments